Categories
мэдээ нийгэм

Хүний эрхийн зөрчлийн асуудлаар хууль зүйн зөвлөгөө өгөх утас ажиллаж байна

Шинэ төрлийн коронавирус “Covid-19”-ээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байж болох бүхий л арга хэмжээг түргэн шуурхай авч, иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрх, эрх чөлөөг хангаж ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, энэ сорилтот үед иргэн бүр эрүүл мэндээ хамгаалах Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ биелүүлэхийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос уриалсан билээ.

Тэгвэл энэ цаг үед хүний эрхийн зөрчлийн асуудлаарх гомдол, мэдээллийг 70000222 дугаарын утсаар 24 цагийн турш, 99030028, 99048634, 99188908 утсаар хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгч байна. Гомдлыг www.nhrcm.gov.mn цахим хуудсаар хүлээн авч байна.

Categories
мэдээ улс-төр

Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоолоо

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол УИХ-ын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, Монгол УИХ-ын 2020 оны 17 дугаар тогтоолыг үндэслэн “Монгол УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” захирамж гаргалаа.

Уг захирамжид УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг дор дурдсанаар тогтоожээ. Үүнд:

1/Монгол УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

2/Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

3/Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

4/ “”Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Монгол УИХ-ын тогтоолын төсөл;

5/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

6/ “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Монгол Улсын Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан;

7/ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;

8/ “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол УИХ-ын тогтоолын төсөл;

9/ Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

10/Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

11/ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

12/Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

13/Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

14/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

15/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;

16/ “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг товлож, санал авах өдрийг тогтоох тухай” Монгол УИХ-ын тогтоолын төсөл;

17/бусад.

Түүнчлэн захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын гишүүдээс Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрд нь Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоосон байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотыг “COVID-19” халдвар тархах өндөр эрсдэлтэй гэж үнэлжээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр ээлжит хуралдаанаа хуралдуулж байна. Онцгой нөхцөлийн дэглэмтэй холбогдуулан Тэргүүлэгчид холбогдох байгууллагын зөвлөмжийг мөрдөж, хурлынхаа явцыг цахимаар дамжуулж байгаа билээ. Хуралдааны эхэнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо. “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээг нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга бөгөөд Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар танилцуулав.

Өнөөдрийн байдлаар 1,239 иргэнийг тусгаарлан, хяналтдаа байлгаж буй аж. “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод эрсдлийн үнэлгээ хийхэд “өндөр эрсдэлтэй” гарсан байна. Иймээс өвчлөл гарсан үед хэрхэн ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байгааг онцолсон. Тухайлбал, нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэр хорооллын зам, томоохон зах, худалдааны төвийн орчим, үерийн ус зайлуулах далан сувгийг тогтмол халдваргүйжүүлж байгаа ажээ.

Гэрээт 37 аж ахуйн нэгж өнгөрсөн хугацаанд 18 мянга гаруй цэгт ариутгал хийсэн байна. Түүнчлэн үйлчилгээний 32,704 газарт хяналт шалгалт хийж, хорио цээрийн дэглэм зөрчсөн зарим газруудын зөрчлийг арилгуулж, арга хэмжээ авжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Улаанбаатар хотын эрсдлийн үнэлгээ өндөр гарсныг хэлж байна. Тиймээс иргэн бүр өндөр хариуцлагатай байх ёстой юм. Гараа тогтмол угааж, ариутгах, амны хаалт зүүх, олны хөлийн газраар зорчихгүй байх нь чухал. Нийслэлийн ИТХ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Холбогдох шийдвэр гаргахад хэзээд бэлэн” гэсэн юм.

Танилцуулга мэдээллийг сонсоод Тэргүүлэгчид “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталлаа. Тогтоолоор нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын дарга нарт “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажилд бүхий л талаар дэмжлэг үзүүлэх, тухайн нутаг дэвсгэр дэх шашны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих”-ыг үүрэг болгов.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 13 асуудал хэлэлцэнэ

Биокомбинат УТҮГ-ыг шинэчилнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан IV сарын 1-ны 08.00 цагт хуралдана. Хуралдаанаар нийт 13 асуудал хэлэлцэхээр товложээ. Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай, Монгол, Грекийн Засгийн газрын хэлэлцээр батлах тухай, “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциацийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл зэрэг багтжээ. Мөн “Тогтвортой амьжиргаа-3” төслийн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциацийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээр, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, Баруун бүсийн эрчим хүчний системийн санхүүгийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэх аж.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Үнэт цаасны арилжаанд оролцогчид мөнгөн төлбөрөө 100% байршуулахгүйгээр арилжаанд оролцдог болжээ

Санхүүгийн зохицуулах хороо 13 байгууллагын тусгай зөвшөөрлийг ...

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор Үнэт цаасны дараа төлбөр тооцооны Т+2 горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү шинээр нэвтэрч буй төлбөр тооцооны горимоор арилжаанд оролцоход хөрөнгө оруулагчид эрсдэлийн түвшингээсээ хамаарч 100 хувь мөнгөн хөрөнгө байршуулалгүй тодорхой хувийг нь урьдчилан байршуулж захиалга өгөх бөгөөд 2 хоногийн дотор үлдсэн мөнгөө байршуулж, төлбөр тооцоог гүйцэтгэх боломжтой болох юм. Ингэхдээ “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-ийн гишүүнчлэлд хамрагдсан клирингийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан арилжаанд оролцсоноор ийнхүү төлбөр тооцоог гүйцэтгэх боломжтой.

