Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 08-нд болох үйл явдлын тойм

08.30 цагт “Новотел” зочид буудалд “МОНФЕМНЕТ” үндэсний сүлжээнээс жил бүр зохион байгуулдаг “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулган “Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд” сэдвийн хүрээнд болно.

09.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд “Хот дахин төлөвлөлт-Газар чөлөөлөлт-Хүний эрх” зөвлөлдөх уулзалт болно.

09.00 цагт МУИС-ийн Номын санд “Соёлын бүтээлч үйлдвэрлэл-2019” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99237173

09.00 цагт Мөрдөн байцаах албанд “Зэрлэг ан амьтдын эд эрхтэн, бүтээгдэхүүний хууль бус, хил дамнасан худалдаатай тэмцэх стратеги боловсруулах нь” зөвлөгөөн болно.

09.00 цагт Монголбанкинд “Нийгмийн эгэх хариуцлага-Залуусын оролцоо” төслийн хаалтын ёслол болно.

09.00 цагт “Барилгын хөгжлийн төв”-д “Бохир ус урьдчилсан цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, гарц шийдэл” хэлэлцүүлэг болно. Утас: 80189929, 88010867

09.00 цагт “Чингис” зочид буудалд “Олон улсын сувилагчдын өдөр”-т зориулсан эрдэм шинжилгээний хурал болно.

09.30 цагт “UBH” төвд Монгол Улсын Органик бүтээгдэхүүний барааны тэмдэгийг хэрэглэх “Органик хөгжил” хамтын баталгаажуулалтын байгууллагын гишүүдийн тангараг өргөх ёслол болно. Утас 94004324

10.00 цагт Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэн байгуулсны 94 жилийн ойг тохиолдуулан Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөнө.

10.00 цагт МУИС-ийн хичээлийн I байранд Харвардын их сургуулийн профессор Такэучи Хиротака “Кейс судалгааг бичих, заах арга зүй” сэдвээр лекц уншина.

10.00 цагт МУЗН-ийн байранд Олон улсын хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан хүмүүнлэг үйлсийг түгээн дэлгэрүүлж буй хувь хүн, албан байгуулллагад шагнал гардуулна. Утас: 80077114

11.40 цагт “Интерном” номын их дэлгүүрт МЗЭ-ийн шагналт, сэтгүүлч, яруу найрагч С.Амартайваны “Морьтны тэнгэр” номын нээлт болно.

12.00 цагт Нийслэлийн 126 дугаар цэцэрлэгт “Өргөө” амаржих газрын эх баригч нар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалахад эх баригч бидний оролцоо” аяны хандивыг хүлээлгэн өгнө. Утас: 99096685, 99002474

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

12.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Байгаль орчны салбарын мэргэжилтнүүд Улаанбаатар хотын ногоон байгууламжийн асуудлаар мэдээлнэ.

11.30 цагт Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлын хүрээнд Монгол-Энэтхэгийн газрын тос, байгалийн хийн салбарын үзэсгэлэнгийн зохион байгуулагч нар мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт “Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт Иргэд томоохон компаниудын хууль зөрчсөн үйлдлийг зогсоох талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарт хандан мэдэгдэл хийнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Пүрэвдорж: Улаанбаатар, Алтанбулаг, Замын-Үүдэд казино байгуулахаар ажлын хэсэг ярьж байгаа

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өчигдөр боллоо. Та уг ажлын хэсэгт бий. Энэхүү хуулийг яагаад өргөн барихаар болов?

-Энэхүү хууль 2014 онд өргөн баригдсан. Тухайн үед би Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга байхдаа Засгийн газрын өргөн барьсан энэхүү хуулийн ажлын хэсэгт нь орж ажиллаж байсан. Харин өнөөдөр УИХ-ын гишүүний хувиар ажлын хэсэгт нь ороод явж байна. Казиногийн хуулийг өргөн барихыг миний хувьд дэмждэг. Учир нь аялал жуулчлалыг дэмжих, эдийн засгийн хөгжилд тодорхой хэмжээгээр орлого нэмэгдүүлэхэд маш хэрэгтэй зүйл гэж хардаг. Уг хуулийн төслийг үе үеийн УИХ ард түмний хэл амнаас болгоомжилж хойш нь тавих хандлагатай байдаг. Тэгэхээр ажлын хэсгийг дахин шинээр зохион байгуулсан. Ажлын хэсэгт Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд ахлаад, УИХ-ын долоон гишүүн орж ажиллаж байна. Энэ хуулийг маш хурдан хугацаанд хэлэлцэж, батлах ёстой гэж үзэж байгаа.

-Энэ хуульд казиног хаана байгуулахаар тусгаж байгаа вэ. Яг ямар тодорхой зохицуулалтууд орсон бол?

-Казиногийн барилга байгууламж гэхээр хүмүүс асар том зүйл гэж ойлгоод байдаг. Тийм биш.

Европт бол томоохон барилга байгууламжийн нэг давхарт л казино байрлаж байх жишээтэй. Манайхаар бол “Улаанбаатар” зочид буудлын нэг давхарт багтахаар л хэмжээтэй газар казиногийн үйл ажиллагаа эрхлээд явж байгаа гэсэн үг.

Казино гэхээр л Макао, Лас Вегас шиг төсөөлж, бодоод байх хэрэггүй. Тийм айхавтар том барилга байгууламж шаардахгүй. Хамгийн гол нь казино бий болсноороо тухайн орчинд аялал жуулчлалын болон худалдаа үйлчилгээний газрууд давхар хөгжөөд явдаг. Худалдаа үйлчилгээний газрууд нь илүү сайн түвшинд, үйлчилгээ сайтай байхад болно.

Энэ хуулиар казиногийн байршлуудыг тодорхой зааж өгөхгүй. Ерөнхийдөө энэ хуулийн ажлын хэсгийн гишүүдийн зүгээс Улаанбаатар хотод болон Алтанбулаг, Замын-Үүдэд казино байгуулах тухай ярьж байгаа. Үүнд тодорхой хэмжээний тусгай зөвшөөрлийг олгоно. Зөвшөөрлийн хураамж нь өндөр тогтоогдохоор яригдаж байна.

-Казино байгуулснаар биеэ үнэлэлт, хар тамхины хэрэглээ өсөх сөрөг талтай гэдэг. Казино байсан байгаагүй ил, далд эдгээр сөрөг үйлдлүүд нэмэгдсээр байна. Гэхдээ ажлын хэсгийн зүгээс энэ асуудлуудыг хөндөж ярьсан нь мэдээж байх. Үүнтэй холбоотойгоор зохицуулалтууд тусгасан уу?

