Categories
мэдээ соёл-урлаг

Цагаан дара эхийн сэдэвчилсэн үзэсгэлэн гаргана

Богд хааны ордон музейн хамт олон ирэх лхагва гариг буюу шинийн наймны өдөр “Нэг өдрин Цагаан дара эх” бүтээх арга хэмжээ болон Цагаан дара эхийн сэдэвчилсэн үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. ХХ зууны эхэн үе 1924 оныг хүртэл Их хүрээнд жил бүрийн билгийн улирлын шинийн найманд Өндөр гэгээний тигээр үзүүр тохой хэмжээтэй Цагаан дара эх бурхныг нэгэн өдөрт бүтээдэг уламжлалтай байжээ. Уг өдөрт багтаан Цагаан дара эх бурхныг бүтээснээр тухайн бүтээлч бурханч болох эрхээ авдаг байсан гэдэг. Тийм ч учраас энэ цаг үед бүтээгдсэн үзүүр тохой хэмжээтэй Цагаан дара эх бурхан нэлээд тоогоор Монголын музейнүүдэд хадгалагдаж байдаг аж.

Шинийн наймны билэгт сайн өдөр Богд хааны ордон музейг үзэж, хааны голомтод хадгалагдаж буй эртний авшиг адистэд ихтэй шүтээнд залбиран сүслэхийн зэрэгцээ, “Нэг өдрийн Цагаан дара эх” үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, олон урчууд нэгэн өдөрт багтаан хуучны уламжлалаар Цагаан дара эх бурхан бүтээхийг үзэх боломжтой ажээ. Шинийн наймны өдөр Богд хааны ордон музей хөнгөлөлттэй үнээр үйлчлэх юм байна.

Энэ өдөр дэлгэгдэх Цагаан дара эхийн сэдэвчилсэн үзэсгэлэнд алдарт зураач “Марзан” хэмээх Балдуугийн Шаравын бүтээсэн нэгэн өвөрмөц бүтээл олны мэлмийд хүрэх ажээ. Нэрт зураачийн төдийлөн олонд дэлгэгдэж байгаагүй нэгэн гайхамшигтай бүтээл Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагдаж байдаг. Уг бүтээлд Цагаан дара эх бурхныг бодит хүний дүрээр дүрсэлсэн нь тухайн цаг үеийн Монголын шашны урлагт ихээхэн шинэлэг хэв маягийг нэвтрүүлсэн байна.

Нэг өдрийн дотор Цагаан дара эх бүтээнэ

Categories
мэдээ соёл-урлаг

Морин хуур-2019 наадмын эхний шатны шалгаруулалт үргэлжилж байна

“Морин хуур-2018” оны шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг уран бүтээл шалгаруулах наадмын эхний шатны шалгаруулалт Монгол Улсын филармонид хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус наадмын шилдгүүдийг нийтийн дуу, эстрадын дуу, мэргэжлийн дуу гэсэн гурван төрлөөр шалгаруулах бөгөөд эцсийн шатны шалгаруулалт буюу “Морин хуур-2018” наадмын шилдгүүдийн шагнал гардуулах ёслол, гала тоглолт ирэх гуравдугаар сарын 02-нд болох ажээ.

"Морин хуур-2018" наадмын эхний шатны шалгаруулалт болж байна

"Морин хуур-2018" наадмын эхний шатны шалгаруулалт болж байна

"Морин хуур-2018" наадмын эхний шатны шалгаруулалт болж байна

Categories
мэдээ спорт

“Сахалин-2019” наадам албан ёсоор хөшгөө нээлээ

ОХУ-ын Сахалин мужийн Южно-Сахалинcк хотноо хоёрдугаар сарын 08-17-ны өдрүүдэд “Азийн хүүхдүүд” өвлийн спортын анхдугаар наадам спортын 8 төрлөөр зохион байгуулагдаж буй билээ. Өчигдөр “Сахалин-2019” наадам албан ёсоор хөшгөө нээж, нээлтийн ёслолд Азийн олимпийн зөвлөлийн гишүүн орнууд болон Москва хот, Урал, Сибирь, Саха, Алс Дорнод, Башкортостан, Татарстан, Сахалинск мужийн нийт 19 багийн 1000 гаруй тамирчин оролцжээ.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Афин-2004” олимпийн наадмын хүрэл медальт, “Азийн хүүхдүүд-2000” наадмын хүрэл медальт Х.Цагаанбаатар “Сахалин-2019” наадмын тугийг хүндэтгэлтэйгээр залах ажиллагаанд оролцсон байна. Монгол Улсаа төлөөлөн уулын цана, гүйлтийн цана, биатлон, тэшүүрийн төрөлд 13 тамирчин оролцож буй бөгөөд өнөөдөр гүйлтийн цанын тамирчид гараагаа эхлүүлжээ. Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн ойрын зайн төрөлд 65 тамирчин өрсөлдсөнөөс Б.Далхсүрэн, Б.Хонгор, Г.Өсөхбаяр, Б.Тайванбаатар нар 54-57 байруудад орсон бол эмэгтэйчүүдийн зайд 62 тамирчин өрсөлдөж, Ж.Бямбанордог 47, Ш.Ариунжаргал 52 дугаар байрт тус тус орсон байна. Монголын гүйлтийн цанын тамирчдын гол төрөл болох холын зайн төрлүүд маргааш буюу хоёрдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдана.

