Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохиролтой

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 19-ний 19.10 цагт НӨАТ-ын урамшууллын ээлжит азтан тохируулах нэвтрүүлэг Боловсрол суваг телевизээр шууд дамжуулагдана. Тус тохиролд багтахын тулд иргэн та өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хоорондох хугацаанд хийсэн худалдан авалтын баримтаа өчигдөр /2020.01.18/-ийн 23.59 цагаас өмнө E-Barimt аппликейшнд бүртгүүлж амжсан байх ёстой.

Categories
гадаад мэдээ нийгэм

Австралид үер болж байна

Австрали улсад бороо үргэлжлэн орсны улмаас уер болж гамшгийн хэмжээнд хүрчээ. Хэдхэн хоногийн өмнө тус улсад аймшигт түймэр гарч, олон сая ан амьтан үхэж үрэгдэж, ой мод шатсан билээ. Удаан хугацааны гангийн улирал дуусч бороо ортол ийнхүү гамшиг нүүрлээд байгаа нь байгаа нь энэ юм.

Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш ороогүй бороо гэнэт асгарч тус улсын зарим нутгаар үерлэжээ. Шинэ өмнөд Уэльс мужийн Цаг уурын газраас аадар бороотой зэрэгцээд хүчтэй шуурга ирж явааг сэрэмжлүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Бэлэн мөнгө авсан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгоно

Нийтийн тээврийн хэрэгслээр U-money карт уншуулахгүйгээр бэлэн мөнгө төлж зорчсон иргэн болон мөнгө авсан жолоочид Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцож эхэлжээ. Бэлэн мөнгө төлж зорчсон иргэнийг 10 мянган төгрөгөөр, үйлчилсэн жолоочийг 25 мянган төгрөгөөр тус тус торгох юм. Улмаар нийтийн тээврийн хэрэгслүүдэд өдөр бүр хянагч гаргаж ажиллуулах шийдвэр гаргаж, эхний ээлжинд 200-300 автобусыг хянаж эхэлсэн байна.

Автобусанд бэлэн мөнгө төлж зорчсоноор тухайн төлбөр жолоочийн халаасанд ордог тул автобусны засвар үйлчилгээ, шатахуун, тосны хүрэлцээгүй болдог аж.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“HU” хамтлаг “Epicenter” фестивальд оролцоно

“Хү” хамтлаг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд АНУ-ын Хойд Каролина мужид болох “Epicenter” фестивальд оролцохоор болжээ.

Уг фестиваль нь метал хөгжмийн алдартнуудын цуглардаг томоохон арга хэмжээ бөгөөд 1981 онд байгуулагдсан хүнд метал хөгжмийн томоохон төлөөлөгч, домогт “Металлика” хамтлаг голнүүр царай нь юм.

Гурван өдөр үргэлжлэх “Epicenter” фестивальд метал рок урсгалаар уран бүтээл туурвидаг 65 уран бүтээлч оролцох юм байна. Тус фестивалийн энгийн тасалбар 179.50 ам.доллар бол VIP тасалбар 499.50 ам.долларын үнэтэй аж.

Image result for epicenter 2020

Categories
мэдээ нийгэм

Гэмт хэргийн улмаас 930 хүн амиа алджээ

Өнгөрсөн онд улсын хэмжээнд нийт 31.5 мянган гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь 2018 оноос 13 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэвч өнгөрсөн онд гэмт хэргийн улмаас 8.7 мянган хүн гэмтэж, 930 хүн нас баржээ.Хохирсон 30.8 мянган хүний 42.9 хувь нь эмэгтэйчүүд, 5.2 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2019 онд 207 бүртгэгдсэн нь өмнөх оноос 1.4 хувиар буурсан үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буй ч хаалттай хаалганы цаана үйлдэгдэж буй хүчирхийлэл нуугдмал хэвээр байгаа юм. Гэмт хэрэгт холбогдсон яллагдагчид 2019 онд 17.1 мянгад хүрсэн нь өмнөх оноос 721-ээр өссөн үзүүлэлт аж. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол 162.3 тэрбум төгрөгт хүрч, 43.8 тэрбумыг нөхөн төлүүлжээ.

Categories
мэдээ цаг-үе

​Р.Отгонбаяр: Арын албанд 10 жил ажиллаад анхны гол дүрээ авсан

“37-р точка” киноны Тулгатын дүрээр олонд танигдсан “Фантастик” продакшны залуу уран бүтээлч, жүжигчин Р.Отгонбаяртай ярилцлаа.


