Categories
мэдээ нийгэм

ДЭМБ-тай хамтран ажиллах таван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын хамт олон эрүүл мэндийн салбарын удирдлагын багтай хамтран, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дараагийн таван жилд баримтлахаар дэвшүүлж буй үзэл баримтлал, тэргүүлэх чиглэлүүдийн талаар өчигдөр хэлэлцэн, харилцан санал солилцжээ. Хэлэлцүүлгийн үеэр хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн нөхцөлд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эүүл мэндийн яам цаашид хамтран ажиллах боломжуудыг Монгол Улсын бодит жишээ, туршлага дээр үндэслэн зөвшилцсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Цасанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллав

2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ихээхэн хэмжээний цас орсны улмаас Өвөрхангай, Өмнөговь, Төв, Говсүмбэр аймгийн хот хоорондын болон олон улсын автозамын дагуу хүндрэл үүсч, иргэд автомашинтайгаа цасанд суух, тээврийн хэрэгсэл цасанд боогдсон 20 орчим дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагын алба хаагчид ажиллан 20 хүний амь насыг авран хамгаалж, 4 автомашиныг цаснаас татаж гарган иргэдийн амь нас, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын чиглэлд болон Гучин-Ус сумын Хөөвөр багийн “Хашиг” гэдэг газар автомашин цасанд суусан тухай дуудлагаар /2019.05.11-ний өдрийн 16:40 цагт/ Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, 2 автомашиныг цаснаас татан гаргаж, 2 хүнийг аварсан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн “Бажгайгийн бууц” гэдэг газар цасанд суусан тухай дуудлагаар /2019.05.12-ны өдрийн 02:10цагт/ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, автомашиныг цаснаас татан гаргаж, 8 хүний амь насыг авран хамгаалав.

Төв аймгийн Архуст сумын “Эхэн бөрт”, “Хуурайн давааны-Үүр”, “Галуут”, “Гучингийн хоолой”, “Галуутын гол”, “Хашаат” гэдэг газар тус сумын харьяат малчин Ж, Б,Д, Т, М нарыг малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагаар /2019.05.11-ний өдрийн 00:10 цагт/ Онцгой байдлын газрын алба хаагчид болон сумын ЗДТГ-ын алба хаагчид хамтран эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, малчин Ж, Б,Д, Т, М нарыг тус тус эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “Уулзвар” багийн “Чойр уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Улаанбаатар-Замын-Үүд сумын чиглэлийн зам дагуу замын хажууд суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар /2019.05.12-ны өдрийн 03:32 цагт/ Онцгой байдлын газрын алба хаагчид 25 км замыг туулан 05:25 цагт очиж, 00:08 цаг ажиллаж автомашиныг цаснаас татан гаргаж, 5 хүний амь насыг авран хамгаалав.

Дээрх дуудлагуудад Онцгой байдлын албанаас нийт 50 орчим алба хаагч, 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар өнөөдөр хуралдана

Засгийн газар өнөөдөр /2019.05.12/ ээлжит хуралдаанаа 13.00 цагт товложээ. Хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцэх гэнэ. Өнгөрч буй долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажилласан тул лхагва гаригт Засгийн газар хуралдаж чадаагүй юм. Иймээс өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдааныг хуралдуулахаар болсон байна. У.Хүрэлсүх ирэх долоо хоногт Ховд, Говь-Алтай аймагт өрнөж буй бүтээн байгуулалт, бусад ажлын явц дээр ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзана.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс шийдвэрлэсний дагуу ирэх долоо хоногт Дэд хороо, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

05 дугаар сарын 14-ний Мягмар гарагт:
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

1.Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Б.Ундармаа нарын найман гишүүн 2018.06.26-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
2.Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн талаар Улаанбаатар хотод зохион байгуулагдах Олон улсын парламентын холбооны Ази, Номхон далайн бүлгийн парламентын хоёрдугаар чуулганы бэлтгэл ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд нарын мэдээллийг сонсох.
Түр хорооны хуралдаан /С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий/ 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
1.Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, санал, дүгнэлт боловсруулах ажлын хүрээнд холбогдох албан тушаалтан, иргэдтэй уулзалт зохион байгуулах;
2Бусад.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
1.“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.05.03-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
2.Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.05.03-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд:
1.Бусад.
05 дугаар сарын 15-ны Лхагва гарагт:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018.09.19-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
2.Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
1.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.30-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
2.Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.23-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
3.Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
4.Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн 2019.03.29-нд өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/;
5.Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.30-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
6.Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээр хууль тогтоомжийн төслийн сонсгол хийх тухай Байнгын хорооны тогтоолын төсөл.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
1.Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан;
2.Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
3.Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
Төсвийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд:
1.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.30-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
Цахим бодлогын түр хорооны хуралдаан 16.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
1.Төрийн цахим шилжилт, хэрэгжүүлж буй арга хэмжээ, өнөөгийн байдлын талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбатын мэдээлэл сонсох;
2.Цахим орчин, нийгмийн сүлжээний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Цахим бодлогын түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэх;
3.УИХ-ын даргын 2019 оны 50 дугаар захирамжаар байгуулагдсан хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах цахим системийг шинээр бүтээж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонсох;
4.Бусад.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
05 дугаар сарын 16, 17-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:
1.Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Б.Ундармаа нарын найман гишүүн 2018.06.26-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
2.Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
3.Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
4.Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
5.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018.09.19-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
6.Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай 2014 оны аравдугаар сарын 24-ний 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.28-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
7.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.30-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
8.Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн 2019.03.29-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
9.Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.30-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
10.Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.23-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
11.Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн үндэсний комиссын 18 дахь илтгэл;
12.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.30-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
13.”Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.05.03-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
14.Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.05.03-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

Categories
мэдээ нийгэм

Аймаг, сум, нийслэл, дүүргийн 15500 орчим албан тушаалтны ХОМ-ийг зарлалаа

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдаж хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд нээлттэй байршуулж байна.

