Categories
мэдээ нийгэм

1,645,602 ширхэг хувьцаа арилжжээ

2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 326,463,585 төгрөгийн үнийн дүн бүхий 1,645,602 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Махимпекс” ХК (MMX +10.97%) болон “Хөх ган” ХК (HGN +6.10%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хэрлэн Хивс” ХК (HRL -13.79%) болон “Багануур” ХК (MIB -13.04%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“TOP 20” индекс 0.55 хувиар өсч 18774.08 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,530,514,044,137.65 төгрөг боллоо.

Categories
мэдээ нийгэм

Хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалж байсныг илрүүлэн шалгаж байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн байцаагчид иргэнээс ирсэн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Чулуун овоо дахь РМТ ХХК-ийн худалдааны агуулахад хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар хадгалалтын болон хэрэглэх хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалж байсан зөрчил илэрч, зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна хэмээн НМХГ-аас мэдээллээ. Шинэ жилийн баяр дөхөж буй энэ үед хүүхдэд бэлэг сонгохдоо хадгалалтын хугацааг сайтар шалгахыг хэрэглэгчдэд анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Чөлөөт бүсийн түүхэн хөгжил, нийгэм, эдийн засагт гүйцэтгэх үүрэг

Чөлөөт бүс нь хөнгөлөлттэй
болон урамшууллын онцгой
системийг багтаасан, тухайн
улсын бусад хэсэгт үл хэрэглэгдэх,
үндэсний эдийн засгийн орон
зайн хэсэг бөгөөд эдийн засгийн
эргэлтийг дэмжих бодлогын
хэрэгсэл юм.

1973 онд Япон улсын Киото
хотноо батлагдсан “Гаалийн
бүрдүүлэлтийг нэг мөр болгох
тухай” олон улсын конвенцид:
“Чөлөөт бүс нь нэг улсын нутаг
дэвсгэрийн тодорхой хэсэг бөгөөд
тэнд оруулсан бараа бүтээгдэхүүн
нь тухайн улсын нутаг дэвсгэрийн
гадна байгаа гэж тооцогдож
импортын татвар, гаалийн энгийн
шалгалтаас чөлөөлөгдөнө” хэмээн
тодорхойлжээ.

Чөлөөт бүсийн түүхэн хөгжил

Чөлөөт бүсийн тухай ойлголт 2000
гаруй жилийн өмнөөс бий болжээ.
Өнөөгийн Бүгд Найрамдах Турк
улсын нутаг дэвсгэрт оршиж байсан
“Эфесус” боомтод худалдаачдыг
найрсгаар хүлээж авдаг байсан нь
тус бүс нутгийн хөгжилд ихээхэн
тус нэмэр оруулсан гэдэг. Үүний
дараа түүхэнд мэдэгдэж байгаагаар
1228 онд өмнөд Францын Марсель
хотод “Чөлөөт худалдааны боомт”
байгуулагдаж байжээ. XIII зууны
сүүл үеэр Умард болон Балтын
тэнгисийн хотуудад “Hanseatic
league” хэмээх чөлөөт худалдааны
эвлэл байгуулагдаж байв.

Чөлөөт бүсийг бий болгох
зорилго нь улс орон бүрт адилгүй
байх агаад тухайн улсын эдийн
засгийн хөгжлийн түвшин, цар
хүрээнээс хамаардаг. Тухайлбал,
өндөр хөгжилтэй орнууд гадаад
эдийн засгийн харилцааг
идэвхжүүлэх, улс хоорондын
хөгжлийн ялгааг арилгах бодлого
хэрэгжүүлэхийн зэрэгцээ жижиг
дунд бизнесийн үйл ажиллагааг
сэргээх зорилгоор чөлөөт бүс
байгуулдаг. Тэгвэл хөгжиж буй
орнуудын хувьд улс орныг хамарсан
хангалттай сайн дэд бүтцийг бий
болгох, бизнесийн таатай орчинг
бүрдүүлэхэд хүндрэлтэй учраас
тодорхой багахан газар нутгийн дэд
бүтцийг сайтар хөгжүүлж “Чөлөөт
бүс” болгон зарладаг байна.

Чөлөөт бүсийн төрөл, хэлбэрүүд

Чөлөөт бүс нь улс орны хөгжил,
эдийн засгийн нөхцөл байдал
зэргээс хамааран олон хэлбэр,
төрөлд хамаардаг. Улс үндэстний
доторх чөлөөт бүсүүд нь үүрэг,
зорилгоосоо хамааран Худалдааны,
Экспортын, Үйлдвэрийн, Эдийн засгийн
чөлөөт бүс зэргээр ангилагддаг.
Мөн бүсийн байршил ба цар
хүрээнээс хамааран Улс үндэстэн
доторх, Хил дамнасан, Үндэстэн
дамнасан бүс нутгийн гэсэн ерөнхий
ангилалд авч үздэг.