-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

Сайн байна уу. Танд ч гэсэн энэ өдрийн мэнд.

-Уран бүтээлийн сонин сайхнаасаа манай уншигчидтай хуувалцхагүй юу. Ойрд ямаруран бүтээл дээр ажиллаж байна?

Ойрын үед гэвэл амралтын байдалтай л байна. Тогтсон хийж байгаа зүйл алга.

-За тэгвэл кинонд хэрхэн тоглосон талаар ярилцъя. Та СИТИ их сургуулийг хэдэн онд төгссөн билээ?

Би 2017онд Цагааны Цэгмидийн Төмөрхуяг багшийн удирдлаган доор СИТИ их сургуулийг төгсөж байлаа. Жүжигчин мэргэжилтэй. “37-р точка” кинонд багштайгаа аав, хүү болж тоглосноороо бахархаж ярих их дуртай.

Image may contain: 2 people, text

-“37-р точка”-гийн Тулгат таны бүтээсэн анхны гол дүр гэсэн. Мөн багштайгаа хамт ажиллахад ямар байсан бэ?

Анхны гол дүр дээрээ ажиллаж байдаг, дээрээс нь багштайгаа хамт тоглох жаахан эвгүй л байсан. Сандрал маш их. Багшаасаа зөвлөгөө авах гэхээр багш “би чамд заадгаа заасан өөрийнхөөрөө л хий” гээд хэлж өгдөггүй тэр нь их хэцүү байсан. Бид хоёрын сцена гэхдээ бас нэг их байдаггүй хоёр сцена дээр л хамт явсан. Нэг нь хоол идэж байхад нөгөөх нь үүдэнд гээд. Миний ажилласан Тулгатын дүр болохоор их саагуу, хэгжүүн, хөөрүү том толгойтой гэх юм уу тийм залуу. Аав ээжээсээ айж эмээх зүйл байдаггүй.

-Тулгатын дүр таны хувь хүнээс их өөр юм шиг санагдсан?

Тийм шүү. Надаас тэс өөр. Би ер нь их тайван, дөлгөөн хүн. Тулгат болохоор саагуу зүрхний өвчтэй, болж өгвөл л хүнтэй муудалцаж зодоон цохион хийчих гээд байдаг ер нь надаас тэс өөр хүн л дээ.

-Зураг авалтын үеэр хэр их загнуулсан бэ?

Нэлээн их загнуулсан. Ер нь би Тамираа ахаас их айдаг. Тамираа ах бол бүхнийг хоосноос эхэлсэн хөдөлмөрч хүн бас үнэхээр мундаг найруулагч. Айдаг гэдэг ньхүндэлдэг гэдгээр нь ойлговол зөв. Тэр хүнийг хайрлаж хүндлэхийн хэрээр эмээдэг болчихдог. Түүнээс биш цохиж нүдээд, загнаж зандраад байдаг болохоор айдаг гэсэн үг биш.

-Анх зохиолоо уншхаасаа өмнө дүрээ мэдэж байсан уу эсвэл зохиолоо уншсаныхаа дараа Тулгатын дүрд тоглоно гэдгээ мэдсэн үү?

Тамираа ах надад хэлж байсан. Тулгат гэдэг дүр дээр чи ажиллана шүү гээд тэгээд зохиолоо уншсаны дараа өөрөөсөө тэс ондоо хүний дүр бүтээх гэж байгаагаа мэдсэн л дээ. Бас надад турах даалгавар өгсөн. Тэр үед би 78 кг жинтэй байсан. Харин кинонд тоглох үедээ 68 кг буюу 10 кг хасч тоглосон.

-Анх кинонд тоглоно гэдгийг мэдээд гэрийнхэн тань яаж хүлээж авсан бэ?

Хамгийн анх эхнэртээ хэлж байсан л даа. “За хайр аа, ийм хэсэг байгаа эвгүй санагдахгүй байгаа” гээд шууд хэлсэн. Эхнэр маань бас урлагийн хүн. Эхэндээ дургүйцэж байсан ч адилхан урлагийн хүмүүс учир мэргэжлийн онцлогийг минь ойлгож зөвшөөрсөн.

-Гэр бүлээ танилцуулж болох уу?

Манай эхнэр 2018 онд СУИС-ийн Театрын урлагийн сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Одоо “Мөрөөдлийн театр”-т бүжигчнээр ажилладаг. Охин маань одоо хоёр ой гарантай. Эхнэр маань үргэлж намайг ойлгож дэмждэгт үнэхээр их баярладаг.