Энэ хүрээнд нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага болох аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харъяа агентлагийн нийт 15500 орчим мэдүүлэг гаргагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна. Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хураангуй хэлбэрээр нээлттэй, ил тод байршуулснаар иргэд мэдээлэлтэй танилцах, хяналт тавих нөхцөл байдал сайжирч, төрийн албан хаагчдын шударга байдлын түвшинд эерэг хандлага үүсэх, авлига, ашиг сонирхлын зөрчлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагааны явц дахь иргэд, олон нийтийн оролцоо сайжрах юм.Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдаж хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд нээлттэй байршуулж байна.

Энэ хүрээнд нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага болох аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харъяа агентлагийн нийт 15500 орчим мэдүүлэг гаргагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна.

Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хураангуй хэлбэрээр нээлттэй, ил тод байршуулснаар иргэд мэдээлэлтэй танилцах, хяналт тавих нөхцөл байдал сайжирч, төрийн албан хаагчдын шударга байдлын түвшинд эерэг хандлага үүсэх, авлига, ашиг сонирхлын зөрчлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагааны явц дахь иргэд, олон нийтийн оролцоо сайжрах юм.

Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Долоо дахь хөхний гавар буюу амьтдын тухай өгүүллэгүүд

Сэтгүүлч, биологич, “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Жамбалын Мягмарсүрэнгийн “Долоо дахь хөхний гавар буюу амьтдын тухай өгүүллэгүүд” номын тухай өгүүлье. Энэ бол ан амьтдын ааш аяг, тэдний амьдралын хөгтөй хөөртэй үйл явдлын тухай өгүүлсэн ном юм. Бидний дөрвөн хөлт найзууд болон тэдний үр хүүхдүүд хэрхэн яаж бойждог, яаж тоглож нааддаг, бас томчууд нь амьдралын төлөө хэрхэн тэмцдэг талаар энгийн юм шиг хэрнээ хэн болгоны хардаггүй өнцгөөс нь бичжээ. Энэ номонд гэхэд л гучаад амьтны тухай өгүүлсэн байдаг. Тэр амьтад нь бидний сайн мэдэх, үгүй ядахдаа үргэлж ном сонин, зурагт мэтээр харж байдаг амьтдын талаар бичжээ. Хөдөө хаа сайгүй дэгдэж байдаг алаг дааганы тухай юу гэж бичсэнийг нь сонирхъё. Түүнийг уутгүй, дээрээс нь жижигхэн л болохоос Австралийн кенгрутай яг адил гэжээ. Мань “кенгру” гурваас зургаан зулзага гагадаг, түүнийгээ хөхүүлж өсгөдөг гэнэ. Бие жижиг, хүүхэд олон ядаж байхад сүү муутай нэг ёсондоо өрх толгойлсон ээж, эмзэг давхаргынх гэсэн үг. Тиймээс хулгай хийдэг байна. Юу хулгайлах вэ гэхээр үнээ ямаа зэргээс сүүг нь шөнө нууцаар хөхчихдөг гэнэ. Шөнө хивээд хэвтэж байгаа ямааг хивэхээр нь сороод л, хивэхээ байчихаар нь хөхөхөө больчихоод, дахиад хивээд эхлэхлээр нь хөхөөд л эхэлдэг аж. Нөгөө ямаа нь ишигээ хөхүүлж байна гэж зүүдлээд л ивлээд байдаг гэнэ. Ийм сонин гипнозтой амьтан аж. Үр зулзагаа өсгөх гэж ингэж зүтгэх ч хойтон жилийн хавар эхийгээ унтаж байхад тэд нь хаяад гараад явчихдаг аж. Дахиж тааралддаг ч үгүй гэнэ. Ер нь хүнээс бусад амьтан хөгширсөн хойноо хөлөө хучуулах гэж үр хүүхэд гаргадаггүй. Энэ нь ч бараг шулуун гэж зохиолч бичжээ. Одоо “Долоо дахь хөхний гавар өгүүллэг”-т юуны тухай бичсэнийг сонирхуулъя. Үнэгнийх долоон гавартай, тэд бүгд өөр өөрийн хөхтэй аж. Долоо дахь гавар нь охин бас хамгийн туниа муутай гэнэ. Түүнийг хамгийн сүүлийн хөх буюу цавинд байх мөөмөнд оруулжээ. Гаварнууд бүгд өөр өөрийн хөхийг хөхцгөөнө. Охины хөх хамгийн их сүүтэй, бас эхийнхээ цавинд байх тул тэндээ унтахад дулаахан.Эрчүүд аавыгаа гөрөөнд явсан хойгуур гадуур нүхнийхээ аманд гарч хөөцөлдөн тоглоно. Харин ганц охин нь эхтэйгээ нүхэндээ тавтай гэгч нь унтаж байх ажгуу. Тэд эцгийнхээ ирэх бараанаар гадаа гараагүй амьтан болох гэж нүхэндээ тоос манарган орцгоож гэмгүй царай гаргана. Яагаад гэвэл бүргэд тэднийг шүүрэн хоол болгох аюултай тул эцэг нь хамаагүй гарч тоглохыг хориглосон байдаг аж. Түүнийгээ нууж байгаа санаа нь тэр. Харин охин аавынхаа бараанаар тосон гүйж очин эрхэлнэ. Нэгэн удаа аав үнэг гөрөөнд явчихаад ирэхэд бүх гаварнууд нь нүхнийхээ мухарт ээжийнхээ дор оцойлдон сууж байлаа. Эцэг харангуутаа л дундах борыг бүргэд шүүрээд явчихсаныг мэдлээ. Эцэг уурлан эхийг хэмлэх гэтэл тэр том том нулимс унаган гаслан уйлахад зовлон дээр зовлон нэмээд юу хийхэв гээд түүнийг аргадан тайвшруулсан юм. Эр гаварнууд намар болоход бүгд өсч гүйцээд тарцгаав. Ганц охин л эх эцэг хоёртойгоо үлдэв. Гурвуулаа нийлж гөрөөлж бие биенийхээ илчинд унтна. Хэзээ хоёулхнаа үлдэх юм бэ бүү мэд. Бас хэзээ, хэн нь ганцаараа үлдэх юм бол гэж өгүүлсэн байдаг. Зохиолч Ж.Мягмарсүрэн үүнээс гадна “Унагаа зуусан хулан буюу амьтдын тухай өгүүллэгүүд”, “Барын зулзага бамбар буюу амьтдын тухай өгүүллэгүүд” зэрэг ном туурвижээ. Эдгээр номонд ч бас амьтдын тухай сонирхолтой өгүүлсэн байдаг. “Барын зулзага бамбар буюу амьтдын тухай өгүүллэгүүд” номонд дэлхийн амьтдын тухай өгүүлжээ. Түүнд манай улсад байдаггүй алаг тахь, заан, хирс зэрэг амьтдын тухай бичсэн байдаг. Ер нь амьтдын тухай ингэж өгүүлсэн ном манай улсад ховор. Гэхдээ энд би сурах бичигийн талаар хэлээгүй юм шүү. Эдгээр номнууд одоо их ховордсон байна лээ. Хаа нэг айлд байх нь хуучны ховор ном мэт санагддаг болсныг энд нурших хэрэг байна уу. Та эдгээр номыг уншвал хар аяндаа мушийн инээвхийлж, бидний эргэн тойронд байдаг амьтдыг хайрласан нүдээр харж эхэлдэг юм даа. Бас заримаас нь айдаг ч болдог юм билээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэгдүгээр ангид элсэгчдийг даваа гаригаас эхлэн бүртгэнэ

