Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж эхэллээ

Монгол Улсад жилд дунджаар 500-600 хүн зам тээврийн ослоор амь насаараа хохирч байна. Зөвхөн 2018 онд 5323 хүн зам тээврийн осолд өртсөнөөс 4761 хүн гэмтэж, 562 хүн амь насаа алджээ. Энэхүү тоо нь Японд зам тээврийн дайн гэж хэлэгдэж байсан 1970-аад оны зам тээврийн ослын улмаас амиа алдсан тоон үзүүлэлттэй адил түвшинд байгаа юм. Тэгвэл зам тээврийн ослын тоог бууруулах, жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой, зөв оролцохыг уриалсан нэгэн төслийг “Жайка” олон улсын байгууллагаас санаачлан Тээврийн цагдаагийн албатай хамтран эхлүүлээ. Энэхүү төсөл нь энэ оны наймдугаар сарыг дуустал үргэлжилнэ. Төслийн гүйцэтгэгч нь Монгол Контент компани бөгөөд төслийн хүрээнд зургаан удаагийн зурган өгүүллэгийг олон нийтийн хүртээл болгохын зэрэгцээ хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг уриалсан шинэхэн дууг төрүүлэх юм байна. Дуу нь хэдийнээ зохиогдож, олны танил дуучин “амилуулсан” бөгөөд дууны клип хийгдсэний дараа олон нийтэд цацахаар төлөвлөжээ. Мөн энэхүү зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх төслийн хүрээнд цуврал комикыг хүргэх аж. Эхний дугаар “Сайхан мөрөөдөлтэй Сарнай бүсгүйн түүх” комикыг дэлгэлээ.

Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж эхэллээ

Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж эхэллээ

Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж эхэллээ

Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж эхэллээ

Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж эхэллээ

Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж эхэллээ

Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж эхэллээ

Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж эхэллээ

Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж эхэллээ

Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж эхэллээ

Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж эхэллээ

Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж эхэллээ

Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж эхэллээ

Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж эхэллээ

Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж эхэллээ

Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж эхэллээ

Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж эхэллээ

Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж эхэллээ

Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж эхэллээ

Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж эхэллээ

Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж эхэллээ

Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж эхэллээ

Categories
гадаад мэдээ

Нидерланд улс олон зуун гэмт хэрэгтнээ цагдаж чадахгүй болжээ

Холбоотой Зураг

Нидерланд улс ихэнх гэмт хэрэгтнүүдээ шоронд хорилгүй, шагайнд нь зүүж, цоожилсон цахилгаан гавны тусламжтай алсаас хянаж цагддаг.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт эдгээр цахим төхөөрөмжүүдэд программын шинэчлэлт хийгдсэний дараа алдаа гарч, гэрийн хорионд байгаа болон батлан даалтаар түр суллагдсан олон зуун гэмт хэрэгтнээ хяналтаас алджээ.

Гэмт хэрэгтнүүдийн зүүсэн төхөөрөмжөөс мэдээлэл ирэхээ больсон тул тэдний байрлалыг мэдэх боломжгүй болсон байна.

Программын алдааг тухайн өдөртөө багтааж засварлажээ. Энэ хооронд Нидерландын цагдаа хэрэгтнүүдийн гэр рүү утсаар залгаж шалгах, зарим эрсдэлтэй этгээдүүдийн байгаа газарт цагдаа илгээж баривчлах зэрэг арга хэмжээ авсан байна.

2018 оны наймдугаар сард Нидерландад үүрэн холбооны сүлжээ тасалдаж, хууль тогтоогчид бүтэн өдөр гэмт хэрэгтнүүдийг хяналтаасаа алдсан юм. Тухайн үед өдөрт 700 орчим этгээдийг зайнаас хянаж байдгаас 450 нь сүлжээ тасарсны улмаас сураггүй болсныг Нидерландын дотоод хэргийн яам мэдээлж байжээ.

