Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АТГ-ын даргаар З.Дашдавааг томилохыг 84.6 хувиар, дэд даргаар Ж.Батсайханыг томилохыг 91.7 хувир тус тус дэмжив

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар:

-Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэл,

-Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,

-Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,

-“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлт,

-Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.

Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараагаар гишүүд горимын санал гаргалаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэх юм байна. Энэ байгууллагыг олон жил удирдсан хүний хувьд одоогийн даргын тайланг сонсож, цаашид хэрхэн ажиллах талаар санал сонсох хэрэгтэй” гэв.

Мөн УИХ-ын гишүүн Л.Болд “АТГ-ын удирдлагуудын томилгоог хэлэлцье” гэсний дагуу Хүний эрхийн комиссын илтгэлийг хойшуулж, ирэх долоо хоногт хэлэлцэхийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ. Дараагаар нь АТГ-ын удирдлагуудын томилгооны асуудлыг эхэнд хэлэлцэх саналыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжээ.

Иймд АТГ-ын удирдлагуудын томилгоог хэлэлцэж эхлэв. Ерөнхийлөгчөөс Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргад З.Дашдаваа, Ж.Батсайхан нарыг томилох саналыг УИХ-д өргөн барьсан юм.

АТГ-ын удирдлагуудад нэр дэвшигчдийн танилцуулгыг ЕТГ-ын дарга З.Энхболд танилцуулав

Тамгын газрын даргыг танилцуулга хийсний дараа гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Нэр дэвшигчдийн хувьд асуудалд алга. Харин томилгооны процедурын тухайд хэд хэдэн асуудал байна.

Одоогийн даргыг чөлөөлсний дараа томилгоог хийх байх. Үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө УИХ-аас тогтоол гаргадаг. Тиймээс эхлээд тогтоол гарах уу.

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: Хуулийн салаа утгатай асуудалд ҮХЦ ажлаа хиймээр байна. Энэ асуудлаар ҮХЦ-д хандсан. Жил гаруй хугацаа өнгөрч байна. ҮХЦ ажлаа хийгээгүйгээс бол ийм байдалд орж байна. УИХ-аас тайлбар явуулсан байгаа

ЕТГ-ын дарга З.Энхболд: Томилдог байгууллагын хувьд чөлөөлөхөө давхар шийдсэн нь дээр байх. Ерөнхийлөгч зөвхөн нэр дэвшүүлдэг. УИХ-аар томилогддог зургаан байгууллагын томилгооны дөрвийн нь томилгоо салаа утгатай. Энэ асуудлыг Авлигын эсрэг хуулиар оруулж ирж байгаа.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Томилгооны хэлэлцүүлгийг өчигдөр хийсэн. Иргэний нийгмийн байгуулллагаас ямар ямар асуудал тавьсан. Тэр дагуу яаж ажиллах вэ гэдэгт ямар хариулт өгсөн талаараа дэлгэлэнгүй хариулт өгөөч.

З.Дашдаваа: Миний бие өчигдөр нээлттэй хэлэлцэүүллэгт оролцосн. Иргэдийн зүгээс АТГ-ыг иргэдэд нээлттэй болгооч гэсэн хүсэлт тавьж байсан. Томилогдсон тохиолдолд бүрэн боломжтой гэсэн хариулт өгсөн. Мөн нийгэмд дуулиан тарсан хэргүүдийг яаж шийдвэрлэх вэ гэдгийг асууж байсан. Ажлаа авсан тохиолдолд зохион байгуулалтыг сайжруулж ажиллана гэсэн.
ХОМ-ийг

Ж.Батсайхан: Нээлттэй хэлэлцүүлэгт оролцож байгаа иргэд АТГ-ыг нээлттэй болгооч гэсэн хүсэлт тавьсан. Урьдчилан сэргийлэх ажлаа иргэдэд тулгуурлаж хийгээч гэсэн. Үүнийг томилогдсоны дараагаар хэрэгжүүлэх боломжтой. Нийгэмд дуулиан тарьсан хэргүүдэд ямар арга хэмжээ авч байгаа вэ гэсэн. Миний бие томилогдсон тохиолдолд шуурхай арга хэмжээ авч ажиллана гэсэн хариулт өгсөн.

ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэд: Олон нийт их буруу ойлголттой явдаг юм билээ. Авлигын индекс буурвал АТГ ажлаа хийж байна ихэсвэл муу хийж байна гэж ойлгоод байдаг. Авлигын индексийг бууруулах чинь ганцхан АТГ-ын хийдэг ажил биш. Авлигаас ангид байх чиглэлд явуулж буй бодлогын нийлбэр юм. Ганцхан АТГ зүтгээд авлигаас салж чадахгүй. Бүх нийтээрээ хамтрах хэрэгтэй.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг заалтаар хэрэгжиж, хийж байгаа ажил тэр бүр харагдахгүй байна. Яагаад дарга нар хэдэн зуун тэрбумаар байр аваад байгааг шалгадаггүй юм бэ.

З.Дашдаваа: Хууль бусаар баяжих гэдгийг яаж тогтоох талаар ХОМ-т үнэлгээ, шинжилгээ хийж тогтооно. Мөн иргэдийн мэдээллийн дагуу шалгана. Манайх ХОМ-ыг аваад байгаа. Тэр хүнийг зарлагыг тооцдоггүй. Тухайн хүн нэг сая төгрөгийн цалинтай байж таван сая төгрөгийн хэрэгцээтэй байвал яах вэ. Хэрвээ томилогдвол энэ чиглэлээр ажиллая гэж бодож байгаа.

Ж.Батсайхан: Хууль бусаар хөрөнгөжих гэдэг 2015 онд эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр орсон. Өмнө нь авлигын эсрэг хуульд заасан зөрчлийн шинжтэй агуулгатай байсан. Иргэд олон нийтийн зүгээс энэ заалт нь эрүүгийн хуульд байх ёстой гэж үзсэний үндсэн дээр оруулсан. Олсон хөрөнгө орлдогоо тайлбарлаж чадахгүй бол гэдэг заалттай. Энэ төрлийн гэмт хэрэг цөөн байгаа. Хэрэв томилогдвол цаашид энэ хэрэгт анхаарч, судалгаа мэдээллийг хийнэ.

УИХ-ын гишүүн Ц.Бямбацогт: Тамгын газраас асуумаар байна. Энэ асуудлыг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу томилгоо хийгээгүй энгйн журмаар хэлэлцэж байгаа юм байна. Тэгвэл өмнө нь яг энэ асуудлыг хэлэлцэх гэхэд хууль зөрчинө гэж байсан. Одоо хэлэлцэхэд хууль зөрчихгүй юу. АТГ-ын дарга Х.Энхжаргалын асуудал Үндсэн хуулийн цэц дээр байгаа.

Мөн чөлөөлөгдөх гэж байгаа Х.Энхжаргал болон Ц.Нямдорж нар ямар нөхцөлд ажилласан талаараа мэдээлэл өгөхгүй юу.

АТГ-ын дарга Х.Энхжаргал: Бүх юм нийтэд ил тод байсан учир албан ёсны хүмүүс албан ёсоор ойлгоод, олон нийтийн зүгээс мэдээлэл 72 83 103 болоод 93 болсон.

Гаднаас баахан бонд зээлж аваад үрчихсэн 33 их наяд төгрөгийн хэргийг өршөөсөн. Энэ нь олон улсын байгууллага дээр очоод Монгол гэдэг улсын нэрийг харлуулсан.

10-аад хоногийн өмнө би ҮАБЗ-ийн гишүүдэд Оюутолгойтой холбоотой маш ноцтой баримтуудыг өгсөн. Энэ бол хамгийн том шалгасан хэрэг. Энэ шалгалтыг зайлшгүй цааш нь аваад явах хэрэгтэй шүү.

Бусад анхаарал татсан хэргүүдийн талаар өнөөдөр УЕП-той 15:00 цагт уулзана. Тэгэхдээ гурван боть 69 хэргийг өгнө.

Оюутолгойн хэрэг 90-ээд хувьтай байгаа байх гэж бодож байна. УЕП-т давхар маш нууц материалуд танилцуулсан. Прокурорын зөвшөөрлөөр АТГ хальт танилцсан. Энэ дээр л гол нь авлигын индекс яригдсан. Бусдаар харицангуй гайгүй байх.

Categories
мэдээ нийгэм

Бохирын шугам бөглөрсөн нь хордлого гарах шалтгаан болжээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Singapore school of Mongolia” сургуулийн багш, ажилтан, сурагчид өнгөрсөн сарын эхээр хоолны хордлого авсан. Тус сургуулийн хоолны газрыг үйл ажиллагааг нь зогсоож, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулсан байна.
Шалгалтаар тус компанийн хоолны газар нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангахгүй, хоол үйлдвэрлэдэг байсан нь тогтоогджээ.

