Categories
мэдээ цаг-үе

Улсын наадмын түрүү, үзүүр булаацалдсан онжавууд

“Нэг ангийнхан” буланд энэ удаа 2009 оны ардын хувьсгалын 88 жилийн ойн их баяр наадмаар тав давж улсын начин цол хүртсэн он жав бөхчүүдийг онцолж байна. Онцлохын учир нь энэ баяр наадмаар улсын цол хүртсэн бөхчүүд хожим нь бүгд цол чимгээ ахиулж, улсын наадмын түрүү үзүүр булаацалдаж байсан удаатай. Нэг жилийн наадмаар улсын начин цол хүртсэн бөхчүүд бүгд цол ахисан тохиолдол шинэ мянган гарсаар нэг бүртгэгдсэн нь энэ юм.

Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга Сүхбаатарын Мөнхбат 2009 оны хавар бүх цэргийн наадамд түрүүлсэн ирэн дээрээ улсын наадамд зодоглож начин цол хүртсэн түүхтэй. Тэрбээр улсын наадмын гурвын даваанд Баянхонгор аймгийн харьяат аймгийн арслан Даш-Очирын Энхбаттай тунаж халз хутгаад суулгасан барилдааныг бөх сонирхогчид санаж байгаа байх. Тухайн үед хэн хэн нь л соёолон адуу шиг тийм цог золбоотой, зоригтой барилддаг байсан үе л дээ. Газрын хөрсөнд гал ноцтол ширүүн барилдсан залуу арслангуудын тулаанд шийдсэн мэхээ урьтаж даалгасан Мөнхбат нь дээр нь тусч Ламын гэгээний нутгийнхны найдвар тээж наадмын дэвжээнд гарсан Энхбат арслан харууслын нулимстай наадмаа өндөрлүүлж байсан удаатай. Тэр жилийн наадмын нэг чимэг нь залуу арслангуудын барилдаан байсан талаар хожим бөх сонирхогчид хэлдэг. Оноолтын даваанд боссон цэргийн арслан С.Мөнхбат улсын харцага Ганзоригийн Ганхуягтай нугарч барилдахдаа ганцхан тахимдаад суулгаж байв. С.Мөнхбат улсын цолны босгонд хоёр дахь удаагаа тулж ирсэн нь энэ байсан юм. Улсын заан Ч.Батзориг тэр наадмаар иртэй сайн барилдсан ирээдүйн аварга С.Мөнхбатыг таньж амлан авч их амжилтын аяны дөрөөг нь чангалж байсан түүхтэй. Их баяр наадмын зургаагийн даваанд улсын харцага Л.Пүрэвжав С.Мөнхбатыг амлаж барилдсан. Барилдааны явцад Мөнхбат хагалж өшиглөөд Пүрэвжав харцагыг өвдөглүүлсэн байдаг ч хөлийн цэц, засуулуудын шийдвэрээр дахин барилдсан. Пүрэвжав харцага шахаж татаад тэр жилийн наадмаар цолоо баталж байв. Хэрэв тэр үед өнөөдрийнх шиг бөхийн барилдааны шүүлтэд камер ашиглаж үнэн зөвөөр шүүсэн бол Мөнхбат цаашаа яаж ч барилдах боломжтой байсныг бөхийн хүрээнийхэн хэлдэг.

С.Мөнхбат дараа жил нь буюу 2010 оны наадмаар улсын аварга Г.Эрхэмбаяраар тав, улсын гарьд М.Баяржавхлангаар зургаа давж цол ахиж байсан. Харин 2011 онд ардын хувьсгалын 90 жилийн ойн их баяр наадмаар мянган бөхийн манлай болж улсын аварга цол хүртэж байсан билээ.

Монгол бөхийн өнөө цагийн тод өнгө улсын арслан Цэдэвийн Содномдорж 2009 оны наадмаар улсын цолны өндөр босгоор алхаж байсан. Бавуудоржийн Баянмөнх начингаар гурав давсан Содномдорж оноолтын даваанд элдэвтэй харцага Түмэннасангийн Амартүвшинг орхиж начны даваанд босох эрхтэй болсон байдаг. Бороотой наадмын хариуцлагатай даваанд Цэдэвийн Содномдоржийг зориглоод амлачих аатай хүчтэн байсангүй. Давааны төгсгөлд тунаж Түвдэндоржийн Өсөх-Ирээдүйтэй тунаж барилдахаар үлдсэнийг тайлбарлагч зарлахад түмний уухай цэнгэлдэх даяар цуурайтаж байв. Заал танхимын барилдаануудад алгасалгүй шөвгөрдөг, туршлагатай болчихсон байсан Өсөх-Ирээдүй харцагын аманд аймгийн цолтой залуу багтсан бололтой, тэрбээр барилдааны эхнээс л шийдэмгий өрсөн. Сугадаж дайраад л, барьцгүй өшиглөөд л. Харин том бөхчүүдтэй тогтож барилдаад сурчихсан, заримынх нь арга эвийг олчихсон байсан Содномдорж урьтаж ер хөдлөхгүй, зугтаагаад л байв. Хашир харцага Өсөх- Ирээдүй өрсөлдөгчийнхөө хий зайг нь анаж байгаад л хашиж мордов. Үүнийг нь мэдэрсэн Содномдорж таазаа эргүүлж сунгаж татаад дороо хийчихдэг бороотой наадмын ширүүн барилдааныг бөхийн хүрээнийхэн наадам дөхсөн энэ өдрүүдэд өөр хоорондоо өнөө хэр нь ярилцаж л байдаг.

