Categories
мэдээ нийгэм

Даралт их, хавдар, зүрх судас, бөөр, амьсгалын замын өвчтэй, хүмүүс хүндрэх эрсдэлтэй байгааг ДЭМБ-аас анхааруулж байна

Коронавируст халдвараар ахмад настан, чихрийн шижин, даралт их, хавдар, зүрх судас, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэй байгааг ДЭМБ-аас анхааруулж байна. Иймд ахмад настан, архаг өвчтэй хүн:

• Эмчийн хяналтад тогтмол байх
• Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх
• Холбоо барих хүний утасны дугаартай байх
• Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх
• Халуун, бүлээн шингэн зүйл уух
• Сайн унтаж амрах
• Тайван стрессгүй ядрахгүй байх
• Дулаан хувцаслах, даарахгүй байх
• Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх
• Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
• Олон нийтийн газраар явахгүй байх
• Амны хаалт зүүх
• Гараа сайтар савандаж угаах
• Бие тавгүйрхвэл Яаралтай тусламжийн төв – 103, СЭМҮТ – 1800-2000 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандахыг ЭМЯ зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулав

Image result for шуурга

Маргааш нутгийн төв хэсгээр, энэ сарын 2-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар малчид, тээвэрчид, иргэдэд онцгойлон анхаарууллаа.

2020 оны 3 дугаар сарын 2-6-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Гуравдугаар сарын 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 2-нд ихэнх нутгаар, 3-нд говь, талын нутгаар, 4-нд Алтайн салбар уулсаар, 5-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

Categories
мэдээ нийгэм

“Сонгдо” эмнэлэгт COVID-19-ын сэжигтэй тохиолдол үгүйсгэгджээ

Image result for

“Сонгдо” эмнэлэгт COVID-19-ийн халдвартай нэг сэжигтэй тохиолдол илэрсэн тухай мэдээлэл гарсан. Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал“Сонгдо” эмнэлэгт өчигдөр сэжигтэй тохиолдол орж ирсэн гэх мэдээлэл авсан. Тус эмнэлэг өвчтөнийг шууд тусгаарласан бөгөөд мөн үйлчилгээ үзүүлсэн орчныг нь бас тусгаарласан. ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг газар дээр нь ажиллаж тухайн хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Одоогоор тухайн иргэний биеийн байдал хэвийн халуураагүй” гэсэн юм. Тэгвэл АНУ-д байсан, БНСУ-д нэг хоносон, 37 настай, эрэгтэй М иргэний COVID-19-ийн шинжилгээний хариу сөрөг буюу тухайн вирус илрээгүйг албаны эх сурвалж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​“Хилийн чанад дах Монголчуудын зөвлөл”-өөс санаачлан БНСУ дахь ЭСЯ-нд амны хаалт хандивлажээ

“Хилийн чанад дах Монголчуудын зөвлөл”-өөс санаачлан халдварын голомтын бүсэд байгаа монгол иргэддээ зориулан 300 ширхэг амны хаалт, мөн Бусан дах Консулын газарт 100 ширхэг амны хаалт хандивласныг “Солонгос дах Монгол эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн П.Майнбаяр ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Л.Хаш-Эрдэнэд гардуулав. ЭСЯ уг хандивын 300 ширхэг амны хаалтыг Умард Гёнсан мужийн Гёнсан хот дах Дэгү их сургуулийн оюутны холбооны удирдлагад даруй хүргүүллээ.

Монгол Улсын ЭСЯ, төрийн байгууллагууд онцгой байдлын өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн, мөн Солонгос дах манай иргэд, Солонгосын Засгийн газар, ард иргэд бүх хүчээ дайчлан дор бүрнээ хичээн зүтгэж буй энэ хүнд цаг үед дэмжлэг туслалцаа үзүүлж буй “Хилийн чанад дах монголчуудын зөвлөл”, “Солонгос дах Монгол эмэгтэйчүүдийн холбоо”-ны удирдлага, нийт гишүүдэд ЭСЯ-наас чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Мөн Солонгост ажиллаж, амьдарч байгаа манай зарим иргэдийн зүгээс сайн дураараа ЭСЯ-ны ажилд туслах санал, санаачилга гаргаж буйд гүнээ талархаж байна.

