Categories
мэдээ нийгэм

Тарваган тахлын халдвараас сэргийлэхийг анхааруулж байна

Тарваган тахлын халдвараас сэргийлээрэй

Тарваган тахлын халдвар гарсантай холбогдуулан энэ халдвараас хэрхэн сэргийлэх зөвлөмж, мэдээллийг хүргэж байна.

Тарваган тахал өвчин халдварлах зам, урьдчилан сэргийлэх аргууд:

Тарвага агнахгүй байх;
Тарваганы гаралтай түүхий эдийг худалдан авахгүй байх;
Үхсэн болон хөдөлгөөн нь удааширсан тарваганд хүрэхгүй байх;
Тарваганы түүхий эд, махыг, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахгүй байх;
Тарваган тахлын дархлаажуулалтад хамрагдах;
Гэрийн тэжээвэр нохойг байнга уяатай байлгах;

Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл ЗӨСҮТ-ийн 70282853, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсанд яаралтай мэдэгдэхийг НЭМГ-аас анхааруулав.

Тарваган тахлын халдвараас сэргийлээрэй

Тарваган тахлын халдвараас сэргийлээрэй

Тарваган тахлын халдвараас сэргийлээрэй

Categories
мэдээ улс-төр

МАН бүлэг: Д.Занданбатыг Ерөнхий аудитороор томилох саналыг 94 хувиар дэмжжээ

Image result for МАН бүлэг

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдлаа. Бүлгийн хурлаар Ерөнхий аудиторыг томилох асуудлыг хэлэлцэж, ТЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Занданбатыг томилох саналыг бүлгийн гишүүдийн 94 хувь нь дэмжив. Саналыг холбогдох байнгын хороогоор энэ долоо хоногт хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулна.

Ерөнхий аудиторт нэр дэвшигч Д.Занданбат:

Боловсрол:

  • 1991 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль
  • 1998 онд Отгонтэнгэр дээд сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, эрхзvйч мэргэжилтэй.

Ажлын туршлага:

  • 1991-1996 онд Баянзvрх дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч.
  • 1997-2000 онд Нийслэлийн Татварын газарт улсын ахлах байцаагч
  • 2001-2006 онд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дарга
  • 2006-2008 онд ҮТЕГ-ын Улсын тєсвийн орлого хяналтын газрын дарга
  • 2008-2009 онд ХУД-ийн Засаг дарга
  • 2009-2013 онд СБД-ийн Татварын хэлтсийн дарга
  • 2014-2016 онд ЗТЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2016 -2017 онд Зам тээвэр хөгжлийн яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга
  • 2017 оны 7 сарын 19-ний өдрөөс ТЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байгаа юм.
Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт оруулжээ

Дулааны улирал эхэлж, авто замын нөхцөл сайжирч, иргэдийн зорчих эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн суурьшлын бүсийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ ДС-Далангийн зам” чиглэлийг энэ сарын 1-нээс эхлэн Шадивлангийн уулзвараас дээш 2.1км сунгалаа.

Мөн Авто худалдааны цогцолбор хүрэх гэсэн иргэдийн нийтийн тээврээр хурдан, шуурхай үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:60 “Авто худалдааны цогцолбор-Саппоро” чиглэлийн өдөрт үйлчлэх тээврийн хэрэгслийн давтамжийг хоёр дахин нэмэгдүүлж, уг шийдвэрийг энэ сарын 1-нээс мөрдөж эхлүүлэв. Авто худалдааны цогцолборын чиглэлд өдөр бүр Саппорогоос 07.55-18.10 цаг хүртэл нийтийн тээврийн автобус нэг цаг тутамд үйлчилнэ. Иймд иргэд та бүхэн нийтийн тээврийн үйлчилгээг сонгож хурдан, шуурхай зорчино уу.

Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: Махны үнийн өсөлт иргэдийн амьдралд хүнд тусч байна

Image result for АН зөвлөл

УИХ дахь АН-ын зөвлөлөөс хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Өнөөдөр АН-ын зөвлөл ээлжит хурлаа хийж, хоёр асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, үнийн өсөлтийн талаар хэлэлцэн энэ талаар Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр боллоо. Хоёрдугаарт, маргаан дагуулаад байгаа Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн талаар хэлэлцсэн. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ урьд байгаагүйгээр өсч байна. Шатахууны жижиглэнгийн үнэ 2018 онд таван удаа, 2019 онд хоёр удаа өсөж, өнөөдрийн байдлаар нийт 500 төгрөгөөр өссөн. Мөн махны үнийн өсөлт иргэдийн амьдралд хүнд тусч байна. Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэхийн У.Хүрэлсүхийн Засгийн газраас шаардаж байна.

Хоёрдугаарт, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 33 их наяд төгрөг хулгайлсан гэх ташаа мэдээлэл гарах боллоо. Энэ хууль хэрэгжсэнээр 37 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон. Энэ бол АН-ын Засгийн үед авсан 2.5 тэрбум ам.долларын бондтой огт холбоогүй.
Хэрвээ төр нэг хууль гаргачихаад үүнийгээ үгүйсгэх юм бол ард түмний төрд итгэх итгэл алдагдана” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ТЕГ-аас ТОП 10 татвар төлөгч байгууллагыг зарлав

Татварын ерөнхий газраас ТОП 10 татвар төлөгч байгууллагыг шалгаруулсан байна. Эдгээр ААН-үүд нийт 4,7 их наяд төгрөгийн татварын орлогоос 2 их наяд төгрөг буюу 41,6 хувийг бүрдүүлжээ. Эдгээр 10 компанийн найм нь уул уурхайн салбарт ажиллагаа явуулдаг байна.