Categories
мэдээ улс-төр

Оюутолгойн гэрээг шалгасан мэдээллийг задруулаагүй гэв

Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахалж ажилласан. Ажлын хэсэг таван удаа хуралдаж, шалгалтынхаа дүнг эцэслэж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх байсан ч хойшлуулсан юм. Байнгын хорооны гишүүд шалгалтын дүнтэй танилцаж амжаагүй байхад мэдээллийг Рио Тинто компанийнхан авсан. Уг мэдээллийг тус байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хүргүүлсэн байдаг. Тэгвэл энэ асуудалд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Оюутолгойн гэрээг шалгах УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж дууссан. Ирэх долоо хоногт намын бүлэг, Байнгын хороодоор хэлэлцэх болов уу. Оюутолгойн гэрээг шалгасан ажлын хэсгийн мэдээллийг авах хүсэлтээ тус компанийн зүгээс Байнгын хорооны даргад тавьсан юм билээ. Энэ дагуу материалыг нь явуулсан гэсэн. Хуулиар нууцлалын зэрэгтэй холбоотой асуудал биш учраас мэдээлэл өгч болох юм билээ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Насанд хүрээгүй хүүхдүүдэд үйлчилсэн цэнгээний газарт хариуцлага тооцов

“Зөв тусгал” аяны хүрээнд Нийслэлийн цагдаагийн газраас Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран насанд хүрээгүй хүнд үйлчилж болзошгүй баар, цэнгээний газруудад гэнэтийн шалгалт явуулж байна. Шалгалтаар Баянгол дүүргийн 19-р хороонд байрлах “LOVE” баар ѳсвѳр насны хүүхдүүдэд үйлчилж байсныг илрүүлж, хариуцлага тооцжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийт 157 Автобус “амталгааны ном”-той болжээ

“Аз хур” номын их дэлгүүрийн зүгээс уншигч, үйлчлүүлэгчиддээ мэдлэг, оюуныг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 157 нийтийн тээврийн унаанд амталгааны номыг өлгөж, байршуулжээ. Энэхүү үйл ажиллагаа нь тус номын дэлгүүрээс энэ сарын 17,19-ны өдрүүдэд зохион байгуулах “72 цаг, 72 хувийн хямдрал”-тай худалдааг угтсан ажил аж. Одоогоор “Тэнүүн огоо”, “Сутайн буянт” автобус баазын нийтийн тээврийн унаанд амталгааны номыг байршуулсанд зорчигчид сайшаалтай хандаж байна. Гэвч өлгөсөн номуудыг урж, таслах үйлдэл ч гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 18-нд бүх нийтийн марафон гүйлт болно

Холбоотой Зураг

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан холбогдох албаныханд дараах үүрэг даалгавар өгсөн байна.

Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудыг “эзлэн” машинаа байрлуулдаг хувиараа такси үйлчилгээнд явж байгаа жолооч нарт хариуцлага тооцож, автобуснууд чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, энэ чиглэлээр хяналт тавьж хурдан шуурхай арга хэмжээ авахыг Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Замын цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөнд даалгав.

Түүнчлэн хүүхдийн зуслангуудын бэлтгэлийг хангуулан, мэргэжлийн байгууллагуудын оролцоотой нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахад сайтар анхаарах, мөн 2019 оны тавдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулах “Улаанбаатар” олон улсын марафон бүх нийтийн гүйлтэд иргэд олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй оролцуулах ажлыг хариуцан зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Тавдугаар сарын 18-ныг автомашингүй өдөр болгожээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймагт хүрэлцэн очлоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймагт хүрэлцэн очлоо. Түүнийг нутгийн удирдлага болон иргэдийн төлөөлөл угтан авлаа. Ховд аймгийн удирдлагууд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Ховд эко цементийн үйлдвэр төсөл, Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж, Жаргалант сумын 50 ортой хүүхдийн эмнэлэг зэрэг бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрөө танилцуулах юм байна. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь 96МВ-ын хүчин чадалтай, жилд 300 сая квт эрчим хүч үйлдвэрлэнэ. Тус усан цахилгаан станц бауун бүсийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг вакциныг хүлээлгэн өгөв

НҮБ-ын Хүүхдийн сангаас нийлүүлж байгаа 577 мянган хүн/тун вакциныг хүлээн авах ёслол ХӨСҮТ-ийн Вакцин биобэлдмэлийн төв агуулахад боллоо. Нийтдээ 500 мянган ам.долларын үнэ бүхий вакцин, тариур, аюулгүй хайрцаг гэх мэт зүйлсийг хүлээн авах баримт бичигт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар гарын үсэг зурлаа.

Энэ вакцинаар “Улаанбурханд цэг тавья” уриан дор 2019 оны тавдугаар сарын 15-25-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулах нэмэлт дархлаажуулалтын үеэр Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн 5-18 насны, бусад аймаг, нийслэлийн 10-18 насны хүүхдүүдийг дархлаажуулах юм.

