Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХХБанкны шинэчлэгдсэн аппликэйшнийг татаад боломжоо нээ

Та онлайн банкны үйлчилгээг ямар боломжуудтай байх ёстой гэж боддог вэ?

Ихэнх хүмүүс, банк хоорондын шилжүүлэг хийх, дансныхаа үлдэгдлийг шалгах гэсэн уламжлалт хэдэн боломжуудыг нэрлэдэг.

Дэлхий нийтээрээ онлайн банкны үйлчилгээний төгс хувилбар луу дижитал шилжилтийг хийсээр байгаа эрин үед Худалдаа, хөгжлийн банк Онлайн банкны үйлчилгээнийхээ цоо шинэ хувилбарыг банкнаас авч болох бүхий л боломжуудыг шингээн Та бүхэнд хүргэж байна.

Энэхүү аппликэйшний хөгжүүлэлтийг хийхдээ харилцагчдынхаа хүсэл, хэрэгцээнд нийцүүлэн мөн онлайн банкны олон улсын чиг хандлагыг нарийн судалсны үндсэн дээр харилцагчдынхаа төсөөллөөс давсан боломжуудыг шингээж өгсөн гэдгээрээ онцлог юм.

ЯГ ЮУГААРАА ӨӨР ГЭЖ?

Банк + Даатгал + Үнэт цаас = TDB АПП

  1. Хамгийн онцлог ялгарал бол Банк, даатгал, үнэт цаас гэсэн санхүүгийн 3 тулгуур баганын үйлчилгээг хослуулан, цогц байдлаар ашиглах боломж.
  2. Нэмэлт үйлчилгээнүүд болох салбаруудын байршил, TDB pay, мэдээ мэдээлэл, цахим сэтгүүл, брошюр зэрэг банк, санхүүгийн бүх үйлчилгээг нэг дор цахимаар авах боломж.

ТАНД САНАЛ БОЛГОЖ БУЙ ДАВУУ ТАЛУУД ЮУ БАЙХ ВЭ?

Шинэчлэгдсэн TDB АПП нь төсөөллөөс давсан боломжуудыг багтаан нууцлал хамгаалалт өндөр, ашиглахад илүү хялбар, шинэ өнгө төрхөөрөө бусдаас ялгарч байна.

TDB АПП-ын ШИНЭ хувилбарыг ашигласнаар Таны өөртөө нээх илүү өөр боломжуудаас дурдвал:

  • Улс хоорондын мөнгөн гуйвуулга Moneygram үйлчилгээ;
  • Хүссэн Даатгалын компаниа сонгон даатгуулах;
  • Гааль, хувь хүний татварын бүх төрлийн төлбөр төлөх боломж;
  • Үнэт цаасны арилжаанд оролцох цаг алдалгүй оролцох;
  • Харилцагчийн мэдээллийн нууцлал, хамгаалалт хамгийн өндөр;
  • Хэрэглээний зээлийн хүсэлт илгээх;
  • Хадгаламж барьцаалсан зээл авах;
  • Хадгаламж нээх, сунгах;
  • Карт захиалах;
  • Бүх төрлийн билл төлбөр
  • User experience / User interface буюу дизайны шийдэл;
  • Дансныхаа баталгаат тодорхойлолтыг онлайнаар авах;
  • Банкны бүх төрлийн онлайн үйлчилгээ г.м …

АПП-АА ӨӨРЧЛӨӨД, БОЛОМЖОО НЭЭ

ШИНЭЧЛЭГДСЭН TDB АПП

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

Categories
мэдээ нийгэм

17202 татвар төлөгч иргэн 16 тэрбум 667 сая төгрөгийн татварын чөлөөлөлт эдэлжээ

Image result for нөат

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.12-д заасны дагуу Нийслэлийн хэмжээнд 17202 татвар төлөгч иргэн 16 тэрбум 667 сая төгрөгийн татварын чөлөөлөлт эдэлж, 12,515 татвар төлөгч иргэн хуулийн 24.6 болон 24.7 заалтаар дөрвөн тэрбум 104 сая төгрөгийн татварын хөнгөлөлтөд хамрагджээ. 2018 оны Хувь хүний орлогын албан татварын тайлангаар баталгаажсан 29,717 татвар төлөгч иргэний 20 тэрбум 771 сая төгрөгийн буцаан олголтыг Нийслэлийн төрийн сангаас Арилжааны банкуудаар дамжуулан иргэдийн дансанд олгоод байна гэж Нийслэлийн татварын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

