Categories
мэдээ улс-төр

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.01.22) хуралдаан 10.00 цаг 03 минутад гишүүдийн 57,9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын гурван гишүүнээс2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хийв. Улсын Их Хурлын даргын 2020 оны 01 дүгээр тоот захирамжийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Л.Болд, Д.Мурат, Н.Амарзаяа, Ц.Цогзолмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр Ажлын хэсгийг байгуулсан. Тус Ажлын хэсэгт Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Үндэсний аудитын газар, Харилцаа, холбооны зохицуулах хорооноос төлөөлөл орж ажиллажээ. Ажлын хэсгээс хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 94, төслийн үг хэллэг, нэр томьёо, дугаарлалтыг жигдэлсэн 5 багц найруулгын санал бэлтгэсэн гэж байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, М.Энхболд нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс сонгуулийн сурталчилгааны хугацааг багасгахыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ сонгуульд нэр дэвшигч төрийн албанаас чөлөөлөгдөх хугацаа, хандивын талаар илүүтэй лавлаж, ухуулагчийн тоог багасгах талаар байр сууриа илэрхийлсэн.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хариултдаа, Хуулийн төсөлд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн ээлжит сонгуулийн жилийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна гэж тусгасныг 08 дугаар сарын 01-ээс гэж өөрчлөхөөр болсон. Мөнхуулийн төсөлд сонгуулийн сурталчилгааны хугацаа 22 хоног байсныг 15 хоног болгосон гэж байлаа.

Сонгуулийн өмнөх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, дараах өдрөөс сэргээнэ гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 08 дугаар сарын 15-наас зогсоогоод 10 дугаар сарын 15-наас нээнэ хэмээн Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар нэмж хариулав.
Ингээд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн талаарх Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан.

Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлд “3.1.8.“цахим хуудас” гэж бүх төрлийн контентийг интернетийн домэйн нэр болон цахим орчин дахь олон нийтийн сүлжээг ашиглан хэрэглэгчид хүргэдэг программ хангамжийг; 3.1.9.“ял эдэлж байгаа” гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялыг эдэлж дуусаагүй, эсхүл торгох ялыг биелүүлээгүй байхыг.” гэсэнагуулгатай заалт, мөн төслийн 7 дугаар зүйлд “7.6.Сонгогч саналаа нууцаар гаргах ба хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа өгөх боломжоор хангагдсан байна.” гэсэн агуулгатай хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн төслийн 10 дугаар зүйлд “10.11.Санал хураалт дууссанаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 10.1-т заасан зардлын зарцуулалт, гүйцэтгэлийн тайланг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо тайлангт нэгтгэж 60 хоногийн дотор Төрийн аудитын дээд байгуулагад хүргүүлнэ., 10.12.Аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн хороод тайландаа тухайн орон нутаг дахь төрийн аудитын салбар байгууллагаар дүгнэлт гаргуулсан байна” гэсэн хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Түүнчлэн төслийн33 дугаар зүйлд “33.1.9.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл материалын хэлбэрээр, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан болох нь шүүхийн шийдвэрээр тогоогдсон.” гэсэн агуулгатай хэсэг, төслийн 29 дугаар зүйлд “29.8. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Мөн төслийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3 дахь хэсгийн нэгтгэн, “56.2 Хандив өгөхийг хориглосон этгээд болон эрх зүйн байдал нь тодорхойгүй этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ”гэж, төслийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэг, 63.2.1, 63.2.2 дахь заалтыг “63.2 Эрүүл мэндийн байдлын улмаас зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч нь өөрийн эрүүл мэндийн талаарх харьяа өрхийн эмчийн магадлагааг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ” гэж бүхэлд нь өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Харин төслийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсгийн “5 дугаар сарын 1-ний” гэснийг “08 дугаар сарын 01-ний” гэж өөрчлөх, төслийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг, 65 дугаар зүйлийн 65.15 дахь хэсгийн “22:00” гэснийг “20:00” гэж өөрчлөхийгхуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Эрдэнэбат нархуулийн төсөлд “сонгуулийн ирцийг 50+1 хувь байх” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

“Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ

Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.

Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо боловсруулсан. Хууль санаачлагчдаас урьдчилан санал авахад, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэг, Улсын Их Хурал дахь намын бүлэг,зөвлөл, Байнгын хороод, гишүүдээс давхардсан тоогоор 72, Засгийн газраас 60, нийт 133 хууль, тогтоомжийн санал ирүүлсэн.

“Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа хуульд тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс эхний ээлжинд хэлэлцүүлэхээр холбогдох Байнгын хороодоос санал ирүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр тэргүүн ээлжинд хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийг тусгах зарчмыг баримталсан болно.

Дээрх үндэслэл, шаардлагыг харгалзан Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар 17 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэж байлаа.

Уг тогтоолын төсөлд дурдсанаар 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд

1/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

2/“Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан;

3/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;

4/“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/““Алсын хараа 2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

6/Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

7/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

8/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;

9/Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

10/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

11/Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

12/Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

13/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

14/Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

15/Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

16/Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл;

17/“Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг товлож, санал авах өдрийг тогтоох” тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

18/Бусад.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж, батлуулах нь зүйтэй гэсан саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийнхэлэлцэхийг дэмжлээ

Үргэлжлүүлэн Засгийн газраас2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалынН.Цэрэнбат танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, 1Т дүгээр зүйл, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”- ын 3.7.8 дахь заалт, Засгийн газрын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”- ийн 2.60 дахь зорилтыг тус тус үндэслэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяанд хэрэгжүүлэгч агентлаг “Үндэсний геологийн алба”-ыг байгуулахаар санал боловсруулсан гэдгийг онцлов.

Мөн Үндэсний геологийн албаны бүтцэд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс, Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв, Геологийн судалгааны төв /ТӨҮГ/, Геологийн төв лаборатори /ТӨҮГ/ нэгж хэлбэрээр орох бөгөөд эдгээр нэгжүүд нь геологийн судалгаа явуулах, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, хадгалах зэрэг нэгдсэн удирдлагад цогц байдлаар ажиллана. Үйл ажиллагааны стратегийн зорилт нь “Монгол орны газрын хэвлийн баялгийг ашигт малтмалын төрлөөс үл хамааран геологи, геохими, геофизик зэрэг судалгааны аргуудаар цогцоор нь иж бүрэн хийж гүйцэтгэж эрдэс баялгийг нээн илрүүлэн улсын мэдээллийн санд бүртгүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн судалгааны ажлыг бие даан гүйцэтгэх, эрдсийн шинжилгээг хийх, Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн санг бүрдүүлэх, түүнийг баяжуулах, нууцын зэрэглэлд хамааруулснаас бусад мэдээллээр сонирхсон этгээдэд үйлчилгээ үзүүлэх” зэрэг болно гэж танилцуулгад дурдав.

Төрийн зүгээс бодлогоор дэмжин улсын төсвийн хөрөнгө, шинжлэх ухаан, технологийн сан болон Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрээр хэрэгжүүлэх бүх төрлийн геологийн судалгааны төсөл, хөтөлбөр, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг Үндэсний геологийн албаар дамжуулан нэгдсэн зарчмаар хэрэгжүүлэх бөгөөд Засгийн газрыг Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдсэн геологийн судалгааны үндсэн дээр бүх төрлийн ашигт малтмалын нөөцийн байдал, геологийн бүтцэд байгаа гүнийн усны нөөц, хот-суурин газар болон хөгжлийн бүсүүдийн геоэкологи өнөөгийн байдал, газар хөдлөх магадлалтай нутаг дэвсгэрийн геологийн үйл явцын геологи-тектоникийн тайлал, хурдны болон төмөр замын суурь гүний судалгааны нэгдсэн мэдээлэл, хот суурин газруудын төлөвлөлтийн геологи- геотектоникийн суурь мэдээллээр хангана.

Геологийн судалгааны ажлын үр дүн нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд болон бүс нутаг, тодорхой газар нутгийн нийгэм-эдийн засгийн байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, хөгжлийн нэгдсэн төлөвлөлт хийх, хөгжлийн стратегийг боловсруулах суурь мэдээлэл бий болдгоороо ихээхэн ач холбогдолтой юм. Гэвч Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын хэвлийн геологийн судалгааг шинжлэх ухааны үндсэн дээр нэгдсэн системтэй, иж бүрнээр гүйцэтгэх үүрэг бүхий геологийн салбар нь уул уурхайн салбарын хавсарга нэгж хэлбэрээр ажиллаж байгаа нь геологийн салбарыг уул уурхайн үйлдвэрлэлийн түүхий эд болох ашигт малтмалын нөөц, баялгийг бэлтгэдэг мэтээр өрөөсгөл байдлаар төсөөлдөг ойлголт нийгэмд төлөвшсөн байна. Гэтэл геологийн салбар нь дан ганц ашигт малтмалын чиглэлээр бус маш олон төрлийн чиглэлээр судалгаа хийдэг бөгөөд түүний үр дүнг эдийн засгийн бүх салбарт ашигладаг онцлогтой. Тухайлбал, хот, суурин газар, бүс нутгийн хэмжээнд гео-экологи, гидрогеологийн региональ судалгаа болон газар хөдлөл, хөрсний гулсалтын зэрэг геотектоникийн судалгааг хийсний үр дүнд хот төлөвлөлт, дэд бүтцийн барилга байгууламжийг гео-орон зайд шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөх зэрэг үндсэн гол мэдээллийг бий болдог. Энэ нь хүн амын эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ.