-Казиног дагаад сөрөг үр дагаврууд гарна гэх болгоомжлол байдаг. Мэдээж болгоомжлол байх нь зүйтэй. Европчууд казино тоглох соёлд суралцчихсан байдаг. Стресс тайлах зорилгоор хэсэг тоглож байгаад л гарчихдаг. Харин монголчууд маань бүх хөрөнгөө дэнчин тавьж амьдралаа сүйтгэх хэмжээнд хүрэх вий гэх болгоомжлол, эрсдэл бий. Мөн казиног дагаад биеэ үнэлэлт нэмэгдэнэ гэх айдас байдаг. Гэхдээ энэ буруу хандлагуудыг цахим ертөнцийн тусламжтайгаар ард түмний хараа хяналтан дор байлгах боломжтой. Тиймээс айх аюулгүй байж болно.

-Таны хувьд Казиногийн тухай хуульд ямар зарчим баримталж, үзэл бодлоо тусгаж байгаа вэ?

-Миний хувьд монголчуудыг казинод тоглуулахгүй байх зарчим баримталж байна. Казиногийн хор хөнөөл, сөрөг үр дагавар бодитоор нөлөөлж магадгүй гэж үзэж байгаа учраас монголчуудыг тоглохыг хориглосон концепци байх ёстой. Яг ийм зохицуулалт орсон тохиолдолд би энэ хуулийг дэмжээд явна. Монголчуудыг тоглуулахыг зөвшөөрсөн тохиолдолд би энэ хуулийг төслийн ажлын хэсэгт байхаас татгалзана, өргөн барилаа ч эсрэг кноп дарна.

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд казино чухал нь мэдээж. Дээрээс нь хөрш орнуудын хувьд казиногийн үйл ажиллагааг зарим талаар хязгаарлаж байгаа юм билээ. Энэ тохиолдолд зөвхөн гадаадынхныг тоглуулж орлогыг бий болгох нь зөв гэж харж байна.

-Манайхан гадагшаа явж казино тоглодог нь нууц биш шүү дээ. Монголд казино байлаа ч хүссэн хүн бүр тоглох боломжгүй нь ойлгомжтой. Тийм байхад заавал хязгаарлах шаардлага байна уу?

-Ажлын хэсгийн зарим гишүүд монголчуудыг тоглуулахдаа тодорхой хураамжтай байя гэх саналыг хэлж байгаа. Нэг жилийн хураамж нь доод тал нь 20 сая төгрөг байя, хураамжаа төлсөн монгол хүн тоглох боломжтой байхаар зохицуулалт оруулъя гэж ярьж байгаа. Миний хувьд бол монголчуудыг тоглуулахгүй байх нь зүйтэй л гэж бодож байна.

-Ардчилсан намын зөвлөл Ерөнхий сайдыг Хэнтийд очиж сонгуулийн сурталчилгаа хийн, хууль зөрчиж байна гэж байна. Энэ тухай тодруулаач?

-Өнгөрсөн 2016 онд Хэнтий аймгийн 42 дугаар тойргийнхон Д.Гантулга гэдэг хүнийг сонгоогүй юм. МАН-ыг эх орны хөгжил дэвшил, Монголын ард түмний сайн сайхны төлөө илүү ихийг хийнэ гэж итгэн дэмжиж, сонголт хийсэн. Гэсэн ч сүүлийн гурван жилд ямар ч бүтээн байгуулалтын ажил хийсэнгүй. Жишээ нь, Хэнтий аймгийн Мөрөн суманд сүүлийн гурван жил нэг ширхэг ч ажил хийгдсэнгүй. Мөн Жаргалтхаан сумын Соёлын төвийг л улсын төсвийн хөрөнгө оруулалтын 170 сая төгрөгөөр зассан. Ард түмний төлөө ажиллана гэж гарч ирсэн Засгийн газрын байгаа байдал энэ нөхөн сонгууль дээр гарч ирж байна. МАН үг, үйлдлийн зөрүүтэй гэдэг нь ч үүнээс харагдаж байгаа. 2012-2016 онд АН маш их зүйлийг хийж бүтээсэн. Харамсалтай нь дотооддоо эв нэгдэлгүй гэдэг шалтгаанаар ард түмэн МАН-д саналаа өгсөн юм. Гэтэл МАН гарч ирээд хэрүүл тэмцлээс өөр зүйл хийсэнгүй.

Ховд аймгийн хоёрхон сумыг жишээ болгоод ярья л даа. Зэрэг суманд хоёр тэрбум 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар таван ч барилга баригдаж, хөрөнгө оруулалт болоод явж байгаа. Мөн Цэцэг суманд таван тэрбум 800 сая төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байна. ЖДҮ, тендер, концесст амаа хаалгаагүй гишүүд иргэдийнхээ төлөө ингэж ажиллаж болдог юм. Тиймээс зөвхөн нөхөн сонгууль болох сургаар Засгийн газар амлалт өгөөд яваад байж болохгүй. Өнгөрсөн гурван жилд юу хийснээр чинь л зургадугаар сарын 30-нд болох сонгуулийг дүгнэнэ.


Categories
мэдээ цаг-үе

Э.Мягмардорж: Өнөөдөр 24 бог, найман бод хулгайлсан хүн хэдхэн өдөр цэвэрлэгээ хийгээд л ялаас мултрах гээд байна

Хуульч Э.Мягмардоржтой ярилцлаа.


-Мал хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Зундуйн Дорж гуай 1993 онд Эрүүгийн хуулийн 123.1 дүгээр заалтад мал хулгайлах гэмт хэргийн заалтыг оруулж байсан юм билээ. Үүнийг “Зундуйн Доржийн заалт” ч гэж хуулийн хүрээнийхэн ярьдаг шүү дээ. Энэ заалтын ач холбогдлын талаар ярихгүй юу?

-Анх гэмт хэрэг дотор хулгай гэдэг нэг л зүйлээр бүх төрлийн хулгайг зүйлчилдэг байсан. Үүнийг малын хулгай гэдэг тусгай зүйл анги болгож Зундуйн Дорж гуай санаачилж 1993 оны Эрүүгийн хуульд оруулсан юм. Үүнээс хойш малын хулгай тодорхой хэмжээнд буурсан л даа. Мал бол сандал, ширээ шиг эд зүйл биш. Өсч үрждэг амьдралын эх үүсвэр байхгүй юу. Цаашилбал улс орны эдийн засгийн хөгжлийн хамгийн гол салбар. Тухайлан ач холбогдол өгч хамгаалахгүй бол орон байрны хулгайтай адилтгаж үзвэл малын хулгай буурахгүй байсан л даа.

