Categories
мэдээ цаг-үе

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

Энэ цагт барилдаж буй аварга арслангууд заалны барилдаанд зодоглохоо болиод байгаа. Улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат нар өнөө жилийн улсын наадамд зургаа давж шөвгөрснөөсөө хойш нэг ч барилдаанд зодоглосонгүй. 2017 онд улсын наадмын түрүү бөх Ц.Содномдорж бөхийн өргөөнд барилдаагүй. Тэрбээр Өмнөд Монголын Ордос хотод зохион байгуулагдсан мэргэжлийн бөхийн барилдаанд зодоглосон. Энэ үеэрээ “Допингийн асуудлаа яаралтай шийдмээр байна” гэх тайлбар хийж байсан удаатай. Мөн Б.Гончигдамба гарьд ч намрын барилдаануудад барилдаагүй. Тэгвэл Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид хуралдаж өндөр цолтнуудыг барилдаанд оролцуулах журмыг баталжээ. Үндэсний бөхийн барилдаанд улсын цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх журмыг 2020 оны нэгдүгээр сараас мөрдөхөөр тогтоод байгаа юм байна. Тэргүүлэгчид хэлэлцээд улсын алдар цолтой бөхчүүдийн барилдаанд заавал оролцох хувийг дараахь байдлаар өөрчлөлт оруулан баталжээ.

Журамд зааснаар:

-27 хүртэлх насны бөхчүүд нийт барилдааны 80 хувьд

-28-33 насны бөхчүүд нийт барилдааны 70 хувьд

-34-37 насны бөхчүүд нийт барилдааны 50 хувьд заавал барилдах ёстой гэж заажээ.

Харин 38-аас дээш насны бөхчүүд сайн дураараа барилдах бөгөөд эдгээр хувьдаа хүрээгүй бол наадам болон цагаан сараар барилдуулахгүй байх журмыг мөрдөхөөр тогтсон байна.

Улсын аварга Ч.Санжаадамбын тухайд өнөө жил 35 настай. Нийт барилдааны 50 хувьд зодоглоогүй тохиолдолд улсын наадмаар барилдах боломжгүй болно гэсэн үг. Харин 32 настай Н.Батсуурь аварга нийт барилдааны 70 хувьд оролцох ёстой болж байгаа юм. Б.Гончигдамба гарьд, Ц.Содномдорж арслан нийт барилдааны 50 хувьд барилдах шаардлагатай болж байна.

Улсын аварга С.Мөнхбат: МҮБХ ГЭХТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА БӨХЧҮҮДИЙН БАРИЛДАХ ЭРХЭД ХАЛДАЖ БАЙГАА НЬ ХУУЛЬ БУС

Шинэ Үндсэн хуулийн барилдаанаас эхэлж хэрэгжээд буй журмын талаар Монгол Улсын аварга С.Мөнхбатын байр суурийг сонслоо.


-Монголын Үндэсний бөхийн холбооноос бөхчүүдийн барилдааны идэвхийг нэмэгдүүлэх журам баталж гаргажээ. таны хувьд нийт барилдааны 50 хувьд нь барилдаж байж цагаан сар болон улсын баяр наадамд барилдахаар болж байна. одоогоор та нэг ч барилдаанд зодоглоогүй байна?

-Монголын Үндэсний бөхийн холбоо ямар чадамжтай байгууллага билээ, бөхчүүдийнхээ төлөө юу хийж байгаа билээ. Төрийн бус байгууллага бидний эрхэд халдаж багаа нь хууль бус. Бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах байгууллага бэртэж гэмтэж байгаа бөхчүүдээ харж үздэггүй шүү дээ. Энэ мэт олон зүйл дээр дутагдалтай ажиллаж байгаа.

Өнөөдөр Монголын Үндэсний бөхийн холбоо ганцхан хүн дээр зангилагдсан байж нэг ч удаа хурал хийгээгүй. Үндэсний бөхийн нэр хүнд нийгэмд унаж байна. Үүний эсрэг дорвитой ажил хийвэл зүгээр санагдах юм. Зөвхөн бөх барилдаад амьдарна гэдэг хэцүү болсон. Олон шалтгааны улмаас бөхчүүд барилдахгүй байгаа. Нийгэмд таалагдахын тулд бөхчүүдийн эрхэд халдаж байгааг ойлгохгүй юм. Хэрэгжихэд хэцүү журам.

-Өнөө жилийн наадмын түрүү бөх улсын аварга Э.Оюунболд допингийн шинжилгээнд бүдэрснийг Баяр наадам зохион байгуулах хорооноос зарласан. энэ асуудлыг шийдэгдтэл барилдахгүй гэсэн байр суурьтай бөхчүүд байна лээ. таны хувьд ямар шалтгаанаар барилдахгүй байна вэ?

-Бид бөхөөр амьдарч байгаа улс. Бөх барилдаж л өдий зэрэгтэй яваа. Бөхийн нэр хүнд унасан нь Монголын Үндэсний бөхийн холбоо өнөөдөр доголдолтой ажиллаж байгааг илтгэж байна. Допингийн эсрэг ч дорвитой арга хэмжээ авахгүй байна шүү дээ” гэв.

