Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдааны ажлын хэсгийн уулзалтад оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдааныг зохион байгуулах ОХУ болон Монголын талын ажлын хэсгийн уулзалтад оролцлоо.

2009 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй “Торгоны зам” авто раллигийн уралдаан энэ жил Монгол Улсын газар нутгаар дамжин ОХУ-Монгол Улс-БНХАУ гэсэн чиглэлд зохиогдохоор болсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажлын хэсгийн уулзалтын эхэнд “Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдааны танилцуулга, зохион байгуулалтын талаар сонсож, дараа нь ажлын хэсгийнхэнтэй санал солилцсон юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга авто раллигийн уралдааны аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллах ёстойг сануулж, “Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдаанд зохих хэмжээнд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийллээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдааны зохион байгуулалт, төлөвлөгөөний талаар ОХУ-ын ажлын хэсгийнхэнтэй дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.


“Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдаан долдугаар сарын 6-16-ны өдрүүдэд 10 шаттай, 5000 км зам туулах урттайгаар эхлэх бөгөөд Монголын газар нутгаар долдугаар сарын 7-13-ны хооронд өнгөрч, 3-7 шатны уралдаан нь болох юм.

“Торгоны зам” авто раллигийн албан ёсны хуудсанд тавигдсан мэдээлэлтэй танилцах бол энд дарна уу.

“Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдаан ОХУ-Монгол-БНХАУ чиглэлээр зохиогдох болсныг зарласан талаарх мэдээллийг энд дарж уншина уу.


Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:



Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн жолооч нар болзошгүй гал түймрийн үед ажиллах чадвар эзэмшлээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Нийтийн тээврийн газар, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын I, II баазтай хамтран нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын ажилчдад зориулсан “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургууль”-ийг “Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв”-д зохион байгууллаа.

Сургалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын 120 орчим ажилтан, алба хаагч хамрагдсан байна.

Сургалтад хүрээнд гал түймрийг хугацаа алдалгүй унтраах, зорчигч болон тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг чадвар эзэмшлээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдөж байна

“Инээмсэглэл-Эерэг хандлага” 2019 эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн хоёрдугаар сарын 14-нд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг зөвлөгөөнд ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нар, ДЭМБ-ын монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь Суурин төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар зэрэг 50 гаруй байгууллагаас төлөөлж 170 гаруй удирдах албан тушаалтнууд оролцон ажлаа тайлагнаж алдаа оноогоо хэлэлцэж байна.

Өнгөрөгч онд “Эрүүл мэндийн даатгалыг иргэн бүрт” уриа дэвшүүлж салбарын хэмжээнд 5 зорилт дэвшүүлэн ажилласан. Үүнд Эрүүл мэндийн ажилтныг мэргэжлийн ур чадвар, хариуцлага, хөдөлмөрийн нөхцлийг харгалзан ажлын байрны үнэлгээнд суурилсан цалингийн тогтолцоог нэвтрүүлж сувилагчийн цалингийн хэмжээг 127.0 мянгаас 183.0 мянган төгрөг буюу 20-30 хувиар нэмэгдүүлж, цалингийн ангилал, зэрэглэлийг 1-2 шатлалаар ахиуллаа.

Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлдэг байсан 14 өвчнийг эх орондоо оношилж, эмчилдэг болж, 25 хүнд бөөр, 31 хүнд элэг, 7 хүнд ясны чөмөг, 15 хүнд нүдний эвэрлэг 100 гаруй хүнд арьс нөхөх, шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийв. Улсын төсвийн санхүүжилтээр 163, бусад улсын Засгийн газрын санхүүжилтээр 90, нийт 253 эрүүл мэндийн ажилтны мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор гадаад, дотоодод сургалтанд хамрууллааЭрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн жор бичих эрх бүхий эмч, эмийн сан, даатгуулагч, даатгалын байгууллагын үйл ажиллагаанд цахим жорын тогтолцоог нэвтрүүлэв.

2018 онд үндэсний хэмжээнд 18-аас дээш насны иргэдийн нас, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэж зонхилон тохиолдох зүрх судас, хавдар, сүрьеэ, БЗДХ-ыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн зохион байгуулж, нийт 52363 хүнийг хамруулжээ.

