Categories
мэдээ нийгэм

Хоёрдугаар сарын 15-нд болох үйл явдал

09.00 цагт МУИС-ийн хичээлийн I байранд тус сургуулийн эрдэмтэн багш нарын боловсруулсан өндөр түвшний 10 төсөл, залуу судлаачийн тэтгэлгийн 11 төсөл, инновацийн 4 төслийн санхүүжилтийн батламж гардуулах ёслол болно. Утас: 99002019

09.00 цагт Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт “Газрын харилцааны хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл ном”-ыг олон нийтэд танилцуулна. Утас: 99997605

09.00 цагт МХЕГ-т “Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний өнөөгийн байдал, анхаарах асуудал” уулзалт, хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Офицеруудын ордонд Зэвсэгт хүчний “Улаан од” сонин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн хүндэтгэлийн ёслол болно. Утас: 99121715

10.30 цагт Баянзүрх дүүрэгт байрлах “Бласт” компанийн мөсөн талбайд Канад дасгалжуулагч нар хоккейн сургалт зохион байгуулна. Утас: 99111925

10.30 цагт НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал болно.

11.00 цагт Засгийн газрын III байранд Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны нэгдүгээр сарын үзүүлэлтийг танилцуулна.

11.00 цагт Төрийн ордонд “МАНАН дэглэмийн эмрэг Монгол түмний нэгдэл”-ээс төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байгаа талаар УИХ-ын гишүүд мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Газрын тосны хөгжлийн шийдэл” ТББ-аас “Газрын тосны салбарт монголчуудын оролцоог нэмэгдүүлэх, тус салбарын өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр мэдээлэл хийнэ.

11.30 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эмээлтэд байрлах мах, ясны уураг, малын гаралтай тос бэлтгэх Протэйн үйлдвэрийн нээлтэд оролцоно.

13.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд хэвлэл, мэдээллийн байгууллагуудын удирдах ажилтнууд Жендерийн мэдрэмжтэй нийтлэлийн бодлогыг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурна.

15.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөний хаалтын ёслол болно. Утас: 99179899, 86885060

15.30 цагт ШУТИС-д “БНАСАУ-ын хөгжлийн түвшин, Удирдагч Ким Жөн Ирийн гүйцэтгэсэн үүрэг” сэдэвт уулзалт ярилцлага болно.

Categories
мэдээ цаг-үе

Б.Өлзийбаяр: Улс орны эдийн засгийн нөлөө бүхий компаниудыг хувьчлахдаа хөрөнгийн биржээр хувьчлах хэрэгтэй

Монголчууд үнэт цаасыг улаан, цэнхэр тасалбараар төсөөлдөг. Ихэнх иргэд тэр тасалбаруудыг ашиглаж чадаагүй. Ашигласан хэдийгээ олигарх хэмээн харааж байгаа. Гэтэл сүүлийн үед Монголын хөрөнгийн биржийн топ 20-д хувийн компаниуд хүчтэй орж ирсэн нь гадна, дотны санхүүчдийн анхаарлыг татаж байна. Энэ талаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗийн дарга Б.Өлзийбаяртай ярилцлаа.


-МХБ-ийн ТОП-д орчин цагийн сонгодог утгаар байгуулагдсан хувийн компаниуд ороод, танай холбоо хундага тулгаж байгаа гэх юм.

-Хундага тулгах нь ч юу вэ. Бид үнэхээр баяртай байгаа. Саяхан байгуулагдсан компаниуд ТОП 20 орно гэдэг нийгэм хувьцаа, түүний үр шимийг ойлгож эхэлсний дохио гэж харж байна.

Хувьцаа гэдэг юм нийгмийн амьдралд тийм чухал зүйл үү. Дэлхийн эдийн засгийг өнөөдөр хувьцааны өсөлт бууралтыг заадаг ногоон, улаан сум л шийдэж байна. Хувьцаа худалдан авна гэдэг бол мөнгө босгож байна гэсэн үг. Тэр хэмжээгээр үйлдвэрлэл тэлнэ. Бараа, үйлчилгээ, ажлын байр нэмэгдэнэ.

-Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил өнөөдөр ямар түвшинд байна?

-Хөрөнгийн зах зээлийг 1991 онд Монголын хөрөнгийн бирж байгуулагдсанаар тоолж эхэлдэг. Тэгвэл 28 настай гэж хэл болно. Өндөр хөгжилтэй орнуудын 200 настай биржүүдтэй харьцуулахад балчир. Гэхдээ хамт төрсөн арилжааны банкууд, ББСБ-тай харьцуулахад бас л удаан хөгжиж байгаа.

-Та хурал дээр “Дэлхийд бүх иргэд нь хувьцаатай цорын ганц орон бол Монгол” гэж ярьж байсан.

-Ягаан, цэнхэр тасалбарыг бүх иргэдэд олгосон. Энэ тасалбараар хувьцаа авах эрх тухайн үеийн бүх иргэнд нээлттэй байсан. Өнөөдөр Эрдэнэс Таван толгойн хувьцааг бүх иргэнд үнэгүй тарааж байна. Хувьцаа гэдэг чинь үнэгүй бүү хэл үнэтэй олдохгүй үе байдаг юм шүү дээ.

-Харахад бүгд хувьцаатай, гэхдээ ашиг нь ирэхгүй.