Улсын арслан Ц.Содномдорж: 37 НАСТАЙ БӨХ АЧААЛАЛТАЙ БЭЛТГЭЛ ХИЙЖ БҮХ БАРИЛДААНД ЗОДОГЛОХ БОЛОМЖГҮЙ

Энэ асуудлаар улсын арслан Ц.Содномдоржоос тодруулга авлаа. Тэрбээр наадмаас хойш нэг ч барилдаанд зодоглоогүй байгаа юм.

-МҮБХ-ноос өндөр цолтой бөхчүүдийн барилдааны идэвхийг нэмэгдүүлэх журмыг баталжээ. Журмын талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Гаргасан журмыг нь харсан. Өмнө нь хэрэгжиж байсан журмыг шинэчлээд хэрэгжүүлэхээр болсон байна лээ. Ингэхдээ 37 настай бөх нийт барилдааны 50 хувьд зодоглож байж наадам, цагаан сараар барилдах эрхтэй гэж байна лээ. 35,36 настай бөхчүүд нийт барилдааны 50 хувьд барилдаад явахад хүндрэлтэй. Өндөр ачаалалтай бэлтгэл даахад хэцүү. аварга, арслан цолтой бөхчүүд бэлтгэл сайтай байж л гарч барилдахгүй бол залуучуудыг давахад хэцүү. Том цолтой бөх нэг хоёрын даваанд унаад байж болохгүй биз дээ. Цолны нэр хүнд гэж бий. Их спортод ч гэсэн 30 гараад л эрүүл мэндээ бодож тааллаараа тэмцээнд оролцдог биз дээ.

-Та наадмаас хойш нэг ч барилдаанд зодоглосонгүй. Ямар шалтгаанаар барилдахгүй байна вэ?

-Өнгөрсөн жил улсын наадамд барилдаж байхад гуяны арын булчингийн уут задарчихсан. Тэр бэртэл маань одоо л илааршиж байна.

-Допингийн асуудал хэрхэн шийдэгдэх нь өнөө хэрнээ бүрхэг хэвээр байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Монголын үндэсний бөхийн холбоо барилдааны идэвх гэх мэтийн жижиг асуудал хөөцөлдөж байхаар допингийн асуудал дээр анхаарал хандуулмаар юм. Холбогдох газруудад хүсэлт гаргаж асуудлыг нэг талд нь гаргах хэрэгтэй байна” гэв.

Содномдорж арслангийн бэртэл илааршсан учраас удахгүй барилдах бололтой. Тэрбээр допингийн асуудал өнөө хэр шийдэгдээгүй байгаад сэтгэл дундуур байгааг хэлж байлаа.

Улсын аварга Н.Батсуурийн байр суурийг сонсоход “Онцгүй л юм. 37 настай бөхийг нийт барилдаануудын 50 хувьд барилдана гэж журманд заасан байна лээ. Өмнөх журмын заалтаасаа насыг нь ахиулчихсан байна лээ. 30 хол гарсан хүн ачаалалтай бэлтгэл хийгээд залуучуудтай барилдахад хүнд л дээ. Наанадаж л бэртэл гэмтэл авах эрсдэлтэй” гэв.

Монголын Үндэсний бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар “Үнэхээр бэртэл авсан бол эмчийн бичиг, акт үзүүлээд цагаан сар, наадамд барилдах боломжтой. Үнэхээр мэс засал хийлгээд гам барьж байгаа бол барилдах аргагүй шүү дээ” гэж мэдэгдсэн юм.

Улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат, Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Н.Жаргалбаяр нарын бөхчүүд наадмаас хойш одоогоор нэг ч барилдаанд зодоглоогүй байгаа. Шинэчлэгдсэн журмын дагуу ирэх наадмыг идэр цолтнууд өнжиж магадгүй болоод байна.


Categories
мэдээ цаг-үе

Цолтой бөх болтлоо нутагтаа харьж болохгүй шүү гэж багш маань хэлсэн

Дөрвөн жилийн өмнөөс л өсөх ирээдүйтэй бөх хэмээн мэргэжилтнүүдийн нүдэнд өртсөн, хүчит монгол хөвгүүдийн нэг болох Мэргэжлийн сумо бөхийн дээд зиндааны Маэгшира 17 чинсаанд эрэмблэгдэн барилдаж байгаа сумоч Кирибаяма Тецүо Бямбачулууны Лхагвасүрэн одоо 24 настай. 184 см өндөр, 138 кг жинтэй. Сандамэ болон Макүшта зиндаанд тус тус нэг удаа түрүүлж байсан. Энэ нэг сараас макүчи дээд зиндаанд дэвшсэн 26 дахь монгол бөх, гадаадаас 49 дэх нь билээ. Харьяалагдах “Мичинокү” дэвжээ нь Хакуба А.Өнөржаргалаас хойш 10 жилийн дараа цолтой бөх гарч ирж буй нь энэ билээ. Сэрүүн бороо шивэрсэн, ид өвлийн энэ нэгэн өдөр Токиогийн Сумогийн ордоноос холгүйхэн орших “Мичинокү” дэвжээнд нь “Сумо” сэтгүүлийн гэрэл зурагчин В.Даваатай хамт гурвуул сууж ярилцсанаа та бүхэндээ хүргэж байна.


