Categories
мэдээ нийгэм

Яармагийн гүүрийг түр хугацаагаар хэсэгчлэн хаахаар болжээ

БНХАУ, МУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил 2018 онд 90 хувьтай хийгдэж арваннэгдүгээр сарын 2-ны өдөр төслийн нийт замын хөдөлгөөнийг нээсэн. Төслийн үлдсэн ажил буюу ногоон байгууламжийн ажил, гэрэлтүүлгийн ажил, борооны ус зайлуулах шугамын ажлуудыг дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлэн хийж байгаа. Харин Авто замын өнгөн хучилтын ажлыг энэ сарын 11-ны өдрөөс эхлүүлж байгаатай холбоотойгоор тус гүүрний чиглэлүүдийг хуваарийн дагуу хэсэгчлэн хаахаар болж байна. Тус ажил тавдугаар сарын 23-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд замыг хэсэгчлэн хааснаар замын хөдөлгөөнд саад учрахгүй ч ачаалал нэмэгдэх тул тус чиглэлд зорчигчидод хэсэгчлэн хаах хуваарийг танилцуулж байна.

Яармагийн гүүрийг хэсэгчлэн хаана

Яармагийн гүүрийг хэсэгчлэн хаана

Яармагийн гүүрийг хэсэгчлэн хаана

Яармагийн гүүрийг хэсэгчлэн хаана

Яармагийн гүүрийг хэсэгчлэн хаана

Яармагийн гүүрийг хэсэгчлэн хаана

Яармагийн гүүрийг хэсэгчлэн хаана

Яармагийн гүүрийг хэсэгчлэн хаана

Categories
мэдээ нийгэм

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол Улсын соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагыг хэлэлцэх зорилготой “Орчин үеийн соёлын илэрхийллийн олон төрөл, бүтээлч үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих нь’’ үндэсний зөвлөлдөх уулзалт өчигдөр болжээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар ЮНЕСКО, БСШУСЯ, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран зохион байгуулсан уг зөвлөлдөх уулзалт ЮНЕСКО-ийн “Суурь эрх чөлөө ба соёлын илэрхийллийн олон төрлийг хөхиүлэн дэмжихэд соёлын бодлогыг дахин тодорхойлох нь” төслийн хүрээнд Шведийн олон улсын хөгжлийн агентлагийн сангийн санхүүжилтээр зохион байгуулагдсан байна. Монгол Улс Шведийн хөгжлийн агентлагийн сангаас SIDA-II төслийг хэрэгжүүлэх 16 орны нэгээр сонгогдсон бөгөөд энэхүү төсөл нь Монгол Улс дахь бүтээлч үйл ажиллагааг хамгаалах, хөхиүлэн дэмжих бодлого, бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах, мөн иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил, уран бүтээлчид зэрэг соёлын салбарын үндсэн оролцогч талуудын чадавхыг дээшлүүлэх зорилготой юм байна.

Зөвлөлдөх уулзалтыг нээн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын Соёлын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Хималчули Гурунг нар үг хэлсэн байна. Үүний дараа ЮНЕСКО-ийн соёлын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Рейко Ёшида соёлын илэрхийллийн олон төрөлд оролцооны бодлогын хяналт шинжилгээний дүнг танилцуулжээ. Мөн үйл ажиллагааны үеэр ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга ЮНЕСКО-ийн “Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны конвенцын үндсэн баримт бичгүүд” номын танилцуулгыг хийсэн аж.

Зөвлөлдөх уулзалтын үеэр соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн салбарын бодлогын өнөөгийн нөхцөл байдлыг хөндсөн танилцуулгууд хийгдсэнээс гадна салбарын оролцогчид өөрсдийн ажлын туршлага, санал бодлоо нээлттэйгээр хуваалцах хэлэлцүүлгүүд өрнөжээ. Салбар хуралдаанаар оролцогчид Монгол Улс дахь бүтээлч үйл ажиллагааны ирээдүйн чиг хандлагад бодлого хэрхэн дэмжлэг үзүүлж болох талаар дараах 4 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.
Үүнд:
• Хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон төрөл
• Соёлын болон бүтээлч үйлдвэрлэл дэх дижитал технологи
• Соёлын мэргэжилтнүүд, уран бүтээлчдийн шилжилт хөдөлгөөн, тэдний нийгэмд эзлэх байр суурь
• Соёлын болон бүтээлч үйлдвэрлэл ба жендэр

