Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Амарсайхан ажлаа хүлээн авлаа

с.амарсайхан зурган илэрцүүд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдрөөс ажилдаа орлоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын шинэ даргыг батламжилснаар Нийслэлийн Засаг даргын тамга тэмдгээ албан ёсоор авлаа. Ерөнхий сайдын захирамжийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Хотын дарга С.Амарсайханд гардуулж өгөв.

Ажлаа хүлээн авсныхаа дараа тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Нийслэлийн ажлыг холоос хайхгүй. Замын түгжрэлийг багасгах, хог хаягдлыг цэгцлэх ажлуудаас эхлээд явна. Бидэнд хийх ажил их байна. Мэдээж хамгийн түрүүнд хариуцлагын асуудал дээр анхаарч ажиллана. Хариуцлагаас бүх зүйлийг эхэлнэ. Хамгийн зөв зохион байгууллалттайгаар ажиллах болно. Шийдвэртэй алхмууд хийхийн тулд бүтэц зохион байгуулалтын ажлыг хийнэ. Хүн бүхэн сайхан амьдрах ёстой. Надтай холбоотой шударга бус асуудал гарахгүй гэж бодож байна” гэв.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс, БНХАУ-ын гадаад харилцааны яамд хоорондын стратегийн яриа хэлцээ Бээжин хотноо болов

Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын дөрөв дэх удаагийн Стратегийн яриа хэлцээний зөвлөлдөх уулзалт хоёрдугаар сарын 25-ны өдөр Бээжин хотноо амжилттай болж өндөрлөв. Уулзалтад монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, хятадын талаас Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу тэргүүтэй төлөөлөгчид оролцов.Талууд яриа, хэлэлцээний үеэр хоёр улсын харилцааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, дээд, өндөр түвшинд болон хоёр талын хамтын ажиллагааны механизмуудын хүрээнд хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр баяжуулан хөгжүүлэх, хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлэх, энэ онд тохиож буй Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээ, хамтын ажиллагааны төслүүдийг урагшлуулах, гурван талт болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Categories
мэдээ улс-төр

Сайд Д.Цогтбаатар олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын салбарын захирлыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын Монгол Улсыг хариуцах захирлаар томилогдсон ноён Ж.Крочеттийг энэ оны хоёрдугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзлаа.Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОУШХБ-аас Ж.Крочеттиг Монгол Улс дахь салбарын захирлаар томилсон итгэмжлэх захидлыг хүлээн авч, үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргэсэн бөгөөд гадаадад байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, хилийн чанадад зорчих үедээ хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон, хүнд нөхцөлд байгаа иргэдийг эх оронд нь буцаан ирүүлэхэд ОУШХБ-аас тусламж, дэмжлэг үзүүлж байдагт талархал илэрхийлж, тус байгууллагатай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.

Ноён Ж.Крочетти ОУШХБ-ын үйл ажиллагаа, өнөөгийн зорилт болон тус байгууллагаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар Гадаад харилцааны сайдад танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн болно

Categories
мэдээ нийгэм

“Монгол, Америкийн залуучуудын жил”-ийн нээлт ГХЯ-д болов

“Монгол, Америкийн Залуучуудын жил”-ийн нээлтийг 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулав. Ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клечески, Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгийн Монгол дахь хөтөлбөрийн дарга К.Кастаня нар үг хэлэв.“Монгол, Америкийн Залуучуудын жил”-ийн хүрээнд хоёр орны залуусыг хамруулсан соёл, урлаг, спортын арга хэмжээнүүд болон эссэ бичлэгийн уралдаан, Фэйсбүүк форум, Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын инновацийн үйл ажиллагаатай холбоотой санал, санаачилгыг дэмжин хамтран ажиллах, АНУ-ын Нобелийн шагналтан, шилдэг залуу бизнесмен, венчур, хөрөнгө оруулагч, старт-ап компани үүсгэн байгуулагчдыг Монголд урьж туршлага хуваалцах ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Залуучуудын жилийн нээлттэй хамтатган “LEAD Alliance 2019” буюу “Ардчиллыг бэхжүүлэгч залуу манлайлагчид”-ын олон улсын III чуулга уулзалтын нээлт болов. Энэхүү чуулга уулзалтад оролцохоор Бутан, Киргиз, Мьянмарын залуусын төлөөлөл ирсэн бөгөөд тэд манай залуустай хамтран Улаанбаатарт чуулна. Оролцогчид өөрсдийн орны залуу манлайлагчдын нийгэм дэх оролцоо, туршлагаасаа хуваалцаж, байгаль орчин, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, ил тод байдал, авилгатай тэмцэх зэрэг асуудлаар санал солилцох юм. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар залууст хандан хэлсэн үгэндээ дэлхий дахинд энхтайван байдлыг тогтоох, сайн сайхан ирээдүйг цогцлоохын төлөө дуу хоолойгоо нэгтгэхийн чухлыг уриалав.

