Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Оскар”-ын шагналд нэр дэвшигчид тодорчээ

Image result for oscar 2019

ШИЛДЭГ КИНО

“Ford v Ferrari”
“The Irishman”
“Jojo Rabbit”
“Joker”
“Little Women”
“Marriage Story”
“1917”
“Once Upon a Time in Hollywood”
“Parasite”

ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ

Bong Joon Ho, “Parasite”
Sam Mendes, “1917”
Todd Phillips, “Joker”
Martin Scorsese, “The Irishman”
Quentin Tarantino, “Once Upon a Time in Hollywood”

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИН

Cynthia Erivo, “Harriet”
Scarlett Johansson, “Marriage Story”
Saoirse Ronan, “Little Women”
Charlize Theron, “Bombshell”
Renée Zellweger, “Judy”

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ЖҮЖИГЧИН

Antonio Banderas, “Pain and Glory”
Leonardo DiCaprio, “Once Upon a Time in Hollywood”
Adam Driver, “Marriage Story”
Joaquin Phoenix., “Joker”
Jonathan Pryce, “The Two Popes”

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТУСЛАХ ДҮРИЙН ЖҮЖИГЧИН

Kathy Bates, “Richard Jewell”
Laura Dern, “Marriage Story”
Scarlett Johansson, “Jojo Rabbit”
Florence Pugh, “Little Women”
Margot Robbie,” Bombshell”

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ДҮРИЙН ЖҮЖИГЧИН

Tom Hanks, “A Beautiful Day in the Neighborhood”
Anthony Hopkins, “The Two Popes”
Al Pacino, “The Irishman”
Joe Pesci, “The Irishman”
Brad Pitt, “Once Upon a Time in Hollywood”

ШИЛДЭГ “СЭДЭВЛЭСЭН” КИНО ЗОХИОЛ

“The Irishman,” Steven Zaillian
“Jojo Rabbit, ” Taika Waititi
“Joker,” Todd Phillips & Scott Silver
“Little Women, ” Greta Gerwig
“The Two Popes,” Anthony McCarten

ШИЛДЭГ ЭХ ЗОХИОЛ

1917 (Sam Mendes & Krysty Wilson-Cairns)
Knives Out (Rian Johnson)
Marriage Story (Noah Baumbach)
Once Upon a Time in Hollywood (Quentin Tarantino)
Parasite (Bong Joon Ho & Jin Won Han)

ШИЛДЭГ ЗУРАГ АВАЛТ

1917 (Roger Deakins)
The Irishman (Rodrigo Prieto)
Joker (Lawrence Sher)
The Lighthouse (Jarin Blaschke)
Once Upon a Time in Hollywood (Robert Richardson)

ШИЛДЭГ ХУВЦАС ДИЗАЙН

“Jojo Rabbit”
“Joker”
“Little Women”
“Once Upon a Time in Hollywood”
“The Irishman”

ШИЛДЭГ ЭВЛҮҮЛЭГ

Ford v Ferrari (Andrew Buckland & Michael McCusker)
The Irishman (Thelma Schoonmaker)
Jojo Rabbit (Tom Eagles)
Joker (Jeff Groth)
Parasite (Jinmo Yang)

ШИЛДЭГ НҮҮР ХУВИРГАЛТ, ҮС ЗАСАЛТ

Bombshell
Joker
Judy
1917
Maleficent: Mistress of Evil

ШИЛДЭГ КИНОНЫ ХӨГЖИМ

“Joker”
“Little Women”
”Marriage Story”
”1917”
”Star Wars: The Rise of Skywalker”

ШИЛДЭГ ПРОДАКШН ДИЗАЙН

1917
The Irishman
Jojo Rabbit
Once Upon a Time in Hollywood
Parasite

ШИЛДЭГ ДУУНЫ ЭВЛҮҮЛЭГ

“Ford v Ferrari”
“Joker”
“1917”
“Once Upon a Time in Hollywood”
“Star Wars: The Rise of Skywalker”

ШИЛДЭГ ДУУНЫ НАЙРУУЛГА

“Ad Astra”
“Ford v Ferrari”
“Joker”
“1917”
“Once Upon a Time in Hollywood”

ШИЛДЭГ ЭФФЕКТ

Avengers: Endgame
The Irishman
The Lion King
1917
Star Wars: The Rise of Skywalker

ШИЛДЭГ АНИМЕЙШН

How to Train Your Dragon: The Hidden World
I Lost My Body
Klaus
Missing Link
Toy Story 4

ШИЛДЭГ БОГИНО АНИМЕЙШН

“Dcera (Daughter)”
“Hair Love”
”Kitbull”
“Memorable”
“Sister”

ШИЛДЭГ БАРИМТАТ БҮТЭЭЛ

“American Factory”
“The Cave”
“The Edge of Democracy”
“For Sama”
“Honeyland”

