Categories
мэдээ улс-төр

Б.Чойжилсүрэн, М.Оюунчимэг нарыг улирааж, Х.Болорчулуун, Ж.Ганбаатарыг шинээр сонголоо

УИХ-ын тухай хуульд заасны дагуу Байнгын хороодын дарга нарыг жилийн хугацаатай сонгон ажиллуулдаг. Мөн улираан сонгож болдог юм. Үүний дагуу чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим Байнгын хорооны даргыг шинээр сонгох, улираан сонгох асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нарыг улираан сонголоо. Харин Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очирыг чөлөөлж, Ж.Ганбаатар гишүүнийг сонгов. Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очирыг чөлөөлж, Х.Болорчулуун гишүүнийг сонголоо. Бусад Байнгын хорооны дарга нарын асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Сурагчдын шатарчдын ДАШТ-ээс долоон медаль хүртлээ


Турк улсын Анталья хотод өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон сурагчдын шатрын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 23 шатарчин өрсөлджээ. Дэлхийн 33 орны 392 тамирчин оролцсон тус тэмцээнд манай шатарчид гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна. Медаль хүртсэн тамирчдын ихэнх нь охидууд байжээ.

Охидын 11 хүртэлх насанд Энх-Амгалангийн Энхрий /”Монголын хүүхдийн ордон”/, 13 хүртэлх насанд Хишигбаатарын Баясгалан /”Босоо ноён” клуб/, 17 насанд Очирхуягийн Өлзийхишигжаргал /”Төв” клуб/ нар аваргын алтан медаль хүртэж, сурагчдын дэлхийн аварга болжээ. Нээлттэй 11 хүртэлх насанд Батсүхийн Ананд /”1-р сургууль”/, охидын 13 хүртэлх насанд Даваахүүгийн Мөнхзул /”Төв” клуб/, охидын 17 хүртэлх насанд Наранбаатарын Наран-Эрдэнэ /”Сүхбаатар” аймаг/ нар мөнгөн медалын эзэд болсон байна.

Мөн нээлттэй 15 хүртэлх насанд Далхаагийн Сүхбат /Төв аймаг/ хүрэл медаль хүртсэн бол охидын 7 хүртэлх насанд Ганбаярын Мишээл /”Төр Монгол ХТ”/, охидын 9 насанд Гурванбаатарын Урангоо /”Чингис” клуб/, охидын 15 хүртэлх насанд Эрдэнэбаярын Маргадгуа /”Төв” клуб/, нээлттэй 15 хүртэлх насанд Энхбаатарын Энх-Од /Сүхбаатар аймаг/ нар шагналт байранд орсон байна.

Сурагчдын шатрын ДАШТ-д амжилттай оролцсон өсвөрийн баг тамирчид болон ахмад шатарчид, Азийн аварга өсвөрийн шатарчдыг өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн ордонд хүлээн авч уулзжээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилов

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь Д.Занданбатыг томилов.

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий этгээдэд зээл олгосон гэх асуудалд нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаа өгөхийг УИХ-ын дарга асан М.Энхболд өнгөрсөн намрын чуулганы үеэр шаардсан. Энэ дагуу ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар үүрэгт ажлаасаа түдгэлзэх хүсэлтээ ноднин 11 дүгээр сарын 19-нд УИХ-д ирүүлжээ.

Томилох, чөлөөлөх асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. Тэрээр, Ерөнхий аудиторын бүрэн эрхэд хамаарах аудитын тайланг баталгаажуулах үүргийг хэрэгжүүлэхгүй, хууль зөрчих нөхцөл үүсээд байгаа тул төрийн аудитын байгууллагын ажлыг хэвийн явуулах зайлшгүй шаардлага бий болсныг онцолсон. Тэрээр, Д.Хүрэлбаатарыг АТГ-аас шалгаж байгааг бичгээр мэдэгдсэн гэж танилцуулгадаа дурдав. Тиймээс Д.Хүрэлбаатарт ёс зүйн хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь Д.Занданбатыг томилуулах саналаа танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, тайлбар авав.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, нэр дэвшигч Д.Занданбатыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, “Аудитын байгууллага хөндлөнгийн хяналт тавих ёстой. Тиймээс гүйцэтгэх засаглалаар ажиллаж байсан хүн сонгох нь зохимжгүй байдаг гэж боддог. Танилын нүүр халуун гэдэг. Гэхдээ нэр дэвшигч маань сайн ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ. Тэрээр, мөн төсвийн байгууллагын гадаад томилолтын асуудал үр дүнгүй байгааг хэлээд, энэ асуудалд аудитын байгууллага анхаарч, төсвийн үргүй зардлыг таслан зогсоох ёстой” гэв.

