Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг өргөжүүлнэ

ЭМЯ, ДЭМБ-ын техникийн дэмжлэг, Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан, Солонгосын иргэдийн сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2017 онд хэрэгжсэн “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийн үйл ажиллагааны ололт, амжилт, 2019 онд төслийг үргэлжлүүлэн амжилттай хэрэгжүүлэхэд анхаарах туршлага солилцох уулзалтыг зохион байгуулж байна.

Уг арга хэмжээнд СОУЭМС-ийн ерөнхийлөгч ноён Моожин Чоо, СОУЭМС-ийн Гадаад хамтын ажиллагааны газрын ерөнхий захирал Хатагтай Чой Хюун Жу, СОУЭМС-ийн Гадаад хамтын ажиллагааны менежер, ДЭМБ-ын суурин төлөөлөгч ноён Сергей Диордица, Австрали улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхэт элчин сайд Дейв Восэн Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхэт элчин сайд Синх (H.E Mr M.P. Singh), Бүгд найрамдах Чех Улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхэт элчин сайдын орлогч Олдрайч Зажицек(Oldrich Zajicek), Бүгд Найрамдах Казакстан Улсаас Mонгол Улсад суугаа элчин сайдын зөвлөх Айдар Абишев(Aidar Abishev) болон Япон хүүхдийг ивээх сан НҮБ-ын Хүүхдийн сан, Глобаль сан, Койка олон улсын байгууллагын төлөөлөл, эрүүл мэндийн байгууллагын удирдлага эмч мэргэжилтэнүүд оролцож байна

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ 2019 онд СОУЭМС, СИС, ДЭМБ-ын санхүүжилтээр 11 аймгийн 16 сум, нийслэлийн 4 дүүргийн 4 хороонд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Цаашид төслийн тогтвортой байдлыг хангах, бүх анхан шатлалын эрүүл мэндийн байгууллагууддаа өргөжүүлэн хэрэгжүүлж тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, иргэд санхүүгийн дарамтгүйгээр, хэрэгцээт цогц тусламж, үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж, бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын хангах нь бид бүхний хүчин чармайлтаас хамаарна гэлээ.

2017, 2018, 2019 онуудад төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Үргэлжлэх шатны буюу Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийг 2017 онд Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл аймгуудын сонгосон нэг сум, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сонгосон нэг өрхийн эрүүл мэндийн төвд хэрэгжүүлж, нийт 23 нэр төрлийн 310 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, 45 эмч, мэргэжилтнийг сургаж бэлтгэж, нийт 35737 хүн амыг эрт илрүүлэгийн үзлэгт хамруулсан байна.

Төслийн хүрээнд төлөвлөсөн нэг бүрийн үнэ нь 41 сая гаруй төгрөгийн үнэтэй 2 ширхэг GeneXpert тоног төхөөрөмжийг Увс, Сүхбаатар аймгуудад хуваарилан ашиглаж байна.