-Энэ хуулийн заалтыг эвдэхгүй цааш нь боловсруулж авч явахын тулд төр засгаас ямар ажил хийх шаардлагатай байна. Энэ хуульд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт орж нэлээд цоорхойтой харагдах юм. Малын хулгай ч зах замбараагаа алдлаа?

-Махны үнэ нэмэгдэж борлуулах суваг сайжирчихлаа. Энэ жил мал хулгайлах гэмт хэрэг 80 орчим хувиар нэмэгдсэн байна лээ. Огцом нэмэгдэж байгаа нь махны үнэ нэмэгдсэн, мал хулгайлах гэмт хэргийн ялын бодлого сул байгаа зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн л дөө. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн хүндрүүлэх нөхцөлөө наймаас дээш тоотой бод, 24-өөс дээш тоотой бог хулгай хийвэл хорино гэж үзэж байгаа юм. Наймаас доош бод, 24-өөс доош бог хулгайлахаар гурван төрлийн ял хүлээнэ.

Нийтийн тустай хөдөлмөр эрхлүүлэх, зорчих эрхийг хязгаарлах, эсвэл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих гэсэн заалттай байна. Ихэнх тохиолдолд шүүгч нар зөрчлийн хэмжээ их биш гэж үзээд гол төлөв нийтийн тустай хөдөлмөр эрхлүүлэх, эсвэл зорчих эрхийг нь хязгаарлаад тавьж явуулаад байна л даа. Иймээс л хулгайчид үйлдлээ давтаж хийгээд яваад байна.

-УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Зундуйн Дорж сан-гийн тэргүүн О.Батханд нар 17.12 дугаар заалт хэтэрхий хөнгөн байгаа талаар хэвлэлийн хурал хийж байсан. Үүнийг та яаж харж байгаа вэ. Тус хуульд ямар өөрчлөлт хэрэгтэй байна?

-Өнөөдөр гурван бод хулгайлсан хүн хоёр өдөр хог цэвэрлээд ялаас мултрах гээд байна. Зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Хоёр янзын өөрчлөлтийг энэ хуульд хийх хэрэгтэй байна. Нэгдүгээрт зорчих эрхийг хязгаарлах, нийтийн тустай хөдөлмөр эрхлэх гэдэг ялыг энэ хуулиас авч хаямаар хэрэгтэй. Зорчих эрхийг хязгаарлалаа гээд айлын хулгайд алдагдсан мал буцаад ирэхгүй. Хохирол барагдахгүй. Нийтийн тустай хөдөлмөр эрхлүүлнэ гэхээр сар орчим хориод, гудамж цэвэрлүүлж байгаад тавиад явуулчихаж байгаа юм. Мал хулгайлбал зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар хорих ялтай болмоор байна. Хүний амьжиргааны эх үүсвэр, олон жилийн хөдөлмөрийг үрэн таран хийж байгааг ноцтой гэмт хэрэг гэж үзэж хорих ял оноох нь зүйтэй. Хоёрдугаарт найман бод, 24 бог гэж заасан тоог багасгамаар байна. Хэд байвал зохимжтойг нь судлах шаардлагатай. Айлын найман нас бие гүйцсэн шар үхэр хулгайлах нь их хэмжээний хохирол байхгүй юу. Хохирол учруулбал л эрүү үүсдэг байхаар заасан ч бага хэмжээний хохирол учруулахад ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй байна. Зөрчлийн хуулинд мал хулгайлах гэдэг тусгай зүйл анги оруулаагүй. Зөрчлийн хуулинд мал хулгайлах зүйл оруулах хэрэгтэй байгаа.Үүнд Зундуйн Дорж сангийн зүгээс их ажил хийхээр төлөвлөсөн нь талархууштай.

-Зөрчлийн хуулинд оруулснаар ямар ач холбогдолтой вэ?

-Зөвхөн ийм тооны мал хулгай хийсэн тохиолдолд хулгай гэж үзэж, баривчлах, учруулсан хохирлыг эргэн төлүүлэх, арга хэмжээнүүд зөрчил гэж үзэхгүй байгаа учраас хаягдаад байна. Зөрчлийн тухай хуулинд орохоор одоогийн зохион байгуулалтад орсон мал хулгайлах гэмт хэрэгт ашиглаж байгаа техник хэрэгслүүдийг улсын орлого болгож хураана. Богино хугацаанд Захиргааны хариуцлагын хүрээнд баривчлах шийтгэлийг оногдуулж өгнө. Хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авах шаардлагатай.

-Малын хулгайчдын арга нарийсч бүлгээрээ машин техник хэрэглэж утсан холбоо ашигладаг болсон байсан. Үүнтэй хэрхэн тэмцэх вэ?

-Мал хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиар чангаруулахаас гадна гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг Хууль зүйн яам Засгийн газрын түвшинд авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Малын хулгайтай тэмцэх, урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг улсын хэмжээнд далайцтай хэрэгжүүлэх хэрэгтэй. Энд алга болсон малын мэдээллийг улсын хэмжээнд сүлжээ үүсгэж амьд байхад нь олж авах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Цагдаа, малын эмч нар нийлсэн улсын хэмжээний мэдээллийн сүлжээ бий болгох хэрэгтэй. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тухайн орон нутаг бүртээ ЗДТГ, ИТХ, цагдаагийн байгууллагууд мэдээллийн оператор компаниудтай хамтраад мал бүхий иргэдийн хооронд байгуулсан хөршийн холбоог төрөөс дэмжээд санхүүжүүлж бүх талаар урамшуулах хэрэгтэй байна.

-Сумын төлөөлөгч малын хулгайчтай хөөцөлдөхөд техник тоног төхөөрөмж дутмаг байгаа харагддаг. Улсаас төдийлөн дэмждэггүй шүү дээ?

-Өнөө цагт малыг тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлдаг болсон. Унаагүй цагдаа нар тэднийг хөөгөөд баривчилж чадахгүй. Цагдаа нарт чанарын шаардлага хангасан тээврийн хэрэгсэл хэрэгтэй. Дээрээс нь малчдын сонор сэрэмж чухал үр нөлөөтэй. Айл хөршөөрөө нийлж тогтмол малаа хариулах хэрэгтэй. Иргэд сэжиг бүхий гадны машин орж ирэхэд л нэгэндээ хурдан мэдээлээд өгөх гэх мэтээр хамтын ажиллагаа шаардлагатай байгаа.

