Categories
энтертаймент-ертөнц

Монголд анх удаа “Амьгүй биет” жүжиг тоглогдоно

“Гол дүрд СПИКЕР” гэсэн гарчиг бүхий далд агуулгатай зурагт хуудас УИХ-ын даргыг огцруулах асуудал эрчимтэй хөндөгдөж байхтай зэрэгцэн олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэгвэл дээрхи зурагт хуудас улс төрийн ямар нэг агуулгагүй бөгөөд “Амьгүй биет” хэмээх контемпорари жүжгийн сурталчилгаа байжээ. Контемпорари гэж тодотгосон эл жүжигт ямар ч хүн жүжиглэж дүр бүтээхгүй гэдгээрээ шинэлэг бөгөөд үзэгчдэд хэдийнэ дасал болсон уламжлалт театрын арга барилыг эвдэж этгээд уур амьсгалыг бүрдүүлэх гэнэ. Зохиолч Ө.Үлэмжтөгсийн “Амьгүй биет” зохиолоос сэдэвлэсэн жүжигчингүй жүжгийн найруулагчаар “Ялагчийн цуваа” моно жүжгийн олон улсын наадмын 2016 оны “Үндэсний ялагч” Я.Билгүүнсар ажиллаж байгаа бол тайзны зураачаар Монголын нэн шинэ үеийн дүрслэх урлагийн гол төлөөлөгчдийн нэг, перформанс артист С.Ганзүг, хөгжмийн зохиолчоор Монголд Хөгжмийн livelooping арга барилийг дэлгэрүүлэгч Ата Боргужин ажиллаж байгаа аж. “Амьгүй биет” жүжиг 2019 оны 2 сарын 23,24-ний өдрүүдэд Тэди төвийн чанх урд талд байрлах Анкор төвд 15:00, 17:00, 19:00 цагуудаас тоглогдоно. Нэн шинэ үеийн урлагийн бүтээлчид энэхүү жүжгээрээ дуу чимээний бохирдол хэмээх 21-р зууны тахал хүмүүст төдийгүй тэжээвэр болон ан амьтад, байгаль орчинд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг “урлагийн хэлээр” хүргэхийг зорьсон гэнэ

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын нэр дансаа зөрүү бүртгүүлсэн иргэд буцаан олголтоо авах боломжтой

Цахим баримтын системд нэр, дансаа зөрүүлэн бичсэн 15964 иргэний НӨАТ-ын буцаан олголтыг Монголбанкнаас буцаажээ. Тиймээс дээрх иргэд нэр, дансныхаа зөрүүг арилгаж, хувийн мэдээллээ дахин засварлаж баталгаажуулах шаардлагатай байгаа аж.


Ингэснээр НӨАТ-ын буцаан олголт мөнгөө 2019 оны нэгдүгээр улиралдаа багтаан авах боломжтой юм.

Нэр данс нь зөрсөн 15964 иргэнд НӨАТ-ын буцаалт олгоно

Categories
мэдээ улс-төр

Ё.Баатарбилэг: 2023 он хүртэл хэрэгжих Соёлын биет бус өвийн тухай үндэсний хөтөлбөрийг баталж байгаа

Засгийн газрын хуралдаанаар Соёлын биет бус өвийн тухай, Чулуун соёлын тухай үндэсний хөтөлбөрийг хэлэлцэн баталжээ. Үүнтэй холбогдуулан БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. Тэрээр “Соёлын биет бус өвийн тухай асуудал олон жил яригдаж байгаа. ЮНЕСКО-гийн соёлын өвийн бүртгэлд Монгол Улсаас хэд хэдэн өв бүртгэгдсэн байдаг. Биет болон биет бус өвүүдийг хамгаалах хууль хэрэгжиж байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 80 орчим зүйл соёлын биет бус өвд хамаарагдаж байгаа. Эдгээрийг хамгаалах, цаашид түгээн сурталчлах, аялал жуулчлалд ашиглах зорилгоор 2023 он хүртэл хэрэгжих Соёлын биет бус өвийн тухай үндэсний хөтөлбөрийг баталж байгаа юм.