18000 орчим хүүхэд шүдний үзлэг, эмчилгээнд хамрагдана

Монгол улсын Засгийн газрын энэ оны 255 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймагт энэ онд 2-6 насны 17803 хүүхдэд үзлэг хийж, эмчилгээ хийнэ.

Тус аймагт гурван хувийн эмнэлэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон боловч “Алтандент” эмнэлэг албан ёсоор оролцохоос татгалзсан учраас Сайхан, Баянбуян гэсэн хоёр эмнэлэг 2-6 насны хүүхдийн шүдэнд үзлэг хийж өвчтэй гарсан хүүхдүүдэд эмчилгээг хийж эхэлсэн байна.

Мөн аймгийн Эрүүл мэндийн газраас дээрх хоёр эмнэлгээр үйлчлүүлэх цэцэрлэг, сургуулийн хуваарийг гарган хүүхэд бүрийн шүдийг эрүүлжүүлэхийн төлөө хамтран ажиллаж байна. Тус аймагт 2-12 насны 30514 хүүхэд байгаагаас энэ онд 18000 орчим нь үзлэг, эмчилгээнд хамрагдах ажээ.

Categories
мэдээ улс-төр

“Энэтхэг-Монголын газрын тос, хийн үзэсгэлэн”-г анх удаа зохион байгуулж байна

“Энэтхэг-Монголын газрын тос, хийн үзэсгэлэн”-г 2019 оны 5 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар оролцов.

Энэ удаагийн үзэсгэлэнд БНЭУ-ын “Тата” групп, “Афконс Лимитед”, “ISGEC Индастри”, “Инженерс Индиа Лимитед” зэрэг тэргүүлэх техник, технологи бүхий тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, зөвлөх үйлчилгээ, барилга угсралтын салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн 30 гаруй томоохон компани оролцож буй юм.
БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг эхлүүлсэн бөгөөд тус үйлдвэрийн шавыг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тавьсан билээ.

Монгол Улсын Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэх, төслийн явцыг эрчимжүүлэх үүднээс үйлдвэр барихад шаардлагатай дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг 2018 онд эхлүүлж, одоогоор ажлын явц 90 гаруй хувьтай байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой төдийгүй олон жилийн турш хүлээлт үүсгээд байгаа юм. Энэхүү төслийг Энэтхэг Улсын Засгийн газар, ЭКСИМ Банк, төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “Инженерс Индиа Лимитед” болон бусад байгууллагууд хамтран ажиллаж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын шатанд ажиллах ажилтнууд болон цаашид үйлдвэрт ажиллах инженер, техникийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 550 айлын орон сууцны хотхоныг Дорноговь аймгийн Сайншанд суманд байгуулахаар шийдвэрлэсэн. Хотхоны бүтээн байгуулалтын ажлыг энэ оны 2 дугаар улиралд багтаан эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Categories
мэдээ нийгэм

Сургуульд 3600 гаруй хүн, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцов

Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас Замын-Үүд суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль сумын Онцгой комисс, мэргэжлийн анги, гамшгаас алба, аж ахуйн нэгж, байгууллагын алба хаагчдын дунд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлсэн юм.

Сургуулийн хүрээнд сумын удирдах бүрэлдэхүүнд “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”, Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл дамжуулах журам” сэдвийн хүрээнд танхимын сургалт зохион байгууллаа.