Нэр дэвшигч Д.Занданбат, “Миний гүйцэтгэх засаглалд ажиллаж байсан туршлага аудитын ажил хийхэд зохих хэмжээнд хамааралтай. Үндэсний аудитын байгууллага бол төрийн тусгай, мэргэжлийн боловсон хүчинтэй байгууллага. Ерөнхий аудиторын хувьд тухайн байгууллагын ажлыг зохион байгуулах, эцсийн дүнг баталгаажуулах үүрэгтэй. Үүнд хөндлөнгийн нөлөө гарахгүй гэдэгт итгэлтэй байна. Харин гадаад томилгооны зардлын үр өгөөжийг сайжруулж, гадны орны туршлагыг нэвтрүүлж, хариуцлагатай, хичээж ажиллах болно” гэв.

УИХ-ын гишүүн О.Батнасан, санхүүгийн мэргэжилтэй хүн нэр дэвшиж байгааг дэмжиж буйгаа илэрхийлэв. Тэрээр, “Аудитын байгууллага бол УИХ-ын ажлыг хянадаг. Тиймээс үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж, улс төрөөс хараат бус, бие даасан байдлыг эрхэмлэж ажиллах хэрэгтэй” гэв.

Нэр дэвшигч Д.Занданбат, Статистик мэдээг харахад, аудитын зөрчил жил ирэх тусам тодорхой хэмжээгээр нэмэгддэг. Зөрчлийн хэрэгжилтийг хангах ажил сүүлийн хоёр жилд сайн байсан. Хяналтын ажлын гол зорилго нь давтан алдаа гаргахгүй байхад чиглэгддэг. Тиймээс Аудитын тодорхой стандартыг мөрдөх тал дээр анхаарч ажиллана” гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн тайлбар хэлэв. УИХ-ын өнгөрсөн намрын чуулганаар Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн. Тэрээр ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар шалгагдаж байгаа юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн хуулиуд, Үндсэн чиглэлийг ирэх сарын 1-нээс өмнө аудитаар оруулж, хэлэлцсэн байх ёстой. Тиймээс Аудитын байгууллагын чиг үүргийг баталгаажуулах Ерөнхий аудиторыг томилох шаардлагатай болсон. Д.Хүрэлбаатар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа тул эргүүлэн томилох нь хууль эрх зүйн хувьд боломжгүй” гэв.

Ийнхүү санал хураахад, Д.Хүрэлбаатарыг Ерөнхий аудиторын албан тушаалаас чөлөөлөхийг гишүүдийн 72.7 хувь нь дэмжлээ. Харин Д.Занданбатыг Ерөнхий аудитороор томилох санал хураахад гишүүдийн 83.3 хувь дэмжив. Ингээд УИХ-ын дарга Г.Занданшатар чөлөөлөгдөж, томилогдсон дээрх хүмүүсийн тушаалыг танилцууллаа.

Нэр дэвшигч Д.Занданбат 1967 онд төрсөн, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр, “Отгонтэнгэр” дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, Монгол Улсын Эрдмийн их сургуулийг төрийн захиргааны менежментийн мэргэжлээр төгссөн, Төрийн захиргааны удирдлагын магистр зэрэгтэй аж. Тэрбээр, Баянзүрх дүүргийн татварын хэлтэст улсын байцаагч, Нийслэлийн татварын газарт улсын байцаагч, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын дарга, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, мөн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байжээ.

Categories
мэдээ улс-төр

Л.Өлзийсайхан үүрэгт ажлаа хүлээж авлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2019.05.09) нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг хэлэлцэж, Лувсандоржийн Өлзийсайханыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн даргаар томилуулах тухай Улсын Их Хурлын даргын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.2 хувь нь дэмжсэн. Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Цэдэвийн Цолмонг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон Удирлагын зөвлөлийн гишүүдийн хамт шинээр томилогдсон Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханыг хүлээн авч баяр хүргээд Улсын Их Хурлын Тамгын газрын тамгыг гардуулан өгч, ажлын амжилт хүслээ. Л.Өлзийсайхан нь 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 1999 онд хууль зүйн ухааны магистр хамгаалжээ.