ШИЛДЭГ БОГИНО ХЭМЖЭЭНИЙ БАРИМТАТ КИНО

“In the Absence”
“Learning to Skateboard in a Warzone (If You’re a Girl)”
“Life Overtakes Me”
“St. Louis Superman”
“Walk Run Cha-Cha”

ГАДААД ХЭЛ ДЭЭРХ ШИЛДЭГ КИНО

“Corpus Christi” (Poland)
“Honeyland” (North Macedonia)
“Les Miserables” (France)
“Pain and Glory” (Spain)
“Parasite” (South Korea)

ШИЛДЭГ БОГИНО ХЭМЖЭЭНИЙ КИНО

“Brotherhood”
”Nefta Football Club”
”The Neighbors’ Window”
“Sariahs”
“A Sister”

Categories
мэдээ цаг-үе

“Мөнхийн андууд”

“Нэг анги” буландаа Хан Хэнтийн ууган сургууль Өндөр хааны нэгдүгээр арван жилийн 16 дахь төгсөлтийнхнийг урьж оролцууллаа. Анх энэ ангид хоёр бүлгийн 70 хүүхэд элсэн орж байжээ. 2017 оны аравдугаар сард тэд хамт арван жил төгссөнийхөө 50 жилийг хэрхэн тэмдэглэх талаар уулзан хөөрөлджээ. Ангиараа Монголын Үндэсний олон нийтийн телевизийн хашаанд 50 ширхэг мод тарьсан байна. Мөн МУСТА Г.Дашдондовын “Мөнхийн дурсамж” дууны клипэнд оролцсон гэнэ.

Төрөлх сургуулийн 90 жилийн ойгоороо уулзсанаас хойш тус ангийнхнаас Д.Лхагваа гавьяат эмч, Н.Ишдорж гавьяат эдийн засагч, Н.Жанцанхорлоо, С.Эрдэнэбал нар аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Ц.Баярсайхан Цэргийн гавьяаны улаан тугийн одон, алтан гадас одонгоор Т.Алтанчимэг, Ш.Баатаржүрмэд, Г.Бадамханд, Б.Сандаг, Д.Намсрай, Д.Цэрэннадмид, Г.Пагамжав нар шагнагдсан байна.

Төгсөлтийн 50 жилийн ойгоороо энэ ангийнхан уулзахад ихэнх нь төрийн одон медальтай, бүгд албаны Тэргүүний тэмдгээ зүүсэн байсан нь яах аргагүй л бид бүтээн байгуулалтын үеийн ахмадууд болох нь харагдаж байсан даа хэмээн хуучилсан юм.

