Categories
мэдээ нийгэм

“МИАТ” ТӨХК, “Корэйн Эйр” компанийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа

Монголын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК БНСУ-ын “Корэйн Эйр” компанитай Харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр, “Корэйн Эйр” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Kee Hong WOO нар гарын үсэг зурав.

Хоёр авиа компанийн коммерийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, нислэгийн сүлжээг өргөжүүлэх зорилгоор шинэчлэн байгуулж буй тус санамж бичиг нь Сөүл хотоор дамжуулан гуравдагч улсруу борлуулалт хийх, ачаа тээшний чиглэлээр блок гэрээ байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэхээр нарийвчлан тусгаснаараа онцлог юм.

Хоёр авиа компанийн коммерийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, нислэгийн сүлжээг өргөжүүлэх зорилгоор шинэчлэн байгуулж буй тус санамж бичиг нь Сөүл хотоор дамжуулан гуравдагч улсруу борлуулалт хийх, ачаа тээшний чиглэлээр блок гэрээ байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэхээр нарийвчлан тусгаснаараа онцлог юм. Өөрөөр хэлбэр Сөүл хотын Инчеон олон улсын нисэх буудлаар дамжин Япон Улсын Осака, Австрали Улсын Сиднэй болон Сингапур улсруу МИАТ компанийн ОМ аяллын дугаартай тийзээр хялбар, шуурхай аялах боломжийг зорчигчдод олгож байгаа юм. Уг хамтын ажиллагаа нь МИАТ компанид Зүүн Өмнөд Ази, Австралийн чиглэлд нислэгийн сүлжээг өргөжүүлж, давтамжаа нэмэгдүүлэх, зардал бууруулах, суудал ашиглалтыг нэмэгдүүлэх, шинэ зах зээлд нэвтрэх зэрэг өргөн боломжийг олгож байгаа бол зорчигч үйлчлүүлэгчдэд нислэгийн сонголт нэмэгдэж, олон сонголттой тарифаар ая тухтай үйлчлүүлэх боломжийг олгож байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд 1991 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Хоёр орны нутаг дэвсгэрт болон тэдгээрийн хилийн чанадад агаарын харилцаа тогтоох тухай” хэлэлцээрийн дагуу хоёр оны нийслэл хотууд хооронд “МИАТ” ТӨХК нь 1994 оноос, “Корэйн Эйр” компани 1995 оноос тус тус хуваарьт нислэг гүйцэтгэж эхэлсэн билээ.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээний аварга багууд шалгарлаа

Нийслэл хотын 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын нэрэмжит нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээн 10 дугаар сарын 29-нд болж шилгүүдээ шалгаруулав.

Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургуулийн шатрын танхимд зохион байгуулсан тус тэмцээн гурван үе шаттай явагдсан. Тэмцээний I шат буюу сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 6000 гаруй бүлгийн 30 гаруй мянган сурагч, II шат буюу дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд 9 дүүргийн 98 сургуулийн 2376 сурагчид, III шат буюу нийслэлийн шигшээ тэмцээнд 9 дүүргээс шалгарсан 18 багийн 432 хүүхэд уран нүүдэл, оюун ухаанаараа өрсөлдөн аварга шатарчин багууд тодорлоо.

“Их нүүдэл” тэмцээний 1 дүгээр байрт Баянзүрх дүүргийн 33 дугаар сургууль, 2 дугаар байрт Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургууль, 3 дугаар байрт Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургууль тус тус шалгарлаа.

Энэхүү тэмцээнийг жил бүр зохион явуулснаар хүүхэд багачуудын оюуны чадамжийг дээшлүүлэн, улс эх орон, гадаад дотоодын тэмцээнд тогтмол оролцох боломжийг нээж, олон мянган хүүхдийн оюуны хөгжилд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болж байгааг Нийслэлийн ЗДТГ-ийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс онцлов.

Categories
мэдээ нийгэм

С.Чулуунд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлжээ

Монголын түүх, хэл, соёл судлаач эрдэмтэд, иргэдийн төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Оюуны өмчийн газрын дарга С.Ганзориг, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарт хаяглан шаардлага хүргүүлжээ.

Тус шаардлагад ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, Академич С.Чулуун эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээг зөрчих, судлаачдын академик эрх чөлөөг боомилох, бусдын амь насанд заналхийлэх зэрэг үйлдлийг удаа дараа гаргасан тухай дурджээ.

Мөн “Эрдэм шинжилгээний ажилтны үйл ажиллагааны ёс зүйн зарчим”-ыг төдийгүй Монгол Улсын Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийг зөрчиж бусдыг эрдэм шинжилгээний ажил эрхэлснийх нь төлөө заналхийлсэн тухай шаардлага тусгасан байна.