Тэрбээр 1998-2002 онд МУБИС, 2002-2015 он хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, 2007-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх, 2012 онд Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд газрын дарга, 2015-2017 онд шүүгч, 2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт газрын дарга, 2019 оноос Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байв.

Л.Өлзийсайхан нь төрийн албанд 21 жил, үүнээс 8 жилд нь Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаа туршлагатай төрийн албан хаагч бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын анхны эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга болж байгаа юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

БЗД-ийн хэмжээнд ‘’Тээш’’ нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

БЗД-ийн хэмжээнд ‘’Тээш’’ нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

БЗД-ийн хэмжээнд ‘’Тээш’’ нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн хэлтсээс ‘’Тээш’’ нэгдсэн арга хэмжээг дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулж байна. Тус арга хэмжээ нь 5 дугаарын сарын 3-ны өдөр эхэлсэн бөгөөд дүүргийн алслагдсан гэр хорооллын замуудад хамтарсан хяналт, шалгалтыг зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд хулгайн эд зүйлс тээвэрлэж буй автомашинуудыг олж тогтоож, арлын дугаар сольж бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт хяналт тавьж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томиллоо

Image result for Д.Занданбат

Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. “Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжье” гэсэн байнгын хорооны саналаар санал хурааж, гишүүдийн олонхи нь буюу 72.7 хувиар дэмжлээ. Мөн “Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудиторт томилохыг дэмжье” гэсэн санал 87.3 хувиар дэмжигдэж Д.Занданбат Монгол Улсын Ерөнхий аудитороор томилогдлоо. Д.Занданбат 1967 онд төрсөн, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр, “Отгонтэнгэр” дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, Монгол Улсын Эрдмийн их сургуулийг төрийн захиргааны менежментийн мэргэжлээр төгссөн, Төрийн захиргааны удирдлагын магистр зэрэгтэй. Баянзүрх дүүргийн татварын хэлтэст улсын байцаагч, Нийслэлийн татварын газарт улсын байцаагч, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын дарга, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, мөн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байжээ.

Categories
гадаад мэдээ

Их Британийн ханхүү Харри Монгол ноолуурыг сонгожээ

Их Британийн ханхүүгийн эхнэр Меган Маркл хүү төрүүлэн дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа билээ. Энэ сарын 06-нд тэд олны өмнө ил гарч, ард иргэддээ баярлаж буйгаа илэрхийлсэн байна. Энэ үеэр Харригийн өмссөн цамц нь “Монгол ноолуур” байв. Барууны хэвлэлүүдэд түүнийг 100 хувийн монгол ноолууран цамц өмсч ирснийг онцолж байна. Түүний цамц нь энгийн хийцтэй боловч тансаг зэрэглэлийн 100 хувь Монголын ноолуураар хийсэн хэмээн Барууны хэвлэлүүд бичиж байгаа аж. Ханхүү хүүгийнхээ талаар “Бүх л эцэг, эх “Миний хүүхэд үнэхээр өхөөрдөм гэдэг. Үнэхээр л энэ бяцхан ертөнц маш гайхалтай. Би үнэхээр их жаргалтай байна” гэж ярьжээ. Тэрбээр өөрийн эхнэр Меганаар маш их бахархаж байгаагаа хэлээд “Биднийг дэмжиж, хайраа бидэнд түгээж байгаа та бүхэнд үнэхээр их баярлаж байна” гэсэн аж. Эхнэрээ төрөхөд дэргэд нь байх ямар байсан талаар асуухад Харри “Маш гайхалтай байлаа. Эхнэрээрээ үнэхээр их бахархаж байна” хэмээн Харри хариулжээ.
Харри мөн өнгөрсөн аравдугаар сард Меганыг хөл хүнд болсон талаар зарлахдаа өмсч байсан цамцаа монгол ноолууран дотроо өмссөн байжээ. Сануулахад, Харри, Меган нар өнгөрсөн намар Австралид албан ёсны айлчлал хийхээр газардсанаасаа хэдэн цагийн дараа анхны хүүхдээ хүлээж байгаа талаараа зарласан юм.