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын ажиллагаа 50 гаруй жилийн баялаг түүхтэй бөгөөд дархлаажуулалтын чанартай үйлчилгээг хүүхэд бүрт хүргэх, товлолын дархлаажуулалтад ДЭМБ-ын шаардлагад нийцсэн чанартай вакциныг хямд үнээр худалдан авах, вакцин биобэлдмэлийн хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжөөр хангах чиглэлээр хамтран ажиллаж байгааг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ дурдаад улаанбурхан өвчний дэгдэлтийн болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа энэ үед шаардагдах юакцин, тариур, аюулгүй хайрцгийг нийлүүлж байгаад нь талархал илэрхийлэн, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Вакцин, дагалдах хэрэгслийг гардуулах ёслолд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү болон ЭМЯ-ны газар хэлтсийн дарга нар, ХӨСҮТ-ийн удирдлага алба, нэгжийн нар оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 14-17-нд дахин цасан болон шороон шуурга шуурна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас 6 хүний амь нас эрсдээд байна. Цаашид ч ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга Б.Дуламсүрэн “Өнгөрсөн амралтын өдөр Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгийн нутгаар 18-20 м/сек хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурсан. Салхи зарим үед 24 м/сек хүртэл ширүүссэн. Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутагт малдаа яваад сураггүй алга болсон, автомашинтайгаа яваад цасанд суусан, боогдсон гэсэн 20 гаруй дуудлагаар онцгой байдлын газрын алба хаагчид төр захиргааны байгууллага болон орон нутгийн иргэдтэй хамтран ажилласан. 64 иргэнийг осгож, амь насаа алдахаас авран хамгааллаа. Цасан шуурганы улмаас Өвөрхангай аймгийн Богд суманд хоёр иргэн, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд гурван иргэн, Сэврэй суманд нэг иргэн малынхаа хойноос явж байгаад шуурганд уруудаж осгож нас барсан харамсалтай тохиолдол гарлаа. Мөн Ховд аймгийн Цэцэг, Үенч суманд 12 гэр, 4 модон шон унасан. Төв аймгийн Баяндэлгэр суманд 350 бог бал цасанд дарагдаж хорогдсон гэсэн мэдээтэй байна. Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үзэгдэх орчин хязгаарлагдсан учраас Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгийн сумдын Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөнийг хаан түр хязгаарлах арга хэмжээ авсан.Одоогоор орон нутгийн болон улсын чанартай хаагдсан зам, даваа байхгүй замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа. Цаг уурын байгууллагаас цаашдаа буюу 14-17-нд салхи 14-16 м/сек хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна гэсэн мэдээлэл ирсэн. Тиймээс иргэд анхаарал болгоомжтой байж цаг агаарын нөхцөл байдалдаа тааруулж хувцаслах, хувийн болон автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж замд гарах, малчид малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна” гэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга 1990 оноос хойш анх удаа шинжлэх ухааны байгууллагуудад очлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр үдээс өмнө (2019.05.13) Мал эмнэлгийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав.

Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухаан хөгжөөд 95 жил болж байна. 1950-аад оноос эхлэн Монгол Улс эрдмийн зэрэг хамгаалсан өөрийн судлаачидтай болж, 1961 оноос чухал хэрэгтэй салбаруудын лабораториуд байгуулагдсаны нэг нь Мал эмнэлгийн хүрээлэн юм. Улс орны хөгжлийн түвшин шинжлэх ухааны салбартаа оруулж буй хөрөнгө оруулалт,ДНБ-д эзлэх хувиар тодорхойлогддогийг эрдэмтэд хэлдэг. Бүх шатанд шинжлэх ухааны тооцоо судалгаанд суурилсан үндэслэлтэй бодлого шийдвэрүүдийг гаргадаг болох ёстойг УИХ-ын дарга Г.Занданшатар ажлаа авсан эхний өдрөөсөө уриалсаар байгаа билээ.

Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэд шүлхий өвчний вакциныг гарган авчээ

Мал эмнэлгийн хүрээлэн нь улсын хэмжээнд мал, амьтан, нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд нөлөөлж болох халдварт, празиттах болон халдваргүй өвчнийг оношлох, эмчлэх, сэргийлэх арга технологи боловсруулах, малын эрүүл мэндийг сахин хамгаалах шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахад чиглэсэн судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэдэг. 2019 оны байдлаар Засгийн газрын суурь судалгаа, инновац, шинжлэх ухааны 22, олон улсын хамтарсан 10 гаруй төслийг хэрэгжүүлж байгаа юм байна. Манай улсын эрдэмтэн судлаачдын бүтээл олон улсад 4, Монгол Улсад 38 патент эзэмшиж, олон улсын импакт фактортой мэргэжлийн сэтгүүлд 120 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн байна.