Улмаар С.Чулууны гаргасан эдгээр үйлдлийг холбогдох дүрэм, журмын хүрээнд яаралтай хэлэлцэн хариуцлага тооцож, шийтгэл хүлээлгэхийг шаарджээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болов

Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо 2019 оны 10 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит 3 дугаар хуралдаан болов.

Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг монголын талаас Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, киргизийн талаас тус улсын Зам, тээврийн сайд Ж.С.Бейшенов нар ахалж оролцов.

Хоёр жил тутам хийж байхаар тохирсон ч 5 жил завсардсан хуралдааныг сэргээж, хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес, санхүү, хөдөө аж ахуй, зам тээвэр, эрүүл мэнд, соёл, боловсролын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцож, ойрын жилүүдэд эдгээр салбарт хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй санал солилцож, протокол байгуулав.

Монгол Улс болон Евразийн Эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ач холбогдлыг судлах хамтарсан судалгааны ажлыг эхлүүлэх монголын талын санаачилгыг дэмжсэнд Киргизийн Засгийн газарт манай тал талархал илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ оны 6 дугаар сард Бүгд Найрамдах Киргиз Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тохирсон зүйлүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр талууд тодорхой ажлууд хийж гүйцэтгэв. Тухайлбал, Монгол, Киргизийн Хөдөө аж ахуйн салбарын ажлын хэсэг байгуулагдаж, манай хөдөө аж ахуйн салбарын төлөөлөгчдийг Киргизийн Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, усжуулалтын сайд Э.У.Чодуев хүлээн авч уулзав. Мөн хоёр улсын Мал эмнэлэг, хорио цээрийн асуудал хариуцсан агентлаг хоорондын уулзалт болов.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Киргизийн Эрүүл мэндийн сайд К.С.Чолпонбаевтай уулзаж, энэ үеэр талууд Эрүүл мэнд, эм зүйн салбарт хамтран ажиллах тухай Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын хэлэлцээр байгууллаа.

Талууд 2014 онд байгуулахаар тохиролцсон хоёр улсын Худалдааны танхим хоорондын Бизнесийн зөвлөлийг энэ удаа мөн байгуулж, анхдугаар хуралдааныг зохион байгуулав.

Монгол, Киргизийн ГХЯ-дын Ази, Номхон далайн орнуудын газрын захирал нарын уулзалт мөн өдөр Киргизийн ГХЯ-нд болж, хоёр орны улс төрийн харилцааг бэхжүүлж, харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлж, ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмыг тогтмолжуулах талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Монгол, Киргизийн ЗГХК-ын дараагийн хуралдааныг 2021 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтов.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Эрдэнэбат: Цэцийн дүгнэлтийг УИХ ирэх долоо хоногт яаралтай горимоор зайлшгүй авч хэлэлцэх ёстой

Үндсэн хуулийн цэцийн өчигдрийн их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосон. Ингэхдээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авч, улсын төсөвт төвлөрүүлдэг заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн юм. Энэ талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатын байр суурийг сонирхлоо.

Тэрбээр “Газрын доорх баялгийг ашиглаж л байгаа бол татвар төлөх нь зайлшгүй асуудал. Гэхдээ давхар татвар уу, үгүй юу гэдгийг УИХ шийднэ. Ашигласны татвар, ашиглаад боловсруулсны дараах татвар УИХ дээр яригдсан сэдэв. Тэгээд эрх баригчид өөрсдөө шийдсэн.

Энэ асуудал төсөвт нөлөөлнө. Цэцийн дүгнэлтийг УИХ ирэх долоо хоногт яаралтай горимоор зайлшгүй авч хэлэлцэх ёстой. Энэ шийдвэрээс болоод төсвийн орлого буурах, иргэдэд очих өгөөж тасрах нөхцөл байдал үүсвэл тодорхой шийдвэрийг гаргах ёстой” гэсэн байр суурийг илэрхийллээ. Мөн тэрбээр “Үндсэн хуулийн цэцийг хариуцлагажуулахгүй бол хөндлөнгийн нөлөө ороод байгаа юм биш үү. Улс төрийн тогтворгүй байдлыг үүсгээд байна гэсэн миний байр суурь хэвээрээ байгаа” гэлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

​Т.Цогтоо: Хэрэв төсөв тасарсан бол сангийн сайдын өөрийнх нь буруу

-Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн талаар сангийн сайд Ч.Хүрэлбаатар сайд мэдэгдэл хийжээ. Энэ ямар учиртай шийдвэр гарсан бэ?