Түүнчлэн, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэн 13,9 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулж нийт 413 553 хүн үзлэг, шинжилгээнд хамрагдан, 20 гаруй мянган хүн вирусийн ачаалал тоолох шинжилгээ хийлгэж, 3455 хүн вирусийн эсрэг эмчилгээнд оруулсан зэргээр дээрх зорилтуудыг бүрэн хангаж ажилласан байна.

Зөвлөгөөнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн тавьсан илтгэл салбарын төдийгүй олон нийтийн анхаарлыг ихэд татлаа. Илтгэлдээ 2018 онд эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, цаашдынхаа зорилтыг онцолсон юм.

2019 онд “Инээмсэглэл – Эерэг хандлага” уриа дэвшүүлэн ажиллах болсныг зарлаж байна.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ эмнэлгиийн ажилтны ёс зүйг чандлан сахиж “Эмнэлгийн ажилтан – үйлчлүүлэгч – ар гэр” гэсэн 3 талт харилцааг дээдэлж, бие, биедээ хүндэтгэлтэй, халуун сэтгэлээр хандаж ажиллахыг уриалж байна.

“Инээмсэглэл” гэдэг бол үнэ төлбөргүй атлаа асар ихийг бүтээх хүчийг агуулж байдаг. “Инээмсэглэл” хүн хооронд итгэлцэл, эрч хүч, урам зориг, амжилт бүтээлийг бий болгож чаддаг. Иймээс эрүүл мэндийн салбарын ажиллагсад бид өөр хоорондоо төдийгүй иргэд,үйлчлүүлэгчээ инээмсэглэн угтаж эерэг харилцаа хандлага бүрдүүлэх чиглэлд эрс шинэчлэл хийж ажиллана гэдэгт бүрэн дүүрэн итгэж байгаагаа илэрхийллээ.

Улмаар 2019 онд “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриа дэвшүүлж ажиллахаар болоод байна. Энэ нь ДЭМБ-аас зөвлөсөн “Хүн төвтэй тусламж үйлчилгээ”-г нэвтрүүлэх зорилттой бүрэн нийцэж буй юм. Ингэснээр эрүүл мэндийн салбарынхан тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ эмнэлгийн ажилтны ёс зүйг чандлан сахиж “Эмнэлгийн ажилтан – үйлчлүүлэгч – ар гэр” гэсэн 3 талт харилцааг дээдэлж, бие, биедээ хүндэтгэлтэй хандаж ажиллахыг чухалчлах аж.

Мөн 2019-2020 онд хэрэгжүүлэх 8 зорилтыг хамарсан “Эрүүл мэнд-8/20” зорилтыг хэрэгжүүлэхээр тогтлоо. Эдгээрт, эмийн чанар, аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар иргэд эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, жирэмсний хяналт, эх нярайн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, ахмад настны зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлөх, элэгний Д вирусийн эрт илрүүлэг, оношилгоог эрүүл мэндийн даатгалд хамруулах, 2-12 насны хүүхдийн шүдийг эрүүлжүүлж, иргэдэд амны хөндийн эрүүл ахуйн зөв дадлыг хэвшүүлэх, зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, зүрх судасны тогтолцооны өвчний шалтгаант нас баралтыг бууруулах зэрэг багтаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Менингококкийн эсрэг вакциныг ХӨСҮТ-д хийж байна

Менингококкийн халдварын улмаас бага насны хүүхэд эндсэн тохиолдол бүртгэгдээд байна. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, хамар хоолойг эрүүлжүүлэх, дархлааг сайжруулах, гарын ариун цэврийг сахих шаардлагатай юм байна. Мөн эмчийн заавраар менингококкийн халдварын эсрэг вакцинд хамрагдаж болно гэжээ.

Тэгвэл уг өвчнөөс сэргийлэх вакциныг ХӨСҮТ-ийн 114 тоотод 8.30-14.30 цагийн хооронд хийж байгаа юм байна. Хуваарийг доор зургаар хавсаргав.

