Хууль зүйн сайд Ц.Нямдорж өнөөдөр тушаал гаргаж ХХЕГ-ын дэд дарга бригадын генерал Ш.Лхачинжавыг Хууль сахиулахын их сургуулийн захирлаар томилжээ. Тэрээр өнгөрсөн сарын 22-ны өдөр Хууль сахиулахын их сургуулийн захирал Ө.Энхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Бригадын генерал Ш.Лхачинжав хил хамгаалах байгууллагад бүх шатанд нь ажилласан бөгөөд 2012-2016 онд ХХЕГ-ын даргаар, 2016 оноос ХХЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан ажээ.
Month: March 2019
Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвөөс Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭН” уран зураг, гар урлал, уран бичлэг, технологийн анхдугаар наадмыг зохион байгууллаа.
Хүн төрөлхтний сонорт тусгаар Монгол Улсаа тунхагласан “Эх орончдын өдөр”-т зориулан дэлгэгдэж байгаа “ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭН” хүүхдийн дүрслэх урлаг, гар урлал, уран бичлэг, технологийн анхдугаар наадмыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ.
Наадмын зорилго Ирээдүйн Монгол улсын хөгжлийг бүтээлцэх хүүхэд багачууддаа үндэсний эрх чөлөө, эв нэгдэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, түүхэн үйл явдлыг сурталчлан таниулах, эрх чөлөөг авч ирсэн Ардын хувьсгалын ач холбогдол түүхэн гавьяаг мөнхжүүлж, хойч үеэ үндэсний бахархалт үзэл санаанд хөтлөн эх орноо хайрлан хамгаалахсэтгэлгээг төлөвшүүлэхэд оршлоо.
“ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭН” уран бүтээлийн наадамд Завхан, Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Дорнод, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Архангай, Сүхбаатар, Хөвсгөл, Увс, Орхон, Хэнтий, Багануур, Налайх, Улаанбаатар хотоос мөн Хүүхэд Гэр Бүл Хөгжлийн “Өнөр бүл” төв, Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Гэгээлэн төв”-ийн зэрэг нийт 740 хүүхэд бүтээлээрээ оролцжээ.
Нээлтэд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн захирал Д.Уранбилэг болон бусад албаны хүмүүс оролцож шагналт байр эзэлсэн 21 хүүхдэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шагнал гардуулав.
БСШУС – ын сайд Ё.Баатарбилэг болон дэд сайд Г.Ганбаяр нар 2019 оны хоёрдугаар сарын 28 ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон тус газрын хэлтсийн дарга нар байгууллагынхаа бүтэц, үйл ажиллагааг танилцуулсан бөгөөд уулзалт арга хэмжээний төгсгөлд сайд Ё.Баатарбилэг БСШУС – ын салбарт 2019 онд “Хууль, эрх зүйн орчинд шинэчлэл хийх” , “Хөрөнгө оруулалтыг эрчимжүүлж, үр дүнтэй зарцуулах, “салбарын хэвийн үйл ажиллагааг хангах” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгааг дурьдаад дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:
- 2019 онд Бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх чиглэлд онцгойлон анхаарч ажиллах
- Соёлын салбарын хөрөнгө оруулалтыг хугацаанд нь гүйцэтгэж, үр дүнтэй зарцуулж байгаад хяналт тавьж илэрсэн зөрчил, дутагдлыг БСШУСЯ – ны хөрөнгө оруулалтын газарт мэдээлэх, тухайн нутгийн Засаг дарга нарт шаардлага хүргүүлэн ажиллах;
- Төрийн өмчийн соёл, урлагийн байгууллагууд болон аймаг, нийслэлийн соёл, урлагийн газрын үйл ажиллагааг чиглүүлэх, зохион байгуулалтын болон бусад асуудалд дэмжлэг үзүүлэх, уялдаа холбоог анхаарч ажиллах;
- 2019 онд тохиож байгаа “Халх голын 80 жил ой”, “Богд хааны 150 жилийн ой”, болон “Монгол, Хятад улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой” зэрэг дотоод, гадаадын томоохон арга хэмжээнүүдэд онцгойлон анхаарал хандуулан ажиллах;