Мөн зөвлөлдөх уулзалтаар Монголын соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн салбарын оролцогчдод олон улсын санхүүжилтийн боломжуудын талаарх мэдээллийг танилцуулав. Тухайлбал, “Соёлын олон төрлийн олон улсын сан”-ийн танилцуулга, Европын Холбоо, ЮНЕСКО-оос хамтран зарлаж буй олон улсын шинжээч, мэргэжилтэн бэлтгэх төслийн мэдээллийг хүргэжээ. Эдгээр төслүүд нь хөгжиж буй орнуудад соёлын бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, үйлдвэрлэх, түгээх, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шинэ бүтээлч санаачилгуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, мөн соёлын бодлого боловсруулалт, хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн техникийн туслалцаа үзүүлэх зэрэг зорилготой юм.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний зөвлөлдөх уулзалт боллоо

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний зөвлөлдөх уулзалт боллоо

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний зөвлөлдөх уулзалт боллоо


Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ: “Эрч хүч” бэлдмэл бөөрний тамирыг дээд зэргээр дэмждэг

Монголчуудын талархлыг хүлээж, олон мянган хүнд эрүүл амьдрал, эрүүл мэндийг бэлэглэж, хүнд өвчтэй хүмүүсийг дахин хөл дээр нь босгож байгаа “FOHOW”-ын бүтээгдэхүүнийг манайхан мэддэг болсон. БНХАУ-ын Гуандун мужийн Жухай хотод байрладаг тус корпораци дэргэдээ судалгаа шинжилгээний маш том хүрээлэнтэй. Нобелийн шагналт Тан Ючжигийн хатуу хяналт дор хорхой өвс, линчжи мөөг, бугын цусан эвэр, хүн орхоодойн найрлагатай бэлдмэл үйлдвэрлэдэг Олон улсын эрүүл мэндийн байгууллага юм. Монголд үйл ажиллагаа явуулаад 12 жил болж байгаа тус корпорацийн 100 хувийн ургамлын гаралтай “Эрч хүч” бөөрний бэлдмэлийг танилцуулж байна.

Түүхий эд:
– Бугын цусан эвэр
– Хүн орхоодой
– Хорхойн өвс
Гол үйлчилгээ:
– Бэлгийн үйл ажиллагааг сайжруулна
– Бөөрний үйл ажиллагааг сайжруулж хамгаална
– Тамир тэнхээ оруулах
– Чалх сайжруулна
– Түрүү булчирхайн үрэвслийг эмчилнэ
– Энэхүү эмийн өөрийн өвөрмөц нөлөөгөөр дамжуулан бэлгийн эс болон өндгөн эсийн хэмжээ нэмэгдснээр, эрэгтэй, эмэгтэй хүний үргүйдлийг эмчлэх найдвар бий болгодог
– Зүрх, элэг, дэлүү, уушиг, бөөрийг эмчлэн, хүний эрүүл чийрэг болох явцыг түргэсгэдэг.
– Бөөрөн тамирыг нөхөж, тархины үйл ажиллагааг сайжруулана
– Хөгшрөлтийг удаашруулна
– Бие бялдрыг чийрэгжүүлэж эрүүл биетэй болгоно, өвчнөөс урьчилан сэргийлнэ
– Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийг зохицуулан, дааврыг тэнцвэржүүлнэ, тогтвортой байлгана
– Бөөр, савыг дулаацуулан, жирэмслэх боломж олгоно.
Хэрэглэх заавар:
Хоолны дараа 2 ширхгийг 17:00 цагт ууна.

Холбоо барих утас: 95354818, 86610328

Facebook: Хаан Хорхой Өвс

Хаяг: Сүхбаатар дүүрэг, МУБИС буюу Багшийн дээдийн урд UBH төвийн 6 давхар, 603-ын 3 тоот өрөө.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн албан хаагчид галаас таван хүүхэд аварчээ

Ховд аймаг дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч П.Ганпүрэв, ахлагч Б.Мөнх-Эрдэнэ нар энэ сарын 7-8-нд шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэр байрлах байрны орцноос утаа гарч байгааг мэдэж, таван хүүхэд угаартсан байдалтай байсныг илрүүлэн амь насыг аварчээ. Утаажилтийн бүсээс хүүхдүүдийг гаргаж, эмнэлгийн анхны тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн байна. Одоогийн байдлаар хүүхдүүдийн биеийн байдал сайжирч, зохих эмчилгээ хийж байна гэж Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс мэдээллээ. Дээрх алба хаагчид нь өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүний амь насыг авран хамгаалсан тул Ховд аймгийн Онцгой байдлын газар, гэр бүлийн гишүүд, хөрш айл өрхүүд цагдаагийн алба хаагч нарт талархал илэрхийлжээ.