Categories
мэдээ спорт

Токиогийн олимпид хоёр Солонгос хамтран оролцох эсэхийг шийднэ

Олон улсын олимпын хороо БНАСАУ, БНСУ-ын спортын албаны хүмүүстэй гурван талт хэлэлцээ хийнэ хэмээн мэдэгджээ. Энэ хэлэлцээгээр 2020 оны Токиогийн олимпын наадмаар хоёр Солонгосын хамтын ажиллагааны талаарх асуудлыг ярилцах юм байна. 2018 оны БНСУ-ын Пёнчаны өвлийн олимпын наадмын үеэр хоёр Солонгосын төлөөлөгчид нээлтийн арга хэмжээнд хамтдаа оролцож, хамтарсан баг нь хоккейн тэмцээнд оролцсон юм.

Хоёрдугаар сарын 15-нд БНАСАУ, БНСУ-ын спортын төлөөлөгчид Лозаннад төвтэй ОУОХ-нд уулзалт хийх бөгөөд ОУОХ-той Токиогийн олимпын наадамд хоёр Солонгос хамтран оролцох асуудлыг авч хэлэлцэхээр болжээ.

Токиогийн олимпод хоёр Солонгос хамтарч оролцох эсэхийг хэлэлцэнэ

Categories
мэдээ нийгэм

Хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн зөв зохистой хэрэглэх вэ

Categories
мэдээ нийгэм

Томуугийн халдвараас сэргийлж, хүүхдэд үйлчлэх олон нийтийн газруудын үйл ажиллагааг түр зогсоов

Томуугийн вирусын халдварын тархалт нэмэгдэх эрсдлээс сэргийлж Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/76 дугаар захирамж гарч, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 2019 оны хоёрдугаар сарын 01-нээс гуравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоохоор боллоо.

Мөн дээрх хугацаанд нийслэлийн ЕБС, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, кинотеатр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг холбогдох газруудад үүрэг болгосон байна.

Томуугийн вирусын халдварын тархалт сар шинийн баярын амралтын өдрүүдэд ихсэх хандлагатай байгаа тул бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, олон нийтийн газарт аль болох дагуулж явахгүй байх, улирлын байдалд нь тохируулан дулаан хувцаслах, амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, амны хаалтыг тогтмол зүүлгэж хэвших, амьсгалын замын халдварт өвчин болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг эцэг эхчүүдэд уриалж байна.

Мөн баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд тодорхой хуваарийн дагуу ажиллаж, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Улаанбурхан өвчнөөс сэргийлэхэд таны оролцоо хамгийн чухал

Categories
мэдээ нийгэм

Цагаан сарын баярыг тохиолдуулан нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт шалгалт хийв

Нийслэлийн Тээврийн газартай “Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх” гэрээтэй ажилладаг 19 аж ахуйн нэгж, байгууллагад сар шинийн баярыг тохиолдуулан тээврийн хэрэгслийн цэвэрлэгээ, өнгө үзэмжийг сайжруулах, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах талаар үүрэг даалгавар өгч,88 чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажилласан 826 /давхардсан тоогоор/ тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдал нь стандартын шаардлагыг хэрхэн хангагдаж буйд шугам замд 2 үе шаттайгаар үзлэг, шалгалт хийж нийт 291 зөрчил илрүүлсэн.

Эхний үзлэг шалгалтыг тус газрын Тээврийн хяналтын хэлтсийн Автотээврийн хяналтын улсын байцаагч нар 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гүйцэтгэж, 19 аж ахуйн нэгж, байгууллагын 51 чиглэлийн 514 тээврийн хэрэгслийгшалгаж, нийт 186 зөрчил илрүүлсэн. Шалгалтаар илэрсэн зөрчлийг ангилан үзвэл:

  1. Чиглэлийн хаяг: Нийт 5 зөрчил, Үүнээс:хажуухаяг – 1, хойд хаяг – 4
  2. Тээврийн хэрэгслийн гаднацэвэрлэгээ муу – 108
  3. Дотор цэвэрлэгээ муу – 60
  4. Өнгө үзэмж муу – 7
  5. Суудлын бүрээс дутуу – 3
  6. Суудлын бүрээс угаагаагүй– 3 тус тус байсан.