2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 38 262 хүүхэд элсэнэ. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд 2019-2020 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцах сурагчдыг ирэх даваа гараг буюу энэ сарын 14-27-нд бүртгэх юм байна.

Энэ жил 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд нэгдүгээр ангид элсэнэ. Харин таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй юм байна.

Хамран сургах тойргийн хүүхдүүдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж, төлбөр авахгүй. Бүртгэлийн явц, мэдээг тавдугаар сарын 17, 24-нд гаргах аж.

Нэгдүгээр ангид элсэх хүүхдийг бүртгүүлэхэд,

-Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар,

-Эцэг, эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар,

-3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг авч очих шаардлагатай аж.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Зэгиймаа: Кирилл бичгээр асар их оюуны соёл бий болчихсон

МУИС-ийн Эрдмийн их сургуулийн захирал, доктор профессор Ч.Зэгиймаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монголчууд 2025 оноос уйгаржин монгол бичгийг хэрэглээнд нэвтрүүлж эхлэхээр болсон нь олон нийтийг багагүй бухимдуулж байна. Монгол хэлний энэ хуулийг таны удирдсан эрдэмтдийн баг төслийг нь боловсруулсан гэж дуулсан. эрдэмтэн судлаачид, нийгмийг хоёр талд хуваахад хүргээд байгаа энэ асуудалд таны байр суурийг сонсмоор байна?