-Токиогийн олимп болох түүхт энэ жилийн анхны башёон зөвхөн хүчтэнгүүд л өрсөлддөг дээд зиндаанд анх удаа барилдах гэж байгаа энэ агшин хором өөрийн тань хувьд онцгой байх. Энэ ялдамд мэргэжлийн сумогийн дээд зиндаанд дэвшсэнд халуун баяр хүргэе. 2015 оноос хойш энэ мөч хүртэл удаан, эсвэл хурдан байв уу?

-Багш маань хурдан байна л гэдэг юм. Миний хувьд арай л эрт дээш гарах ёстой байсан ч юм шиг. Хурууны бэртэл бас өвдөгний шөрмөс тасраад мэс засалд орж, яг эгзэгтэй чухал барилдаануудад унаад чансаа доошилж, эсвэл башёо амарч, ахих хугацаа алдсан.

-Бөх хүний туулдаг олон бэрхшээл зовлонг туулжээ. Бэртэл гэмтэлтэй үедээ шантрах явдал байсан л байх даа?

-Байлгүй яахав. Явж чадахгүй болчихсон. Манайхан бэлтгэлээ хийгээд л. Нүдэн дээр зарим нь чансаа ахиад л. Би зөвхөн хэвтээд, унтаад л. Юутай ч бэртлээ зуун хувь эдгээе гэж бодсон.

-Тэр өдрүүдэд хамгийн их сэтгэлийн тэнхээ өгсөн нь юу байсан бэ?

-Ээж, аав хоёр минь л. Утсаар их ярьдаг байлаа. Дөнгөж сумод орчихоод байтал багш нэг юм хэлэхээр нь за л гэчихэв. Тэгтэл цолтой бөх болтлоо нутагтаа харьж болохгүй шүү гэж хэлэхэд нь за гээд амлачихсан юм билээ. Түрүү жилийн нэг сард цолтой болж л дөрвөн жилийн дараа нутагтаа харьсан.

-Дөрвөн жил эх орондоо хариагүй гэж бодоход л гайхмаар. Хэцүү байсан уу?

-Үгүй ээ. Нэг бодлын зүгээр ч юм шиг. Мөрөөдлийн нэг хэсгээ биелүүлээд очиход бас гоё л юм билээ.

-Хэл мэддэг болчихсон үед багш нь дээрх шиг хэлсэн бол юу гэж хариулах бол?

-Бодох байсан шүү дээ. (Инээв)

Шууд л за гэхгүй байсан байх аа.

-Дөрвөн жилийн дараа харихад эх орон нь ямар санагдаж байв?

-Янзын сайхан. Онгоцноос буунгуут л Монголын минь уур амьсгал нэг их дотно. Өөдөөс хүйтэн агаар үлээж, салхи нь хүртэл нэг л онцгой. Хоёр сард очсон болохоор нэлээн даарсан. (Инээв) Яармаг, Нисэх их өөрчлөгдсөн байсан. Байшин барилга сүндэрлэсэн. Хотын төв рүү ороход ямар ч гоё болчихсон юм. Дахиад дөрвөн жилийн дараа очиход бараг Токиотой адилхан болчих юм болов уу гэж бодсон.

-Хөдөө аймагт аж төрдөг байсан гэл үү?

-Би Дорнод аймгийн Сэргэлэн сумд төрж, өссөн. Ээжийг маань Мандалын Энхгэрэл гэдэг.Сумынхаа хүн эмнэлгийн газар ажилладаг байсан. Аавыг Ядамсүрэнгийн Бямбачулуун гэдэг. Хувиараа бизнес эрхэлдэг байсан. Нэг ах, эмэгтэй дүү хоёрын айлын дундах. Би зун болгон хөдөө хонь хариулж, морь унадаг хүүхэд байлаа. Өвөө минь хонь хариулах хүү минь ирлээ гээд их л баярладаг байсан. Өглөө хониндоо гараад л өдөр нэг ирж хоол идчихээд л орой болтол хонины бэлчээр дээр байлаа. Ганцаараа дуу дуулаад л хонио эргүүлж бэлчээгээд л морио хөтлөөд сайхан байжээ.

-Бага байхдаа барилддаг байсан юм уу?