Улс орны хөгжлийн суурь судалгааг гүйцэтгэдэг геологийн салбарт төрийн зүгээс онцгойлон анхаарч өнөөдөр хоорондоо ямар ч мэргэжлийн уялдаа холбоо байхгүй геологийн нэгж, байгууллагуудыг нэгтгэн нэгдсэн бүтэц зохион байгуулалтад оруулах, салбарын бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулан хэрэгжүүлэх, боловсон хүчний тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Монгол орны онцлогт тохирсон “Үндэсний геологийн алба”- ыг шинээр байгуулах зүй ёсны бодит шаардлага урган гарч байна хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд танилцуулгадаа онцлов.

Тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцанй чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

ЭЗБХ: Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжив

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 11 цаг 01 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Монгол Улс болон Олон Улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Мал аж ахуйд суурилсан үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, зах зээлтэй холбох, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах замаар хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор Дэлхийн банкны 11.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийг 5 аймгийн 15 суманд 2013-2017 оны хооронд амжилттай хэрэгжүүлсэн.

Төслийн хүрээнд малчдыг зах зээл, хэрэглэгчидтэй шууд холбох, мал сүргийн үржлийг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн салбарын өртгийн сүлжээг хөгжүүлэх арга хэмжээнд голчлон анхаарсан. Энэхүү төслийн хүрсэн амжилтад суурилж, төслийн 2 дугаар үе шат буюу “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг Дэлхийн банкны 30.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр урьдчилан тохироод байна. “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төсөл нь салбарын өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, мал эмнэлгийн тогтолцоог чадавхижуулах, малын эрүүл мэндийн чиглэлээр тулгамдаж байгаа томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэх бөгөөд 2017 онд батлагдсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад тодорхой хувь нэмэр оруулна. Дэлхийн банкнаас Олон улсын хөгжлийн ассоциацийн 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, зээлийн хүү 1.25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, үйлчилгээний хураамж 0.75 хувь юм байна.


Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Д.Дамба-очир, М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа. Мал эмнэлгийн ерөнхий газрын дэд дарга Батсайхан хариулахдаа, дээрх санхүүжилтийн 70 орчим хувь буюу 20 сая ам.долларын 5 сая ам.долларыг малын эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцооны чадавхийг сайжруулах, бодлого, дүрэм журмыг сайжруулах зорилгоор зарцуулахаар төлөвлөсөн. Олон улсын стандартад нийцсэн эрх зүйн орчныг бий болгох, тогтолцоог хөгжүүлэх, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэх, малын халдварт өвчин, гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, малыг эрүүлжүүлэх стратегийг сайжруулах, хэрэгжүүлэх; мал эмнэлгийн салбарын чадавхийг сайжруулах ач холбогдолтой хэмээн тайлбарлав. Мөн малын эмч нарыг чадавхжуулахад зарцуулна гэв. Малын өвчний тандалт, хяналт, урьдчилан сэргийлэх тогтолцоог сайжруулахад 9 сая ам.доллар, мал эмнэлгийн цахим үйлчилгээг сайжруулахад 4 сая ам.доллар, малын эрүүл мэндийн тогтолцоог олон нийтийн оролцоотой сайжруулахад 2 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн гэв. Уг асуудлыг Б.Баттөмөр гишүүн ихээхэн шүүмжилж, төслийн танилцуулгад дурдсан хүрээнд 30 сая ам.долларын зээлийг зарцуулахад харамсалтай байна гэлээ. Д.Дамба-очир гишүүн зээлийн зарцуулалтыг өөрчилж, малын эмч нарыг чадавхжуулах, мал эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулж, нэмэгдүүлэх, худаг ус нэмэгдүүлэхэд ашиглах боломжтой эсэхийг тодруулж, ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан. Дараа нь төсөлтэй холбогдуулж гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Зээлийн зарцуулалтад өндөр хяналт тавьж, гүйцэтгэлийг бүрэн хангах, бодит үр дүн гаргахад бүх түвшиндээ анхаарч ажиллахын чухалыг Ж.Бат-Эрдэнэ гишүүн хэлж байв. Ийнхүү төслийн талаар зөвшилцөөд, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Мал аж ахуйн салбарт тулгамдаад байгаа гол асуудал нь бэлчээр, тиймээс цаашид малын тоо толгойг өсгөхөөс илүүтэй чанаржуулахад анхаарч, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатайг Б.Баттөмөр гишүүн хэлсэн. Мал аж ахуйн салбарын бодлогыг зөв тодорхойлж, бодитой ажил хэрэг болгож хэрэгжүүлж чадах юм бол эдийн засгийн өндөр үр ашиг олох боломж бий, гол бэрхшээл нь бодлогоо оновчтой тодорхойлдоггүй, тодорхойлсон бодлогоо зөв хэрэгжүүлдэггүй бэрхшээл байгааг малчид хэлдэг гэдгийг тэрбээр онцолж байв. Ингээд Монгол Улс болон Олон Улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 75 хувийн саналаар дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Дараа нь Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж, ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг ажиллахаар боллоо.