2018 онд Баян-Өлгий, Завхан, Ховд аймаг тус бүрт нэг сум, Нийслэлийн Багануур, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн тус бүр нэг хороог сонгон хэрэгжүүлж, төсөл хэрэгжүүлэх нэгжийн 33 эмч мэргэжилтэнг 2018 оны 06 дугаар сарын 12-18 өдрүүдэд 6 хоногийн эмнэлзүйн болон тоног төхөөрөмж ашиглах сургалтад хамруулан, халдварт болон хэлдварт бус өвчний эрт илрүүлэг, эх хүүхдийн тусламж, үйлчилгээнд зориулж мобайл ЭХО, мобайл ЭКГ, Omron даралтын аппарат, сахар, холестрин хэмжигчийг түргэвчилсэн тестийн хамт, БЗХӨ, Хепатит В,С-н түргэвчилсэн оношлуур, өндөр жин хэмжигч, зөөврийн компьютер, IPAD,SAMSUNG tablet, зөөврийн хард диск зэрэг 31,652,500 ₮-ийн мобайл болон мэдээллийн технологийн багаж, тоног төхөөрөмж,6,300,000 ₮-ийн эмнэлзүйн гарын авлага, мэдээлэл, сурталчилгааны материал, төсөл хэрэгжүүлэх гарын авлага зэргийг гардуулан өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, өнөөдөр СОУЭМС-ийн ерөнхийлөгч ноён Моожин Чоо, СОУЭМС-ийн Гадаад хамтын ажиллагааны газрын ерөнхий захирал Хатагтай Чой Хюун Жу, СОУЭМС-ийн Гадаад хамтын ажиллагааны менежер, ДЭМБ-ын суурин төлөөлөгч ноён Сергей Диордица нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлэхэд санхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлж ихээхэн хувь нэмэр оруулж буй СОУЭМС, СИС, ДЭМБ-ын хамт олон, бусад түншлэгч байгууллагуудад Монголын эрүүл мэндийн салбарын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон хувиасаа талархал илэрхийлье.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар ялангуяа эмзэг бүлгийн хүн ам болон орон нутгийн газар зүйн байдлаас үүдэн тусламж, үйлчилгээнээс орхигдох магадлалтай иргэдэд хүрч очин, цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх юм.
Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан болон Солонгосын иргэдийн сангийн санхүүжилтээр “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” туршилтын төслийг 2016 онд Өмнөговь аймгийн 3 сум, Сонгинохайрхан дүүргийн 2 хороонд амжилттай хэрэгжүүлсэн.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийг 2017 онд Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл аймгуудын сонгосон нэг сум, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сонгосон нэг өрхийн эрүүл мэндийн төвд хэрэгжүүлж, нийт 23 нэр төрлийн 310 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, 45 эмч, мэргэжилтнийг сургаж бэлтгэж, нийт 35737 хүн амыг эрт илрүүлэгийн үзлэгт хамруулсан байна.
Төслийн хүрээнд төлөвлөсөн нэг бүрийн үнэ нь 41 сая гаруй төгрөгийн үнэтэй 2 ширхэг GeneXpert тоног төхөөрөмжийг Увс, Сүхбаатар аймгуудад хуваарилан ашиглаж байна.

2018 онд Баян-Өлгий, Завхан, Ховд аймаг тус бүрт нэг сум, Нийслэлийн Багануур, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн тус бүр нэг хороог сонгон хэрэгжүүлж, төсөл хэрэгжүүлэх нэгжийн 33 эмч мэргэжилтэнг 2018 оны 06 дугаар сарын 12-18 өдрүүдэд 6 хоногийн эмнэлзүйн болон тоног төхөөрөмж ашиглах сургалтад хамруулан, халдварт болон хэлдварт бус өвчний эрт илрүүлэг, эх хүүхдийн тусламж, үйлчилгээнд зориулж мобайл ЭХО, мобайл ЭКГ, Omron даралтын аппарат, сахар, холестрин хэмжигчийг түргэвчилсэн тестийн хамт, БЗХӨ, Хепатит В,С-н түргэвчилсэн оношлуур, өндөр жин хэмжигч, зөөврийн компьютер, IPAD,SAMSUNG tablet, зөөврийн хард диск зэрэг мобайл болон мэдээллийн технологийн багаж, тоног төхөөрөмж, эмнэлзүйн гарын авлага, мэдээлэл, сурталчилгааны материал, төсөл хэрэгжүүлэх гарын авлага зэргийг гардуулан өгсөн билээ.

Categories
мэдээ нийгэм

Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшүүлэх сургалт боллоо

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн нэгдүгээр зорилтод 2020 он гэхэд Нийслэлийн айл өрх, аж ахуй нэгж байгууллагуудын 30 хувийн хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгаж хэвшүүлнэ гэж тусгагдсан. Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь “Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшүүлэх” загвар төслүүдийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Түүнчлэн Нийслэлийн боловсролын газартай хамтран Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хог хаягдлыг ангилж хэвшүүлэх, хүүхдүүдийн хог хаягдлын талаарх мэдлэг, хандлага, зан үйлийг сайжруулах олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна.

2019 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн боловсролын газрын хурлын танхимд есөн дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нийт 691 эрхлэгчид болон арга зүйчид “Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшүүлэх сургалтад” хамрагдлаа. Үүнээс төрийн өмчийн СӨБ-ийн 441, төрийн бус СӨБ-ийн 240, УБТЗ-ийн секторын 10 эрхлэгч, арга зүйчид тус тус хамрагдсан. Сургалтаар 2018 онд хог хаягдлыг ангилан ялгаж хэвшүүлэх үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн сургууль, цэцэрлэг, байгууллагуудын талаарх мэдээллийг өгөхөөс гадна хог хаягдлыг ангилахдаа юуг анхаарах, хэрхэн ангилах үйл ажиллагааг хэвшүүлэх, хууль эрх зүйн мэдээллүүдийг өгч санал солилцон, хог хаягдлыг ангилан ялгах тухай гарын авлага, сурталчилгаа мэдээллийн материалуудыг өгч ажиллаа.