Мөн тус газрын шугам өнгөрсөн сарын 1-нд бөглөрч, бохир хальсны дараа халдваргүйжүүлэлт хийлгээгүй нь илэрчээ. Түүнчлэн хоёр ажилчин нь гэдэсний халдвараар өвчилсөн үедээ хоол боловсруулах, савлах, түгээх үйл ажиллагаанд оролцсон нь хордлогын эх уурхай болсон гэж үзэх үндэслэлтэйг дээрх байгууллагынхан хэллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хуульчийн про боно өдөр-2019” өдөрлөгийг зохион байгуулж байна

Монголын Хуульчдын холбоо нь бүтцийн байгууллага, гишүүд, төрийн байгууллагуудтай хамтран Улаанбаатарт болон 21 аймагт “Хуульчийн про боно өдөр-2019” өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулж байна.

Өдөрлөгийг аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга Д.Баттайван нээсэн бол Монголын хуульчдын холбооны аймаг дахь салбарын зохицуулагч Ж.Дорждэрэм, аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, Ш.Баттогтох, аймгийн Ерөнхий прокурор Б.Ганбаатар, аймгийн Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд нар оролцлоо

Өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны аймаг дахь салбар, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн Тамгын газар, аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар оролцож, тус тусын салбарын хууль тогтоомжоор зөвлөгөө өгч, Хууль зүйн туслалцааны төв, Нотариат, өмгөөлөгч нар оролцож, үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгч байна.

Categories
мэдээ улс-төр

Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь НҮБ-ын тусгай илтгэгч Мишель Фросттой уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь өнөөдөр /2019.05.01/ НҮБ-ын тусгай илтгэгч Мишель Фросттой уулзлаа. Тусгай илтгэгч Мишель Фрост хүний эрхийг хамгаалагчийн асуудлыг хариуцдаг бөгөөд энэ үүргийнхээ хүрээнд 2019 оны дөрөвдүгээр сарын 30-аас тавдугаар сарын 13-ны өдрүүдэд манай улсад ажиллах юм байна. Айлчлалынхаа өдрүүдэд Монгол Улсад хүний эрхийн хамгаалагчийг тойрсон асуудал, хууль эрх зүйн орчин ямар хэмжээнд байгаа талаар судалж танилцан, түүндээ үндэслэсэн зөвлөмжийг гаргах бөгөөд уг зөвлөмжийг 2020 оны гуравдугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 43 дугаар хуралд танилцуулах талаараа тусгай илтгэгч Мишель Фрост уулзалтын эхэнд тэмдэглэв. Хүний эрхийг хамгаалагч гэж хүний үндсэн эрх чөлөөнд учирсан аливаа зөрчлийг арилгах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, бүлэг, байгууллага, шүгэл үлээгчийг хэлдэг бөгөөд тэдгээрийн дийлэнх нь иргэний нийгмийнхэн байдаг гэдгийг ноён Мишель Фрост тэмдэглээд хүний эрхийг хамгаалагчийн асуудалд парламент хэрхэн анхаардгийг тодруулж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь хариуд нь Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулийн төслийг олон жил ярьсан ч батлаагүй талаар дурьдаад, одоогоор Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд тусдаа бүлэг заалтыг нэмэлт, өөрчлөлтөөр оруулах чиглэлтэй байгаа талаар мэдээлэл өгөв. Уулзалтаар, хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн олон улсын туршлага болон хүний эрхийг хамгаалагчдад тулгардаг хүндрэл бэрхшээл зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон.

Энэ үеэр Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, Монгол Улсад, ялангуяа УИХ-аас хүний эрхийг хамгаалагчийн, иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааг хязгаарлах, хумих гэсэн оролдлого хийдэггүй гэдгийг онцлоод хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын талаар мэдээлэл өгөв.

Мөн УИХ-аас баталсан хүний эрхийг хамгаалахтай холбоотой хууль эрх зүйн зохицуулалт, Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагаатай холбоотой сэдвээр талууд санал солилцлоо.