Ангийн охин Т.Алтанчимэг нь нийслэлийн арван жилийн 42 дугаар сургуульд 31 жил сурах бичгийг хариуцан ажиллаж амжилт гаргаж Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, МУСТА хэмээх цол тэмдэг хүртжээ. Ангийн хөвгүүн Ш.Баатаржүрмэд 1972 оноос Хэнтий, Сүхбаатар, Булган, Говьсүмбэр аймгуудад хууль цаазны зөвлөх хийж байсан бол Н.Бадарч нь Хилийн цэргийн 0129 дүгээр ангид штабын бичээч, нууцын эрхлэгч, Галшар суманд нарийн бичгийн дарга, Хэнтий аймгийн Соёлын хэлтэс, Урагшаа сонины газар, Хүүхдийн төлөө төвд ажиллаж байж. Монгол Улсын хөдөлмөрийн хүндэт медальтай, V таван жилийн гавшгайч гэнэ. Я.Доржнамжим нь хилийн цэргийн албанд насаараа ажилласан бол ангийн охин Г.Бадамханд нь тэргүүлэх зэргийн сурган хүмүүжүүлэгч багш төдийгүй 54 мянга гаруй хүүхдийг сургуульд бэлтгэн оруулсан аж. Ц.Баярсайхан нь ЗХУ-ын Ленинград хотод Улс төрийн академийг хуульч, сэтгүүлчээр төгсөж цагдаагийн хурандаа, МУСТА, Хууль зүйн болон Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цолоор шагнуулжээ. Шүлэг, яруу найраг, дурсамж, дурдатгал, хошин шогийн 18 ном, хоёр дууны клип хийлгэжээ. Түүний гэр бүл “Нийслэлийн оюунлаг гэр бүл”-ээр өргөмжлөгдсөн байна. Харин ангийн хөвгүүн С.Болд нь ЗХУ-д цэргийн академи төгсөөд ардын армид ахлагчаас дэд хурандаа цолтон болжээ. Д.Бизьяа нь нийслэлийн иргэдийн хурлын хүндэт медаль, V, VI таван жилийн гавшгайч аж. Л.Дагва нь 1979 оноос хойш банкны байгууллагад тасралтгүй 30 жил ажиллажээ. Ангийн охин Д.Дамдин нь Мэдрэл сэтгэцийн өвчнүүдийн эмчилгээ оношлогооны стандартыг орон нутагтаа тохируулан боловсруулсан. Мөн нойрны тухай, стресс, тархины цусан хангамжийн хурц дутагдлын үед авах арга хэмжээ, сэтгэл гутрал, хүзүүний ясжилтын тухай гэх зэрэг 40 гаруй эмчийн зөвлөмж, гарын авлагыг боловсруулжээ. Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан АУ-ы магистр, хөдөлмөрийн хүндэт медаль, алтан гадас одонтой гэнэ. Г.Дашдондов нь МУСТА, 200 гаруй зохиолын болон үндэстний дууны урын сантай, Монголын уран сайхны болон баримтат найман кинонд тоглож 30 гаруй концерт найруулжээ. Т.Долгоржав нь тогоочоор олон жил ажилласан бол Л.Дуламжав нь Алдарт эхийн I, II зэргийн одон, ойн медалиудтай аж. Ангийн охин Ч.Жавзандолгор нь ус цаг уурын техникч мэргэжилтэй. 1986 онд байгууллагын аваргаар шалгарч, системийн дээд амжилт тогтоож байжээ. Н.Ишдорж нь Монгол Улсын гавьяат эдийн засагч. С.Мөнхтөр нь Монгол Улсын барилгын материалын үйлдвэрийн тэргүүний ажилтан. Хөтөлийн цемент шохой компанийн анхдагч аж. Д.Намсрай Баян-Овоо сумын бүтээн байгуулалтад оролцож байжээ. Л.Нарантуяа Санхүү банкны тэргүүний ажилтан. Л.Нарангэрэл нягтлан бодогч V, VI таван жилийн гавшгайч, Хан Хэнтийн шүтээн ээж өргөмжлөлтэй. Л.Норовсүрэн ашигт малтмалын баяжуулагч инженер, тэргүүний уурхайчин цол тэмдэгтэй. Алтны хүдэр боловсруулах технологи сэдвээр техникийн ухааны магистрын цол хамгаалжээ. Г.Пагамжав нь Тэргүүний замчин, МҮЭ-ийн тэргүүний ажилтан үйлдвэр худалдааны тэргүүний ажилтан бол Д.Пунцагтөмөр санхүү банкны тэргүүний ажилтан. Б.Сандаг нь Түүхч эрдэмтэн Л.Чулуунбаатартай хамтарч Ч.Шаарийбуу өргөсөн тангарагтаа үнэнч эрэлхэг баатар, Монгол Улсын баатар Шагдарын Гонгорын гавьяа зүтгэлийг дурсан эргэцүүлэхүй зэрэг зургаан ном бүтээжээ. ХАА-н хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан гэнэ. Ц.Сайнууз нь Бизнесийн шилдэг ажилтан. Г.Сувдаа цахилгааны техникч, “Уран вальс” улсын анхдугаар их наадмын тусгай байрын шагналтай. Д.Төмөр ХХААЯ-ны тэргүүний ажилтан Нэгдлийн Холбооны Дээд Зөвлөлийн хүндэт тэмдэг болон зоо, мал эмнэлгийн ойн тэмдгүүдээр удаа дараа шалгарч байж. Ц.Туул эрүүлийг хамгаалахын тэргүүлэх ажилтан. Х.Төмөр улс төр судлаач. Алтан гадас одонтой. Д.Төмөр хүнс, үр тарианы лобарантаар насаараа ажилласан гэнэ. Л.Цэвэл Монгол орны 17 аймгийн нүүрсний ашиглалт, олборлолтын хайгуулын шинжилгээг хийж байжээ. Таван толгойн нүүрсний шинжилгээг 1976-1990 онд хийгдсэн бүх хайгуул, эрэл ашиглалтыг ажлын тулгаар бүх шинжилгээг гүйцэтгэж байсан гэнэ. Монгол Улсын тэргүүний геологч аж. Д.Цэрэннадмид Монгол Улсын зөвлөх багш. Д.Цэрэндулам “Багшийн гавьяа” одонтой бол Ч.Цэсэнжав эрчим хүчний тэргүүний ажилтан юм байна. Харин С.Эрдэнэбал Монгол Улсын шилдэг зохион бүтээгч, саяхан аж үйлдвэрийн гавьяат ажилтан болсон гэнэ.

Ангийн хөвгүүн С.Эрдэнэбал “Манай ангийнхан оюутан болж Улаанбаатарт ирснээс хойш баяр болгоноор уулзана. Ихэвчлэн манайд, эсвэл Дамдинынд. Хааяа Жүрмэдийн ахынхаар очно. Уулзалтын нэг гол ажил Нямжав, Маамуу, Явуунсум гээд цэргийнхнийг оргуулах явдал. Нямжавыг оргуулах ажил миний үндсэн үүрэг. Үүргээ ч маш хялбар гүйцэтгэнэ. Үүргэвчинд энгийн хувцас хийгээд Цэргийн их сургуулийн жижүүрийн цэрэг дээр очиж Нямжавт очоод Доной гуай болзоотын бор толгойд уулзъя гэж байна хэмээн хэлүүлээд хашааных нь зүүн өнцөгт байх нийтийн том модон жорлонд очно. Түүний гол хэрд Нямжав ордог тусгай тасалгаа байдаг. Болзоотын бор толгой буюу Цэргийн их сургуулийн бор жорлон ингэж л бидэнд тусалдаг байлаа” хэмээв.