-Харин үүн дээр өнөөдөр бид дүгнэлт хийх хэрэгтэй болчихоод байгаа юм. Хөрөнгийн зах зээлд арай өөрөөр хандах ёстой. Бүх иргэдээ хоёр удаа хувьцаа тарааж өгсөн байхад хөрөнгийн бирж нь ч сэхээгүй, иргэд нь ашиг олоогүй байгаа нь хувьцааны агуулга улс төр болчихоод байгааг харуулж байгаа байхгүй юу. Хэрэв эдийн засгийн агуулгаараа явсан бол иргэдийнх амьжиргаа дээшилж эдийн засаг нь сэргэх ёстой байхгүй юу.

-Та саяхан баярлаад байгаагүй бил үү?

-Би хөрөнгийн бирж хөл дээрээ бослоо гэж хэлээгүй сэргэх эхлэл тавигдаж иргэд хувьцааны учрыг ойлгож эхэллээ гэж хэлсэн.

-Хятадад хөрөнгийн зах зээл маш эрчтэй тэлж байна гэсэн үнэн үү?

-Үнэн. Тэр хэрээр Хятадын эдийн засгийн өсөлт томорч байна. ТОП 20-д хувийн компаниуд орсон яагаад баярлах ёстой вэ гэвэл хувьцаа авсан иргэд ашиг олох нь тодорхой бол байна. Энэ хэрээр иргэн дэрэн дор хийсэн мөнгөө өсгөх боломж гарч байна. Тэр мөнгөө ямар нэгэн хадгаламж зээлийн хоршоонд биш өсөн тэлэх үйлдвэрлэлд оруулж байна. Хувьцаанаасаа ашиг хүртэнэ. Таны худалдаж авсан хувьцаа үйлдвэрлэл, үйлчилгээг санхүүжүүлж, ажлын байр үүсгэж байгаа юм.

-ТОП 20 гэдэг нь хамгийн найдвартай компани гэсэн үг үү?

-Тийм. Том, хөрвөх чадвар сайн, нээлттэй, сайн засаглалтай учраас ТОП гэж байгаа юм. Саяхан ТОП 20-ийн сагсанд өөрчлөлт орлоо. Энэ компаниуд орчин үеийн буюу манайх зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш хоёр үеийнхэн гэж хэлж болно. “Мандал даатгал”, “Ард даатгал”, “Лэнд.мн”, “Базальт”, “Айтүүлс” гээд бүгд хувийн компаниуд.

-Шинэ компаниуд яагаад ийм хурдан олон жилийн хур хөрөнгө, тушлагатай компаниудын зиндаанд оров?

-Хөрвөх чадвартай, үнийн дүнгээр илүү их хувьцаа нь арилжаалагдаж байна. Орчин цагийн хувьцаат компанийн жишиг тогтоож чадаж байна. Компанийн сайн засаглал гэдгийг харуулж чадаж байна. Арилжаа дууссаны дараа хувьцааны тайлангаа шууд олон нийтэд хүргэж чадаж байна. Шинэ бизнесийн жишгүүдийг тогтоож чадаж байна. “Мандал даатгал” фэйсбүүкээр лайв хийгээд санхүүгийн тайланг танилцуулж байгаа. Олон нийтээс асуулт аваад шууд хариулж байгаа. Компанийн сайн засаглалыг зүгээр нэг яриад суухгүй, шууд иргэдийн амьдралд мэдрүүлж байна шүү дээ. Сүүлийн үед хувьцаа авахдаа компанийн засаглалыг маш их хардаг болсон.

-МХБ яаж амь орж байна?

-Сүүлийн жилд маш олон рекорд тогтлоо. Анх удаа хөрөнгийн зах зээлд хамгийн олон IPO гаргасан. Зургаан удаа олон нийтээс хөрөнгө татлаа. Үнэт цаасны арилжааны үнийн дүн түүхэн рекордыг эвдсэн. Өнгөрсөн хувьцааны арилжааны үнийн дүн 210 тэрбум төгрөгт хүрлээ. 2012 оны рекордыг 45 хувиар давуулсан. Үүнийг л МХБ амиллаа гэж хэлээд байгаа юм л даа. Дээр нь түүхэндээ хамгийн их бонд арилжсан жил. Гэхдээ олон нийтэд биш хаалттай хүрээнд гаргасан.

-Бондыг хаанаас гаргав?

-Хувийн компаниудаас. Бидний мэдэх “Урбан жийнс”, “Бэрс капитал”, Лэнд.мн” компани бонд гаргасан.

-Засгийн газрын бонд гарч байгаа юу?

-Гарч байгаа. Гэхдээ хаалттай хүрээнд.

-Энэ нь сайн уу, муу юу?

-Сайн. Хаалттай хүрээнд маш олон бонд гарсан. Үүгээр л энэ зах зах зээл сэргэж байгаа нь харагдаад байгаа юм. Иргэдийн хувьцаа, бондод итгэх итгэл өндөр байгаа биз дээ.

-Ашгийн хүлээлт хэр байгаа бол?

-Өндөр. “Лэнд.мн” жилийн дотор 2.5 тэрбум төгрөгийн цэвэр ашиг хийлээ. Энэ нь цагийн хэрэгцээг хэрэглээ болгох цэгийг маш сайн олж харсан гэсэн үг. Гоё үг гарсан байсан. “Чи гар утас авч яах гэж байгаа юм” гэсэн чинь “Лэнд.мн-ээс зээл авах гэж“ гэсэн байгаа юм. Гар утас чухал хэрэглээ билээ. Түүнээс илүү хэрэглээг залуучууд олж харлаа шүү. Хараад зогсохгүй хэрэгжүүлж чадсан.

-Банкны зээлийн хүү 18 хувь байгаа нь зээлийн эрэлтийг харуулж байна. Гэтэл нөгөө талдаа Голомт банк хуримтлал үүсгэхийг уриалж иргэдэд тодорхой хэмжээний мөнгө байгаа гэж үзэж байна уу?