Энэ цагийн шилдэг бөхчүүдийн нэг улсын гарьд Ө.Бат-Орших мөн л 2009 онд өөрийн галын багш улсын гарьд Б.Гантогтохоор тав давж улсын цолны шалгуур өндөртэй босгоор алхаж байсан. Улмаар дараагийн даваанд нь Ц.Содномдоржийг тахимдаж давснаар улсын харцага цол хүртэж байсан түүхтэй.

Энэ хоёр хүчтэн хожим 2017 онд ардын хувьсгалын 96 жилийн ойн их байр наадмын түрүү бөх булаацалдаж Ц.Содномдорж нь даагаа нэхэж улсын арслан цол, Ө.Бат-Орших үзүүр улааж улсын гарьд цол хүртсэн юм. Тэд улсын наадмын их шөвгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяр, Н.Түвшинбаяр нарын шилдгүүдийг өвдөг шороодуулсан билээ. Улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд Ө.Бат-Орших нар цаашид ч наадмын дэвжээнд олон удаа таарч барилдах боломжтой.

Мөн 2009 оны наадмаар Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Нямаагийн Батзаяа нутгийн ах улсын заан Ц.Мягмарсүрэнгээр тав давж улсын начин цол хүртэж байсан юм. Хожим энэ бөх 2015 оны улсын наадмаар дархан аварга Г.Өсөхбаяраар тав, улсын аварга Н.Батсууриар зургаа даван шуугиулж хуртай наадмаас харцага цол хүртэж байсан билээ.

Булган аймгийн Могод сумын харьяат улсын өсөх идэр өрнөн дэлгэрэх начин Эрдэнэбилэгийн Энхбат энэ наадмаар улсын гарьд И.Доржсамбуугаар тав давж улсын начин цол хүртсэн. Тэрбээр улсын наадамд дөрвөн удаа тав давж цолоо баталснаар бүх цаг үеийн начин цолтнуудаа амжилтын эрэмбээр тэргүүлдэг юм. Энхбат начин хамгийн сүүлд 2019 оны улсын наадмаар улсын начин Баатарын Амарзаяагаар тав давж шөвгөрсөн билээ.

ОНЖАВУУД ХООРОНДОО УЛСЫН НААДМЫН ДЭВЖЭЭНД ХЭРХЭН БАРИЛДАЖ БАЙСАНБЭ?

Улсын аварга Сүхбаатарын Мөнхбат 2013 оны улсын наадмын тавын даваанд онжав улсын харцага Н.Батзаяаг амлан барилдаж өвдөг шороодуулж байсан юм. 2012 оны улсын наадмын тавын даваанд Ц.Содномдорж, Ө.Бат-Орших нар тунан барилдаж Ө.Бат-Орших давж байсан аж. Энэ хоёр хүчтэн улсын наадам болон заал танхимын барилдаанд 17 удаа таарч барилдаж Ө.Бат-Орших есөн удаа давжээ.

Та бүхэнд онжав начингуудын хоорондын барилдааны харьцааг танилцуулъя.

Улсын аварга С.Мөнхбат 4:4 улсын арслан Ц.Содномдорж

Улсын аварга С.Мөнхбат 2:5 улсын гарьд Ө.Бат-Орших

Улсын арслан Ц.Содномдорж 8:9 улсын гарьд Ө.Бат-Орших

Улсын арслан Ц.Содномдорж 1:1 улсын харцага Н.Батзаяа

Улсын арслан Ц.Содномдорж 5:4 улсын өсөх идэр начин Э.Энхбат


Categories
мэдээ цаг-үе

​ О.Амгаланбаатар: Монголд моделийн стандарт, үнэлгээг арай өөр түвшинд хүргэсэн хүн бол Д.Болормаа багш минь


КИНО ПРОДЮСЕРИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХ ХҮСЭЛ
НАДАД БИЙ

Жүжигчин, загвар өмсөгч О.Амгаланбаатартай ярилцлаа.