Менингококкийн эсрэг вакциныг ХӨСҮТ-д хийж байна

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд МҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзаж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ Засгийн газрын тэргүүний хувьд нийгмийн түншлэлд хүндэтгэлтэй хандаж, МҮЭ-ийн төлөөлөл болох та бүхэнтэй нийгэм, эдийн засгийн бодлогын талаарх асуудлаар хамтран ажилласаар ирсэн гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод анхны захирамжаа Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрт оролцох Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталж, хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрээ хэрэгжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байна. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх эдийн засгийн боломжууд бий болж байна. Энэ хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан, та бүгдийн зүгээс шахаж шаарддаг цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Тухайлбал, манай Засгийн газраас 2014 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018, 2019 онд инфляцийн түвшинтэй уялдуулан тус тус 8.0 хувиар буюу нийтдээ 16.6 хувиар нэмэгдүүлэн тогтоолоо. Төрийн албан хаагчдын сарын дундаж цалин хөлс 916.0 мянган төгрөгт хүрч 2014 оны түвшнээс 27.5 хувиар нэмэгдлээ.

Цалин нэмэгдүүлэх хоёр удаагийн арга хэмжээгээр эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёл урлагийн салбарт ажиллагчдын цалин дунджаар 20.0 хувиар нэмэгдсэн.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгоно” гэж тусгагдсан арга хэмжээг боловсрол, эрүүл мэндийн салбарт ажлын байрны үнэлгээ хийх замаар хийж гүйцэтгэлээ.

Засгийн газар дээрх шийдвэрүүдээр эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэх болон цалин нэмэгдүүлэх 2 арга замаар төрийн албан хаагчдын сарын цалин, орлогыг өсгөв.

МҮЭХ, МАОЭНХ, Засгийн газрын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 05 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 2019 онд 320.0 мянган төгрөг, 2020 онд 420.0 мянган төгрөгөөр тогтоосон.Энэхүү арга хэмжээний үр дүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоогдон цалинжиж байгаа 100 мянга орчим хүний цалин хөлс 33,3 хувиар нэмэгдлээ.

Нийгмийн даатгалын хуулиудад 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан өөрчлөлтөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жилд 6 сараар буюу таван насаар нэмэгдүүлж 65 насанд хүргэхээр шийдвэрлэсэн нь монгол хүний дундаж наслалтын өсөлтөөс өндөр байна гэж олон нийт болон та бүхний зүгээс шүүмжилж байсан. Иймээс Засгийн газраас даатгуулагч өөрөө хүсвэл эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байх, тэтгэврийн насыг иргэнд хүндрэл багатайгаар буюу жилд 3 сараар нэмж 65 насанд хүргэхээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн өргөн мэдүүлснийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэн баталлаа.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилт үндсэндээ биелж, 83.2 хувьтай байна.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны Улсын хэлэлцээрийг эхлүүлэх саналаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ирүүлсэнтэй холбоотойгоор “Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлах тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж, Засгийн газраас баримтлах чиглэл болон талуудын саналыг тусган Улсын хэлэлцээрийн төслийг ажлын хэсгийн түвшинд боловсруулах, хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлыг хариуцах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлан бэлтгэл ажлууд хийгдэж байгааг Ерөнхий сайд ярилаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талуудтай хамтран боловсруулж, 2018 оны 3 дугаар сард УИХ-д өргөн барьсан. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлтгэх дэд ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талуудын төлөөллийг оролцуулан ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд улс орны эдийн засаг, нийгэмд тогтвортой байдлыг хадгалахад нийгмийн түншлэлийн талуудын зөвшилцөл, харилцан ойлголцлыг эрхэмлэх нь чухал. Ойлголтуудаа нэгтгэж, хамтран ажиллахыг хүсэж байна гэлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлууд, нийгмийн хамгааллыг сайжруулах, Монгол Улсыг хөгжүүлэхэд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоотой Засгийн газар цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.

Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл санал, хүсэлтээ хэллээ.

