Categories
мэдээ нийгэм

Ц.Нямдоржийг ард түмнээсээ уучлал хүсч, хариуцлага хүлээхийг шаардлаа

Image result for Ц.Нямдорж

ШШГЕГ-н 461-р ангид саатуулагдсан шүүгч эмэгтэй амь насаа алдсан хэргийн талаар хуульчдын төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг ард түмнээсээ уучлал хүсч, хариуцлага хүлээхийг шаардлаа. Хуульч Д.Оросоо “Төрийн тусгай хамгаалалтын газар саатуулагдсан иргэн амиа алдсан асуудал нэг бус удаа гарлаа. ЗТХЯ-ны удирдах ажилтан ажлын байран дээрээ балмад этгээдийн гарт амиа алдсан. Мөн дүүргийн Засаг даргын тамгын газрын удирдах албан тушаалтан ажлын байран дээрээ хутгалуулж биедээ гэмтэл авсан. Хамгийн сүүлд цэргийн алба хашиж байсан хоёр ч байлдагч амиа алдсан хэрэг гараад байна. Үүнээс харахад нийгмийг цочроосон цуврал хэргүүд ердийн үзэгдэл мэт гарах боллоо.

Үндсэн хуульд Монголын нийгэм хүмүүнлэг энэрэнгүй нийгэм байна гэж заасан. Бидний зүгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээрх хэргүүдэд анхаарлаа хандуулж, Монгол Улсын иргэний амь насыг хамгаалах чиглэлээр яаралтай хуралдаж, зөвлөмж гаргахыг хүсч байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хог хаягдлыг бууруулж, ангилан ялгаж хэвшүүлэх сургалт боллоо

Хог хаягдлыг бууруулж, ангилан ялгаж хэвшүүлэх сургалт боллоо

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн 1-р зорилтод 2020 он гэхэд Нийслэлийн айл өрх, аж ахуй нэгж байгууллагуудын 30 хувийн хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгаж хэвшүүлнэ гэж тусгагдсан. Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь “Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшүүлэх” загвар төслүүдийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Түүнчлэн Нийслэлийн боловсролын газартай хамтран Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хог хаягдлыг ангилж хэвшүүлэх, хүүхдүүдийн хог хаягдлын талаарх мэдлэг, хандлага, зан үйлийг сайжруулах олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна.

2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн боловсролын газрын хурлын танхимд 9 дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нийт 691 эрхлэгчид болон арга зүйчид “Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшүүлэх сургалтад” хамрагдлаа. Үүнээс төрийн өмчийн СӨБ-ийн 441, төрийн бус СӨБ-ийн 240, УБТЗ-ийн секторын 10 эрхлэгч, арга зүйчид тус тус хамрагдсан. Сургалтаар 2018 онд хог хаягдлыг ангилан ялгаж хэвшүүлэх үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн сургууль, цэцэрлэг, байгууллагуудын талаарх мэдээллийг өгөхөөс гадна хог хаягдлыг ангилахдаа юуг анхаарах, хэрхэн ангилах үйл ажиллагааг хэвшүүлэх, хууль эрх зүйн мэдээллүүдийг өгч санал солилцон, хог хаягдлыг ангилан ялгах тухай гарын авлага, сурталчилгаа мэдээллийн материалуудыг өгч ажиллаа гэж нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

​Т.Аюурсайхан: Сингапурт бүртгэлтэй “Erdenet Corp Pte Ltd” компанид нийт хувьцаагаа шилжүүлэх гэж байсныг болиулсан

УИХ-ын гишүүн Т.Аюуртсайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “УИХ-ын нэр бүхий гишүүд Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан гэгдэж буй “Мongolia copper corporation” нь өөрийн эзэмшлийн нийт хувьцааг сингапурт бүртгэлтэй “Erdenet copper Pte limited” гэдэг компанид шилжүүлсэн талаар мэдээлж байсан. Үүнтэй холбоотой асуудлаар мэдээлэл хүргэе.