-сүүлд “бэрүүд” усК-нд тоглосон шүү дээ. Олон ангит кинонд тоглох ямар байв?

-“UBS” телевизийн “Бэрүүд” олон ангит уран сайхны кинонд тоглосондоо их баяртай байгаа. Сайхан баг хамт олон бүрдэж, сайхан кино бүтээсэн. Миний хувьд нэг тийм бүтэлгүй, ажил төрөл гундуухан залуугийн дүрийг бүтээсэн л дээ. Киноны утга санаа бол ойлгомжтой. Хүмүүний амьдралд байдаг л зүйлүүд. Янз бүрийн шалтгаанаас үүссэн гэр бүлийн асуудал зөрчил, аз жаргалыг хөнгөн харуулсан кино.

-Цөөнгүй кинонд тоглочихлоо. Энэ хугацаанд нэлээн туршлага хуримтлуулсан биз?

-Таван кинонд тоглосон. Мэдээж хэрэг хийсэн ажил бүрээсээ туршлага хуримтлуулж яваа шүү.

-“Love and Sex” эротик кинонд тоглосон шүү дээ. Ийм төрлийн кинонд тоглох ямар байсан бэ. Хүмүүс яаж хүлээж авсан бэ?

-Насанд хүрэгчдэд зориулсан кино манайд тэгж их гараад байдаггүй шүү дээ. Гэхдээ энэ төрлийн киног гаргах л хэрэгтэй. Харин ёс зүй, хэмжээг нь баримтлаад стандартын дагуу үзэгчдэд хүргэж болох юм билээ. Нийгэмд байдаг зүйлийг хэтэрхий хааж боохоор буруу тал руугаа буюу далд хэлбэрээр хөгждөг. Жишээлбэл цэнгээний газруудыг хаахаар буудал, орон гэрээрээ архи уугаад байгаатай адил. “Love and Sex” киног маань хүмүүс тодорхой хэмжээнд үзсэн л байх. Яахав, залуу уран бүтээлчид кино хийсэн учраас алдаж оносон зүйл бий бий. Хүмүүс нэг зүйлийг их асуудаг л даа. Кинон дээр гарч байгаа зүйлүүд жинхэнээсээ болдог уу гэж /инээв/. Кино гэдэг чинь дүрсний урлаг шүү дээ. Камерны өнцөг, дуу, шум гээд олон зүйлээр аргалж хийнэ. Харин дүрийн хувьд тоглоход хүндрэл байгаагүй.

-Аль дүрдээ илүү хайртай вэ гэсэн асуултад “олон хүүхэдтэй хүн алийг нь ч ялгадаггүй юм гэнэ лээ” гэж хариулсан байсан. Харин одоо нэг ийм л дүрд тоглохсон гэж боддог дүр бий юү?

-Би сөрөг талын дүрд тоглож үзье л гэж боддог.

-Яагаад?

-Чадвартай уран бүтээлч бол дүрээ эерэг ч сөрөг ч ялгамжтай маш нарийн гаргаад л ирдэг. Миний хувьд сөрөг дүр дээр ажиллаж үзэх юмсан гэсэн бодол байна. Сүүлд тийм киноны санал ирсэн. Ажлаас болоод орж чадаагүй.


-Үндсэн мэргэжил тань худалдаа эдийн засаг, маркетинг шүү дээ. ингэхэд яаж яваад урлагийн салбар луу орчихов?

-Би сайн сурдаг оюутан байсан. Математикийн олимпиад, эсээ бичлэг, эрдэм шинжилгээний уралдаанд оролцсон 200 гаруй медиаль ч бий. Төгсөхдөө ч хоёр гурван газраас ажлын санал авсан. Тэгсэн манай нөгөө ангид сурч байгаад гарсан Сувдаа билүү дээ нэг охин ээжтэйгээ ирээд гуйсан. Юу гэж гуйсан бэ гэхээр “Дипломоо түр хэрэглүүлээч, ерөнхий загвар нь хэрэгтэй байгаа юм аа, маргааш өгчихье” гэсэн. Тэгж авч яваад хоёр жил хэртэй алга болсон/инээв/. Тэр хугацаанд ажилд орох гэхээр диплом байхгүй. Диплом чинь гол баримт шүү дээ. Ингээд ажилгүй байсан хугацаанд өөрийгөө хөгжүүлэх боломж юу байна гэж хайсаар загварын дамжаанд явсан л даа. Тэндээс л миний урлагийн гараа эхэлсэн гэх үү дээ. Адармаатай байгаа биз /инээв/.

-Гэхдээ одоо үед тэгж итгээд дипломоо өгөөд явуулах хүн байх уу?

– Үгүй ээ. Би харин тийм гэнэн итгэмтгий талын хүн л дээ. Одоо ч гэсэн тийм хэвээрээ. Би зан араншингийн хувьд хүнд амархан итгэчихдэг сул талтай. Одоо гуч хүрчихээд итгэмтгий хээвээрээ л яваад байгаа юм даа.