Тэд өдгөө хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн анд нөхдөө дурсан санаж хүүхэд насны дурсамжтай үеэ ярилцан суудаг аж. Найргийн онгодтой Л.Рагчаасүрэн, ардын армийн офицер Л.Нямжав, Н.Цогтсайхан, Бадраа, Төмөрпүрэв, сурган хүмүүжүүлэгч багш Г.Цэнд, Д.Жанчив, Банзрагч, Г.Ложообаатар, Энхтуяа жүжигчин дуучин Ч.Дарамбазар, Жавзансүрэн, усны аж ахуйн инженер мэргэжилтэн Да.Сүхбаатар, Ж.Сүхбаатар, их эмч Л.Тунгалаг, банк санхүүгийн ажилтан Т.Дамдин, Л.Баасанжав, Загдсүрэн, холбоочин Намжилдорж, НААҮ-ний мастер Б.Үзваа, мянгат малчин Н.Явуунсум, Иванов, Түвшинбаяр, Пүрэвдорж, До.Сүхбаатар, ардчиллын алтан хараацай, яруу найрагч багш Ж.Лхамсүрэн, төрийн захиргааны ажилтан Төмөрбаатар, Сосор, цахилгаанчин Оюунчимэг, холбооны инженер Цэрэнлхаажав, автын инженер Должин, Химийн гэж алдаршсан Ц.Ирэхбаяр, физикийн С.Чагнаа, орос хэлний Д.Алтангэрэл нараа дурсан санагалздаг талаар ярьж байв. Тэд өөрсдийгөө “Мөнхийн андууд” хэмээн нэрийддэг гэнэ. Тиймээс ч “Мөнхийн андууд” хэмээх дурсамж цомог гаргасан байна. Арван жилээсээ ижилдэн дотноссон мөнхийн андууд жилдээ нэг уулзаж байхаар тохирсон аж. Төрөлх сургуулийнхаа 100 жилийн ой буюу төгсөлтийн 55 жилд бүгдээрээ оролцохоор зэхжээ.


Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сарын 14-нд болох үйл явдлууд

09.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд Барилгын зураг төслийн экспертүүдийн чуулган болно. Утас: 91119757, 88311212

10.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д ахмадууд Байгалийн баялагийн тэгш шударга хуваарилах түр хороо байгуулах талаар мэдээлнэ. Утас: 95693928

11.00 цагт “Пума Империал” зочид буудалд сэтгүүлчийг тагнасан хэргийн талаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр мэдээлнэ.Утас: 90109907, 99736725

11.00 цагт Нийслэлийн иргэний танхимд Hийслэлийн цагдаагийн удирдах газраас олон нийтэд 2019 оны ажлын тайлангаа танилцуулна. Утас: 99995504

11.30 цагт Эрчим хүчний зохицуулах хорооны гадна талбайд Шарын голын уурхайчдын төлөөлөөгч нар эрчим хүчний салбарын удирдлагуудын хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ.

11.30 цагт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд тус дүүргийн Эмэгтэйчүүдийн хөгжлийн төвийн нээлт болно. Утас: 99127029.

Төрийн ордонд

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Адъяасүрэн: Австралийн ховор амьтад шатаад дуусвал эргэж нөхөн сэргэхэд үнэхээр хэцүү

“Эко Ази” дээд сургуулийн захирал, Байгаль орчны гавьяат ажилтан, доктор, профессор Ц.Адъяасүрэнтэй ярилцлаа.


-“Дэлхийн зүрх” хэмээгддэг Австрали тив өнгөрсөн оны есдүгээр сараас эхлээд хэдэн сар дамжин шатаж байна. Энэ түймрийг унтраахад хүн төрөлхтөн хүчин мөхөсдөөд байна уу?