-Байгаа байх гэж бодож байна. Тэр бүү хэл бага багаар хувьцаа руу орж байх шиг байна. Гэхдээ энэ жил бид олон нийтэд хөрөнгийн зах зээлийн шинэ бүтээгдэхүүнээр бэлэг барина. Өнгөрсөн онд хувьцаа гаргасан бол одоо бонд гаргана. Бонд нь банкинд хүүтэй мөнгө хадгалуулахтай төстэй. Хувьцаа бол ашиг хүртэнэ.

-Жишээ байна уу?

-“Сүү” хувьцаат компани жилийн 17 хувийн хүүтэй бонд гаргасан. Зургаан тэрбум төгрөгийн бонд арилжаалсан. Энэ зургаан тэрбум төгрөгөөр компани техник, тоног төхөөрөмж, технологио шинэчилснээр ажлын байрнаас гадна малчдын орлого нэмэгдэнэ. Дотоодын үйлдвэрлэл өргөжнө. Та банкинд 15 хувиар мөнгөө хадгалуулах уу, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих шууд хөрөнгө оруулалт болох 17-18 хувийн хүүтэй бонд авах уу гэдэг сонголттой болж байгаа юм.

-“Сүү” компанийн бондоос боссон зургаан тэрбум төгрөг дотоодоос боссон уу?

-Дотоодоос биржээр гарсан болохоор мэдэгдэнэ л дээ. Бонд гаргах компаниуд маш их байна.

-Тэгээд яагаад өнөөг хүртэл гаргаагүй юм бэ?

-Хууль эрх зүйн орчин, туршлага гээд олон хүчин зүйлс нөлөөлж байна л даа. Хугацаа алдах гэдэг том аюул байна.

-Хугацаа алдах аюул гэдэг нь?

-Хувьцаа гаргана гэдэг иргэдээс хугацаагүй, хүүгүй мөнгө татаж байгаа юм. Харин бонд гаргана гэдэг нь хугацаатай, хүүтэй мөнгө зээлэхийг хэлнэ. Гэтэл нэг жилийн хугацаатай бонд гаргах гэж хөөцөлдөхөд 6-8 сар болчихоор хамаг ажил нь сүйрч байгаа байхгүй. Манай ихэнх бизнес улирлын чанартай. Манай холбоо МХБ, Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч ажиллаад яаж бонд гаргах орчинг сайжруулах талаар ажиллах гэж байна.

-Нийгэмд хувьцаа, бонд гаргах таатай нөхцөл бүрдлээ. Харин МХБ энэ бүхэнд бэлэн үү?

-МХБ ахисан түвшинд гарах ёстой. Энэ зайлшгүй хувьчлах шаардлагатай гэсэн үг. Зөвхөн МХБ биш энэ зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит хэд хэдэн байгууллага бий. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Арилжааны төлбөр тооцооны төв гэх мэт. Эдгээр байгууллагуудыг зайлшгүй хувьчлах шаардлагатай.

-Төрийн өмчит үйлчилгээний байгууллагыг хувьчлаад амжилт олсон жишээ байна уу?

-Байлгүй яах вэ. “Монгол шуудан” компани 100 хувь төрийн өмчит компани байсан. Энэ компанийн 34 хувийг МХБ-ээр хувьчилсан. Энэ компани өнөөдөр ямар түвшинд очсон гэж бодож байна.

-Ямар?

-Алдагдалтай шахам ажиллаж байсан “Монгол шуудан” компани өнгөрсөн жил ашигтай ажилласан. Нэг хувьцаа нь 180 төгрөгөөр арилжаалагдсан. Өнөөдөр 600-800 төгрөгөөр үнэлэгдэж байна. Энэ жилийн эхний зургаан сард өнгөрсөн жилийн ашигтай тэнцэх ашиг хийсэн. Энэ компанийн засаглалд хувийн хэвшил орсны үр дүн. Хятадын эдийн засгийн хөгжлийн нууц өмч хувьчлал. Төрийн өмчийг хувьчлахдаа хувьцаагаар хувьчилж байна. Биржээр хувьчилбал хэн нэг нь давуу эрх эдлэх, авлигад өртөх гэх мэтийн ёс бус зүйлс гарахгүй. Хятад төр нь өөрөө тугаа мандуулж хувьчлал хийж байна. “Монгол шуудан”-гаас хойш хувьчлал явагдсангүй. “Цахилгаан холбоо”-ны хувьцааг авсан солонгосууд “Монголчуудтай ажиллах хэцүү юм байна” гээд хувьцаагаа буцааж төрд өгч байна. Төр компанитай байж яах гээд байгаа юм бэ. МИАТ-ээс эхлээд хувьчлах хэрэгтэй.

-Үнэт цаасны мэргэжилтэнд төрийн өмчийг хувьчлах бэлэн жор байна уу?

-Маш олон арга бий. Улс орны эдийн засгийн нөлөө бүхий компаниудыг хувьчлахдаа хөрөнгийн биржээр хувьчлах хэрэгтэй.

-МИАТ-ийг яаж хувьчлах вэ?

-Эхлээд хөндлөнгийн аудит, хуулийн байгууллага оруулж тэнд ямар идээ бээр байгааг цэвэрлэх хэрэгтэй.

-Тэгвэл хэзээ ч хувьчлагдахгүй байх даа.

-Хувьчлал үүнээс л эхэлнэ. Гарцаагүй шаардлагатай арга хэмжээ.

-Дайны эрсдэлийн сан гэдэг шиг үерийн, шуурганы эрсдэлийн сан гээд гараад ирвэл яах вэ?