-Монгол хэлний хуулийн санаачлагч нь тухайн үеийн УИХ-ын гишүүн Батцэрэг, М.Батчимэг нар байсан. Тэд эрдэмтдийг цуглуулаад баг болгоод гэрээ байгуулсан. 15 эрдэмтнийг Д.Цэрэнсодном академич бид хоёр ахлаад хуулийг боловсруулж эхэлсэн байдаг. Бид энэ хуульд гол нь шинжлэх ухаанчаар хандах ёстой, олон юм хуульчлах шаардлагагүй, авсаархан цөөхөн явуулах нь зүйтэй. Шинжлэх ухаанаар яривал уйгаржин монгол бичгийн хэрэглээ өндөр түвшинд гарч ирэхгүй гэдгийг М.Батчимэг гишүүнд хэлсэн. Тэгэхэд “Би докторант хүн. Эрдэмтэдтэй санал нэгтэй явна” гэсэн. Хоёр жилийн хугацаанд бид маш их материал судалж, цуглуулсан. Гэвч төслийн дундуур гэнэт олон ажлыг хэсэг шинээр гарч ирж эрдэмтдийн багийг шахаж гаргасан. Уйгаржин бичгийг шахахын тулд ийм зүйл хийсэн. Товчхондоо бол энэ хуульд улс төр орчихсон байх гэж боддог.

-Тэгвэл та бүхний боловсруулж байснаас өөр хууль болсон гэсэн үг үү?

-Хууль батлагдахад бидний боловсруулж байснаас тэс өөр, танихын аргагүй болж өөрчлөгдсөн байсан. Баахан уйгарын бичиг үсгийн асуудал, дээрээс нь гадаад хэлийг хойш нь татаж тав, зургадугаар ангид заах, гудамжны хаяг зэргийг оруулаад эх захгүй болгоод хаячихсан.

Монгол хэлний хуулийн эрдэмтдийн багийг ахлаад явж байсан хүний хувьд Хэлний бодлогын үндэсний зөвлөл гэдэг байгууллага яаж ажиллах вэ гэдгийг өөрийн гараар бичиж өгсөн. Харьцангуй бага өөрчлөгдсөн ч монгол хэлнийхэн өөрсдөө ороод сууцгаачихсан. Тэд хэлний бодлого гэдгээ ойлгохгүй байна. Хэлний бодлогыг бичиг үсэг гэж ойлгоод байна. Журамласан толь гэж худлаа ном гаргалаа. Намар эх хэлний өдөр гэж худлаа өдөр тэмдэглэсэн. Бичиг үсгийн өдөр гээд баахан бужигнаад, телевизээр ярьцгааж л байна.

-Кирилл бол үндэсний бичиг. бүхий л том ном зохиол, шинжлэх ухааны бүтээлүүд кирилл бичгээр байгаа. Гэтэл яагаад уйгаржин монгол бичгийг нэвтрүүлэхээр улайраад байна вэ?

-Сайн мэдэхгүй юм. Хэдэн хүний төслийн ажил болов уу. Тэгж ч ирсэн. Төслөө хийгээд тайван яв л даа. Монголын хэмжээнд төсөл хийхээр их мөнгөтэй болдог юм байлгүй. Кирилл бичиг нэвтрээд 100 орчим жил болчихлоо. Асар их хэмжээний оюуны соёл бий болчихсон. Юуг нь бичиж болохгүй байгаа юм. Би ч асуумаар байна.

Монголчууд кирилл үсэгтэй болсон нь тухайн үед амжилт байсан. С.Мөөмөө, Д.Цэрэнсодном академич нар маш сайн үндэслэлийг тайлбарлаж яриад байгаа. Даанч тэдний дуу хоолойг гаргахгүй юм. Цөөн тооны хүмүүсийн дуу хоолой хүчтэй гарснаар улс орноороо хямарчихаад байна. Энэ чинь аюултай. Хэлийг үгүйсгэдэг, түрэмгийлдэг нөхцлийг бүрдүүлчихээд байна. Угаас ингэж явдаг үзэгдэл. Олон нийтийн саналыг хараад байхад кирилл болохгүй бол уйгаржин бичиг ч болохгүй. Яршиг, англиар бичье гэсэн санал гарч эхэллээ. Үндэсний залуу үеийг бичиг үсэг нь ядрааж байгаа учраас тогтсон юмыг авъя гэдэг урсгал руу оруулж байгаа юм. Энэ бол хэлээ устгах том хэрэгсэл.Шинжлэх ухааныг өмчилсөн мэддэггүй мөртлөө мэддэг, албан тушаалд дуртай ийм хүмүүс алаад байдаг юм.

-Монгол хэлний хуульд зааснаар 2025 оноос хос бичигт шилжинэ гэж байгаа. Нийгэм хүлээж авч, хос бичигт шилжихэд бэлэн үү?

-Сая бид нутгийн овгийн талаар ном бичихэд хэл шинжлэлийнх нь жинхэнэ монгол хэлний эрдэмтэн 1933 онд байсан хүний нэр уншиж чадахгүй байсан. Уйгаржин бичгийн мэдлэг ийм л түвшинд байна. Бичиг үсэг бол солигдож, өөрчлөгддөг тохиолдол бий. Тэр нь маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Нэг бичиг үсэгтэй болчихсон улс орон солино, хална гэдэг зүйл бараг байхгүй. Уйгаржин бичгээсээ кирилл рүү орж байх үеийг хүмүүс ярьдаг. Нөхцөл нь бүрдчихсэн, уйгаржин бичгийг мэддэг хүн цөөн. Кирилл үсэг энгийн хялбар, ярианы хэлийг дагуулчихсан учраас илүү хөгжчихсөн гэж. Жишээ нь, манайд өвөр монгол оюутнууд сурдаг. Тэд нар чинь биднээс монгол хэл сураад байна. Тэд уйгаржин монгол хэлээр сурчихсан юм бол яагаад өнөөдөр хоцрогдоод байгаа юм. Харин хятад оюутнууд англи хэл рүү орчихсон, оюун ухаан нь цэгцэрчихсэн байна.