Image may contain: 2 people, people standing and shoes

-Дүр болгон өөрийн гэсэн зан араншин, сэтгэл зүйтэй байдаг. Тулгатын дүрийн юуг хамгийн их онцолж гаргахыг хүссэн бэ?

Тэр бол сагсуу, зүрхний өвчтэй, хэнээс ч айхгүй хэний ч дор орохгүй яг л өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө тэмцээд түүнийхээ төлөө тууштай явж байгаа залуу. Үүнийг нь л онцлог юм болов уу гэж бодсон. Гэхдээ би их хичээсэн боловч хүссэн хэмжээндээ хүртэл тоглож чадаагүй. Бага зэрэг туршлагагүйтсэн тал байгаа. Камерын ард бусдын жүжиглэхийг харахад амархан санагддаг ч өөрөө камерын өмнө гарахаар шал өөр, хамаагүй хэцүү юм байна лээ. Жаахан шар хөдөлж, уур хүрсэн гэхдээ нэгэнт л дүрд сонгогдсон учраас дүрдээ хариуцлагатай хандах хэрэгтэй гээд зүтгэсэн.

-Кинонд тоглох үед шантрах үе байсан уу?

Кино багийнхантайгаа даарах үедээ даарч, өлсөх үедээ өлсөж хамт байсан учраас шантрах тухай бодогдоогүй. Харин хамгийн хэцүү хэсэг бол Баяраа ах бид хоёрын боксын зураг авалт байсан. Найруулагч болохоор жинхэнээсээ цохь гээд байдаг. Би болохоор хүндэлдэг хүнээ цохино гэхээр яагаад ч юм гар хөдөлж өгөхгүй. Жүжиглэнэ гэдэг бол дүрдээ бүрэн автах хэрэгтэй гэдгийг тэгэхэд л бүр илүү ойлгосон. Жүжиглэж байгаа үед би байхгүй, Тулгат л гэж байгаа.

Image may contain: 1 person

-Таны дүрийг үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ?

Хүмүүст саагуу баян айлын тэнэг бацаан гэж их дуудуулсан. Зурагнуудын доор тэнэг бацаан, саагуу гэх мэт сэтгэгдэл их бичдэг байсан. Харин Тулгат өнгөрсний дараа арай эрт явчлаа, Тулгат байсан бол гээд буцаад эерэг болж эхэлсэн.

-Тулгат байхгүй болсноос хойш л хамаг үйл явдал эхлэж байгаа?

Гол зангилааг Тулгат тайлж өгөөд л өнгөрчихөж байгаа юм. Тэгээд цаашаа кино үйл явдал их хурц өрнөлтэй болж эхэлсэн дээ.

-Кинонд тоглосноос хойш танд уран бүтээлийн санал их ирж байна уу?

Яг тийм кино уран бүтээл гэсэн юм байхгүй рекламны саналууд л ирж байгаа.

-Анх “Фантастик” продакшнд яаж орж байсан бэ?

Би хамгийн анх 2009 онд “Хэцүү анги” гэдэг кинонд тоглож байсан. Тэр үед Баяраа ах, Можух ах хоёртой танилцаад тэрнээс хойш Фантастик продакшны арын албанд 10 жил ажиллаад Тулгат гэдэг дүрийг олж авсан.

-“Фантастик” продакшнтай хамтарч ажиллахад ямар байдаг вэ?

Насаар ч тэр, уран бүтээлийн туршлагаар ч тэр надаас дандаа ах хүмүүс. Хамтарч ажиллахад хэцүү биш, маш сонирхолтой. Анх байгуулагдсанаас нь хойш үргэлж хамт байсан болохоор ах нар ямархуу зан ааштай, уурлахаараа ямар байдаг гээд бүгдийг хараад л мэддэг болчихсон. Тиймээс хүнд санагдаж байгаагүй. “Фантастик” продакшны хамгийн анхны киноноос эхлээд “Арван найман нас би чамд хайртай”, ”Миний ах атаман”, “Аз жаргалын шок”, “Том толгойтын романс” гээд бүх цаг үед хамтдаа байсан минь их сайхан нандин дурсамжууд.

Image may contain: 1 person, standing, close-up and outdoor

-Жүжигчин хүн бүрт бүтээхийг хүсдэг дүр гэж байдаг гэдэг. Таны хувьд?

Би уянгын романстай кинонд тоглохыг их хүсдэг. Шаналсан, дурласан, хаягдсан, эморсон тийм дүрд тоглохыг хүсдэг.