Хуралдаанаар Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2020 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр хуралдааныг хаалттай үргэлжлүүлэв.


Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалан өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын сайн мэддэг, манай улсад чин сэтгэлээсээ элэгсэг дотно ханддаг, Японы шилдэг дипломатч Элчин сайдаар томилогдсонд баяртай буйгаа илэрхийлээд энэ туршлага нь Монгол-Японы Стратегийн түншлэл, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд чухал нөлөөтэй болохыг онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, “Хоёр улсын хамтын ажиллагаа өргөжиж, өндөр дээд хэмжээний уулзалт, айлчлалууд тогтмолжиж байгаагийн зэрэгцээ иргэд хооронд болон соёл, спортын салбарын харилцаа хөгжиж байна. Цаашид Монгол, Японы хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд хоёр улс анхаарч ажиллах хэрэгтэй. Бидний хувьд инновацад суурилсан эдийн засгийг хөгжүүлэх сонирхолтой байна” гэж хэлсэн үгэндээ онцолсон юм.


Элчин сайд ноён Кобаяши Хироюки Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүд оролцож, хүндэтгэл үзүүлсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хөрөнгө оруулагчдыг татах нь чухал. Японы хөрөнгө оруулагчдыг татахад бизнесийн таатай орчинг бүрдүүлэх хэрэгтэй учраас Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд шийдэх шаардлагатай зарим асуудал байгааг дурдав.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Кобаяши Хироюки 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан. Тэрбээр, 1987-1989 он Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд 3 дугаар нарийн бичгийн дарга, 2005-2008 онд ЭСЯ-ны Дэд тэргүүнээр тус тус томилогдон ажиллаж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаж ажиллаагүй ТҮЦ, хүнсний дэлгүүрт шийтгэл оногдууллаа

НМХГ-ын дэд даргын баталсан 02-02/12 дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд СБД-ийн наймдугаар хороонд байрлах иргэн Г.Н-ийн түргэн үйлчилгээний цэг, 11 дүгээр хороонд байрлах Ану хонгор ХХК-ийн Хонгор хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тус газрууд нь үйл ажиллагаандаа хуульд заасан эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангуулж ажиллаагүй зөрчил илэрснийг ЗТХ-ийн холбогдох зүйл заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээ авч бүрэн барагдуулж ажиллалаа.


Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн халдвараар нийт 282 хүн өвчилж, зургаан хүн нас баржээ

БНХАУ-д анх гарснаас хойш хэд хэдэн улсад тархаад буй шинэ төрлийн коронавирусийн халдварын талаар өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. ДЭМБ-аас энэ оны 1 дүгээр сарын 5-ны өдөр БНХАУ-ын Үхань хотоос ирсэн жуулчнаас шинэ төрлийн коронавирусний халдвар илэрсэн талаар мэдээлж байсан.

Өнөөдрийн байдлаар дэлхийн зарим улс оронд шинэ Коронавирусийн халдвараар 282 хүн өвчилж, 6 хүн нас барсан, мөн Тайланд улсад 2, Япон улсад 1, БНСУ-д тус тус нэг тохиолдол зөөвөрлөгдөж бүртгэгдсэн тухай ДЭМБ-аас албан ёсоор мэдээллээ.

