Улсын хэмжээнд зоонозын гаралтай хүний өвчлөл болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсэхээс эрт сэрэмжлүүлэх талаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа үр дүн, ололт амжилтаа хувцаалцдаг зоонозын өвчин судлалын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна.
Зөвлөгөөнийг ЭМЯ-ны ТУЗГ-ийн дарга Б.Цогтбаатар нээж хэлсэн үгэндээ “Дэлхий дахины анхаарлын төвд байгаа зоонозын гаралтай өвчлөлүүд, түүний дотор шинэ болон сэргэж буй халдварууд, байгалийн голомтот халдварт өвчнүүдээс хүн амыг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулах, бэлэн байдлаа хангах, байгалийн голомтот халдваруудыг илрүүлэх, идэвхижлийг тогтоох, хянах гээд маш олон ажлуудыг хязгаарлагдмал нөөц боломжийнхоо хүрээнд та бүхэн амжилттай хэрэгжүүлж, энэхүү үр дүнгээрээ өнгөрөгч онд ЭМЯ-ны харьяа байгуулагуудаас III байрт шалгарсан” гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Мөн ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах 2018 оны үйл ажиллагааны үр дүн, ирэх оны зорилтыг танилцууллаа.
ЭМЯ, ЗӨСҮТ, аймаг, нийслэлийн ЗӨСТ, МЭХ зэрэг 25 байгууллагыг төлөөлж 80 гаруй удирдах ажилтан, мэргэжилтнүүд оролцож, хамтын ажиллагаа, орон нутаг дахь зоонозын өвчин судлалын байгууллагуудын үйл ажиллагааны цаашдын чиглэлийг хэлэлцүүлж байна.
Зөвлөөний хоёр дахь өдөр буюу 2019 оны 03-р сарын 01-ний өдөр зоонозын өвчлөл тус бүрээр мэргэжлийн багуудын илтгэлийг хэлэлцүүлэн, салбарынхаа гол тулгамдаж буй асуудлуудаа нээлттэй хэлэлцэж, 2019 онд хийх үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлж, зөвлөмж гаргах бөгөөд ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан орон нутгийн ЗӨСТ болон мэргэжилтнүүдийг тодруулах юм.
Month: March 2019
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 4-7ны өдрүүдэд “Ажлын байрны өдөрлөг” арга хэмжээг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар “Жигүүр гранд групп” ХХК, “Гоёо” компаниудтай хамтран зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгийн үеэр нийт 30 гаруй ажил мэргэжлийн 300 гаруй ажлын байранд ажил хайгч иргэдийг бүртгэх, ажлын шууд ярилцлагад хамруулах, ажилд зуучлах, ажил мэргэжлийг чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллээр хангах зэрэг үйлчилгээг нэг дороос үзүүлэх юм. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар 2018 нд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг байгуулан нийтлэг үйлчилгээ, ажлын байрны өдөрлөг, ажлын ярилцлага, хүүхэд түр саатуулах, дундын оффис, анхан шатны дохионы хэлмэрч зэрэг хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц үйлчилгээг нэг дороос үзүүлж эхэлсэн. Тус төвөөс зохион байгуулдаг ажлын байрны өдөрлөгүүд нь ажил хайгч иргэд, ажил олгогчдын цаг хугацааг хэмнэх, ажилд орох үйл явцыг хөнгөвчлөх, шат дамжлагыг нэгтгэн чирэгдлийг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Өнгөрсөн 2018 онд хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг ажил олгогчидтой хамтран зохион байгуулж, бүртгэлтэй 5516 иргэнийг ажлын ярилцлагад хамруулснаас ажлын байрны өдөрлөг, яармагийн үеэр 1700 иргэн ярилцлагад орж, 20 гаруй хувь нь тухайн өдөртөө ажилд орох урилга хүлээн авсан байна.
3 дугаар сарын 4,5-ны өдрүүдэд “Жигүүр гранд групп” ХХК 150 гаруй ажлын байранд
3 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд “Гоёо” ХХК 160 гаруй ажлын байранд бүртгэх юм.