Замын-Үүд сум нь 18000 гаруй оршин суугчтай, өдөрт дунджаар 6500 орчим зорчигч, 2000 гаруй тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтэрдэг онцлогтой сум юм. Түүнчлэн сумын хэмжээнд объектын гал түймэр, Монгол улсын босоо тэнхлэгийн авто зам, олон улсын шинжтэй байнгын ажиллагаатай “Замын-Үүд” авто замтай холбоотой техникийн холбогдолтой томоохон осол, хүчтэй шороон шуурга ихэвчлэн тохиолддог байна.

Тиймээс Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд томилгоот бүрэлдэхүүнийг сургаж дадлагажуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох, харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор танхимын сургалтыг явуулж, сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгосон юм.

Энэ үеэр газар хөдлөлтийн дараах нүүн шилжих болон нүүлгэн шилжих дадлага сургуулийг сумын иргэдийг хамруулан зохион байгуулж, 2844 иргэнийг оролцууллаа.

Мөн газар хөдлөлтийн дууриалган үзүүлэх болон хээрийн хүн эмнэлэг дадлага сургуулийг зохион байгуулан ажилласан бөгөөд сургуульд сумын Онцгой комисс, мэргэжлийн анги, гамшгаас алба, тусгай чиг үүрэг бүхий 19 байгууллагын нийт 3600 гаруй хүн, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Гэр бүлийн үнэ цэн” зөвлөгөөнийг нээж үг хэлэв

Олон улсын гэр бүлийн өдрийг угтан өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Гэр бүлийн үнэ цэн” зөвлөгөөн болж байна.

Зөвлөгөөнийг Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, НҮБ-ын хүүхдийн сан, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Зохион байгуулагчдын зүгээс энэхүү зөвлөгөөн нь хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгахад чиглэж байна хэмээн мэдээллээ.

“ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭН” ЗӨВЛӨГӨӨНИЙГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

Зөвлөгөөнд оролцогчид, зочид Та бүхний өглөөний амгаланг айлтгая.

Нийгмийн суурь, үндэстний уг сурвалж болсон гэр бүл, түүнийг тойрсон тулгамдсан асуудлын талаар зөвлөлдөн хэлэлцэж, санал шийдлээ ярьж байгаад талархаж байна.

Айл гэрийн амьдрал бүрэн бүтэн, төвшин байвал хүүхдүүд жаргалтай, эцэг эхчүүд баяртай, улс амгалан, төр төвшин байх учиртай. Харамсалтай нь гэр бүл бүрд амар амгалан оршихгүй байна. Гэр бүл дэх хүчирхийллийн улмаас мянга мянган хүүхэд нүдэндээ доголон нулимстай, сэтгэлдээ дүүрэн гунигтай гундуухан явна.

Сүүлийн гурван жилийн байдлаар гэхэд 3000 гаруй хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 5000 гаруй хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирсон байна. Хүүхдүүд ихэвчлэн зодоон, танхай, хулгай, залилан, дээрэм зэрэг гэмт хэргийг үйлдэх буюу хохирогч болж байгаагийн дийлэнх нь 16-18 насных байна.

Цагдаагийн байгууллага хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр олон ажил, арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа ч хангалттай нь үр дүнд хүрэхгүй, хүч дутаж байгаа байдал анзаарагддаг. Энд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа дутагдалтай байна.

Энэ тавдугаар сарын 1-нээс цагдаагийн газар улс даяар “Хүүхэд хамгаалагч” төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн зорилго нь гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотойгоор байнгын хяналтад оруулах юм. Энэ ажилд цэрэг, цагдаагийн ахмад ажилтнуудыг сайн дурын үндсэн дээр татан оролцуулах, сонгон шалгаруулалтыг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд зохион байгуулна.

Үүний зэрэгцээ “ЗӨВ ТУСГАЛ” хөдөлгөөнийг сарын хугацаатайгаар улсын хэмжээнд эхлүүлж байгааг надад мөн илтгэсэн. Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, зөв ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгоход олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгах зорилго агуулсан хөдөлгөөн зохион байгуулагдаж байгаа юм байна. Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага хамтран ажиллаж байгаагийн нэг илрэл нь“ЗӨВ ТУСГАЛ” хөдөлгөөн бөгөөд иргэн бүрийг дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна.