Мөн албан бус эх сурвалжын мэдээлж байгаагаар АНУ, Австрали, Филлипин улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна.

  • Монгол Улсын Шадар Сайдын 2017 оны 08 дугаар тушаалын дагуу ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, МХЕГ, НЭМГ-ын хамтарсан эрсдэлийн үнэлгээний баг эрсдэлийг 2 дахь удаагаа үнэлж, “Дунд” зэргийн эрсдэлтэй гэж дүгнэлээ.
  • Амьсгалын замын халдварын тандалт идэвхжин ажиллаж байна.
  • БНХАУ-д бүртгэгдэж буй шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг Эрүүл мэндийн Дэд сайдаар батлуулан аймгийн Нийслэлийн ЭМГ, төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүдэд хүргэн хэрэгжүүлж ажиллаж байна.
  • 1 дүгээр сарын 10-наас эхлэн БНХАУ, Хонг-Конгоос онгоцоор ирсэн халуурсан, ханиалгасан, амьсгалын замын халдварын сэжигтэй 6 хүнийг ХӨСҮТ-д түр тусгаарлан, онош тодруулах шинжилгээ хийж, шинэ коронавирусын халдварыг үгүйсгэсэн.
  • Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, эрүүл мэндийн байгууллагуудад сэрэмжлүүлэг, мэдээлэл, авах арга хэмжээний талаар албан тоот хүргүүлсэн.
  • ХӨСҮТ, ЭХЭМҮТ, УГТЭ-тэй хамтарсан цахим хурал хийж, амьсгалын замын хүнд халдварын үеийн оношилгоо, эмчилгээ, эрүүл мэндийн байгууллагын халдвар, хяналтын талаар Аймаг, Нийслэлийн ЭМГ-ын эмч мэргэжилтнүүдэд хичээл зааж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.
  • 8 төрлийн цуврал сэрэмжлүүлгийг хийж, хэвлэл мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явуулж байна. 778 мянган хүн үзэж, 7854 хүн хуваалцаж, 1206 хүн лайк дарсан байна.
  • ДЭМБ-аас халдварын хяналт, сэргийлэлт, тохиолдлын тодорхойлолт, тандалт, эрсдэлийн харилцаа холбоо, лабораторийн талаар гарсан түр зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Зөвлөмжид:




Categories
мэдээ нийгэм

Норвеги Улс эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллах боломжтой гэв

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт 2020”-д оролцох зорилгоор ХБНГУ-ын Берлин хотноо ажиллаж байна. Ажлын айлчлалынхаа үеэр Норвеги Улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайд хатагтай Олауг Боллестадтай уулзлаа.

Уулзалтын үеэр Сайд Ч.Улааны зүгээс Норвеги Улстай хамтран эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мал эмнэлгийн тогтолцоог сайжруулах, малын гоц халдварт өвчнийг тандах, хянах чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, улам өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Тэрээр нэг талаас Норвегийн мал эмнэлгийн хүрээлэнгийн чадавхи, нөөц боломжийг ашиглан Монгол Улсын зүүн бүсийг эрүүлжүүлэх, малын гоц халдварт өвчнийг тандах, хянах чиглэлээр хамтарсан эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, дотоодын чадавхыг бэхжүүлэх, нөгөө талаас Норвегийн малын эмч нарыг туршлагажуулах, практик чадавхыг гүнзгийрүүлэх чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж байгааг сайшаан цохон тэмдэглэлээ. Сайд Боллестадын зүгээс энэхүү хамтын ажиллагааг үргэлжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, хоёр орны мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцолсон.

Цаашлаад Норвегийн зүгээс өвлийн хүйтэнд тэсвэртэй, сүүний гарц сайтай Норвегийн улаан тарланг нутагшуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгааг мэдэгдэж, тус улсын ГЕНО хөдөө аж ахуйн хоршооны туршлагыг хуваалцах, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр ажиллах боломжтойг дуулгалаа.

Сайд Ч.Улаан Монголоос Норвегийн хүйтэнд тохиромжтой ноос, ноолууран бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой, хувийн хэвшлийн сонирхол их байгааг дуулгасан ба үүний хариуд Сайд Боллестад Монголын ноолууран бүтээгдэхүүний чанарыг сайн мэддэг, худалдан авагчдын сонирхол байгаа гэдгийг мэдэгдсэн.