УИХ-ын нэр бүхий гишүүд “Мongolia copper corporation” талаар мэдээлэл хийхдээ үндэслэлгүй мэдээлэл хийсэн. Уг компани нь гадаадын компанид хувьцаа тараагаагүй. Тараасан гэж худал хуурмаг мэдээллийг олон нийтэд тарааж байна гэж иргэн Пүрэвтүвшин хэлсэн. 2019 оны 1 сарын 14-ны өдөр “Мongolia copper corporation”-ны зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан байна. Ингэж хандахдаа нийт хувьцаагаа сингапур улсад бүртгэлтэй “Erdenet corp PTe lmd” компанид шилжүүлэх хүсэлтээ 88 хуудас баримт бичиг бүрдүүлж өгсөн байна.

“Erdenet corp PTE lmd” хэмээх компани нь сингапур улсад бүртгэлтэй. Үүний эзэмшигч Ц.Пүрэвтүвшин юм. Энэ компаниыг үүсгэн байгуулахдаа эзэзмшлээ“Мongolia copper corporation” компанид шилжүүлэх хүсэлт гаргажээ.

Ингэж гаргахдаа хоёр ААН-ийн хоород гэрээ байгуулсан байна. Гэрээнд компанийхаа нэгж хувьцаагаа 112 тэрбум нэг сая төгрөгөөр үнэлсэн. Америк доллараар 41 сая 999535 америк доллараар үнэлж худалдахаар заажээ. Түүнчлэн гэрээний урьдчилгаа төлбөрт 110 мянган америк доллар шилжүүлж өгөхөөр тусгаж хүргүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор Улсын бүртгэлийн ерөнхий газраас тодорхой үндэслэлүүдийг гаргасан.

Үүнд Иргэн Ц.Пүрэвтүвшингийн гаргасан компани, АННэгжийг шилжүүлэх өргөдөл нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.1, 3.1.5-д үл нийцсэн болохыг дурдсан байна” гэлээ. Дээрх өргөдөл нь 2017 оны 23-р тогтоолыг хэрэгжүүлэхэд саад болохуйц үйл явдал болж байгааг нэр бүхий зургаан гишүүн анхааруулсан байна. Үүний үндсэн дээр Улсын бүртгэлийн ерөнхий газар дээрх 88 хуудас бүхий бичиг баримтыг буцаасан байна.

Categories
мэдээ улс-төр

ЖДҮХ санг хоёр тусгай сантай нэгтгэх шийдвэр гарлаа

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын тусгай сангуудын талаар авах арга хэмжээний тухай хэлэлцлээ. Улмаар Засгийн газрын долоон тусгай санг татан буулгахаар болсон байна. Тодруулбал, Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдэлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, ОУ-ын хамтын ажиллагааны сан, Боловсролын дэмжих сан, агаарын бохирдлын эсрэг санг татан буулгах юм. Харин Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, ЖДҮХ санг нэгтгэх шийдвэр гаргасан байна. Мөн Улсын авто замын сан, боловсролын зээлийн сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэх гурван сангийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай гэж үзжээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 15 санг хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна.

1. Нийгмийн даатгалын сан

2. Нийгмийн халамжийн сан

3. Ирээдүйн өв сан

4. Төсвийн тогтворжуулалтын сан

5. Эрүүл мэндийн даатгалын сан

6. Засгийн газрын нөөц сан

7.Мэргэжлийн боловсрол сургалтыг дэмжих сан

8. Бүх нийтийн үйлчилгээний өрийн сан

9. Байгаль орчин уур амьсгалын сан

10. Соёл урлагийг дэмжих сан

11. Хилийн чанадад суугаа монгол иргэдэд туслах сан

12.Спортыг дэмжих сан

13. Шинэчлэх ухаан технологийн сан

14. Зэвсэгт хүчний сан

15. Эрүүл мэндийн санг хэвээр үлдээх шийдвэр гарсан байна.

Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын дараар Р.Дагвыг томилж магадгүй гэв

НИТХ дэх МАН-ын бүлгийн дарга Р.Дагвыг НИТХ-ын даргад дэмжсэн намын Удирдах зөвлөлийн шийдвэр гарсан. Учир нь НИТХ-ын дарга С.Амарсайхан Хотын даргаар сонгогдсон учраас уг албан тушаалын томилгоог хийх шаардлага үүсээд буй. МАН-ын Удирдах зөвлөлөөс дэмжигдсэн Р.Дагвыг томилох эсэхийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэх юм. Маргааш НИТХ-ын хуралдаантай ч уг томилгооны асуудлыг хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байна. Эх сурвалжийн мэдээллээр НИТХ-ын маргаашийн хуралдаанаар Р.Дагвын томилгооны асуудлыг хэлэлцэх тэргүүлэгчдийн ээлжит бус чуулганы товыг зарлаж магадгүй аж.

