Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.04.01) Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өргөн барив.

Монгол Улсын Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үүрэг, түүнийг хэрэглэх онол арга зүйд гарч буй сүүлийн үеийн өөрчлөлтийг хэрэгжүүлж, мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг бие бүрэлдэхүүнийг бий болгох, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр төслийг боловсруулжээ.

Сүүлийн жилүүдэд улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлууд болох төмөр зам, авто зам, барилга байгууламж, газрын тосны үйлдвэрийн дэд бүтэц зэрэг томоохон төсөл, хөтөлбөрт Зэвсэгт хүчний барилга, инженерийн анги, байгууллагыг татан оролцуулж, амжилттай хэрэгжүүлж байна. Үүний зэрэгцээ үндсэн үүргээ биелүүлэх, бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр цэргийн барилга инженерийн ангиудыг цэргийн захиргааны удирдлагаар шууд ханган бие даасан төрлийн цэргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжийг хангах үүднээс төрөл, мэргэжлийн цэрэгт хамаардаг Барилга, инженерийн ангийн статусыг нэмэгдүүлж гүйцэтгэх чиг үүргийг хуулиар нарийвчлан тодорхойлох шаардлага үүссэн тус холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.
Мөн орчин үед цахим кибер хандлага хурдтай өсөн нэмэгдэж, мэдээллийн аюулгүй байдалд заналхийлэх болсонтой холбогдуулан Зэвсэгт хүчинд кибер аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг хуулиар бий болгох асуудлыг нэн даруй шийдвэрлэх хэрэгцээ шаардлагын дагуу холбогдох зохицуулалтыг тусгажээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журмыг батлахтай холбогдсон зохицуулалтыг нэмж тусгах юм байна.
Хуулийн төслийг баталснаар Зэвсэгт хүчний бүтцэд Барилга-инженерийн цэргийн удирдах байгууллага, түүний чиг үүрэг, бүтээн байгуулалтын ажилд оролцох бие бүрэлдэхүүний эрх зүйн үндэс бүрдэх юм байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний бүтцэд улс орны кибер орон зайг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх “Кибер аюулгүй байдлыг хангах төв” нь 2019 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан бөгөөд хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор чиг үүрэг, хариуцлагын түвшин дээшилж, үйл ажиллагаа хуулиар баталгаажих ач холбогдолтой юм хэмээн төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв
Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”-ийг баталлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталжээ. Дэд хөтөлбөрийн танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа хийв.

Тогтвортой хөгжлийн зорилт 2030, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Нийслэлийн жендэрийн нөхцөл байдлын дүн шинжилгээний үр дүн, дүгнэлт, зөвлөмжид тулгуурлан “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”-ийг боловсруулсан байна.

Нийслэлийн хөгжлийн бодлого, хөтөлбөр, эрх зүйн орчинд жендэрийн үзэл баримтлал тусгах, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүйг нэвтрүүлэн хэрэгжүүлэх, бүх түвшинд жендэрийн хэвшмэл үзэл буюу сөрөг хандлагыг өөрчлөх замаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд энэхүү дэд хөтөлбөрийн зорилго оршиж байгаа аж.

Дэд хөтөлбөрийг хоёр үе шаттай дөрвөн зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ.

Хөтөлбөр хэрэгжсэнээр:

  • Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн аргачлал боловсруулж, нэвтрүүлэх,
  • Нийслэлийн хөгжлийн бодлогын барим бичгүүдийг жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлтөөр шинэчлэн боловсруулж батлуулах,
  • Оролцоонд суурилсан жендэрийн үнэлгээний аргачлалыг нэвтрүүлэх
  • Сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажил зохион байгуулах, сургалтын модуль боловсруулан сургагч багш бэлтгэх
  • Эрэгтэйчүүдийн кабинет байгуулах, ТАХ-ын ажил – ар гэрийн тэнцвэр хангах, мэргэжлийн сэтгэл зүйчдийг хороодод ажиллуулах
  • Нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд жендэрийн эрх тэгш байдлыг ханган ажиллах заалтыг тусгах давуу талуудтай юм байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт өрхийн 5.8 хувь нь өрх толгойлсон эцэг, эхчүүд байгаа бөгөөд эдгээр өрхийн 15.5 хувийг эрэгтэйчүүд, 84.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Өрхийн амьжиргааны судалгаагаар хот суурин газрын эмэгтэй тэргүүнтэй өрхийн 31 хувь нь амьжиргааны түвшнээс доогуур амьдралтай байгаа бол хоёр тэжээгч (эцэг, эх)-тэй өрхийн 26 хувь нь энэ ангилалд хамаарч байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ сард 4, 9-өөр төгссөн машины дугаартай жолооч нар ТАТВАРАА ТӨЛНӨ

Таны автомашины улсын дугаар 4 болон 9 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой юм.

Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой.

Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай.

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.

Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:

Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн нэхэмжлэх үүссэн тохиолдолд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар Хотын Банк, ХААН банк, Голомт банк, Хас банк, Төрийн банкинд хандан төлж болохоос гадна дараах татварын цэгүүдээр үйлчлүүлж болно.

  • Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/
  • Авто Тээврийн Үндэсний Төв /цирк салбар, таван ган, нисдэг машин салбар/
  • Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

Даваа ~ Баасан: 09:00 – 18:00

Бямба, Ням : Амарна

  • Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 – 20:30

Бямба, Ням: 09:00 – 19:00

  • Да хүрээ худалдааны төв

Мягмар ~ Ням: 08:30 – 17:30

Даваа : Амарна

Categories
мэдээ нийгэм

УОК: БНСУ-аас ирэх иргэд өнөөдрийн 15:00 цагаас өмнө нислэгийн суудлаа баталгаажуулна уу

ын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ улсаас иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийг МИАТ ТӨХК-иас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хийхээр болсон.

Иймд тус нислэгээр ирэхээр бүртгүүлсэн иргэд өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 15:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулна уу.

  • Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг,
  • 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөг байна.

Төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.

Төлбөр хийхдээ тухайн иргэний овог, нэр, регистрийн дугаар болон байрны төлбөр гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

Түүнчлэн тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй, зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ГЕГ: Түүх соёлын дурсгал, алт, мөнгийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдаж байна

Шударга байдлын үнэлгээгээр Гаалийн ерөнхий газар адаг сүүлд оржээ

Гаалийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Оны эхний гурван сард нийт 210 удаагийн зөрчлийг илрүүлжээ. Тухайн зөрчлүүдэд 271.6 сая төгрөгийн торгууль ногдуулж, 425.81 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна. Голчлон гарч буй зөрчил нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа эд зүйл болох түүх соёлын дурсгал, алт, мөнгө, валютын зүйлсийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдаж байгаа аж. III сарын 3-нд Канад улсын иргэн хилээр буюу “Буянт-Ухаа” боомтоор гарах үедээ 31.3 грамм 37.8 сая төгрөгийн өртөгтэй алт байж болзошгүй шар өнгийн металийг нэвтрүүлэхийг завдсан ба хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгаж байгаа аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Ариунболд буюу Бооёо: Инээдмийн баяраар гэр бүлээрээ цэнхэр дэлгэцийн өмнө суугаад ханатлаа инээж, дархлаагаа дэмжээрэй

Монголын хошин
урлагийн хамтлаг,
продакшнууд дөрөвдүгээр
сарын 1-нд бую
у
Инээдмийн баяраар нэгдэж
“Инээдээр дархлаагаа
дэмжье” онлайн тоглолт
хийхээр болоод байна.
Уг тоглолтын талаар
“Шинэ үе” продакшны
захирал, гавьяат жүжигчин
Н.Ариунболдоос зарим
зүйлийг тодрууллаа.


-Хошин урлагийнхны
он
лайн тоглолтод хичнээн
хамтлаг нэгдэж байгаа юм
бэ?

-Зургаан хамтлаг нэгдэж
байна.

-“Х-ТҮЦ” хамтлаг
нэгдээгүй бололтой?

-Тийм тийм. Тэдний
хамтлаг ороогүй. Тэднийх
сүүлийн гурван жилийн турш
дэлгэцийн бүтээлдээ илүүтэй
төвлөрөөд тайзны бүтээл
хараахан байхгүй байна
гэсэн. “Х-ТҮЦ”-ээс бусад
нь энэ тоглолтод оролцож
байна. “Шинэ үе”, “Өнгөт
инээд”, “Маск” продакшн,
“Мөрөөдлийн театр”, “Эмоци”,
“Аглуу” энтертаймент
оролцоно.

-Нэгдэж тоглоцгооё гэдэг санааг хэн гаргасан бэ?

-С1 телевиз санаачилсан
юм. Тэгээд манай жүжигчид,
уран бүтээлчид бүгд дэмжээд
тэгж л эхэлсэн юм. Бүгд
л ярилцаж энэ тоглолтыг
эхлүүлсэн дээ.