-Дипломоо олж аваа юу?

-Авсан авсан. Нэг кафед үлдээгээд, барменд нь миний дугаарыг өгөөд явсан байна лээ.

-Гэхдээ тэр бүсгүй дипломыг чинь авч яваагүй байсан бол та моделийн агентлагт ороод цаашлаад кино урлагт орж олны танил болоо ч уу үгүй ч үү?

-Тийм шүү. Ер нь бодоход хувь тавилан, зурсан зураг гэж байдаг байх.

-Тэгэхээр “Монгол модель” агентлагаас урлагийн гараа тань эхэлсэн гэж хэлж болох нь ээ?

-Тийм шүү. Манай “Монгол модель” агентлагийн Д.Болормаа багш Монголд моделийн стандарт, үнэлгээг арай өөр түвшинд хүргэсэн гэж боддог. Энэ чинь хөдөлмөр юм шүү гэдгийг хүмүүст мэдүүлсэн, таниулсан. Үүнтэй хэн ч маргахгүй байх. 2009 онд анх энэ агентлагтаа орж байсан. Одоо ч байгаа. Одоо бодоход тухайн үед ч шоу тоглолт гээд ажил ихтэй байж. Тэр үеийн сайхан дурсамжууд их бий.

-Гэр бүлийнхнийхээ тухай ярихгүй юу. Айлын дунд хүү гэж дуулсан?

-Айлаас гурвуулаа. Дээрээ нэг ахтай, доороо нэг дүүтэй. Би багаасаа эмээ, өвөө дээрээ өсчихсөн. Эмээгийн хүүхэд гэж хэлж болно. Эмээдээ их эрх. Гэхдээ эрх байлаа гээд одооны хүүхдүүд шиг биш. Багаасаа тусад орсон. Ангийн хүүхдүүд намайг “ямар сонин хөгшин яриатай юм бэ” гэж шоолдог байлаа. Би чинь юм ярихаараа “хө” гэсэн үг хэрэглэнэ /инээв/. Сүүтэй цай ууж хамрын хөлс бурзайж л хүүхэд нас өнгөрсөн дөө.

-Нэг ярилцлагад “шууд суух хүнээ л олохсон” гэж ярьсан байсан. найз охинтой болсон уу?

-Одоохондоо найз охин алга. Би ямар ганц биеэрээ байгаад байя гэсэн бодолтой яваад байгаа биш. Сууя гээд хайгаад яваад байгаа ч биш. Хүмүүсийн хэлснээр нас явлаа хүнтэй суу гэснээр нь шууд таарсан хүнтэйгээ ханилах нь байж болохгүй шүү дээ. Ажлаа хийгээд амьдралаа хөөгөөд явж байтал болно биз дээ. Хувь тавилангаараа нэг хүн угтах байлгүй дээ.

-Нууц авьяас бий юү?

-Нууцсаад байх зүйлгүй дээ. Бүжигт их дуртай. Бүжиглэх гэж оролдсон. Олон оролдлогууд бүтэлгүйтсэн. Харин би юм бичих их дуртай. Багаасаа зохион бичлэг, эсээ бичих дуртай хүүхэд байлаа. Хоёрдугаар ангидаа “би кино хийдэг хүн болно” гэж бичсэн байдаг. Цагийн аясаар хичээл номоо хийгээд явсаар нэг мэдсэн кино урлагтай холбогдчихсон байсан. Кино урлагийн салбарт нэгэнт холбогдсон учраас өөрийн үндсэн мэргэжилтэйгээ уялдуулан продюсер хийж энэ салбарын хөгжилд хувь нэмрээ оруулна гэсэн бодолтой байгаа. Ингээд бодохоор энэ бүхэн тавилан л юм даа /инээв/.

-Зарим хүн хэл амнаас зугтаагаад ч тэр үү, цахим орчинг тэр бүр ашигладаггүй. Харин таны хувьд эсрэгээрээ юм уу даа?

-Яахав олны танил хүмүүс хаана ч ил цагаан байх ёстой болов уу. Нэг талаараа энэ нь амар байхгүй юу. Цаашаа нуугдаад бүгээд байхаар улам л хүний сонирхол татдаг байх. Надад нуугаад байх зүйл алга. Сайхан илэн далангүй, ил тод байх шиг амар юм хаа байх вэ дээ.

-Ирээдүйд ямар зорилго, төлөвлөгөөтэй байна. Цаашдын карьераа хэрхэн харж байна?