-Залуу уран бүтээлчийн хувьд нийгэмдээ ямар хувь нэмэр оруулахыг хүсч явдаг вэ?

Би залуучуудыгаа соёлтой болоосой л гэж их хүсдэг дээ. Ямар ч зүйл дээр соёлтой, ухаантай, тэвчээртэй буурь суурьтай байхад л болчих юм шиг санагддаг. Залуучуудыг харж байхад энэ тэнд саагсан, онгироо, дураараа зан гаргаж явдаг. Тэрийгээ л засчихвал болох байх.

-Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсэе.

Танай хамт олонд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсэе.

У.МӨНХ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Зургаан аймгийн 23 сум цагаан зудтай байна

Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 12-ны өдрийн байдлаар зудын үнэлгээ хийжээ.

Зудын эрсдлийн үнэлгээгээр зургаан аймгийн 23 сум цагаан зудтай, 13 аймгийн 43 суманд цагаанаар зудархуу байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Өнгөрсөн онд болсон Улсын Онцгой комиссын хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор малчдыг хашаа, саравчиндаа хаалт хийх, малыг ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдлээс хамгаалах ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэгдсэн юм.

Харин нэгдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутгийн 70 орчим хувь цасан бүрхүүлтэй байна. Цасан бүрхүүл тогтсон газруудаас доорх аймаг, сумд 30 см хүртэл зузаан цастай байгааг ЦУОШГ-аас мэдээлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Сэрэмжлүүлэг: Өнгөрсөн жил 165 тэрбумыг цахимаар луйварджээ

Зөвхөн өнгөрсөн жилийн байдлаар цагдаагийн байгууллагад хандсан цахим луйврын хэмжээ 165 тэрбумд хүрчээ. Энэ мөнгөний 50 орчим хувь нь гадаад гүйлгээ, төлбөр тооцооны явцад илэрсэн аж. Өөрөөр хэлбэл, цахим луйврын тал хувь нь гадагшаа чиглэсэн болохыг цагдаагийнхан онцолж байна.

Сануулж хэлэхэд, интерполоос ЦЕГ-т банкны төлбөр тооцоотой холбоотой шинэ төрлийн гэмт хэрэг гарч эхэлснийг сануулжээ. Тодруулбал картан дээр хэвлэсэн арав гаруй оронтой тоог ашиглаж дансан дахь мөнгийг нь авсан үйлдэл өнгөрсөн жил бүртгэгджээ. Ялангуяа гадаад худалдаа эрхэлдэг байгууллагуудын хувьд харилцагч байгууллагуудтайгаа и-мэйлээр харилцаж байх явцад мэдээллээ алддаг байна. Тиймээс Цагдаагийн ерөнхий газраас Монгол банктай хамтран иргэдийг залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “ятгах тусам нягтал” аяныг нэг сарын турш өрнүүлж эхлээд байгаа билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх 7 хоногт чуулган, байнгын хороодын хуралдах хуваарь, хэлэлцэх асуудлууд

УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, ирэх 7 хоногт чуулган, байнгын хороодын хуралдах хуваарь, хэлэлцэх асуудлыг баталжээ. Үүнд:

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 20-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 20-ны Даваа гарагт:

  • Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
  • Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Коммиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд.

01 дүгээр сарын 21-ний Мягмар гарагт:

  • Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн тус тус өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 12.00 цагаас “В” танхимд;
  • Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.

01 дүгээр сарын 22-ны Лхагва гарагт:

  • Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.

ГУРАВ.БАЙНГЫН БОЛОН ДЭД, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 21-ний Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 9 гишүүн 2019.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бусад.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 13 гишүүн 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

3.Ёс зүйн дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Бусад.

01 дүгээр сарын 22-ны Лхагва гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 3 гишүүн 2019.12.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бусад.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улс болон Олон Улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2020.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.03.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2020 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Хаалттай/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий/.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын тайлан, мэдээлэл сонсох.

5.Цахим бодлогын түр хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Тус хорооны 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн тайлан сонсох;
  • Бусад.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 23, 24-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 3 гишүүн 2019.12.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 9 гишүүн 2019.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.03.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 13 гишүүн 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2020 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Хаалттай/;
  • “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяагаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалт болон уг салбарт баримталж буй бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох.
Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Мартин Иден

(ЖЕКЛОНДОН)

“Амьдрал чамайг хайр найргүй балбах үед бууж өгөөгүй атлаа агуу өндөрлөгт гармагц хувь заяаны өмнө өвдөг сөхөрлөө гэж үү?”