-Сая “Хурд”-ын тоглолт телевизийн байранд болсон. Та нар бас С1 телевизийн студид тоглох уу?

-Үгүй, үгүй. Corporate convention center-ийн тайзнаас
үзэгчгүй тоглоно. С1 телевиз
тоглолтыг шууд дамжуулна.
Өмнө нь зурагт, интернэтээр
гарч байгаагүй, IPTV-д
тавигдаж байгаагүй цоо
шинэ номероо тоглоцгооно.
Бид энэ тоглолтоо “Инээдээр
дархлаагаа дэмжье” гэж
нэрийдсэн.
Ард иргэд маань Улсын
онцгой комисст маш их хандив
өгч байна, бас хандивын
тоглолт олон тоглогдож
байна. Цаашдаа ч эдгээр
үйл ажиллагаа зохиогдох гэж
байна. Дөрөвдүгээр сарын
нэгэн инээдмийн баяр гэдгийг
бид тодотгож энэ өдрийг
сонгосон. Инээд гэдэг бол
хүний дархлааг дэмнэдэг. Ийм
хүнд хэцүү үед бүгд сэтгэл
санаагаар өөдрөг тэнүүн
байгаарай гээд сайхан эерэг,
гэгээлэг номерууд бэлдэж
байна. Гэр орондоо байгаа
хүүхдүүд, оюутан залуус
уйдаж байна. Дөрөвдүгээр
сарын нэгэн чинь архигүй
өдөр. Энэ архигүй өдрөөр,
Инээдмийн баярын өдрөөр
халуун ам бүлээрээ цэнхэр
дэлгэцийнхээ өмнө ханатлаа
сайхан инээж, дархлаагаа
дэмжээрэй.

-Тоглолтын шууд дамжуулалтын үеэр Улсын онцгой комиссын хандивын дансыг байршуулаад хандив цуглуулах уу?

-Бид ерөөсөө тийм данс
байршуулахгүй. Хандив
цуглуулахгүй. Зүгээр л инээдээр иргэдийнхээ дархлааг
дэмжиж байгаа аян.

-Тоглолт тухайн өдөр хэдэн цагаас эхлэх вэ?

-Одоогийн байдлаар 19-20
цагийн хооронд эхэлнэ гэж
төлөвлөчихөөд байна. 2-3 цаг
үргэлжилнэ.

-C1 телевиз дээр сувгаа тааруулах нь байна, тийм ээ?

-Тэгнэ. Онлайнаар үзэж
болно. Лайв явна. Гадаадад
байгаа монголчууд маш их
хүлээж байна гэцгээж байна.
Гадаад дотоодгүй бүгд л хөл
хорионд орчихсон байгаа
энэ үед хэдэн цаг ч болов
хорвоогийн зовлонг мартаж,
жаргаж инээе, инээдээр
дархлаагаа дэмжье гэж байгаа
юм. Хүмүүс хандив өгье ч гэсэн
ард түмний амьдрал өдөр ирэх
бүр хэцүүдэж байна. 20-иод
мянган аж ахуйн нэгж хаалгаа
барьчихсан, 250-иад мянган
хүн орлогогүй болчихсон
энэ үед дахин хандив өгөөч
гэхгүй. Зүгээр л бүгдээрээ
юу ч бодохгүй, сайхан инээ.
Дархлаагаа дэмж. Хэсэгхэн ч
жаргалтай байя.

– Хошин урлагийн хамтлагуудын тоглолтыг тэр бүр үзэж амждаггүй хүмүүс, холын аймгийнхан, гадаадад байгаа монголчуудад хошин шогийнхонтойгоо онлайнаар уулзах нэг боломж гарч байна гэж харж байна?

-Тэгэлгүй яахав. Энэ бол
боломж. Тоглолтод маань маш
олон хүн зочноор оролцоно.
Ер нь их сайхан аян, тоглолт
тэр өдөр болно. Дөрөвдүгээр
сарын 1-нд орон даяараа С1
телевизээр гарна гэсэн үг.

-Шинэ номер үзүүлнэ гэхээр та бүхэн одоо тоглолтдоо бэлтгээд тун завгүй байгаа бололтой?