-Малын хулгайтай холбоотой хуулийн заалтыг зайлшгүй өөрчлөх цаг иржээ. Сүүлийн жилд л гэхэд малын хулгай 80 гаруй хувиар өссөн тухай та яриандаа дурдсан шүү дээ?

-Зайлшгүй өөрчлөх цаг нь ирээд байна. Махны үнэ өслөө, экспорт ч нэмэгдсэн. Цаашдаа ч өсөх хандлагатай байна. Энэ нөхцөлүүд малын хулгайг гаарахад хүргэж байна шүү дээ. Хүний амь малаас доор үнэтэй болжээ. Гэр бүлээр нь хөнөөгөөд малыг нь хулгайлаад аваад явчих тохиолдлууд гараад байна. Зөвхөн малын хулгай хийж амь амьдралаа залгуулдаг хүмүүс хүртэл бий болжээ. Хүн бүл цөөтэй хөдөөний малчин айлууд дангаараа тэмцээд үүнийг хүчрэхгүй. Иймд төрөөс зохион байгуулалттай тэмцэх шаардлагатай.


Categories
мэдээ цаг-үе

Б.Баяржаргал: Бодлого бодно гэдэг асуудлыг шийдэж сурна. Мэдээж математик худлаа шийдвэр гаргахгүй

Хурдтай хөгжлийн эрин үе хүн төрөлхтнийг цэгцтэй, хурдтай сэтгэхийг шаардаж байна. Математикийн шинжлэх ухааныг амьдралд ойртуулж хэлбэл цэгцтэй сэтгэх тухай ойлголт гэж эрдэмтэд томьёолдог аж. Бүх шинжлэх ухааны үндэс гэгддэг математикийн шинжлэх ухааны сүүлийн үеийн сонин хачин, монголчууд энэ салбарт ямар түвшинд байгаа зэрэг асуудлаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын математикийн тэнхимийн багш, доктор Б.Баяржаргалтай ярилцлаа. Дашрамд дурдахад, улсын математикийн 55 дугаар олимпиад энэ өдрүүдэд болж байгаа юм.


-Математикийн шинжлэх ухааныг хүмүүс хийсвэр шинжлэх ухаан гэж хүлээж авдаг. Тиймдээ ч хүн бүр математикч болох албагүй гэж үзэх нь бий. Гэхдээ тоон ухаан хүний өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг. Таныхаар энэ салбарыг тодорхойлбол…

-Би байгалийн ерөнхий зүйл тогтлыг судалдаг шинжлэх ухаан гэж ойлгодог. Байгалийн ерөнхий зүй тогтол гэдэг нь 1+1=2 гэдэг бол хүний толгойноос нь гараагүй. Тоо тоолохыг хүн үүсгэсэн болохоос цаанаа нэг бүтэц байгаа. Түүний дагуу үүссэн байгалийн ерөнхий зүй тогтол юм. Математик гэхээр хүмүүс хийсвэрээр ойлгодог. Хэдий хийсвэр байсан ч хэзээ нэгэн цагт заавал амьдралд хэрэглэгддэг.

-Эрдэмтэд тооны онолд 9.5 сая оронтой анхны шинэ тоог нээсэн тухай мэдэгдэж байсан. Сүүлийн үед энэ салбарт гарсан шинэ нээлт юу байна вэ?

-Дэлхий дээр математикийг бүх чиглэлээр нь хөгжүүлж байгаа. Миний мэдсэнээр Мянганы бодлого гэж 6-7 бодлого байдаг. Нэг тоог нь бодвол нэг сая ам.долларын шагналтай. Түүний нэгийг ОХУ-ын эрдэмтдийн бодсон хариуг нь өнгөрсөн жил хүлээн зөвшөөрсөн.

-Ямар бодлого байсан бэ?

-Гурван хэмжээст биет байлаа гэхэд гадаргуу нь хэчнээн янз байж болохыг бодож гаргасан. Аяга гэхэд гадаргуутай. Гадаргуу нь хэчнээн янз байх вэ гэх мэт. Маш өвөрмөц гадаргуу байж болдог. Эрдэмтэд хоёр болон дөрвөөс дээш хэмжээстэд нь ангилчихсан, харин гурван хэмжээст огторгуйд ангилж чадахгүй байсан юм. Энэ бол 1900 оны олон улсын хурал дээр яригдсан бодлого. Эрдэмтэд 120 орчим жил бодсон гэсэн үг.

-Монголчуудыг потенциал өндөртэй ард түмэн гэдэг. Монголд энэ шинжлэх ухаан хэрхэн хөгжиж байна?

-МУИС-ийн Математикийн тэнхим 18 багштай. Тэдний 16 нь доктор. Хоёр хүнээс бусад нь бүгд гадаадад доктор хамгаалсан. Тэгэхээр нэг үеэ бодвол нэлээд сайн баг хамт олон бүрдээд байна. Монгол эрдэмтдийн олон өгүүлэл гадаадын сэтгүүлд хэвлэгдэж байна. Гадаадын сэтгүүлд гарч байна гэдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинэ юм хийж байгаагийн илэрхийлэл.

-Та ямар бүтээлээр докторын зэрэг хамгаалсан бэ?

-Би 2014 онд ХБНГУ-ийн Оснабрюкийн их Сургуульд “Hilbert-Kunz theory for bi­noids” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Өөрөөр хэлбэл, байр сэлгэдэг үйлдлүүдийг судалдаг шинжлэх ухааны чиглэлээр хамгаалсан.

-Улсын математикийн 55 дугаар олимпиад нийслэлд эхлээд байна. Та Монголын математикийн хороонд харьяалагддаг. Хорооноос олимпиадын зохион байгуулалтад хэрхэн анхаарч байна вэ?

-Математикийг олон хүүхэд сонирхдог. Янз бүрийн олимпиадууд ч зохион байгуулдаг болсон. Олимпиад болоход Улаанбаатар хотын баг гээд ганц баг оролцдог байсан. Энэ тал дээр дүүргүүдийг дэмжих санаачилга гарч энэ жилээс дүүргийн багууд улсын олимпиадад оролцож эхэлж байна. Дүүргүүдийг олимпиад руу татаж оруулах, оролцогчдын тоог нэмж, тэндээс сайн хүүхдүүдийг илрүүлэх зорилготойгоор энэ арга хэмжээг авч байна.

-Улсын олимпиадад нийслэлийн баг тэргүүлдэг гэж байна. Аймгуудын хувьд аль аймаг сайн давхидаг вэ?