-Барилдалгүй яахав. Сум, аймгийн наадамд зодог шуудаг өмсөнө. Манай аав, ээжийн тал аль аль нь бөхийн удамтай. Манайх үзэмчин ястан айл. Ээжийн өвөө их мундаг бөх хүн байсан гэнэ лээ. Бие хаа томтой улсууд. Аавын аав болох Ядамсүрэн өвөө маань өвөрмонгол үзэмчин бөхөөр барилддаг байсан. Нутагтаа алдартай нэгэн. Би өвөөгийнхөө амин голын хайртай ач хүү нь байсан. Ач зээ нар нь дандаа охидууд байгаад анхны ач хүү нь би төрөөд жигтэйхэн намайг эрхлүүлдэг байсан. Намайг цэцэрлэгийн жаахан хүүхэд байхаас л бөх болгоно гэж их ярьдаг байсан гэсэн. Би өвөөдөө үргэлж сүслэн залбирч явдаг. Тэд маань намайг үргэлж харж явдаг болов уу. Өвөө минь барилдуулж, эмээ зодог шуудаг оёж байсан. Хамгийн анх цэцэрлэгийн барилдаанд найман настайдаа түрүүлээд шатраар шагнуулж байлаа.Арван жилийн сургуулиа төгсчихөөд “Ажнай” клубт Эрдэнэбилэг багшийн шавь болон жүдогоор хичээллэж эхлэсэн.


-Тэгээд хэзээ сумотой холбогдов?

-Тухайн үед зурагтаар сумогийн тойм мэдээ л үздэг. Дагвадорж аваргыг барилдаж байхад их үзнэ. Больсноос нь хойш бүр үзэхээ ч байсан. Тэр үед Дагваа аваргыг л үзэх гэж сумо сонирхдог хүн их байсан шүү дээ. Би Адьяахүү багшийн шавь болон “Аварга” Биеийн тамирын дээд сургуульд элсээд хоёр, гурван жил сурсан юм. Есдүгээр сарын нэгэнд сургууль дээрээ очтол Адьяахүү багш Японоос нэг багш ирж хүүхэд сумод шалгаруулна гэнэ. Чи нэг ороод үзээч. Аль аль талдаа барилдчих ч юм шиг. Тэнцвэл Япон явна гэлээ. Нэг их ч дуртай байгаагүй юм аа. Багш хэлж байгаа болохоор л зөрсөнгүй. За за л гэлээ. Тэгээд Японоос багш ирэхээ болиод бид нарыг урьж байна гэнэ. Бүх зардлыг нь тэндээс даасан. Далимаар нь тэнд байдаг найзуудтайгаа уулзах боломж гарлаа гэж ч бас бодлоо. Уг нь сумод орох сонирхол байгаагүй юм аа. (Инээв) 2014 онд яг энэ дэвжээндээ гурван хүүхэд, багштайгаа хамт ирж, барилдаад, хоол идээд л шалгаж авах Мичинокү ояагата бидний бэлтгэлийг ажиглаад л байлаа. Бэлтгэлээ хийж, хоолоо идчихээд ойрхон байрлаж байсан буудалдаа очоод л бөөнөөрөө сууж байгаад ярьдаг байв. Больё. Ийм хэцүү бэлтгэлтэй юм байна. Энэ сумог барахгүй юм байна гэж бодсон. Нэг удаа өглөөн бэлтгэл хийгээд л халширсан. Найзууд бас барилдаж байгаа монгол сумоч нараас “Дээшээ гараад цолтой л болчихвол сумо гоё шүү дээ” гэдэг үг санаанд ороод, чихэнд хоногшоод л байлаа. Гэнэт хүчээ үзээд алдъя гэсэн бодол орж ирээд чармайж эхэлсэн. Тэр үед хамт байсан орчуулагч япончууд хүний хичээл зүтгэлийг их хардаг юм гэж сонссоноос хойш ямар нэгэн аргаар багшийн нүдэнд нь өртчих гээд л сургуулилтандаа чармайгаад л. Багшийн нүдэн дээр идэж өгнө. Ингэсээр байгаад буцлаа. Долоо хоногийн дараа хариу ирнэ гэв. Байдаггүй. Бараг сар болох гэж байлаа. Би ч тэнцсэнгүй дээ л гэж бодлоо. Хамт явсан хүүхдүүдээс хамгийн жижиг нь. Гэнэт Адьяахүү багшаас “Тэнцчихлээ. Чи одоо яах вэ? Шууд хариугаа хэл” гэж шавдуулав. Нэлээн тулгамдав. За ээж аав руугаа яриад үзье л гэлээ. Тэд өөрийнхөө амьдралыг өөрөө шийд гэв. Ингээд Япон явсан юм. Нүд ирмэхийн зуургүй л юм болж өнгөрсөн.

-Ояагата нь нэг яриандаа ирж байсан дөрвөн хүүхдээс хамгийн мэдрэмж сайтай нь нь гэж байсан. Ямар учиртай тэгж хэлж байсан бол?

-Би үндэсний бөх, жүдо, бөөрөнцөг шидэлт гээд хэд хэдэн спортоор хичээллэж байсан л даа. Би хүүхдийн бөөрөнцөг шидэлтийн улсын рекорд эвдэж байсан. Одоо хэн ч эвдээгүй байгаа сурагтай. Төдийлөн сайн мэдэхгүй тэмцээнд ороод л нэг шидчихсэн нь рекорд эвдсэн байсан. (Инээв)

-Дэвжээнд нь дээд зиндаанд барилдаж байсан Хакуба А.Өнөржаргал барилддаг байсан. Хэр дотно байв?