-Маш их завгүй байна,
шинэ номероо бэлдэцгээж
байна. Засгийн газар, Улсын
онцгой комисс, Ө.Энхтүвшин
дарга, генерал Т.Бадрал
зэрэг хүмүүсээс бид албан
ёсны зөвшөөрөл авсан. Бид
өөрсдөө халуунаа байнга
хянуулаад, ариун цэврийн
өндөр түвшинд бэлтгэлээ
базааж байна. Тоглолтын үеэр
бөөн бөөнөөр биш, цуварсан
байдлаар, ар араасаа тайзан
дээр гарч ирэхээр, хүн
хоорондын зайгаа баримталж
тоглоно. Бүх үйл ажиллагаа
маань зааварчилгаа, дүрмийн
дагуу явагдаж байгаа.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Инфографик: Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжитчуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

Улсын Их Хурлаас Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай бие даасан хуулийг 2004 онд батлан мөрдүүлж, улмаар 2013 онд шинэчлэн найруулсан байна.

Хуулийн төсөл санаачлагч нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн бөгөөд үнэлгээгээр хуулийн холбогдох зүйл, заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах, давхардал, хийдлийг арилгах шаардлагатай талаар дүгнэлт гарсан байна. Энэхүү үнэлгээ болон тус хуулийн хэрэгжилтэд гарч байгаа бэрхшээл, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаарх хууль хэрэгжүүлэгч байгууллага, мэргэжилтнүүдийн болон иргэдийн санал, хүсэлт, бусад орны эрх зүйн зохицуулалтын сайн жишгийг харгалзан үзэж хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд дараах агуулгатай нэмэлт, өөрчлөлт оруулсан:

  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлагыг тодорхой, оновчтой болгосон. Тухайлбал: тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, экспортлох болон өөрийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой тэсэлгээний ажил явуулах эрх бүхий хуулийн этгээд нь өөрийн эзэмшлийн газар дээр байгуулсан байнгын агуулахтай байх үүргийг тодотгон хуульчилсан; тэсэлгээний ажил явуулах эрхтэй хуулийн этгээдийг байнгын агуулахтай байхыг шаардаж байсныг өөрчилж, харин аюулгүй ажиллагааг хангах зорилгоор тэсэлгээний ажил гүйцэтгэх газарт тухай бүр нь түр агуулах байгуулан ажиллах, тэсэлгээний ажил явуулсан тохиолдол бүрийг тогтоосон журмаар тайлагнах үүргийг хүлээлгэсэн;
  • Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага болон шинжээчийн эрх олгох, цуцлах журмыг тогтоох эрхийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар тусгасан;
  • Хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын чиг үүргийг тодорхой зааглан тогтоож, хариуцлагыг нэмэгдүүлсэн. Тухайлбал: хуулийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын байгууллага ерөнхий хяналтыг хэрэгжүүлэхээс гадна тэсрэх бодисыг үйлдвэрлэх, хадгалалтын үеийн галын аюулгүй байдал, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд онцгой байдлын асуудал хариуцсан байгууллага, тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдалд цагдаагийн байгууллага, пиротехникийн хэрэгслийн ашиглалттай холбоотой хяналтыг цагдаагийн болон мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлэхээр зааглан тодорхойлсон.
  • Пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах, худалдах харилцааг зохицуулсан. Тухайлбал: пиротехникийн хэрэгслийн хүчин чадлаас хамаарч хэрэглээний болон үзвэрийн гэж ангилсан бөгөөд жагсаалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд батлахаар тусгасан. Үзвэрийн пиротехникийн хэрэгслийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хуулийн этгээд, харин хэрэглээний пиротехникийн хэрэгслийг иргэд, аж ахуйн нэгж ямар нэгэн тусгай болзолгүйгээр ашиглахаар зохицуулсан.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэн баталсан.

Categories
мэдээ нийгэм

Л.Мөнхтүшиг: Сөүл, Токио руу үйлдэх нислэгт өөрчлөлт орох магадлалтай

Л.Мөнхтүшиг: IV сарын 2-нд Сөүл, 3-нд Токио руу тусгай үүргийн ...