Categories
мэдээ улс-төр

Б.Батцэцэгийг ЖДҮХСангийн захирлаар томилжээ

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал С.Төгсбилэгийг албан тушаалаа уруулан ашигласан гэдэг үндэслэлээр саатуулан шалгаж эхэлсэн. Түүнийг оронд Б.Батцэцэг гэдэг хүнийг томилсон байна. ХХААХҮ-ын сайд Ч.Улаан “ Б.Батцэцэгийн хувьд Сангийн яамны төрийн сангийн газарт ажиллаж байсан хүн. Дотоод хяналт, шинжилгээ, үнэлгээ, аудитын тогтолцоог бий болгох ажлыг санаачлан хөөцөлдсөн, Оюутолгойн баримтын шалгалтын ажлын хэсгийг ахалж ажилласан, Монгол Улсаас Швед улсад суугаа Элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байгаад ирсэн хүн байгаа” гэлээ. Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Тариаланг дэмжих сан болон Мал хамгаалах санг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд нэгтгэх, хуримтлагдсан эх үүсвэр, өр, авлагыг шилжүүлэх, Ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлийг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр холбогдох хууль, шийдвэрийн төсөл боловсруулж, дөрөвдүгээр сарын нэгний дотор танилцуулахыг сайд Ч.Улаанд даалгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг тэлсэнтэй холбогдуулан айл өрхүүдтэй уулзалт хийв

Өнгөрсөн онд Улаанбаатар хотын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байсан мал бүхий иргэдийг хориглосон бүсээс бүрэн гаргаж дууссан. Энэ онд НИТХ-ын 21/06 дугаар тогтоолоор мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хил хязгаарыг тэлж Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Шалган нэвтрүүлэх товчоо, Ногоон зоорь, Туул зөрлөг, Ургах наран, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Малчин, Өлийн ам, 5 толгой, Цоохор, Цагаан эргээс бусад нутаг дэвсгэр, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Мал бордох, Баруунтуруун, 384-ийн гармын хэсгүүдийг тус тус нэмж хамруулсан.

Дээр дурдсан газруудад нийт 232 өрхийн 5298 мал, 34 өрхийн 1029 гахай байна гэсэн судалгаа гарсан. Эдгээр айл өрхүүдэд өнгөрсөн онд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэсэн БЗД-ийн 20 дугаар хороо Арцатын ам, СХД-ийн 21 дүгээр хороо Ногоон толгой, Нарийны хэсгүүдэд хийгдсэн ажлууд болох Худаг, Цахилгаан, Автозамын орц гарц, Нийтийн тээвэр, Сүүний үйлдвэрүүдтэй хамтран ажиллах зэрэг ажлуудаа танилцуулан цаашид авч хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцэж иргэдийн санал бодлыг сонслоо.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг хороодод ажиллаж дүүргүүдийн Засаг даргын тамгын газар, хорооны Засаг дарга, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн газрын албаны албан хаагчид шаардлагатай мэдээ мэдээллийг өгч иргэдийн асуусан асуултад хариулж ажиллав.

Categories
мэдээ нийгэм

ГССҮТ-ийн эмч нар шинэ хагалгаа нэвтрүүллээ

ГССҮТ-ийн ХННГСтасгийн хамт олон Сээр-Бүсэлхийн түвшингийн хугарлуудад хагас далд аргаар хөнөөл багатай хугарлыг хадаж бэхлэх мэс заслын арга шинээр нэвтрүүллээ.

Хөнөөл багатай мэс заслыг гадаадад өндөр үнэтэй имплантаар хийдэг бол бидний боловсруулсан энэхүү арга хямд өртөг бүхий мэс заслын арга юм.