-Би дэлхийн нэлээд орноор байгаль орчны чиглэлээр явж судалгаа, шинжилгээ хийж, хуралд оролцож, илтгэл тавьж байлаа. Одоо ч үргэлжлүүлсээр л байна. Дэлхийн бүх л орон сайхан. Америк, Европ бүгдэд нь очсон, үнэхээр сайхан нутаг, сайхан хүмүүс.Тэр дундаас хамгийн сайхан, тайван амьдралтай, байгалийн өнгө үзэмжтэй орон бол Австрали. Би тэнд нэлээд хэдэн удаа очиж, хуралд оролцож, судалгаа шинжилгээ хийж, илтгэл тавьж байсан. Байгаль нь бол үнэхээр гоё. Голдоо цөлтэй, тойроод ой мод, ургамал амьтан бүрдсэн. Далайгаар хүрээлэгдсэн газар. Түүнийгээ дагаад чийглэг уур амьсгалтай. Хониныхоо тоогоор дэлхийд тэргүүлдэг. Дэлхийн хонины махны хэрэглээний дийлэнхийг Австрали хангадаг. Манайхтай хонины мах, нүүрсээрээ өрсөлдөгч орон. Австралийн хонины мах маш хямдхан. Тиймээс манайхаас зарим орон хонины мах авахаа больсон үе ч бий. Одоо эргээд манай хонины мах байгалийн эко өвс ногоо иддэг, амт шимтэй гээд нэр хүнд нь өсөөд байх шиг байна. Нүүрсний хувьд бас арвин их нөөцтэй. Гэтэл тэр сайхан нутаг орон шатаж байна гэдэг үнэхээр харамсалтай зүйл. Есдүгээр сард анх гал гараад бага байх үед нь унтрааж болох байсан. Үүн дээр улс төрийн шийдэл л харагдаад байгаа юм. Австралийн ерөнхий сайд үүнд том хүч хаяагүй. Тэр үедээ түймэр л гарч, байгалийн жамаараа унтарна гэж бодсон юм уу тоогоогүй. Тэгээд л унтарч чадсангүй өдийг хүрлээ. Одоо бол 24 хүн нас барж, 500 сая гаруй амьтан үрэгдлээ гэж байна. Үүнийг яаж тоолоод байгаа юм. Түүнийг нь би мэдэхгүй байна. Жишээлбэл, Австралид дэлхийн өөр аль ч улс оронд байдаггүй амьтад бий. Кенгуру гэж уутат имж , коала гээд уутат баавгайтай. Тэд бол бүгд шатаж дуусч байгаа юм шиг байна. Ингээд үзэхээр үнэхээр харамсалтай.

-Шатсан ургамал ногоо, ан амьтад эргэж сэргэх боломжтой юу?

-Би “Дэлхийн байгалийн түүх” гэдэг судалгааны ажил олон жил нухаж байгаа. Түүнээс үзэхэд амьтад дахин нөхөн сэргэхэд маш удаан хугацаа ордог юм байна.Тэр ховор амьтад шатаад дуусчих юм бол эргээд нөхөн сэргэхэд үнэхээр хэцүү. Цөөхөн амьтад нь үржээд нөхөн сэргэх л байх. Ургамалтай холбоотой эко систем бол эргээд багахан хугацаанд сэргэнэ. Тодорхой хугацааны дараа сэргэж ургаад, шинэ төрлийн мод ургамал ургадаг юм байна лээ. Гэхдээ зарим ургамлын төрөл зүйлүүд устчихдаг. Хамгийн гол нь одоо түймрийг бүрэн унтраах асуудал л байна. Үүн дээр олон улсын хүч, тусламжийг авъя гэхгүй байна гэж CNN, BBC-гийн мэдээнд яригдаад байна. Түүнийг би гайхаад байгаа. Дэлхийн зарим орны санхүүгийн тусламж болгож мөнгө илгээсэн. Манай Засгийн газар 40 мянган долларын тусламж өгсөн гэсэн. Бид хүмүүнлэгийн тусламж өгөх ёстой л доо. 1998 онд би Байгаль орчны сайдын ажлыг хүлээлгэж өгчихөөд АНУ-д байдаг Шар чулууны үндэсний паркийн 150 жилийн ойд уригдаж, илтгэл тавьсан. Шар чулууны парк тэр үед 150 жилийн ойгоо тэмдэглэж байсан. Тэр паркаас тавин жилийн өмнө байгуулагдсан үндэсний парк Монголд байдаг тухай тэдэнд дуулгахад бүгд л мэлэрсэн дээ. 1778 онд байгуулагдсан Богд хан уулын дархан цаазат газар шүү дээ. Энэ талаар тэнд очиж ярихад үнэхээр гайхаж байсан л даа. Монголд дэлхийн хамгийн анхны дархан цаазат газар байдаг юм уу гээд. 1778 онд Манжийн хааны зарлигаар дархан цаазат газрыг баталж байсан түүхтэй. 1988 онд Шар чулууны парк шатсан юм гэнэ лээ. Намайг арван жилийн дараа очиход шатсан ойгоо тэр чигээр хэвээр нь үлдээчихсэн. Хажуугаар нь шинэ залуу ой ургаад нэг метр гаран өндөр ургачихсан. Тэрүүгээр дүүрэн шинэ мод ургаад эргээд ой болж байгаа дүр зурагтай харагдсан. Шар чулууны парк эргээд сэргэж эхэлж байгаа нь үнэхээр гайхмаар сайхан дүр зураг. Манайхан юу гэж ярьдаг гэхээр ой шатахаар үлдсэн моднуудыг нь бүгдийг нь огтлоод ойгоо цэвэрлээд авчихъя. Энэ бол сайхан хуурай мод. Орон нутгийн иргэдийн хэрэгцээнд өгье. Ойгоо цэвэрлэе гэдэг байхгүй юу. Тэгж ерөөсөө болохгүй. Эко системийн өөрийн тэнцэл гэж юм бий. Түймэрт шатсан ойг бүгдийг нь огтлоод цэвэрлээд авчихаар хоосон газар үлдэнэ. Тэр үлдсэн газарт нарнаас ирж байгаа цацраг туяа шууд тусна. Тэгэхээр тэр газар хална, хуурайшина. Ой мод ургахдаа цэвдэг хөрсөн дээр ургадаг. Тэр ой модон доор хүйтэн цэвдэг хөлдүүгээрээ байгаа. Өвөл нь бол бүр хөлдчихдөг. Зун нь цэвдгээ бариад бага зэрэг хайлж дээгүүрээ багахан ус урсана. Тэр ус голыг тэжээж байдаг. Гэтэл тэр ойг цэвэрлэчихээр хуурайшилт үүсээд хүйтэн цэвдэг гэсээд хуурайшиж, улмаар цөлжилт үүсдэг. Хэрэв шатсан ой, хуурай мод нь байж байвал тэр нь ус чийгийг ууршуулахаас хамгаалах бөгөөд тэр ой дотор шатаагүй үлдсэн ганц нэг мод үрээ хаяж тэр нь чийгтэй хөрсөндөө соёолж, ургаж эхэлнэ. Ийнхүү чийгтэй газарт булагдсан үрийн хүчээр ой мод эргээд ургаж, нөхөн сэргэх нөхцөл нь бүрддэг. Манай Монголд бас ийм нэг жишээ бий. Архангайгаас яваад Цахир орно. Цахираас цааш Солонготын даваагаар Завхан аймаг руу давна. Арваад жилийн өмнө Солонготын давааны ар талын ой шатсан. Тэр үед Тосонцэнгэл, Их Уул сумынхан өөрийн нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд шатсан ойн модыг нутгийн иргэдэд өг. Бид ойг цэвэрлэж, модыг нь хэрэгцээндээ авъя гэсэн байгаа юм. Түүнийг нь би эсэргүүцээд, тэгж болохгүй гэж хэлсэн. Тэгээд миний эсэргүүцэл нөлөөлсөн ч юм уу яасан юм шатсан модыг нь огтолж аваагүй. Одоо тэр ой эргээд сайхан сэргэчихсэн ургаж байна.