-Даван туулахаас л өөр арга байхгүй.

-Та МИАТ-ийн хувьцааг авах уу?

-Дуртайяа авна.

-Яагаад?

-Энэ бол том зах зээлтэй монополь компани. Өндөр ашиг хийх боломжтой. Хувьчлагдсан тохиолдолд хувьцаа нь ирээдүйд үнэд орно.

-МИАТ-ийн сайхан сурталчилгаа байна.

-Би одоогийн МИАТ-ийг яриагүй. Хувьчлагдах МИАТ-ийн хувьцааны тухай ярьж байна шүү дээ. “Аэро Монголиа” гэдэг жижиг компани ашигтай ажиллаад байхад МИАТ бол өндөр ашиг олно. Ингэхийн тулд хувийн хэвшлийг оруулах хэрэгтэй. Компанийн засаглалыг сайжруулж нээлттэй болгох хэрэгтэй. МИАТ чинь бүх нислэгийг монопольдож байгаа болохоор өндөр ашиг олно.

-Та хувьчлах төрийн өмчит компанийн нэрэнд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийг оруулсан. Энд их хэмжээний үнэт цаас эзнээ олохгүй хэвтэж байна гэж хэдэн жилийн өмнө ярьж байсан. Хэвээрээ юу?

-Хэвээрээ.

Эздийг зарлаж болохгүй юу?

-Яг бид энэ асуудлаар ярилцаж байгаа. Тун удахгүй шийдэлд хүрнэ. “Лэнд.мн”-ээс зээл авах гэж утастай болж байна гэдэг чинь бидний үйлчилгээ утсан дээр очих шаардлагатайг харуулж байгаа юм. Бидний үйлчилгээ гар утсан хүрэх ёстой. Хүмүүс надаас “Хэзээ брокерууд цахимжих юм бэ. Утсаараа ормоор байна шүү дээ” гэж асуудаг.

-Иргэд боловсорчихоод байдаг. Үйлчилгээ нь хоцрогдож байна гэсэн үг үү?

-Тийм. Хөрөнгийн зах зээлийн нэг зовлонтой юм нь олон дамжлагатай. Банкны гүйлгээ хийхэд иргэн зөвхөн банктай л харьцана. Гэтэл хувьцаа худалдан авахад бирж, брокер, хадгаламжийн төв, гүйлгээний төв, банк гээд баахан дамжлага байна. Нэг давуу тал нь бүх байгууллагууд цахимжих шаардлагатай гэдэг дээр нэгдсэн. Ажилдаа орсон.

-Танай салбарт бодлогын хувьд ахиц гарч байна уу?

-Байна. Эхний ээлжинд Ч.Хүрэлбаатар сайд мэргэжлийн байгууллагын удирдлагад мэргэжилтнүүдийг тавьдаг болсон.

Үргэлжлэл бий.

Categories
мэдээ цаг-үе

A Cool: Gee! заваан дуунуудаа бүгдийг нь устга

Дуучин A Cool буюу Б.Анхбаяртай ярилцлаа.


-Та өөрийнхөө фэйсбүүк хуудсаар дамжуулж реппер Gee-д хандаж хэдэн үг хэлсэн нь олон хүний анхаарлыг татаад байна. Яагаад ийм бичлэг хийх болов?

-Би сурган хүмүүжүүлэгч багш хүн. Манай өвөө, эмээ багш. Удмаа харахаар манайхан голдуу багш, сурган хүмүүжүүлэгч улс байдаг юм. Миний хувьд оюутан ахуй цагаасаа “Найрамдал” зусланд багшилсан. Миний санааг зовоосон нэг том асуудал байдаг. Бидний ирээдүй, хойч болох залуус хүүхдүүдэд маш их санаа зовдог. Яагаад вэ гэвэл тэднийг урлагаар дамжуулж соён гэгээрүүлэх ёстой. Энэ ажлыг хийх ёстой хүмүүс нь урлагийн хүмүүс юм. Хүүхэд, залуус урлагийнхныг дуурайллаа болгож, баатраа болгож даган дуурайж, хийсэн үйлдэл болгоныг нь харж, сонсч, үзэж байдаг. Би юунд бухимдаж ингэж сошиалд өөрийнхөө үзэл бодлыг хурцаар илэрхийлэв гэхээр нэгдүгээрт, хүүхдүүдийн төлөө хийсэн үйлдэл.

Хоёрдугаарт, би урлагийн хүн боловч хип хопоос өөр, поп чиглэлийн дуу дуулдаг. Гэтэл хараал хэлдэг дуундаа миний нэрийг оролцуулсан. Тэр хүний эхэлж хийсэн үйлдэлд хариу болгож хэлсэн л зүйл байгаа юм.

-Gee-гийн зарим дуунууд хүүхдүүдэд буруу үлгэр дуурайл үзүүлж байгаа гэдэгтэй ихэнх эцэг эхчүүд санал нэгдэх байх шүү?

-Манай орон Америк биш шүү дээ. Тэр чинь өрнийн соёлтой, тал талаас цугларчихсан олон үндэстний орон байхгүй юу. Хип хоп гэдэг урлаг чинь тэндээс үүссэн. Монгол Улс бол монгол үндэстэн байхгүй юу. Бид өвөг дээдсээ сонсдог, тэднийхээ хууч яриа, ардын аман зохиолыг дээдэлдэг. Монгол хүн амны билгээрээ. Бид багадаа үлгэр сонсч өссөн. Монголд 1990-ээд оноос хойш хип хоп хөгжсөн. Хип хоп хөгжихдөө шууд хараал дуулж гарч ирээгүй. Монголын хип хопчид хайрын тухай, ээж, аавыгаа хайрлах тухай, эх орноо хайрлах тухай дуулж л анх гарч ирсэн. “Хар сарнай” хамтлаг ч тэгж гарч ирсэн. Дуунуудад нь нэг ширхэг ч хараалын үг байгаагүй. Гэтэл энэ Мөнх-Эрдэнэ (Реппер Gee) гэдэг нөхөр анх гарч ирсэн цагаасаа авахуулаад л хүн муулаад, хараал хэлээд, эмэгтэй хүнийг доромжлоод бүгдийг муулсаар ирсэн. Тэгчихээд өөрийгөө урлагийн хүн биш гэдэг.

