Categories
мэдээ улс-төр

Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж байна

Image result for номтойбаяр

Халдашгүй байдлын дэд хороо яг одоо хуралдаж байна. Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Тус дэд хорооны хуралдаан хаалттай болж байгаа бөгөөд УЕП-ын дарга Б.Жаргалсайхан оролцож байна.

Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нар багтдаг ба Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ахалдаг. Хуралдаанд Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Н.Энхболд нар оролцож байна. Хурлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх талаар тодорхой шийдвэр гаргавал Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдана.

Categories
мэдээ нийгэм

Ноцтой зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.01.14-17-ны өдрүүдэд нийт 945 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 736-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтэж бэртсэний хүүхэд гэмтээгүй байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -9
  • Онхолдох хэлбэрээр-2
  • Мөргөлдөх хэлбэрээр-5 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.01.13-ны өдрийн 17:35 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 8-р баг /аймгийн төвөөс зүүн тийш 12 км/ шороон замд Toyota Prius маркийн автомашин онхолдож, зорчигч 31 настай, эрэгтэй Х нас барсан.
  • 2020.01.15-ны шөнийн 22:30 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын 4-р баг “Дараагийн хөндий” гэх газар /Сумын төвөөс зүүн тийш 20 км-т/ асфальтан замд Toyota Carina маркийн автомашин онхолдож, зорчигч 36 настай, эмэгтэй, О нас барсан.
  • 2020.01.16-ны шөнийн 05:50 цагийн орчим Хан-Уул дүүрэг Их Монголын гудамжинд асфальтан замд Toyota Premio маркийн А жолоочтой автомашин, Mercedes Benz маркийн А жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 45 настай, эрэгтэй, А нас барсан.
  • 2020.01.16-ны шөнийн 01:00 цагийн орчим Төв аймгийн Мөнгөнморьт сумын 2-р баг “Майнтын хошуу” гэх газар /Сумын төвөөс урагш 8 км-т/ шороон замд Toyota Prius маркийн автомашин онхолдож, зорчигч 19 настай, эрэгтэй Т нас барсан хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 122 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 7,8 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 6,8 хувиар тус тус өсч, гэмтсэн хүүхэд 3 дахин буурч, хүний амь нас хохирсон хэрэг 2 дахин өссөн байна.

Энэ 7 хоногт согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол, хэрэг 11 бүртгэгдсэн байна. Иймд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бие даасан нэгжтэй болжээ

Image result for ЦЕГ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т ”Тухайн орон нутгийн хүн амын тоо, эрүүгийн болон нийгмийн хэв журмын нөхцөл байдлыг харгалзан цагдаагийн байгууллагын бүтцэд цагдаагийн мэргэшсэн алба хаагчдаас бүрдсэн нэгжтэй байж болно” гэж заасан. Тиймээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлын үр дүнг сайжруулж, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор ЦЕГ-ын даргын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/301 дүгээр тушаалаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийг байгуулжээ.

Улсын хэмжээнд 2019 онд 35124 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4696 хэргээр буурсан үзүүлэлт гэнэ. Гэтэл гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 985 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 85 хэргээр буюу 7.9 хувиар буурсан бол зөрчил өмнөх оноос 53.9 хувиар өссөн дүнтэй байна.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн 922 буюу 93.6 хувийг хөнгөн, 63 буюу 6.4 хувийг хүнд гэмт хэрэг эзэлж, 50.2 хувь нь Улаанбаатар хотод, 49.8 хувь нь орон нутагт тус тус бүртгэгджээ.Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт хэргийн 459 буюу 46.6 хувь нь согтуугаар, 89 буюу 9.0 хувь нь эмэгтэй хүн үйлдсэн байна.