МЭҮ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жил бүр нэмэгдүүлэх боломж бүрдлээ. Цалинг бодитой нэмлээ. Удахгүй хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны хэлэлцээрийг эхлүүлэх гэж байна гэлээ. Тэрбээр мөн Засгийн газар бүхий л шатанд сахилга, хариуцлагыг шаардаж ажиллаж байгааг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Аймаг болон салбар хороодын төлөөлөл мөн санал хүсэлтээ илэрхийлж, Ерөнхий сайдаас хариулт авлаа.

Ерөнхий сайд тэдний асуултад хариулах үеэрээ,

-Монголын дайсан бол ажилгүйдэл. Ард иргэдээ ажилтай, орлоготой байлгахын төлөө Засгийн газар анхаарч ажиллаж байгаа. Аймгийн Засаг дарга нарын ажлыг дүгнэх гол үзүүлэлт нь ажлын байр бий болгож, ядуурлыг бууруулах. Засаг дарга нар орон нутагтаа биенес эрхлэгчдийг дэмжиж, ажлын байр бий болгож байгаа жижиг, дунд үйлдвэрлэл, хувиараа хөдөлмөр эрхлэж, баялаг бүтээж байгаа болон үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа хүмүүсээ дэмжих ёстой гэдгийг үүрэг болгосон гэлээ.

Олон тулгуурт эдийн засагтай болох, тухайлбал, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа дэмжихэд Засгийн газрын бодлого чиглэж байна.

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийн өмч хөрөнгийг хураахгүй, хувийн өмчид халдахгүй. Хувийн өмчийг, бизнес эрхлэж байгаа хүмүүсээ дэмжинэ. Баялаг бүтээж, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа хүмүүсээ дэмжинэ ээ. Ажлын байр бий болгож байгаа иргэдээ талархан дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Зуухнуудын галлагаанд хяналт тавин ажиллаж байна

Дундговь аймгийн Онцгой комиссын гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус аймгийн төвийн халаалтын компаниуд болох “Ган-Илч”, “Тэвшийн говь”, “Дундговь-Ус” ОНӨҮГ-ын зуухнуудын галлагаа болон аюулгүй ажиллагаанд тогтмол хяналт тавин ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын байцаагчдын нэгдсэн сургалт зохион байгуулав

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын нэгдсэн сургалтыг энэ сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулав. Сургалтанд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид, Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга, Прокурорын газрын хяналтын прокурор, Байгаль орчин аялал жуулчлалын газар, ОХБЦГХЗахиргааны улсын байцаагчид, 19 сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид оролцож байгаль орчны хяналт, зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны талаар дадлага ажил хийжээ.

Categories
мэдээ нийгэм

Шуурхай арга хэмжээ авч, аюулгүй байдлыг хангууллаа

Энэ сарын 13-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын VI багийн нутаг,аймгийн төвөөс 8 км газарт Улаанбаатараас Батноров сум руу “Ихэр наран” компанийн шатахуун тээвэрлэж явсан иргэн А-ийн SsangYong маркын 23,5 тонны багтаамж бүхий ачааны автомашин замын хажуу руу унасан байна гэх мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газраасгазар дээр нь ажиллажээ. Тус автомашин А-80, АИ-92, Дизель түлш тус тус тээвэрлэж явсан ба үүнээс А-80 72 литр, АИ-92 4000 литр буюу нийт 4072 литр шатахуун асгарсныг хэмжилт хийж тогтоон аймгийн Онцгой байдлын албан хаагчидтай хамтран гал түймрээс урьдчилан сэргийлэх, аюулгүй болгох ажлыг зохион байгууллаа.

Шатахуун асгарсан газрын өнгөн хөрсийг хуулж аймгийн төвлөрсөн хогийн цэгт асгуулж, хуссан хэсэгт хар шороо дэвсэн цэвэрлэгээ хийлгэжээ.

Газрын хөрсөнд түлш шатахуун нэвчих, уурших зэргээр орчны аюулгүй байдлыг алдагдуулах магадлал байгаа тул “Ихэр наран” ХХК-ийг өөрийн зардлаар түлш шатахуун асгарсан газрын хөрсийг цэвэрлэх, орчны бохирдлыг бууруулж аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов.