-Иргэн Баярмаагаас Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дүгээр зүйлийн холбогдох хэсэг, 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт Үндсэн хуулийн 5.4, 19.1 дэхь хэсгийн зөрчсөн байна гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд хандсан.

Уг мэдээлэлийг маргаан үүсгэж 2019 оны зургадугаар сарын 28-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэлт гаргаад УИХ 2019 оны долдугаар сарын 16-ны өдөр буцаасан.

УИХ хуулиа засаагүй учраас Цэц их суудлын хуралдаанаараа эцэслэн шийдвэрлэсэн. Шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртөй холбоотой асуудлыг бүхэлд нь зохицуулсан. Уг хуульд 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр нэмэлт өөрчлөлт орохоос өмнө ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд л төлдөг байсан. Энэ зохицуулалт олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн зохицуулалт байсан. Харин энэ зүйлд гуравдугаар сарын 26-ны өдөр өөрчлөлт оруулж тухайн ашигт малтмалыг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх этгээд төлөгч байхаар зохицуулсан нь Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэж үзэж Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг хүчингүй болгосон.

-Үндсэн хуулийн цэцийн хүчингүй болгосон заалтууд үндэсний комданиудад хэдэн үе шаттай татвар авхаар тусгасан байсан бэ?

-Тиймээ ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээдээс худалдаж авч худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх этгээд уг төлбөрийг давхардуулан авөх нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ нь Үндсэн хуулиа зөрчсөн.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цэцийн шийдвэрээс болоод улсын төсөв 1.3 их наяд төгрөгөөр тасархад хүрсэн гэж яриад байна энэ үнэн үү?

-Би энэ тоог мэдэхгүй байна. Ингэж тасрахгүй л дээ. 2019 оны төсөв 2018 онд батлагдсан. Хэрэв төсөв тасарсан бол сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өөрийнх нь буруу. Ингэж их тоогоор тасрах байсан бол хууль нь 2019 оны гуравдугаар сарын 26-нд батлагдсан хуулийн дагаж мөрдөх журам нь таван сарын дараа буюу 2019 оны есдүгээр сарын 04-ны өдөр батлагдаж 10 дугаар сараас л ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авах нөхцөл бүрдсэн. Энэ хугацаанд төсөв тасраагүй байж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргахаар төсвийн орлого тасарчихаж байна гэдэг ямар ч үнэмшилгүй.

Энэ тал дээр улсын их хурал ямар байр суурь илэрхийлж байна вэ?

-УИХ-ын гишүүн Б.Жавхлан их хурлыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуралд оролцсон. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлан Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцож хэлсэн үгэндээ эрдэс баялагийн салбарын бодлогыг хаасан үйлдвэрлэл хөгжүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн хуулийн заалтаа засах шаардлагатайгаа байгаагаа ч илэрхийлсэн.

Categories
мэдээ нийгэм

Шоколадны дууссан хугацааг засварлаж байсан нь илэрчээ

Баянгол дүүргийн II хэлтсийн цагдаагийн албан хаагчийн өгсөн мэдээллээр НМХГ-аас Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах иргэний байранд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар 38 граммтай 3340 хайрцаг MAX FUN нэртэй шокаладны дууссан хугацааг засварлаж, хадгалж байсан зөрчлийг илрүүлжээ. Одоогоор агуулах байрыг лацдан, хугацаа нь дууссан шоколадыг Улсын байцаагчийн актаар хураан, орон тооны бус зөвлөлд шилжүүлэхээр ажиллаж байна.


Categories
мэдээ нийгэм

Хараа голоос эрэгтэй хүний цогцос олджээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын хоёрдугаар багийн Ширээ нуруу гэдэг газарт буюу аймгийн төвөөс урагш долоо км-ын зайтай орших Хараа голоос өчигдөр /2019.10.30/ эрэгтэй хүний цогцос олджээ.

Энэ тухай дуудлагыг өчигдөр 13.20 цагт Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Онцгой байдлын газрын алба хаагчид тухайн газарт ажиллан цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн бөгөөд талийгаач 40 гаруй настай нэгэн байсан ба овог нэр, харьяаллыг хараахан тогтоогоогүй аж.

Categories
мэдээ нийгэм

ЭМД-ын хөнгөлөлт улсын эмнэлэгт үйлчилнэ гэсэн нь иргэдийн эрхийг хязгаарласан гэж үзжээ

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөртэй холбоотой гурван нэхэмжлэлийг өнөөдөр Улсын Дээд шүүхээр хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тодруулбал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар С.Дэлгэрмаа нарын 11 иргэний нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд холбогдох хэрэг юм.