  • Эрдэнэт үйлдвэр-551,6 тэрбум
  • Эрдэнэс таван толгой-392.0 тэрбум
  • Оюу толгой-320,2 тэрбум
  • Монголын алт-143.2 тэрбум төгрөг
  • АПУ-121 тэрбум
  • Тавантолгой 110,6 тэрбум
  • Энержиресурс 108,6 тэрбум
  • Ти Ти Жи Ви Си Өү 87,9 тэрбум
  • Цайрт минерал 76,7 тэрбум
  • Хаан банк 66 тэрбум
Categories
мэдээ нийгэм

МХЕГ-ын хэлтсийн дарга нарыг шүүх хурал эхэлнэ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан нарт холбогдох шүүх хурал өнгөрсөн дөрөвдүгээр сард болж гэм бурууг нь хэлэлцэх шүүх хурлын товыг нь гаргасан билээ.
Тэгвэл өнөөдөр тэдний гэм буруутайг хэлэлцэх шүүх хурал Нийслэлийн шүүхийн зааланд болох ажээ. Учир нь хохирогч болон холбогдогч нь олон учраас ийнхүү том танхимд хийж байгаа юм байна. Тодруулбал, тэд өнгөрсөн 2017 онд улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар тэрбум орчим төгрөгийн авлига авсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдож, прокурорын яллах дүгнэлттэйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа юм. Дарга асан Э.Аззаяа, Т.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд сейф дүүрэн мөнгө, бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураан авсан. Тэгвэл Т.Баярсайхан нарын хахуулийн хэрэгт 25 хүнийг гэм буруутай эсэхийг хэлэлцэх юм байна.
Тодруулбал, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Н.Баярсайхан, Э.Аззаяа, Д.Хандсүрэн, М.Цагаанбаатар, Э.Оно, М.Нарангэрэл, Ш.Тэгвандан, Ж.Саруул, Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Д.Зандансүрэн, Ж.Батжаргал, Б.Алтангэрэл, Г.Даваасүрэн, О.Баттөр, Д.Эрдэнэбат, Ц.Отгонжаргал, Л.Номингэрэл, Н.Гантулга, Д.Төмөрбаатар, Н.Маржангул, Э.Оргил, Батуевич Түвшинов Чингиз нарт Эрүүгийн хуулийн 22.4.1, 22.4.5, 22.5.1, 22.5.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдсэн гэм бурууг нь шүүх хурал болж, хуралд оролцогч нар хүсэлт гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

“Инновацийн долоо хоног-2019” эхэллээ

Монголын Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн хүрээнд инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор БСШУСЯ-наас жил бүрийн тавдугаар сард инновацийн долоо хоногийг зохион байгуулдаг. Энэ жилийн “Инновацийн долоо хоног-2019” арга хэмжээ өнөөдөр эхэлж байна. Энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх инновацийн долоо хоногийг “Хамтын инноваци” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм байна. Инновацийн долоо хоногт БСШУСЯ, Үндэсний хөгжлийн газар, Нийслэлийн шинжлэх ухаан,үйлдвэрлэл, инновацийн газар, Оюуны өмчийн газар, ШУТС, ШУА, ШУТИС, СУИС, ХААИС, БХИС, МУИС, АШУҮИС, МУБИС, МҮХАҮТ, Монголын залуу эрдэмтдийн холбоо ТББ, Монголын хамтын оффисын холбоо ТББ зэрэг байгууллагууд оролцож буй юм.

"Инновацийн долоо хоног-2019" эхэллээ

"Инновацийн долоо хоног-2019" эхэллээ

"Инновацийн долоо хоног-2019" эхэллээ

"Инновацийн долоо хоног-2019" эхэллээ

"Инновацийн долоо хоног-2019" эхэллээ

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 495 хүний амь насыг авран хамгааллаа

Он гарсаар улсын хэмжээнд эхний дөрвөн сарын байдлаар нийт 2022 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний улмаас 49 хүн амь насаа алдаж, 24 хүн гэмтэж бэртэн, 3362 толгой мал, амьтан хорогдож, 4.2 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ.

Дээрх аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 495 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 23.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 21.2 сая төгрөг зарцуулсан байна.

Аюулт үзэгдэл, учирсан хохирлын хэмжээг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослын тоо 23,2 хувиар өссөн бол учирсан хохирлын хэмжээ 3,2 дахин бага байна.

Харин аюулт үзэгдэл, ослын улмаас 49 хүн амь насаа алджээ. Үүний 38 нь том хүн, 11 нь хүүхэд байна. Амь насаа алдсан шалтгааны дийлэнх хувийг буюу 24,49 хувь нь гал түймрийн аюулаас болсон байна.

Эх сурвалж: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн мэргэжлийн хяналтаас мэдэгдэл гаргажээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдэгдэл гаргажээ.


Categories
мэдээ нийгэм

Гудамжинд хаягдсан нярайн эцэг эхийг тогтоохоор ажиллаж байна

Өнгөрөгч амралтын өдөр буюу тавдугаар сарын 4-ны өдөр таван сартай нярайг гудамжинд орхиж явсан хэрэг гарчээ. Тодруулбал, “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр, Дөлгөөн нуурын автобусны буудлын арын гудамжинд нярай хүүхэд орхисон байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид ажиллаж, нярайг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, хүүхдээ орхисон эцэг, эхийг эрэн сурвалжилж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар нярайн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд хүүхдийн эцэг, эхийг тогтоохоор ажиллаж байна.