Categories
xурдан-морь мэдээ нийтлэл

Монгол жороо морины уралдааны түүхэн сурвалж

Агсранхан дугдранхан зүтгүүлэнхэн

Алтан жигүүр ургууланхан

Агаар цалгим тэмүүлэнхэн

Амгай цацалан тэнүүлэнхэн

/Агсалын ай дуунаас…/


… Жороо сайвар хийгээд хатир явдалтай

Элдэв зүйлийн өнгө бүрдсэн

Очирдарь Богд гэгээний хүлэг бүхий мэнд үү?

Зарлигаар өргөмжилсөн шашиныг мандуулагч

Амьтныг жаргуулагч Живзундамба хутагтын

Гэгээнтний хүлгийн сор, бадарсан батмөнх,

Түвшин шашин төрийн бэлэг

Эрхэм үнэн ариун тодорхуйяа мандсан нэн уужим

Чин хотлоор тогтсон төв төрийн түмэн өлзий бүрдсэн

Элдвийн энх жаргалант энх их баярын наадмын өмнө

Эрднийн их жороо явдлаар эрхмийн цогийг бадруулан

Чандманийн сорыг оргилуулсаар сонин бадраад ирэгч

Онц жавхлант түмэн эх, түмэн баяр цогцолсон

Гайхамшигт эрдэнэт хүлэг ээ…

ДАНШИГИЙН ЖОРОО МОРИНЫ ЦУВАА

Монголчууд жороо морийг хэрхэн эдэлж байсныг нь судлах аваас эрийн цээнд хүрсэн том хүн болон бүр Ихэс дээдэс хаад ноёд, хатад эхнэрүүд, лам гэгээнтэн гэх зэрэг хүндтэй хүмүүс унаж эдлэн, уралдуулан шалгаруулахдаа жороо морины талаар бусдаас илүү мэдлэгтэй, нэг ёсны жороо морийг унах тусгай эрдэм төгс хүмүүс унаж байсан гэж болно. Монгол төрийн баяр наадамд их нас, соёолон, хязаалан морь уралдуулдаг байснаа, анхлан 8-р Богд гэгээнтний тааллаар Бадаргуулт төрийн 25-р он буюу 1899 онд азарга, жороо морь зэргийг нэмж уралдуулах болжээ.

Тэрбээр Халх дөрвөн аймаг, Живзундамба хутагтын шавь таван газарт наадмын зардал болон уралдах хурдан морьд, жороо морьдыг хувиарлан оногдуулж Даншиг наадамд ирүүлдэг байна.

Энэ үед уралдах жороо морьдын тоо 200 болон түүнээс давж байжээ. Анхлан 1899 он буюу Бадаргуулт төрийн 25 дугаар оны Даншигт нийт 201 жороо хүлэг уралдууснаас 67-г барьж байжээ.

1. Их сүргийн цагаан хүлэг

2. Мөн сүргийн бор хүлэг

3. Мөн сүргийн бор хүлэг

4. Сайн ноёны Дайчин бэйлийн цагаан

5. Их сүргийн бор хүлэг

6. Сайд цэцэн хантны цагаан бор

7. Их сүргийн хээр

8. Ихсүргийн хонгор хүлэг

9. Их сүргийн бор

10. Их сүргийн хээр

11. 12.Сэцэн хантны 2 саарал морь оржээ.

1900 он буюу Бадаргуулт төрийн 26 дугаар онд 214 морь уралдаж 73-ыг байлснаас:

1. Хүлэгний цагаан

2. Хүлэгний бор

3. Хүлэгний цагаан

4. Хүлэгний бор

5. Дээрхийн шавийн тойн хамбан хээр

6. Ёнзон хамбын цагаан саарал

7. Түшээт Хан аймгийн жанжин Хэвэй чин вангийн зээрд

8. Хүлэгний халиун

9. Хүлэгний хүрэн

10. Хүлэгний бор

11. Хүлэгний хөх бор

12. Хүлэгний хонгор…гэх мэт

1901 он буюу Бадаргуулт төрийн хорин долдугаар оны даншиг

1. Хүлэгний цагаан

2. Хүлэгний бор

3. Шавь зайсан Жамбалдоржийн хул

4. Хүлэгний хонгор

5. Хүлэгний цагаан

6. Сэцэн ханы гүн Дашцэрэнгийн хонгор

7. Хүлэгний цагаан

8. Хүлэгний бор

1904 он буюу Бадаргуулт төрийн гучдугаар оны зуны сүүл сард, Халх бүхнээр Очирдар Богд гэгээнтнээ 37 сүүдэр зэрэгцэхийн их баярт даншиг өргөөд гурван зүйлийн наадам хийж, жороо морь, азарга ба гурван насны морь уралдсан тухай дурьджээ.

1. Цагаандар ноёнтны зээрд

2. Хүлэгний бэлбэсэн хээр

3. Мөн бор

4. Мөн бор

5. Сэцэн хан аймгийн Дайчин гүний цагаан саарал

6. Мэргэн Номун ханы хээр

7. Цагаандар ноёнтны бор

8. Хүлэгний бор

9. Мөн хул

10. Мөн халиун

Энэ мэтчилэн дараа жилүүдэд мөн л 200 гаруй жороо морьд уралдаж байснаас эхний 10-д Их сүргийн морьд магнайлан Түшээт хан аймгийн Жанжин вангийн бор мөн Түшээт гүний хээр, Сэцэн хан аймгийн гүн Тунгалагийн улаан, Цэцэн вангийн хээр зэрэг морьд бичигдсэн байдаг.


“Шилэн форд”-той уралдаж буй Хүрээний жороо морьтой эрхэмүүд

АРДЫН ХУВЬСГАЛЫН ОЙН БАЯР НААДМЫН УРАЛДААНЫ ЦУВАА



1977 оны улсын баяр наадмын жороо морины уралдаан:

1. УБ хот Налайх Хөхөөгийн хээр

2. Гачууртын САА-н Бэгзийн жижиг шарга

3. УБ хот Партизаны САА-н Гомбодоржийн залуу хүрэн морь

4. Дундговь Дэрэн сум Цэрэнхүүгийн сартай хар

5. Төв аймаг Баянсум Норолхоожавын алаг

БҮСИЙН ДАНШИГ БОЛОН АЙМГИЙН ЖОРОО МОРНЫ УРАЛДААНЫ ТОЙМООС…

-1966 оны 9-р сарын 15-нд Баянхонгор аймгийн Заг сум Заг голын хөвөөнд аймгын М.Х.З.Эвлэлийн хороо, биеийн тамирын нийгэмлэгийн зөвлөл санаачлан хурдан морь, жороо болон хатирч морины уралдаан зохиосон байна. Жороод заг сумын Л.Бэгзийн хул 15км-н зайг 10 минут 50 секундэт туулан түрүүлсэн байна.

-Баруун бүсийн “Сар Хайрханы” морин эрдэнийн Баторшил /Даншиг/ наадам Энэ наадам 1995 оны гахай жилийн 8-р сард хуучин Засагт хан аймгийн царааг хамарч Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Сар Хайрханд болжээ.

Жороо морины уралдаанд:

1. Увсын Тэс сумын Батхуягийн улаан бор

2. Ховдын Жаргалант сумын Батмөнхийн хээр

3. Завханы Тэс сумын Жукбаатарын хар

4. Увсын Баруунтуруун сумын Цэдэвийн хар

5. Говь-Алтай Тонхил сумын Ш. Буянтогтохын бор

Тодруулга:

Морин эрдэнийн энэ наадамд 126 бөх барилдаж азарга 162, их нас 612, соёолон 254, хязаалан 165, шүдлэн 181, даага 160, жороо морь 50 орчим уралдсан юм.

– “Адууны хишиг, өлзий дэлгэр морин эрдэнийн бат оршил” их наадам Монголын баруун бүс буюу хуучин Засагт хан аймгийн хамруулан явуулсан энэхүү их наадам 1997 оны 8-р сарын 1-3-нд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумнаа болов.