Чулуун соёлын өв хөтөлбөр бол Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа чулуун хөшөө дурсгалууд, хадны сүг зургууд хамгаалах зорилготой. Эдгээр соёлын дурсгалууд нь байгалийнхаа жамаар болон хүний буруутай үйл ажиллагаанаас болж устаж, гэмтэх, хулгайд алдагдах байдал сүүлийн жилүүдэд гарч байгаа. Энэ хоёр хөтөлбөрийг улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжаар санхүүжүүлнэ. Тухайлбал, Чулуун соёлын өвийн тухай үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Туркийн Засгийн газрын дэргэдэх ТИКА байгууллагатай хамтарна” гэлээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дээрх мэдээллийг хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Энэ хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэчнээн төгрөгийн санхүүжилт шаардлагатай юм бэ?

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 24.2 тэрбум төгрөг шаардлагатай. Улсын төсвөөс 2.3, тэрбум, орон нутгийн төсвөөс 275 сая, гадаадын буцалтгүй тусламжаас 20.4 сая, зээл тусламжаас нэг тэрбус, бусад эх үүсвэрээс 200 гаруй сая төгрөг гаргахаар төлөвлөсөн. Хөтөлбөр батлагдсантай холбоотойгоор манай яам хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө батална. Төлөвлөгөөг хийх ажил нь цаг хугацаа, хүрэх үр дүнтэйгээ батлагдана.

-Таны өмнө БСШУС-ын сайдаар ажиллаж байсан хүн төрийн нарийн бичгийн даргатайгаа хамтарч ажиллахад хэцүү байснаа хэлж, түүнийг ажлаас нь чөлөөлөхийг захисан. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Би БСШУС-ын сайдаар томилогдоод удаагүй байна. Ажилтайгаа танилцах уулзалтуудаа хийж байна. Нэр бүхий хүмүүст хариуцлага тооцох тухай асуудал одоогоор миний нэр дээр орж ирээгүй байна. Өнөөдрийн байдлаар хуулийн дагуу томилогдсон албан тушаалтнууд ажлаа хийж байгаа.

-БСШУС-ын сайдаар томилогдсон хүн бүр ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулдаг. Танд ямар нэгэн төлөвлөсөн зүйл бий юү?

-ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийн сүүлийн жилүүдэд хурдацтайгаар нэмэгдэж ирсэн байна. Маш олон хичээлийг заавал үзэх шаардлагатай гэж оруулснаас сурагчдын ачаалал их нэмэгдсэн. Сурагчид өдөр бүр долоон цагаар хичээллээж байна. Хэддүгээр ангийн сурагч өдөрт хэдэн цагаар хичээллэж хэдэн хичээл үзэх ёстой тухай стандарт, олон улсын чиг хандлагыг судалж, ойрын үед танилцуулах үүрэг өгсөн. Цөм хөтөлбөрт өөрчлөлт оруулж сурагчдын ачааллын багасгахгүй бол хүндрэлтэй байна. “Бага ангийн сурагч өглөө 08.00 цагт гэрээсээ гараад 16.00 цагт ирж байна” гэсэн шүүмжлэл эцэг эхчүүдээс ирж байгаа. 2020 он хүртэл бага хугацаа үлдсэн учраас миний хувьд одоогийн явж байгаа Цөм хөтөлбөрийг сайжруулахын төлөө ажиллана. Харин янз бүрийн шинэ санаачилга гаргаж туршилт явуулахгүй.

Categories
мэдээ нийгэм

ГССҮТ, Канад улсын Макгиллийн их сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан, Канад Улсын МакГиллийн Их Сургуулийн Эрүүл мэндийн төвийн Гэмтлийн мэс заслын тасгийн захирал Дэн Декелбаум нар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг солилцон ажиллуулах, мэдээллийн технологи нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний ажилтан, судалгааны ажилд оролцуулах, багаар ажиллах, сэргээн засах эмчилгээний талаарх мэдлэг, туршлага хуваалцах зэрэг чиглэлд харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхээр талууд тохиролцов.