-Айхтар том биш жижигхэн бизнес эхлүүлэхээр зориод ажиллаж байна. Гутлын чиглэлээр брэнд үүсгэх маягтай жижигхэн бизнес эхлүүлж байгаа. Загвараа яаж гаргах, материал, хийц гэдгээс эхлээд ажил их. Энэ маань биеллээ олоод хөлжсөн цагт дахиад уулзахдаа дэлгэрэнгүй ярья.

-Та фэйсбүүкдээ нийгэмд нэлээн шүүмжлэлтэй хандсан зүйл бичдэг юм билээ. магадгүй нийгэмд залуусын оролцоо дутаад байгаа юм болов уу?

-Ер нь ямар ч зүйл зоосны хоёр тал шиг сайн муу талтай. Гэхдээ би сүүлийн үед юманд шүүмжлэлтэй хандахаас татгалздаг болсон. Манайхан цахим орчноор ямар айхтар сөрөг болчихсон юм бэ. Юмыг харддаг, сөргөөр хардаг, харлуулах гэж оролддог хүмүүс их болж. Мэдээж нийгмийн нөлөө бий л байх. Гэхдээ шинэ үеийн залуучууд ийм муухай үлгэр дуурайлтай байж болохгүй. Залуучууддаа нийгэмдээ оролцоотой эерэг байцгаая л гэж уриалах байна.

С.ЛХАМСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “УИХ-ын эрхэм гишүүд ээ, та бүхнийг нам биш ард түмэн сонгосон шүү​” хэмээжээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Тун удахгүй ЭЕШ орон даяар явагдах гэж байна. Шалгалттай холбоотой мэдээллүүдийг Боловсролын үнэлгээний
төвийн элсэлтийн ерөнхий
шалгалт хариуцсан
ахлах мэргэжилтэн
М.Болдсайханы яриатай хамтатган өнөөдрийн дугаарын тэргүүн нүүрэндээ онцоллоо.

УИХ-ын гишүүн, Эдийн
засгийн байнгын хорооны
дарга Ж.Ганбаатарын яриаг нэг болон хоёрдугаар нүүрнээс, УИХ-ын сонгуулийн
26 дугаар тойрог буюу
Баянгол дүүрэгт бие даан
нэр дэвшсэн П.Галиндэвийн яриаг нэг, тавдугаар нүүрэнд нийтэллээ.

Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд “УИХ-ын эрхэм гишүүд ээ,
та бүхнийг нам биш ард түмэн
сонгосон шүү” нийтлэл хэвлэгдлээ. Мөн Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг тоймлон хүргэж байна. Манай улсад коронавирусийн батлагдсан тохиолдол нийт 220 болоод байгаа юм.

УИХ-ын гишүүн
Б.Дэлгэрсайхан өчигдөр
мэдээлэл хийсэн юм. Тэрээр цэнхэр үст гэгддэг Э.Цэрэндолгор болон Швейцарийн сэтгүүлч эмэгтэйг үндэслэлгүйгээр хүн гүтгэсэн, шүүхэд өгнө хэмээн мэдэгдлээ. Мэдэгдлийг дөрөвдүгээр нүүрнээс унших боломжтой.

Хятадын худалдааны
сүлжээ
болох АЛИБАБА цахим
сайтаар Монголын газар нутгаас зарна гэсэн хэд хэдэн зар тавигдсан. Үүнтэй холбоотой зарим төөрөгдөл болон хуулийн заалтуудын талаар асууж тодруулахаар МУИС-ийн Хууль зүйн
сургуулийн дэд профессор,
хууль зүйн ухааны доктор
А.Бямбажаргалыг зорьсон юм. Ярилцлагыг долдугаар нүүрнээс уншаарай.

“The Voice of Mongolia“
шоуны шилдэг оролцогч
Б.Оюутай өрнүүлсэн яриаг Уран бүтээлчийн 12 дугаар нүүрнээс сонирхон уншаарай.

Наадам хаяанд ирсэн ийм өдрүүдэд манай сонин “Миний үзсэн наадам” гэх нэгэн сайхан буланг бэлтгэдэг уламжлалтай билээ. Энэ удаагийн буландаа Төрийн шагналт, Ардын
уран зохиолч Дөнгөтийн
Цоодолын “Бүрэнгийн
наадам” тэмдэглэлийг хүргэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Тамгын газраас шинээр сонгогдсон гишүүдэд зориулсан мэдээлэл, сургалтыг зохион байгууллаа

Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Улсын Их Хурлын шинээр сонгогдсон гишүүдэд зориулсан мэдээлэл, сургалтыг өнөөдөр (2020.06.29) Төрийн ордонд зохион байгууллаа.

Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнээ төлөөлөхөөр шинээр сонгогдсон гишүүдэд зориулсан сургалтыг УИХ-ын Тамгын газраас анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

Уг үйл ажиллагааг нээж Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан үг хэллээ. Тэрбээр, “Монгол Улс бол Үндсэн хуулиараа тунхагласан Парламентын засаглалтай орон. Үндсэн хуулиар парламент бол төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох, хянан шалгах, ард түмнээ төлөөлөх үндсэн гурван чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага юм. Энэхүү нэр хүндтэй, өндөр хариуцлагатай, эрхэм чухал үүрэг Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд та бүхнээр дамжин хэрэгждэг.

2016-2020 оны 7 дахь удаагийн Парламентын бүрэн эрхийн хугацаанд Монгол Улсын Их Хурлын Стратеги төлөвлөгөөг шинэчлэн баталсан. 2002 онд батлагдсан Стратеги төлөвлөгөөг ийнхүү 17 жилийн дараа шинэчилж, Алсын хараа, Эрхэм зорилгоо шинэчлэн тодорхойлсон.

Энэхүү Стратеги төлөвлөгөөнд “Монгол Улсын Үндсэн хууль, ардчилсан ёс, хүний эрх, нийтлэг үнэт зүйл, үндэснийхээ эрх ашгийг дээдэлж, тогтвортой хөгжлийг дэмжин, ард түмний засаглах эрхийг хангасан парламентыг төлөвшүүлнэ” хэмээн заасан. Түүнчлэн Улсын Их Хурлын Тамгын газар шинэ Стратеги төлөвлөгөөтэй болсон. Улсын Их Хурлын Тамгын газрын бүтцэд Парламентын судалгааны хүрээлэнг байгуулсан.

Эдгээр баримт бичигт Улсын Их Хурлын гишүүдэд зориулан Монгол Улсын дотоод, гадаад бодлого, нийгэм, эдийн засгийн хөгжлийн-асуудлаарх сургалт, семинарыг холбогдох байгууллага, эрдэмтэн, судлаачидтай хамтран зохион байгуулахаар тусгасан. Мөн шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, тэдгээрийн зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахуудад зориулсан чиглүүлэх сургалтыг зохион байгуулах, хууль тоггоох байгууллагыг шинжлэх ухаанч судалгаа шинжилгээ, нотолгоо дүгнэлтээр хангах нь Парламентын судалгааны хүрээлэнгийн үндсэн чиг үүргийн нэг байхаар тодорхойлсон юм. Цаашид Та бүгдийн санал, хэрэгцээ шаардлагыг үндэслэн сургалт мэдээллийн арга хэмжээг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна.

Эрхэм гишүүд Та бүхнийг бидэнтэй хамтран ажиллаж, санал хүсэлтээ ирүүлж, хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн чиг үүргээ хэрэгжүүлэх, парламентын үйл ажиллагааны чанар, үр нөлөөг улам сайжруулах чиглэлээр их амжилт олно гэдэгт итгэж байна” хэмээн онцлон тэмдэглээд Улсын Их Хурлын эрхэм гишүүдэд ард түмний элчийн хувиар төрөө түших хүндэт үйлсэд нь амжилт хүсэв.

Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нийт 606 нэр дэвшигч 29 тойрогт нэр дэвшсэн. Үүнээс 8 дахь удаагийн парламентад нийт 32 гишүүн анх удаа сонгогдсон бол хоёр ба түүнээс олон сонгогдсон 44 гишүүн байгаа юм.

Энэхүү мэдээлэл, сургалтаар “Улсын Их Хурлын чуулганы хуралдаан, дэгийн зохицуулалт” сэдвээр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, “УИХ-ын гишүүний ёс зүй” сэдвээр УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, “УИХ-ын хянан шалгах үйл ажиллагаа” сэдвээр УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, “УИХ-ын гишүүний төсөв, хангамж, үйлчилгээ” сэдвээр УИХ-ын Тамгын газрын Дотоод аудитын албаны дарга бөгөөд дотоод аудитор Я.Баттогтох нар тус тус дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон түүнд нийцүүлэн шинэчлэн баталсан бусад хууль, тогтоомжийн талаар танилцуулж, гишүүдийн асуултад хариулт өглөө.

Улсын Их Хурлын шинээр сонгогдсон гишүүдэд зориулсан мэдээлэл, сургалтад УИХ-ын Тамгын газрын удирдлагууд болон Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, хурандаа Х.Ууганбат оролцов.

Дашрамд тэмдэглэхэд, энэ онд Монгол Улсад Байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны болон Байнгын ажиллагаатай Парламентын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн ой тус тус тохиох юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурал (УИХ)-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнгээр тойрог тус бүрт хамгийн олон санал авч, Сонгуулийн Ерөнхий хорооны шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан АН-ын гишүүдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.