Categories
мэдээ нийгэм

Астана-Улаанбаатарын чиглэл шууд нислэг үйлдэнэ

Казахстаны агаарын тээврийн “SCAT Airlines” компани ирэх зургаадугаар сарын 2-ний өдрөөс эхлэн Астанан-Улаанбаатарын чиглэлд шууд нислэг үйлдэхээр болсон талаар “www.azernews.az” сайт мэдээллээ. Тус компанийн “Boeing 737” зорчигч тээврийн онгоц долоо хоногт хоёр удаа Астана-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэнэ. Ийнхүү хоёр улсын иргэд 3.20 цагийн дотор хүссэн газар газраа саадгүй хүрэхээр болжээ. Компанийн удирдлагууд шууд нислэг үйлдэхээр бэлтгэл ажлаа базааж буй гэнэ. Дээрх чиглэлээс гадна “SCAT Airlines” компани хэд хэдэн чиглэлд шууд нислэг хийхээр төлөвлөжээ. 22 жилийн түүхтэй тус компани 18 нисэх онгоцоор олон улсын 33 чиглэлд нислэг үйлдэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Лхагважав: Танхимын ерөнхийлөгчийн хувьд бизнес эрхлэгчдэдээ эдийн засгийн эрх чөлөөг олгож чадсан

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.


-Дөрвөн жилийн өмнө танхимын ерөнхийлөгчийн албыг авахад эдийн засаг хасахтай байсан билүү?

-Тэгсэн. Эдийн засаг тэг рүү орчихсон, дампуурах эсэхдээ тулсан, их хямралын оргил үе байсан. Хамгийн түрүүнд хямралаас яаж гаргах вэ гэж бодсон. 2009 оны хямралаас гаргалцсан туршлага байсан учраас цоо шинэ асуудалтай нүүр тулсан гэж хэлэхгүй. Би иргэний, аж ахуйн нэгжийн эдийн засгийн эрх чөлөөнд л итгэдэг. Эрх чөлөөг нь сэргээж өгвөл хямралаас гардаг л даа.

-Хямралаас гаргахын тулд хамгийн эхлээд юу хийе гэж бодсон бэ?

-Өршөөлийн хууль баталж компаниудад шинээр ажиллах, төрөх, идэвхжих эрхийг нээж өгье гэж бодсон. Эдийн засаг тэг зогсолттой үед санхүү, татварын реформ хийж болдгийг тухайн үеийн засагт ойлгуулж чадсан. Тэгээд Өршөөлийг хуулийг 2015 оны нэгдүгээр сард батлуулчих санаатай зүтгүүлсэн ч УИХ-ын дарга З.Энхболд “Б.Лхагважавын лобби” гэж байгаад унагасан л даа. Гэхдээ 2015 оны наймдугаар сарын 17-нд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулж байж Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг батлуулсан. 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусахаар буюу хэдхэн сарын хугацаатайгаар баталсан юм.

-Хэдхэн сарын хугацаанд үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байсан уу?

-Дахин эрх чөлөөгөө эдэлж байгаа бизнес эрхлэгчдийн идэвхжлийн тэсрэлт гэж байдаг юм. Би тэрэнд л найдсан. Найман их наядын ажил үйлчилгээ, орлого ил гарна гэсэн багцаа тооцоо байсан л даа. Гэтэл 2015 оны арванхоёрдугаар сарын дундуур энэ хуулийн боломжийг арваад мянган компани ашиглаж хориод их наядын ажил үйлчилгээ ил гарчихсан.

-Арваад мянга гэдэг нийт компаниудын хувьд хэтэрхий бага тоо биш үү?