Categories
мэдээ нийгэм

АШУҮИС-ийн багш Д.Ангармөрөн: У.Хүрэлсүх сайдаа энэ хүн чинь АШУҮИС-ийг самраад дууслаа

АШУҮИС-ийн багш нар болон Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо БСШУСЯ-ны гадаа 3 хоног жагсахаа мэдэгдлээ.

АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг 2018 оны зургадугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлж, Эрүүл мэндийн сайд асан Ж.Цолмонг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Тус шийдвэрийг Г.Батбаатар эрхзүйн үндэслэлгүй шийдвэр хэмээн үзэж шүүхэд гомдол гаргасны дагуу гурван шатны шүүхээр түүнийг үндэслэлгүй халсныг тогтоосон.

Тус сургуулийн багш нар жагсаалийг хоёр шалгаанаар хийж байна.

1. Г.Батбаатарыг үүрэгт ажилд нь эргүүлэн томилох шийдвэрийг албадан биелүүлэх захирамж гарсан ч өнөөг хүртэл үүрэгт ажилд нь томилохгүй байгаа.

2. Сургуулийн захиралын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон нь АШУҮИС-ийн багш нарт профессор цол тэмдгийг шагнал мэтээр олгож байна.

Жагсаалд ородцогчдын төлөөллөөс тодруулга авлаа.


МОНГОЛЫН БАГШ НАРЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДАРГА Д.МӨНХБААТАР:

-Ямар шаардлага тавьж байгаа вэ?

-АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг Ц.Цогзолмаа сайдын үед буюу 2018 оны зургадугаар сард санхүүгийн зөрчил гаргасан гэх шалтгаанаар ажлаас нь халсан. 2019 оны наймдугаар сард ажлаас халах үндэслэлгүй гэдэг нь гурван шатны шүүхээр тогтоогдсон ч үүрэгт ажилд нь буцаан томилохгүй байна. Үүнд “Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо”-ны АШУҮИС-ийн багш нар энэ асуудлыг улс төржиж намын харъяалалтай шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Өнөөдрийн жагсаал нь Г.Батбаатарыг үүрэгт ажилд нь эргүүлэн томилох, АШУҮИС-ийн тогтвортой хөгжлийг хангах шаардлага тавьж жагсаж байна. МАН-аас томилогдсон Эрүүл мэндийн сайд асан Ж.Цолмон гэж хүнд Монголын төр, БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ямар өртэй юм бэ? Шүүхийн шийдвэр гарсаар байтал хүний хөдөлмөрлөх эрхэнд халдаж байгаа нь хууль зөрчиж байна гэж бид үзэж байна.

-Энэ жагсаал нь хэд хоног үргэлжлэх вэ?

-Гурван хоног үргэлжилнэ. Тухайн хугацаанд асуудал шийдэгдэхгүй бол тэмцлийн дараагын хурц хэлбэрийг сонгож үргэлжлүүлнэ.

-Албан бичиг хүргүүлсэн үү?

-Албан бичгийг зургаан удаа өгсөн. Ажиллаж байна, шалгаж байна гэсээр сүүлийн таван сарыг өнгөрөөсөн. Өчигдөр мөн адил ажилд нь томилохоор ажиллаж байна гэх хариу өгсөн.

-АШУҮИС-ийн үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон болон багш нар хооронд ямар нэгэн асуудал байгаа юу?

-Багш нарын хувьд захиралын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоход эсэргүүцэж байсан одоо хүртэл эсэргүүцсээр байгаа. Энэ бол мэргэжлийн томилогоо биш гэж харж байна. Ж.Цолмон гэх хүн нь олон хууль бус гэж хэлж болох үйлдлүүдийг гаргаж. Тухайн үед нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байсан.


АШУҮИС-ИЙН ХАНГАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСАН Ц.БАТХУЯГ:

-Профессор цол тэмдэг олгож байгаа гэсэн. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Ж.Цолмон нь албан тушаалын журмаар шагналыг хоёр жилийн хугацаатай профессор цол тэмдэгийг олгож байгаа нь академик соёлд байхгүй зүйл. Хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг манай багш нар эсэргүүцэж анаагаахын ухааны их сургуулийн үнэт соёлыг алдагдуулж байна гэж үзэж байгаа.

-Нийт хэдэн багшид профессор цол олгосон бэ?

– 7, 8 багшид профессор цол олгоод байгаа.