Ээлжит сонгуульд бүлэг байгуулах хэмжээнд амжилттай оролцож, сонгогдсон УИХ-ын гишүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэж, ард иргэдийн хүлээлгэсэн итгэлийг дааж ажиллахыг захилаа. Мөн өнгөрсөн парламентын үед гарсан талцал, хуваагдлыг давтахгүйгээр эв нэгдлийг чухалчилж, сахилга баттай, бүлгийн хэмжээнд нэг хүн шиг ажиллах ёстой гэв.

Коронавируст цар тахлын нөлөөгөөр хүндэрсэн эдийн засагт анхаарал хандуулахын хажуугаар малчдын аж байдалтай ойр байж, хөдөө аж ахуй, уул уурхайн асуудлыг бүрэн эрхийнхээ хугацаанд байнга анхаарч ажиллахыг мөн захилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын төгсгөлд АН-ын бүлгийн гишүүдтэй санал солилцож, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан болон Д.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь, Н.Ганибал, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Б.Бейсен, Д.Ганбат, А.Адъяасүрэн нар оролцлоо.

Categories
мэдээ улс-төр

Шинэ нөхцөлд зохицуулан хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх хүсэлтээ илэрхийлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.06.29) Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэнрүйг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгууль амжилттай болж, Улсын Их Хурлын гишүүнээр улиран сонгогдсонд Элчин сайд Чай Вэнрүй баяр хүргэв.

Ноён Элчин сайдтай дахин уулзаж буйдаа нэн их баяртай байгаагаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар илэрхийллээ. Монголын ард түмэн тогтвортой байдлыг эрхэмлэж, Монгол Ардын Намын хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлэхийг хүсэж, асар их итгэл найдвар, хариуцлагыг энэхүү сонгуулийн үр дүнгээр хүлээлгэсэн болохыг тэрбээр тэмдэглэн хэлсэн юм.

Дэлхий дахинаа тархан үргэлжилсээр байгаа КОВИД-19 цар тахал хэзээ дуусахыг урьдчилан хэлж таамаглах ямар ч боломжгүй байна. Цар тахлын халдвар дахин дахин гарсаар байгаа нь ирэх он жилүүдэд хүн төрөлхтөн шинэ цаг үед шилжиж, шинэ нөхцөл байдалд ажиллаж амьдрах шаардлага тавигдаж байгааг сануулсаар байна гэж үзэж буйгаа Улсын Их Хурлын дарга хэлэв. Ийм нөхцөлд дэлхийн улс орнууд, юуны өмнө нэг бүс нутгийн, хөрш зэргэлдээ улс орнууд харилцаа, хамтын ажиллагаагаа хамтран хэлэлцэж, уялдуулан төлөвлөх нь улам бүр чухлаар тавигдаж байгааг онцлон тэмдэглэв.

Энэ зургаадугаар сарын эхээр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Улс төрийн Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит чуулганууд амжилттай болж өнгөрснийг Монголын ард түмэн анхааралтай ажиглаж, хоёр Их хурлын энэ удаагийн чуулганаар Хятад Улс КОВИД-19 цар тахлын нөхцөлд улс орноо хэрхэн удирдан жолоодох, нийгэм, эдийн засгаа хэрхэн урагшлуулан хөгжүүлэх талаар чухал зорилт, төлөвлөгөө хэлэлцэн баталж дэвшүүлсэнд бөяр хүргэв.

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль амжилттай болж, цар тахлын хориг хязгаарлалт үйлчилж байгаа энэ цоо шинэ нөхцөлд сонгуулийн үйл ажиллагааг хэвийн, алдаа мадаггүй, амжилттай сайн зохион байгуулсныг Улсын Их Хурлын дарга дурдав. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын Анхдугаар чуулганыг нэн яаралтай зохион байгуулж, улс орноо удирдан жолоодох, нийгэм, эдийн засгаа хөтлөн хөгжүүлэх үйл ажиллагаагаа эхлүүлэх шаардлага үүсээд байгааг онцолсон юм.

Мөн Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч буйгаа Улсын Их Хурлын дарга онцлоод КОВИД-19 цар тахлын нөхцөл байдалд зохицуулан идэвхжүүлэх хүсэлтээ илэрхийлэв. Ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэх шаардлагын талаар ярилцаж, Монголбанк, Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцлийн хугацааг сунгах, хоёр орны худалдаа эдийн засгийн урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг тодорхой асуудлаар санал солилцлоо.

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зэрэг өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын үеэр хоёр улсын удирдлагын түвшинд хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэхийн төлөө талууд алдсан цаг хугацааг нөхөж идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байгаагаа онцоллоо.

