Categories
мэдээ нийгэм

НМХГ: Буулгах шаардлагатай барилга байгууламжуудыг танилцуулав

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас буулгах шаардлагатай 26 барилга, байгууламжийг танилцуулсан байна. Тухайлбал,

Жагсаалтад багтсан 26 барилга дотор ШТС-ын дөрвөн барилга багтжээ.

Буулгах шаардлагатай гэж үзсэн барилгууд:

  • БЗД, дөрөвдүгээр хороо, ”Баясгалант өргөө” хотхон 33-р байрны хажууд иргэн Ц.Энхийн-Есөнбаатарын орон сууц, гражын барилга
  • БЗД, тавдугаар хороо, “Сэнгүр” хотхоны баруун талд иргэн Я.Тунгалагийн амины орон сууц
  • БЗД, дөрөвдүгээр хороо, 124-р цэргийн ангийн зүүн талд иргэн М.Батбаяр, Д.Оюунжаргал нарын үйлчилгээний барилга
  • БЗД, 10-р хороо, “Эм Си Эс Тайгер” үйлдвэрийн баруун талд иргэн С.Баярхүүгийн барилга
  • БЗД, наймдугаар хороо, АШУҮИС-ийн баруун талд иргэн Д.Хашбат, Т.Марууш нарын барилга
  • ХУД, 11-р хороо, “Энхжин” хотхоны урд талд “Буян” ХХК иргэн Т.Наранцогт нарын орон сууцны барилга
  • ХУД, 11-р хороо, Чандманий аманд “Мэжэ” ХХК-ийн аялал жуулчлалын барилга
  • ХУД, 11-р хороо, “Гэрэлт” хотхоны 17/9, 17/10 дугаар байр иргэн П.Даваажавын өргөтгөлийн барилга
  • СХД, нэгдүгээр хороо, Орбит-Тахилтын уулзвар “Сод Монгол групп” ХХК, “Мэргэван” ХХК-ийн ШТС-ын барилга
  • БГД, есдүгээр хороо, СОТ 2-ын байрнуудын урд иргэн П.Цэрэнхандын үйлчилгээний барилга
  • БГД, 16-р хороо, Гандангийн 60 айлын орон сууцны баруун талд Ц.Алтан-Утасын орон сууцны барилга
  • СХД, 29-р хороо, 153 дугаар сургуулийн хойд талд “Өргөө майнинг” ХХК-ийн орон сууцны барилга
  • БГД 11-р хороо, Гандангийн автобусны буудлын хойд талд иргэн Л.Хонгорзулын барилга
  • ЧД, долдугаар хороо, 70 давхрын хажууд “Интерстандарт нефть” ХХК-ийн ШТС-ын барилга
  • ЧД, 16-р хороо, 98a, 98б, Хайлааст 72-р сургуулийн хойд уулзвар дээр “Интерстандарт нефть” ХХК-ийн ШТС-ын барилга
  • ЧД, нэгдүгээр хороо, Гутлын 22-р байрны урд, Хууль зүйн яамны зүүн талд иргэн Д.Наранбаярын үйлчилгээний барилга
  • СБД, есдүгээр хороо, Баянбүрд цагаан байрны хажууд иргэн н.Цогтын авто засварын төв
  • СБД, хоёрдугаар хороо, Циркийн баруун талд 27, 30-р байрны голд иргэн Ш.Батхишиг, Л.Чинбат нарын орон сууцны барилга
  • СБД, нэгдүгээр хороо, “Шинэ үе” сургуулийн зүүн талд Г.Тэмүүжин, “Голдэн лайт” групп, “Пирамид өргөө” ХХК-ийн үйлчилгээний барилга
  • ЧД, тавдугаар хороо, хүнсний нэгдүгээр дэлгүүрийн хойно “Эстан” ХХК-ийн контор, орон сууцны барилга
  • ЧД, 11-р хороо, Дэнжийн мянга, “Хүчит шонхор” зах явах замд “Хүрээ инвест” ХХК-ийн ШТС-ын барилга
  • НД, наймдугаар хороо, “Эрдмийн оргил” сургуулийн баруун талд иргэн Б.Жаргалсайханы үйлчилгээний барилга
  • НД, хоёрдугаар хороо, “Сүккистар тур” ХХК-ийн орон сууцны барилга
  • НД, зургаадугаар хороо, “Өнөр” БСОБ, “Ном” ХХК-ийн үйлчилгээний барилга
  • СХД, 18-р хороо, 61 дүгээр байрны урд “Тэмүүлэнбаатар” ХХК-ийн орон сууцны барилга
  • ЧД, тавдугаар хороо, “Виктори” төвийн урд талд иргэн н.Мандахын үйлчилгээний барилга
Categories
мэдээ нийгэм

Томуугийн эсрэг вакциныг хэн, хаана хийлгэх вэ?