Монгол Улс зах зээлийн эдийн
засгийн харилцаанд шилжсэн
цагаас эдийн засгийнхаа салбарт
олон улсын жишиг болон үндэсний
онцлог, чадамжийг харгалзсан
төрийн бодлогыг шинээр томьёолж,
үр ашиг өндөртэй шинэ хэлбэрүүдийг
эрэлхийлэх болж, 1995 онд “Чөлөөт
бүс байгуулах үзэл баримтлал”,
түүний дараа 2002 онд “Чөлөөт
бүсийн тухай хууль”-ийг батлан
холбогдох ажлуудыг эхлүүлсэн
билээ. Эдүгээ арав гаран жил
өнгөрсөн ч тухайн салбарт тодорхой
үр дүнд хараахан хүрч чадаагүй
байна.

Чөлөөт бүсийн хөгжлийн чиг хандлага

Чөлөөт бүсийн сүүлийн үеийн
хандлага нь улс орнууд хилийн
бүсэд чөлөөт бүсийг байгуулах
болжээ. Энэ хэлбэрийн чөлөөт бүс
байгуулах нь үндэсний аюулгүй
байдал, гадаад бодлогын чухал
хэсэг байх бөгөөд өргөн уудам
газар нутагтай, хүн амын төвлөрөл
багатай улс орны хувьд ихээхэн
ач холбогдолтой байдаг. Ази тив
дэх чөлөөт бүсүүд логистикийн
чиглэлийн үйл ажиллагаанд ихээр
анхаарал хандуулах болсон. Энэ нь
дотоодын үйлдвэрүүдийн туршлага,
чадамжийг сайжруулснаар өөрийн
орны экспортын өрсөлдөх чадварыг
нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө
оруулагч компаниудыг татах,
хөрш улс орнуудад чиглэсэн үйл
ажиллагаа явуулах замаар бүсийн
хэмжээний логистикийн уулзвар цэг
болох зорилготой нь холбоотой аж.
Иймээс Монгол Улс шиг эх газрын
далайд гарцгүй бөгөөд хөгжиж буй
улсын хувьд хил орчмын худалдааг
хөгжүүлэх чөлөөт бүсийг байгуулах
нь бүс нутгийн хөгжлийг дэмжих,
тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх нэг
гол шийдэл байх боломжтой хэмээн
судлаачид үзэж байна.

Монгол Улсын худалдаанд
тулгардаг сөрөг нөлөөллийг
багасгах, дотоодын бүтээгдэхүүнийг
олон улсад интеграцичилах,
олон улсын зах зээлд Монгол
Улсын эдийн засгийн оролцоог
идэвхжүүлэхийн тулд Монгол
Улсын хувьд харьцангуй давуу тал
бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн
салбарт хөрөнгө оруулалт
татаж, нэмүү өртөг шингээсэн
бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй.
Чөлөөт бүcүүдэд худалдаа,
экспорт болон транзит тээврийн
хэрэгцээг хангасан, үр ашигтай
тээвэр-логистик, аж үйлдвэрийн
төв байгуулах, мөн дагалдах
үйлчилгээний салбарыг бүтээн
байгуулалтын үйл ажиллагаатай
уялдуулан хөгжүүлэх шаардлагатай.
Үүний тулд чөлөөт бүсийн бизнесийн
орчин, зайлшгүй хэрэгцээт олон
нийтийн үйлчилгээ, дэд бүтэц зэрэг
нь бизнес эрхлэх бүрэн боломжийг
хангахуйц чанартай хийгдсэн байх
шаардлагатай.

2008 онд “Дэлхийн банк групп”-
ээс хийсэн “SEZ: Performance,
lessons learned, and implications for
zone development” судалгааны ажил
нь эдийн засгийн чөлөөт бүсийн 30
жилийн туршлагыг судалж онолын
тогтолцоо, хөгжлийн чиг хандлага,
өсөлт хөгжилт ба түүнд нөлөөлөх
хүчин зүйлс, улс орнуудын эдийн
засагт үзүүлэх нөлөөллийг өргөн
хүрээнд тодорхойлж, тэдгээрээс
авах сургамж, дүгнэлтийг
боловсруулжээ. Судалгааны үр
дүнд чөлөөт бүсүүд нь эдийн
засгийн өсөлт, хөгжилтөд эерэг
нөлөө үзүүлж байгааг онцлохын
хамт жендер ба хөдөлмөрлөх
эрх, ажиллах орчин нөхцөл зэрэг
нийгмийн хүчин зүйлсийн асуудал
ч мөн үүсэх болсныг анхааруулжээ.
Түүнчлэн “Чөлөөт бүсүүдийг улс
орны эдийн засгийг хөгжүүлэгч”
мэтээр ойлгох хэрэггүй бөгөөд
харин хөгжлийн багц дахь худалдаа,
хөрөнгө оруулалтын боломжийг
нэмэгдүүлэх бодлогын хэрэгсэл гэж
үзэх нь зүйтэй гэж дүгнэжээ.

