Categories
мэдээ нийгэм

Зочид буудлын өрөө, айлын гэрт гоо сайхны тарилгыг тарьж байжээ

Зочид буудлын өрөө, айлын гэрт гоо сайхны эмчийн лиценз, ямар нэгэн бичиг баримтгүй тарилгыг хүний нүүрэнд тарьж байсан зөрчил гарчээ.

Тодруулбал, зочид буудлын өрөө болон айлын гэрт гоо сайхны тариа хийж байгаа тухай иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийхэд нэр бүхий хоёр иргэн зориулалтын бус, эрүүл ахуйн шаардлага хангаагүй буюу айлын гэрт эмчилгээний гоо сайхны /PRP, ботокс, филлер/ үйл ажиллагааг мэргэжлийн гоо заслын эмчийн лиценз, зөвшөөрөл, ямар нэгэн бичиг баримтгүйгээр явуулж, хүний нүүрэнд тарилга хийж байсан зөрчил илэрчээ. Эдгээр иргэд өөрсдийгөө мэргэжлийн хяналтын байцаагч гэсэн бөгөөд хяналт шалгалтаар очсон аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдад ямар нэг бичиг баримт үзүүлээгүй байна. Мөн шалгалтын явцад хууль, дүрэм, стандартын дагуу шаардлага тавихад илэрсэн зөрчил, дутагдлыг байх ёстой зүйл мэт эсэргүүцэн аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдыг үг хэлээр доромжилж, цахим сүлжээнд худал мэдээлэл нийтэлсэн байна.

Мэргэжлийн гоо сайхны үйлчилгээ, тарилгыг эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан орчинд мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй эмч гүйцэтгэдэг бөгөөд энэ мэт хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй хүмүүст хандаж өөрийн гоо сайхан, эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн нэрийг барьж иргэд, аж ахуйн нэгжийг хууран мэхлэх, дарамтлах үйлдэл гарч байгаа тул тухай бүрт нь Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллагад хандахыг зөвлөж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.10) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан10 цаг23 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын 7.5 дахь хэсгийг “Монголын Нотариатчдын Танхим нотариатын тойрог, түүнд ажиллах нотариатчийн тоог тогтоох саналаа тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоо, нийгмийн хэрэгцээ, шаардлага, нотариатч үйлчилгээний хөлс, орлогоор санхүүжин ажиллах боломж зэргийг харгалзан гаргана.” гэжөөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжив. Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 15 дахь заалтад 25\3 “Нотариатын цахим мэдээллийн санд мэдээллийг хүлээн авах, хадгалах, ашиглах, түүний аюулгүй байдлыг хангах журмыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэсэн хэсэг,төслийн 3 дугаар зүйлд 2 дахь заалт “2/6 дугаар зүйлийн 6.1.2. “ял шийтгүүлж байгаагүй;” гэсэнзаалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 82.9 хувь ньтус тус дэмжсэн.

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Дамба-Очир нарын зүгээс төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь заалтыг “7.3.Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцлийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ.” гэж өөрчлөн найруулсан нь иргэдэд хүрэх төрийн үйлчилгээнд хүндрэл, чирэгдэл гарахад анхаарах шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Улаанбаатар хот нэг тойрог учраасБаянзүрх дүүргийн иргэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхдээ Хан-Уул дүүргийн нотариатчаар гэрчлүүлж болно. Энэ заалт нь хөдөө, сумдын тойрогт эрх авсан нотариатчид хотод үйлчилгээ явуулж, тойргийн тэнцвэр алдагдуулахгүйн тулд ингэж өөрчлөн найруулсан гэж байлаа. Ажлын хэсгийн уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.


Харин төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалтын 8.6 дахь хэсгийг “Танхимын дэргэд нотариатч хууль болон нотариатчийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Сахилгын зөвлөл ажиллана. Сахилгын зөвлөлийн гишүүдийг дөрвөн жилийн хугацаатай сонгох бөгөөд улируулан сонгохгүй.” гэж өөрчлөн найруулах Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэнгүй.

Үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хорооны дэмжээгүй дөрвөн саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, О.Баасанхүү, М.Билэгт, Д.Дамба-Очир нарын гишүүд нотариатчийн насны хязгаарыг заасан саналыг босгох шаардлагатай. Нотариатч төрийн бус байгуулагын гишүүн, төрөөс цалинждаггүй бөгөөд ажил, амьдралын туршлагатай ахмадуудаа насаар нь ялгаварлан гадуурхах нь буруу гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Ингээд төслийн 1 дүгээр зүйлийн 7 дахь заалтын 19.3 дахь хэсгийн “Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн насны дээд хязгаартай адил гэснийг “70 нас” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Гарамжав нар төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалтын 8.3 дахь “Танхимын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хоёр жил байх бөгөөд түүнийг улируулан сонгохгүй” гэсэн нь нотариатын байгууллагын бодлого, үйл ажиллагааг тогтворгүй болгох, улстөржүүлэх эрсдэл үүсгэнэ гэж Х.Нямбаатар, Ц.Нямдорж нарын гишүүд байр суриа илэрхийлсэн. Иймд Улсын Их Хурлын гишүүн Л.Болд гаргасан саналаа татлаа.


Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалтын 8.3 дахь хэсгийн “Танхимын ерөнхийлөгчийг нэг удаа улируулан сонгож болох бөгөөд” гэснийг “Танхимын ерөнхийлөгчийг улируулан сонгохгүй бөгөөд” гэж өөрчлөх, Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарийн төслийн 3 дугаар зүйлийн 8 дахь заалтын 16.2.1 дэх заалтын “газрын дарга” гэсний дараа эсхүл тус газрын хуулийн мэргэжилтэн” гэж нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.8 хувь нь тус тус дэмжсэн.

Ингээд эхэнд Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцлээ

Дараа нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайлангийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Засгийн газраас Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн чиглэлийн 5 бодлого, 18 зорилт, нийт 136 арга хэмжээний биелэлтийг 2018 оны жилийн эцсийн байдлаар үнэлэхэд биелэлт нь 76.7 хувьтай гэж үзсэн бол Эдийн засгийн байнгын хороо уг үндсэн чиглэлийн биелэлтийг 68.4 хувь гэж дүгнэсэн. Хуралдаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон холбогдох яам, агентлагын удирдлагууд оролцсон.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, С.Бямбацогт, Д.Эрдэнэбат, Л.Болд, Ц.Цогзолмаа нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн зүгээс цаашид үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийг бодитой тогтоож, бэлтгэл ажил хангагдаагүй, хөрөнгийн эх үүсвэр тодорхой бус зорилт, арга хэмжээг нэмж тусгахгүй байхад анхаарах шаардлагатай гэж байлаа. Мөн үндсэн чиглэлд туссан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай улсын төсөв болон санхүүжилтийн бусад эх үүсвэрийн тооцоог бодитой хийх, Улсын Их Хурал цаашид үндсэн чиглэлээ батлахдаа бодлогын бичиг баримтуудтай уялдуулахад анхаарах нь зүйтэй гэж байсан. Тухайлбал, үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд улсын төсвийн 772.0 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай гэж баримт бичигт тусгасан атлаа гүйцэтгэлээр 62.4 хувь буюу 4,847.9 тэрбум төгрөг зарцуулагдсан байна. Иймд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсны дараа улсын төсвийг уялдуулан батлахгүй бол үндсэн чиглэл нь хөрөнгийн эх үүсвэргүй хоосон цаас болох тул энэ асуудалд УИХ нухацтай хандаж, хэлэлцэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Ингээд үдийн завсарлага болсон тул Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.