Гурван нэхэмжлэлээс хоёрыг нь хангаж, нэгийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Эдгээр нь

1.Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 06 дугаар “Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” тогтоолын 4.5-д заасан холбогдох хэсгээс “хоёр хүртэлх удаагийн” гэснийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж, хангалгүй орхижээ.

2.Элэгний В, Д вирусэд хэрэглэгдэх нэрлэн заасан эм болон шинжилгээний зардлыг 100 хувь хөнгөлөх эсэхийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, өөрийн эрх хэмжээний хүрээнд асуудлыг шийдвэрлээгүй, тухайлбал, нэхэмжлэлд нэрлэн заасан тодорхой нэрийн эм болон шинжилгээ нь үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөлд хамаарах эсэхийг шийдээгүй, яагаад хөнгөлөх боломжгүй байгаа тухай үндэслэл бүхий хариуг өгөөгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзжээ.

Шүүхээс хариуцагчид хуульд нийцүүлэн нэхэмжлэлд зааж буй эм болон шинжилгээнд үнийн хөнгөлөлт олгох эсэхийг шийдэхийг, өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд нэрлэн заасан эм болон шинжилгээ нь өвчтөнд хэрэглэх зайлшгүй шаардлагатай эмчилгээний төрөл мөн эсэх, ялангуяа эмчилгээний өндөр үр дүнтэй, өөр бүтээгдэхүүнээр орлуулах боломжгүй эм, шинжилгээг яагаад хөнгөлөх боломжгүй талаар үндэслэл бүхий хариу өгөхийг даалгасан байна.

3.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт “Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал төлбөр гүйцэтгэх журам”-ын 2.5.1 дэх хэсгийн “төрийн өмчийн” гэснийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хуулийн дээрх заалтыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлжээ.

Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага ачаалал ихтэй, зарим шаардлагатай оношилгоо, шинжилгээний төхөөрөмж дутуу, хэрэгцээт цаг хугацаанд шаардлагад нийцсэн тусламж үйлчилгээг хүртээж чадахгүй байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Эрүүл мэндийн хуульд гэрээ байгуулсан л бол эрүүл мэндийн үйлчилгээг даатгалын хөнгөлөлт эдэлж авч болохоор хуульчилсан болохоос “төрийн” эмнэлгийн байгууллага гэж хязгаарлаагүй, журмын дээрх заалт нь эрүүл мэндийн даатгалаар оношилгоо, шинжилгээ хийлгэх хүсэлтэй иргэдийн эрхийг хязгаарласан байна гэж шүүх үзжээ.

Гэхдээ “хувийн” эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй оношилгоо, шинжилгээг хийхийн тулд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэр гарч, гэрээ байгуулж хэрэгжих учир хариуцагч энэ талаар судалж зохих шийдвэр гаргатал шүүх журмын холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Охидын “Honeymoon” хамтлагийн гишүүд шинэчлэгджээ

Монголын рок поп урлагийн охидын цөөхөн хэдэн хамтлагуудын нэг “Honeymoon” хамтлагийн зарим гишүүд шинэчлэгдэн цусаа сэлбэжээ. Тодруулбал тус хамтлагийн хоёр гишүүн нь амьдрал зохион хамтлагаасаа гарсан байна. Иймд авьяаслаг, царайлаг, гоолиг охидтой гэдгээрээ олонд танигдсан “Honeymoon” хамтлаг СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн Э.Хонгорзул болон хүнсний технологич мэргэжилтэй Е.Ботожаны хэмээх авьяаслаг, царайлаг охидоор шинэхэн багаа бүрдүүлжээ. Ийнхүү хамтлагийн ахлагч Б.Солонго болон Н.Чинчулуун нар шинэхэн охидтойгоо хамтран шинэ уран бүтээлүүддээ оржээ.

Дашрамд сонирхуулахад хамтлагийн ахлагч Б.Солонго нь Монголын хошин урлагийн шилдэг хамтлагуудын нэг Маск продакшны жүжигчнээр ажилладаг бөгөөд жүжигчин мэргэжилтэй Э.Хонгорзул хамтлагийн бүрэлдэхүүнд орсоноор тус хамтлаг хоёр жүжигчинтэй болж байгаа юм.

Шинэчлэгдсэн багаар шижигнэсэн эрч хүчтэйгээр уран бүтээлдээ ороод буй “Honeymoon” хамтлагийнхан анхны цомогтоо орсон Ц.Байдрагийн “Чи хэн юм бэ” хэмээх дуугаа клипжүүлэн сонсогч фенүүддээ хүргэхээр хэдийнээ ажилдаа оржээ. Ингээд шинэчлэгдсэн “Honeymoon” хамтлагийг шинэ уран бүтээлүүдээрээ тэсрэлт хийхийг тэсэн ядан хүлээцгээе дээ.