Categories
мэдээ нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзий төгс сайхан болно

Аргын тооллын нэгдүгээр сарын 15, Буд гариг. Билгийн тооллын 20, улаагчин могой өдөр. Өдрийн наран 08:37 цагт мандан 17:25 цагт жаргана. Энэ өдөр мал гадагш гаргах, газар лусын зан үйл, тахил үйлдэх, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авахад сайн. Мод таслах, эм найруулах, үхэгсдийн үйл, усыг хааж бөглөх, бэр өгөх, худалдаа хийх, заргалдах, замд явах, нүүдэл суудал хийх зэрэгт зохимжгүй.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзий төгс сайхан болно.

Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

92 дахь удаагийн Оскарын наадмын шилдэг кино төрөлд нэр дэвшсэн “Little Woman” киноны тухайд

“Sony Pictures”-ээс гаргасан “Бяцхан эмэгтэйчүүд” уран сайхны киноны талаар багахан мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Кино нийт 138 мин үргэлжлэх бөгөөд найруулагчаар нь Грета Гервигийн ажилжээ. Нийтдээ 140 минут үргэлжлэх уг кинонд Саоирэ Ронан, Эмма Уотсон, Флоренс Пуг, Элиза Скэнлен, Лаура Дерн, Тимоти Чаламет, Трейси Лэтс, Боб Оденкирк, Жеймс Нортон, Луис Гаррел, Крис Купер, Мэрил Стрип нарын жүжигчид тогложээ.

Кинонд Meg, Jo, Beth болон Amу нарын амьдралын тухай өгүүлэх ба охидын бага балчир наснаасаа эмэгтэй хүн болон өсөн торних бүх л хугацааг нарийвчлан дүрсэлсэн байна.

“Little Woman” киног үзэгчид шүүмжлэлтэй хүлээн авсан ч Америкийн кино хүрээлэн оны шилдэг арван киноны нэгээр шалгаруулж, 92 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол дээр Шилдэг зураг, Шилдэг жүжигчин (Ронан), Шилдэг туслах дүр (Pugh), Шилдэг дасан зохицсон дэлгэцийн бүтээл зэрэг зургаан номинацад нэр дэвшүүлжээ. Мөн Британийн Академийн таван шагнал болон “Алтан бөмбөрцөг” наадамд нэр дэвшсэн юм.

“Little Woman” кино нь гарсан эхний долоо хоногтоо 13.6 сая долларын орлого олсон бөгөөд тухайн сарын онцлох киноны гуравдугаарт бичигджээ.

Холбоотой Зураг

Б.НОМИНЗУЛ

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-руу эмчилгээнд явж байгаа иргэд онцгой сэрэмжтэй байхыг анхаарууллаа

БНХАУ-д шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчлөл гараад байгаатай холбогдуулан ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, МХЕГ-ын хамтарсан эрсдлийн үнэлгээний баг одоогийн байдлаар “Дунд” зэргийн эрсдэлтэй гэж дүгнэлт гаргаад байна. Түүнчлэн БНХАУ болон Хонг Конгоос газрын боомтоор, онгоцоор ирж байгаа иргэдээс эрүүл мэндийн асуумж авч, тус бүс нутгаас ирж буй иргэд халуурч байвал тусгаарлан, өвчлөлийн шалтгааныг нь тогтоож байгаа юм.

Үүнтэй холбогдуулан дараах зөвлөмжийг гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Канад улсын хамтын ажиллагааг бүх чиглэлээр хөгжүүлэхийн төлөө ажиллахаа мэдэгдлээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Катрин Ивкофыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Монгол, Канад нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн адил үнэт зүйлстэй бөгөөд хамтын ажиллагааг зөвхөн уул уурхайгаар хязгаарлахгүй эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэг болон спортын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой буйгаа харилцан тэмдэглэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын гуравдагч хөрш, уул уурхайн салбар дахь томоохон хөрөнгө оруулагч Канад Улсын олборлох салбарын шилдэг менежментийг нэвтрүүлэх, хүний эрх, эмэгтэйчүүд, охидын эрх, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн албаны чадавхийг сайжруулах зэрэг салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн юм.