-Өөрийгөө сэтгүүлч гээд байдаг?

-Хараал хэлж байгаа нь сэтгүүлчийн ажил биш байхгүй юу. Орчин цагт өөр болсон. Нийгмийг шүүмжилж болно шүү дээ. Эмэгтэй хүнийг, хүүхдийг, тэр дундаа хүнийг доромжлох агуулгатай ёс бус хэллэгтэй дуунуудыг хийж болохгүй гэдгийг л би хэлээд байгаа шүү дээ. Шүүмжилж болно. Нийгмийг шүүмжлэх эрх байгаа. Гэтэл тэр хүний ихэнх дууны өнгө аяс нь хүмүүсийг муулдаг. Урлаг соёлын, нэг тогоон дотор байгаа хүмүүсээ дандаа муулдаг, хүмүүсийг муулдаг, эмэгтэй хүнийг муулдаг. Та бүхэн дуунуудыг нь youtube-гаас хайгаад сонсоод үзээрэй. Айхавтар айхавтар нэртэй дуунууд байгаа. Эмэгтэй хүнийг үзэн ядаж доромжилсон дуу нь ч байдаг. Энэ бүх заваан дуунуудаа бүгдийг нь устгаач ээ. Энэ дуунуудыг та бүгдийг нь устгах ёстой. Ирээдүйд түүний хүүхэд том болно. “Миний аав ямар муухай дуу дуулсан юм бэ” гэж хүүхэд нь бодно. Тэрнээс нь сэргийлж л урьдчилж хэлж байгаа юм, нэгдүгээрт. Хоёрдугаарт, бидний үеийнхэн хэзээ ч реппер Gee гээд байгаа нөхөр шиг “баатар”-тай байгаагүй. Миний, бидний сонсч өссөн хамтлаг, дуучид дандаа гэгээлэг, эвтэй найртай, хүнийг хайрлах дуулдаг байсан. Би тэднийг сонсч өссөн учраас өнөөдөр урлагийн хүн болсон. Одооны хүүхдүүд тэр харааж доромжилсон үгтэй дууг сонсч байгаа юм чинь тэднийг ямар ирээдүй хүлээж байгаа бол, тэд ямар хүн болж төлөвших юм бэ. Энэ л асуудлын гол нь болоод байгаа юм.

-Ах нь сургаж дүү нь сонсдог гэгчээр та реппер Gee-д хандан ийнхүү сануулж хэлж байгаа нь зөв л дөө?

-Үүнийг эерэг утгаар нь ойлгож авах хэрэгтэй. Энэ шоу биш. Хүүхдүүдийн төлөө хэлж байна. Би Хүүхдийн элч дуучин хүн. “Ice top” хамтлагтай нийлж хүчирхийллийн эсрэг дуу хийж, Unfriend хөдөлгөөн өрнүүлж, дуу хийсэн хүн. Хийж байгаа ажлуудыг минь үгүйсгээд хүнийг муулж, гүйтгэж доромжилж байна. Ийм заваан юм хэрээс хэтэрлээ. Тэр дундаа урлагийнхнаа муулж байна. Тэгэхээр хүүхдүүдэд урлагийнхны тухай буруу мэдээлэл очоод байгаа юм. Хийсэн бүтээснийг нь үгүйсгээд байна. Gee бол энэ бүхний суурийг тавьсан хүн. Суурийг нь тавьсан хүн болохоор дараа дараагийн удаад ч би тэмцэнэ.

-Бичлэг хийсний дараа урлагийнхан тантай холбогдсон уу. Тэд юу гэж байх юм?

-Бүгд ярьсан. Олон хүн ярьсан. Гавьяатууд, дуучид, жүжигчид бүгд ярьж “Анхбаяр аа, энэ зөв өө. Энэ хүн арай дэндэж байгаа юм. Энэ асуудлыг бид бодоогүй биш, бодож байгаа. Энийг яаж илэрхийлж гаргаж ирэх вэ гэж хүлээж байсан. Харин чи бухимдлаа илэрхийлж түрүүлээд дуугарчихлаа. Бид чамтай хамт байгаа шүү. Хүүхдүүд минь өнөөдөр ийм хараал хэлсэн дуу сонсч өсөх ёсгүй” гэцгээсэн.

-Өөрт нь хандаж үг хэлсний дараа Gee тантай холбогдсон уу, ямар нэгэн хариу илэрхийлэв үү?