-Анх орсон цагаасаа эхлээд л одоог хүртэл хуурай ах дүүс болон явна. Анх хэл мэдэхгүй үед надад орчуулга хийж өгдөг байсан. Жаахан л юм болбол ояагата Өнөрөө ахыг дуудаж орчуулуулна. Хол башёод ч хамаагүй дуудна. Ах барилдааны мэх зааж өгнө. Юм юм л хэлж зөвлөнө. Их тусалдаг байсан. Нэг удаа бэлтгэл хийж байтал гэнэт Өнөрөө ах “Багш чинь чамайг Монгол явуулна” гэж хэлэнгүүт нь дотор палхийгээд явчихлаа. Одоо яана аа л гэж бодлоо. Сүр дуулиантай явсан хүн яаж нутагтаа харина аа л гэж бодлоо. Ингэж намайг хуурч, айлгаж байсан юм. (Инээв)

-Өнөрөө ах нь Сумогийн ордны ойролцоо байдаг “Улаанбаатар” монгол хоолны газрыг ажиллуулдаг. Бараг бүх монгол хүний ганц цуглардаг газар шүү дээ. Дөрвөн жил нутагтаа хариагүй чамд ч их нөмөр нөөлөг, түшиг болж байсан байх даа?

-Тэгэлгүй яахав. Би чинь шинэхэн бөх болохоор хамаагүй гадуур чөлөөтэй явах хориотой. Дэлгүүр яваад ирье гэж хэлчихээд л монгол хоолны газар жирийчихдэг байлаа. Интернэт орж чадахгүй, wifi байлаа ч орой тасалчихдаг байсан юм. Ямар сайндаа анх ирж байсан буудлынхаа wifi-гийн нууц үгийг нь мэддэг болохоор орой тийшээ орж, утсаа үзээд зогсож байтал хүн гаргаж өгч байсан ояагатан гэргий уками сантай халз нүүр тулгарч, дараа нь сануулга авч байлаа. Над шиг азтай хүн байхгүй байх аа. Дэвжээ маань Сумогийнхоо ордонтой ойрхон. Бас монгол хоолны газар хүссэн үедээ хоолоо идэж, цайгаа уучихна.

-Хэл соёл, зан заншил, сумог юу ч мэдэхгүй хүүхэд ирээд л гурван башёон дараа сандамэ зиндаанд түрүүлэхэд багш нь ихэд баярлаж байсан гэдэг?

-Монголд байхдаа өдрийн 12 цаг хүртэл унтдаг байсан болохоор эхлээд энд сумогийн амьдралд дасах гэж хэцүү байлаа. Өглөө болгон таван цаг хагаст боссон байх ёстой. Нэг өглөө унтаж байтал намайг өшиглөөд байв. Дөнгөж үүрийн таван цаг өнгөрч байсан. Хамгийн сүүлд ирсэн шинэ шавь нар хамгийн эрт босох ёстойг тэр үед мэдэж байлаа. Тухайн үед шүд зуугаад л заримдаа яах гэж ирэв дээ ч гэж бодогдоно. Анх чансаагаараа 96-д байсан би яаж дөрөв давахаа л бодсон. Гурав давахгүй бол жёнидани руу бүр уначих гээд. Санаандгүй л Сандамэд азтайгаар түрүүлсэн дээ.

-Ингээд зургаан барилдааны дараа Макүштагийн 30-д дэвшихэд ойр хавийн хүмүүс ирээдүйн аврага төрж байна гэж шуугьсан. Тэр үед ямар санагдаж, юу бодогдож байсан бэ?

-Би жаахан зүрхшээгээд л байсан. Өөрт итгэл төрөхгүй. Макүштагаас өгсөж, уруудах уу гэсэн хоёрын зааг л байдаг. Жүрёогоос огт өөр. Дээрээс унаж ирсэн цолтой бөхчүүд дээшээ тэмүүлээд, доороос хүч түрэн орж ирж байгаа бөхчүүдийн ана мана хүч тулах ширүүн өрсөлдөөн өрнөдөг. Анх барилдаад 12 башёон дараа макүштад дэвшсэн.Макүштагийн 35-д байхдаа зиндаандаа долоо ялж түрүүлсэн. Үүнээс хойш нэг л учраа олчихсон юм шиг санагдаад, бие хаа ч сайхан цэгцрээд байгаа юм шиг болсон.

-Макүшта зиндаанд барилдсан хоёр жил өөрт тань ямар санагдаж байсан бэ?

-Их удсан бол дээшээ гарч чадахгүй байх аа. Хэцүү болгоныг үзсэн гэх үү. Үсрэнгүй хурдан, зовлонгүй дэвшсэнээс тодорхой хугацаанд байсан нь надад их юм ухааруулсан. Тэр сарын башёод л тавин хувиа хийчихвэл дээшээ гарна. Яг дээшээ гарах эгзэгтэй барилдааны өмнө би бараг унтаагүй. Багшийн цолтой болонгуут нутагтаа харьж, амарч болно гэсэн үг, яаж маргааш ялах уу л гэж бодохоос нойр хүрээгүй юм. Тавин хувиа хийчихлээ. Сүүлийн барилдаануудад санаа амарчихсан чинь хоёр уначихав. Тэгээд оноолт, тааралтаар сэтгэл түгшиж байсан ч юутай ч дээш дэвших болсон. Цаг нь ирвэл яаж ч байсан дээшээ гардаг гэдгийг их мэдэрсэн дээ. Мэдээж хариуцлагагүй барилдаанууд бас байна аа.