Тус хэлтэс нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм

Алга болсон малчин эсэн мэнд олдлоо

Булган аймгийн Орхон сумын малчин Б “Нарийн хайлааст” гэдэг газраас “Леганза” загварын суудлын автомашинтай “Шал чулуут” гэдэг газар байдаг гэрлүүгээ явахаар гараад сураггүй алга болсон. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын таван алба хаагч, Орхон сумын Цагдаагийн хэсгийн гурван алба хаагч, ар гэрийн зургаан хүнээс бүрдсэн эрлийн баг 4 автомашинтайгаар тухайн өдрийн 02:16 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 02:35 цагт унаж явсан автомашиныг нь “Өвөр шанд” гэдэг газар шатсан байдалтайгаар олсон боловч жолооч ор сураггүй алга болсон тухай Онцгой байдлын газраас мэдээлсэн юм. Харин алга болсон малчин Б нь “Өвөр шанд” гэдэг газар малчин Ч-ийнд эсэн мэнд очсон болохыг ар гэрийнхэн нь мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.


У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын хүн амын амьжиргааны доод түвшинг 230 мянгаар тогтоолоо

Монгол Улсын хуульд заасны дагуу Үндэсний статистикийн хороо жил бүр “Хүн амын амьжиргааны доод түвшин”-г шинэчлэн тодорхойлж, нийтэд мэдээлж ирсэн.
Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон хэрэглэдэг.

Улаанбаатар хот 230000 төгрөг
Хангайн бүс 206000 төгрөг
Баруун бүс 203400 төгрөг
Зүүн бүс 201700 төгрөг
Төвийн бүс 198300 төгрөг

Categories
мэдээ улс-төр

Н.Номтойбаяр, Х.Тайван нарын зодоон хийсэн бичлэг ил болжээ


УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцын хүү Х.Тайванд зодуулсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарсан.
Тэгвэл тухайн өдөр болсон хэргийн дүрс бичлэг ил болжээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүд:

  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • “Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Ерөнхий сайдын мэдээлэл: Төрөөс боловсролын салбарт баримтлах бодлогын хэрэгжилтийн талаар.
Categories
мэдээ нийгэм

Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг ашиглах заавар

Засгийн газрын шийдвэрийн дагуу нийслэлийн гэр хорооллын 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулах ажлыг хэрэгжүүлж буй.

БНХАУ-аас худалдан авч байгаа төхөөрөмжийн эхний ээлжийн 20,000-ыг гэр хорооллын айл, өрхүүдэд энэ долоо хоногт тараасан. Нүүрстөрөгчийн дутуу исэл (CO)-ийн мэдрэгч төхөөрөмжийг суурилуулснаар иргэн таны аюулгүй байдал бүрэн хангагдахгүй бөгөөд та өөрийн орон сууц, гэрийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зөв галлагааны зааварчилгааг байнга дагаж мөрдсөнөөр гэр бүлийн тань аюулгүй байдал хангагдах учир дараах зөвлөгөөг сайтар анхаарна уу.






Categories
мэдээ спорт

Хүүхдийн сумо бөхийн “Хакүхо цом”олон улсын тэмцээн удахгүй болно

Мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргалын санаачлан, зохион явуулдаг Хүүхдийн сумогийн олон улсын тэмцээн 2-сарын 2-нд болж, арван жилийн ой удахгүй тохиох гэж байна. Анхны тэмцээн нь Их аварга японд анх хөл тавьсан Осака хотын Сакай дүүргийн Сумогийн ордноос гараагаа эхэлжээ. Түүнээс хойш тэмцээн жил бүрийн 2-р сард явагддаг уламжлал тогтож, өнгөрсөн оны тэмцээнд бага, дунд сургуулийн насны 1200-аад хүүхэд нэг өдөр цуглан, барилдсан үзүүлэлтээрээ олон улсын Геннесийн бүртгэлд албан ёсоор тэмдэглэгдсэн онцгой түүхтэй. Энэхүү тэмцээнд оролцогч хүүхдийн тоо жил бүр өсч, хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг тэмцээн болжээ. Энэ удаа 2-р сарын 2-нд Токио хотын Рёогокү Сумогийн төв өргөөнд зохион явагдах бөгөөдАмерик, Орос, Бразил, Солонгос, Монгол, Япон зэрэг баг бүхий 14 улсын бяцхан сумочид барилдахаар албан ёсоор бүртгүүлжээ. “Хакүхо цом”-ын тэмцээнд барилдаж байсан одоо сумогийн Макүүчи зиндааны Оонушёо, Сумогийн 48 дэх их аварга Тайхо агсаны хоёр ач, Монгол сумоч Рога А.Амарсанаа, Дэванорюү Т.Тэмүүлэн зэрэг олон хүүхэд өнөөдөр мэргэжлийн сумод зодоглож байна. Мөн сонирхочдын сумогоор Токио хотын Тоёо Их сургуульд Б.Одхүү, Тоттори мужын Жохокү Ахлах сургуульд Алтангэрэл, Сосорхүү, Канагава мужын Асакигаока сургуульд Б.Мөнхжаргал, Б.Очирсайхан, Кибоүгаока сургуулийн Ц. Билгүүн Н.Лхагвасүрэн Л.Мянганбаяр нар суралцан хичээллэж, дотоод, гадаад олон улсын тэмцээнд амжилттай барилдаж байна. Олон улсын “Хакүхо цом”-ын барилдаанд Их аварга Хакүхо өөрийн биеэр оролцож, мэргэжлийн сумогоор барилдаж буй цолтой бөхчүүд тэмцээний хөлийн цэц шүүгч хийдэг онцлогтой билээ. Барилдааныг газар дээрээс нь “You Tube Japan” шууд нэвтрүүлдэг юм.