Залуучуудын жилийн нээлтэд ГХЯ, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэн, LEAD Mongolia хөтөлбөр, Монгол дахь Энхтайвны корпус, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, АНУ-д төгсөгчдийн холбооноос болон холбогдох бусад байгууллагын 100 гаруй төлөөлөгчид оролцов.

2019 оныг “Монгол, Америкийн Залуучуудын жил” болгох асуудлыг 2017 онд тохиосон Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд эхлүүлж, улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 оны 9 дүгээр сард АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр эцэслэн тохиролцсон бөгөөд энэхүү арга хэмжээг ийнхүү өргөн оролцоотойгоор тэмдэглэх нь хоёр орны харилцааны цар хүрээг өргөжүүлэх, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх, залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд соёлын элч Каваүчи Широг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2017 оноос хойш Монгол Улсын Соёлын элчээр ажиллаж буй Япон Улсын иргэн Каваүчи Широг хүлээн авч уулзав.Монгол Улсын Соёлын элч Каваүчи Широ соёлын элчийн үйл ажиллагааныхаа хүрээнд монгол залуусыг дэмжих, үүнд залуу жүдочдыг дэмжин ажиллаж байгаа зэрэг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцууллаа.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Каваүчи Широгийн идэвх чармайлтыг өндрөөр үнэлээд цаашид монголын сонгодог урлагийн залуу авьяастнуудыг дэмжих, Токио 2020 Олимпын нээлтийн ёслолын ажиллагаан дээр монголын сонгодог урлагийн төлөөллийг оролцуулах тал дээр дэмжин ажиллахыг онцлон хүслээ.

Categories
мэдээ эдийн-засаг

13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ

Хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 101,094,030 төгрөгийн үнийн дүн бүхий 261,006 ширхэг хувьцаа арилжжээ. Үүнээс 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Хөх Ган” ХК (HGN+14.57%) болон “Баянтээг” ХК (BTG+14.36%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Гурил Тэжээл Булган” ХК (GTJ-14.58%) болон “Монгол Нэхмэл” ХК (MNH-14.24%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 535 ширхэг үнэт цаасыг 53,837,250 төгрөгөөр арилжаалагдсан байна

“TOP 20” индекс 0.47 хувиар буурч 21006.25 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,488,205,710,638.74 төгрөг боллоо.

Categories
мэдээ нийгэм

Алба хаагч нарт галт зэвсгийн мэргэшүүлэх сургалт хийж байна

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны тавдугаар сарын 29-ны өдрийн А/145 дугаар тушаалаар баталсан журам, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн А/208 дугаар тушаалаар баталсан журмуудын хэрэгжилтийг хангах зорилгоор Тээврийн цагдаагийн албаны 572 алба хаагч нарт “Галт зэвсгийн мэргэшүүлэх сургалт”-ыг танхимын болон дадлага сургуулилтын хэлбэрээр тав хоногийн хугацаатайгаар 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны гуравдугаар сарын 03-ны хооронд зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Хүний эрхийн сургагч багш” бэлтгэх давтан сургалт зохион байгууллаа

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны тавдугаар сарын 25-ны өдрийн Б/354 дүгээр тушаалаар “Хүний эрхийн сургагч багш”-аар бэлтгэгдсэн алба хаагчдад зориулсан “Хүний эрхийн сургагч багшийн давтан сургалт”-ыг цагдаагийн ерөнхий газрын сургалтын нэгдсэн төвд зохион байгууллаа. Сургалтын үйл нээлтийн ажиллагаанд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдсэн алба хаагчид нь давтан сургалтад хамрагдснаар цагдаагийн байгууллагын алба хаагч нарт хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийг дээдлэх, соёл хандлагыг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

Мөрдөн байцаах албаны шинэ байрны үйл ажиллагаатай танилцлаа

Хууль зүй дотоод хэргийн яам болон түүний харьяа агентлаг, байгууллагын удирдлагуудад Мөрдөн байцаах албаны шинэ байрыг танилцуулах үйл ажиллагаа зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүй, Дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал болон тус албаны хэлтсийн дарга нар оролцсон юм.

Categories
мэдээ нийгэм

“Удирдах ажилтны ёс зүй манлайлал” сэдэвт сургалт боллоо

“Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу “Удирдах ажилтны ёс зүй манлайлал” сэдэвт сургалтыг Хууль сахиулахын их сургуулийн Хууль сахиулахын Удирдлагын академийн Цагдаагийн удирдлагын стратеги, Аюулгүй байдлын удирдлага, стратегийн проффессорын баг болон, Жендэрийн үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран зохион байгууллаа.

Сургалтад төв орон нутгийн 32 удирдах албан тушаалтан нар оролцсон ба дээрх сургалтаар удирдах ур чадвар, мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд чухал ач холбогдол бүхий сургалт болсон юм.