-Нөгөө талаасаа байгаль эх өөрөө цэвэрлэгээ явуулж байна. Тийм ч учраас энэ түймэр дарагдахгүй байна гэх хүмүүс байна. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Австралийн түймэр байгалийн түймэр биш юм байна лээ. Хүний нөлөөтэй түймэр гэсэн. Хүмүүс л тэр түймрийг тавьсан гэж яригдаад байгаа. Энэ нь хоёр талтай асуудал. Мэдээж байгалийн хүчин зүйл байгаа л байх. Гэхдээ түүнийг бага дээр нь дарахад төр засгийн удирдлагууд нь үнэхээр онцгой анхаараагүй. Энэ түймрийн дараа Австралийн ерөнхий сайд огцрох байх гэж би бодож байна. Шинэ жилийн өмнө түймэр нь багасаж байсан юм билээ. Гэтэл Австралийн ерөнхий сайд нь Хавайн орнууд руу шинэ жил тэмдэглэнэ гээд яваад өгчихсөн. Тэр хойгуур нь улсаараа хэдэн өдөр амраад түймрээ бүр алдчихсан юм байна лээ. Арванхоёрдугаар сарын 25-нд Зул сарын баяр гэж амраад түймрээ ихэсгээд алдчихсан юм шиг ээ. Энд л том алдаа гарсан байна гэж бодоод байгаа.

-Нэгэнт шатсан ой эргээд сэргэхэд дор хаяж арван жил болно гэж байна. Тэгэхээр эргэн сэргэх тэр арван жилд дэлхийн байгаль экологид яаж нөлөөлөх вэ. Дэлхийн агаар мандалд ямар нөлөөтэй вэ?