Чөлөөт бүсийн хөтөлбөрийг
амжилттай хэрэгжүүлэхийн тулд
тодорхой нөхцөлүүдийг бүрдүүлсэн
байх шаардлагатай.

Үүнд:

1. Дэд бүтцийн хүрэлцээ,
хангамж: Чөлөөт бүсийн
үндсэн дэд бүтцийн
байгууламжууд болох авто
зам, цахилгаан эрчим
хүч, дулааны сүлжээг
байгуулах асуудлыг шат
дараалсан хэлбэрээр
авч үзэж, хэрэгжүүлэх нь
хөрөнгө оруулагчдын үйл
ажиллагаагаа явуулах
итгэл үнэмшлийг бататгаж,
ажиллах таатай нөхцөлийг
бүрдүүлэх юм.

2. Бизнесийн уян хатан
зохицуулалт, эрх зүйн орчин:
Чөлөөт бүсэд бизнесийн
харилцааг зохицуулах
хууль, дүрэм, журам,
зохицуулалтууд нь бүсийн
гадна хэрэгжиж буй хууль
журмуудтай харьцуулахад
илүү уян хатан байх, бусад
хуулиудтай нягт уялдсан
байх шаардлагатай.

3. Оновчтой байрлал: Чөлөөт
бүсийг аль болох хамгийн
бага зардалтайгаар бизнес
эрхлэх боломж бүхий газар
зүйн байрлал, тээврийн
сүлжээ бүхий газар
байгуулах нь чухал ач
холбогдолтой.

4. Харьцангуй давуу талд
суурилсан байх: Чөлөөт бүс
хөтөлбөр нь тухайн орны
онцлог байдалд нийцсэн
байх хэрэгтэй.

Ц.Дарь

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор-Ховд чиглэлийн Байдрагийн гүүрний 30 км зам ашиглалтад орлоо

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод тусгагдсан баруун аймгуудыг нийслэлийн хатуу хучилттай авто замын сүлжээнд холбох бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийж буй Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7 километр авто замын эхний 30 километр замыг Улсын комисс өнгөрсөн пүрэв гарагт ашиглалтад хүлээн авчээ.

Барилгын талбайд ухмал, далангийн дүүргэлт, суурь, асфальт бетонон хучилт, хиймэл байгууламж, гүүрийн ажлууд хийгдсэнээс одоогоор 80 километрт суурь, газар шорооны ажил, 88 цэгт ус зайлуулах хоолой, бетон хиймэл байгууламж, 30 километр замд хоёр үе асфальт бетон хучилтын ажил хийгээд байна. Уг авто замын барилгын ажлын үлдсэн хэсгийг 2020 онд дуусгаж бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж буй юм.

Баянхонгор аймгаас цааш зурайх энэ авто зам ашиглалтад орсноор Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгууд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож, иргэд аюулгүй, түргэн шуурхай зорчих боломж бүрдээд зогсохгүй эл аймгуудыг зорих дотоод, гадаадын жуулчдын тоо нэмэгдэж, орон нутгийн эдийн засагт томоохон дэмжлэг болох талтайг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тус нутагт ажиллах үеэрээ онцлов.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

УИХ-ЫН 2019 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, хуваарь 2019.12.02-06

Image result for чуулган

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 12 ДУГААР САРЫН 02-НООС 06-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 02-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 02-ны Даваа гарагт:

  • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд;
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

12 дугаар сарын 03-ны Мягмар гарагт:

  • Хар тамхи, мансууруулах бодисын хяналт, хууль, эрх зүйн орчны талаарх ерөнхий хяналтын сонсгол /Хууль зүйн байнгын хороо/ 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;
  • Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүний өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
  • Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
  • Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “В” танхимд;
  • Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүнээс өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Хөдөлмөрийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.

12 дугаар сарын 04-ний Лхагва гарагт:

  • Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг борлуулж байгаа асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох газруудад Өргөдлийн байнгын хорооны гишүүд 10.00 цагаас Нийслэлийн зарим сургуулиудад ажиллах;
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
  • Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлторуулах тухай болон Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 7 гишүүнээс өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд;
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

12 дугаар сарын 03-ны Мягмар гарагт:

1.Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/.