Тухайн мэс залын хувьд:

– Шарх бага үүснэ
– Мэс заслын хугацаа богино
– Мэс залын үеийн цус алдалт бага
– Ор хоног бага
– Мэс заслын дараах өвдөлт зовиур бага
– Мэс заслын дараах нөхөн сэргэх процесс хурдан
– Өдөр тутмын хэвийн үйл ажиллагааны сэргэлт хурдан учир амьдралын чанарт өндөр үр дүнтэйгээр нөлөөлнө.

Categories
мэдээ нийгэм

Дата төвийн лабораторийн нээлт боллоо

Image result for data

Өнөөдөр МУИС-ийн Дата төвийн лабораторийн нээлт боллоо. Ингэснээр багш, оюутнууд судалгаа шинжилгээний мэдээлэл боловсруулах эмпирик материалд дүн шинжилгээ хийх боломж бүрдэх юм. Энэ тухай МУИС-ийн профессор О.Мөнхбат “Судалгааны явцад олж авсан мэдээллээ боловсруулах, өгөгдлийг шинжлэх нь том ажил байдаг. Энэ чиглэлийн ажил манай улсад хүний нөөц болон бусад асуудлаас үүдэн хангалттай хийгддэггүй. Маш олон хэрэгтэй өгөгдлийг боловсруулж амжилгүй гээс ашиглагдахгүй өнгөрдөг хандлага бий. Үүнийг засч залруулах зорилгоор дата төвийн лаборатори нь үйл ажиллагаагаа явуулах юм” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн цэцэрлэгч бэлтгэж байна

Related image

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар Олон улсын их сургууль, “Эко Монгол Эрдэнэ” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв хамтран цэцэрлэгч бэлтгэх сургалт зохион байгуулж байна.Сургалтад нийслэлийн хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Хувийн хэвшлийн цэцэрлэгжүүлэлтийн компанийн ажилчид, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компанийн 200 орчим ажилчин хамрагдаж байгаа юм. Сургалт 80 цагийн онол, 50 цагийн дадлагын хичээлээс бүрдэх бөгөөд хөтөлбөрийн дагуу хотын гудамж цэцэрлэгт мод, сөөг, цэцэг, зүлэг тарих болон арчлахад суралцах юм. Мөн мод сөөгийг хэлбэржүүлэх, тайрах, засах арга барилд суралцана. Төгсөгчдөд Мэргэжил сургалт үйлдвэрийн төвөөс мэргэжлийн сертификат олгох аж. Сургалт ирэх сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрдэмтдэд академич хэргэм хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Академич” хэргэм хүртээх тухай зарлиг гаргаж, өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Их чуулганаас сонгогдсон эрдэмтдэд Академич хэргэм хүртээлээ.

Дэлхийн болон өөрийн орны шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх үйлсэд эрдэмтдийн оруулж буй хувь нэмрийг төрөөс хүндэтгэх, Шинжлэх ухааны академийн гишүүний нэр алдрыг өргөмжлөх, эрдэм судлалын ажлыг урамшуулах зорилгоор 2005 оноос эхлэн Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдсон эрдэмтдэд Монгол Улсын Ерөнхийлөгч “Академич” цол хүртээж байхаар болсон юм.

Энэ дагуу 2018 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган болж, доктор Б.Авид Б.Бурмаажав, С.Дэмбэрэл, С.Чулуун, О.Чулуунбаатар, Р.Шагдарсүрэн, Х.Энхжаргал нарыг академийн гишүүнээр сонгожээ.

Дээрх эрдэмтдийг Шинжлэх ухааны академиас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Академичийн хэргэм олгуулахаар уламжилны дагуу өнөөдөр эрдэмтдэд академич хэргэм олгосон юм.

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн өргөн мэдүүлснээр дараах нэр бүхий эрдэмтдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Академич” хэргэм хүртээв.