Categories
мэдээ улс-төр

А.Ундраа:Нотариатын ажилтанд нас заах шаардлагагүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ундраа ” Нотариатын ажилтанд нас заах шаардлагагүй. Учир нь Нотариатч төрийн гэрчлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг хэдий ч төрөөс цалин авдаггүй, ямар нэгэн хангамж эдэлдэггүй. Нотариатын үйлдлийн улмаас учрах хохирлыг төр хариуцдаггүй. ТББ-ын гишүүн, иргэний журмаар ажиллаж байгаа учраас насны хязгаар тогтоох шаардлагаггүй” гэлээ. УИХ-ын гишүүн М.Билэгт ч мөн дээрх байдлаар байр сууриа илэрхийллээ.

Categories
мэдээ улс-төр

“Турк-Монгол судлал эрдэм шинжилгээний бага хурал” зохион байгуулав

Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Хажеттепе их сургуульд Монгол хэл, соёлын тэнхим байгуулагдсаны 5 жилийн ойд зориулсан “Турк-Монгол судлал эрдэм шинжилгээний хоёрдугаар бага хурал”-ыг 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Хажеттепе их сургуулийн Түрэг судлалын хүрээлэнгийн Монгол хэл, соёлын тэнхим амжилттай зохион байгуулав.

Бага хуралд Монголоос МУИС-ийн ректор, доктор, профессор Я.Төмөрбаатар тэргүүтэй эрдэмтэн, судлаачдын төлөөлөл, Туркийн монголч эрдэмтэн, судлаачид, Хажеттепе их сургуулийн багш, докторант, магистрант 100 гаруй судлаачид оролцож хоёр орны түүх, соёлын харилцаа, түүхэн ул мөр, эх сурвалж болон монгол судлалын асуудлыг хөндөн “Туркистан дахь Монголын ул мөр”, “XII зууны монголчуудын нийгмийн байгуулалтай холбоотой онолын асуудлууд” “Хятадад явагдаж буй монгол хэл, соёлын судалгааны талаар”, “Турк, Монгол угсаатнууд уламжлалт аман түүхээс бичмэл түүх рүү шилжсэн нь” зэрэг 20 гаруй сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв. Дээрх арга хэмжээг зохион байгуулахад Монгол судлалын үндэсний зөвлөл, Хажеттепе их сургууль, Туркийн Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн удирдах газар /ТИКА/, Туркэд суугаа Монгол Улсын ЭСЯ дэмжлэг үзүүлж хамтран ажиллав.

Categories
мэдээ улс-төр

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын зөрүүтэй саналын томёоллоор санал хураан үргэлжлүүлж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Хуулийн ажлын баг энэ сарын 6-нд хуралдаж, төсөлтэй холбогдуулан гаргасан 11 зарчмын зөрүүтэй саналыг нэгтгэн боловсруулжээ. Тухайлбал, төслийн зарим нэр томьёог Нотариатын тухай хууль болон холбогдох бусад хуулийн нэр томьёотой нийцүүлэхээр тусгасан байна. Мөн нотариатын ажил эрхлэгчийн насны дээд хязгаарыг 70 байхаар тогтжээ. Мөн нотариатчийн мэдээллийн цахим сан бүрдүүлэх, түүний мэдээлэл хүлээн авах, хадгалах, ашиглах болон архивын аюулгүй байдлыг хангах журам боловсруулжээ. Түүнчлэн нотариатчийн бүрдүүлсэн баримт бүхий мэдээллийн санг архивт шилжүүлэх, хадгалахтай холбоотой журмыг тус тус хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар зохицуулжээ. Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор нотариатчийн ажилд хяналт тавих, дүгнэх, хариуцлага тооцох эрхтэй байхыг нэмж тусгасан байна. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шижлүүлэхтэй холбогдсон аливаа хэлцлийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилдэг байх аж.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 18-нд “Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн тэмцээн болно

Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригт бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих “Автомашингүй өдөр” болдог. Мөн тус өдөр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. “Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 18-нд болох бөгөөд тэмцээний маршрут ингэж гарсан байна.

Categories
мэдээ улс-төр

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа

2019 оны 5-р сарын 9-нд буюу Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь баталлаа.

Хэмжил зүйн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн 4 дүгээр сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо дээрх хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх асуудлыг энэ сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг тусган хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед загварын туршилтыг хэмжил зүйн агентлаг гүйцэтгэхээр тусгасныг хэмжил зүйн хүрээлэн болгож өөрчлөх зарчмын зөрүүтэй санал олонхын дэмжлэг авч чадаагүй. Загварын туршилт нь судалгаа, шинжилгээний чиглэлийн ажил бөгөөд хэмжил зүйн хүрээлэн гэдэг нь оноосон нэр биш, хэмжил зүйн судалгаа, шинжилгээний байгууллагын нийтлэг нэршил, олон улсад ч ийнхүү хүрээлэн гэж нэрлэдэг аж. Иймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3 дахь заалтыг үндэслэн эцсийн хэлэлцүүлгээр хэмжих хэрэгслийн загварын туршилтыг хэмжил зүйн хүрээлэн гүйцэтгэх байдлаар төслийн 11.2 дахь хэсгийг өөрчлөх саналын томьёоллоор дахин санал хураалгах горимын саналыг ажлын хэсэг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэн олонх нь дэмжсэн байна.

Түүнчлэн уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, үг хэллэг, найруулга, хууль зүйн техникийн засварууд хийжээ.

Ингээд Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул хуулийн төслийн 11.2 дахь хэсгийн “хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эрхэлнэ” гэснийг “Хэмжил зүйн хүрээлэн гүйцэтгэнэ” гэж өөрчлөхөөр Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 54.8 хувь нь дэмжив. Түүнчлэн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.4 хувийн саналаар Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь баталлаа. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг гишүүдийн 65.9-69 хувийн саналаар бүхэлд нь баталсан юм.

Үргэлжлүүлэн Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Хэмжил зүйн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд ажлын хэсгийн ахлагчаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

Байнгын хороо уг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.8 хувь дэмжлээ. Иймээс Хэмжил зүйн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг гишүүдийн 65.8 хувь нь тус тус дэмжиж, хуулийн төслүүд батлагдлаа.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр ангийн сурагчдыг тавдугаар сарын 13-27-ны хооронд бүртгэнэ

Нийслэлийн боловсролын газраас 2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн бүртгэлийг 2019 оны тавдугаар сарын 13-наас 27-ны өдрийн хооронд бүртгэхээр тогтлоо.