Монголын эрдэмтэд суурь судалгааны бүтээлийн тоо, чанарын үзүүлэлт болон мэргэжлийн ур чадвараараа олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрсэн ч төрөөс шинжлэх ухааны салбарт үзүүлэх дэмжлэг муу, хөрөнгө оруулалт дутмагаас болж бүтээлүүдээ амьдралд хэрэгжүүлэх боломжгүй болдгийг тус хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг хэлж байлаа. Төсвийн санхүүжилтийн 80 гаруй хувь нь ажилтнуудын цалин, нийгмийн даатгал, байрны ашиглалтын урсгал зардалдаа таардаг. Нэмэлт санхүүжилтийг өөрсдөө төсөл бичих, тендерт оролцох зэргээр зохицуулж иржээ. Тус хүрээлэн 12 орны 30 гаруй эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэнтэй хамтран ажилладаг байна. Нийт 11 мэргэшсэн лабораторитой, 88 судлаачтай үйл ажиллагаа явуулдаг. Мал эмнэлгийн шинжлэх ухааны ач холбогдол, улс орны эдийн засагт үзүүлэх мал аж ахуйн үйлдвэрлэлийн нөлөөг харгалзан 2018 онд төсвийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн түвшинд судалгаа хийх зориулалттай лабораторийн шинэ байртай болсон нь сүүлийн 20 жилд шинжлэх ухааны салбарт оруулсан томоохон хөрөнгө оруулалт болжээ. Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид шүлхий өвчний вакциныг гарган авч, турших ажилдаа орсон байна. Мөн адууны нийлүүлгийн үеийн түргэн оношлуурыг бүтээжээ. Энэ мэт өөрсдийн эрдэмтдийн хийсэн оюуны томоохон, импортыг орлосон бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор гарааны 5 компанийг байгуулсан байна. Гэхдээ эдгээр компанийн үйл ажиллагааг дэмжихэд хууль, эрх зүйн орчныг сайжруулах, төсөв санхүүгийн асуудлыг шийдвэрлэх шаардлага үүсээд байгааг мэргэжилтнүүд УИХ-ын даргад уламжилсан юм.

Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв

Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй албаны хүмүүс Шинжлэх Ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэнд ажиллалаа.

-Энэ оны эхнээс цалин нэмсэн ч цалингийн сүлжээнээс үүдэлтэй өр үүссэн, шинжлэх ухааны салбарын дундаж цалин олон улсын дунджаас доогуур хэвээрээ. Иймээс сайн судлаач, эрдэмтэд ирэхгүй байна. Дээр нь төсөвт эзлэх эрдэм шинжилгээний үйл ажиллагааны санхүүжилт маш бага. 2001 онд НҮБ-аас хөгжиж байгаа орнууд ДНБ-ийхээ 1.0 хувиас багагүйг шинжлэх ухааны салбартаа хуваарилж байвал улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулна гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Өндөр хөгжилтэй орнууд дээд тал нь ДНБ-ийхээ 4.3 хувийг зарцуулдаг, ер нь улс орнууд дунджаар 3.0 хувийг зориулдаг. Гэтэл манай улс дөнгөж 0.1 хувийг зарцуулдаг тул шинжлэх ухаанаа ашигладаггүй улсын тоонд ордог байна. Судлаачдын тоо жил ирэх тусам буурсан. Нийт төсвийн 90 гаруй хувийг цалин, бусад үйл ажиллагаанд зарцуулдаг, эрдэм шинжилгээний зардал нь 20 орчим хувь байдаг байна. Бага мөнгө авдаг ч гэсэн манай эрдэмтэд зүгээр суухгүй байгаа. Олон улсын түвшинд бид сүүлийн гурван жил дараалан дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдсэн өгүүлэл, түүнээс авсан эшлэлийн тооны өсөлтөөр Азийн 46 улсаас 19 дүгээрт явж байна. Гуравхан сая хүнтэй, дотроо хоёр мянга хүрэхгүй эрдэм шинжилгээний ажилтантай улсын хувьд энэ бол өндөр үзүүлэлт. Ийм учраас онолын судалгаанд монгол эрдэмтдийн үзүүлж буй түвшин хангалттай сайн байгаа гэж ямар ч эргэлзээгүй хэлж болно гэжШинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэллээ.