-Улаанбаатар хотын баг ихэвчлэн тэргүүлдэг. Бүх хүүхдийнх нь авсан оноог нийт хүүхдийнх нь тоонд хуваагаад дундажлахад тийм үзүүлэлт гардаг. Харин орон нутгийн хувьд Хөвсгөл аймаг их сайн. Хөвсгөлийн хүүхдүүд сүүлийн үед жил бүр тогтмол 1-2 медаль авдаг болсон. Багаараа Улаанбаатар хотын дараа жагсдаг, зарим удаа түрүүлсэн тохиолдол ч бий.

-Хөвсгөл тэргүүн эгнээгээ алдахгүй байгаа нь багш боловсон хүчин нөлөөлж байна уу?

-Багшаас л шалтгаална. Хөвсгөлд шижигнэсэн дөрвөн залуу багш бий. Хөвсгөл аймаг дээр үеэс шавь сургалтаар хүүхдийг бэлтгэж ирсэн суурь байдаг юм.

-Математикийн багш нарыг чадавхжуулахад танай хороо анхаардаг уу?

-Олимпиадын хорооны зүгээс энэ чиглэлд гэхээс илүү олимпиад зохион байгуулах тал дээр түлхүү ажилладаг. Улсын олимпиад гурван даваатай болдог. Дээр нь П.Энхболдын нэрэмжит улсын уралдааныг зохиодог. Намарт бүсийн олимпиад гэж бас болно. Эдгээрийг хариуцаж ажилладаг сайн дурын төрийн бус байгууллага юм.

Яахав, орон нутгаас багш, сурагчдад сургалт авах хүсэлт манай багш нарт ирдэг. Тэр бүрт нь яваад тусалж дэмждэг.

-Математикийн олимпиадыг бага ангийнхны дунд зохион байгуулахыг салбарын яамнаас хориглосон. Энэ шийдвэрийг олимпиад зохион байгуулагч та бүхэн хэрхэн хүлээж авав?

-Ер нь зааглах нь зөв. Би бага ангид олимпиад явуулахыг дэмждэггүй. Цөөхөн байх нь чанартай. Сүүлийн үед чанаргүй олон олимпиад зохиогдож, засалт нь буруу болж, хэл ам үүсдэг. Тэр гомдол, санал нь яаманд хүрсэн болов уу. Тиймээс үүнийг хянах нь зөв байх. Яамтай манай хороо хамтарч ажилладаг. Яамны зүгээс бусад төрлийн олимпиадыг ч зааглах бодлого барьж байгаа юм билээ. Хэдэн гол олимпаидуудаа үлдээгээд бусдыг нь явуулахгүй болох чиглэлтэй. Тэр дотроо математикийн олимпиадыг гэхэд МУИС зохион байгуул гэдэг үүрэг өгөх жишээтэй. Тодорхой эзэнтэй, бодлого нь хаанаас гарч байна, засалтууд нь хаанаа болохгүй байна гэх асуудал нь бүгд шийдэгдэнэ. Нөгөө талаар нэг газар төвлөрчихөөр олон олимпиад ч болох үндэсгүй болно. Жилдээ цөөхөн олимпиад зохиогддог болох болов уу гэсэн таамаглал байна.

-Олимпиадад оролцож байгаа хүүхдүүдийн чадвар нэмэгдэж байна уу?

-Сүүлийн үед олимпиадад орж байгаа хүүхдүүд нас нь залуужиж байна. Жишээ нь, энэ жилийн 12 дугаар ангид 10 дугаар ангийн хоёр хүүхэд оролцож байгаа. Тэр хоёр бараг түрүүлчих болов уу. Бүр зургадугаар ангийн хүүхдүүд есдүгээр ангид орчихсон олимпиадад оролцоод явж байна. Үүнээс харахад хүүхдүүд нэлээд сайжирсан. Өнгөрсөн жил анх удаа манай улс олон улсын олимпиадаас зургуулаа медаль авсан. Нэг мөнгө, таван хүрэл авсан. Олон улсад гаргаж байгаа амжилт ч ахиж байна гэсэн үг. Олон улсын олимпиадад дэлхийн 100 гаруй улс орж байгаа. Монгол Улс дөчин хэдэд, Францтай эн тэнцээд явдаг. Өмнө жагссан улсуудыг харахад эль эрт хөгжчихсөн орнууд байдаг.

-Математикт хүн бүр дурлах гол шалтгааныг дурдаач!

-Хүний мэдлэг бол бөмбөрцөг шиг. Мэдлэг томроод байхад гадна талд нь мэдэхгүй байгаа нь нэмэгдээд байдаг. Их мэдэх тусам их мэдэхгүй нэмэгддэг. Бага мэддэг хүнд бага л мэддэг юм байгаа. Математикт бол хязгаар байхгүй. Тиймээс матетамтикийн давуу тал нь хүүхдэд маш их зүйл өгдөг. Түүнийг хүмүүс өөрсдөө мэдэхгүйгээр л хэрэглэдэг. Математикийн бодлого бодно гэдэг асуудлыг шийдэж байгаа хэрэг юм. Мэдээж математик худлаа шийдвэр гаргана гэж байхгүй. Аливаа зүйлийг яавал зөв сайн болох вэ гэдэг талаас бодож эргэцүүлдэг болно.

Б.ЭНХЗАЯА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Хөгжлийн диалектик” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Хөгжлийн диалектик” хэмээн өгүүлжээ.

“Хууль зүйн ухааны доктор, профессор А.Эрдэнэцогт: Захиргааны ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталбал Засгийн газрын шийдвэрийн 100-ны 98 хувь шүүхийн хяналтаас гарна” хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Эдийн засаг” нүүрт “Эдийн засагч Ч.Хашчулуун: Гэрээг өөрчилнө гэхээр ямар ч компани хөрөнгө оруулалтаа нэн даруй зогсооно” хэмээн ярьжээ.

“Монос” эмийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал М.Одгэрэл: “Монос” эмийн үйлдвэр олон улсын GMP стандартыг амжилттай хэрэгжүүлээд явж байна гэж “Шинэ цагийн монгол” нүүрт ярьжээ.

“Судлаач Д.Ганхуяг: Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьсан байна.

“Дэлхийн мэдээ” нүүрт “АНУ, Хятадын талууд тохиролцоонд хүрч чадах уу” хэмээн бичжээ.

Бүгд найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Ахмед Язал: Истанбул- Улаанбаатар чиглэлд өдөр бүр нислэг үйлдвэл Монголын худалдааны салбарт ашигтай хэмээн “Эдийн засаг” нүүрт ярьсан байна.

“МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар: Ерөнхий сайдын УИХ-ыг хоёр шатны парламенттай болгох байр суурийг дэмжиж байгаа” гэж “Улс төр” нүүрт ярьсан байна.

“Цагдаагийн хошууч Д.Будзаан: Хүүхдэд цаг гаргаж, бага наснаас нь зөв хүмүүжүүлээгүй бол эцэг эх, хүүхдүүдийн хооронд ан цав үүсдэг” хэмээн “Цаг үе, үйл явдал” нүүрт ярилаа.

“Өд, бэх” нүүрт “Шүлэг дотор “шавьж мурилзсан нь” хэмээх шүүмж өгүүлжээ.

“Улс төр” нүүрт “УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Гишүүдэд өчигдөр орой хүргэгдсэн материал “Рио-Тинто”-д очжээ” хэмээн ярив.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ эдийн-засаг

Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан санал, зөвлөмж

Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах арга замыг эрэлхийлэн санхүүгийн зохицуулагч байгууллагууд, банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэд болон судлаачдыг оролцуулан дараах цуврал хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Үүнд:

  • 2018/03/20: “Зээлийн хүүг бууруулах стратеги” сэдэвт хэлэлцүүлэг,
  • 2018/09/24: “Зээлийн хүүг бууруулах эрхзүйн орчин, олон улсын туршлага” сэдэвт хэлэлцүүлэг,
  • 2018/11/16: “Зээлийн хүүг бууруулах арга замууд” сэдэвт хэлэлцүүлэг.

Эдгээр хэлэлцүүлэгийн үеэр гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн танилцуулж байна:

Нэг. Манай оронд зээлийн хүүг бууруулах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, мөнгө хүүлэлтийг зогсоох, иргэд хоорондын богино хугацаатай, өндөр хүүтэй зээлийн харилцааг зохицуулах шаардлага байна.

Хоёр. Гэхдээ банкны салбарт захиргаадалтын аргаар хүүг хязгаарлах оролдлого нь зах зээл, эдийн засагт нэмэлт гажуудлыг бий болгох тул тогтвортой хэрэгжих боломжгүй. Ялангуяа, макро эдийн засгийн болон санхүүгийн зах зээлийн тогтвортой орчин бүрдээгүй үед зээлийн хүүг захиргаадалтын аргаар бууруулах оролдлого нь санхүүгийн зуучлалыг зогсоож, хөрөнгийн зугаталтыг бий болгож, санхүүгийн хүртээмжийг хумиж, эдийн засгийг хүндрэл рүү хөтлөх эрсдэл өндөр байна.

Гурав. Банкны салбарын зээлийн хүү нь эх үүсвэрийн хүү, зээлдэгчийн эрсдэлийн түвшинтэй уялдан тогтдог тогтолцоонд захиргаадалтын аргаар шууд нөлөөлөх нь жижиг, дунд бизнес эрхлэгч, бага орлоготой иргэд болон орон нутгийн зээлдэгчдэд хүрэх зээлийн үйлчилгээг хумиж, хүртээмжийг бууруулна. Энэ нь эргээд албан бус зээлийн үйлчилгээ хөгжих нөхцөлийг бий болгож, санхүүгийн байгууллагуудын шимтгэл өсөх зэрэг сөрөг үр дагавартай. Бусад орны жишээ, сургамжаас харахад зээлийн хүүний дээд хязгаарыг хуулиар тогтоох анхны санаа нь зээлийн хүү хэт өндөр, зээлийн үйл ажиллагаанд мөнгө хүүлэлтийн хэв шинж байна гэсэн олон нийтийн хүсэл, сонирхолд нийцүүлж буюу зээлийн төлбөрийн дарамтыг бууруулах, санхүүгийн хүртээмжийг сайжруулах гэсэн зорилготой байжээ. Гэвч бодит байдал дээр эсрэг нөлөө үзүүлдэг сургамжууд байна. Тухайлбал:

  • Баруун Африкийн орнууд (Бенин, Буркина Фасо, Мали, Нигер, Синегаль, Того, Каот-Дивуар, Гвиней-Бисау) 2014 онд зээлийн хүүний дээд хязгаар тогтоосон хэдий ч үүний нөлөөгөөр алслагдсан бүс нутгуудад үйл ажиллагаа эрхлэх санхүүгийн байгууллагууд эрс цөөрч, ядуу болон алслагдсан бүс нутгийн иргэд зээл авч чадахгүйд хүрчээ.
  • Герман, Франц улсад зээлийн хүүний дээд хязгаар тогтоосон нь бага орлоготой иргэд болон өрхүүдэд зориулсан зээлийн бүтээгдэхүүний төрлийг бууруулж, бага орлоготой, харьцангуй өндөр эрсдэлтэй зээлдэгчид зээлийн үйлчилгээнээс хасагдахад хүргэжээ.
  • Латин Америкийн орнууд (Эквадор, Перу, Мексик, Бүгд найрамдах Доминикан) зээлийн хүүний дээд хязгаар тогтоосон нь бичил санхүүгийн байгууллагуудын зээл олголтыг бууруулж, хөдөө орон нутгаас санхүүгийн байгууллагууд дүрвэж, хүүгийн бус шимтгэл, хураамжийг нэмэгдүүлсэн зэрэг сөрөг нөлөө үзүүлжээ. Үүний нөлөөгөөр тус улсуудын жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ), бизнес эрхлэгчид илүү хохирол амсжээ.
  • Кени улс 2016 онд зээлийн хүүний дээд хязгаар, хадгаламжийн хүүний доод түвшинг хуулиар тогтоожээ. Үр дагаварт нь банкууд эрсдэлээ бууруулах зорилгоор том аж ахуйн нэгж, байгууллагуудад зээлийн үйлчилгээг түлхүү үзүүлж, ЖДҮ эрхлэгчид болон хэрэглээний зээл хүсэгчдэд өндөр шаардлага тавьж, тэдгээрт олгох зээл эрс буурчээ. Үүний зэрэгцээ хууль хэрэгжиж санхүүгийн байгууллагуудын хураамж, шимтгэл нэмэгдэж, зээлийн хугацаа богиносч, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэхэд нөлөөлжээ.
  • Хүүний дээд хязгаар тогтоох тохиолдолд санхүүгийн байгууллагууд нь эх үүсвэрийн зардал, эрсдэл, зээл олгохтой үйл ажиллагааны зардлаа нөхөх, өөрсдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор хүүний бус орлого болох зээлийн хураамж, шимтгэлийг нэмэгдүүлдэг. Мөн зээлдэгчдээс зээлийн даатгал зэрэг нэмэлт үйлчилгээ авахыг шаардаж эхэлдэг олон улсын жишээ байна. Эдгээр нь зээлдэгчид, ялангуяа санхүүгийн боловсрол багатай зээлдэгчид зээлийн нийт зардлыг тооцоход илүү төвөгтэй болгох бөгөөд зээлийн зардлын ил тод байдлыг бууруулдаг байна.
  • Зээлийн хүүний дээд хязгаар тогтоосны дараа жижиг болон дунд хэмжээний санхүүгийн байгууллагуудын хувьд эх үүсвэр татан төвлөрүүлэхэд хүндрэл учрах, зах зээлээс шахагдах, ашигт ажиллагаа нь огцом буурч, цаашид үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлж чадахгүйд хүрэх эрсдэл өндөр юм. Санхүүгийн байгууллагуудын зээл олголтын хэмжээ, ашигт ажиллагаа, активын өгөөж нь буурахын зэрэгцээ чанаргүй зээлийн хэмжээ нэмэгддэг байна. Энэхүү нөхцөл байдал цаашид удаан үргэлжилбэл зах зээлд эрсдэл хуримтлагдах, санхүүгийн зах зээл тогтворгүй байдалд орох сөрөг нөлөөтэй.
  • Мөнгөний бодлогын хэрэгжилтийн үр нөлөө, төв банкны зорилтоо хангах боломжийг хязгаарлах, төв банкны бие даасан, хараат бус байдал байдалд сөргөөр нөлөөлнө. Тодруулбал, бодлогын хүүг ашиглан зах зээл дээрх хадгаламж, зээлийн эрэлт, нийлүүлэлтийг зохицуулах боломж хязгаарлагдана. Санхүүгийн байгууллагуудын зээлийн хүү, хэмжээний шийдвэрт бодлогын хүүнээс гадна бусад хязгаарлалт, эрсдэлүүд илүү хүчтэй нөлөөлнө.