Элсэгчдэд дараах шаардлагыг тавьж байна. Үүнд:

  1. Эцэг эх болон хүүхэд хаягийн зөрчилгүй, бүртгэл бүхий хаяг дээрээ оршин суудаг байх
  2. Эцэг эх, асран хамгаалах болон хүүхдийн хаяг зөрчилтэй тохиолдолд сургуулийн элсэлтийн ажлын хэсэг шийдвэрлэнэ.
  3. Эцэг эх хоёр нь өөр хаягтай бол эхийн хаягаар бүртгүүлнэ. Хэрвээ хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд сургуулийн элсэлтийн ажлын хэсэг шийдвэрлэнэ
  4. Сургуулийн ажлын хэсэг бүртгүүлсэн сурагчдыг нягтлан үзэж нэгээс дээш жил тухайн хаяг дээрээ оршин суусан тохиолдолд шууд бүртгэн баталгаажуулна.
  5. Бүртгэлийн үед шилжилт хөдөлгөөн хийсэн бол харьяа сургуулийн захиргаанд хандан шаардлагатай тохиолдолд нягтлуулна.

2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн зургаан настай хүүхдийг бүртгэнэ.

Бүрдүүлэх материал:

  1. Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
  2. Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэх хуулбарын хамт
  3. Хүүхдийн 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  4. Шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материалыг авчирна.
  5. Шаардлагатай тохиолдолд УБЕГ-ын лавлагаа болон бусад нэмэлт материалыг үзнэ
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зөвхөн Монголд л байдаг золбин амьдрал орчин цагийн дэлхийд тохирохгүй болоод удлаа