-Огт холбогдоогүй. Энэ дуу нь нэг жилийн өмнө гарсан юм билээ. Тухайн үед би сонсоод гайхсан. Яагаад энэ хүн намайг гэнэт учир зүггүй доромжлох болов. Урьд нь иймэрхүү дуунууд гаргахад нь шүүмжлэлтэй хандаад явж байсан л даа. Би тэр хүнийг эр хүн шиг надтай яриад, иймэрхүү дуу хийчихлээ гээд түрүүлж сонсгож болох байсан. Нөхөрсөг шүүмжлэл бол байж болно. “Чи ийм юман дээрээ алдаад байна шүү” гэж утсаар шүүмжилж хэлж болно. Гэтэл уран бүтээл дээрээ хүнийг доромжилсноо оруулах ямар шаардлага байгаа юм. Би хүнээр доромжлуулчихаад юу гэж тэр хүн рүү түрүүлж ярих юм бэ, эрүүл ухаанаар бодоход. Тэр хүнтэй уулзаад ч юм уу, бид хоёрын хооронд ямар ч асуудал гараагүй. Энэ удаад энэ бүх шүүмжлэлийг минь доог тохуу болгоод л “Энэ хүн надаар шоудаж байгаа юм. Энэ хүний карьер нь уначихсан. Надаар далимдуулж карьераа өсгөх гэж байгаа юм” гэсэн. Тийм юм гэж юу байхав. Энд дуунууд огт хамаагүй шүү дээ. Би энд хүний хүмүүжил ёс суртахууны талаар яриад байгаа юм. Үүнийг өөгшүүлээд байвал нэгнийгээ доромжилж болдог юм байна, хэн нэгнийг дуундаа хараал урсгаж оруулж болдог юм байна гэсэн ойлголтыг төрүүлж болохгүй шүү дээ. Үүнийг л таслан зогсооё гээд байгаа юм.

Энэ чинь соёлт нийгэм. Ухамсарт нийгэм. Монгол хүн хуульдаа захирагдах ёстой. Хууль, дүрмийн дагуу амьдрах ёстой. Монгол хүүхдүүд маань сайхан дуу сонсох ёстой. Сайхан орчинд амьдрах ёстой. Хангалттай муухай юм Монголоор дүүрэн байна. Нэгнийгээ муулдаг, гүтгэдэг, доромжилдог. Үүнийг больё. Дээрээс нь хараал болгонтой, хүн доромжилсон дуунуудаас татгалзъя. Зөвхөн намайг доромжлоогүй юм. Хүнийг, эмэгтэй хүнийг доромжилсон эдгээр дуунуудыг устгуулахын төлөө би явна.

Тэгээд би сүүлдээ хэлээд ойлгохгүй байвал эр хүн шиг рингэн дээр сайхан тулалдъя гэж урьсан. Тэр бодол минь хэвээрээ байгаа.

-Та хуульчид хандсан уу?

-Энэ чинь хүний нэр хүндэд шууд халдаж байгаа байхгүй юу. Хүний хийсэн бүтээснийг бүгдийг нь үгүйсгэж байна. Хууль дүрмийн талаас нь харвал энэ хүн асар их зөрчилтэй юм хийж байна гэсэн үг. Би хуулийн байгууллагад хандаж болно. Гэхдээ тэр хүн ухамсарт хүн мөн юм бол тийм зүйлд хүрэхээс өмнө хараалтай муухай дуунуудаа устгах хэрэгтэй байна. Ухамсартай хүн л юм бол өөрөө өөрийнхөөрөө шийдэх байлгүй л гэж бодож байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Хар тамхи цар тахлын хэмжээнд очив уу” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Хар тамхи цар тахлын хэмжээнд очив уу” хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: Ирэх онд инфляцийн түвшинтэй уялдуулж цалин нэмэгдүүлэх арга хэмжээ авах нь тодорхой гэв.

С.Зориг агсны нэг ангийнхан хэмээн “Нэг ангийнхан” нүүрт бичжээ.

“Баримт, үйл явдал” нүүртKFC-гийн хоолноос болж гурваас 14 насны 20 гаруй хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна гэжээ

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин: Манайх иргэнийхээ эрхийг орхигдуулж төрөө бөөцийлсөн хуулийн философитой хэмээн “Эрх зүй” нүүрт ярьжээ.

“Дэлхийн мэдээ” нүүрт Ойрхи-Дорнодын асуудлыг хэлэлцэж байна хэмээв.

Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа: Хот тэлэх боломжтой байршлуудад газар олгодог ч дэд бүтэцгүйн улмаас суурьшил үүсдэггүй хэмээн “Улс төр” нүүрт өгүүллээ.

Б.Эрдэнэбат: Дүүгийн минь үхэл золгүй мэтээр дарагдаад өнгөрөөсэй гэж бодохгүй байна хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт бичжээ.

МУСТА, дуучин Э.Чулуунчимэг: Бүсгүй хүний дотоод сэтгэл, гэгээлэг сэдвүүдийг хөндсөн дуунуудаа цомогтоо багтаасан хэмээн “Уран бүтээлч” нүүрт бичлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ эдийн-засаг

Өнөөдрийн арилжаагаар 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ

Хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 144,043,296 төгрөгийн үнийн дүн бүхий 317,698 ширхэг хувьцаа арилжсан байна. Үүнээс 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ремикон” ХК (RMC+7.41%) болон “Монгол Шуудан” ХК (MNP+7.27%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК (ERDN-5.29%) болон “Хөх Ган” ХК (HGN-4.13%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. “TOP 20” индекс 0.93 хувиар өсч 21684.17 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,500,274,395,114.14 төгрөг боллоо.

Categories
мэдээ нийгэм

Их эмч, хөргөлтийн инженер, нягтлан бодогч, хүнсний технологич, барилгын болон механик инженер дутагдалтай байна

Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Хөдөлмөрийн зах зээл ба төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны дүнг танилцуулав. Үүнд ажиллах хүчний хомсдол орсон салбарыг мэргэжлийн ангиллаар нь танилцуулсан юм. Ингэхэд дээд мэргэжилтэй боловсон хүчин гэхэд их эмч, хөргөлтийн инженер, нягтлан бодогч, хүнсний технологич, барилгын болон механик инженер дутагдалтай байгаа гэнэ. Тэгвэл мэргэжил боловсролынхон дунд засалчин, шаварчин, худалдагч, оёдолчин, тогооч, гагнуурчин, мужаан, сувилагч, архитехтур хомсдолтой байгаа аж. Харин энгийн ажил мэргэжилд барилгын туслах ажилтан, албан байгууллагын үйлчлэгч, жижүүр, үйлдвэрийн ажилтан дутагдалтай байгаа юм байна.