-140 гаруй мянган компани бүртгэлтэй байсан гээд бодохоор бага тоо л доо. Гэхдээ 2008 оны Өршөөлийн хуульд нийт компанийн хоёрхон хувийг хамруулсан статистик бий. Хуулиа батлуулах, мөрдөх хугацаанд би бараг таван сарын турш УИХ, Засгийн газрын сурталчилгааны багийн алхагч шиг ажилласан шүү. Хуулийн хэрэгжилт дууссаны дараа лобби хийж байж хугацааг нь 2016 оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгуулсан. Хууль батлуулах, сунгуулах тийм амар ажил биш.

-Тэгээд үр дүн нь яаж гарав?

-2016 оны хоёрдугаар сарын 20 гэхэд 17 мянган компани 34.6 их наяд төгрөг буюу 17 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний ажил, үйлчилгээ, хөрөнгөө гаргаж байсан.

-Том тоо байна шүү?

-Тэгэлгүй яахав, өнөөдрийн эдийн засгийн долоон хувийн өсөлтөд тэсрэлт болохуйц нөлөө үзүүлсэн. Бүртгэлд орсон ажил, үйлчилгээ, хөрөнгө эдийн засагт хөгжил авчирдаг юм. 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт ороод ирэхэд шингээх чадвартай 17 мянган компанитай болчихсон нь маш том давуу тал. Өмнө нь энэ компаниуд татварын байцаагч, нягтлангийнхаа эрхшээлд орсон, боолын боолын боол болчихсон байсан. Одоо тэдэнд нуух зүйл, хэн нэг байцаагчид дарамтлуулах шалтаг байхгүй. Хөрөнгө оруулалт даргатай биш компанитай ажилладгийг гадны дотногүй ойлгосон.

-Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэхэд танхим дуугараагүй гэсэн шүүмжлэл сонсогддог. Ер нь Валютын сангийн хөтөлбөрт хамрагдах яриа хөөрөө өрнөх үед танхим татвартай холбоотой асуудалд хэр анхаарсан бэ?

-Шинэ УИХ, Засгийн газар бүрдэх үед эдийн засагт мөнгө хэрэгтэй байсан. Тодруулж хэлбэл ОУВС-гийн хөтөлбөрт орохоос аргагүй цаг таарсан л даа. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хийсэн том ажил нь хөтөлбөрт хамрагдсан явдал гэж би хардаг. Гэхдээ нэг алдаа байсныг хэлэх ёстой. Эдийн засгаа сэхээхийн тулд татварын нэлээд олон тоог нэмж татвар төлөгчдөд дарамттай байдлаар хийх гэж үзсэн. Ийм шалтгаанаар 2017 онд УИХ-тай нэлээд маргасан тал бий. Нэмэх гэж байсан зарим татварыг нь болиулсан.

-Эрүүгийн хуульд бизнестэй холбоотой эрүү үүсгэх заалтууд нэмэгдсэн гэсэн шүүмжлэл бий. Хуулийн төслийг боловсруулах үед танхимын саналыг сонссон уу?

-Эрүүгийн хуульд өмнө нь бизнестэй холбоотой тавхан заалт байсан юм. Сүүлд бизнестэй холбоотойгоор эрүү үүсгэх хорь гаруй заалт орсон. Эхлээд бүр 43 заалт орж ирснийг нь ярьсаар байгаад 23 болгосон.

-Зөрчлийн хууль бас бизнест халтай шийдвэрээр нэрлэгдэж байна…?

-Зөрчлийн хуулийн тухайд ний нуугүй хэлэхэд хоёр намын золиос болсон. Х.Тэмүүжингийн хуулиар бол хууль сахиулагчид буюу байцаагч нар мөрдөх учиртай байсан юм. Гэтэл дараагийн нөхөд нь эсрэг утгатай болгочихсон. Бүх эрхийг байцаагч руу чиглүүлсэн. Ингээд ч зогсоогүй, прокурорт эрх өгчихсөн.

-Ил тод, НӨАТ-ын хуулийн дараа хэрэгжих учиртай Татварын багц хууль улс төрийн нөхцөл байдал гээд элдэв шалтгаанаар хойшилсоор байна. Хэзээ батлагдах бол?

-Олон шалтгаан байсан. Хамгийн сүүлд үүссэн нөхцөл байдал гэхэд л УИХ-ын даргатай холбоотой асуудал байлаа. Ээлжит бус чуулганаар нэг номерт татварын багц хуулийн төслийг батална.