-Энэ жагсаалд АШУҮИС-д ажиллаж байгаа багш нараас оролцож байна уу?

-Одоо эхнээсээ ирж байна.

-Та ямар шалтгаанаар ажлаасаахалагдсан бэ?

-Би АШУҮИС-ийн хангамж үйлчилгээний газрын даргын үүргийг гүйцэтгэдэг байсан. Ж.Цолмон нь анх ирээд “Нам намайг томилсон та нарт хамаагүй. Чи сошиалоор миний талаар юм бичдэг би чамайг ажлаас чинь хална. Би албан тушаалтан би багаа бүрдүүлнэ та ажлаа өг”гэсэн. Тэгээд дараа нь хууль бус олон зүйл гаргаж авилгалтай тэмцэх газар өгсөн. Би өөрөө тэрийгээ шалгуулж үнэн зөвөө тогтоолгоод гурван шатны шүүхийн шийдвэр гарсан ч ажилдаа ороогүй жил гаран болж байна.


АШУҮИС-ИЙН ДАРХЛАА СУДЛАЛЫН БАГШ С.ЦОГТСАЙХАН:

-Ажиллаж байгаа хүний хувьд ямар ямар асуудал гарч байгаа талаар дэлгэрэнгүй яриач. Халагдсан багш нарын ажилдаа буцаж орох арга уу?

-Өнгөрсөн оны сүүлчээр үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон нь тушаал гаргаад захиргааны зөвлөлийн гишүүдэд профессор цол олгосон.Манай сургууль 1959 оноос хойш профессор цол олгож эхлэсэн. Энэ хугацаанд профессор цолыг олгохдоо хамт олноос нэрийн дэвшүүлж шат дараалласан хэлэлцүүлэгээр орж болзол хангасан хүмүүсийг нууц санал хураалтаар эрдмийн зөвлөл шийдвэрлэж цолыг олгодог байсан. Иймтом цолыг шагнал мэтээр олгож байгаад манай хамт олон дургүйцэж сургуулийн дотоод сүлжээгээр нилээд эсэргүүцлээ илэрхийлсэн. Мөн өчигдөр ажил тарж байх үед цалин нэмсэн гэх яриа гарсан тэр нь хүмүүсийн дургүйцлийг дарах гэсэн оролдлого байх. Одоо 11 цагаас энд жагсаалтай гэхэд хурал зарласан, баахан материал бүрдүүлж 11 цагаас өмнө өг гэсэн. Өчигдөр эрдмийн зөвлөлийн тэргүүлэгчид хуралдаад олгосон цол тэмдэгээ хүчингүй болгосон. Багш нарт дарамт их, залуу багш нарыг ажлаас чинь хална, тушаал зэргийн бууруулна гэх мэтээр дарамтладаг. Ийм асуудлууд маш элбэг болсон. Их сургуулийн академик соёл, уламжлал гэдэг бол бидний үнэт зүйл энийгээ л бид хамгаалж байгаа. Тэрнээс хэн нэгний суудлыг эргэж олгох гэж байгаа мэтээр мушгин гуйвуулж байна. Шийдвэр гарсан ийм тохиолдолд хариуцаж ажиллаж байгаа сайд нь биелүүлэх л үүрэгтэй гэж бодож байгаа. Яагаад биелэгдэхгүй яваад байгааг ойлгохгүй байна. Магадгүй ямар нэгэн байдлаар сонгуультай холбоотой МАН-д сөрөг оноо өгнө гэж байгаа бол бохироосоо эртхэн салаад тэрийгээ олон нийтэд зарлах нь хүмүүст илүү оноо өгөх болов уу гэж иргэн хүний хувьд бодох юм. Хамгийн гол нь бид нарт тийм их мэдээлэл байдаггүй цөөхөн хүний хүрээнд шийдэгдээд байгаад л эрдмийн хамт олны дургүйцлийг хүргэж байна.

АШУҮИС-ИЙН БАГШ
Д.АНГАРМӨРӨН
: “Хүрэлсүх сайдаа энэ хүнээ аваа. Энэ хүн чин АШУҮИС-ийг самраад дууслаа” гэлээ.


У.МӨНХ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Орхон аймаг ​өрсөлдөх чадвараараа тэргүүллээ

”Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс найм дахь жилдээ гаргаж буй тайлан, судалгаагаар өрсөлдөх чадвар сайтай аймгаар Орхон аймаг тодорчээ.