Categories
мэдээ нийгэм

ГССҮТ цээжний хөндийн зарим гэмтлийн үед дурангийн мэс заслын эмчилгээг хийж эхэллээ

ГССҮТөвийн Хавсарсан Гэмтлийн Тасаг нь 2018 оноос цээжний хөндийн дурангийн мэс заслын эмчилгээг хийж эхэллээ. Өмнө нь цээжний хөндийн нээлттэй мэс заслыг том зүсэлтээр өндөр эрсдэлтэйгээр хийдэг байсан бол энэхүү арга нь өвчтөнд хөнөөл зовиур багатай, жижиг зүслэгээр хийгддэг гэмтсэн эд эрхтнийг нөхөн сэргээх боломжтой юм. Шинэ технологи ашигласан мэс заслын аргыг гэмтлийн практикт нэвтрүүлснээр өвчтөний эрүүл мэндийн болон хөдөлмөрийн чадвар алдалтыг богино хугацаанд сэргээдгээрээ хувь хүн болон нийгэм эдийн засгийн өндөр ач холбогдолтой.
Мэс засал хийсэн багийн гишүүд:
ХГТ-н эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор М.ГАНТУЛГА
ХГТ-н зөвлөх эмч, клиникийн профессор Ц.ЦЭНД-ОЧИР
ХГТ-н тэргүүлэх зэргийн эмч П.БАЯРСАЙХАН
ХГТ-н ахлах зэргийн эмч Ц.БАТБАЯР
ХГТ-н эмч З.ЭНХМАНДАХ
ХГТ-н эмч Х.БАТДЭЛГЭРЭХ

Тухайн мэс заслын эмчилгээг нэвтрүүлсэн эмч сувилагч нарын баг нь БНСУ, Тайвань улсад мэргэжил дээшлүүлсэн

Categories
мэдээ нийгэм

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах арга хэмжээг эрчимжүүлж байна

Менингоккт өвчний улиралчлал эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах арга хэмжээг эрчимжүүлж байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагууд, хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, нярайн эмч нарт менингоккт халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов. Ялангуяа өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдол шатлал харгалзахгүйгээр хүүхдийг тусгаарлан эмчилээг яаралтай эхлүүлэн халдвартын эмч нараас зөвлөгөө авч ажиллахыг онцгой анхаарууллаа.

Мөн энэ үеэр менингококкт халдвар гарсан тохиолдолд мэдээллийг хэрхэн шуурхай солилцох, бусад тууралтат халдваруудаас ялган оношлох, эмчлэх талаар ХӨСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар цахимаар хичээл зааж, эмч нарын сонирхосон асуултанд хариуллаа. Цаг үеээ олж, шинэ мэдлэг мэдээлэл өгсөн сургалт зохион байгуулсанд орон нутгийн эмч нар талархаж буйгаа илэрхийллээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Х.Баттулга жинхэнэ хулгайчийн араншингаа гаргаж байна

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цаг үеийн асуудлаар сэтгүүлчидтэй уулзаж ярилцлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга экс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой 178 хуудас материалыг прокурорын байгууллагад хүлээлгэн өгсөн. Ингэхдээ Ц.Элбэгдоржийг шалгаж үнэн худлыг нийтэд дэлгэхийг шаардсан юм. Үүнд түүнийг Эрдэнэтийн 49 хувьд буруутай гэж үзсэн билээ.

Тэгвэл, энэ талаар болон бусад зүйлсийн талаар экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаа бодлоо илэрхийлэв. Тэрээр “Х.Баттулга бол хулгайчийн араншингаа гаргаж байна. Өөрийнхөө бүх хулгайг надад тохох гэж байна. Өөрөө хулгай хийчихээд хамтрагч татдаг аргатай хүн. Би эрдэнэтийн 49 хувийн ажлыг Монголд орж ирэхэд нь дэмжсэн болохоос биш хулгайг дэмжээгүй. Х.Баттулга өөрөө Эрдэнэтийн 49 хувь, Таван толгойн орд газрын хулгай, луйварт оролцсон хүн. Одоо үүнийгээ хэн нэгэнд тохох гэж үзэж байгаа нь энэ. Би хулгайчдыг үнэрээр нь танина. Х.Баттулга бид хоёрын хүмүүжил өөр. Би эх орон, ард түмэндээ муу санасан удаа ер байхгүй. Саяхан Улсын ерөнхий прокуроруудад хүлээлгэн өгсөн надтай холбоотой гэх 178 хуудас баримт бичгийг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Үүнийг ард түмэн ч мэдэх эрхтэй. Надад худгай луйвар хийсэн зүйл байхгүй. Х.Баттулга бол хулгайн сүлжээ байгуулчихсан ажиллаж байгаа хүн. Жинхэнэ өөрийнхөө эрх ашгийн төлөө хүн шүү дээ.

Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуусан зарим асуултад хариуллаа.

-Таныг Т.Ганболдын зочид буудалд сар амьдарч байсан. Энэ хүнээс тусламж авдаг байсан гэсэн?

-Т.Ганболдын гэх Корпорейт зочид буудалд би хонож үзээгүй. Миний туслахууд Т.Ганболд гэдэг хүн уулзаж танд машин бэлэглэе гэж байна гэсэн. Тэр хөтөлбөр, бэлэгнүүдийг нь аваад ир. Төрийн ордны гадна тавьчих. Тэгээд төрийн мэдэлд өг гэж хэлсэн. Энэ үгийг сонсоод алга болсон хүн өөрөө байгаа юм. Яагаад ингэх гээд байгаа юм бол гэдэг хандлагыг нь би мэдэж байсан. Одоо Х.Баттулгад атгуулчихаад явж байгаа хүн. Х.Баттулгыг цагдаа хүн харахаар шалгачихаар, шүүгч хүн харахаар шүүгдэгч болж харагдахаар хүн байгаа юм. Ийм хүн шударга ёс тогтоож чадах уу.

-Х.Баттулгад Ардчилал хүлээлгэж өгсөндөө харамсдаг уу?

– Монголын ардчилалыг булшилж байгаа хүн бол Х.Баттулга. Ардчилалыг бүтээх гэж яаж зүтгэж явснаа би тэмдэглэж явсан. Одоо энэ тэмдэглэл “Өдрийн сонин”-д дөрөв дэхь өдөр бүхэн гарч байгаа.

-Таныг авилгалтай тэмцэх газраас дуудаж шалгасан уу?

– Хэрвээ намайг дуудвал би яваад очно. Шалгуулахад би бэлэн байна.

-АСЕМ-ийн уулзалтын талаар?

-Ойрын зуун жилд монголд АСЕМ-ийг зохион байгуулах хүн байхгүй. Би нэг хүйтэн гараар АСЕМ-аас мөнгө завшаагүй. Энэ талаарх тайлбарыг миний албан ёсны нүүр хуудаснаас үзээрэй. Намайг хэрэгт гүтгэх гээд АСЕМ-ийг шалгаад юу ч олоогүй болохоор одоо таван толгойн асуудлаар хэрэгт оруулах гэж үзэж байна.

-Та олон цуглуулгатай шүү дээ. Зарим улс оронд үүнийг авилгал хээл хахуулаа нуун далдлах арга гэж үздэг?

-Цуглуулгыг хөрөнгөтэй мөнгөтэй хүн хийдэг зүйл биш шүү дээ. Цуглуулъя гэсэн чин хүсэлтэй хүн цуглуулдаг юм. Миний цуглуулганд сонингийн тасархай хүртэл байдаг.

-Таныг буцаагаад ардчилсан нам авах болов уу?

-Намайг муу тарвага, тарваганы нүхэнд өссөн. Цаазын ялыг сөнөөсөн. Х.Баттулга, Мөнхбаясгалан хоёр нийлээд тавилттай жүжиг тавьж байна гээд. Хэдэн жилийн өмнөх бичлэгийг гаргаж ирээд ийм байсан юм байна гээд л хүмүүс янз бүрээр хэлж байна. Би монголын төрийг хариуцлагагүй болсон гэж харж байна. Үүнд хариуцлага хүлээх хэрэгтэй. Энэ хариуцлагаа засаж залруулж хүлээх хэрэгтэй. Би гарахдаа “Х.Баттулгад захиа бичиж үлдээгээд гарсан. Та бүхэн энэ захиаг уншиж үзээрэй.

Дэлгэрэнгүйг дараах бичлэгээс үзнэ үү:

Categories
мэдээ нийгэм

Дутуу төрөлтийг бууруулах, нярайд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулна

Эрүүл мэндийн яамнаас ЭХЭМҮТ, Эх барих эмэгтэйчүүд судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Нийслэлийн ЭМГ, 21 аймгийн ЭМГ-ын дарга, удирдлагууд, эх барих, эмэгтэйчүүд болон хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, нярайн болон хүүхдийн эмч нарт зориулан дутуу төрсөн хүүхдэд хийдэг “Сурфактант эмчилгээний арга зүй” цахим сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож, нярайн эндэгдэлийг бууруулах чиглэлд онцгой анхаарал хандуулж, эмч эмнэлгийн ажилчид шат шатандаа хичээнгүйлэн ажиллахыг үүрэг болгов.