Томуугийн эсрэг вакцинжуулалт үргэлжилж байна

Улаанбаатар хотод:
– 2-9 насны цэцэрлэг, сургуулийн хүүхэд тухайн цэцэрлэг, сургуулийн дархлаажуулалтын түр цэгт
– 6 сартайгаас 9 насны цэцэрлэг, сургуульд хамрагдаагүй хүүхэд, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетад
Аймгийн төвд:
– 2-5 насны цэцэрлэгийн хүүхэд тухайн цэцэрлэгийн дархлаажуулалтын түр цэгт
– 2-5 насны цэцэрлэгт хамрагдаагүй хүүхэд, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетад

Дархлаажуулалт хийгдэх хугацаа: 2020 оны 10-р сарын 1-нээс 10-ны өдөр

Вакциныг хийхээс өмнө эцэг эх, асран хамгаалагч нарт урьдчилан мэдээлэл өгч, зөвшөөрөл авсаны дараа хүүхдэд хийнэ.

Вакцин хийлгэхийн өмнө юу анхаарах вэ?
– Эмчийн үзлэгт орох
– Сайтар унтаж амрах
– Дулаан хувцаслах
– Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх

Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?
– Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
– Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх
– Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх

Вакцины эсрэг заалт:

– Вакцинд хэт мэдрэг хүн
– Өндөг, тахианы гаралтай бүтээгдэхүүнүүд харшилтай хүн
– Сүүлийн 6 сарын дотор таталт, саажилтын хам шинж өгч байсан хүн
– Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед
– Дархлал дутмагшилтай хүн
– Гормон эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүн
– Хавдарын эмчилгээний цитостатик эм хэрэглэж байгаа хүн

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-09-30-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

Эмнэлгүүдийн амбулаториор нийт 4668 хүн үйлчлүүлжээ

Дүүрэг болон нэгдсэн эмнэлгүүдэд хүүхдийн 895 ор нэмжээ

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 1928 дуудлага ирснээс 598 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1037 нь зөвлөгөө мэдээлэл авсан байна. Нийт дуудлагын 53 хувь нь зөвлөгөө, мэдээлэл авчээ.

ЭМЯ-ны харьяа лавлагаа шатлалын эмнэлгүүдийн амбулаториор нийт 4668 хүн үйлчлүүлсний 28 нь томуу, томуу төст өвчлөлөөр, 1404 нь хөдөө, орон нутгаас ирж үйлчлүүлсэн байна. Лавлагаа шатлалын эмнэлгүүдэд нийт 3183 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 204 нь хөдөө орон нутгаас хэвтэн эмчлүүлж байна.

Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын нэгдсэн төвийн 1800-0119 дугаарын утсанд 1476 иргэн хандаж, шаардлагатай үйлчилгээгээ авчээ. ЭХЭМҮТ-д есдүгээр сарын 29-ний өдөр нийт 22 хүүхэд шинээр мэндэлсэн байна. Энэ өдөр нийт 256 мэс засал хийгдсэнээс яаралтай 105, төлөвлөгөөт 151 мэс засал байв. ГССҮТ-д 370 иргэн тусламж, үйлчилгээ авч үйлчлүүлсэн байна.

Мөн эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасгаар нийт 905 хүн үйлчлүүлсэн байна. ЭХЭМҮТ-д угаарын дуудлагаар 3 хүүхэд ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.

Categories
мэдээ нийгэм

Нөөцийн мах бэлтгэлд зориулж жилийн 11%-ийн хүүтэй зээлийг ААН-үүдэд олгоно

Засгийн өнөөдөр ээлжит хурлаа хийж байгаа бөгөөд 12 асуудал хэлэлцсэний дотор дараах асуудлыг шийдвэрлэсэн байна. Нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын хэрэгцээнд зориулан арилжааны банкны зээлээр мал, мах бэлтгэх аж ахуйн нэгжид олгох зээлийн хүүгийн хөнгөлөлтийг 12 хүртэл сарын хугацаатай, 11%-тай байхаар тогтов. Энэ жил 20,000 тонноос багагүй хэмжээний мах нөөцлөх бөгөөд арилжааны банкууд 104 тэрбум гаруй төгрөгийн зээл олгох төлөвтэй байгааг Засгийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Украины ерөнхийлөгч асан Петро Порошенко коронавирусын халдвар авчээ

Украйны Ерөнхийлөгч асан Петро Порошенкогийн коронавирусын шинжилгээнд эерэг хариу гарч, гэртээ эмчлүүлж байгаа аж. Тэрбээр энэ тухайгаа Telegram дээрээ бичжээ.