12 дугаар сарын 04-ний Лхагва гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах;
  • “Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 05, 06-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн сурагчид гурван долоо хоног амарна

Image result for Сурагчид

ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 23-наас эхэлнэ. Харин орон нутгийн ЕБС-ийн сурагчдын хувьд хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 30-наас эхлэх юм. Нийслэлийн сурагчид гурван долоо хоног амрах бол орон нутгийн ЕБС-ийн сурагчид хоёр долоо хоног амарна. Харин Цагаан сараар улсын хэмжээнд сурагчид хоёрдугаар сарын 24-нөөс 28-ныг дуустал нэг долоо хоног амарна.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав

Орон нутгийг зорьж буй иргэдийг гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр Монгол Улсын ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан харилцан адилгүй байгаа аж.

Зарим томоохон нуур бүрэн хөлдөөгүй байгаа аж. Тиймээс хөдөө орон нутагт зорчихдоо зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулж буй юм. Тэрчлэн бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалга зохион байгуулахгүй байж, эрсдлээс сэргийлэхийг зөвлөж байна.

Categories
мэдээ спорт

“Winter Tour”-ийг анх удаа зохион байгуулна

3×3 Winter tour Монголд

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо нийт 37 сая төгрөгийн шагналын сантай, дөрвөн үе шатаас бүрэлдэх “Winter Tour”-ийг анх удаа зохион байгуулах гэж байна. Энэхүү тэмцээний зорилго нь Монгол Улсад сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр хичээллэгсдийн дунд дэлхийн жишгийн дагуу өндөр шагналын сантай, урт хугацаанд тогтмол үргэлжлэх дотоодын лигийг зохион байгуулснаар шинэ үеийн залуу тамирчдын хооронд өрсөлдөөн бий болгож, тамирчдын авьяас, ур чадварыг хөгжүүлэх, улмаар олон улс, тив дэлхийн тэмцээн, ФИБА-ийн мэргэжлийн тэмцээнд оролцох багуудыг олноор тодруулахад оршино. Тэмцээнд 24 баг оролцох бөгөөд гурван сарын турш долоо хоног бүрийн Бямба гаригт зохион байгуулагдах юм.

Categories
мэдээ нийгэм

Түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан хэрэг нэмэгджээ

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт түүхий нүүрстэй холбоотой дуудлагын тоо өссөн бөгөөд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан хэрэг олширсон тухай Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн мэдээлжээ. Нийслэлд түүхий нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4.1.3-т зааснаар иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая хүртэлх төгрөгөөр торгох заалттай юм.

Categories
мэдээ нийгэм

​Нэн хэрэгцээтэй төхөөрөмж хэрэгслийг хандивлажээ

Дундговь аймагт 1997 онд сургууль төгсөгчдийн “Дундговь-Нэг үеийнхэн” ТББ-ын залуус жил бүр нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэмд чиглэсэн ажил зохион байгуулдаг уламжлалтай. Тус ТББ-ын тэргүүн Л.Данзанноров, Удирдах зөвлөлийн гишүүдийн хамтаар энэ сарын 28-ны өдөр төрөлх нутгийнхаа төрөх тасгийн өрөөнүүдэд 30 орчим жил ашиглагдан, хуучирч муудсан модон шүүгээнүүдийг шинэчилж эмнэлгийн зориулалтын шүүгээгээр сольж өгсөн байна.

Энэхүү ажлыг гишүүдийнхээ хандив дэмжлэгээр хийсэн бөгөөд мөн Дундговь аймгийн ахмадын хороонд цусны даралт, зүрхний цохилт хэмжигч суурин, электрон аппаратыг хандив болгон гардуулжээ. Тус үйл ажиллагаанд үеийн найзуудаа манлайлан III арван жилийн сургуулийн 1997 төгсөгч Г.Өнөр 1.5 сая төгрөг, II арван жилийн сургуулийн төгсөгч Б.Болортуяа нэг сая төгрөгийн хандив өргөсөн байна. Өнгөрсөн жил “Дундговь-Нэг үеийнхэн” ТББ-ынхан аймгийн нэгдсэн эмнэлэг болон Дэлгэрцогт сумын эмнэлэгт нярайн шарлалт хэмждэг багаж, утлагын аппарат зэргийг мөн хандивласан нь үр дүн өндөртэй ашиглагдаж байгаа тухай төрөх тасгийн хамт олон хэлээд туйлын баяртай байгаагаа арга хэмжээний үеэр илэрхийллээ.