Энэ сарын эхээр Баян-
Өлгий аймгийн Цагааннуур
суманд эхнэр, нөхөр хоёр
тарваганы түүхий бөөр, элэг,
хүн мах залгиж тарваган
тахлаар нас барсан нь
шинжилгээгээр батлагдсан
юм. Энэ гэр бүл 0-12 насны
дөрвөн хүүхэдтэй. Тарваганы
эд эрхтэн хүний биед сайн
нь ШУ-аар нотлогдоогүй,
түүхийгээр нь хэрэглэж
болохгүйг мэргэжлийн хүмүүс
цаг үргэлж сэрэмжлүүлсээр
ирсэн билээ. Гэвч Хүннү,
Сүннүгийн үеэрээ шахуу
амьдарч байгаа өнөөдрийн
малчин монголчуудын
амьдралын хэмнэл өөрсдийг
нь болоод эх орныг нь
хүртэл эрсдэлд оруулахад
хүргэлээ.
Тус аймагт тарваган тахал
гарсантай холбогдуулан
долоо хоногийн хөл хорио
тогтоосон. Гай болж тэнд нь
гадны 17 жуулчин явж таараад
хөл хорионд орсон мэдээлэл
цацагдав. Эдгээр жуулчдын
12 нь ОХУ-ын иргэд, бусад
нь Америк, Япон, Германы
жуулчид. Оросын жуулчид
нь Москва, Екатеринбург,
Новосибирск хотын иргэд,
шинэ оросууд байсан гэж
эх сурвалж мэдээлж байгаа
юм. Урд талд Монгол гэж
улс байна, өвөө эмээ маань
тэнд ажиллаж байсан гэсэн
очиж үзье гээд дэлхийг тэнэж
дуусгасан баян оросууд
давхиад ирсэн бололтой.
Эдгээр 17 жуулчнаас хамгийн
түрүүнд Елена гэж эмэгтэй
Новосибирск-онлайн хэвлэлд
“Бидний хэсэг хүмүүс Монголд
хоригдчихлоо. Дөрөвдүгээр
сарын 30-наас тавдугаар
сарын 1-нд шилжих шөнө нэг
хүн эмнэлэгт нас барсан учир
бидний байгаа Өлгий хотыг
хаасан. Тарваган тахлаар нас
барсан гэж тайлбарласан.
Энэ нь анхны тохиолдол биш,
тус улсад жил болгон л тахал
гардаг…” гэхчлэн мэдээлжээ.
Энэ мэдээлэл тун таагүй өнгө
аясаар Орос даяар түгжээ.
Ганц тэр Елена ч биш, бусад
нь бүгд өөрсдийн сошиал
дахь хувийн хаяг болон
өөр шугмаар “Монгол дахь
тарваган тахал”-ын талаар
зогсоо зайгүй бичжээ. Энэ
мэдээллүүд нь дэлхийн өнцөг
булан бүрт хүрсэн бололтой.
Ганц Оросын жуулчид тарваган
тахалыг тараасан ч юм биш,
тэдэнтэй цуг хоригдсон
Америк, Япон, Германы иргэд
ч дэвэн дэлхийд Монголд
гарсан тарваган тахал, гэр
бүлээрээ үхсэн иргэдийн
талаар мэдээлсэн байна.
Энэхүү таагүй, “Монголын нэг
бэсрэг хотод тарваган тахал
гарчээ” гэсэн мэдээллийг
и н т е р н э т и й н х у р д а а р
мэдээд авчихсан дэлхийн
жуулчид Монгол руу ирэх
үү. Гэтэл өчигдөрхөн хүртэл
Аялал жуулчлалын газрын
орлогч дарга нь “Монгол
Улс энэ жил нэг сая жуулчин
хүлээж авах зорилт тавин
ажиллаж байна” гээд ярих
юм. “Монголд тарваган тахал
гарч гэр бүлээрээ сүйрчээ”
г э ж д э л х и й н т о м о о х о н
сувгууд мэдээлж, юун нэг сая
жуулчинтай манатай юм болж
байгааг мань дарга нар ер
нь мэдсэн болов уу. Ярианы
өнгө бол ер анзаараагүй
байх өө.
Тарваган тахлаар иргэдийн
амь нас эрсдэлээ, жуулчлалын
улирал эхэлж байдаг, давхар
давхар хохирол амсах нь.
Монгол Улсын хувьд бол бүр
ч том хохиролтой, гарцтай
үйл явдал болж байгаа
юм. Учир нь ОХУ-ын Элчин
сайдын яамнаас иргэддээ
анхааруулан гаргасан “Монгол
Улсын Баян-Өлгий аймагт
гарсан тарваган тахал…”
гэх сэрэмжлүүлгийг Хятад,
Америк, Япон, Солонгос,
Герман… зэрэг олон орны
Элчин сайдын яамд мөн адил
эх орон руугаа сэрэмжлүүлэн
илгээжээ. Үүнийг анзаарсан
албан тушаалтан, аялал
жуулчлал ярьдаг хүмүүс
байна уу, үгүй юу.
Энэ байдал тэгээд цааш
үргэлжлэх үү. Үргэлжлэхгүй
гэж баталгаа өгөх газар
байна уу. Ийм байдалд
хүрсний эх үндэс нь юу
юм бэ?! Шулуухан хэлэхэд
өнөөдрийн монголчуудын
золбин амьдрал энэ бүгдийн
эх үндэс болж байна. Эрт
дээр үеэсээ юу дуртайгаа
хийж, хаа хамаагүй нүүж,
очсон орон газраа сүйтгэж,
хараа хяналтгүй, бүртгэл
тооцоогүй, хууль дүрэмгүй,
ёс зүйгүй, сонссон дуулсан
бүгдэдээ итгэж, итгэснээ
хийж, эрсдэлтэй амьдарч
ирсэн хөдөөний зан араншин
энэ бүгдийн үндэс юм. Тун
товчхон хэлэхэд дур зоргын
мал аж ахуй буюу нүүдлийн
мал аж ахуй гэж болно. Юуных
нь нүүдлийн соёл иргэншил
байхав дээ. Лавтай 5000
жилийн өмнөөс хүн төрөлхтөн
ийм нүүдлийн, хэрмэл тэнэмэл
амьдралаасаа салж эхэлсэн
шүү дээ. Одоо бол дэлхийд
бараг байхгүйтэй адил
болсон. Монголд л оршин
буй нь энэ. Монголын хөдөөд
юу байна гээч… гөрөөсний
халуун цус уух, адууны түүхий
засаа идэх, амьсгал тавьж буй
чонын нүдний галыг харах…
гээд элэнц хуланцын, элэр
балрын үеийн адал явдалт
амьдралд хэдүй болтол
итгэж, эрсдэж амьдрах юм
бэ, малчин монголчуудаа.
Хөгжсөн нийгмийн иргэдийн
хөх инээдийг хүргэж, шившиг
болсоор 21 дүгээр зуундаа
явж байна. Хэдэн малаа
туугаад гардаг тэд байгалийн
сайхан бүхэнд очиж сүйтгэнэ.
Тэр газраа эвгүйтүүлж орхиод
дараагийн сайхан руу нь нүүж
очин дахин сүйтгэнэ. Үүнийг
нь орчин үед бид их өөгшүүлж
“Нүүдлийн соёл иргэншил
бол зөвхөн Монголд бий”
гэж ярьдаг. Хүн төрөлхтөн
бүгдээрээ энэхүү нүүдлийн
иргэншлээр чинь дамжсан
юм. Тэгээд хаясан юм.
Дэмий юм байна, бид хөгжих
хэрэгтэй гээд. Тэгэхээр энэ
нь хүн төрөлхтөний түүхэнд
хоцрогдож, хаягдсан соёл
иргэншил. Энэ хоцрогдлын
орчин үеийн хамгийн том
баталгаа нь саяны тарваган
тахал шүү дээ. Хамгийн их
нян бактерийг агуулж байдаг
тарваганы бөөрийг түүхийгээр
идэх нь хөгжиж, соёлжсон хүн
төрөлхтний хувьд хүлээн
зөвшөөрөх үйл явц мөн үү.
Х ө г ж с ө н у л с о р н ы
нийгмийн гол үзүүлэлт
бол ерөөсөө л стандарт.
Бүх зүйл стандарттай байх,
тэр стандартыг мөрдөж,
тогтоосон стандарт дотроо
иргэд нь багтаж амьдрахыг
л хөгжилтэй улс орон гээд
байгаа юм. Тэгвэл өнөөдрийн
дэлхий ертөнцөд стандарт
гэсэн ямарч ойлголтгүй хэсэг
бүлэг хүмүүс амьдарч байгаа
нь малчин монголчууд юм
аа. Саяны тарваган тахал
хотод гарсан бол тэгээд
л сүйрэх нь. Монголын
нийслэл тахалд нэрвэгдлээ
гэсэн мэдээлэл дэлхийд
цацагдахад бүх улс орон
хаалгаа хаана. Эгээтэй ийм
эмгэнэлд сая хүрчихсэнгүй.
Гэхдээ л дэлхийн мэдээллийн
хэрэгслүүд соргогоор мэдэрч
дамжуулсан нь өөрсдийн
орчин шигээ бодсон хэрэг.
Манайхаас бусад улс орны
дийлэнх нь нэг дороо бөөгнөрч,
төвлөрч амьдардаг. Манайх
шиг талаар нэг тарж бутарч
амьдардаг нь цөөн. Ухаандаа
тарваган тахал гарсан Баян-
Өлгий нь Улаанбаатараас
2000 км-ийн зайд байдгийг
тэд мэдэхгүй. Дор хаяж нэг
сая хүнтэй хотод нь тахал
гарсан гэж автоматаар хүлээж
авна. Тэгэхээр хэн наашаа
ирж үхэхийг хүсэх үү. Гэтэл
Баян-Өлгий-Улаанбаатар
хоёрын дунд өчнөөн зуун км
үргэлжлэх хээр тал, уул ус,
говь цөл байдгийг дэлхийн
хүмүүс мэдэхгүй шүү дээ.
Үүндээ аюул нь байгаа юм.
Манай зүүн аймагт гарсан
малын өвчний мэдээллийг
авангуутаа баруун аймгуудтай
хил залгаа боомтоо хаадаг.
Гэтэл Дорнодын Халхголоос
Ховдын Булган сум хүртэлх
орон зайд Европ тив тэр
чигээрээ багтаад цаана нь
илүү гарахыг бид л мэднэ.
Ингээд бодохоор манайд гарч
буй элдэв мал амьтны өвчний
талаар бид маш болгоомжтой,
хариуцлагатай хандахгүй
бол улс орноо сүйрүүлчихэж
мэднэ. Үнэн хэрэгтээ мал
амьтны бүх өвчин байгальдаа
мөнхөд байж байдаг. Түүнээс
и р г э н ш с э н , с о ё л ж с о н ,
сууриншсан ард түмэн хол
байж, сэргийлж чаддаг. Харин
нүүдлийн мал аж ахуйтай
монголчууд өртөх 100 хувь
магадлалтай, урьдчилан
сэргийлж чаддаггүй. Уг нь
бол шат шатны төрийн бүх
байгууллагуудын хийх ганц
ажил нь хамгийн доод нэгж
болох малчин өрх бүрт хүрч
ажиллах юм. Тэднийг үүрэг
хариуцлагатай болгож,
хуулийг тэдний гэрт оруулж
өгөх хэрэгтэй. Тэгэхгүй
бол дуртай цагтаа, дуртай
газартаа нүүж, юу дуртайгаа
хийж явдаг 170 мянган
өрхийн 300 мянган малчинтай
бүдүүлэг улс хэвээр байх нь.
Хоёрын хооронд зэрэмдэг
нүүдлийн аж ахуйгаасаа
салах цаг болжээ. Малчдыг
иргэншсэн, стандарттай
нийгэмд амьдруулах цаг
болж. Ингэхгүй бол Монголын
нүүдлийн мал аж ахуйн орчин
дахь элдэв төрлийн өвчин нь
өнөөдрийн мэдээлэлжсэн,
сууриншсан нийгэмд асар
хортой тусах нь.
Баян-Өлгийд тахлаар
амь насаа алдсан иргэд
өлссөндөө тарваганы түүхий
эрхтэн идээгүй. Мухар сохор,
энэ сайн, тэр муу гэсэн зөвхөн
нүүдэлчдийн дунд л байдаг ам
дамжсан яриа, юу дуртайгаа
хийдэг золбин амьдрал, хэдэн
зууны тэртээх ёс заншлаасаа
салаагүйнх юм. Ийм эрсдэл
Монголын хөдөөд өнөөдөр
хэдэн мянгаараа байна.
Зөвхөн Монголд л байдаг
энэхүү золбин амьдрал орчин
цагийн дэлхийд тохирохгүй
болоод удлаа. Бид юу ч
хийсэнгүй. Өөрсдөөс маань
л шалтгаалах зүйл. Хүмүүс нь
овлигогүй, бас боловсролгүй.
Ийм хэсэг дээрээ тоглолт
хийгээд сурчихсан баахан
улс төрчидтэй. Дээр нь
эрчимжүүлье гэхээр барагтай
хүн давахгүй өндөр өртөгтэй
болчихоод байдаг. Ядаж
дөрвөн улиралтайг хэлэх
үү. Өнөөдөртөө мал, малчин
хоёр нь зардалгүйгээр хоолоо
олж идээд байгаа болохоор
эрчимжихийг бодохгүй байна.
Эдгээр үнэнтэй одоохондоо
эвлэрье гэвэл Хятадын нэг
том даргын хэлсэн үгийг санаж
явахаас өөр аргагүй боллоо.
“Хятадад шүлхий гардаггүй нэг
ч өдөр байдаггүй. Түүнийгээ
олон нийтэд зарласан нэг ч
өдөр байдаггүй” гэж. Энэ үг
эх оронд маань хэрэгтэй юм
шиг байна.
Б.НЯМАА