Төгсгөлд нь, Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь Монгол Улс НҮБ-ын гишүүний хувьд хүний эрхийг хамгаалах олон улсын гэрээний хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй тусгай тусгай илтгэгчтэй бүх талаар нээлттэй хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

Уулзалтад НҮБ-ын Хүний эрхийн мэргэжилтэн Тубо Гюлле байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Төгсөлтийн баярыг тэмдэглэж, аялал зугаалгаар явахыг хоригложээ

Related image

Төгсөлтийн баяр эхэлж байгаатай холбогдуулан НЦГ, НМХГ, НБГ, БСШУСЯ-наас мэдээлэл хийлээ. Цагдаагийн байгууллагынхан сургуулийн захиргаа, НБГ-тай хамтран төгсөх ангийн оюутан сурагчдад ухуулга сурталчилгаа хийхийн зэрэгцээ Улаанбаатар хотын ойролцоох амралтын газрууд, баар цэнгээний газруудад хяналт шалгалт хийх юм байна. Энэ нь төгсөлтийн баярыг тэмдэглэж, аялал зугаалгаар явахыг хориглосонтой холбоотой аж. 2019 онд нийслэлийн хэмжээнд 6668 сурагч 12-р анги төгсөнө. Жилд дунджаар 30 мянган сурагч сургуулиа төгсдөг байсан бол энэ жил харьцангуй цөөн байгаа гэнэ. Харин их, дээд сургуулийн хувьд 2019 онд 20 000 гаруй оюутан төгсөнө.

Categories
мэдээ нийгэм

Холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтнүүд мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэв

Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагуудын холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтнүүдийн сургалтыг энэ сарын 29-30-ны өдрүүдэд Давтан сургалт сэргээн заслын төвд зохион байгууллаа.

Сургалтад хамрагдсан алба хаагчдад гамшгийн үеийн холбоо зохион байгуулалт, холбоо, мэдээллийн техник хэрэгслийг мэргэжлийн түвшинд ашиглах, гамшгийн мэдээллийн орон зайн системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх чиглэлээр онолын мэдлэгийг олгосон юм.

Мөн үүрэн холбооны сүлжээ үүсгэгч төхөөрөмж болон богино, хэт богино долгионы радио станц, байршил тогтоогч ашиглах дадлагыг хийж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ.

“Мерси Кор” ОУБ-ын “Гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрийн баг”-тай хамтран зохион байгуулсан тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын холбоо, зарлан мэдээлэл хариуцсан 40 гаруй алба хаагч хамрагдсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

13 нам УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлжээ

УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх зургадугаар сарын 30-нд болно. Тус сонгуульд оролцох намууд хуульд заасан хугацааны дагуу өчигдөр сонгуульд оролцохоо илэрхийлсэн албан бичгээ Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө. Сонгуулийн ерөнхий хороо өмнө нь мэдээлэл хийхдээ Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 31 намаас 27 нь л нөхөн сонгуульд оролцох боломжтойг хэлж байсан юм. Учир нь, хуулиараа санал хураалт явуулахаас өмнөх 180 хоног буюу зургаан сарын дотор Дээд шүүхэд бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсан нам сонгуульд оролцох боломжгүй байдаг. Сонгуульд оролцох боломжтой 27 намаас 13 нь УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтээ, бичиг баримтын хамт Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгчээ.

1.Хөдөлмөрийн үндэсний нам

2.Ард түмний олонхийн засаглал нам

3.Монголын ногоон нам

4.Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам

5.Ардчилсан нам

6.Монгол ардын хувьсгалт нам

7.Монгол ардын нам

8.Дэлхийн монголчууд нам

9.Монгол консерватив нам

10.Зон олны нам

11.Үнэн ба зөв нам

12.Иргэний зориг-ногоон нам

13.Монголын хүний төлөө нам

Сонгуулийн ерөнхий хороо нөхөн сонгуульд оролцох намуудын хүсэлтийг хүлээн авах, нягтлан шалгаж, хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулжээ. Намуудын баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан буюу энэ 4-ний дотор УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох намуудыг бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргаж, бүртгэгдсэн намуудад батламж олгох юм

Categories
мэдээ спорт

ОУИМ Д.Эрдэнэбилэг 14 дэх, ДДХМ Г.Хэрлэнмөрөн анхны түрүүгээ авлаа

Монголын даамын холбоо /MDF/-ны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 44, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тэмцээн дөрөвдүгээр сарын 21-30-нд болж шилдгийн шилдгүүдээ тодрууллаа.

Энэ удаагийн шигшээ тэмцээнд урьдчилсан шатнаас шалгарсан болон өнгөрсөн жилийн медальт эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 тамирчин тойргийн журмаар өрсөлдсөн юм. Нийт оролцогчдын 80 орчим хувь нь олон улсын цолтой тамирчид байв.

Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд гол өрсөлдөөн ОУИМ Д.Эрдэнэбилэг (Шинэ Монгол-Харүмафүжи), ДДХМ Б.Мөнхжин (BBH) нарын хооронд өрнөсөн байна. Хэрэв тэд адилхан оноотой тэмцээнээ өндөрлүүлсэн бол коэффициент буюу чанарын үзүүлэлтээр Б.Мөнхжин түрүүлэх байлаа. Тэрбээр сүүлийн өрөгтөө хамгийн залуу оролцогч 12 настай П.Эрхэмбилэгийг хожиж чадалгүй оноо хуваасан юм. Үүнийг нь Их мастер чадамгай ашиглан сүүлийн өрөгтөө ялж 14 дэх удаагаа Монгол Улсын аварга боллоо. Хүрэл медалийг ОУИМ Р.Манлай (“Алтан хүү” клуб) хүртсэн.

Эмэгтэйчүүдийг ДДХМ Г.Хэрлэнмөрөн (“Идэр” их сургууль) гараанаас эхлэн өнгөлсөөр тэр эрчээрээ барианд орлоо. Түүний хувьд улсын аваргын анхны түрүү бөгөөд өмнө нь мөнгө, хүрэл медаль тус бүр хоёр удаа хүртэж байв. УАШТ-д анх удаагаа оролцохдоо мөнгөн медаль хүртсэн ДДХМ Э.Хүслэн (“Алтан хүү” клуб)-гийн хувьд есдүгээр тойрогт бүдрээгүй бол түрүүлэх ч боломж байлаа. Харин ноднингийн аварга ДДХМ Б.Мөнхжин (“Хасу-Мегастарс” клуб) төгсгөлийн гурван тавилдаа 5 оноо авсны хүчээр хүрэл медалийн эзэн боллоо.

Тэмцээнийг Монголын даамын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн А.Ундраа ивээн тэтгэсэн бөгөөд бүх оролцогчдод мөнгөн шагнал, тэр дундаа түрүүлсэн тамирчныг 1 сая төгрөгөөр байлсан юм.

Categories
мэдээ улс-төр

Ирц бүрдээгүйгээс хуралдаан хойшиллоо

Нийгмийн бодлого, боловсрол,соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан ирц бүрдээгүйгээс хойшиллоо. Тус байнгын хорооны хуралдаанаар “Хорт хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай болон Хавдар Судлалын Үндэсний Төвийн өмнө тулгамдаж байгаа асуудал”-ын талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн, “Орон сууцжуулах хөтөлбөрт багш, эмч, төрийн жинхэнэ албан хаагчдыг хэрхэн хамруулах” тухай Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханы мэдээллийг тус тус сонсохоор төлөвлөсөн байлаа.

Categories
мэдээ нийгэм

Автобусны жолооч нараас шалгалт авч, сургалтанд хамруулжээ

2019 оны 4 сарын 17- 30-ны өдрийн хооронд Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа Эрдэмтранс ХХК, Сутайн буянт ХХК, Тэнүүн Огоо ХХК, Зорчигч тээврийн нэгтгэл-3р бааз, Тэнүүн огоо гуравдугаар бааз, Зорчигч тээврийн нэгтгэл 1-р бааз, Зорчигч тээврийн нэгтгэл 2-р баазын жолооч нараас шинэчлэн баталсан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалт авч, сургалт зохион байгуулжээ.

Сургалтад автобусны 756 жолооч хамрагдсан байна.

  1. Ноцтой зам тээврийн ослын тохиолдлын дүрс бичлэг үзүүлэн шалтгаан нөхцөлийг тайлбарлан өгөх
  2. Замын хөдөлгөөний дүрэм /шинэчлэн батлагдсан/ давтан
  3. Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам
  4. https://torguuli.police.gov.mn сайт ашиглан торгуулиа хэрхэн шалгах, зөв төлөх.
  5. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл саатал, нөлөөлж байгаа хүчин зүйлүүд
  6. Жолоочийн даатгалын тухай хуулийн холбогдох заалт
  7. http://service.police.gov.mn/ сайт ашиглан зөрчлийн оноо шалгах.
  8. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх, зөрчлийн оноо сэргээх сургалтын төвүүдийн байршил, хаяг утасны дугаар
  9. Цагдаагийн алба хаагч, жолооч, зорчигч нарын харилцаанд тулгардаг хүндрэл зэрэг сэдвээр 36 цагийн сургалтыг зохион байгуулжээ.