-Сумогоор барилдаад хамгийн их өөрчлөгдсөн зүйл юу вэ?

-Тэсвэр, тэвчээр хатуужил юм уу даа. Хүний үг сонсох, ах захаа хүндлэх, мэнд ус мэдэхээс эхлээд хүмүүст сайхан хүндэтгэлтэй хандаж явъя гэж боддог.

-Хамгийн өөрчлөгдөөгүй нь юу вэ?

-Багш намайг нэг тийм ширүүн зан байхгүй гэж дандаа хэлдэг юм. Би угаасаа нэг тийм зөөлхөн юм шиг байгаа юм. Уурлаж бухимдаад байдаггүй. Барилдаанд ч нэг тийм зөөлхөн хандаад, хурц ширүүн, дайрч, алгадаж бариад байдаггүй. Энэ л юм болов уу даа.

-Ояагата нь цагтаа Озеки. Нэлээн хөнгөн жингийн бөх байсан. Өөрийн тань хувьд ч мөн адил хөнгөн жингийн бөхчүүлд ордог. Биеийн жин амжилтад маш чухлаар нөлөөлдөг шүү дээ. Энэ талаар хэрхэн анхаарч байна?

-Одоо л жингээ нэмэх гээд зүдэрч байна. /Инээв/ Ананд аваргын дэвжээтэй өнгөрсөн намраас нэгдэж, аваргатай хамт байнга бэлтгэл хийж, хажуунаас нь харж, суралцана гэдэг үнэхээр өөр, гайхамшигтай гэдгийг их мэдэрч байна. Түүнд бүх л сайн сайхан юм цугларсан юм шиг санагдаад байдаг.Аливаа зүйлийг яс хийдэг чанар нь их сайхан. Түүнийг нь дагаад л хийж байна. Хэнтэй ч барилдсан бай зөвхөн өөрийнхөөрөө л барилд. Муу сайн бөх гэж байхгүй. Маргааш ингэж тэгж барилдана гэж сэтгэлээ чилээж, өөрийгөө битгий зовоо. Зүгээр л сайхан өөрийнхөөрөө барилд гэж хэлдэг. Өнөөдөр алдартай Мейжижингү сүмд Аваргын дохёоири ёслол болж, зөвхөн цолтой бөх л хамт үйлдэх өмнө нь явахцүю харай ёслолыг хийсэн. Энэ их сайхан тавилан юм даа. Огт өөр догдлол төрсөн. Сүр төгөлдөр юм билээ. Нэг талдаа өөрөөрөө, нөгөө талдаа аваргаараа ч омогших юм. Ананд аварга ирээд л хоолны тал дээр маш их зөвлөгөө өгч, нүдэн дээрээ гурван аяга идүүлж байгаа. Намрын жүнгёон дараа Кюүшюү башёон өмнө жин 140 кг хүрэхэд бие хаа ч том болоод, хүнд амархан түлхүүлэхгүй, өөрөө ч бас бяр суучихсан юм шиг санагдаад барилдахад ч эвтэй дүйтэй болоод сайхан болж байгааг мэдэрсэн.Энэ жил санякү цолтой болно гээд зорьж байна. Саяхан Хакухо аварга чинсаа тогтоох барилдааны кейко дээр арван хэдэн удаа түлхүүлэх буцкари кэйко хийсэн. Дөнгөж шинэ макүчи бөхтэй тэр болгон бэлтгэл хийгээд байхгүй шүү дээ. Үүгээрээ надад маш их итгэл найдвар өгч байгаа гэсэн үг. Би ч бүүр сүүлдээ хүчрэхээ болиод мөлхсөн л дөө. Бараг л ухаан алдахын даваан дээр эргээд сэхэх бас гоё юм байна аа. (Инээв)

-Найз охин байгаа юу?

-Монголд байгаа.

-Аав ээж минь одоо л 15 хоног намайг зурагтаар харах нь дээ гэж хэвлэлийн бага хурал дээр хэлж байсан.

-Аав ээжийнхээ ачийг хариулж байгаа өчүүхэн нэг хэсэг юм болов уу даа.

Ярилцсан В.ДАВАА

Х.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Гэрэл зургийг В.ДАВАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д Б.Цэнддоогийн “Тараагч” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Сонгуулийн ерөнхий
хорооноос УИХ-ын ээлжит
сонгуулийн бэлтгэл ажлын
талаар өчигдөр мэдээлэл
хийсан юм. Хэвлэлийн
хурлын үеэр СЕХ-ны
дарга Ц.Содномцэрэнтэй
ярилцлаа. Нэг, тавдугаар нүүрнээс уншаарай.