Энэ удаа Жек Лондоны “Мартин Иден” романы талаар ярьж өгье. Зохиогчийн жинхэнэ нэр нь Жон Гриффит Лондон (John Griffith London) бөгөөд 1876 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр АНУ-ын Калифорниа мужийн Сан Франциско хотноо төржээ.

“Мартин Иден” бол Жек Лондоны хамгийн алдартай роман бөгөөд 1909 онд анх хэвлэгдэж байв. Эл зохиолыг 2016 онд “Болор судар” хэвлэлийн газар уншигчдын хүртээл болгожээ.

46 бүлэгтэй тус романд тарчиг ядуу амьдралтай, боловсрол мэдлэгээр маруухан Мартин Иден хэмээх залуу баян чинээлэг айлын охинд дурлан, түүнтэй эн зэрэгцэхүйц нэгэн болохын төлөө зүтгэж, өөрөө өөрийгөө бий болгож чадсан тухай өгүүлдэг нь уншигчдын сэтгэлийг татаж, хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл болж чадсан юм.

Гол дүрийн баатар болох Мартин Иден Артур Морзыг дээрэмчдэд зодуулж байхад нь түүнд тусалснаар чинээлэг айл Морзынд анх удаа зочилж буйгаар зохиол эхэлдэг. Тэгэхдээ тарчигхан амьдралтай, боловсрол муутай Мартин, Морзын охин Руфьд дурласнаар үйл явдал өрнөнө. Өдөр хоногийг өлөн зэлмүүн өнгөрөөх хэдий ч дээдсийн зиндааны бүсгүйд дурласан залуу сэтгэлт бүсгүйтэйгээ эн зэрэгцэхүйц болж, түүнийг байлдан дагуулахын төлөө ном зохиолд шимтэнэ. Хайртай бүсгүйнх нь татгалзсан хариу, бүхэл бүтэн нийгмийн гадуурхал, коммунист, урвагч хэмээх нэрийдэл, ядуу хоосон амьдралаасаа болж бүхий л гутаан доромжлолыг даван туулсны эцэст мөрөөдлөө биелүүлж, алдартай зохиолч болдог.

Хүсч тэмүүлсэн эд хөрөнгө, алдар нэрээ олохын цагт өнөө л баригдмал, хязгаарлагдмал сэтгэхүй зонхилж, материаллаг зүйлсийг эрхэмлэх хүрээлэлдээ гутарч ганихран сэтгэл нь хоосордог. Мартинд язгууртны амьдрал өнгөн талаасаа сайхан санагдаж, ийм амьдралаар амьдрахыг хүссэн авч язгууртны амьдралд бага багаар нэвчих тусам тэр ялзарсан үнэрийг нь улам их мэдэрсэн юм. Эцсийн эцэст Мартины амьдрал зовлон болж, сэтгэлээр унаж, тэвчихийн аргагүй болох үед далай руу орж амиа егүүтгэдэг.

Хүмүүс “Мартин Иден”-ийг хайр дурлалын тухай ном гэж тодорхойлох нь элбэг. Гэвч миний хувьд хүмүүс амжилтын оргилд хүрээд, эсвэл хүссэн зүйлээ өөрийн болгосны дараа бүх зүйл утга учраа алддаг тухай харуулахыг зорьжээ. Мартин үнэн хэрэгтээ нэг эмэгтэйг өөрийн болгохын төлөө улайран хөдөлмөрлөж, түүнийхээ хүчинд алдар нэрд гарч, дурлалт бүсгүй Руфь нь түүн дээр өөрөө ирэхэд Мартин аль хэдийнэ тэр эмэгтэйгээс аз жаргал мэдрэхээ больчихсон байдаг.

Сонгодог зохиолын хүч чадал гэдэг хүнийг бодож, эргэцүүлэхэд хүргэж, хэзээ ч уншсан уншигчийг догдлуулж, түгшээж, сэтгэлийг хөвсөлзүүлж байдаг аж.

Зохиогч энэхүү зохиолоороо хүний статус нь түүнд хандах хандлагад хэрхэн нөлөөлдгийг тод харуулсан. Таныг мөнгөгүй, эрх мэдэлгүй үед хэн ч танихгүй, харин хөрөнгө мөнгө, алдар нэртэй болохын цагт бүгд л тантай хамааралтай болохыг хүсдэг. Ийм тогтолцоо өмнө нь ч байсан, одоо ч байгаа, ирээдүйд ч байсаар байна. Учир нь хүний мөн чанарыг өөрчлөх боломжгүй юм.

Н.АМАРТҮВШИН