-Хос бичгийг хэрэглэх тухайд ард түмний саналыг сонсох ёстой гэсэн санал гарч байна?

-Манайд гурван бичиг үсгээр хамгаалсан доктор байдаг. Өнгөрсөн хугацаанд яагаад солиод байсан юм гэдэг талаар судалсан. Тэр хүн докторын зэргийг 2004 онд хамгаалахдаа ард түмнээс санал асуулга авсан байдаг. Та ямар бичиг сонгож хэрэглэх хүсэлтэй байгаа вэ гэхэд 70-80 хувь нь кирилл гэсэн байсан. Энэ чинь ард түмний хандалтын судалгааны үр дүн. Ард түмнээс асуух юм ч бий, асуухгүй юм ч бий. Гэхдээ үүнийг асуух учиртай. Тийм судалгаа байхад одоо яагаад хүчээр шахаад байгаа юм бэ гэдэг өөрөө асуудал.

Манайхан энгийн шинжлэх ухааны ойлголтоо ойлгохгүй юм. Нөгөө л уйгаржин монголоо оруулна гэдэг бодлоосоо болоод түүний цаад талд ямар их хохирол учруулж байгаагаа мэдэхгүй байна. Орчин үед гарч байгаа асуудал, ирээдүйд гарах асуудлыг түүхээр шийддэггүй. Германы руни бичиг гэж байгаа. Германчууд өнөөдөр руни бичгийг сэргээгээд явбал яах вэ. Оросууд бол эртний славян хэлтэй. Тэр бичгээ хэрэглээгүйгээс ард түмнээс салчихсан байна гээд хэрэглээд эхэлвэл юу болох вэ. Улс орон урагшлах тусам үндэсний бичгүүд олноор гарч ирнэ. Бүгдийг нь орхидог. Үнэндээ бид нар утгагүй юм хийж байна. Тодорхой хэмжээнд хэрэглэх юмыг нийтээр нь хамруулж хүчиндэж байна. Манайхан хос бичиг гэж тайлбарлаад байгаа нь маш буруу.

-Уйгаржин бичгийг хамгийн удаан хугацаанд хэрэглэж ирсэн гэж албаны хүмүүс тайлбарлаад байгаа шүү дээ?

-Монголчууд XIII зууны үед хүчирхэг байх үед хэрэглэж байсан юм байна. Дараа нь дөрвөлжин бичиг зохиосон. XVI, XVII зуунд Монголд ямар түүхэн үйл явдал болов. Бараг бусдын колони болчихоо биз дээ. Тэр үед уйгаржин монгол бичгээр ямар эх оронч бүтээл бий болгосон юм бэ. Олон жил хэрэглэсэн гэхээр одоо хэрэглэ гэсэн үг биш. Тэгээд ч бүх улс орон өөрийн гэсэн бичиг үсэгтэй байсан боловч түүнийгээ сольж, цаг үеэ дагаж ирсэн.

Уйгаржин бичиг бол Чингис хааны үед уйгаруудыг баривчлахад тамга олдсон. Бичиг байсан. Тэр нь уйгаржин бичиг. Тэгвэл манай түшмэлүүдэд заагаад өгчих гээд заалгаад хэрэглэсэн зээлсэн бичиг. Гэтэл 1269 онд Хубилай хааны үед дөрвөлжин бичгийг зохиож монголчуудын үндэсний бичиг болсон. Дараа нь соёмбо, тод бичиг гээд үргэлжилнэ. Үнэхээр бичиг үсгийн өдөр юм бол үүнийг бүгдийг нь ярих ёстой юм.

-Уйгаржин бичгийг ямар судалгааны үндсэн дээр 2025 оноос нэвтрүүлнэ гэсэн байдаг вэ. хуулийн төсөл дээр ажиллаж байсан хүний хувьд та мэдэж байна уу?

-Энэ бол маш тооцоогүй он юм. Анх би энэ тухай хуулийн төсөл боловсруулах явцад Казахстан 2025 оноос латин хэлэнд шилжих гэж байна гэж жишээ татаж хэлээд л өнгөрсөн. Гэтэл шууд энэ тоог хуулаад 2025 оноос хос бичиг нэвтрүүлнэ гээд хуульд оруулчихсан байсан. Ингэхдээ хуулийн хамгийн хойно нууц маягаар оруулчихсан.

Ер нь бичиг үсгийг ингэж хүчээр тулгах ёсгүй. Хүчээр бичиг үсгийг сольдоггүй. Уйгаржин монголоор хэн шүлгээ бичээд дуугаа дуулаад байгаа юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан монгол бичгээр бичиж байна гэнэ. За яахав сурна биз. Харин би хоёр, гурван, дөрвөн гадаад хэл сурах ёстой. Монгол хэл гуйвчихаар гадаад хэлэнд хортой болж байна. Гадаад хэлийг заах гэхээр буцаж арван жилийн монгол хэлний дүрмийг гадаад хэлний багш нарт зааж байна. Ингэж явсаар дөрвөн жилийнхээ ихэнх хугацааг алдаж байна. Өнөөдөр хэрэглэж байгаа хэлийг өнөөдрөөр нь аваад явах ёстой.