Categories
мэдээ цаг-үе

А.Цанжид: Монголчууд төрт ёсны түүхээ одоогийнхоосоо мянган жилээр урагшлуулах учиртай

Монгол Улсын Боловс­
ролын сайд асан, улс төрийн
шинжлэх ухааны доктор,
профессор А.Цанжидтай
уулзаж хөөрөлдлөө.

-Та одоо ямар ажил
эрхэлж байна. Энэ он гараад
шинжлэх ухааны докторын
зэрэг хамгааллаа гэв үү?

-Би ерөнхийдөө эрдэм
номын ажил эрхэлж байна гэх үү
дээ. “Монголын төрт ёс” сэдвээр
шинжлэх ухааны докторын зэрэг
хамгааллаа. Орчин үед төрийн
тухай асуудал их чухал болоод
байгаа. Яагаад чухал вэ гэхээр
нэг талаас төрийг бэхжүүлэх
шаардлага их гарч байна.
Дэлхий дахин даяаршиж байна.
Дэлхийн янз бүрийн санхүү
эдийн засгийн байгууллага ч
гэдэг юм уу, эсвэл төрийн бус
байгууллага, үндэстэн дамнасан
корпорациуд зэрэг олон янзын
байгууллагууд жижиг улсын
төрд нөлөөлөх явдал үзэгдэх
боллоо. Нөгөө талаас, манай
улсад төрд ажиллаж байгаа
улсын олиггүй байдлаас болон
төрийн нэр хүнд унаж доройтож
байна. Төр гэдэг үндсэндээ
Монголын тусгаар тогтнол гэсэн
үг. Аливаа улс газар нутагтай,
ард түмэнтэй, төртэй байж байж
тусгаар улс болно. Манайхан
одоо энэ олиг муутай улсыг
төр гэж бодчихоод цаана нь
тусгаар тогтнол маань байгаа
шүү гэдгийг ухамсарлахгүйгээр
төрөө хэтэрхий муулах, үзэн
ядах хандлага их гарч байна.
Гадаад, дотоодын энэ хоёр
хандлага манай улсын хувьд
аюултай байж магадгүй юм.
Тийм учраас төрийг бэхжүүлэх,
төрийн ажлыг сайжруулах, төр
ард түмний холбоог бэхжүүлэх,
төр аливаа шийдвэрийг
гаргахдаа ард түмний дуу
хоолой, санаа бодлыг сонсдог
болох талаас сүүлийн хориод
жил судалгаа хийлээ.

-Молор-Эрдэнэ доктор
зэрэг “Монгол ямар юмных
нь төртэй байсан юм бэ”
гэж үндэстнээ дооршаах
хүмүүс олширсон. Гэтэл
АНУ-ын эхний ерөнхийлөгч
нараас авахуулаад одоогийн
ерөнхийлөгч Д.Трамп хүртэл
Чингис хаан болоод Монголын
эзэнт гүрний төрийн бодлогыг
судалж байдгаа илэрхийлсэн
байдаг. Монгол төрт ёс гэж ер
нь байв уу?

-Хүн хүний үзэл бодол
өөр. Судлаач, эрдэмтэн улсын
судалгааны чиг хандлага өөр
өөр байдаг. Миний хувьд бол
Монгол Улс бол нэн эртний
төрийн уламжлалтай улс юм.
Одоохондоо Хүннү монгол
угсаатай байсан, монгол
угсаатай биш түрэг угсаатай
байсан гэж эрдэмтдийн дунд
маргаан байдаг. Гэхдээ түүхэн
баримт сэлтийг ажиглахад ямар
ч байсан Хүннүгийн монгол,
түрэг угсаатан холилдон аж
төрж, Хүннүгийн харьяанд явж
байсан юм шиг байдаг юм. Энэ
нь тэр үеэс Монголд уламжилж
ирсэн маш олон уламжлалаар
батлагддаг. Мөн монгол, түрэг
хоёр хэлний ойролцоо байдал
үүнийг баталдаг. Монголчууд
Хүннүгээс уламжлалтай гэж
ярих юм бол энэ түүх үндсэндээ
гурван мянган жилийг хамарч
байгаа юм. Хятадын түүхч Сы
Мя Цян “Модун шаньюйн аав
Түмэн хүртэл хүннүчүүд нэг үе
доройтож, нэг үе сэхэж мянган
жил болсон” гэж түүхийнхээ
номонд бичсэн байдаг. Бид
Модунь шаньюй хаан суусан
манай тооллын өмнөх 209 оноос
эхэлж түүхэн тооллоо бичиж
байгаа шүү дээ. Гэтэл Модунь
шаньюйн аав хүртэл мянган
жил болсон гэж Хятадын эртний
түүхч биччихсэн байна. Тиймээс
бид түүхэн тооллоо сайтар
судлан урагшлуулан гурван
мянган жил болгох боломжтой.
Тэгэхээр монголчууд төрт ёсны
гурван мянган жилийн түүхэн
уламжлалтай гэж хэлж болно.
Магадгүй энэ түүхэн тоолол
монгол, түрэг угсааны улс
ээлжилж төр барьж байсан
байж болно. Гэхдээ Төв Ази,
Монголын нутаг дээр оршин
тогтнож байсан нүүдэлчдийн
улсуудын уламжлал нэг нь нөгөөдөө байнга уламжлагдаж
байсан. Адгийн наад зах нь
гэхэд аравтын системээр төр
улсаа зохион байгуулдаг гэдэг ч
юм уу, тэнгэр шүтлэгтэй байсан
ч гэдэг юм уу. Энэ бүхэн залгамж
холбоотой байсны гэрч. Түүхийн
явцад түрэг угсаатан нь яагаад ч
юм бэ баруун тийшээ шилжиж,
нүүдэлчдийн гал голомтыг
монгол угсааныхан сахьж үлдсэн
байдаг. Тодруулж хэлэх нэг юм
бол төрт ёс гэж юу юм бэ гэдэг
асуудал байна.