Удаах байруудад Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул аймгууд орсон байна. Өмнөх жилтэй харьцуулахад Дорноговь, Өмнөговь аймгуудын өрсөлдөх чадвар 10 болон гурван оноогоор тус тус нэмэгдсэн байна.

Өрсөлдөх чадварын судалгааг гаргахад Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон Азийн сан жил бүр дэмжин, хамтран ажилласаар иржээ.

Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн үзүүлэлтийг нэгтгэн тооцдог ажээ.

Энэ жилийн судалгаанаас харахад нийт аймгуудын эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг гэсэн үзүүлэлтүүд буурсан бол дэд бүтэц бүлгийн оноо өссөн үзүүлэлттэй байна.

Б.НОМИНЗУЛ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байна

Швейцарын Холбооны Улсын Давос хотод болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад экологи, эдийн засаг, технологи, нийгэм, геополитик, аж үйлдвэр гэсэн үндсэн зургаан чиглэлээр өргөн хүрээний уулзалт ярилцлага өрнүүлэхээр зарим улсын төр, засгийн тэргүүнийг оролцуулан 117 улсын 3000 гаруй хүн хүрэлцэн ирсэн юм.

Жил бүрийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улс өндөр ач холбогдол өгдөг бөгөөд 2009-2011, 2013-2017 онуудад Ерөнхийлөгчийн түвшинд, 1997, 1998, 2001, 2002, 2003 болон 2012 онд Ерөнхий сайдын түвшинд, 1991, 2018, 2019 онд Засгийн газрын сайдын түвшинд оролцож байсан бол энэ жил дахин Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд оролцож байна.

“Уялдаа холбоо бүхий тогтвортой дэлхий ертөнцийг цогцлоох нь” сэдвээр зохион байгуулагдаж байгаа Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нээлтэд оролцож, “Агаарын бохирдолтой тэмцэх нь”, “Евроазийн шинэ хэтийн төлөв-Тогтвортой хөгжлийн төлөөх түншлэл” гэсэн хуралдаанд оролцож, бүс нутгийн уяалдаа холбоог сайжруулах асуудлаар зарим улсын төр засгийн тэргүүн, эрдэмтэн судлаачидтай санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслүүд хуурамч шатахуун хэрэглэснээр эвдэрч гэмтэн, жилд 50-60 тэрбум төгрөгөөр хохирч байна

”Тээвэр эрхлэгчдийн холбоо”-ноос хуурамч шатахуун болон тээврийн хэрэгслийн даатгалын талаар мэдэгдэл хийлээ

Монгол улсад импортоор орж ирж буй нэмэлт бодис, хуурамч түлш шатахуун чанарын асуудлаар өмнө нь ”Монгол шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ноос мэдээлж байсан. Уг асуудлыг ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хэмжээнд судалж, шалгах ажлын хэсэг байгуулсан ч тодорхой шийдвэр гаргаагүй, дээрх зөрчил шийдвэрлэгдээгүй хэвээр байна.

Монголын үйлдвэрчний эвлэл, Монгол тээвэр, Газрын тосны ажилтны ҮЭ, Албан журмын даатгагчид, Хот хоорондын тээвэр эрхлэгчид, Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо, Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн нэгдсэн хороо хамтран Сангийн яам, Уул уурхайн яам, Засгийн газрын зүгээс хяналт тавих, даатгалын холбооны удирдах зөвлөлд жолооч даатгуулагч нарын төлөөллийг оролцуулан, хуулийг хэрэгжүүлэн ажиллахыг шаардлаа.

Түүнчлэн осол гаргасан жолооч, тээвэрчид гурван төрлийн торгууль төлж байгаа юм. Үүнд:

  • Албан журмаар даатгуулах
  • Осол гаргасан тохиолдолд 5 оноо хасуулах
  • Мөн 100,000 мянган төгрөгөөр торгуулах

Эдгээр заалтуудад төрийн бодлого дутагдаж байгааг тэд онцоллоо.

Мөн иргэд, тээвэрчид, уул уурхайн компаниуд, хувийн болон төрийн байгууллагуудын техник, тээврийн хэрэгслүүд хуурамч шатахуун хэрэглэснээр түргэн эвдэрч гэмтэн, жилд 50-60 тэрбум төгрөгөөр хохирч байна. Үүнийг хараад сууж байгаа төрийн байгууллагууд тодорхой арга хэмжээ авч ажиллах, албан журмын даатгалыг ил тод болгохыг сангийн сайдаас ийнхүү шаардлаа.

Б.НОМИНЗУЛ