Categories
мэдээ соёл-урлаг

Шинэ жилийн онцлох дуунууд




Categories
мэдээ нийгэм

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж буй албан хаагчдыг шагнаж урамшууллаа

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж буй албан хаагчдыг шагнаж урамшууллаа

Нийслэлийн Засаг даргын “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамж 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гарсан. Энэ хүрээнд 2019 оны аравдугаар сарын 01-нээс 2020 оны дөрөвдүгээр сарын 01 хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд дүүргүүдийн бүх шатны Засаг дарга нар, нутгийн захиргааны албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.

Тэгвэл өнөөдөр агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, түүхий нүүрсний хяналт шалгалт хийх зэрэг ажлыг өндөржүүлсэн бэлэн байдалтайгаар сайтар зохион байгуулж ажилласан нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, дүүрэг, хорооны албан тушаалтнуудын урамшууллыг байгууллага, дүүргийн удирдлагуудад гардууллаа. Шагналыг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан гардуулж өгөв.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ “Ирэх онд өнгөрсөн оныхоо үйл хэргийг бид үргэлжлүүлж ажиллана. Иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэхийн төлөө илүү их амжилт гаргаж ажиллаарай гэж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд болон төвийн зургаан дүүргийн Засаг дарга нартаа хэлье” гэлээ.

Шагналыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн, Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Цагдаагийн удирдах газрын дарга Д.Ядамдорж, Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Х.Галымбек болон төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар бусад холбогдох албаны хүмүүс гардан авсан юм.

Categories
мэдээ нийгэм

Улсын эмнэлэгүүдийн шаардлагатай утасны дугаарууд

Related image

Улсын 1-р төв эмнэлэг-77110111; Улсын 2-р төв эмнэлэг-70150222, 70150225; Улсын 3-р төв эмнэлэг-77046666

Хавдар судлалын үндэсний төв- 70162529- давтан үзлэг
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу Эх нялхас- Хүүхдийн цаг-70141403 , Эмэгтэйчүүд-70121201
Халдварт өвчин судлалын үндэсний төв- Халдварт өвчин-453849 , БЗДХ-450867

Арьсны өвчин судлалын үндэсний төв-70135035
БГД-ийн эрүүл мэндийн төв- 11-361302
БЗД-ийн эрүүл мэндийн төв- Поликлиник 70150053; Амбулатори-1 70150056; Амбулатори-2 70150058; Өсвөр үе залууст ээлтэй клиник 70150063
ЧД-ийн эрүүл мэндийн төв- 70117162

СХД-ийн эрүүл мэндийн төв -70181475 / 12 цагаас хойш/
ХУД-ийн эрүүл мэндийн төв – 11-342493
НД-ийн эрүүл мэндийн төв – 11-342493 зэрэг нь утсаар РД-аар цаг авч болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Санта зохицуулагч шинэ жилийн баярыг тохиолдуулан гарын бэлэг гардуулан ажиллаж байна

"Санта зохицуулагч" бэлэг гардуулж байна

Баярын өдрүүдэд ТЦА-аас “Шинэ жил-2019” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Иргэдийн замын хөдөлгөөнд аюулгүй зорчих нөхцөл бололцоог хангах зорилгоор Монгол Улсын өнцөг булан бүрт замын цагдаагийн Санта алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд албан үүргээ гүйцэтгэж байгаа аж. Уг арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой дүрмээрээ оролцохыг уриалж “Санта зохицуулагч” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Санта зохицуулагч замын хөдөлгөөнд дүрмээрээ оролцож байгаа жолооч, явган зорчигч хүүхэд багачуудад шинэ жилийн баярыг тохиолдуулан гарын бэлэг гардуулан ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

НЭМГ: Ханиад томуу, хоолны хордлого, осол гэмтлээс урьдчилан сэргийлээрэй

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд дараахи зөвлөмжийг хүргүүлж байна. Эдгээр зөвлөмжийн дагуу хайртай дотны хүмүүстээ анхаарал халамж тавьж, эрүүл мэндээ хамгаалаарай.

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ:

·Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд анхаарал илүү хандуулах

·Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу тусахаас сэргийлэх

·Олон нийтийн газраар аль болох явахгүй байх

·Ханиад томуу туссан тохиолдолд, амны хаалт хэрэглэж бусдад халдаахгүй байх

·Гараа тогтмол сайн угаах

ХООЛНЫ ХОРДЛОГООС СЭРГИЙЛЭХ:

·Хоол, хүнс, салат, зуушийг зөв хадгалах, тохируулан хэрэглэх. Ялангуяа амархан муудах өндөг, майонез агуулсан бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, 24 цагийн дотор хэрэглэж дуусгах

·Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө гараа сайтар угаах

ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ:

·Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст анхаарал илүү хандуулж тэднийг ганцааранг нь орхихгүй байж хараа хяналт тавих

·Согтууруулах ундааг тохируулан хэрэглэх,

·Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлэх

·Салют буудуулах үед аюулгүй ажиллагааг хангах, гал түймрийн аюулаас сэргийлэх

·Хол замд явах бол унааны аюулгүй байдлыг хангах

·Гудамж талбайд биеэ авч явах чадваргүй хүн байвал яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх

Categories
мэдээ нийгэм

МХЕГ: Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн бэлэн байдалд ажиллаж байна

Related image

Баярын өдрүүдээр Мэргэжлийн хяналтын байгууллагаас шуурхай жижүүр томилон, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ сарын 30, 31, нэгдүгээр сарын 1-нд улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын 345 албан хаагч ажиллана. Мөн “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтэд НМХГ, МХЕГ-ын албан хаагчид 24 цагаар хяналт тавин ажиллаж байгаа юм байна.