-Таныхаар төрт ёс гэж
тэгээд юу болж таарав?

-Энд би шинжлэх ухааны
тодорхойлолт хэлээд яахав.
Төрт ёс гэдэг бол ард түмний
уламжлал, ой санамжид байдаг
тусгаар тогтнолын үзэл юм. Энэ
тусгаар тогтнолоо хамгаалахын
тулд төртэй байж, төр нь улс
орноо хэрхэн авч явдаг байсан
тухай ухаан юм. Юуны өмнө
төрт ёстой байхын тулд тусгаар
тогтносон байх хэрэгтэй. Төрөө
сайн авч явдаг төр барих
ухаантай байх ёстой. Захиргаа,
эрх зүйн уламжлалтай байх
ёстой. Төрт ёсоо тээж явдаг, төр
барихуйн ухаанаа тээж явдаг
төрийн түшмэд, зүтгэлтэнтэй
байх учиртай. Тавдугаарт нь,
аливаа төрд ёс, ёслол гэж
байдаг. Ёс, ёслол бол төрт ёсны
чухал төв хэсэг юм байгаа юм.
Цаашилбал төрийн хэл, бичиг
гэж байна. Энэ бүхэн нийлээд
төрт ёсыг бүрдүүлдэг. Төрт
ёстой, тусгаар улс байсан ард
түмний уламжлал хадгалагдаж
үеийн үед дамжиж явдаг. Ийм
төрт ёстой байсан улс орон ямар
нэгэн байдлаас болж төрийн
тусгаар тогтнолоо алдсан ч
эргүүлээд төрөө тогтоох
магадлал маш өндөр. Яагаад
гэвэл ард түмний санаанд тэр
үзэл байнга оршдог. Өнөөгийн
Израиль улс үүний нэг жишээ.
Мянган жилийн өмнө төрт ёстой
байсан ч сүүлдээ байхгүй болсон.
Хорьдугаар зуунд эргүүлээд
улсаа тогтоогоод хэл, бичгээ
сэргээж, ард түмэндээ сурган,
дэлхийгээр нэг тарчихсан еврей
үндэстнээ цуглууллаа шүү дээ.
Энэ бол төрт ёсны гайхамшиг
юм даа.
-Та бол Монгол Улсын
Засгийн газарт төрийн сайдын
алба хашиж байсан хүн. Таны
харьяалагддаг МАН одоо
үнэмлэхүй олонхоор төр
барьж байгаа. Олиггүй муу
үйл хийж буй төрийн албан
хаагчаас болж монгол төрийн
нэр хүнд унаж, олон түмэн бүр
үзэн ядах ч болж байна гэлээ,
та. Ямар олиггүй ажил хийж
байгаа нь ажиглагдаа юм?
-Орчин үед хүн сайн ч бай,
муу ч бай хууль л байвал хуулийг
дагаад бүх юм сайн сайхан
болно гэсэн ойлголт байгаад
байна л даа. Гэтэл Монголын
төрт ёсны уламжлалд төрийн
зүтгэлтэн, төрийн бодлоготон
гэдгийг бага залуугаас нь эхэлж
боловсруулдаг байлаа. Хүнийг
ямар нэгэн бичиг үсэгтэй хүнд
шавь оруулж, монгол бичгээ
заалгаад, “Оюун түлхүүр” ч
гэдэг юм уу Чингис хааны билиг
сургаалтай бичиг зохиолыг
уншуулаад, төр ийм байх
ёстой, төрд алба хаших хүн
ийм байх ёстой гэсэн итгэл
үнэмшлийг тархи зүрхэнд нь
суулгаад гаргадаг байж л дээ.
Бидний одоогийн гол алдаа юу
байна вэ гэхээр тийм уламжлал
алдагдчихаж. Зүгээр л, дурын 76
хүн мөнгөтэй л бол сонгуулийн
кампаниа хийгээд гараад ирдэг
болчихлоо ш дээ. Гэтэл, төр-
улсыг удирдана гэдэг чинь
ялангуяа өнөөгийн нөхцөлд их
нарийн. Монгол орноо бүхэлд
нь харах билгийн мэлмийтэн
байх хэрэгтэй. Тэрнээс гадна
нийгмийн амьдралын олон
талыг бүхэлд нь харах хэрэгтэй.
Аливаа юмны уялдаа холбоог
бүгдийг нь харах хэрэгтэй шүү
дээ. Монгол орноо дэлхийн
тавцан дээр тавьж харж үзэх
хэрэгтэй. Уламжлалаа боддог,
ирээдүй юу болох гэж байна гэж
боддог хүн төрд хэрэгтэй.


-Ээ дээ, таны наад
томьёололд багтах төрийн
зүтгэлтэн ч үлгэр домогт
үлдээ болов уу даа?

-Аж үйлдвэрийн дөрөвдүгээр
хувьсгалын талаар сүүлийн
үед би их яриад байгаа л даа.
Энийг өнөөгийн төр засаг нэг их
тоохгүй л байх шиг байгаа юм.

-Хүн төрөлхтөн монголчууд
биднийг, Монголын төр
баригчдыг хүлээлгүйгээр
аж үйлдвэрийн дөрөвдүгээр
хувьсгалд орохоос аргагүй
болчихоод байна шүү дээ?