Элчин сайд Чай Вэнрүй БНХАУ болон Монгол Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх нь хоёр улсын эрх ашигт нийцнэ гэдгийг онцлоод энэ чиглэлээр хийж, хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санаачилгуудыг зохих түвшинд нэн яаралтай уламжлахын зэрэгцээ Элчин сайдын хувиар өөрийн зүгээс шалтгаалах бүхнийг санаачилгатай, идэвхийлэн хэрэгжүүлэх болно гэдгээ илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Монгол Улсын Их Хурал БНХАУ, Монгол Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвхтэй ажиллаж, хоёр улсын парламент хоорондын харилцааг өргөжүүлэхэд өөрийн зүгээс хувь нэмрээ оруулж ажиллаж ирснийг БНХАУ-ын талаас өндрөөр үнэлж байгааг Элчин сайд хэллээ. Мөн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар парламентын даргын хувиар хоёр улсын төр, засгийн найрсаг харилцаа, ард түмний найрамдлыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирснийг Элчин сайд тэмдэглээд найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Монгол Улсын Их Хурал, шинээр сонгогдсон гишүүдтэй Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурал хамтран ажиллахад бэлэн байгааг тэрбээр дуулгалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн халдвар хүн амын дунд тархах эрсдлийн ес дэх шатны үнэлгээний дүнг УОК-т танилцуулна

Монгол Улсад коронавируст халдвар хүн амын дунд тархах эрсдлийн ес дэх шатны үнэлгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийжээ.

Эрсдлийн үнэлгээг ЭМЯ, ХӨСҮТ, ОБЕГ, ТЕГ, МХЕГ, ЦЕГ, НЭМГ, ЗӨСҮТ зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу хийж, дүнг Улсын Онцгой комисст танилцуулахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хурал хойшиллоо

Зургаадугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нар болон тэдгээрийн өмгөөлөгч Г.Орхон, Н.Ууганцэцэг, Н.Цэцэгмаа, шүүгдэгч Ш.Ганхуягийн өмгөөлөгч Л.Машбат, шүүгдэгч Ё.Гэрэлчулууны өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар нь шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул татгалзал шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлууллаа.Шүүх хуралдаанаар шүүгдэгч нарт урд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Аймаг, сумын иргэд халдвар хамгааллын дэглэм баримталж наадамлана

Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал боллоо. “Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний Их баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, тулгамдаж буй зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Аймаг, сумын баяр наадмыг долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Үндэсний Их баяр наадамтай нэгэн зэрэг хийхээр товлосон. Нийслэлд зохион байгуулдаг Үндэсний их баяр наадмыг хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээр “XIII зуун цогцолбор” газарт хийж, теле хэлбэрээр үзэгчдэд үзүүлэхээр болсон бол орон нутгийн наадмыг ард иргэддээ нээлттэй зохион байгуулахыг ҮИБНЗБХ-оос аймаг, сумын засаг дарга нарт зөвшөөрлөө. Энэ дагуу тухайн орон нутгийн удирдлагууд нутгийн баяр наадмаа зохион байгуулахдаа улс орон даяар сахин мөрдөж байгаа КОВИД19-ийн халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж ажиллахыг үүрэг болгов.

КОВИД19-ийн халдварт цар тахлын эрсдлээс урьдчилан сэргийлж, Үндэсний бөх, сур, шагайн харвааг “XIII зуун цогцолбор” газарт зохион байгуулж, иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр шууд дамжуулан үзүүлэхэд бэлэн болж, дэд бүтцийн ажлыг хийж дуусгажээ. Телевизүүдийн холбооны өргөн нэвтрүүлгийн 16 телевиз, МҮОНРТВ тус цогцолбор газарт болох бөхийн барилдаан, сур шагайн харвааг болон “Хүй 7 худаг”-т болох 6 насны морин уралдааныг техникийн дэвшил, өндөр хурдны интернетийн сүлжээний тусламжтайгаар тасралтгүй шууд дамжуулан үзүүлж, наадамчин олондоо хүргэнэ. Бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд мөн шууд дамжуулалтын шугамаас хүлээн авч дахин дамжуулахад нээлттэй байх юм.

Энэ жилийн Үндэсний Их баяр наадмыг бүхэлд нь “Монгол наадам” контент болгон боловсруулж, Олон Улсад аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүнээр түгээн сурталчлах видео бүтээл болгож авч үлдэх юм. Иймд Монголчуудын төрт ёсны уламжлал, үүх түүх, эрийн гурван наадам, ард иргэдийн хувцас хэрэглэлийн соёл, ахуй нөхцөл, гэр бараа зэргийг Их Монгол Улсын үеийнхээр үзүүлэхээр дэглэн найруулж байгаа аж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Бэрэн металл” ХХК-иас 2000 ширхэг амны хаалт хандивлалаа

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Бэрэн металл” ХХК-ийн хамт олон хандивын аянд нэгдэж, 2000 ширхэг N95 амны хаалтыг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

Тус компани нь Орхон аймгийн Баян-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жилд 10 мянган тонн ширэм гаргах хүчин чадалтай хэмээн энэ үеэр танилцуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.