МХЕГ-ын шуурхай жижүүр 51+263072,

НМХГ-ын шуурхай алба 7012-8012

Categories
мэдээ нийгэм

Банкуудын ажиллах хуваарь

Image result for Банкууд

Шинэ жилийн баярын өдөр тохиож буйтай холбоотойгоор 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр Хаан банкны Улаанбаатар хотын бүх салбар, нэгжүүд амарна.

Баярын өдрүүдэд ХААН Банкны:

• Цахим Банк
• КИОСК машин
• Экспресс Банк
• АТМ танд 24 цагийн турш нээлттэй үйлчилнэ.

2020.01.01-ний өдөр Төрийн банкны УБ хотын бүх нэгжүүд амарна.

Голомт банк өнөөдөр 15 цаг хүртэл ажиллана. Харин маргааш бүх салбар нь амарна.

Хас банк өнөөдөр ердийн хуваарийн дагуу ажиллана. И-Март худалдааны төв дахь салбар нь оройны 21 цаг хүртэл ажиллах бол маргааш буюу 2020 оны нэгдүгээр сарын 01-нд мөн И-Март худалдааны төв дахь салбар нь 12-21 цаг хүртэл, бусад салбар нь ажиллахгүй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тоног төхөөрөмж гардууллаа

Нийслэлийн зарим Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардууллаа. Үүнд судас тодруулагч, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, дуслын автомат шахуурга, тариурын автомат шахуурга, УВЧ /физик эмчилгээний/, ИСКРА /физик эмчилгээний/, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, нярай шарлагын аппарат, ургийн хяналтын монитор зэрэг төрлийн 200 орчим сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Эдгээр тоног төхөөрөмжийг хүлээн авснаар өрхийн эрүүл мэндийн төвүүдийн иргэдэд үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх юм.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Image result for ОБЕГ өндөржүүлсэн бэлэн байдал

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/418 дугаар тушаалаар 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 09:00 цагаас 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.

Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргаас ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг төв, орон нутгийн анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгоод байна.

Үүнд:

– Шинэ жилийн баяр амралтын өдрүүдэд үүрэг гүйцэтгэх хариуцлагатай эргүүл, жижүүрийн бүрэлдэхүүнийг томилж, үүрэг даалгавраар хангах

– ОБЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ерөнхий эргүүл нь төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар хангаж ажиллах

– Төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын хариуцлагатай эргүүл, жижүүрүүд нь Онцгой байдлын ерөнхий газрын ерөнхий эргүүл, шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагчтай байнга холбоотой байж түүний удирдлагад ажиллах

– Шинэ жилийн баяр амралтын үеэр үүрэг гүйцэтгэж буй албан хаагчид өндөр сонор сэрэмжтэй, ажлын байранд мөрдөгддөг дүрэм журмыг сахих, нийт бүрэлдэхүүн төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахиж, биеэ зөв авч явах, ямар ч нөхцөлд холбоо барих боломжтой байж, үүрэг гүйцэтгэхэд бэлэн байх

– Аврах, гал унтраах техник, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт явуулж, бэлэн байдлыг хангуулах

– Пиротехникийн хэрэгсэлтэй зөв харьцах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд сэрэмжлүүлэг хүргүүлэх

– Төв, суурин газрын эрчим хүч, дулааны болон нам даралтын уурын зуухны найдвартай ажиллагааг хангах, хөлдөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах зэрэг үүргийг өгчээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

2020 оны II сарын 1-ны өдрөөс шилжилт хөдөлгөөнийг зогсооно

Image result for сонгуульСонгуулийн тухай хуулийн шинэ зохицуулалтаар 2020 оны II сарын 1-ны өдрөөс шилжилт хөдөлгөөнийг зогсооно. Дээрх асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Сонголт шилжилтийн хүрээнд нийтдээ долоон субъект байгаа. Сонгуулийн үйл ажиллагаанд оролцож байгаа төрийн байгууллагын ажилтнууд, сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигч түүний шадар туслах менежер нь сонгуулийн шилжилт хөдөлгөөний хүрээнд шилжилт хийлгэнэ. Өөр ямар ч сонголт шилжилт байхгүй шүү гэдгийг долоон субъектийн хүрээнд хуульчлаад өгсөн. Тэгэхээр сонголт, шилжилтийн асуудлыг маш сайн хуульчилж өгсөн учраас “царцаа” гэдэг асуудал байхгүй болно” гэжээ.