“Мэргэжилтнүүдийн онолын суурь судалгаагаар манай улсын судлаачид дэлхийд гологдохооргүй болсон ч нөгөө талд үйлдвэрлэлд нэвтрүүлж бүтээгдэхүүн гаргах талдаа хоцроод байна. Энэ нь манайд үйлдвэрлэлийн бааз муу байгаатай холбоотой учраас шинжлэх ухааны салбарын нээлт ололтыг хувийн хэвшлийн салбартай уялдуулах шаардлагатай. УИХ-аар Шинжлэх ухаан технологийн тухай, Инновацын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхээр бэлтгэж байна. Энэ хүрээнд эрдэмтэн судлаачид та бүхний саналыг сонсох, газар дээр нь ажиллаж бодит нөхцөл байдалтай танилцахаар ирсэн юм. Шинжлэх ухааны судалгааны байгууллагуудад нийтлэг тулгамдсан асуудлууд байгаа нь харагдлаа. Төсөв санхүүгийн асуудлыг 2020 оны төсвийг хэлэлцэх үеэр анхаарч ажиллана. Шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, хуваарилах зэрэг зохион байгуулалтын асуудлыг дотоод нөөц бололцоогоо ашиглаад шийдэх боломжтой гэж харж байна. УИХ-аас шинжлэх ухааны салбарт онцгой анхаарал хандуулж, бүхий л талаар дэмжиж ажиллана. Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтын ДНБ-д эзлэх хувь хэмжээг 1.0 хувьд хүргэхийг зорьж ажиллана. Гэхдээ эдийн засгийн бодит нөхцөл байдалдаа нийцүүлэн хамгийн багадаа 5 дахин нэмэгдүүлэх ёстой. Ойрын хугацаанд Засгийн газар, салбарын яаманд чиглэл өгнө” гэж УИХ-ын дарга Г.Занданшатар энд хэлсэн үгэндээ онцлов.

Улсын хэмжээнд нийт төрийн өмчийн 23 эрдэм шинжилгээний байгууллага байдгаас Шинжлэх ухааны академийн харьяа 10, их дээд сургуулийн 9, БСШУСЯ-ны 2, Эрүүл мэндийн яамны 1, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн харьяа 1 байгууллага үйл ажиллагаа явуулдаг аж. Эдгээр байгууллагуудад 1750 гаруй эрдэм шинжилгээний ажилтан байна.

Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэн 1968 онд байгуулагдсан. 10 лабораторитай, 127 ажилтантайгаас 104 нь эрдэм шинжилгээний ажилтан аж. 36 хувь нь доктороос дээд зэрэгтэй. Мөн л тоног төхөөрөмжийн хоцрогдол, төсвийн хангалтгүй байдал, эрдэмтэн судлаачдын нийгмийн асуудал орхигдсон зэрэг асуудал тулгамджээ. Тус хүрээлэнгийн эрдэмтэд эх орны 120 гаруй эмийн ургамалд химийн судалгаа хийж, 200 гаруй байгалийн шинэ нэгдлийг нээн илрүүлж, 5 шинэ бүлэг нэгдэл, тэдгээрийн анхны төлөөлөгчдийг илрүүлжээ. Эрдэмтдийн оюуны бүтээлийг амьдралд нэвтрүүлэх зорилгоор 3 гарааны компанийг байгуулсан байна.

Харин Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнд 158 хүн ажилладгаас 140 нь эрдэм шинжилгээний ажилтан байна. 14 лабораторитой бөгөөд ажилтнуудын дундаж нас 35 гэнэ. Ботаникийн хүрээлэн 30 гаруй га газартай байсан ч одоо 20 гаруй га болтлоо багасчээ. Үйл ажиллагаа нь зогсонги байдалд орж, орох, гарах гарц ч үгүй болсноо УИХ-ын даргад уламжилж байна.

Шинжлэх ухааны байгууллагуудыг судалгаа, шинжилгээний ажилдаа бүрэн анхаардаг болгож, тэдний гаргасан оюуны бүтээлийг амьдралд нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоог бий болгож өгөхийг эрдэмтэн судлаачид хүсэж байгаа юм.

1990 оноос хойш ШУА-д Төрийн өндөрлөгүүдээс нэг ч хүн очиж байгаагүй, 30 шахам жилд салбарын сайд нь ганцхан удаа ирсэн, энэ өдөр хоёр дахиа (Ё.Баатарбилэг) ирж байгаа гэнэ. Төр нь эрдэмтдээ “тоож” буйд эрдэмтэн, судлаачид баяртай байна.

УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон албаны бусад хүмүүс ажиллав.