Өдөрлөг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд 10.00-17.00 цагийн хооронд болно.
Хаяг: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрлах Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв
Утас: 7511-1896
Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан талийгч шүүгчийн өмгөөлөгч Ц.Баасандорж мэдээлэл хийлээ. “Пүрэв гаригийн орой шүүгч Б-г хорьсон байдаг. Ганц худгаас авлигатай тэмцэх газрынхан түүнийгаваад явсан гэх мэдээлэл бий. Ингээд баасан гаригийн өглөө авлигатай тэмцэх газар талийгаачийг бүтэн өдөржин нэг өрөөнд ганцааранг нь байлгасан. Хүнийг ганцаарчлан олон цагаар байлгана гэдэг нь эрүүдэн шүүж байгаа нэг хэлбэр. Өрөөнд хэнтэй уулзсан, ямар дарамтад байсан мэдээллийг бид авч чадаагүй” гэж талийгаач Б-гийн өмгөөлөгч хэллээ.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 31.1.3 дугаарт “Хүнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан бол 24 цагийн дотор шүүхэд мэдэгдэнэ” гэсэн заалт бий. Гэтэл шүүхийн шийдвэргүй илүү хугацаагаар хорьсон байна. Үүний хариуцлагыг хорьсон мөрдөгч, хорихын ажилтнууд хүлээх ёстой гэдгийг талийгчийн өмгөөлөгч хэлсэн юм. Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн ОУ-ын гэрээнд “Хүнийг гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээр тогтоогоогүй байхад гэм буруугүйд тооцдог” гэжээ.Гэтэлшүүхээсхорих шийдвэр гаргаагүй байхад авлигатай тэмцэх газар талийгаачийг хорьсон байна. “Авлигатай тэмцэх газрыг шалгадаг байгууллага монголд байхгүй. Энэ байгууллага дур зоргоороо авирладаг хүссэн хүнээ баривчилдаг. Хуульгүй ажилладаг. Тэд өнөөдөр нэг хүний аминд хүрлээ” гэдгийг өмгөөлөгч Ц.Баасандорж хэлсэн юм.
П. Сайнжаргал
Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодруулах, цаашид сайжруулах санал зөвлөмж боловсруулах зорилгоор хөдөө орон нутаг, нийслэлийн шилдэг багш нараас бүрдсэн 72 хүний бүрэлдэхүүнтэй баг “Үндэсний хэлэлцүүлэг”-ийг эхлүүлээ.
Бага боловсрол, монгол хэл, математик, нийгмийн ухаан, байгалийн ухаан, гоо зүй-технологи гэсэн 6 чиглэлээр 5 өдөр тусгай аргачлалын дагуу зохион байгуулах хэлэлцүүлэг нь хөтөлбөрийг гардан хэрэгжүүлэгч багш нар өөрсдөө дүн шинжилгээ хийхээрээ онцлог юм.
Хэлэлцүүлгийн хүрээнд сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн тохирц, агуулгын залгамж холбоо, өргөсөл, гүнзгийрэл, агуулгын давхардлыг судалж, сум, багийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын зохион байгуулалт, багш, суралцагчийн ачааллыг бууруулах санал, зөвлөмж боловсруулж танилцуулах юм.
Санал зөвлөмжид үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын хүрээлэн болон мэргэжлийн бусад байгууллагууд ерөнхий боловсролын сургуульд 2019-2020 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын төлөвлөгөө, сургалтын хөтөлбөрийг сайжруулан хөгжүүлж, үндэсний хэмжээний сургалтын бодлого болон шинээр батлагдан гарах дүрэм журамд тусган хэрэгжүүлнэ.
Орчин цагийн боловсролын тогтолцоо манай улсад бүрэлдэн тогтсон цагаас өнөөг хүртэлх хугацаанд бага, дунд боловсролын тогтолцооны шинэчлэлтэй уялдаатайгаар сургалтын хөтөлбөр тодорхой үечлэлтэй өөрчлөгдөж ирсэн.