Бичиг соёлыг оролдох цөөн тооны урсгал байна. Олонх биш. Хэлний бодлогын зөвлөл дээр очиж тоглолт хийдэг, тэндээсээ мөнгө төгрөг авдаг. Монгол хэлний нөхөд чинь дүрэм журам зохиохоор хоорондоо хэрэлдээд баахан үсгийг өөрчилж хаяад бужигнаад зогссон. Толь бичгээ зохиож чадахгүй байна.

-Хос бичиг гэх хэллэг буруу гэж та дээр хэлсэн. Энэ талаар тодруулбал?

-Хос бичиг гэдэг нэг юмыг адилханаар хоёр бичгээр бичихийг хэлдэг. Уул гэдгийг хоёр өөр бичгээр адилхан бичнэ гэсэн үг. Тэгвэл одоо бол уул гэж нэг бичээд, уйгаржинаар агул гэж бичиж таарах нь. Хоёр хэлний асуудал яригддаг болохоос хоёр бичгийн асуудал гэж байхгүй. Жишээ нь, Канадад нэг хэсэг нь франц хэлтэй, нөгөө нь англи хэлтэй. Канадууд франц, англи хоёрыг эх хэл шигээ мэдэж, зэрэгцэж байгаа хоёр хэлийг хос хэл гэнэ. Тэгэхээр энэ чинь хос бичиг биш. Хоёр хэл явж байгаа юм. Эртний, орчин цагийн хоёр хэл гарч ирээд байна. Зүгээр ч нэг үсэг бичиг тогтоочихоод түүнийгээ нөхөөд биччих зүйл биш. Дэлхий дээр ийм тэнэг ард түмэн байдаггүй.

-Бичиг үсэг монгол хэлний нэг хэсэг гэлээ. Монгол хэлэнд тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?

-Улс орны хөгжил яагаад ийм сул дорой болчихов гэхээр ерөөсөө шинжлэх ухааны үндэслэлтэй төрийн бодлого алдагдсантай холбоотой. Үүний тулд судлаач эрдэмтэд нь бэлтгэгдсэн байх ёстой. Энэ асуудлаар бид дуу хоолойгоо өргөж, засаг төр удирдаж байгаа хүмүүс тодорхой хэмжээнд эрдэмдтийг түшье, зөвлөл байгуулъя гээд ярьж байна. Энэ бол сайн зүйл. Гэвч өнөөдөр мэргэжлийн гэдэг үгийг өмнө нь тавих юм байна гэж би бодоод байгаа юм. Мэргэжлийн эрдэмтэд гэхгүй бол эрдэмтэн гээд энд тэнд доктор болсон хүмүүс өөрийнхөө мэдэхгүй салбар дээр очоод буруу зүйл хийж байгаа нь харамсалтай. Үүний нэг илрэл бол манай Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа юм.

Хэлний бодлого гэдэг зүйл тухайн улс орон, үндэстэн өөрийнхөө хэлний талаар дотооддоо болон гадагшаа хандах бүх асуудлыг бодлогын түвшинд шийдэж явах ёстой. Энэ дотор зөвхөн монгол хэл ч байдаггүй юм. Гадаад хэлээ яах юм. Маш том цар хүрээтэй асуудал. Эцсийн эцэст үндэсний тусгаар тогтнолын баталгаа болж байгаа хэлийг яаж хамгаалж хөгжүүлэх вэ гэдэг асуудал болохоос монгол хэлний бичиг үсгийн асуудал биш. Гэтэл үүнийг зохицуулах ёстой байгууллага нь бичиг үсэг, толь бичиг рүү орж үймүүлээд явж байна. Өөрсдөө боловсроогүй, мэдлэггүй. Мэргэжлийн хүнээ сонсооч гэхээр сонсдоггүй. Хэлний бодлогын докторууд арай өөр өнцгөөс ярина. Ийм өрөвдөлтэй өмчилчихсөн шинжлэх ухаан болоод бичиг үсгээрээ оролдож байна.

Тиймээс Монгол хэлний хуулийг хэн нэгэн зоригтой УИХ-ын гишүүн өөрчлөх хэрэгтэй.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногт цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

Баянзүрх

11:00-18:00 цагт 19, 24, 22-р хороо Алтан-Өлгийн 17-19, 30, Баруун Алтан Өлгийн 30, Тамирчины 1-7-р гудамжууд, 1, 2, 3, 4, 5 байр, Жаргалантын 1-6, 12, 14-18, Газарчины 1-7, Овоотын 1-9, Цайзын 1-8, 10-26/А, 50-56, Цахлайн 6-15, Шар хоолой 13, 20, Дэнжийн 1-3, Хоршоололын 7-16, Цахлайн задгай гудамжууд, АЖУГДС, Монголын хүүхдийн сан ТББ, 168, 169-р цэцэрлэг, Ган титэм, Мон дэм, Газар шилтгээн, Хавтагийн нуруу, Их Могул, Таван өлзий, Батдалай уул, Тамирчин, Эрхэст сайхан, Сүмбэр хунтан, Тамирын хүү, Хөргөлт сервис, Альфа моторс ХХК-ууд, 065-р ЦА, Хелп интернешнл ОУБ, иргэн Түвшинтунгалаг, Аавын өндөр СӨХ, Хөх уул СӨХ, Онч мэргэн өрхийн эмнэлэг, иргэн Бурмаа болон эдгээрийн ойр орчмоор