Categories
мэдээ нийгэм

Гол мөрний мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа

Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна. Он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн гэсэн найман удаагийн дуудлагаар ажиллалаа.

Харин Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр манай орны ихэнх гол, мөрөн, нуур 40-140 см битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын дарга, хоёр байцаагч дэглэм зөрчиж, тусгаарлагджээ

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын дарга, хоёр байцаагч дэглэм зөрчсөн учир хөл хорионд оржээ.

Тодруулбал, Оросоос орж ирсэн галт тэргэнд хамгаалалтын хувцас хэрэглэлгүй орж, хүнтэй уулзаж, хавьтал болж дэглэм зөрчсөн тул аймгийн Онцгой комиссийн шийдвэрээр тусгаарласан тухай албаны эх сурвалж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Иргэний хамгаалалт, өрх бүрт анхны тусламж үзүүлэгчтэй байх” уриаг дэвшүүллээ

Жилийн бүрийн 03 дугаар сарын 01-нд дэлхий нийтээр Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас “Иргэний хамгаалалт, өрх бүрт анхны тусламж үзүүлэгчтэй байх” уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байна.

Монгол Улс олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 оны 11 дүгээр сард жинхэнэ гишүүнээр элсэж, зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд идэвхтэйгээр оролцож байна.

“Иргэний хамгаалалт, өрх бүрт анхны тусламж үзүүлэгчтэй байх” уриатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас Монголын Улаан Загалмайн нийгэмлэгтэй хамтран бэлтгэсэн өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх видео хичээлүүдийг хүргэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн дотоодод зорчих хөдөлгөөн нээгдсэний дараа тэтгэврийг олгоно

Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбоотойгоор иргэдийн дотоодод зорчих хөдөлгөөнийг түр зогсоосон. Энэ хугацаа дууссаны дараа тэтгэврийг олгохоор болжээ.

Үүний зэрэгцээ, шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс тэтгэвэр авагчдыг банкны салбарт ачаалал үүсгэлгүй аль болох тэтгэврээ картаар авахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

АНУ-д суугаа иргэд Орос, Герман, Туркээр дамжин эх орондоо очихыг зөвлөж байна

Шинэ төрлийн коронавирусын тархалт хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор АНУ-ын Сан Франциско хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газар өндөржүүлсөн бэлэн байдалтай, уртасгасан цагаар ажиллаж байна. АНУ-д байгаа монгол иргэд өөрийн оршин суугаа газарт ойр байрлах дараах дипломат төлөөлөгчийн газрын аль нэгт хандаж бүртгүүлэхийн зэрэгцээ мэдээлэл зөвлөгөө авна уу.

Үүний зэрэгцээ, олон улсын нислэгийн компаниуд БНХАУ, БНСУ болон БНИтали Улс руу үйлдэх нислэгээ цуцлах, тоог нь цөөрүүлэх зэрэг арга хэмжээ авч байна.Үүнтэй холбогдуулан ойрын хугацаанд Монгол Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд дараах зүйлийг анхаарна уу. Үүнд:

1.American Airlines компани нэгдүгээр сарын 31-нээс гуравдугаар сарын 28-ныг хүртэл БНХАУ руу үйлдэх бүх нислэгээ, Delta Airlines компани хоёрдугаар сарын 6-наас дөрөвдүгээр сарын 30 хүртэл БНХАУ руу үйлдэх бүх нислэгээ тус тус түр зогсоогоод байна. Иймээс Монгол Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд ОХУ-ын Москва хотын Шереметьево, ХБНГУ-ын Берлин хотын Тегель, БНТУ-ын Истанбул хотын олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин эх орондоо зорчихыг зөвлөж байна.