Дөрөв. Хууль тогтоох байгууллагаас зах зээлд хүү тогтох тогтолцоонд шууд оролцож, чөлөөт эдийн засгийн зарчмаас ухрах нь олон улсын санхүүгийн байгууллагуудын өмнө Монгол улсын хүлээсэн үүрэг амлалттай харшлахын зэрэгцээ гадаад зах зээлээс хямд өртөгтэй эх үүсвэр татах, гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд зорилтод ч сөргөөр нөлөөлөх болгоомжлол байна.

Тав. Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай эрх зүйн орчныг олон улсын жишгийн дагуу боловсронгуй болгох ёстой. Монголбанкнаас “Cанхүүгийн хэрэглэгчийг хамгаалах тухай хууль”-ийн төслийг боловсруулж, өргөн барих бэлтгэл ажлыг хангаж байна. Харин одоо өргөн баригдсан хуулийн мөнгө хүүлэлттэй тэмцэх зохицуулалт дээр илүүтэй анхаарах шаардлагатай байна.

Зургаа. Макро эдийн засгийн тогтвортой орчинг бүрдүүлэх, мөнгөний бодлогын хүүний шилжих нөлөөг сайжруулах, банкуудын эрсдэл удирдах чадвар, үр ашиг, засаглалыг сайжруулах замаар зээлийн хүүг бууруулах боломжтой. Эдийн засаг, санхүү, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх замаар зээлийн хүүг зах зээлийн зарчимд тулгуурлан бууруулах зорилготой боловсруулсан “Зээлийн хүүг бууруулах стратеги 2018-2023”, түүний үйл ажиллагааны төлөвлөгөөг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-өөр батлуулаад байна. Энэ стратегийг амжилттай хэрэгжүүлэх нь санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, хүү буурах макро орчинг бүрдүүлэхийн зэрэгцээ зэрэгцээ зээлийн хүү дорвитой буурч, тогтвортой байхад нөлөөлнө. Ялангуяа, энэхүү дунд хугацааны стратеги нь улс төрийн орчноос үл хамааран манай орны эдийн засгийн бодлогод тогтвортой хадгалагдан хэрэгжиж үр дүнд хүрэх учиртай.

Долоо. СТБЗ-өөс баталсан “Чанаргүй активын бууруулах стратеги”, түүний үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь санхүүгийн зуучлал өргөжих, зээлийн хүү буурах болон санхүүгийн тогтвортой байдал хангагдахад чухал байна. Чанаргүй зээл нэмэгдэхийн хэрээр банкнаас олгох зээлийн хэмжээ, санхүүгийн зуучлал хумигдаж, зээлийн хүү өндөр түвшинд хадгалагдаж, эдийн засгийн идэвхжил сулрахад нөлөөлнө. Иймд тус стратегид туссан чанаргүй зээлийг үр ашигтай шийдвэрлэх эрх зүйн орчинг бий болгох нь олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэн санхүүгийн зуучлалыг өргөжүүлж, зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлнэ.

Найм. Зээлийн хүү өндөр байхад санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлаас гадна эх үүсвэрийн хүү, зардал өндөр байгаа нь гол хүчин зүйл болж байна. Ялангуяа, хадгаламжийн зах зээл дээрх хэт төвлөрөл, түүнээс үүдэлтэй эх үүсвэрийн зардал өндөр байгаа асуудлыг шийдвэрлэх асуудал чухал байна. Иймд эх үүсвэрийн зардлыг зах зээл, эдийн засагт гажуудал үүсгэхгүйгээр бууруулах шийдэл олох шаардлагатай байна. Энэ чиглэлд бодлогын хэрэгслүүдийг оновчтой ашиглахаар Монголбанк эрэл хайгуул хийж ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Бургер Кинг”-ээр үйлчлүүлсэн гурван хүн хордлого авчээ

“Бургер Кинг” ресторанаар үйлчлүүлсэн гурван хүн хордлого авч ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Энэ талаар ХӨСҮТ-өөс тодруулахад “Тус хоолны газраар үйлчлүүлж хордлого авсан гэх хүмүүс ирээд байна. Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Нарийн шинжилгээ хийсний дараагаар онош тодорхой болно” гэлээ.

Харин НМХГ-аас тодруулахад “Манайд “Бургер Кинг”-ээр үйлчлүүлсэн гурван иргэн хордлого авсан гэх дуудлага, мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн улсын байцаагч нар газар дээр нь очиж ажиллахаар явлаа” гэв.