Зөвлөгөөнийг нээж ХНХ-ын сайд С.Чинзориг “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжлийн бодлоготой уялдуулан, тэргүүлэх чиглэлийн салбарын зонхилох мэргэжлээр төрөлжүүлэн хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын харьяа байсан Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийн газрыг татан буулгаж, ХНХЯ-нд бодлогын газар болгож, МСҮТ, политехник коллежийн ТУЗ-ийг аймаг, орон нутгийн удирдлага ахлаж байхаар зохицуулсан нь мэргэжлийн боловсрол, сургалтын элсэлтийг бүс нутаг, орон нутгийн онцлог, хөгжлийн бодлоготой уялдуулсан юм. Цаашлаад, мэргэжлийн боловсрол, сургалтын “Багшийг компьютержүүлэх” төсөлд нийт хоёр тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж, МСҮТ, политехник коллежид суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлгийг олгохоор болж, үүнийг суралцагсдын дансанд цахимаар шууд олгохоор зохицуулж байгаа. Мэргэжлийн боловсрол, сургалтын багш, албан хаагчдын цалингийн тав хүртэлх хувийн урамшууллыг 10 хувь болгож, тэдний цалин хөлсийг 2018-2019 онд нийт гурван удаагийн дүнгээр 30.8 хувиар нэмсэн” хэмээв.

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 83 МСҮТ, политехник коллежид 37 мянган суралцагч суралцаж, 4624 багш, ажилтан ажиллаж байна. Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын төгсөгчдөөс ажил хайгчдын 76 хувь нь нийслэлийг тойрсон бүсүүдэд байдаг гэнэ. Харин бусад орон нутагт ажилгүй хэрнээ, бүртгэлгүй байдаг байна. Тиймээс хөдөлмөрийн бирж дээр тэднийг бүртгэх ажлыг эрчимжүүлэх, мөн орон нутагт ажлын байр бий болгох нь чухал гэдгийг энэ үеэр онцоллоо. Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харахад эрүүл мэндийн салбарын хөдөлмөр эрхлэлт хамгийн их буюу 82.4, эрчим хүчний салбарынх 78.8 хувьтай байгаа юм байна. Харин ажиллах хүчний хомсдолд орсон барилгынхны хөдөлмөр эрхлэлт 63 хувьтай байгаа гэнэ. Барилгын салбар ажиллах хүчний хомсдолтой байгаа хэрнээ төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт нь дээрх хувьтай байгаа нь анхаарал татсан зүйл юм. Тэгэхээр хөдөлмөрийн зах зээл дээр хөдөлмөр эрхэлж буй хүмүүс мэргэжлээрээ хөдөлмөр эрхэлж буйд анхаарах хэрэгтэй аж.

Categories
мэдээ нийгэм

Москва-Улаанбаатарын чиглэлд нисэх онгоцны багтаамжийг нэмэгдүүлнэ

ОХУ-ын иргэний агаарын тээврийн “Аэрофлот” компани энэ зун Москва-Улаанбаатарын чиглэл дэх нисэх онгоцны багтаамжаа нэмэгдүүлэх болсон талаар тус компанийн Скандинав-Финландын бүсийн төлөөлөгчийн газар мэдээлжээ.

Тодруулбал, “Аэрофлот” зорчигчдын тоог нэмэгдүүлэх үүднээс энэ оны зуны улирлын оргил үе буюу зургадугаар сарын 2-ноос есдүгээр сарын 30-ны хугацаанд Москвагийн “Шермьетево” онгоцны буудал-Улаанбаатар хотын “Чингис хаан” онгоцны буудал чиглэлд “Боинг” 737-800 нисэх онгоцны оронд багтаамж сайтай “Аirbus” A330-200 онгоцоор өдөр бүр нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа аж. Ингэснээр Москва-Улаанбаатар чиглэлд 2012 оноос хойш анх удаа оргил үед багтаамжтай сайтай онгоц хөөргөх аж.

Categories
мэдээ нийгэм

Явган хүний зам арга хэмжээг үргэлжлүүлнэ

Нийслэлийн Засаг даргын 2018 оны наймдугаар сарын 31-ний өдрийн “Явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/809 дүгээр захирамж гарч, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах зохион байгуулалтын арга хэмжээ Нийслэлийн Газрын албанаас зохион байгуулан ажилласан.

Уг захирамжийн дагуу иргэдийн саналд үндэслэн явган хүний зам хаасан 50 хаалт, хашаа, өргөтгөл, шат зэрэг объектуудыг чөлөөлөх арга хэмжээ авсан билээ. Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээний талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.

Явган хүний зам хааж баригдсан хашаа, хайс, өргөтгөл, шат зэрэг 62 объектыг чөлөөлөх талаар иргэдээс санал ирүүлснийг холбогдох эх үүсвэрээс авч нэгтгээд байгаа бөгөөд эдгээр байршлуудыг судалж, зөрчил арилгах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Орхон аймаг өөрсдөө шахмал түлшээ үйлдвэрлэх боломжийг судалж байна

Орхон аймагт айл, өрх болон аж ахуйн нэгж байгууллагууд жилд дунджаар 34 мянган тн шахмал түлш хэрэглэх судалгаа гарчээ. Үүнийг аймагтаа үйлдвэрлэх боломжийг орон нутгийн удирдлагууд судалж байна. Мөн шахмал түлшний үйлдвэр байгуулах талаар нэг иргэн, нэг аж ахуйн нэгж аймгийн ЗДТГ-т хүсэлт гаргаад байгаа ажээ.