-Татварын багц хууль батлагдсанаар эдийн засагт ямар давуу тал үүсэх вэ?

-Татварын багц хууль батлагдсаны дараа татварын систем эрүүлжинэ. Эдийн засагт өгөөжтэй, өрсөлдөөнийг дэмжсэн, шударга ёсыг эрхэмлэсэн хуулийн систем бүрдэх маш том давуу үүснэ. Би өнгөрсөн жилүүдэд энэ системийг бий болгохын төлөө ажилласан.

-Улстөрчид татварын багц хууль гэх мэт хөгжилд нэмэртэй, системийг бүхэлд нь эрүүлжүүлэх төслүүд дээр хойрго ханддаг гэдэг шүүмжлэлтэй та санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Улстөрчдийн хувьд нийгэм эдийн засагт ашигтай, улс эх орны ирээдүйд хэрэгтэй гэж бодохоос илүү байгаа цаг хугацааныхаа ноёрхлыг боддог тал бий. Сүүлийн 27 жил явсан системийн гажгаас авлига хээл хахууль гэх мэт хэлбэрээр ашиг хүртдэг хэсэг НӨАТ, татварын системийн өөрчлөлтийг хамгийн их эсэргүүцдэг хүмүүсийн тод магнайд явдаг.

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд амжуулсан ажлуудаас чинь шийдүүлэхэд хамгийн хэцүү байсан нь юу вэ?

-Татварын багц хууль. Өршөөлийн хууль бас амар байгаагүй. 2014 онд хамтарсан Засгийн газар байгуулагдаж 2015 оны долдугаар сард бутарсан юм. Тэр үйл явдлын дараах өрнөлийг ашиглаж, ээлжит бус чуулганаар батлуулсан түүхтэй.

-Татварын багц хууль гэх мэт системийн шинжтэй өөрчлөлт авчрах шийдэл батлагдахгүй удах тусам эдийн засагт сөргөөр нөлөөлдөг байх, тийм үү?

-Тэгж хэлж болно. Би яг нарийндаа 2005 оноос хойш татварын системтэй ноцолдож явна. Энэ системийн өөрчлөлтийг хойшлуулах тусам хуучин системтэй холбоотойгоор ангал үүсдэг. Мэдээж хохирогч нь татвар төлөгч. Тийм зам руу орчих гээд байна. Нэг шинэ систем эхлэхэд дараагийнх нь шууд залгаж явахгүй бол эргэлзээтэй байдал үүсдэг. Татварын багц хуулийг хойшлуулах хэрээр хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд эргэлзээ үүснэ гэсэн үг. Эргэлзээ гэдэг бол эдийн засагт аюултай үзэгдэл.

-Татварын багц хууль батлагдвал ямар давуу талууд үүсэх вэ?

-Эдийн засаг өснө. Шударга ёс тогтоно. Бизнес эрхлэгчдийн хувьд татвараа төлж байгаа нь зах зээлийн эзэн байя гэсэн асуудал тавьдаг. Татвараа төлдөггүй тоглогчид зах зээлд маш олон бий.

-Хууль батлагдсанаар тэд шахагдаж эхэлнэ гэсэн үг үү?

-Тэгнэ. Бидний зорьж эхлүүлсэн шинэчлэл тэр зүг рүү явж байгаа. Хүчтэй татварын байцаагч бүгдийн төвд байдаг хандлага өөрчлөгдсөн шүү. Тэр системээ бид 2016 онд хийчихсэн. НӨАТ-ын системээр бүгд хяналтад орсон. НӨАТ-ын системийг гоочлох гэж оролддог. Яг нарийндаа энэ системээс иргэд, төр хожсон. Мэдээж хамгийн их хожсон нь компанийн эзэд. Ялангуяа үйлчилгээ худалдаа эрхэлдэг хүмүүс. Тэд бүх орлогоо секунд тутамд мэдэж байгаа.

-НӨАТ-ийн өнөөгийн систем үйлдвэрлэгчдэд сөргөөр тусч байна гэсэн шүүмжлэл сонсогдох юм…?