УИХ-ын гишүүн
Я.Содбаатартай хийсэн ярилцлагыг нэг, хоёрдугаар нүүрэнд, МСНЭ-ийн ерөнхийлөгч
Х.Мандахбаяртай хийсэн ярилцлагыг нэг, 11 дүгээр нүүрэнд нийтэллээ.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс уламжлал болгон нийтэлдэг “Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл” -ийг унших боломжтой.

Манай сонины брэнд нүүр болсон “Баримт, үзэл бодол”-ыэ гуравдугаар нүүрэнд нийтлэлч Б.Цэнддоогийн “Тараагч” нийтлэлийн үргэлжлэл хэвлэгдлээ, сонирхон уншаарай.

“Хишиг трейд” компанийн захирал С.Хишигжаргалтай ярилцлаа. Тэрээр БНСУ-д бусдын
өгзөгний зургийг нууцаар
дарахад л 5-10 сая воноор
торгуулж, тав хүртэлх жилийн
хорих ялаар шийтгүүлэх
хуулийн заалттай хэмээснийг долдугаар нүүрнээс уншаарай.

Мөн тус нүүрэнд “Коммент алуурчид буюу
ангууч компаниуд” нийтлэл хэвлэгдлээ. Сүүлийн үед Солонгос улсад “Коммент алуурчид”-ыг ангуучилдаг байгууллагаууд бий болж байгаа гэнэ.

Үл хөдлөх хөрөнгө
зуучлалын “UA Properties” компанийн захирал
А.Урангоогийн ярилцлагыг 13 дугаар нүүрнээс уншиж ёонирхоорой.

Эдийн засгийн 17 дугаар нүүрэнд сэтгүүлч Ц.Баасансүрэн жоншны олборлолтын эргэн тойрон дахийг сурвалжлан нийтлэл бэлтгэжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

ОХУ-ын засгийн газар огцорлоо

Image result for Дмитрий Медведев

Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын парламентад хандаж илтгэл тавьжээ. Тэрээр үндсэн хуулиндаа шинэчлэл хийх санал танилцуулсан бөгөөд илтгэл тавьсаны дараахан ОХУ-ын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсноо ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдсэн байна. Путин Медведевийг шинэ Засгийн газар байгуулах хүртэл албан тушаалаа үргэлжлүүлэн хашихыг хүсч, түүнд шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргын албан тушаалыг санал болгожээ.

Categories
мэдээ нийгэм

“Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг”-ийг Хүндэт дэвтэрт алдаршууллаа

Монгол улсын ууган эмнэлэг Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь 1981 оноос эхлэн эрхэлсэн ажил мэргэжилдээ амжилт үзүүлж, эрүүл мэндийн салбарт онцгой ач холбогдол бүхий гавъяа байгуулсан эрхэм хүндтэй хүмүүсийнхээ алдрыг, хийж бүтээсэн үйлстэй нь “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т алдаршуулан тэмдэглэдэг уламжлалтай.

Тэгвэл өнөөдөр “Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг”-ийг Монголын Эрүүл мэндийн салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргасан хичээл зүтгэл, шинэ технологи нутагшуулсаныг нь өндрөөр үнэлэн Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т нэрийг бичиж мөнхлөн алдаршуулж №24 тоот гэрчилгээ олгосон үйл явдал боллоо.
Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирлын тушаалаар 2006 онд Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг байгуулагдан орчин үеийн анагаах ухааны шинэ технологи болох Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлэн хөгжүүлж 200 гаруй мэс засал хийгдээд байна.

200 дахь мэс заслаа шинэ оны өмнө амжилттай хийсэн тус багийн хамт олон өөр өөрийн салбарын манлайлагчид бөгөөд багийн гишүүн 23 хүнд “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т тэмдэглэгдсэн батламжийг гардууллаа.

Categories
мэдээ спорт

Их аварга Какүрюү 3 унаатай болов

Мэргэжлийн сумо бөхийн Токио хотноо болж буй Хацү башёгийн 4 дэх өдрийн барилдаанд 71 дэх Их аварга Какүрю М.Ананд, Миёогирюүд унаснаар 3 унаатай боллоо.

Харин өчигдөр Хакүхо аваргыг хаясан Миёогирюү өнөөдөр Какүрюүг давснаар Эндогийн адил 2 аваргыг дараалан хаяж Кинбоши шагналын эзэн болж байна. Монгол бөхчүүдээс өнөөдөр Азүмарюү С.Тодбилэг учраа бөх Котоекиг давж 3 даваа, нэг унаатай болсон бол Кирибаяама Б.Лхагвасүрэн, Токушорюү-д унаж даваа, унаа 2 болж тэнцэв.

Харин Тамаваши Б.Мөнх-Оргил, Митакэүмид ойчиж, тэдний даваа унаа тэнцсэн байна. Энэ өдрийн барилдаанд Такаясү, Шодайд унаснаар 2 даваатай байгаа бол Шодай нэг ч унаагүй явна. Харин 3 даваатай байсан Эндо Такакейшод унаж, тэд адилхан 3 даваа, нэг унаатай болов.