-Энэ шаталтаас асар их хэмжээний хүлэмжийн хий гарч байгаа. CO2 шүү дээ. СО ч гарч байгаа. Угаарын хий буюу нүүрсний дутуу шаталтаас болж хүмүүсийг хордуулаад байгаа хий. Нүүрсхүчлийн дутуу исэл үүсч байгаа юм. Нөгөөх нь нүүрсхүчлийн давхар исэл. Энэ нь дэлхийн дулаарлыг нэмэгдүүлэхэд нэлээд нөлөөтэй. Австрали тив Өмнөд туйл буюу Антарктид тивтэй ойрхон. Дулаарлын нөлөөгөөр Антарктидын мөсөн хучлага ямар нэгэн хэмжээгээр хорогдох, багасах аюултай. Антирктидын мөсөн хучлага багассанаар далайн усны түвшин нэмэгдэх зэрэг аюулууд гарч ирнэ. Үүн дээр тооцооллыг загварчлалаар маш нарийн хийх шаардлагатай. Хэдий хэмжээний хүлэмжийн хий ялгарч, хэдий хэмжээгээр дэлхийн дулаарал нэмэгдэх үү гэсэн судалгааг хийх шаардлагатай гэж би хараад байгаа. Австрали өөрсдөө судлаач их сайтай. Загварчлалаар дээрх судалгааг сайн хийх байх. Ганцхан Австрали ч гэлтгүй дэлхийн хэмжээний судлаачид үүн дээр ажиллаж л байгаа байх. Одоогоор дэлхийн дулаарал нэг градус орчим болчихоод байгаа. Хэдэн жилийн өмнө 0.7 градус байсан. Үүнийг 1.5 градусаас хэтрүүлэхгүй барья гээд таван жилийн өмнө Парисын гэрээг Дэлхийн хамтын нийгэмлэг байгуулсан. Тэр гэрээгээр дэлхийн улс орнууд хүлэмжийн хийгээ бууруулахын төлөө өөрсдөө сайн дураараа үүрэг амлалт авдаг. Манай улс 2016 онд энэ гэрээнд нэгдсэн. Хүлэмжийн хийгээ 14 хувиар бууруулах үүрэг амлалт авсан. Өнгөрсөн жил манайхан судалгаа хийгээд үүнийг 30 орчим хувиар бууруулж болох юм байна гэсэн тооцоолол гаргасан. Тэр амлалтаа өнгөрсөн жилийн уур амьсгалын конвенцийн Талуудын бага хуралд тайлагнаж, саналаа оруулсан. Түүнийг нь Дэлхийн хамтын нийгэмлэгийнхэн дэмжсэн. Манай орны хүлэмжийн хий дэлхийн томоохон орнуудын дэргэд бага л даа. Гэхдээ нэг хүнд ногдох хэмжээгээрээ асар их болдог.

Хүн төрөлхтний хөгжил дэвшил муу, дорой үедээ л хүмүүс түүхий мах иддэг байсан шүү дээ. Түүхий нүүрсийг боловсруулж хэрэглэнэ гэдэг манай улс нэг шат ахиж байгаа хэрэг. Түүнтэй яг адил Австралийн түймрээс асар их хүлэмжийн хий ялгарч байгаа. Тэр дэлхийн дулааралд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлнө. Цаашдаа үүнийг бууруулах талаар ямар нэгэн арга хэмжээ авах ёстой. Дэлхийд хүлэмжийн хийг асар ихээр гаргадаг таван орон бий. АНУ, Хятад, Бразил, Орос, Энэтхэг дэлхийн гол хүлэмжийн хийг гаргаж байгаа улсууд. Америк бол маш олон нефтийн үйлдвэртэй. Тэр олон нефтийн үйлдвэрүүд асар их хэмжээний хүлэмжийн хийг гаргадаг. Гэтэл Парисын гэрээнээс АНУ гарч байгаа нь асар их хариуцлагагүй хэрэг.

-Хүлэмжийн хий хүмүүсийн эрүүл мэндэд яаж нөлөөлөх вэ?

-Хүлэмжийн хийд хүүхдүүд ихэвчлэн хорддог. Автобус хүлээгээд намхан сандал дээр сууж байгаа хүмүүс бас их хордоно. Яагаад гэвэл хүхэр, хар тугалга доор унаж,тунадаг. Хүүхдээ хүмүүс тэргэн дээр түрээд явж байна. Энэ нь хордох нэг үндэс. Хүүхдээ тэвэрч явж байх ёстой. Хүхрийн хордлогоос болж хүмүүс асар их хэмжээгээр өвчилж байна. Даралт ихсэх, амьсгалын замын өвчин, зүрх, уушги өвчилж байгаа нь хорт хийн гайтай нөлөө.