- Соёлын өвийг эрсдэлд оруулахгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулах, соёлын аялал жуулчлалын төрлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах;
- Ерөнхий боловсролын цөм хөтөлбөрийн шинэчлэлтэй холбогдуулан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монгол хэл, түүх, соёлын боловсрол олгох цаг бий болгоход анхааран ажиллаж, БСШУСЯ-ны ерөнхий боловсролын бодлогын газартай хэлэлцэн ажлаа уялдуулах;
- Соёлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн хэрэгжилт хангалтгүй байгаатай холбогдуулан хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, биелэлтийг шаардах;
- Соёл, урлагийн салбарын хууль тогтоомж, бодлого хэрэгжилтийн явцын талаар олон нийтэд нээлттэй, ил тод, шуурхай мэдээлэх;
- Салбарын хэмжээнд албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, үйл ажиллагааг жигд хэвийн явуулах, төрийн хууль тогтоомжийн хүрээнд ил тод, нээлттэй, шударга, иргэдэд ээлтэй, түргэн шуурхай ажиллах;
- Албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай, урам зоригтой ажиллах орчныг бий болгох, сайн ажиллаж байгаа албан хаагчдыг урамшуулах, дэмжих тал дээр удирдлагын зүгээс анхаарч ажиллах;
ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан шүүгч амь насаа алдсан хэрэг /2019.02.24/ гарсан. Энэ хэрэгтэй холбогдуулан АТГ-аас мэдээлэл хийлээ.Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар “2019.2.21-ны өдөр 12.00 цагт прокурорын дуудах хуудсаар байгууллага дээрээ дуудан ирүүлсэн. Тодорхой цаг хугацаанд гэрчийн мэдүүлэг аваад мөрдөн шалгах ажиллагаатай холбоотойгоор зайлшгүй газар объектод нэгжлэг хийх шаардлага гарсан. Ингээд Нийслэлийн прокурорын газарт танилцуулаад талийгаачийн ажлын байр, зуслангийн байр, өөрийн амьдарч буй гэрт нэгжлэг хийх шаардлагатай гэсэн шийдвэр гараад прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийсэн. Тухайн өдрийн 14.00 цагт эхлээд 21.00 цагт дуусах хүртэл нэгжлэг хийсэн.
Нэгжлэгийн явцад хэрэгт ач холбогдол бүхий баримтууд хураагдсан. Энэ баримтуудыг үндэслэл болгон тухайн хүнийг Эрүүгийн хэрэгт сэжиглэн шалгах зайлшгүйгээр Шүүхийн тогтоолгүйгээр баривчлах үндэслэлүүд тогтоогдсон юм. Ингээд бид тухайн өдрийн 23.50 цагт сэжигтнийг баривчлах тогтоолыг үйлдсэн. Прокурор 00.40 минутад хэргийн материалтай танилцаж зөвшөөрлийг олгосон.
Үүний дараа талийгаачийг цагдан хорих 461 дүгээр анги буюу баривчлах байранд хүргэсэн. Үүний дараа хэргийг шалгаад тухайн цаг хугацаанд мөрдөн шалгах олон ажиллагааг явуулсан. Энэ ажиллагааны үндсэн дээр тухайн хэрэгт 4-5 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үндэслэл тогтоогдоод Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналаа бид прокурорт хүргүүлсэн.
Прокурорын байгууллагаас нотлох баримт хангалттай цугларсан байна гэж үзээд тухайн хүмүүст Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлдээд бидэн ирүүлсэн. Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол болон сэжигтнийг баривчилсан тогтоолыг 17.10 минутад бид шүүх дээр хүргэсэн.
Ингээд тухайн өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээд ямар нэгэн зөрчилгүйгээр хийгдэж шүүхэд хүргэгдсэн байгаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.12 дугаар зүйлд заасны дагуу шүүх шийдвэрээ гаргах ёстой. Ингээд шүүхийн шийдвэрийг бид хүлээгээд энэ зүйл заалтад заасан хугацаа дуусаад ирсэн тул талийгаачийг прокурорт танилцуулаад шүүхийн шийдвэр гараагүй учраас 48 цагийн хугацаа дууссан тул суллаж авахаар очиход талийгаачийг нас барсан байдалтайгаар олсон гэх мэдээллийг бидэнд хүргүүлсэн” гэв.
НИТХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа.
Бүлгийн дарга Ц.Баатархүү болон бүлгийн гишүүн, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, Л.Нарантуяа нар хэлэхдээ, “Сая гаруй хүний амьдрал буцалсан нийслэл хот сүүлийн 92 хоног удирдлагагүй явж ирлээ. Их хотыг удирдах НИТХ, Засаг дарга нарыг сонгох сонгууль их цаг авч, хамгийн гол нь иргэдийг төлөөлж буй хотын парламентын гишүүд бие даасан шийдвэр гаргах боломжгүй болж ирж буй”-д харамсаж буйгаа илэрхийлэв. Дээрх бүх байдалд сандал ширээний төлөө улайрсан НИТХ дахь МАН-ын бүлгийн цаг алдсан, эрх мэдлийн төлөө талцаж хуваалцсан байдал нөлөөлж байна гэж үзэж байгаагаа хэлж, “НИТХ-ын хуралдаан хуулийнхаа шугамаар, дэгийн дагуу явахгүй байгаа учир манай бүлэг шүүхэд хандаж байна. Ийм учраас бид өчигдөр болсон, НИТХ-ын даргыг сонгох XXII хуралдааныг орхин гарсан юм” гэж байв.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын мөрдөлт, дотоод хяналтыг сайжруулах, хоол, хүнсний чанар, аюулгүй байдлыг хангуулахад хэрхэн анхаарч ажиллах талаар зөвлөлдөх, мэдээлэл, арга зүйгээр хангах зорилгоор хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт нийслэлийн найман дүүргийн ЭМТ-ийн удирдлага, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг сүлжээ ресторан, түргэн хоолны газрын удирдлагууд, Тогооч нарын холбоо хамрагдаж, хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хангах хоол хүнснээс дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэх, аж ахуйн нэгжийн дотоод хяналтаар хэрхэн илрүүлэх, гарч болох эрсдэлээ хэрхэн залруулах, шалтгаан нөхцөлийг арилгах улмаар хүн амыг аюулгүй чанартай хүнсээр хангаж ажиллах талаар мэдээлэл зөвлөгөө авч, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Манай улсын хэмжээнд 2016-2018 онд энэ төрлийн хордлогын дэгдэлтийн 34 тохиолдол бүртгэгдэж, 1028 хүн өртсөнөөс 328 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлжээ. Үүнээс хүүхдийн байгууллага болон хүнсний чиглэлийн байгууллагад 76.5 хувь, айл өрхийн түвшинд 23.5 хувь нь бүртгэгдсэн байна. Түүнчлэн мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний дөрвөн мянга гаруй ажилтны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийн мэдээллийг тулгалт хийхэд цөөнгүй зөрчил илэрчээ.
Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн төслийн ТЭЗҮ-г эцэслэн танилцуулах уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан НИТХ-ын төлөөлөгч, Ухаалаг Улаанбаатар хорооны дарга М.Халиунбат, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Өлзийбаяр, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, орлогч дарга Х. Булгаа, УБХК-ийн гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ, ЕСБХБ-ны Суурин төлөөлөгч Ирина Кравченко, Тэргүүлэх банкир Антон Дан-Чин-Юу, Нийтийн тээвэр хариуцсан мэргэжилтэн Иан Женнингс нар байлцав.
Автобусны маршрут, үйлчилгээний одоогийн практикт үнэлгээ өгөх, автобусыг санхүүжүүлэх Засгийн газрын хөтөлбөрт анализ хийх, автобусны зориулалттай хотын сан хөмрөгийн талаар санал боловсруулах зорилготой судалгаа хийх үүрэг бүхий Хот суурин газрын тээврийн асуудлаар зөвлөхийг гэрээлж ажиллуулахад зориулан тус банк 100 мянга орчим еврогийн хөрөнгө гаргасан байна.
Мотт Макдоналд компани урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулсан. Тайланд тусгаснаар 40 орчим сая ам.долларын санхүүжилтээр 200 автобус, дагалдах тоног төхөөрөмж бүхий парк худалдан авалт хийх, нийтийн тээврийн салбарт ухаалаг менежмент, зам, зогсоол оновчтой болгох зэрэг багц асуудлыг хамтран хэрэгжүүлэх боломжтой талаар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөллүүд дурдлаа.
Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэл төсөл нь ЕСБХБ-аас санхүүжүүлэх 40 хүртэлх сая ам.долларын 28 сая ам.доллар нь зээл, 12 сая ам.доллар нь буцалтгүй тусламж байх юм. Автобус шинэчлэлтийн хүрээнд 187 автобус түүнчлэн автобусны эгнээ, депо тоног төхөөрөмж, мөн нийслэлд зориулсан төслийн бэлтгэл, хэрэгжилтийн техник туслалцааг санхүүжүүлэх юм. Тус банкныхны зүгээс автобусыг шинэчлэх төслийн бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотын авто зогсоолын салбарт дээд түвшний үнэлгээ хийх, мөн уг салбарыг богино, дунд хугацаанд сайжруулах замын зураглал гаргах, үүний дотор шаардлагатай институцийн шинэчлэл хийх ажлыг эхлүүлэх сонирхлоо илэрхийлсэн. Уг замын зургийг цаашид нарийвчлан судлах бөгөөд нийслэл хүлээн авсан тохиолдолд Улаанбаатар хот даяар аажмаар хуулбарлаж болох Гудамжны зогсоолын анхны төслийг бэлтгэхэд тусалж, тухайн төслөө санхүүжүүлэх юм
Нийслэлийн Онгой комиссын 2019 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн нэгдүгээр “Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” албан даалгавар, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн А/37 дугаар тушаалаар Хаврын шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Тус ажлын хэсэг төвийн 6 дүүргийн үерийн далан суваг, зам талбайн борооны усны зайлуулах шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааны үзлэг шалгалтыг зохион байгуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УБЗАА, НМХГ, НХТЕТГ, НАЗХГ, НОБГ, дүүргүүд, ГУББГ зэрэг 10 гаруй албан байгууллагууд орсон.
Улаанбаатар хотын хэмжээнд үерийн далан суваг, зам талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээний засвар ашиглалт, цэвэрлэгээ үйлчилгээнд 2,5 тэрбум төгрөг хот тохижилтын урсгал зардалд 2019 онд батлагдсан.
Дээрх санхүүжилтээр 30 байршилд 140 км үерийн далан, 180 байршилд 170,0 км хөрсний болон зам талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээнд цэвэрлэгээ үйлчилгээ явуулахаар “Геодези, Усны барилга байгууламжийн газартай гэрээ байгуулан ажиллаж байна.
Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайх дүүргийн гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус булаг гарч, халиа дошин үүсэн айл өрх, гудамж талбай мөсөнд автаж хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон Улаанбаатар хотын ерөнхий менежер миний бие газар дээр нь танилцаж, хор уршгийг арилгахад нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс Нийслэлийн Засаг даргын 2019-01-24-ний өдрийн А/51 дүгээр “Хөрөнгө гаргах тухай” захирамжаар нөөц нийт 196 сая төгрөгийг шийдвэрлэж ажилласан.
Улаанбаатар хотын хэмжээнд 2018 онд БЗД, СХД, ЧД, СБД булгийн болон хөрсний ус ихтэй байснаас зөвхөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 41 булаг илэрсэн.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Онцгой байдлын газар, дүүрэг, инженер хангамжийн байгууллагуудтай хамтран тухай бүр нь холбогдох арга хэмжээг авч байнгын ажиллаж байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт өнгөрсөн онд орсон их хэмжээний хур борооны улмаас хөрсний усны түвшин дээшилж хөрсний болон булгын усанд автаж хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа БЗД-ийн 5, 9, 17, 19, 22, 24 дүгээр хороо, ЧД-ийн 13, 18 дугаар хороо, СХД-ийн 7 дугаар хорооны мөсөн дошин үүссэн хүндрэлтэй нөхцөл байдалтай байна.
Хан-Уул дүүргийн Алтай хотхон орчмын Дунд голын үерийн далан мөсөн дошин үүссэн хүндрэлтэй нөхцөл байдалтай байна.
Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайх дүүргийн гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус булаг гарч, халиа дошин үүсэн айл өрх, гудамж талбай мөсөнд автаж хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан шийдвэрлэсэн Засаг даргын нөөц хөрөнгөөс Нийслэлийн Засаг даргын 2019-01-24-ний өдрийн А/51 дүгээр “Хөрөнгө гаргах тухай” захирамжаар нөөц нийт 196 сая төгрөгийн санхүүжилтээр дараах арга хэмжээнүүд авагдаж байна:
- Баянзүрх дүүрэгт:Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо “Амгалан дулааны станц”-ын орчим, 5 дугаар хороо Монелын 9,10 дугаар гудамжинд хөрсний ус булаг гарч халиа дошин үүссэнийг дүүргийн Тохижилт нийтийн аж ахуй хэлтэс, Онцгой байдлын хэлтсээс 13 алба хаагч, 17 техник хэрэгсэлтэй 10 хоног ажиллаж, 7440 тн ус соруулан, 104 удаагийн рейсээр 1712 тн мөсийг зөөвөрлөсөн. Дээрх ажилд нийт 86 сая төгрөг төсөвлөгдсөнөөс өнөөдрийн байдлаар 41 сая төгрөг зарцуулаад байна.
- Сонгинохайрхан дүүрэг:Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо 0119 дүгээр цэргийн ангийн 2, 3, 4 дүгээр гудамжинд хөрсний ус гарч халиа дошин үүссэнийг дүүргийн Тохижилт нийтийн аж ахуй хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн нийт 31 алба хаагч, 7 автомашин /хово-4, эксковатор-1, ковш-1, тээврийн-1/ ажиллаж 224 тн мөсийг зөөвөрлөсөн.
- Дээрх ажилд нийт 23 сая төгрөг төсөвлөгдсөнөөс 4.7 сая төгрөгийг зарцуулаад байна. Өнөөдрийн байдлаар ажил үргэлжлэн зохион байгуулагдаж байна.
- Сүхбаатар дүүрэг:Чингэлтэй дүүргийн 17 хорооны 8 дугаар гудамж,18 дугаар 7,8,33 гудамжинд хөрсний ус булаг гарч халиа дошин үүссэнийг дүүргийн Тохижилт нийтийн аж ахуй хэлтэс, Онцгой байдлын хэлтсээс 16 алба хаагч, 7 техник хэрэгсэлтэй /2 эксковатр, 4 хово/ 14 хоног ажиллаж, 242 удаагийн рейсээр 4840 тн мөсийг зөөвөрлөсөн. Дээрх ажилд нийт 59 сая төгрөгийг 14 хоногийн хугацаанд бүрэн зарцуулан 90 хувийн гүйцэтгэлтэй ажилласан боловч, ус ундарга нэмэгдэн гарч байна.
- Сүхбаатар дүүрэг:Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 43 дугаар гудамж, 14 дүгээр хороо Сэлбэ голын далан 19 дүгээр Майхан толгой, 20 дугаар хороо Цолмонгийн 12 дугаар 42 б тоот айл хөрсний ус гарч халиа дошин үүссэнийг дүүргийн Тохижилт нийтийн аж ахуй хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн нийт 27 алба хаагч, 4 автомашин /эксковатор-1, ковш-1, хово-2/ 10 хоног ажиллаж 1020 тн мөсийг зөөвөрлөж, нийт 19 сая төгрөг зарцуулаад байна.
- Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн чиглэлээрУлс, Нийслэл, Гадаадын зээл тусламж төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хийгдэх ажлууд: Он дамжин хэрэгжих:– Нарангийн үерийн хамгаалалтын барилга байгууламж 3-р ээлж,- Баруун уулын үерийн хамгаалалтын барилга байгууламж 4-р ээлж- БЗД, Ганц худгийн үерийн хамгаалалтын барилга угсралтын ажил- Эрдэнэтолгой, УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шугам сүлжээний ажил
- Шинээр хэрэгжих:- Нарангийн үерийн хамгаалалтын барилга байгууламж 4-р ээлж- Баруун уулын үерийн хамгаалалтын барилга байгууламж-5-р ээлж- СХД, 361 гарам орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламж- СХД, Партизан, Батсүмбэрийн үерийн хамгаалалтын барилга байгууламж- СХД, 13, 14-р хорооны үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажил- БЗД, Дарь-Эхийн авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний ажил- СХД, 7-р хорооны хөрсний усны түвшин доошлуулах шугам сүлжээний ажил- Хөрсний усны түвшин доошлуулах шугам сүлжээний ажил- Тоног төхөөрөмж худалдан авах ажил- Шинээр авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний барилга угсралтын ажлыг 10 байршилд 3,0 тэрбум төгрөгийн Замын сангийн санхүүжилтээр “Геодези, Усны барилга байгууламжийн газар хийж гүйцэтгэх:
- Үүнд
- БЗД, 1-р хороо, Токиогийн гудамжны Е-март орчмын ус зайлуулах шугамын 2-р ээлж
- СХД, 21-р хороо, 1-р хорооллын арын замаас 21-р хороолол орох замын төгсгөл хэсгийн ус зайлуулах шугам
- БЗД, 16-р хороо, Улаанхуарангийн авто замын ус зайлуулах шугам
- БЗД, 19-р хороо Саруул тэнгэр хорооллын арын замын ус зайлуулах шугам
- БЗД, 17-р хороо Шархадны авто замын ус зайлуулах шугам, /Да хүрээ орчим/
- БЗД, 19, 22-р хороо Зүүн Алтан Өлгий Цайз захаас хойш өгсөх 0,86 км авто замын ус зайлуулах шугам
- БЗД, 22-р хороо Монелийн авто замын ус зайлуулах шугам
- БЗД, 26-р хороо Баянмонгол хорооллын зүүн талын туслах зам, Нүхэн гарц орчим
- СБД, 1-р хоро Соёолж төв орчмын авто замын ус зайлуулах шугам
- ЧД, 16-р хороо 139-р бага сургууль, 221-р цэцэрлэгийн цогцолборын авто замын ус зайлуулах шугам
- БГД, 1, 3, 4-р хороо 3-р коллекторын төгсгөл хэсгийн засвар шинэчлэлт
- Гадаадын Зээл тусламжаар хэрэгжих:НҮБ-ийн санхүүжилтээр “Улаанбаатар хотын гэр хорооллын үерээс хамгаалах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд 4,5 сая доллар шийдвэрлэж, 3 жилийн хугацаанд Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 7 хорооны захиргаа, иргэдийн оролцоотойгоор хэрэгжинэ. Эдгээр 7 хороонд Сонгинохайрхан дүүргийн 7, 24, 25; Сүхбаатар дүүргийн 12, 13, 16; Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороодод хэрэгжихээр болсон
Дээрх ажилд нийт 23 сая төгрөг төсөвлөгдсөнөөс 4.7 сая төгрөгийг зарцуулаад байна. Өнөөдрийн байдлаар ажил үргэлжлэн зохион байгуулагдаж байна.
Жолооч та smartcar.mn цахим системээр үйлчлүүлснээр өөрийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой төрөл бүрийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамаарч түргэн шуурхай авах боломжтой. Тээврийн хэрэгсэл эзэмшигч https://smartcar.mn цахим системийг хэрэглэж өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн үндсэн мэдээллийг хянах, татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрөө харах, цахимаар төлөх, торгуулийн мэдээлэл, жолоодох эрхийн оноо шалгах, төлбөртэй зогсоолын мэдээлэл харах, авто үйлчилгээ эрхлэх байгууллагуудын мэдээлэл харах, оношилгоо, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл харах гэх мэт үйлчилгээг авах боломжтой юм.
Үүнээс онцлон танд тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрийг хэрхэн цахимаар төлөх тухай танилцуулж байна.
Жолооч танд онлайн гүйлгээний эрхтэй төгрөгийн карт эсвэл аль ч банкны мобайл аппликэйшний QPAY цэс байхад хангалттай юм.
Төлөлт амжилттай хийгдсэний дараа таны бүртгүүлсэн и-мэйлээр хаягаар тасалбар хүргэгдэх болно. Уг тасалбарыг хэвлэн, хэсэглэж гэрчилгээтэйгээ хавсаргаж явахад л хангалттай. Хэвлэмэл тасалбар нь “Автотээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлсөн тасалбарын загвар батлах тухай” Татварын ерөнхий газрын даргын 2017 оны А/240 дугаар тушаалын дагуу татварын улсын байцаагчийн тамга тэмдгийг бүрэн орлох юм