-Гэнэн ойлголт л доо. НӨАТ-ын хууль 1997 онд анх батлагдахдаа буруу гарсан. Өмнө нь 1992-1997 онд худалдааны хууль гэж байсан юм. Тэр хуулийн нэрийг нь солиод л тавьчихсан. Гэтэл нэмэгдсэн өртгийн албан татвар гэдэг бол худалдааны татвар биш. Тэгэхээр бид огт өөр концепцийг 20 жил хэрэглэсэн гэсэн үг. Би 2005 оноос хойш энэ талаар ярьсан хүн л дээ. Энэ гажгийг засах гэж 13 жил явсаны эцэст зассан. НӨАТ-ын хууль одоо л анхныхаа философи руу орж байна. Худалдаа болон үйлдвэрлэгчийн ашгийг тэнцүүлэх ёстой. Европ тэр аяараа ийм. Аль салбар руу мөнгө урсгах вэ, аль салбарын ашгийг тэнцүүлэх вэ гэдэг нь цэвэр НӨАТ-ын системээр явдаг. Тэр сууриа бид тавьчихсан. Ер нь НӨАТ-ын систем ихэнх улсад унасан байдаг. Бараг 30-40 хувь нь унасан зураг харагддаг.

-Ямар шалтгаанаар унаад байна?

-Ерөөсөө л хар зах зээл. Авлига өгдөг мафийн систем нь яаж ийж чангааж байгаад унагасан байдаг.

-Танхимын ерөнхийлөгчийн хувьд хийгээгүй үлдсэн ямар асуудал байна вэ?

-Тухайн зах зээлийн тохируулгыг лицензээр хийдэг. Манайх лицензийн хөдөлгөөнийг огт хийж чадаагүй. Миний дараагийн гол зорилго ийшээ чиглэнэ. Тухайн зах зээл дээр тоглогчдын шударга өрсөлдөөнийг хангахын тулд лицензийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Зохицуулж чадахгүй бол эдийн засгийн том хохирол амсдаг. Наад захын жишээ гэхэд 17 гурилын үйлдвэрт эрх өгсөн тоо дуулддаг. Цугаараа ажиллавал Монголын тариаланчдын тарьсан улаанбуудайг аравхан хоногийн дотор гурил болгочихно.

-Лицензийг төр биш, мэргэжлийн холбоод өгөх ёстой гэж хэлэх гээд байна уу?

-Зарчим нь тэгж явах учиртай. Гэхдээ мэргэжлийн холбоод нь бие даасан институцийн хэлбэртэй байх ёстой. Хуваарилалтыг шударга хийх чадамжтай байх хэрэгтэй л дээ.

-Танхим шиг бэхэжсэн нь цөөхөн гэдэг талаас нь харах ёстой гэж үү?

-Хөнгөмсөгөөр найдаж болохгүй. 29 мянган ТББ бий. Танхим шиг нь хэд вэ гэдэг бол яах аргагүй бодох асуудал. Ганц хүнтэй 20 жил яваа ТББ олон бий.

-Төр бизнест хүчтэй оролцоотой хэвээр байгаа. Төрийн эдийн засаг дахь оролцоог багасгахын тулд яах ёстой вэ?

-Төр улс төрийн шийдвэр, татварын шийдвэр, улсын төсвөөрөө эдийн засагт оролцдог. Үүнээс гадна 93 төрийн өмчит улсын үйлдвэрийн газар бий. Тоо нь бага ч эдийн засгийн 40 хувийг барьдаг. Эднийг аль болох ХК болгох чиг рүү явуулна. Болж өгвөл хувьчлах зам руу оруулахыг зорино. Хувьцаат компани болгож Хөрөнгийн бирж дээр гаргачихвал тухайн компанийн хувьцааг нь өсгөх гүйцэтгэх захирал л тавигдана. Өөрөөр хэлбэл улстөрчдийн нөлөө, оролцоо хумигдаад ирнэ. Энэ асуудал дээр зүгээр суугаагүй. 93 компанийн засаглал дээр судалгаа хийлгэсэн. Компанийн засаглал сайжруулах процесс үргэлжилнэ гэж харж байгаа.

-Мэдээж төрийн зүгээс сайн дураараа мэдлийнхээ компаниудыг олон нийтийн болгох гэж яарахгүй байх. Тодорхой шахалтууд хийж таарах уу?