“Арилжааны төлбөр тооцоо” ХХК-ийн гишүүнчлэлд хамрагдаагүй үнэт цаасны компаниудаар дамжуулан үнэт цаасны арилжаанд оролцох хөрөнгө оруулагчдын хувьд одоогийн төлбөрийн нөхцөлөөр буюу урьдчилан эх үүсвэрийг байршуулснаар арилжаанд хэвийн оролцох бөгөөд харин үнэт цаасны арилжааны төлбөр тооцоог Т+2 горимын дагуу 2 хоногийн дараа гүйцэтгэнэ.

Үнэт цаасны дараа төлбөр тооцооны Т+2 горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн компаниудын холбогдох журмуудыг шинэчлэн батламжилж, санхүүгийн системд үүсч болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор эрсдэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг нэвтрүүлэхтэй холбоотой хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын програм хангамж, системийн шинэчлэл, өргөтгөл, сайжруулалтыг хийх зэрэг шаардлагатай арга хэмжээг авч ажиллахын зэрэгцээ хөрөнгийн зах зээлийн хэвийн байдлыг алдагдуулахгүй, хөрөнгө оруулагч, оролцогчдын эрх ашгийг хөндөхгүй байхад онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байна.

Үнэт цаасны дараа төлбөр тооцооны Т+2 горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчим нэвтэрснээр зах зээлд оролцогчдын арилжааны шимтгэл, зардал буурч, зах зээлийн хөрвөх чадвар сайжрах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид үнэт цаасны арилжаанд оролцоход таатай нөхцөл бүрдэх зэрэг эерэг нөлөөтэй юм.

Олон улсын стандартад нийцсэн хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг төлөвшүүлэх, төлбөр тооцооны системийн үйл ажиллагааг боловсронгуй болгоход дээрх горимын шинэчлэлт чухал үүрэг гүйцэтгэх юм.

Categories
мэдээ нийгэм

Катараас ирсэн цэргийн алба хаагчдын халууныг хэмжиж, эрүүл мэндийн тандалт хийжээ

Катар Улсаас монгол цэргүүдийг тээвэрлэж ирсэн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнөөдөр газардлаа. Нислэгээр 43 цэргийн алба хаагч иржээ. Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын /ахлах/ байцаагчид зорчигчдын биеийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн тандалт хийж, шаардлагатай бусад арга хэмжээг авч ажиллалаа. Цэргийн алба хаагчдыг Цэргийн төв эмнэлэгт 21 хоног тусгаарлана гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЭРҮҮГИЙН 6 ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛТАЙ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭВ

Авлигатай тэмцэх газар. Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 3 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 74 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 4 гомдол, мэдээлэлд бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх санал гаргаж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн 528 хэрэгт хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 15 хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлж, 507 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 443, мөрдөн байцаалтын 64 хэрэг байна.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (COVID-19) 2020.03.31-ны байдлаар

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатарын талбайн урд байрлах цэцэрлэгт хүрээлэнг 3,2 тэрбум төгрөгөөр шинэчилнэ

Хот тохижилтийн газар, Газар зохион байгуулалтын алба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сүхбаатарын талбайн урд хэсэг буюу Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг хэрхэн тохижуулах талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбадорж “2020 оны нэгдүгээр сарын 20-нд нийслэлийн Засаг даргын захирамж гарч, Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулахаар болсон. Энэ нь 1.6 га талбайг хамардаг бөгөөд маргаашаас тохижуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон.

Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд 85 метрийн урд, 14 метрийн өндөртэй, хөгжмийн аялгуугаар оргилдаг усан оргилуур, задгай талбай, нийтийн бие засах газар зэргийг байгуулахаар график төлөвлөгөөг гаргасан. Ингэснээр иргэдийн ая тухтай орчинг бүрдүүлэхээс гадна газар доогуурх усжуулалтын автомат системийг бүрдүүлж өгснөөрөө онцлогтой.

Энэ орчинд нийтийн бие засах газар байдаггүй. Тиймээс баруун, зүүн талд нийтийн бие засах газрыг нэг ээлжиндээ 35 хүнд үйлчлэх боломжтойгоор байгуулна.

Бүтээн байгуулалт, тохижуулалтын ажлыг зургаадугаар сард багтаан дуусгахаар болсон. Уг ажилд нийт 3.2 тэрбум төгрөг зарцуулна” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Ч.Өнөрбаяр “Ерөнхий сайд та үндсэн хуулиа уншаагүй байна”

Хуульч Ч.Өнөрбаяр мэдээлэл хийлээ.

Тэрээр “Хэдхэн хоногийн өмнө МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийхдээ Засгийн газрыг огцрохтой холбоотой асуудал дээр дагавар хуулиар шийднэ гэж хэлсэн. Тийм юм байхгүй. Энэ заалт энэ оны тавдугаар сарын 25-наас эхлэн мөрдөгдөнө гэж Үндсэн хууль дээр заасан байгаа. Ерөнхий сайд та үндсэн хуулиа уншаагүй байна.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх “УИХ-аас хэрвээ холбогдох хуулиуд нь орж ирвэл тэр хуулийг дагаж мөрдөнө” гэж хэлсэн. Уучлаарай. УИХ-аас танд гэрийн даалгавар өгсөн байна.

УИХ-аас Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх ажлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хариуцуулсан. Хуулийн төслийг УИХ боловсруулж оруулж ирэх биш, ерөнхий сайд та өөрөө гардаж зохион байгуулаад, хуулийн төслүүдийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх ёстой” гэв.