“COVID-ийн сорил эерэг гарсан … Одооноос би гэртээ эмчлүүлж байна. Би хурдан эдгэрнэ гэдэгтээ найдаж байна, бүх украинчуудыг өөрсдөдөө анхаарал тавихыг уриалж байна” гэж Украины ерөнхийлөгч асан бичжээ.

Наймдугаар сард Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенко коронавирусын халдвар авсан гэсэн мэдээлэл гарсан. Украины хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг амьсгалын аппараттай холбох шаардлагатай гэж бичсэн байв.

9-р сарын 11-нд Тимошенкогийн төлөөлөгч хэлэхдээ, уушгины хатгалгаа хэвээр байгаа ч улстөрчийн биеийн байдал сайжирсан, коронавирусын эсрэг сорил сөрөг гарч байгаа гэж мэдэгдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

ШҮҮХ: ХҮН-ыг маргаан дуустал сонгуульд оролцуулахгүй

Бямбадэлгэрийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн сонгуулийн хороонд холбогдох /Хөдөлмөрийн үндэсний намын бүртгэлтэй холбоотой/ маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөв.

Урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүхээс хангаж уг тогтоолыг түдгэлзүүлж, хариуцагч талаас гуравдагч этгээд оролцуулах хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, Хөдөлмөрийн үндэсний нам болон намын дарга Б.Найдалаа нарт холбогдох Нийслэлийн намын хорооны даргыг томилсон 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар Хөдөлмөрийн үндэсний намын Сонгинохайрхан дүүргийн намын хорооноос гаргасан нэхэмжлэлд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж байгаа тул уг хэргийн хянан хэлэлцэж дуусах хүртэлх хугацаагаар актын биелэлтийг түдгэлзүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

УРГАЦ: Үр тарианы хураалт 20.3 хувьтай байна

ХХААХҮЯ-наас ургац хураалтын явцын талаарх мэдээг ирүүллээ.

2020 онд улсын хэмжээгээр 394.6 мянган га-д үр тариа, үүнээс 364.0 мянган га-д улаанбуудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тосны, 52,7 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 536.6 мянган га-д тариалалт хийжээ.

Урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай, 237 мянган тонн төмс, 113,6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал, 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан.

Есдүгээр сарын 29-ний байдлаар 45.3 мянган га-г ангилан хадаж нийтдээ 77.9 мянган га-гаас 101.8 мянган тонн үр тариа, үүнээс 95.7 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 20.3 хувь, хүнсний ногооны хураалт 56.8 хувь, төмсний хураалт 74.3 хувийн явцтай байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

НИТХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид өнөөдөр батламжаа гардана

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид өнөөдөр батламжаа гардана. Батламжийг нь улс төрийн нам, эвсэлд 09.30 цагаас эхлэн олгоно.

Тодруулбал МАН,МАХН, Монголын ногоон нам, АН, Дэлхийн монголчуудын нам, Сахигтун Үндсэн хуулийн 19 эвсэл болон бие дан нэр дэвшигч Ж.Ганбаатар, Д.Мөнх-Эрдэнэ нар тодорхой цагуудын зайтай Нийслэлийн сонгуулийн хороонд очиж батламжаа авах юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: 1159 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Сүүлийн хоёр хоногт 1159 хүнд шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ” гэлээ. Сайн дураар өгсөн 76 хүн болон санамсаргүй тохиолдлын гурван хүний шинжилгээнд мөн халдвар илрээгүй байна.

Мөн тэрээр “Манай улсад нийт батлагдсан тохиолдол болох 313 хүний 305 нь (97 хувь ) эдгэрсэн бөгөөд тэдгээрийн 8 нь сувиллын, 3 нь гэрийн ажиглалтад байгаа бол үлдсэн 294 хүний тандалт бүрэн дуусжээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д эмчилгээнд байгаа 8 хүний 6-гийнх нь биеийн байдал хөнгөн, харин 2 хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.