Элчин сайд К.Ивкоф хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид бүхий л чиглэлээр хөгжүүлэх, ялангуяа Канадын хөгжлийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа мэдэгдлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийгмийн даатгалын тухай хуулиудад орсон дагаж мөрдөх өөрчлөлтүүд

Related image

-Малчин, хувиараа мөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын хуулийн үйлчлэлд 15-60 насны Монгол Улсын иргэн хамаарах бөгөөд шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар буюу сард 42 мянган төгрөгөөр тооцож төлнө. Малчин гэж мал ахуй эрхэлж, үндсэн орлого олдог буюу малын “А” данс бүхий иргэнийг, харин хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж татварын албанд бүртгэлтэй хувь хүний орлогын албан татварын үндсэн ангилалд хамаарах татварын төрлөөс аль нэгийг нь төлсөн иргэнийг ойлгоно.

-Нийт иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх

Хоёрдугаар сараас нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 8 хувиар нэмэгдүүлнэ. Үүнд 150,6 тэрбум төгрөг зарцуулах юм байна.

-Зарим иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх

1991 оны нэгдүгээр сарын 1-нээс 1994 оны 12-р сарын 31-ний хооронд тэтгэвэр тогтоолгосон зарим иргэн хамаарна. Зарим гэдэгт:

  • Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж, 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх
  • Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх
  • Нийтдээ 27-оос дээш жил ажиллаж, нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй
  • Нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй орно.
  1. Тэтгэврийг дараалсан долоон жилийн дундаж цалингаас тогтоох

Тэтгэврийг даатгуулагчийн шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн дотроос дурын дараалсан таван жилийн буюу 60 сарын дундаж цалингаас тогтоож байсныг долоон жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилсөн.

-Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн тоогоор 1 жил 6 сар нэмж тооцох

Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор жил зургаан сарыг нэмж тооцно. Энэ хууль нь 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш шинээр тэтгэвэр тогтоолгох эхчүүдэд хамаарна.

-Хүүхдээ асраад чөлөөтэй байгаа эхийн шимтгэл төлөлт тасрахгүй байх

Хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байгаа эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг дараах байдлаар төлөхөөр зохицуулсан. Үүнд:

-Албан журмын буюу ажил хөдөлмөр эрхэлж байсан эхийн төлөх шимтгэлийг ажил олгогчоос,

-Нигмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нь үүссэн сайн дурын даатгуулагч эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас,

-Бусад эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг улсын төсвөөс хариуцах зэрэг орно.

-Сайн дурын даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 100 хувиар тооцож олгох,

Өмнө нь 70 хувиар тооцдог байсан бол энэ хууль гарснаар 100 хувиар тооцдог болсон байна.

-Албан журмын даатгуулагч эх хүүхэд төрүүлэх бүртээ тэтгэмж авах,

Ажил хөдөлмөр эрхэлж байсан буюу албан журмын даатгуулагч эхэд хуульд заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлэх бүрт жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно.

-Сайн дурын дурын даатгуулагчийн төлөх шимтгэлийн доод хэмжээг 56700 төгрөг болгох

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор 2020 онд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоосон.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр зарим төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгдэх

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй 3 ба түүнээс дээш гишүүнд тогтоох тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийн доод хэмжээ мөн энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 420 мянган төгрөг болсон байна. Мөн ажилгүйдлийн тэтгэмжийн доод хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувь бюу нэг өдрийн тэтгэмжийн доод хэмжээ 14 мянга 858, нийт тэтгэмжийн доод хэмжээ нэг сая 129 мянга 245 төгрөгөөс багагүй болж өөрчлөгдсөн.