Categories
мэдээ цаг-үе

Гөлгөр чулуугаар явган хүний замыг хучмааргүй байна

Нийслэлийн явган хүний зам, гудамж талбай гээд нэг үеэ бодвол тохижилт тун дажгүй болоод байгаа. Харин явган хүний зам дээгүүр автомашинуудаа байрлуулчихаад байгаа нь хэцүү дээ. Уг нь аль болох энэ мэт дүрэм журмаа зөрчсөн үйлдлүүдийг хязгаарлах гэж олон ажил зохион байгуулж байгаа бололтой. Ямар сайндаа автобусанд хүртэл хяналтын камер суурилуулж зөрчил бүртгэх гэж байхав. Их хотын иргэдэд тулгараад байгаа бас нэг асуудал бол бараг л пильта шиг гөлгөр хавтан чулуун замууд байна аа. Мэдээж хотоо аятайхан цэмцгэр байлгах гэж л тийм чулуун хавтангаар зам тавьдаг байх. Гэтэл өвөл цас ордог гэдгийг мартаад байх шиг. Нөгөө замууд дээр жаахан хялмаа хаях төдийд мөсөн гулгуурын талбай шиг болчихно. Настайчууд нь битгий хэл хөл гар нь чанга залуус хүртэл савж унах шахах юм. Явганаас унаж гэмтсэн гэмтлийн багагүй хувийг иймэрхүү гөлгөр зам дээр хальтирч унасан хүмүүс эзэлдэг юм билээ. Тэгэхээр хот тохижилтын энэ мэт ажлын захиалга аваад гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүд энэ тал дээр анхаарах хэрэгтэй болчихож. Ер нь иймэрхүү замууд өвөл гэлтгүй зун ч борооны дараа ихээхэн эвгүй болчихдог. Бас хүн ихээр үйлчлүүлдэг үйлчилгээний газрууд ч энэ тал дээр бага гэлтгүй анхаарал хандуулж гадна шатаа гөлгөр гантиг хавтангаар хиймээргүй л байгаа юм. Уг нь хэрэндээ хальтиргаанаас хамгаалж хивсэнцэр маягтай зүйл наах боловч нөгөөх нь төд удалгүй олны хөлд байхгүй болчихоод байгаа нь харагддаг. Хувийн хэвшлийн байгууллага, төрийн байгууллага гэлтгүй энэ мэтэд анхаарч, аль болох иргэддээ ээлтэй, иргэдээ хайрладаг хот баймаар байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Малын хулгайч түмэн олны үр сад Малтай айлын өнчин ишигнээс дорд үзэгдлээ” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар бизнес эрхлэгчидтэй уулзаж, санал солилцохдоо хэлсэн үг, бизнес эрхлэгчдийн асуултад өгсөн хариултыг тоймлон хүргэж байна. “Цаг үе” нүүрнээс хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Малын хулгайч түмэн олны үр сад Малтай айлын өнчин ишигнээс дорд үзэгдлээ” хэмээн өгүүлжээ.

Улсын арслан Ц.Содномдорж “37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй” хэмээн “Баримт, үзэл бодол” нүүрт ярьжээ.

УИХ-ын гишүүн Л.Болд “Төр ахмадууддаа баялгийн тэгш, шударга хуваарилалтыг олгох ёстой” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрнээс хүлээн авч уншаарай.

“Оффшорт нуусан мөнгийг оруулж ирээд өр дарна гэснээ мартчихсан уу, Ерөнхийлөгч өө?” нийтлэл “Улс төр” нүүрт хэвлэгдлээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. “Улс төр” нүүрнээс уншаарай.

Хуульч О.Алтангэрэл “Хөөн хэлэлцэх хугацааг дахиж тоолох нь эрүүгийн эрх зүйн үндсэн зарчмыг хөндөх эрсдэлтэй” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьжээ.

Эмч Т.Амартогтохтой нойрны талаар хийсэн ярилцлага “Эмч” нүүрт хэвлэгдлээ.

Нийгмийн даатгалын тухай хуульд орсон өөрчлөлтүүдийн талаар “Нийгэм” нүүрнээс хүлээн авч уншаарай.

Гоо сайхны салбарт гарах дэвшлүүдийн талаар “Танин мэдэхүй” нүүрт бэлтгэж хэвлэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад төгс жаргалан болно

Аргын тооллын нэгдүгээр сарын 14, Ангараг гариг. Билгийн тооллын 19, улаан луу өдөр. Өдрийн наран 08:37 цагт мандан 17:24 цагт жаргана. Энэ өдөр ном айлтгах, дээдэст бараалхах, буяны үйл хийх, зэтгэрийг номхотгох, шүтээн босгох, эм найруулах, тооцоо хийх, мэргэ төлгө тавих зэрэгт сайн. Онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах зэрэгт харш.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад төгс жаргалан болно.

Categories
мэдээ нийгэм

А.Баттөрийг өнөөдөр АТГ саатуулжээ

Image result for а.баттөр

Монгол Улсаас Франц улсад суух Элчин сайд А.Баттөрийг өнөөдөр АТГ-аас саатуулжээ. Түүнийг өнгөрсөг оны XII сард гадаад улсад суугаа Элчин сайд нарын цугларалтад ирээд байх үед нь хуулийн байгууллагаас хилийн хориг тавьсан. А.Баттөрийг визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдээр дамжуулан авсан гэх хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцэд заллаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатад гардууллаа.

Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон албаны бусад хүмүүс байлцав.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийн хувийг хүндэтгэлтэйгээр тусгай тавцан дээр байршуулан залах ёслол үйлдлээ.

УИХ-аар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан. Уг нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 28.5 хувийг буюу 70 зүйлийн 19 зүйл, 35 заалтыг хөндсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн өдөрт зориулан жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Өнөөдөр Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойн өдөр тохиож байна.

Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Ойн өдрийн хүрээнд Төрийн ордонд “Монгол Улсын Үндсэн хууль ба эрх зүйн шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Мөн “Ардчилсан Үндсэн хууль ба түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, ач холбогдол” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шагналтнуудыг тодруулах, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болов.