-Нийтийн мөнгөний хуваарилалтан дээр хошуу дүрэх, 93 компаниар дамжуулаад баяжих гэх мэт сонирхлыг системийн хувьд өөрчлөлт хийж байж л зогсооно. Түүнээс биш ганц хашгираад зогсооход хэцүү л дээ. Миний хувьд зорилгодоо хүрэхийн тулд янз бүрийн механизм ашиглана. Ашиглах механизм нь сайн систем. Системийн өөрчлөлт гэж яриад суугаагийн минь цаад шалтгаан нь ерөөсөө л энэ.

Нэг зүйлийг ний нуугүй хэлмээр байна. Намайг танхимын ерөнхийлөгчийн албыг авах үед буюу 2013, 2014 онд эдийн засаг тэг рүү орчихсон байсан. Тэр үед бүгд зугатсан. Үлдсэн хүмүүс нь үндэсний компаниуд л байсан. Хөлсөө урсган байж эдийн засгаа өсгөсөн хэсэг бол үндэсний компаниуд. Тэдний хөлс хүч, зовлон өнөөдрийн долоон хувийн өсөлтийг бий болгосон юм. Эдийн засаг дажгүй болоод ирэнгүүт зугатсан нөхөд дахиад ороод ирж байна л даа. Тэр утгаараа манай компаниуд хашир суусан, ухаажсан, зовлон үзсэн. 2021 онд одоо явж буй ажлын үр дүнд эдийн засаг хоёр дахин тэлэх магадлалтай байгаа. Сонгуулийн эрхийг авсан засаг хангалттай орлоготой ажиллана. Тэр системийг нь өнгөрсөн дөрвөн жилд танхимын өндөр оролцоотойгоор хийгээд өгчихсөн юм.

-Тэгэхээр ирэх сонгуулиар гарч ирэх УИХ, Засгийн газар эдийн засгийн таатай хөрс суурин дээр ажлаа эхлэх нь ээ?

-Тэгнэ. Гэхдээ тэр таатай хөрсөн дээр эзэн суух гээд 2019 оныг попрох он болгох эрсдэл байна. 2018, 2019 оны долоон хувийн өсөлтийг хадгалах нь маш чухал гэж бодож байна. Жигд өсөлттэй байж өгөөж нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд наалдана. Тэгэхгүйгээр, попорч, өмч хөрөнгө хураана гэж давхивал хэцүү. Тэр утгаараа бизнес хийж яваа улсын үнэ цэнийг бий болгох ёстой. Би МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэр дэвших мөрийн хөтөлбөртөө энэ талаар тодорхой тусгаж байгаа. Татвараа төлөөд ажлын байр бий болгосон хүн нийгмийн хог шаар мэт үзэгдэж, муусайн баячууд гэж адлагдах учиргүй. Танхим энэ хандлагыг өөрчлөхийн төлөө ажиллах ёстой.

-Ирэх дөрвөн жил танхимын ерөнхийлөгчөөр ажиллавал ямар ажлууд амжуулах вэ?

-Түрүүн хэлсэнчлэн ээлжит бус чуулганаар татварын багц хуулиа батлуулна. Нийтийн мөнгөний дахин хуваарилалт, авлига хээл хахуультай холбоотой олон асуудал Үндсэн хуульд байгаа. Тиймээс Үндсэн хуулийг эдийн засагжуулах, санхүүжүүлэх том ажилд хүч сорино. Үндсэн хуулийн эрх зүй судлаачийнхаа үүднээс, танхимын ерөнхийлөгчийн хувьд оролцох сонирхол бий. Мэдээж нийтийн мөнгөний дахин хуваарилалтыг гаргасан хуулийнхаа дагуу хийнэ. Бас танхимын салбаруудыг хөгжүүлэхэд анхаарна. МҮХАҮТ-ын 21 аймаг дахь салбар ойрын хугацаанд бүтцийнхээ хувьд бие даасан институци болох ёстой. Мэдээж макро эдийн засгийн долоон хувийн өсөлтийг барих зорилго байна.


Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Ө.Энхтүвшин Сэлэнгэ аймагт ажиллалаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Сэлэнгэ аймагт ажиллахдаа Сэлэнгэ аймгийн Онцгой комиссыг хуралдуулан үүрэг чиглэл өглөө.