Ганц ч даваа аваагүй байсан Озэки Гойэдо, энэ өдөр Дайэшо-г давсан бол гурван даваатай явсан Асанояама, Абид унаснаар Аби нэг даваатай болов. Точиношин, хамгийн жижиг биетэй, элдэвтэй сумоч Энхо-г давж, тэд адил 2 даваатай байна.

Харин 69 дэх Их аваргаХакүхо М.Даваажаргал өнөөдрөөс энэ башёг орхиж байгаагаа зарласан бөгөөд энэ өдөр аваргатай барилдах байсан Хокүтофүжи сул нэг даваа авлаа.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй гишүүд АНДОП-ын чуулганд оролцож байна

Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулган Австрали Улсын нийслэл Канберра хотноо болж байна.

Чуулганд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат нарын гишүүд оролцож байгаа юм.

Чуулган тус бүс нутгийн “Парламент хоорондын 2020 он болон цаашдын түншлэл” ерөнхий сэдвийн дор болж байгаа бөгөөд гишүүн ба ажиглагч 29 орноос албан ёсны 150 шахам төлөөлөгч, албаны 180 гаруй хүн оролцож байна.

Монгол Улсын Их Хурлын дарга болон гишүүд Улс төр, аюулгүй байдлын асуудал, Эдийн засаг, худалдааны асуудал, Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа гэсэн 3 үндсэн хэлэлцүүлэгт оролцож, байр сууриа илэрхийллээ.

Эдгээр үндсэн хэлэлцүүлгээр “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжих зорилтод парламентын үүргийг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх болон боловсрол, инноваци, технологийн салбарт хүйсийн тэгш байдлыг хангах, худалдаа, эдийн засгийн хөгжлийн байгууллагуудыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг парламентуудын хамтын ажиллагааг сайжруулах, бүс нутгийн соёлын олон янз байдал, аялал жуулчлалыг өргөжүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцэж байна.

Чуулганы төгсгөлд Тогтоол болон Хамтарсан тунхаглал баталж, гишүүн орнууд гарын үсэг зурах юм. Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчид чуулганы хэлэлцүүлэг, Гүйцэтгэх хороо, Ажлын хэсгүүдийн хуралдаанд оролцохын зэрэгцээ хоёр талын хэд хэдэн уулзалт хийнэ. Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэгт үг хэлнэ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Аймаг, боомтуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ

Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Энэ удаагийн хуралдаанаар аймгуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй холбоотой нийт 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн гишүүдийн өгсөн санал зөвлөмжийг тусган Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр дараах асуудлуудыг дэмжлээ. Үүнд:

1.Архангай аймгийн төв “Цэцэрлэг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” ;

2.Зүүн бүсийн тулгуур төв “Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” ;

3.Өвөрхангай аймгийн төв “Арвайхээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”;

4.Баруун бүсийн тулгуур төв “Завхан аймгийн төв Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”

Түүнчлэн “Алтанбулаг хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил”-ыг холбогдох мэргэжлийн орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр болсон бол “Замын-Үүд” хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”, “Бичигт” хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг холбогдох мэргэжлийн орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, дахин хэлэлцэхээр шийдвэрлэлээ.


Categories
мэдээ нийгэм

Цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд энэ сарын 20-ноос эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1248 дугаар захирамжийн дагуу цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 07-ны өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж болох хороон дээр зохион байгуулна. Цэргийн бүртгэл явуулах журмыг Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаалаар баталсан бөгөөд уг журмын дагуу бүртгэлийн ажлыг явуулах аж. Цэргийн бүртгэлийн тогтолцоо нь цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарт дүн шинжилгээ хийх үйл ажиллагааны цогц юм.

Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг.

Бүртгэлд дараах насны иргэд хамрагдана. Үүнд:

Иргэн /18-50 насны эрэгтэйчүүд/
60 хүртэлх насны бэлтгэл дээд болон ахлах офицерууд
55 хүртэлх насны бэлтгэл дунд офицер болон ахлагч

Энэ удаагийн цэргийн бүртгэл нь 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн нийслэлийн 173 хороонд хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогын дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу зохион байгуулж явуулах юм.

Ээлжит сонгуулийн жил эхэлсэнтэй холбоотой Сонгуулийн ерөнхий хорооноос сонгууль зохион байгуулах үйл явцад хуулиар үүрэг хүлээн оролцдог төрийн байгууллагуудтай хамтран хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Хэвлэлийн хуралд Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага оролцсоноос гадна Үндэсний аудитын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөл оролцож шинээр батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хүрээнд сонгуулийг зохион байгуулж явуулахад анхаарвал зохих гол гол асуудлуудаар мэдээлэл хийсэн юм.

Сонгуулийн ерөнхий хороо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодтой байнга хамтран ажиллаж, тэдгээр иргэдийн сонгуулийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэхэд талаар тодорхой ажлуудыг зохион байгуулсаар ирсэн билээ. Энэ ажилд бас нэгэн ахиц гаргахаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ялангуяа сонсголын бэрхшээлтэй иргэддээ мэдээллийг шууд хүргэхээр хамтран ажиллаж байна.