-Сарын дараа шимтгэлээ төлснөөр сайн дурын даатгалын гэрээ сунгагдах

Сайн дурын даатгуулагчийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд дараагийн сард багтаан шимтгэлээ төлж, уг шимтгэл даатгалын санд орсон бол анх гэрээ байгуулсан хугацааг нэг удаа сунгасанд тооцно.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдэд өршөөлийн аян өрнүүлж байна

БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдийг сайн дураараа нутаг буцахад нь зориулан тус улсын Хууль зүйн яамнаас Өршөөлийн аян өрнүүлж байгаа талаар ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв.

Энэ оны зургаадугаар сарын 30-ныг дуустал үргэлжлүүлэх уг аяны хүрээнд нутаг буцсан иргэдэд Солонгос улсад дахин очих боломжтой гэсэн тодорхойлолт олгох аж. Харин аяны хүрээнд нутаг буцаагүй бол Солонгос улсад нэвтрэх эрхийг бүрмөсөн хасах юм.

БНСУ-д гадаадын 380 мянган иргэн хууль бусаар амьдарч байгаа бөгөөд энэ нь тус улсын хөдөлмөрийн зах зээл, тэр дундаа барилгын салбарт ажиллаж буй дотоодын иргэд ажлын байргүй болох эрсдлийг дагуулж эхэлсэн байна.


Categories
мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна

Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Нэгдүгээр сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:15-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газaр, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 16,18-нд Алтайн салбар уулсаар, 17-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх аймгуудад сурагчдын амралтыг сунгажээ

Томуу, томуу төст өвчин эмнэлгүүдийн амбулаторийн үзлэгийн дийлэнх хувийг эзэлж байгаатай холбогдуулан Эрүүл Мэндийн Яамнаас сурагчдын амралтыг сунгах хүсэлт гаргаснаар Нийслэлийн сурагчдын амралтыг долоо хоногоор сунгаад байгаа.

Хөдөө, орон нутгийн сурагчдын амралтыг харин харьяалах аймгуудын Засаг дарга нар өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд зохицуулахаар болсон юм. Хуваарийн дагуу сурагчид өчигдөр /2020.01.13/ хичээлдээ орох ёстой байв.

Сүхбаатар, Дорноговь, Дорнод гэсэн гурван аймагт сурагчдын амралтыг хэсэгчлэн хуваах байдлаар Завхан, Булган, Архангай, Говь-Алтайгаас бусад аймгуудад сурагчдын амралтыг нэгдсэн хэмжээнд сунгажээ.

Categories
мэдээ нийгэм

Алтайн хойлог шувуу, тарвага тээвэрлэсэн зөрчлийг илрүүлжээ

Мэргэжлийн хяналтын байцаагчид хууль бус ан тээвэрлэсэн иргэний үйлдлийг таслан зогсоожээ.

Тодруулбал, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор Говь-Алтай аймгаас 60-32 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслээр ховор төрлийн болох алтайн хойлог шувуу нэг ширхэг, тарвага есөн ширхгийг тээвэрлэж явсныг илрүүлжээ.

Ингээд Зооноз өвчин судлалын үндэсний төвд есөн тарвагыг, Алтайн хойлог шувууг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, “Цахим хөгжил ирээдүй” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын захирал Ш.Төгсбаяр нар мэдээллийн технологи, программ хангамжийн салбар хөгжих таатай боломжийг бий болгох, харилцан мэдээлэл солилцох, салбар байгууллагуудыг дэмжих чиглэлээр харилцан ашигтай, бодит харилцааг хөгжүүлэх үүднээс хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд залуус руу чиглэсэн олон ажлыг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, Нийслэлээс хэрэгжүүлж буй “10000 программист” төслөөр дамжуулан Мэдээлэл технологи, программ хангамжийн чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилготой программ хангамжийн сургалтыг энэ оны хоёрдугаар сараас эхлүүлэх бөгөөд Програмчлалын хэлийг анхан шатнаас эхлэн гүнзгийрүүлэн, үнэ төлбөргүй явуулахаар төлөвлөжээ. Сургалт программ хангамжийн талаарх ойлголттой, тус чиглэлээр суралцах, ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй бүх хүмүүст нээлттэй аж.