Монгол Улсын нялхсын эндэгдлийн 60 гаруй хувийг нярайн эндэгдэл эзэлж, түүний 70 гаруй хувийг нярайн эрт үеийн, 30 орчим хувийг нярайн хожуу үеийн эндэгдэл эзэлж байна. Нийт нярайн 4.6 хувь нь дутуу, бага жинтэй төрж нярайн эндэгдлийн 66.2 хувийг эзэлж байгаа тул дутуу төрөлтийг бууруулах, дутуу нярайд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, амьдрах чадварыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Нярай судлалын салбарт орчин үеийн дэвшилтэт технологи болох сурфактант эмчилгээг хэрэглэснээр улс орнууд бага жинтэй нярайн амьдрах чадварыг 90 хүртэл хувиар нэмэгдүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Улс орон даяар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Монгол дахь суурийн төлөөлөгч Сергей Диордица, ДЭМБ-ын номхон далайн баруун бүсийн тархвар зүйч Лини Вили, Хепатитын асуудлаар хамтын ажиллагааны дарга Бенжамин Кови нарыг хүлээн авч уулзлаа. ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, мэдээллийн санг баяжуулах чиглэлээр дэмжлэг үзүүлэхээр ирсэнд Эрүүл мэндийн сайд талархал илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн гол зорилтуудын нэг болох хүн амын дундах элэгний вирусийн халдварын тархалтыг таслан зогсоох зорилготой “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг улс орон даяар амжилттай хэрэгжүүлж байна.

2020 он гэхэд 2,185,264 иргэнийг хепатитийн В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулах зорилтыг бид дэвшүүлэн ажиллаж байна. Тус хөтөлбөрийн үйл ажиллагаа 2017 онд эхэлж, 40-65 насны 750,040 хүнийг элэгний В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаас 353,445 хүн буюу зорилтот насны хүн амын 47,1 хувийг нь хамруулсан юм.

  1. онд В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд 15-39 насны нийт 695,375 хүн хамруулахаас 425,611 хүнийг шинжилж, тухайн насны бүлгийн хүн амын 61,2 хувийг хамруулж чадсан байна. 2017 оноос эхлэн С вирусийн халдвар илрүүлэх, вирусийн идэхижил тодорхойлох шинжилгээний үнийг 100%, эмийн үнийн хөнгөлөлтийг ЭМДСангаас 1 хайрцаг эмэнд 210 000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байсан бол 2018 онд В вирусийн халдвар илрүүлэх болон ачаалал тоолох шинжилгээний үнэ төлбөрийг ЭМД-аас 100%, вирусийн эмчилгээний эмийн үнийг ЭМД-с 60%-р хөнгөлөлттэйгөөр дааж хамруулах шийдвэр гаргасан нь элэгний В вирусийн халдварыг хүн амын дунд эрт илрүүлж хяналтад авах сайхан боломж бүрдсэн.

Тус хөтөлбөрийн хэрэгжилтэд 2017 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийтдээ 18,8 тэрбум төгрөг, 2018 онд 19,8 тэрбум төгрөг зарцуулсан.
2019 онд нийт 1053960 хүнийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаар зорьж байгаа бөгөөд В, С вирусийн халдвар илрүүлэх,ачаалал тоолох шинжилгээ хийх, эмийн үнийн зардалд ЭМДСангаас 32,7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна. 2018 онд ЭМЯ-наас шийдвэр гаргаж, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас чанарын хяналтын ийлдэс авч В, С вирусийн халдвар илрүүлэх оношлууруудыг чанарын хяналтад хамруулж илрүүлэг шинжилгээний чанарт ахиц гарган ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

Бүлэг хулгайчдыг илрүүлжээ

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2018 оны арваннэгдүгээр сараас хойш иргэдийн орон байранд хууль бусаар нэвтэрч хулгай хийдэг бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Уг гэмт хэргийг 19-25 насны эрхэлсэн тодорхой ажилгүй 4 этгээд үйлджээ. Тэд одоогоор 20 гаруй айлын эд зүйлс хулгайлснаа мэдүүлээд байгаа аж. Гэмт этгээдүүд хулгайлсан эд зүйлээ ихэвчлэн ломбардад тавьдаг байжээ.