Гэр бүл, хүүхдийг гэмт хэргээс ангид байлгахад иргэн бүрийн оролцоо маш чухал. Учир нь цагдаа, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнуудаас хүүхдэд илүү ойр, илүү шуурхай, илүү дотно, илүү сэрэмжтэй байж чадах нь иргэд гэдгийг цохон тэмдэглэе. Иргэн бүр дэргэдээ байгаа, ойр орчимдоо байгаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг анзаарч эрсдэлээс сэргийлж чадвал гэр бүл, хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн гаралтыг эрс бууруулж чадна.

“Гэр бүлийн үнэ цэн” зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.

Айл бүхэн амгалан жаргалантай, хүүхэд бүр аз жаргалтай байх болтугай” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зөвлөгөөнийг нээж албан ёсоор үг хэлснийхээ дараа хүүхдийн эрхийг хамгаалах асуудал нь иргэн бүрийн оролцоо гэдгийг дахин цохон тэмдэглээд ялангуяа хэвлэл, мэдээллийн байгууллагууд энэ ажилд идэвх санаачилгатай оролцохыг уриаллаа.

Зөвлөгөөн эцэг, эхийн үүрэг хариуцлага, хүүхдийн хүмүүжил гэсэн үндсэн хоёр сэдвээр үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Нацү башёгийн 2 дахь өдөр Их аварга, Озэки цолтнууд учраагаа давлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн хоёр дахь /2019.05.13/ өдрийн барилдаанд манай бөхчүүдээс 71 дэх их аварга Какүрюү М.Ананд, Хокүтофүжиг ошидаши мэхээр төвөггүй давж даваагаа ахиуллаа.

Ичиножёо А.Ичинноров Чиёотайрюүг ошидаши мэхээр давж эхний даваагаа авсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил, Митакүэмид хатакикоми мэхээр ойчсоноор хоёр дараалан унаад байна. Энэ өдөр маэгашира цолтой хоёр бөх болох М16 Дайшёохо Шижирбаяр – М17 Чиёошома Г.Мөнхсайхан нар хоорондоо оноолт таарч Чиёошома ерикири мэхээр давлаа.

Шинэхэн Озэки Такакейшёо, Котошёогикүг ошидаши мэхээр давж 2 дахь даваагаа авлаа. Озэки цолоо эргүүлэн авахын төлөө барилдаж буй Точиношин, Дайшёог цуридаши мэхээр давж 2 даваатай болов. Гойэдо, Айояамаг сүкүинаги мэхээр давсан бол энэ өдөр Озэки Такаясү, Эндог цүкидаши мэхээр давж 1 даваа, 1 унаатай байна.