Энэ сарын 26-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Сэлэнгэ аймагт ажиллахдаа Сэлэнгэ аймгийн Онцгой комиссыг хуралдууллаа. Тэрээр цаг үеийн нөхцөл байдал, хаврын хуурайшилт эрт эхэлж ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан дараах үүрэг чиглэлүүдийг өгсөн юм. Тухайлбал түймрийг гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, эргүүл постыг ажиллуулах, гарсан тохиолдолд аймаг, сум орон нутаг, онцгой байдлын байгууллагууд унтраах арга хэмжээг богино хугацаанд зохион байгуулах, түймэртэй тэмцэх хүн хүч техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах зэрэг үүрэг даалгавар өглөө.

Categories
мэдээ улс-төр

Ч.Хүрэлбаатар: Долоон санг татан буулгана

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зарим тусгай сангууд дээр хийсэн шалгалтын дүнг үндэслэж, тогтоол гаргалаа. Нийтдээ 99 сангаас долоон санг татан буулгахаар шийдвэр гаргалаа. Ирээдүйн тэтгэврийн, Нөөцийн, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Агаарын бохирдлын эсрэг, Засгийн газрын нөөц санг татан буулгахаар боллоо. Мөн ТЭДС, Мал хамгаалах сан, ЖДҮХС-г нэгтгэж байна. Мөн Улсын автозамын сан, Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг сайжруулахаар боллоо. Нийгмийн даатгалын, Нийгмийн халамжийн, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын, Эрүүл мэндийн, Засгийн газрын нөөц сан, Бүх нийтийн үйлчилгээний өрийн сан, Хилийн чандад суугаа монгол иргэдийг дэмжих сан зэрэг 15 санг хэвээр үлдээхээр болж байна. Засгийн газрын зарим газар сангууд байгуулаад засвар үйлчилгээ, гадаад дотоод аялалд зарцуулдгийг болно. Зээл олгодог сангуудаа нэг болгоно. Ингэхдээ хяналтыг нэгтгэдэг бүтэц бий болгоно. 72 тэрбум төгрөгийн зээл хугацаа хэтэрсэн явж байгаа. Тариалан эрхлэлтийг дэмжин санд улаанбуудайг өндөр үнээр аваад, буцааж худалдахдаа хямд зардаг зөрчил байна. Нэлээд их хэмжээний зөрчлүүд байгаа. Монгол Улсын төсвийг цэгцлэх, зөв болгох чиглэлээр ажиллаж байгаа. Төрийн өндөр албан тушаалтан, хариуцлагатай ажил хийж байгаа хүмүүс зээл авахгүй байх талаар бид нэлээд ярилцсан. Ингэхдээ хууль, журамд зохицуулалт орсон. Бизнес хийх хүн бизнесээ хий. Төрийн ажил хийх хүн төрийн ажлаа хий. Энэ заалтыг журамд тусгасан гэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч долоон эрдэмтэнд “Академич” цол хүртээнэ

Ерөнхийлөгч долоон эрдэмтэнд “Академич” цол хүртээнэ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж долоон эрдэмтэнд “Академич” цол олгохоор болжээ. 2018 оны арванхоёрдугаар сард болсон Шинжлэх Ухааны Академийн Их чуулганаар шинэ академичдыг сонгон шалгаруулсан байна. Академич цол хүртэх долоон эрдэмтэн: 1. Бүдээбазарын Авид 2. Бадрахын Бурмаажав 3. Содномсамбуугийн Дэмбэрэл 4. Сампилдондовын Чулуун 5. Очбадрахын Чулуунбаатар 6. Рүвжирийн Шагдарсүрэн 7. Халтарын Энхжаргал нарын эрдэмтэнд өнөөдөр Төрийн ордонд 11:40 цагаас цолыг нь гардуулж өгөхөөр товлосон байна. Монгол Улсын Ерөнхийлөгч “Академич” цол хүртээж байх зарлигийг 2005 онд Н.Баганбанди ерөнхийлөгч гаргасны дагуу төрийн тэргүүн хэргэмийг гардуулж өгөх ажээ.