Categories
мэдээ нийгэм

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн шийдвэрийг биелүүлээгүй 34 жолоочид хариуцлага тооцжээ

Image result for Хулгайн зам

Засгийн газрын тогтоол, УОК-ын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хот хооронд, аймаг сум, сум баг хоорондын автозамын хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл хаасан. Уг шийдвэрийг хэрэгжүүлээгүй замын хөдөлгөөнд оролцож, эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг биелүүлээгүй 34 жолоочийг илрүүлж, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарт шилжүүлэн, 18 жолоочид Гамшгаас хамгаалах тухай хуулийн 5.13.1-д зааснаар хариуцлага хүлээлгэжээ. Иймд иргэд, жолооч та бүхэнд хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг дахин сануулж, үүргээ биелүүлж, хууль зөрчихгүй байхыг сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: Ажиглалтад нийт 309 хүн байна

ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Монгол Улсад шинэ коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй. Дэлхийн 58 улсад шинэ коронавирусийн халдвар тархаад байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад сэжигтэй тохиолдол 16 байгаа ба ажиглалтад 309 хүн байгаа аж. Өнөөдрийн байдлаар:

  • ХӨСҮТ-д 88 хүн
  • Цэргийн төв эмнэлэгт 65
  • Улсын Хоёрдугаар эмнэлэгт 9
  • Асралт мед эмнэлэгт 32
  • Жаргалантын сувилалд 41
  • Баян-Өлгий, Орхон, Сэлэнгэ, Хэнтий, Өвөрхангай, Дорнод аймагт бусад тохиолдлыг ажиглаж байгаа аж. Мөн II сарын 28-нд тусгаарлагдсан 5 тохиолдолд шинэ вирус илрээгүй. Хоёрдугаар сарын 29-нд тусгаарлагдсан ХӨСҮТ-д 2, Сэлэнгэ аймагт 9 нийт 11 тохиолдлыг тусгаарлан тандалт судалгааг хийж байгаа юм байна.
Categories
мэдээ нийгэм

БНСУ-аас ОХУ-аар дамжин ирсэн найман иргэнийг тусгаарлажээ

Image result for Алтанбулаг боомт

Монгол Улсын иргэд БНСУ-аас ОХУ-аар дамжин ирж байгаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос найман иргэнийг өнгөрсөн шөнө 23:25 цагт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор татан авч хил нэвтрүүлжээ. Эдгээр иргэдийг улсын хилээр нэвтрэх үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тандалт хийж, сэжигтэй хоёр иргэнийг тусгаарлан аймгийн Халдвартын тасагт шилжүүлэн, зургаан иргэнийг Алтанбулаг дах Тусгаарлах байранд байрлуулан ажиглалтад аваад байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

2006 онд үйлдвэрлэгдсэн 20 мянгатын дэвсгэртүүдийг өнөөдрөөс эхлэн гүйлгээнээс татаж байна

Image result for 20 мянгатын дэвсгэрт

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20 мянгатын дэвсгэртүүдийг өнөөдрөөс эхлэн гүйлгээнээс татаж байна. 2006 оны энэхүү дэвсгэрт нь олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас уг дэвсгэртийг ихэвчлэн хуурамчаар үйлдэж буй бөгөөд гуравдугаар сарын 1 буюу өнөөдрөөс эхлэн уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоож буй юм. Тиймээс иргэд уг дэвсгэртийг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр жилийн хугацаанд банкуудад болон Монголбанкинд хандан шинэ дэвсгэртээр солиулж болох юм.