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг, “IV сарын 2-нд Япон, БНСУ-аас монгол иргэдээ авчрах бэлтгэл хангагдаж байна. Сөүлээс ирэх 251, Токиогоос ирэх 255 иргэний бүртгэл баталгаажсан. Японы Засгийн газар ойрын хугацаанд гадаадын иргэдийг нэвтрүүлэхтэй холбоотой шинэ журам гаргахаа мэдэгдсэн тул Сөүл, Токио руу үйлдэх нислэгт өөрчлөлт орох магадлалтай. Өнөөдөртөө багтаад Токиогийн нислэг хэзээ хийгдэх талаар мэдээлнэ.
Зайлшгүй шаардлагатай ажлаар БНСУ-д зорчих, байнга оршин суудаг, гурван сараас дээш визтэй иргэдийг тусгай нислэгээр явуулна. Тус улс богино хугацааны визтэй иргэдийг хүлээн авахгүй. Дор хаяж гурван сар буцаж ирэхгүй гэсэн нотолгоог нь МИАТ компани авч байгаа.
Мөн БНСУ-ын засгийн газар дэлхийн бүх улсаас ирж буй гадаад, дотоодын иргэдийг 14 хоног тусгаарлах горимд шилжсэн гэдгийг сануулья” гэв.

Categories
мэдээ нийгэм

​КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ

COVID-19 Information | U.S. Embassy in Serbia

1. БНХАУ-ын эрдэмтдийн судалгаагаар COVID-19-өөр өвчилсөн эрэгтэй хүний үрийн шингэнд коронавирус илэрсэн байна. Тиймээс коронавирус бэлгийн замаар халдварладаг байж болзошгүй гэх дүгнэлтийг эрдэмтэд хийсэн байна.

2. Австралийн Мелбурн хотын Мурдочийн хүрээлэнгийн судлаачид сүрьеэгийн эсрэг БЦЖ вакцин COVID-19-ийн эсрэг хүний дархлааг сэргээдэг эсэхийг тогтоохоор эмнэлгийн байгууллагын 4000 ажилтны дунд судалгаа хийж байгаа тухай зарлалаа. Мөн ийм судалгааг Нидерланд, Герман, Англи улсад хийж байна.
3. Америк, Англи улсад Коронавируст халдвараар өвчилсөн хүмүүсийн 30-40 хувь нь шинж тэмдэггүй вирус тээгчээс халдвар авсан байх магадлалтай гэж үзжээ. Харин БНХАУ-д нийт халдварын 80 орчим хувийг шинж тэмдэггүй өвчтнүүд тараадаг болохыг тогтоосон байна.
4. БНХАУ-ын мэргэжилтнүүд COVID-19-өөр өвдсөн 416 хүнд ажиглалт хийж зүрх судасны өвчлөл нь Коронавируст халдвараар нас барах эрсдэлийг 4,5 дахин нэмэгдүүлж байгааг тогтоосон байна.
5. Канадын Далхаузын их сургуулийн хүүхдийн анагаахын тэнхимийн судлаачид хүүхдүүд коронавируст халдварт мэдрэг хэдий ч өвчний шинж тэмдэг төдийлөн илэрдэггүйг тогтоожээ.
6. Нидерландын Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн судлаачид цэвэрлэх байгууламжийн бохир усанд коронавирус илрүүлжээ.
7. Герман улсын эмч нар өвчний шинж тэмдэг ихэвчлэн 2-14 хоног, зарим тохиолдолд 21 хоногийн дараа илэрч байгааг тогтоожээ.
8. БНХАУ-ын эрдэмтэд COVID-19-ийн халдвар авсан хүн шинж тэмдэг илрэхээс өмнө бусдад халдвар тараадаг бөгөөд зарим хүмүүс халдвар тээгч байгаа тул хүн бүр маск зүүвэл олон нийтийн дунд халдвар дамжих магадлал буурна гэж үзжээ.

Categories
мэдээ нийгэм

Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр: Одоогоор 616 иргэн гэрээр хяналтад байна

Мэдээ.МН

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр, “Хоёрдугаар сарын 2-ноос гуравдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд нийт 1,075 хүн тусгаарлах байрнаас гарсан. Одоогоор 616 иргэн гэрээр хяналтад байна. Шуурхай штабаас нэр хаяг, байрлах хаягуудыг сум, хорооны ажилтнуудад шилжүүлсэн. Олон нийтийн хүч хөдөлмөрөөр хяналтыг хийж байна. Тусгай үүргийн нислэгээр ирэх хүмүүсээ хүлээн авах байруудыг бэлтгэж байна. Хүрэлцээ, хангамж тун хүнд байна. Томоохон зочид буудлуудын удирдлагатай уулзсан. Гэхдээ тодорхой асуудлууд дээр тохиролцож чадаагүй тул зарим нь татгалзсан. Ойрын хугацаанд тусгай үүргийн хоёр онгоцоор ирэх хүмүүсийг тусгаарлах байрыг тодорхой нэрлэх боломжгүй байна” гэв.