Сүхбаатар

11:00-17:00 цагт 6, 8, 11-р хороо Амарын гудамж, УБ, Туушин, Пума империал зочид буудлууд, 3, 4, 19, 22, 24, Б/26, 50, 64-р байрууд, Хас банк, ЭХЗХ, дүүргийн Цагдаагийн хэлтэс, Шүүх, Урлагийн ажилтны холбоо, УБДС ТӨХК /ялтсан бойлер/ болон эдгээрийн ойр орчмоор

11:00-18:00 цагт 19-р хороо Ар согоот, Банкны зуслан

Хан-Уул

11.00-17.00 цагт 2, 4, 8, 11, 12-р хороо Урьдчилан цэвэрлэх байгууламж, Пума рийл стэйт, Петровис ХХК, Мантууш ХХК, 2, 3, 4, 5, 7-р хэсэг, Шинэ суурьшлын бүс, Гишүүний ам, Дэвшил ХХК, доод Өлзийт, Ногоо, Түргэний гол, Туул гол орчмоор

11:30-18:00 цагт 13-р хороо ЗХЖШ-ын ЦТГ, Худгууд болон ойр орчмоор

Баянгол

11:00-17:00 цагт 1, 4-р хороо 2-р хороолол 7, 9-16, 6/А, 7/А, 15/А, 16/А, 20/А, 21, 21/А, 22/А, 34-р байрууд

Сонгино-хайрхан

09:00-18:00 цагт 21-р хороо Партизан, Хаан банк, Эмнэлэг, 74-р сургууль, Дотуур байр, Цагдаагийн хэсэг, Захиргаа, Соёлын төв, Уурын зуух, ШТС, Үүрэн телефоны станц, гэр хороолол орчмоор

Налайх

10.00-13.00 цагт 4-р хороо Бүс нуурын гэр хороолол

14.00-17.00 цагт 4-р хороо Нарангийн төмөр замын цаад талаар

Багахангай

11.00-17.00 цагт Сургууль, Халамж, Караоке, УСУГ, УБЦТС ТӨХК, ОБГ-ын салбарууд

Төв аймаг

10:00-13:00 цагт Батсүмбэр сум Засварын газар орчмын гэр хороолол

10:00-14:00 цагт Зуунмод сум Дэнжийн гэр хороолол

14:00-18:00 цагт Зуунмод сум Хөгжил хотхон, Батсүмбэр сум Будаан толгой орчмын гэр хороолол

МЯГМАР ГАРИГ /05/14/


Баянзүрх

11:00-16:00 цагт 7-р хороо 15-р хороолол 1, 2, 58-р байр, Баянцээл, Дорнын өргөө, 204-р цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор

11:00-17:00 цагт 2, 4, 7-р хороо З, 8, 9, 28, 31, 36, 37А, Б, 38А, Б, 40, 41, 42, 43Б, 51, 53, 59, 110-114, 200, 201-р байрууд, Тонхил нуур, Атар шим, Инкон, Свийт стандарт ХХК-ууд, ИЗИС, ЦЕГ-ын ЦСОНТ, Сэлэнгэ зочид буудал болон эдгээрийн ойр орчмоор

11:00-18:00 цагт 21-р хороо Бага Дарь эхийн 6-10, 12, Сэлбийн 36, 37, 39, 40, 42, 43, 44, 46-р гудамж, иргэн Батболд, Батсуурь /ангрол-ойл/, Батболд, Ганбат, Содмонгол ШТС, Морьд хур, Кевико ХХК-ууд

Хан-Уул

11.00-17.00 цагт 10, 13-р хороо УАБЗ АОС, Морингийн 0-15, 813, 814, 821, А/10 зуслан, 2, 3, 4-р хэсэг, Бөхөг, Туул, Шувуун фабрикын эцэс орчмоор

11:00-18:00 цагт 11-р хороо 50-3-р байр /их тэнгэрийн ам

Баянгол

10:30-17:00 цагт 1-р хороо Нарны хороолол 1-9, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 22, 23-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор

Сонгино-хайрхан

09:00-19:00 цагт 21-р хороо Партизаны САА Нарийн, Шархад орчмоор

11:00-18:00 цагт 6, 23-р хороо Тоосгоны 1-6, 8-16, 34/А, 36-39, 47, 50, Хангайн 13, 23/Б, 35, 35/А, 36, 36/А, 37, 39-46, 40-43, 83, 84, 84/А гудамжууд, Гүүп Нэйборс ОУТББ, Шинэ жаргалант оч БСБ, Их тунамал ингүмэл, Цэцэн тахилга ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