В.ДАВАА


Categories
мэдээ улс-төр

Хоёр талын уулзалтуудаар хамтын ажиллагааны ажил хэрэгч саналууд дэвшүүлэв

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Австралийн Холбооны Улсад болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцох үеэрээ бүс нутгийн улс орнуудын парламентын төлөөлөгчидтэй хэд хэдэн уулзалт хийв.

ЛАОСТАЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ШИНЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРИАЛЛАА

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Лаос Ард Улсын Үндэсний ассамблейн (парламент) ерөнхийлөгч, хатагтай Пани Яатхотоутай уулзах үеэрээ хоёр орны уламжлалт найрсаг харилцааг худалдаа, эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх нь чухал болохыг тэмдэглэлээ.

Тэрбээр уламжлалт хөдөө аж ахуйн салбараа өргөжүүлж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломж байгааг онцлов. Тухайлбал, Монголын ноос, ноолуур, мах, махан бүтээгдэхүүнийг Лаост гаргаж, Монголд Лаосын тариаланчид цагаан будаа, газар тариалан хамтран эрхлэх боломжтой гэв.

Хатагтай Пани Яатхотоу Монголоос амьд хонь авч нутагшуулан, амжилттай үржүүлж байгааг дурдаад, УИХ-ын даргын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, Засгийн газартаа энэ асуудлыг танилцуулна гэв.

ЯСУХИРО НАКАСОНЭ-ГИЙН ХҮҮД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Чуулганд оролцсон Япон Улсын төлөөлөгчдийг Японы нэрт улстөрч Хирофүми Накасонэ тэргүүлэн иржээ. Тэрбээр Япон Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ясухиро Накасонэгийн хүү бөгөөд Японы Боловсрол, шинжлэх ухаан, соёлын сайд, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан юм.

Эцэг Ясухиро Накасонэ 101 насандаа өнгөрсөн жил таалал төгссөн бөгөөд хүү Накасонэ өдгөө 75 настай, Японы Либерал Ардчилсан Намыг төлөөлсөн парламентын гишүүн аж.

УИХ-ын дарга Г.Занданшатар Хирофүми Накасонэд хандаж, “Таны аав Ясухиро Накасонэ Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулган хэмээх олон улсын энэ том байгууллагыг санаачлагч билээ. Өдгөө 30 жилийн түүхтэй энэ байгууллага бүс нутгийн парламентуудыг дэлхий нийтийн тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулж, бодлого тодорхойлох, хууль тогтоох аргаар шийдвэрлэх, нэгдмэл эрмэлзэл, хамтын хүчин чармайлтыг нэгтгэн зангидахад чухал үүрэг гүйцэтгэж байгаад гүнээ талархаж, хүндэтгэл үзүүлж байгааг минь хүлээн авна уу” гэлээ.

Түүнчлэн Монгол, Япон хоёр орны парламентуудын хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө Улсын Их Хурал анхаарлаа хандуулах болно гээд, ноён Хирофүми Накасонэд сайн сайхныг хүссэн юм.

Ноён Хирофүми Накасонэ УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлээд, хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулахдаа баяртай байх болно гэв.