Зөрчлийн тухай хуулийн дагуу 1 аж ахуйн нэгжид 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулийн арга хэмжээ тооцож, 1 аж ахуйн нэгжид Автотээврийн хяналтын улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж, бусад аж ахуйн нэгжүүдэд илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулан үйлчилгээнд ажиллах талаар үүрэг даалгавар өгч ажилласан.

Эхний үзлэг шалгалтаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний эцсийн томоохон зогсоолууд дээр Нийслэлийн Тээврийн газрын удирдлагууд 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хоёр дахь үзлэг шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Энэ удаагийн шалгалтаар 18 аж ахуйн нэгж байгууллагын 312 тээврийн хэрэгслийг шалгаж, нийт 105 зөрчил илрүүлж, илэрсэн зөрчил дутагдлыг арилган, цаашид нийтийн тээврийн салбарт мөрдөгдөж буй дүрэм, журам, стандартуудын шаардлагыг хангаж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Иргэд та бүхэнд нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт, үйлчилгээний талаар мэдээлэл авах бол Нийслэлийн Тээврийн газрын 7004-4040 утсаар холбогдоно уу

Categories
мэдээ спорт

Оросыг “тоогоогүй” уулынхан Францад өнгөлөв

Олимпийн аварга Анри Дегланы нэрэмжит 45 дахь удаагийн олон улсын тэмцээн хоёрдугаар сарын 1-3-нд Францын Ницца хотод боллоо. Өмнөх долоо хоногт болсон Иван Ярыгиний нэрэмжит Гранприд зодоглоогүй дэлхийд тэргүүлэгч гүрэн Гүржийн бөхчүүд Францад дөрвөн жинд түрүүлж, нэг жинд үзүүрлэж, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилттай багийн дүнгээр тэргүүлжээ. Уулын эрчүүдээс олимп, дэлхийн аварга Владимир Хинчегашвили, дэлхийн аварга Зураб Якобишвили, ДАШТ-ий мөнгөн медальт Бека Ломтадзе тэргүүтэй шилдгүүд Ниццад зодогложээ. Якобишвили, Ломтадзе нар туршлага заан жиндээ түрүүлсэн бол Хинчегашвили 1/4 шигшээд Румыний Георге Букурт 3:8-аар ялагдснаар хоосон хоцорчээ.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН
57 кг:
1.Отар Гогава (Гүрж) 2. Владислав Андреев (Беларусь) 3. Раймунд Фуркад (Унгар), Лаша Ломтадзе (Гүрж )
61кг: 1.Бека Ломтадзе (Гүрж) 2. Кори Кларк (АНУ) 3. Арман Элоян (Франц), Андрей Бекренев (Беларусь)
65кг. 1. Бекхан Гойгереев (ОХУ) 2. Ньургун Скрябин ( Беларусь) 3. Адриан Дестрибатс (Аргентин), Георге Букур (Румын)
70 кг: 1. Зураб Якобишвили (Гүрж) 2. Георгий Колиев (Беларусь) 3. Николае Коджокару (Румын), Брэндон Соренсен (АНУ)
74 кг: 1. Томми Гант (АНУ) 2. Максим Василього (Румын) 3. Зураб Эрбоцаношвили (Гүрж), Андрей Карпач (Беларусь)
79 кг: 1. Давид Хуцишвили (Гүрж) 2. Омарасхаб Нажмудинов (Румын) 3. Кшифтоф Садовик (Польш), Франц Бюттнер (Герман)
86 кг: 1. Сэмми Брукс (АНУ) 2. Тарзан Майсурадзе (Гүрж) 3. Йоханнес Демль (Герман), Ахмед Айбуев (Франц)
92 кг: 1. Иштван Вереб (Унгар) 2. Тимми Маккол (АНУ) 3. Бендегуж Тот (Унгар), Михаэль Манеа (Румын)
97 кг: 1. Валерий Андрейцев (Украин) 2. Денис Хроменков (Беларусь) 3. Геннадий Кудинович (Герман), Мамука Кордзая (Гүрж)
125 кг: 1. Камил Косциолек (Польш) 2. Михай Наги (Унгар) 3. Роланди Андриадзе (Гүрж), Ник Матюхин (Герман)

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны “сорил” тэмцээн ирэх мягмар гаригт болно

“U-23” насны Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн гуравдугаар сарын 23-26-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болох билээ. МЧБХ-ноос тус тэмцээнд оролцох Монголын тамирчдыг сонгох “Сорил” тэмцээнийг хоёрдугаар сарын 12-нд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулна. Тэмцээнд 1996-2000 онд төрсөн тамирчид оролцох боломжтой. 2001 онд төрсөн тамирчид эцэг эхийн зөвшөөрөл, эмчийн магадлагаагаар орж болно.