Үүнд: 4 аймаг, 42 сумын 2038 шандаст хурдан хүлэг, мөн жороо морь уралдаж, шилдэг 192 бөх, 20-д харваач оролцсоны гадна Хонгор толгойд шагайн тойром, Тайгамд “Амьд гал” сэдэвт яруу найргийн баяр, шилмэл азарга, гүү шалгаруулах уралдаан үзэсгэлэн худалдаа, “Сайхан морьтон хос” шалгаруулах тэмцээн явагдсан байна.

68 жороо морь уралдсанаас:

– Баянхонгор аймаг Баян-Өндөр сум Б.Шагайн хээр

– Говь-Алтай аймаг Чандмань сум Н.Мижиддоржийн хүрэн

– Мөн аймаг Тонхил сум П.Шижээгийн хонгор халзан

– Мөн аймаг Дэлгэр сум Б.Лхажавын хээр

– Баянхонгор аймаг Баянцагаан сум Д.Баттөрийн алаг айрагджээ.

Сайхан хос морьтон шалгаруулахдаа, монгол морины үзэмж шинжийг тодруулж эдлэл хэрэглэлийн зохицлыг харгалзсан байна.

Үүнд:

1. Цоохор морьтой хос. Баянхонгор аймаг Баянцагаан сумын Түмэндэлгэр Аланзул

2. “Хонгор халзан жороо морьтой хос” Говь Алтай аймаг Тонхил сумын Ганхуяг, Улаанаа /энэ жороо морьд/

3. Баянхонгор аймаг Хүрээ марал сумын Алтан-Эрдэнэ, Чагнаадорж нарын “хос” халиун зүсмийн морьд шалгарчээ.

Шилмэл азаргаар:

1. Завхан аймгийн Сантмаргац сум Баасанжавийн хүрэн

2. Говь-Алтай аймаг Жаргалан сум Батбаатарын жороо бор

3. Мөн аймаг Чандмана сум А.Цогзолын халтар оржээ.

Ламын гэгээний даншиг наадам

– 1999 онд болж жороо морины уралдаанд Баянхонгор Богд сумын Ч.Цэдэндоржийн хонгор түрүүлжээ.

Хөвсгөл аймаг

– 1945 онд Мөрөн сум Жамъянсүрэнгийн жороо улаан манлайлжээ.1951 онд Хатгал сум Далхаагийн хар хээр магнайлж Бүрэн сум Самбуугийн саарал удаалжээ.

– 1953 онд Эрдэнэбулган сум Раднаагийн хонгор магнайлсан /Дээр өгүүлсэн түмэн төгрөгний хонгор морь мөн/

– 1956 онд Тариалан сумын Ядамсүрэнгийн саарал магнайлсан

– 1958 онд Шинэ Идэр сум Содномпилийн жороо бор магнайлсан

– 1961 онд Бүрэнхаан сум Дэндэвийн цагаан саарал магнайлсан

– 1962 онд Мөрөн сум Ж.Баадайн хүрэн морь магнайлж Бүрэнхаан сум Дэндэвийн цагаан саарал удаалжээ

– 1963 онд Төмөрбулаг сум Сосорын жороо цагаан магнайлсан

– 1991 онд Тариалан сум Б.Ганбаярын жороо хонгор магнайлжээ.

Categories
мэдээ улс-төр

М.Энхболдын охин Э.Хуланг ажлаас нь халж, МАН-аас шахаж эхэлжээ

2019 оны нэгдүгээр сарын 29-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал орсон. Энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, санал хураалтад 65 гишүүн оролцож, 43 гишүүн буюу 66.2 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь огцруулсан билээ.

Гэвч энэ бүхэн МАН-ын удирдлагуудад хангалтгүй бололтой. М.Энхболдын охин Э.Хуланг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дэд даргын үүрэгт ажлаас нь халав. Цаашлаад түүнийг МАН дахь сонгуульт ажлуудаас нь ч чөлөөлөх гэж байгаа гэнэ.
Өөрөөр хэлбэл М.Энхболдын охинг намаасаа шахаж гаргах нь зөв гэж МАН-ын удирдлагууд үзсэн бололтой.