-Тийм. Тэгэхэд манайхан
“Хаа ч билээ” гээд бодоод байх
шиг байна л даа. Өнгөрснөө
эргээд харахад 1990 он, 1995 он
гэхэд гар утас гэдэг юмыг бүгд
л мэдэхгүй шахуу, ер байдаггүй
л байлаа шүү дээ. Гэтэл, шинэ
мянганы эхнээс гар утас гээч юм
нэвтрээд одоо ямар болчихов.
Хоёр настай хүүхэд хүртэл гар
утсаар олон үйлдэл хийгээд
зогсож байна шүү дээ. Тийм
учраас дэлхийд яригдаад
технологиуд манайд юу юугүй л
нөмрөөд ороод ирнэ. Жишээ нь,
манай мөнгө төгрөгтэй улсууд
чинь робот хүүхэн авчраад
буудлынхаа ресепшн дээр
суулгана. Жолоочгүй машин
авчраад явуулна. Дрон гээч юм
амьдралд нэвтрээд ан агнахаас
өгсүүлээд хонь хариулахад
хүртэл ашиглаж байна.
Технологи ингэж хүчтэй нэвтэрч
орж ирнэ. Тийм учраас өнгөрсөн,
одоо, ирээдүй гурван цагийн зааг
дээр сэтгэх хэрэгтэй гэдэг ийм
зүйл байна. Энэ бүх орон зай,
цаг хугацааны дотор улс орноо
харж бодлого явуулах хэрэгтэй
байгаа юм. Төрд бэлтгэгдээгүй
хүмүүс ийм бодлого явуулж
чадахгүй. Одоогийн УИХ дотор
сууж байгаа улсын зарим нь
бизнесийн ухаан сайтай байж
болно, зарим нь компьютер
техникийн мэдлэгтэй ч байж
болно. Гэхдээ энэ мэдлэг төрийг
барихад хангалтгүй. Хоёрдугаар
шалтгаан юу байна гэхээр манай
ерэн оны хувьсгал үе хоорондын
хувьсгал болсон. Үе хоорондын
тэмцэл маягийн юм болсон.


-За, тэр чинь юу гэсэн үг
билээ?

– Н а я н е с , е р э н о н д
“Социализм ерөөсөө хэрэггүй,
капитализмыг байгуулна” гэж
ярьж байсан хүн байхгүй.
Польш, Чехэд тийм бодолтой
улс төрийн тэрс үзэлтэн гэж
үздэг тийм улсууд байсан.
Манайд нийгмийн өөрчлөлт
болж эхлэхэд ард түмний дунд ч
“Төр засгийн эрхийг залуучуудад
нэг өгөөд үзье, ахмадууд нэг
жолоо бариг” гэх мэтээр хөгшин,
залуугийн ялгаа гарч эхэлсэн.
Тэр үед “Ардын нам бол цагаан
толгойтой даргатай, өөрөө
хөгширсөн нам” гэх шүүмжлэл
гарсан. Энэ нь манай намын
сэтгэл зүйд их нөлөөлсөн.
Тэгээд залуу хүнийг л нааш
авчирч байвал бөөн бөөнөөр
элсүүлж авдгаас тэдний шинж
чанар нь ямар байна вэ, эрдэм
мэдлэг нь ямар байна вэ тэр
бүхнийг тоохоо байсан. Энэ
үе хоорондын тэмцэл явсаар
байгаад сүүлийн үед бүх зүйл
дээр “Жараад оныхныг далаад
оныхон хална, далаад оныхныг
наяад оныхон хална” гэсэн
давалгаанууд их явсан. Энэ бол
улс орон даяар явсан давалгаа.
Одоо та боловсролын системд
ажиллаж байгаа улсуудыг
хар. Асар туршлагатай том
профессорууд жаран нас хүрсэн
л бол хаягдаад тэтгэвэртээ
гарсан. Эрүүл мэндийн салбар
мөн адилхан давалгаалсан.
Энэ юу болов гэхээр улсын
хэмжээнд хашир туршлагатай
мэргэжилтнүүд нийгмийг удирдах
идэвхтэй хэсгээс хасагдаж,
дандаа туршлага муутай, зарим
талаар муугаар хэлэх юм бол
шунал нь дарагдаагүй хүмүүс
улс орон даяар гарч ирсэн. Тийм
учраас төр ээлжилж барьдаг
хоёр намынхан ялгаагүй гэж
яриад байна шүү дээ. Арга ч
байхгүй. Яагаад гэвэл энэ хоёр
намын залуучуудыг чинь хоёр
өөр хашаанд хашиж байгаад
хүмүүжүүлээгүй шүү дээ. Нэг
л юманд, Монголын нийгэмд
байж байсан. Тийм учраас
адилхан зан чанартай. Үүнээс
болж л манай оронд системийн
гажуудал үүсчихээд байна. Энэ
болгоныг “Танай нам тийм,
манай нам ийм” ч гэдэг юм
уу “Энэ нам нь дээр, тэр нам
нь дээр” гэдэг байдлаар биш
нэлээд ул суурьтай судалж,
эрдэмтдээ оролцуулж байж
засвар хийхгүй бол болохгүй
болчихоод байгаа юм. Ер нь
манайханд юмыг өнгөцхөн
бодоод буруутгадаг тал их
байна. Жишээ нь, боловсролын
систем муу байна, дээд сургууль
төгсөж байгаа хүүхдүүд юу ч
чадахгүй байна гэдэг.


-Гадаадад боловсрол
эзэмшвэл мундаг л гэдэг
болж дээ?

-Гадаадын улс оронд нэг
жилийн сургалтын төлбөр гучин
мянган америк доллар, эмнэлэг,
урлагаар явбал дал наян мянган
ам.доллар байна. Манайд
сургалтын төлбөр ямар байгаа
билээ. Тийм мөнгөөр багш нар
нь боловсроод, маш их тоног
төхөөрөмж авч тавиад дэлхийн
хэмжээний мэргэжилтэн бэлдэнэ
гэж байхгүй. Боловсролын
салбарын хэрэглэгч нь эдийн
засаг, үйлдвэрлэл. Манай эдийн
засаг, үйлдвэрлэлийн салбар
их сайн дэлхийн хэмжээний
мэргэжилтэн шингээх чадвар
алга. Тэр тоног төхөөрөмж
үйлдвэрлэл нь байхгүй. Манайд
Японы хэмжээний мэргэжилтэн
бэлдлээ гэхэд энэ мэргэжилтэн
гадагшаа л явахаас дотооддоо
хэрэглээ байхгүй гэсэн үг.
Тиймээс эдийн засаг, үйлдвэрлэл
маань боловсролтойгоо маш их
уялдаатай байх ёстой. МУИС
төгссөн инженер Японд очиж
ажиллан компьютер хийгээд
тэрийг нь дөрвөн мянган
ам.доллараар зарж эхэллээ
гэж хэдэн жилийн ярьж байсан.
Манайд тэр компьютерийг
хийгээд дэлхийд юм уу, зах
зээлд хийх боломж байсан
бол тэр хүн эндээ хийж болно
оо доо. Энэ бүхнийг бодож
тогтолцооны шинэчлэл хийх
хэрэгтэй байна. Ард түмэн
үндэсний ухаарлаа дээшлүүлэх
учиртай. Манайд бүтээгч сайхан
залуус бий. Биеийн тамирын
тэмцээнээс гадаадаас арав
хориор нь медаль аваад ирж
байна. Гэтэл олон улсын
онгоцонд хүний юм хулгайлдаг
хэсэг ч байх жишээтэй.
Тиймээс хүний хүмүүжлээс
эхлээд нийтийн соёлыг өөд нь
татах, төрийн албан хаагчдыг
бэлддэг тогтолцоог сайн болгох
шаардлага байна.