Цаг үе, нийгмээ дагаж сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр өөрчлөгдөх нь зүйн хэрэг ч хэт ойр ойрхон өөрчлөгдөж байгаа нь сургууль, багш нар сургалтын хөтөлбөрөө ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэл үүсдэг талаар багш нар санал, хүсэлт ирүүлж байна.
Дэлхийн олон улс орон сурагчдын ачааллыг бууруулах уян хатан сургалтын хөтөлбөрөөр хичээллэх боломжийг судалж, үр дүнтэйгээр боловсролын чанарыг сайжруулах, сургалтын хөтөлбөрийн урт, дунд хугацааны хэрэгжилтийн үр дүнд дүгнэлт хийж, судалгааны бүтээл, мэдээллийн сан бүрдүүлэн ажиллаж байна.
2014 оноос эхлэн үе шаттай шинэчилсэн бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрт сайн тал олон байгаа хэдий ч засаж сайжруулах асуудлууд байна. Тухайлбал, шинэчилсэн хөтөлбөрийг нийгэм, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлтэй уялдуулалгүйгээр хэт яаравчлан бүх сургуульд хэрэгжүүлсэн, сургууль, багш нар, олон нийтэд хангалттай ойлголт өгөөгүй, ахлах ангид хичээл заах багш бэлтгэгдээгүй, хот хөдөөгийн сургуулийн бодит нөхцөл байдлыг тооцоогүй учир амжилттай хэрэгжиж чадахгүй байна гэсэн шүүмжлэлийг дагуулсаар байна.
Үүний зэрэгцээ сургалтын хөтөлбөрийн олон удаагийн ойрхон өөрчлөлт нь агуулгын давхардлыг бий болгосон, хичээл, судлагдахууны тоог нэмэгдүүлсэн, сурагч, багшид ачаалал бий болгосон зэрэг сөрөг асуудлыг дагуулсныг хот, хөдөөгийн багш нар ярьж байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Австрали Улсаас Монгол Улсад суугаа шинэ Элчин сайд Дэвид Восен-ыг хүлээн авч уулзав. Австрали Улс Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг анхнаас нь тууштай дэмжиж ирсэн манай чухал гуравдагч хөрш бөгөөд Монгол дахь томоохон хөрөнгө оруулагчдын нэг гэдгийг сайд Д.Цогтбаатар тэмдэглэв. Мөн Австралийн Засгийн газраас манай төрийн албаны боловсон хүчинг бэлтгэхэд оруулж буй үнэтэй хувь нэмэрт талархалтай байдгаа илэрхийлэв.
Хоёр улс бүхий л салбарт харилцааг хөгжүүлэх боломжтой бөгөөд ялангуяа хариуцлагатай уул уурхай, сайн засаглал хөгжүүлэх зэрэг чиглэлээр үргэлжлүүлэн туршлага судалж, хамтран ажиллах хэрэгтэй гэдэгт талууд санал нэгдэв.
Элчин сайд Д.Восен хоёр улсын хооронд дээд, өндөр түвшнийн харилцан айлчлал хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдэв. Түүнчлэн талууд хоёр талын харилцааны асуудлуудаас гадна олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаа, мөн эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалт татах зэрэг харилцан сонирхсон өргөн хүрээний асуудлаар санал солилцов.
Тус эмнэлэг жил бүрийн гуравдугаар сарын 30-ны “Эмч нарын өдөр”-ийг угтан гуравдугаар сарыг байгууллагын хэмжээнд “Эмч мэргэжилтний нэрэмжит сар” болгон зарлаж, эмч мэргэжилтнүүдэд чиглэсэн олон талт зорилтод үйл ажиллагаануудыг төлөвлөн зохион байгуулдаг уламжлал тогтсон билээ.
2019 оны гуравдугаар сарын 01-ны өдөр энэхүү уламжлал болсон “Эмч мэргэжилтний нэрэмжит сар”-ыг Эрүүл мэндийн салбарт дэвшүүлж буй “Инээмсэглэл – Эерэг хандлага” уриатайгаар нээж, “Эмчдээ хүндэтгэл үзүүлье” арга хэмжээг зохион байгууллаа.