Categories
мэдээ улс-төр

​Утааг бууруулах шинэ технологи танилцууллаа

Япон улсын Токиогийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор Ябэ Такаши ИТХ-ын дарга Р.Дагватай уулзсан уулзалтандаа Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлын нэг болох агаар орчны бохирдлыг бууруулахад ач холбогдол бүхий эрчим хүчний шинэ технологи танилцуулсан юм. Тус технологийг ШУТИС-тай хамтран хэрэгжүүлэх аж. Цөөн хүн амтай нийслэл хотод тус төслийг хэрэгжүүлэх нь богино хугацаанд үр дүнгээ өгөх болно гэдгийг профессор Ябэ Такаши онцлон хэлэв.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва танилцуулга, мэдээллийг сонсоод “Та бүхний санаачилж буй төсөл манай хотын тулгамдаад байгаа утааны асуудалд нөлөөлж чадахуйц үр дүнтэй байна гэдэгт итгэж байна. Эрчим хүчний энэхүү шинэ төслийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулга бэлдээд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулж болно. Хуралдаанаар хамтран ажиллах санамж бичгийн шийдвэр гаргуулж, эхний ээлжинд туршилт хийх хэрэгтэй. Туршилтын үр дүнгээс хамаарч дараа дараагийн ажлыг шийдвэрлэж хэрэгжүүлэх боломж бий. Энэхүү үр өгөөжтэй төслийг хэрэгжүүлэхэд бүх талаас хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлье” гэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Тамгын газрын ЕНБД-аар Л.Өлзийсайханыг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг /ЕНБД/ чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нь өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг бичгээр гаргасан тул УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр томилох шаардлагатай болсон. Иймээс УИХ-ын дарга Г.Занданшатарын саналын дагуу Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Лувсандоржийн Өлзийсайханыг томилох асуудлыг чуулганаар хэлэлцсэн юм. Нэр дэвшигч Л.Өлзийсайхан нь 1998-2002 онд МУБИС, 2002-2015 он хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, 2007-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх, 2012 онд Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд газрын дарга, 2015-2017 онд шүүгч, 2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2019 оноос Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “76 хүний үгээр явна гэдэг хэцүү шүү. Харахад гал тогоо удирдаад байгаа юм шиг боловч түүний цаана олон ажил явагддаг. Мөн орж ирээд битгий халаа сэлгээ хийгээрэй” гэсэн бол Ц.Нямдорж “Анх удаа Тамгын даргаар эмэгтэй хүн томилогдож байна. Ц.Цолмонгийн тухайд хэлэхэд оюутан байхдаа ганц хуруунд өлгөгдөх хүн байсныг би олж хараад хайсаар байгаад 2000 онд хажуудаа авсан. Хувийн дутагдал гэж байхгүй зүйл тун бага. Монголын төрд бэлтгэгдсэн цөөхөн хүн. Миний хажууд 20 жил ажиллахдаа ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй. Ийм боловсон хүчнийг Монголын төр хайрлаж явах учиртай” гэсэн юм. Ийнхүү Цэдэвийн Цолмонг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг гишүүдийн 80.4 хувиар дэмжив. Үргэлжлүүлэн Лувсандоржийн Өлзийсайханыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг гишүүдийн 88.2 хувийн саналаар дэмжиж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо.

Categories
гадаад мэдээ

Н.Мадуро сөрөг хүчинд урвасан цэргийнхнийг шийтгэлээ

Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадуро иргэдийн эсэргүүцлийг дарах үеэр сөрөг хүчний талд орсон цэргийн албан хаагчдыг шийтгэх зарлиг гаргажээ. Caracol радио энэ талаар мэдээллээ. Бослого үймээн гаргасан этгээдүүдэд зөөлөн хандсан, баривчлалгүй явуулсан, үүнээс болж үймээн самуун даамжирч, их хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлээр энэ зарлигийг гаргасан байна. Зарлигийн хүрээнд цэргийн өндөр албан тушаалтнуудын цолыг бууруулах, хүнд зөрчил гаргасан заримыг нь цэргийн албанаас халах хүртэл арга хэмжээ авх юм байна. Боливарианы Тагнуулын албаны дарга Мануэль Фигере, Үндэсний гвардийн захирагч Ильич Санчес нар энэ зарлигт хамгийн түрүүнд өртөх бөгөөд тэднээс гадна 54 офицер байгаагийн тав нь дэд хурандаа, дөрөв нь хошууч, дөрөв нь ахмад, зургаа нь дэлсэлгч, 35 нь түрүүч цолтой юм байна.