Орхон аймаг 28 мянган өрхтэй. Үүний 17 мянга нь гэр хороололд амьдардаг. Тус аймагт шахмал түлшний үйлдвэр байдаггүй тул түүхий нүүрс хэрэглэдэг. Нэг өрх дунджаар 2-4 тонн нүүрс хэрэглэдэг байна.

Монгол Улсын Засгийн газраас айл, өрх албан байгууллагыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглох, хязгаарлах шийдвэр гарсаны дагуу “Таван Толгой түлш” ХХК коксжуулсан нүүрсийг шахмал түлш болгон хэрэглэх бэлтгэл ажил өрнөж байгаа. Шахмал түлшний үйлдвэр нь жилд дунджаар 500 мянган тн түлш үйлдвэрлэх боломжтой бөгөөд эхний ээлжинд Улаанбаатар хотын хэрэгцээг хангах гэнэ. Иймд Орхон аймаг өөрсдөө шахмал түлшээ үйлдвэрлэх боломжийг судалж байна.

Categories
мэдээ улс-төр

Хошууч генерал А.Ганбатыг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилох саналыг Ерөнхийлөгч дэвшүүлсэн байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны арваннэгдүгээр сард зарлиг гаргаж Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Г.Давааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Удахгүй түүнийг өөрийнхөө Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөрөө томилсон. Харин түүнээс хойш гурван сар орчмын хугацаа өнгөрч байгаа ч Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилсонгүй. Зэвсэгт хүчний тухай хуульд “Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг УИХ-тай зөвшилцөн томилно” гэж заасан байдаг юм. Үүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох тухай тогтоолын төслийг энэ сарын 2-нд буюу УИХ-ын намрын чуулган завсарлах өдөр өргөн барьсан. Тухайн өдөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Зэвсэгт хүчний жанжин штаб бол удирдлагагүй удаж болдоггүй алба. Уг нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг нь чөлөөлсөн өдрөө дараагийн даргыг нь томилж байх ёстой. Зэвсэгт хүчинд харамсалтай үйл явдлууд тохиолдсон. Тиймээс Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг яаралтай томилох нь зүйтэй. Зэвсэгт хүчний хариуцлагыг сайжруулах, эзэнтэй болгох шаардлагатай байна” хэмээн санал гаргасан боловч УИХ-ын дарга оройтож өргөн барьсан учраас хэлэлцэх боломжгүй хэмээн хойшлуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу хошууч генерал А.Ганбатыг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилох саналаа зөвшилцөхөөр УИХ-д өргөн барьсан юм байна. УИХ-ын дарга Г.Занданшатар битүүний өдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг хуралдуулахдаа “Ээлжит бус чуулганаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилохгүй бол болохгүй. Сүүлийн үед цэрэг арми дээр болж байгаа асуудал олны анхаарлыг татаж байна” гэсэн юм. УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх гуравдугаар сарын эхээр хуралдуулна гэсэн мэдээлэл бий. Тэр болтол Батлан хамгаалахын сайд асан Ж.Энхбаяр гишүүний хэлснээр нэг өдөр ч эзэнгүй байж болохгүй энэхүү албан тушаал хоосон байх бололтой.

Энхийн цагт цэрэг эрс амиа алдсан тохиолдол гарч зэвсэгт хүчний удирдлагуудаас хариуцлага нэхсэн өдрүүд үргэлжилж байна. Яг энэ үед зэвсэгт хүчнийг цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах үүрэгтэй дээд байгууллага албан ёсны удирдлагагүй байж таарлаа. Олон нийт Батлан хамгаалах яам, тус салбарын сайдаас хариуцлага нэхэж байгаа ч жинхэнэ хариуцлага хүлээх байгууллага, албан тушаалтан бол Зэвсэгт хүчний жанжин штаб, түүний удирдлага юм. Батлан хамгаалахын сайд бол Зэвсэгт хүчний тухай хуульд заасны дагуу зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг хэрэгжүүлдэг. Хэрэв Зэвсэгт хүчний жанжин штабын дарга үүргээ гүйцэтгэж байсан бол хоёр ч зэрэг амиа алдсан энэ тохиолдолд хариуцлага хүлээх байсан биз. Энэхүү харамсалтай үйл явдалтай холбоотойгоор зэвсэгт хүчний нэр хүнд унаж буй таагүй цаг үед хошууч генерал А.Ганбат Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилогдох бололтой. А.Ганбат нь одоо тодорхой алба хашдаггүй бэлтгэл хошууч генерал юм. Тэрээр 1979 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургуульд элссэн цагаасаа хойш зэвсэгт хүчинд алба хааж, хашиж иржээ. Хамгийн сүүлд Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч даргаар ажиллаж байгаад 2010 онд албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөс хойш бэлтгэл хошууч генерал болжээ. А.Ганбат албан тушаалаасаа чөлөөлөгдсөнийхөө дараа тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захидал бичсэн байна. Тэрээр захидалдаа “Эх оронд хэрэгцээтэй цагт өргөсөн тангарагтаа үнэнч байж зэвсэгт хүчиндээ эргэн ирж үүрэг гүйцэтгэхэд би бэлэн байна” хэмээн бичиж байжээ.