-Төрийн албан хаагч
гэхээр л нам нам дагасан цүнх
баригчид болчихоод байдаг
гэмтэй дээ?

-Би залуусыг нам намаа
дагасан цүнх баригчид гэж
хэлэхгүй. Ер нь жаахан хувийн
холбоо л үйлчлээд байна уу гэж
би ажигладаг. Нам солигдсоны
дараа өөрийнхөө намын хүнийг
ч гэсэн төрийн албанаас
халаад хаячихаж байгаа юм.
Энэ юуг хэлээд байна гэхээр
намын холбоо биш өөр л
холбоо байгаагийн шинж. Одоо
системийн гажуудлаас гадна
соёл иргэншлийн хямрал болж
байна. Монголчууд бид нүүдэлч,
малч нийгэмд өсч бойжсон.
Хөдөө, хот гэдэг өөр өөр орчин.
Хөдөөний малчин хүн нийслэлд
ирээд дэлгүүрт орох бололцоогүй
болчихлоо. Бүх дэлгүүр англи
хаяг тавьчихсан. Энэ чинь соёл
иргэншлийн хямрал явж байгаа
юм. Үүний цаана сэтгэлгээний
хямрал өрнөж байгаа. Хэл,
сэтгэхүй хоёр нэг гэдэг биз дээ.
Монголд өмнө нь Хичээнгүй
сайд Цэрэндорж, АИХ-ын дарга
Ж.Самбуу гуай гэсэн сүрхий
сургууль төгсөөгүй мөртлөө
улсын удирдагч байж чадсан
улс олон бий. Энэ маань тухайн
үеийн боловсролыг эзэмшсэнээс
гадна юмны учирт нэвтэрч
орж чаддаг монголчуудын
гайхамшигт ухаан байна. Одоо
ийм чадвартай хүмүүс цөөрч
байж магадгүй. Яагаад гэвэл
хүн өөрөө юм бодохоо байгаад
бусдыг хуулаад эхлэхээр л
болохоо байж байгаа нь тэр.
Үүнийг учиртай ойлгох хэрэгтэй.
Ерөөсөө гадаадаас юм авахгүй
гэж байгаа юм биш. Гадаад
сурах бичигт биччихсэн зүйл
байна. Энийг шууд авч болохгүй.
Сурах бичигт ингээд биччихэж,
энийг яаж хэрэглэвэл Монголд
тохирох юм гэж бодвол өөрийн
толгой болно. Монголчууд юмыг
их өөрийн болгож байсан арга-
билэг, авах гээхийн ухаантай
улс байсан.


-Авах гээхийн ухааны
жишээ дурдвал олон байна
уу?

-Монголчууд өвөл болохоор
махаа, дулааны улиралд цагаан
идээгээ иддэг байсан. Энэ
нь ухаандаа ходоод гэдсийг
цэвэрлэж амрааж байсан. Гэтэл
өнөөдөр өвөл зунгүй, жилийн
дөрвөн улиралд махан идээ
хэрэглэж, өдөртөө гурван ч
удаа хоол иддэг болсноос гуч
гарав уу, үгүй юу цондойсон
гүзээтэй залуус олширлоо.
Ингэхтэй зэрэг элэг, ходоодны
өвчтэй болохоос өөр арга алга.
Таргалсанаас болж чихрийн
шижин, зүрх, судасны өвчин
тусахаас ч өөр арга алга.
Тиймээс юмыг системээр нь
бодож, нэвтрүүлнэ гэдэг маш
чухал. Монголчууд аливаа
зүйлд тэгтлээ туйлширдаггүй
байж. Их Монгол Улсын үед
төрийн хэрэгт маш буурьтай
ханддаг байсан байгаа юм.
Мөнх хаан пап ламын элчтэй
уулзаад захианы хариуг өгөхдөө
орчуулгаа өгүүлбэр өгүүлбэрээр
тулган хэдэнтээ нягталж байж
өгсөн байдаг. Чингай сайд “Энэ
захиа буруу болоод санаа нь
өөрчлөгдөөд явчихвал та нарын
энэ хол газар зорьж ирсний
хэрэг байхгүй болно” гэсэн
байдаг. Одооны төрийн албан
бичгийг аваад үзэхээр найруулга
муутай, агуулга нь ойлгомжгүй,
зөв бичгийн дүрмийн алдаа
ихтэй байна. Төрийн ажилд маш
нягт нямбай хандах ёстой. “Би
бол төрийн хүн” гэсэн сэтгэл
маш их хэрэгтэй. Төрийн хүний
үйл ажиллагааг зохицуулдаг ёс
зүйн дүрэм хэрэгтэй. Төрийн хүн
үйл ажиллагаандаа хэрэглэдэг
эрдэм ном хэрэгтэй. Ийм
гурван зүйлийг цогцлоож байж
төрд гаргадаг тогтолцоог бий
болгохгүй бол өнөөгийн нийгэм
маань улам дордоод байна уу
гэхээс дээрдэхгүй.


-Та төрийн сайд болтлоо
ямар шатаар өгсөв?

-Би дээд сургууль төгсөөд
Говь-Алтай аймгийн Барилга
угсралтын конторт нэг жил
инженерээр ажилласан. Дараа
нь Эрчим хүчний үйлдвэрт
зургаан жил даргаар ажилласан.
Намын дээд сургуульд явж хоёр
жил болж төгсөөд сургуульдаа
багшаар үлдсэн. Эрдэм
шинжилгээний ажилтан, их
сургуульд багш, УИХ-ын дарга
Н.Багабандийн зөвлөх зэргийн
алба хашиж байгаад 2000 онд
Боловсролын сайд болсон.
Хөдөөний ажил хүнд их туршлага
болдог. Аймгийн төлөөлөгчөөр
хөдөө их ажилласаан. Төлийн
штабт дөчин таван хоног явна.
Тавдугаар сард мал тооллогоор,
наадам өнгөрөөгөөд хадлангийн
бэлтгэл, сүү-тосны төлөвлөгөө
шалгах, наймдугаар сард
өвөлжилтийн бэлтгэл хангах
гээд үнэхээр их ажил оволзсон
үед ажиллаж явлаа. Инээдэмтэй
нь эцэггүй хүүхдийн эцэг тогтоох
ажлаар хүртэл явж л байлаа.
Амьдралын маш олон салбарт
ингэж хутгалдаж туршлага
судалсан маань надад их хэрэг
болсон л гэж боддог доо.