Эмч мэргэжилтний нэрэмжит сарын хугацаанд нийт эмч мэргэжилтнийхээ ёс зүй, харилцаа хандлага, ажлын сахилга хариуцлагыг дээшлүүлэн, мэдлэг ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, эмч мэргэжилтнүүдийнхээ ажил үйлсийг олон нийтэд зөв таниулан сурталчилах зорилтод үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх юм.
“Эх орончдын өдөр”, МАН байгуулагдсаны 98 жилийн ойг тохиолдуулан төр засгийн болон нийслэлийн удирдлагууд өнөөдөр Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирач С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцсон юм. Монгол Ардын Намын түүх бол ХХ зууны Монголын эх орон тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэхийн төлөөх тэмцлийн түүх, Монгол орныхоо олон үеийн хоцрогдлыг арилгаж, улс орноо орчин үеийн соёл иргэншилд дэвшүүлсний түүх, ард түмнийхээ сайн сайхан амьдралыг хангахын төлөөх ажил үйлсийн түүхийг бүтээхдээ нэн төвөгтэй, ээдрээ нугачаатай замыг туулж өнгөрүүлсэн юм. Их гүрнүүдийн дарамт шахалтад орж, улстөрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, нэг хүний дарангуйлах дэглэмд нухлагдаж, зовж шаналж ирснийг ч энэ намын түүхээс харж болно.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун нарын дээд түвшний хоёр дахь уулзалт энэ оны хоёрдугаар сарын 27-28-нд Ханой хотноо боллоо. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн яриа хэлэлцээ, хүч чармайлтаа холбогдох талууд үргэлжлүүлж, үр дүнд хүрнэ гэдэгт Монгол Улсын Засгийн газар найдаж байна.
Төв аймгийн Заамар сумын нутаг, “Эко-Алтан заамар” ХХК-ийн уурхайн нурангид дарагдсан дөрвөн иргэнийг аврах ажиллагаа хүч нэмэгдүүлэн үргэлжилж байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ. Ил уурхайн 100 метрийн өргөн, 80 метрийн гүнд зургаан хүн дарагдсан тухай дуудлага өчигдөр 16.50 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн бөгөөд хоёр хүнийг нурангиас эсэн мэнд аварсан байна. Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах ангийн 24 алба хаагчаас гадна Орхон аймгийн онцгой байдлын зургаан алба хаагч өнөөдөр өглөө хүч нэмэн аврах ажиллагаанд оролцож байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цэвэр агаар төсөл болон дүүргийн Тамгын газар хамтран ‘’Дулаалга аян-3’’-ыг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх гэж байна.
Тус аяны зорилго нь байшингаа дулаалж, бага нүүрс түлснээр халаалтын зардлаа хэмнэн цэвэр агаарт амьдрах юм. Энэхүү аянд оролцох хүсэлтээ иргэд дараах шалгуур үзүүлэлтийн дагуу материалаа бүрдүүлэн цэвэр агаар төсөлтэй холбогдсоноор байшингийн дулаалгаа тус аяны хүрээнд хийлгэх бүрэн боломжтой юм.
Бүрдүүлэх материалын жагсаалт
• Гэр хороололд амьдардаг /задгайд эсвэл зуслангийн бүсэд биш/
• 8*8-аас ихгүй хэмжээний байшин сууцтай
• Нэг давхар /монсардгүй/
• Байшингийн хана дан үетэй /блок, тоосго, балка, дүнз/
• Бетон суурь нь газраас ил гарсан
• Байнгын оршин суух хаягт бүртгэлтэй /Түр оршин суугч хамрагдахгүй/
• Материалын зардлын 30%-ийг гаргах санхүүгийн боломжтой байх
• Байшин сууцны дулаалгыг иргэн өөрөө хийж гүйцэтгэх тул хүн хүчтэй байх зэрэг шалгуур үзүүлэлтийг тавьж байгаа юм.
Сонирхсон иргэд дэлгэрэнгүй мэдээллийг 11-318124, 11-312194 дугаараас тодруулна уу.