2. Монгол Улс, БНСУ хоорондын хоёр талын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 11-ний өдрийг дуустал сунгах, Монгол Улс, Япон Улс хоорондын хоёр талын хуваарьт нийслэгийг хоёрдугаар сарын 28-наас гуравдугар сарын 11-нийг дуустал түр нислэгээ цуцлаад байна.

3. ОХУ-ын Москва хотын Шереметьево онгоцны буудлын F терминалд нэгдүгээр сарын 31-нээс гуравдугаар сарын 31-нийг хүртэл хөл хорио тогтоосон тул МИАТ-ын нислэг Е терминалд бууж, нисэх болсон. Иймд Москва хотоор дамжин нисэх зорчигчид нислэг хоорондын цаг болон нисэх буудалд очих цагаа сайтар тооцоолно уу.

4. Коронавирусын тархалтын байдлаас хамааран олон улсын нисэх онгоцны буудлууд нислэгийн хуваарь, нисэх/буух терминал, онгоцонд суух гарцыг тухай бүр өөрчлөн зохицуулалт хийж байгаа тул иргэн Та аялалд гарахаасаа өмнө нислэгийн мэдээллээ сайтар шалгана уу.

5. Нислэгийн хуваарийг өөрчлөх боломжгүйгээс болоод визийн хугацаа дуусаж буй иргэд АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Албанд хүсэлтээ уламжлахыг зөвлөж байна. АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Албан Таны визийг хэрхэх талаар шийднэ.

Categories
мэдээ нийгэм

Одоогоор Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа “Хоёрдугаар сарын 29-ны 09:00 цагийн байдлаар дэлхийн 55 улсад халдвар илэрсэн. Ингэснээр нийт тохиолдлын тоо 85,220 болж, нас баралт 2,868-д хүрээд байна. Шинэ Зеланд, Нигер, Азербайджанд сүүлийн 24 цагийн дотор халдвар шинээр бүртгэгдсэн. Сүүлийн гурав хоногт шинээр халдвар бүртгэгдсэн оронд халдвар гаднаас буюу импортоор орж ирсэн байна” гэв.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга н.Буянжаргал “Эрсдэл ихтэй энэ үед бид үйл ажиллагаагаа улам сайжруулан ажиллах хэрэгтэйг сануулж байна. Одоогоор Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Одоогийн байдлаар бид 51 сэжигтэй тохиолдлыг тусгаарлалтад авч ажиглалт хийж байна.

Шаардлага гарсан тохиолдолд ариутгал халдваргүйтлийн зөвшөөрөлтэй байгууллагуудыг ашиглана. Одоогийн байдлаар хувийн хэвшлийн байгууллагуудаас хамтарч ажиллах хүсэлт ирж байна. Нэмэлтээр гаргах байруудыг бид судалж байгаад ажиглалт хийх эсэхийг шийднэ.

Сонгдо эмнэлэгт өчигдөр сэжигтэй тохиолдол орж ирсэн гэх мэдээлэл авсан. Тус эмнэлэг өвчтнийг шууд тусгаарласан ба мөн үйлчилгээ үзүүлсэн орчныг нь бас тусгаарласан байна. Одоогоор иргэний биеийн байдал хэвийн байна.

БНСУ-ын Бусан чиглэлээс ирсэн 17 иргэн бий. Тус иргэдээс халууны мэдээллээ өгөхгүй гэх зөрчил гарсан. Халуунаа мэдээлэхгүй гэсэн иргэнийг олж тогтоосон. Ер нь бол ийм үед иргэний хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Түүнчлэн Цэргийн төв эмнэлэг дээр тусгаарлагдаж байгаа хүмүүсээс зориулалтын шүршүүр шаардаж, илүү зүйл нэхэж байгаа зөрчил гарч байна. Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд маш өндөр туршлагатай. Тиймд өөрт нь болоод ар гэрт нь тусламж үзүүлэх гээд явж байгаа тангараг өргөсөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг эсэргүүцэж, доромжлох шаардлага байхгүй. Хэрвээ одоо ийм байдал дахиж гарвал хуулийн хариуцлага ярих болно гэдгийг хэлье” гэлээ.