Categories
мэдээ нийгэм

Хил хамгаалах ерөнхий газарт 30 ширхэг үлээгч аппарат хандивлалаа

Онцгой байдлын ерөнхий газраас Хил хамгаалах ерөнхий газарт ой, хээрийн түймэр унтраах, тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 30 ширхэг үлээгч аппаратыг хандивлалаа. Хил хамгаалах ерөнхий газраас эдгээр үлээгч аппаратыг Хэнтий, Булган,Хөвсгөл аймагт байрлах салбар анги, байгууллагуудаа хуваарилж өгөх юм байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 55 удаагийн ой, хээрийн түймэр гарснаас 6 нь ОХУ-ын хил давж орж ирсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Сурагчид гамшгаас хамгаалах мэдлэгтэй боллоо

НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл түгээх танхимын болон дадлага хосолсон сургалтыг зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын “Эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэх зорилт”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд хэрэгжиж буй “Эх орон-36” хөгжлийн хөтөлбөрийн дагуу зохион байгуулсан тус сургалтад дүүргийн ерөнхий боловсролын 13 дугаар сургуулийн ахлах ангийн 190 орчим сурагч оролцсон юм.

Сургалтаар Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бие бүрэлдэхүүн гал түймрийн тухай ерөнхий ойлголт, гал унтраах анхан шатны багаж, тоног төхөөрөмжийн зааварчилгааг танилцуулж, анхан шатны мэдлэг олголоо.

Мөн гамшиг, ослын үед өөртөө болон бусдад хэрхэн тусламж үзүүлэх, гарын доорх материал ашиглан хэрэгцээт зүйлсийг хийж сурах зэрэг чадварыг эзэмшүүлсэн юм.

Сургалтаар олж авсан мэдлэгийг нь бататгах зорилгоор асуулт, хариултын тэмцээнийг зохион байгууллаа гэж НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайлан, “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын Их Хурлын 2014 оны 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд буй. Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэллээ. Тус хуулийн төслүүдийг өчигдөр хэлэлцэж байгаад ажлын цаг дууссан учраас хойшлуулсан юм. Хуулийн төслүүдийн талаар байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж байна.

Categories
мэдээ нийгэм

13 давхраас унаж амиа алдсан эмэгтэйн хэрэгт найз залууг нь цагдан хорьжээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах “Мандала” хотхоны орон сууцны 13 давхраас 22 настай Ц гэх эмэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Одоогоор өндрөөс унасан шалтгааныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа ч ар гэрийнхнийх нь зүгээс уг хэрэгт түүний найз залуу О.Боргилыг буруутгаж буй. Түүнийг хэрэг гарсны дараа түр саатуулаад батлан даалтад гаргачихсанд талийгаачийн аав гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм. Тэгвэл энэ хэрэгт буруутгагдаж байгаа О.Боргилыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс дахин цагдан хорьсон байгаа ажээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Өндрөөс унаж амиа алдсан эмэгтэйн хэрэгт түүний найз залуу болох О.Боргилыг цагдан хорьсон. Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдсэн байж болзошгүй гэж үзээд цагдан хорьсон” гэв.

Categories
мэдээ улс-төр

Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.00 цагаас эхлэн хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр товлосон байна.

  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн тайлан, үргэлжилнэ;
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав нарын 11 гишүүн 2019.02.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хамт 2019.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/;
  • Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлах, худалдаалах гэмт хэргийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно
Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Хөхийсүрэнгийн Батсүрэнг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай” 74 дүгээр зарлиг гаргав.

Зарлигт:

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Улсын дээд шүүхийн санал болгосноор Хөхийсүрэнгийн Батсүрэнг Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилсугай” гэжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын дээд шүүхийн байранд очиж, дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт уншиж сонордууллаа.

Зарлиг уншиж сонордуулсны дараа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Х.Сонинбаяр шинээр томилогдсон Ерөнхий шүүгч Х.Батсүрэнд дээд шүүхийн тамгыг гардуулав.