Өнөөдрийн оноолт: Их аварга Какүрюү М.Ананд /2-0/ – М1 Котошёогикү /1-1/

Озэки Гойэдо /2-0/ – М2 Эндо /0-2/

Озэки Такаясү /1-1/ – Комүсүби Митакүэми /1-1/

Озэки Такакейшёо /2-0/ – М1 Хокүтофүжи /0-2/

Сэкиваке Ичиножёо А.Ичинноров /1-1/ – М3 Тамаваши Б.Мөнх-Оргил /0-2/

Сэкиваке Точиношин /2-0/ – М4 Окиноуми /0-2/

М16 Дайшёохо Шижирбаяр /1-1/ – Ж2 Такагенжи /2-0/

М17 Чиёошома Г.Мөнхсайхан /1-1/ – М15 Котоёко

Жюүрёо зиндаа

Кёкүшюүхо Б.Эрдэнэбаатар /1-1/ – Дайамами

Азамарюү C.Тодбилэг /1-1/ – Котоюүки

Миторюү Б.Төрболд /1-1/ – Хиденоуми

Кирибаяма Б.Лхагвасүрэн /1-1/ – Цүрүгишо

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн 26-р хороонд тасарсан усыг 14 цагт түгээнэ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо орчмын нийтийн эзэмшлийн орон сууцанд өчигдөр /2019.05.13/ өглөөний 09.00 цагаас эхлэн ус тасарчээ. Тодруулбал тус хороонд байрлах, “Сакура”, “Эко” “Саруул” хорооллуудад ундны ус тасарч иргэд зөөврийн усны машинаас усаа авч байгаа аж. Иргэдийн мэдээлснээр өчигдөр тус хотхонд оройдоо ус ирнэ гэж хэлсэн ч өнөөдрийг хүртэл ундны усгүй байгаад бухимдалтай байгаа гэдгээ илэрхийллээ. Энэ асуудлаар Ус сувгийн удирдах газрын хэвлэлийн ажилтнаас тодруулахад “Тус хотхонуудад 400-гийн цэвэр усны шугам солихын тулд ундны усыг түр хязгаарласан. Одоогийн байдлаар манайхаас найман зөөврийн машин гаргаж иргэдэд үйлчилж байна. Шугамын ажил өнөөдөр хэвийн болж, нийтийн эзэмшлийн орон сууцнуудад үдээс хойш 14.00 цагт ус түгээнэ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалтад бүртгэж байна

Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2018 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл авах хуулийн этгээдэд эрсдэлийн үнэлгээг хийхэд баримтлан ажиллах арга зүй, үнэлгээний тайланд тавигдах шаардлага, гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг, эзэмшүүлэх зорилгоор Мэргэшүүлэх сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 07-ны өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнд зохион байгуулна.

Мэргэшүүлэх сургалтад элсэн суралцагсдыг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Гамшиг судлалын хүрээлэнд бүртгэнэ.

Элсэхийг хүсэгчид нь дараах материалыг батлагдсан маягтын дагуу бүрдүүлсэн байна. Маягтыг эндээс татаж авна уу. Үүнд:

  • сургалтад элсэхийг хүссэн өргөдөл;
    • элсэлтийн анкет;
    • иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
    • дипломын хуулбар тус бүр 1% (магистр дипломын эх хувийг авч ирэх, гадаад хэл дээр бол орчуулгын хамт);
    • мэргэшлийн сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;
    • сүүлийн нэг жилд авахуулсан 4х6 хэмжээтэй цээж зураг 4 хувь;
    • бүртгэлийн хураамж 15,000 төгрөгийг (100900031406 дансанд төлсөн баримт).

Холбогдох материалыг бүрдүүлэн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 17 цаг 00 минутаас өмнө өөрийн биеэр авчирна.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Партзаны гудамж 6,

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн,

2 давхар, 206 тоот, утас: 51-263549, 51-263579

Цахим шуудан: unelgee.surgalt@nema.gov.mn

Categories
мэдээ нийгэм

“Автомашин-2019” арга хэмжээний хүрээнд хулгайд алдагдсан автомашиныг илрүүлж байна

Тээврийн цагдаагийн албанаас автомашин хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор зохион явуулж буй “Автомашин-2019” арга хэмжээний хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрт авто машины худалдаа, наймаа эрхэлдэг газруудад болон гудамж замд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж ажиллаж байна. Тодруулбал арал, бүхээгийн дугаар зөрсөн, сольсон, тээврийн хэрэгслийн өнгө зөрсөн, хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон зэрэг зөрчлийг болон эрэн сурвалжлагдаж буй тээврийн хэрэгслийг илрүүлэх чиглэлээр гудамж замд хяналт тавьж буй. Иймд иргэд тээврийн хэрэгсэл худалдан авахдаа өнгө болон арлын дугаарыг сайтар шалгаж авах, хэрэв арлын дугаар зөрсөн тохиолдолд харьяа дүүргийн цагдаагийн болон Замын цагдаагийн хэлтэст мэдээллэхийг зөвлөж байна.