  1. Бүдээбазарын Авид
  2. Бадрахын Бурмаажав
  3. Содномсамбуугийн Дэмбэрэл
  4. Сампилдондовын Чулуун
  5. Очбадрахын Чулуунбаатар
  6. Рүвжирийн Шагдарсүрэн
  7. Халтарын Энхжаргал
  8. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА “АКАДЕМИЧ” ХЭРГЭМ ХҮРТЭЭСНИЙ ДАРАА:

    “Эрхэм хүндэт академичид аа,Судалгаа шинжилгээний нөр хөдөлмөр, бүтээл туурвилаараа шалгаран, эрдэм мэдлэгийн орой болсон “Академич” хэмээх хэргэмийг хүртсэн шилдэг эрдэмтдэдээ чин сэтгэлийн баяр хүргэж, үйлс нь арвижин дэлгэрэхийн ерөөл дэвшүүлье.Хубилай сэцэн хааны бодлогоор найман зууны тэртээ шинжлэх ухааны байгууллагын үндэс суурийг тавьж байсан уламжлалтай. Төрийн бодлогын энэ чиг шугам одоо ч хадгалагдаж Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд аюулгүй байдлыг “… хангах үйл ажиллагаа нь мэдлэг, мэдээлэл, дүн шинжилгээнд суурилна” гэсэн заалтаар тусгагдсан бөгөөд холбогдох бусад олон хууль тогтоомж, бодлого хөтөлбөрүүдэд шинжлэх ухааны байгууллагын хууль эрх зүйн үндсийг тусгасан байдаг.Шинжлэх ухааны Академи, Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран Иргэний танхимд төрийн бодлого, үйл ажиллагаанд эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэж, тодорхой ойлголцолд хүрсэн.Сайн нийгэм, өндөр хөгжлийн үндэс зөвхөн эрдэм шинжилгээ, эрдэмтдийн судалгаанд л байдаг. Өнөөдөр хими, химийн технологгүй, инновацгүй, анагаах ухааны судалгаагүй эрүүл монгол хүн буй болохгүй, од эрхэс, геологийн цогц судалгаагүйгээр зөв уул уурхай хөгжихгүй, түүх соёлгүйгээр үнэ цэнтэй Монгол Улсыг буй болгохгүй, техник технологийн зөв шийдэлгүй орчин үеийн өндөр технологи эзэмшиж чадахгүй.Тэгвэл өнөөдөр академич хэргэм олгож буй эрдэмтэн судлаачид маань өөр, өөрийн судалгаа шинжилгээг дээрх олон чиглэлийг зөв хөгжүүлэх үндсэн судалгааг нөр их хөдөлмөрөөрөө хийсэн. Цаашид ч та бүхний эрдэм судлалын үр өгөөж Монгол Улсын хөгжил дэвшилд асар чухал юм.Харин төр засаг аливаа ажил бүрээ эрдэм судалгааны зөв үр дүнд тулгуурлан, эрдэмтэн судлаачдаа өргөнөөр ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Ингэж байж улс орноо зөв, богино хугацаанд хөгжүүлж чадах учир эрдэмтдийг төлөөлүүлэн энэ хүндэт шагналыг гардуулан өгч байна.Эрдэм судлал улам бүр өргөжих болтугай” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Таван толгойн сайжруулсан түлшийг тавдугаар сараас иргэдэд худалдаж эхэлнэ

Засгийн газар энэ оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод ахуйн хэрэгцээнд түүхий нүүрс оруулахгүй байх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, хоёр сарын дараа гэр хорооллын иргэд түүхий нүүрс худалдаж авах боломжгүй болно. Нийслэлчүүдэд шахмал түлш худалдаалах үйлдвэрийн үйл ажиллагаатай УИХ-ын Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн ажлын хэсгийнхэн өчигдөр танилцлаа. Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж буй “Таван толгой түлш” компанийн шахмал түлшний үйлдвэрийн хөрөнгө оруулагч нь “Эрдэнэс Таван толгой” ХК аж. Тус үйлдвэр өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас шахмал түлшний үйлдвэрлэлээ эхэлжээ. Тэдний үйлдвэрлэсэн түлшийг гэр хороолын зарим айл өрх туршилтаар хэрэглэж байгаа гэнэ. Үйлдвэрийн 240 ажилтны 30 хувь нь эмэгтэйчүүд гэх мэдээллийг “Таван толгой түлш” компанийнхан УИХ-ын гишүүдэд өгөв.

Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Улаанбаатар хотдоо 200 мянга орчим өрх айл утаа үйлдвэрлэж байна. Энэ асуудлыг урт хугацаанд шийдэх шийдэл бол мэдээж хашаандаа хаустай, халуун, хүйтэн устай, цэвэр, бохир устай, яндангүй, гадна жорлонгүй амьдрах боломжийг бүрдүүлэх явдал юм. Энэ ажилд нэлээд их төсөв, хөрөнгө оруулалт шаардлагатай. Гэхдээ ингэж хөгжихийг нь хүлээгээд 10, 20 жилийн дараа гээд алгуурлаад сууж болохгүй. Аль болох богино хугацаанд нэг, хоёр жилийн дотор утаагаа хоёр дахин бууруулах учиртай. Монгол Улсын Засгийн газар ийм зорилт тавин ажиллаж байна. 200 мянган яндан жилдээ сая тонн нүүрс хэрэглэдэг. Харин шахмал нүүрс хэрэглэвэл өөр тоо гарна. Жилдээ 500 мянган тонн шахмал нүүрс л хэрэглэнэ. Ингэхээр утаа хоёр дахин буурах боломж бүрдэнэ” гэж ярилаа. “Таван толгой” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр жилдээ 300 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Шахмал түлшний үнийн хувьд нүүрс хэрэглэсэнтэй ялгаагүй зардал гарна гэсэн тооцоо хийжээ. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын айлууд түүхий нүүрс худалдаж авдаг мөнгөнөөсөө хэтрэхээргүй зардлаар шахмал түлш хэрэглэж эхлэх нь. Шахмал түлшний хэрэглээ жигдэрчихээр Улаанбаатарын утаа хоёр дахин буурна гэсэн үгийг ажлын хэсэгт багтсан хэд хэдэн гишүүн онцолж байсан юм.

Сайжруулсан шахмал түлшийг хийхийн тулд 18 төрлийн шат дамжлагатай үйлдвэрлэл явагдаж байна. Шахмал түлш хэрэглээнд нэвтэрснээр гэр хорооллынхны хаядаг үнсний хэмжээ 50 хувиар буурах юм байна. Гурван кг шахмал түлш 4-6 цагийн турш асах юм байна. Бүх төрлийн зууханд ашиглах боломжтой аж. Түүхий нүүрсийг шатаахад ялгардаг хорт хавдар үүсгэдэг бодис гэсэн асуудал алга болох нь.

“Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Манай компанийн үйлдвэрлэсэн шахмат түлш Налайх, Багануурын нүүрсийг бодвол илчлэг өндөртэй, хоол унд хийхэд тохиромжтой, ахуйн хэрэглээнд тохирсон гэдгээрээ онцлог. Түүхий нүүрс түлэх үед зуухны тагийг сөхөхөд үнс буржигнаж, оч дээш үсрэхээс гадна өмхий үнэртдэг. Харин сайжруулсан шахмал нүүрс түлбэл тийм асуудал гарахгүй. Тиймдээ ч иргэд ам сайтай байгаа. Бүх стандартын шаардлагыг хангасан. Одоо туршилтаар айлуудад таарагдаж байна” гэж онцолсон юм.

Тус үйлдвэрийн шахмал түлш тавдугаар сараас худалдаанд гарахаар болжээ. 2018-2019 онд Улаанбаатар хотыг сайжруулсан шахмал түлшээр бүрэн хангана гэж үйлдвэрийн удирдлага ярив.

Энэхүү үйлдвэрийн талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Таван толгой Түлш” ХХК-ийн түлшний үйлдвэрт их найдлага тавьж байгаа. Яндантай айлуудын янданг буулгаад, газрыг нь чөлөөлж байшин барьчих бололцоо байхгүй учраас бид богино болоод дунд хугацааны шахмал түлшээр утааг бууруулах бодлого барина. Энэ хугацаанд инженерийн шугам сүлжээ очоогүй газруудад, 200-500-аад айлын дунд дэд бүтцийн төв барина. Жишээ нь, Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны 285 айлын дунд дэд бүтцийн төв барих шийдвэр гаргасан нь үр дүнгээ өгч эхэлж байна. Мөн БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгийг энэ ажил руу чиглүүлж байгаа. Харин инженерийн шугам сүлжээ очсон газрууддаа газрыг нь чөлөөлөөд орон сууцжуулах ажлыг эхэлсэн. Үүнтэй уялдаж ипотекийн зээлд өөрчлөлт орж байна. Ямар ч байсан ирэх хоёр жилдээ утааг 50 хувь бууруулах зорилго тавьсан” гэж хэллээ.

М.САЙНЗАЯА