“Бургер Кинг” нь дэлxийн 100 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулдаг сүлжээ ресторан юм. 2015 онд Макс Группийн оxин компани Макс Центр XXК нь албан ёсны онцгой эрxт франчайз компаниар сонгогдон Монголд анxны салбараа нээсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

“Майдар эко хот” төслийн талбайд Монголын үндэсний кино үйлдвэрийн шав тавигдлаа

Төв аймгийн Зуунмод сумаас 10 км зайд байрлах “Майдар эко хот” төслийн талбайд өнөөдөр Монголын үндэсний кино үйлдвэрийн шав тавих ёслол болж, өндөрлөлөө.

Шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлэв. Дараа нь Ардын жүжигчин Н.Сувд, Монгол кино үйлдвэрийн захирал Ж.Солонго, найруулагч Г.Жигжидсүрэн болон Монгол Улсад ирсэн Холливудын жүжигчин, найруулагч нарын хамтаар шав тавих ёслолд оролцлоо.

Майдар хотод 50 га талбайг хамарсан 9 студи, үйлдвэрлэлийн цех, задгай зураг авалтын талбай, агуулах, оффиссоос бүрдсэн, орчин үеийн стандартад нийцсэн Монголын анхны кино үйлдвэрлэлийн цогцолбор болно.

Цогцолбор нь олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд гадаад дотоодын кино урлагийн мэргэжилтнүүдийн уулзаж, хамтран ажилладаг гол төв болно гэж үзэж байна.

Уг цогцолборт дуутай оруулалттай, дуу оруулалтгүй кино зураг авч, зураг авалтын дараах бүх төрлийн боловсруулалтын ажлуудыг орчин үеийн тоног төхөөрөмж, технологиор гүйцэтгэх боломжтой болно. Мөн зураг авалтын үед гадаад болон дотоод талбайд ашиглагдах бүх төрлийн эд хэрэгслүүдийг үйлдвэрлэх цех, кино зурагт хэрэглэх бүх төрлийн эд зүйлсийг стандартын шаардлагад нийцсэн орчинд хадгалах агуулахтай байх юм.

Төслийг санаачлагчид энэхүү кино студи нь дөрвөн улирлын байгалийн онцлог төрхийг харуулсан зураг авах, хотын болон байгалийн, уламжлалт соёл ахуйг харуулсан гэх мэт бүх төрлийн зураг авалт хийх боломжтой хэмээн үзжээ.

Categories
мэдээ нийгэм

Гар зургийн уралдааны шилдгүүдийг тодрууллаа

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээний хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс ЕБС-ийн сурагчдын дунд “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙР ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ” сэдэвт гар зургийн уралдааныг зарласан.

Тус уралдааны шилдгээр шалгарсан бүтээлийн эздэд шагнал гардуулах арга хэмжээ /2019.05.03/-нд ХНХЯамны 10 давхрын хурлын зааланд амжилттай болж өндөрлөлөө. Уралдаанд нийт 50 гаруй бүтээл ирснээс шилдэг гурван бүтээл, тусгай байр хоёрыг шалгаруулсан.

Шагналыг ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүн, ХАБЭМТөвийн дарга М.Даваабат, тус газрын дарга П.Энхтайван, МХЕГ-ын хөдөлмөрийн харилцааны хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс, ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүн Р.Ганхуяг, ХНХДСургуулийн ХАБЭМ-н тэнхимийн эрхлэгч Н.Уранчимэг, Монголын ашигт малтмалын тээвэр эрхлэгчдийн Арвин зам холбооны гүйцэтгэх захирал Т.Мөнхсэргэлэн нар гардуулан өглөө.

1-р байр Б.Мөнххүслэн /Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 11д ангийн сурагч/

2-р байр Б.Мөнхжаргал /БЗД 72-р сургуулийн 6г ангийн сурагч/

3-р байр М.Тэмүүлэн /5-р сургуулийн 2г ангийн сурагч/ тус тус шалгарсан.

Тусгай байр

Ү.Аззаяа /42-р сургуулийн 5е ангийн сурагч/

Г.Есүй /ХУД 34-р сургуулийн 4а ангийн сурагч/

Мөн ивээн тэтгэгч байгууллагын шагналаар 5 хүүхдийг шагнаж урамшуулав.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг өөр өөрсдийн нүдээр харж зурсан нь олон шинэлэг санааг дэвшүүлж чадсан гэдгийг уралдааны шүүгчид онцолж байлаа.

ЕБС-ийн сурагчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэг, ойлголтыг өгөх, хүүхдийн бүтээлээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгын хүрээнд уг уралдааныг зохион байгууллаа.

Categories
мэдээ нийгэм

Чингис хааны түүхэн аялал жуулчлалын авто замын ажил эхэлжээ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ түүхэн аялал жуулчлалын замын ажлын явцтай танилцжээ. Чингис хот-Бэрх чиглэлд шинээр тавигдах хатуу хучилттай авто замын гүйцэтгэгчээр “Анандын зам”, “Наранбулаг-Хан” ХХК-иудын түншлэл шалгарсан юм байна. Энэхүү Чингис хот-Бэрх чиглэлийн авто замын ажлыг төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 01 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Төсөв, санхүүтэй холбоотой хүндрэл гарахгүй, тендерт шалгарсан компаниуд нь олон жилийн туршлагатай учраас найдвартай, чанартай зам барина гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа Л.Оюун-Эрдэнэ сайд гүйцэтгэгч компаниудад хандаж хэлсэн үгэндээ онцолсон байна.

Чингис хааны түүхэн аялал жуулчлалын зам бол маш том, үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын нэг чухал хэсэг. Ирэх жил Хэнтий аймагт “Өндөрхаан”, “Дадал” гэсэн 2 нисэх буудлыг ашиглалтад оруулах гэж байгааа юм. Мөн хэд хэдэн сумыг хамарсан томоохон цогцолборуудыг ашиглалтад оруулна. Тиймээс гадаад, дотоодын аялагч, жуулчдын урсгал нэмэгдэнэ гэсэн хүлээлт бий болоод байгаа аж. Ийнхүү аялал жуулчлал эрчимжихэд Хэнтий аймгийн түүхэн газруудад хүрэх хатуу хучилттай авто замын хэрэгцээ, шаардлага их юм. Энэ жил дээр дурдсанчлан Чингис хот-Бэрх чиглэлийн 70 километр зам ашиглалтад орох бол ирэх жил Бэрх-Батноров-Норовлин-Дадал чиглэлийн 200 километр замын ажлыг эхлүүлэх юм байна.

Чингис хааны түүхэн аялал жуулчлалын авто замын ажил эхэлжээ