К.КОСАЧЕВ ЯРЬСНАА ХООСОН ОРХИХГҮЙ, ЗААВАЛ АЖИЛ ХЭРЭГ БОЛГОНО ГЭЖ АМЛАЛАА

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны Зөвлөлийн олон улсын асуудал хариуцсан Байнгын хорооны дарга Константин Косачевтай уулзах үеэрээ сайн хөршийн найрсаг харилцаагаа худалдаа, эдийн засгийн өргөн агуулгаар баяжуулах, хамтарсан томоохон төсөл хэрэгжүүлэх нь чухал байгааг онцоллоо.

Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний өнгөрсөн онд Монгол Улсад хийсэн айлчлал хоёр орны хамтын ажиллагаанд чухал түлхэц болсныг тэмдэглэв. Түүнчлэн өнгөрсөн онд 80 жилийн ойг нь тэмдэглэсэн Халхын голын ялалт бол хоёр орны ард түмнүүдийн хамтын ялалт, найрамдал нөхөрлөлийн бат илэрхийлэл болохыг онцлон дурдлаа.


УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр орны хооронд хийж буй худалдааны эргэлтэд тэнцвэрийг хангах нь чухал гэж үзэж байгаагаа хэллээ. Өөрөөр хэлбэл Монголоос Орост экспортолж буй бараа, бүтээгдэхүүний хэмжээ Оросоос Монголд оруулж буй бүтээгдэхүүний нийт хэмжээнээс хэдэн арав дахин бага байгааг өөрчлөх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн юм.

Мөн манай экспортын бараа бүтээгдэхүүний татварыг багасгах буюу нэн хөнгөлөлттэй нөхцөлд хамруулах, хийн хоолой, төмөр зам зэрэг томоохон төслүүдийг хойшлуулалгүй ажил хэрэг болгоход Холбооны Зөвлөл онцгойлон анхаарна гэдэгт итгэж байгаагаа тэмдэглэв.

Ноён К.Косачев “Би Монголд хайртай. Олон удаа танай сайхан оронд очиж байсан. Ах дүү ёсны хамтын ажиллагаа, дайны талбар, энх цагийн аль алинд гүн бат нөхөрлөлөөр гагнагдсан харилцаагаа шинэ үед шинээр баяжуулан, хөгжүүлэх нь Та бидний үүрэг юм” гэлээ.

Тэрбээр “Евразийн эдийн засгийн холбоо, Эдийн засгийн коридор зэрэг үр ашиг нь тодорхой, өгөөж нь их төслүүдэд Монгол Улс идэвхтэй оролцох нь чухал юм. Бидний хувьд ярьснаа хоосон орхихгүй гэдэгт итгэж болно. Дэвшүүлсэн, тохиролцсон асуудлуудаа заавал ажил хэрэг болгоно” хэмээн амлалаа.

Ш.АЛТАНТУЯАГИЙН АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭХ ТАЛААР ПАРЛАМЕНТУУД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ТАВИВ

УИХ-ын дарга Г.Занданшатар Малайзын парламентын дэд дарга Дато Мохд Рашид Хаснонтой уулзах үеэрээ Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг Малайзад хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Тэрбээр “Манай иргэний амь насыг хөнөөсөн жигшүүрт хэрэг гараад цөөнгүй жил болж байна. Хэргийг хугацаа алдалгүй эцэслэн шийдвэрлэх ёстой гэж бид үзэж байна. Үүнд түлхэц үзүүлэх зорилгоор хоёр орны парламентууд хамтарсан Ажлын хэсэг байгуулж ажиллах саналыг тавьж байна” гэв.

Ноён Дато Мохд Рашид Хаснон “Шинэ Засгийн газар байгуулагдаж, уг хэргийг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Улс төрийн талаас нөхцөл байдал өөр болсон нь энэ хэргийг шийдвэрлэхэд дөхөм үзүүлнэ гэдэгт итгэж болно. Гэхдээ тодорхой цаг хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгоорой. Таны тавьсан саналын талаар Монгол Улсын Их Хурлаас албан ёсны шийдвэр гаргаж, ирүүлбэл сайн байна” гэсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-аас ойрын үед тогтоол гаргаж хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.