Налайх

10.00-13.00 цагт 2-р хороо Нарлагийн задгай, Автобус бааз

14.00-17.00 цагт 2-р хороо Нарлаг, Наадам хороолол

Багахангай

11.00-17.00 цагт Цэргийн ангийн задгай, Хөөсөнцрийн үйлдвэр

Төв аймаг

10:00-13:00 цагт Батсүмбэр сум Мандалын арын гэр хороолол
11:00-17:00 цагт Баян сум 3-р баг Дашгай, Хорих анги, Баянхурай, Монгол Чех орчмоор
14:00-18:00 цагт Батсүмбэр сум Сөгнөгөр-2 амралт орчмоор

ЛХАГВА ГАРИГ /05/15/


Баянзүрх

11:00-16:00 цагт 12, 14, 26-р хороо Азжин дэлгүүр, Кристал таун хотхон, Дунд мандал, Фитлайф хэрт, Би Өү Эй Ти ХХК-ууд, иргэн Бат-Өлзий, Оюунчимэг, Лхагваням, Энхсайхан, Санжаа, Бадамдэлгэрэх, Энхбат, Алтанзагас, Чинзориг, Цас, Лувсандонров, Уянга, Соёлмаа, Туул /дэлгүүр/, Энхтуяа, Сарантуяа, Ариунболд, Даваажамц, Өнөрсайхан, Оюун-Эрдэнэ нар, Хан хараацай, Элфреско, Нандин-Охин, Юусангкар, И, Нахиа импекс, Монгол медиа солюшн, Гашуун булаг, Хас буга, Баян Ундрал, Эрдэс групп, Эрдэнэчимэг элит эгшиглэн, Серамо, Хаус дизайн ХХК-ууд, Төрийн банк, Монос Улаанбаатар, Хар инвест фитнесс, Том жаал, Жаргалтай хот цэцэрлэгүүд, Түвхэнхан, Их Монгол, Их үйлсийн эрэлд, Эйч Эс Би, Хэм рояал, Хангарьд фарм, Эич Эс Би, Цахиур төмөр арга, Жой тройзон, Мон энергео ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

Сүхбаатар

11:00-18:00 цагт 16-р хороо Ойчдын 1Т-38, Ойн задгай, Бэлхийн 17, 26, 30, 33, 34, 35, 47-р гудамжууд, Бэлхийн шинэ буудал, ШУТИС-ийн лаборатори, Ойн судалгаа хөгжлийн төв, Три глобал Монголиа, Ватиканы сүм, Болор Ану, Алтай холдинг, Батдэлгэрэх жим, Цэлмэггүн, Гурман эрдэнэ, Болгоогч ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул

10.30-18.00 цагт 13-р хороо Шувуун фабрик Грийн Яард ХХК

Баянгол

11:30-18:00 цагт 1, 4-р хороо 2-р хороолол 1-6, 2/А-7/А, 17, 18, 27, 29, 29/1, 29/2, 90-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор

Сонгино-хайрхан

09:00-19:00 цагт 21-р хороо Партизаны САА, Ар Гүнт, Шижир, Алтан тариа ХХК, Аудитийн газар орчмоор
11:00-18:00 цагт 22-р хороо Тахилтын 1-23, 25, 26, 27, 44 задгай, Хилчиний 34, 35, 43-45, Баянтуруун 10-12, 18, 19, 22-28, 31-33, 35, 36-41, 43, 44, 55, 56-58, Баян-Уулын 2-11-р гудамжууд, Замын цагдаа, Ганбаяр худаг, Бээвэр, Вовох, Скайтел, Мобиком, Номин тав трейд, Ди Эйч Ти Эн ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

Налайх

10.00-13.00 цагт 2-р хороо 16-18, 20-22-р байр, Дулааны станцын контор, Хас банк, Сод ирээдүй цэцэрлэг, Татварын алба, Халамж
14.00-17.00 цагт 9 давхар, 22-31-р байр, Чандмань Налайх, 2-р хорооны байр

Багахангай

11:00-17:00 цагт Баян сум, Багахангай дүүрэг орчмоор

Төв аймаг

10:00-13:00 цагт Батсүмбэр сум Баянгол жимс орчмоор

11:00-17:00 цагт Баянцогт сум, Ногоон талбай, Авдрант, Ногоон хэрэм, Ногоон хэрэм-2, Иргэн Сэр-Од, Мөнх их мандал, Тес петролиум ШТС, Батсүх үнээний ферм, Даргиатын ам,
Баянхангай, Лүн, Аргалант сум

14:00-18:00 цагт Батсүмбэр сумын Асрамж, Скаут, Батсол, Соёл, Баянгол, Миний зуслан, Баянгол амралт орчмоор

Засварын хуваарийг www.tog.mn вэб сайтаар сарын турш, www.facebook.com/ubedn, www.twitter.com/ubedn1 хаягаар өдөр тутам үзэх боломжтой. Хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан засварын хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Categories
мэдээ нийгэм

Говь болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, хүчтэй цасан шуурга шуурна

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Сүхбаатарын нутгаар хүчтэй цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 05 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсч, цасан шуурга шуурна, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр байна. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон говь, талын нутаг Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 хэм, Алтайн уулархаг нутаг болон Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 15-20 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр 10-12 хэм дулаан байна.