Categories
мэдээ улс-төр

Ё.Баатарбилэг: Салбарын бүх байгууллагууд газраасаа нэг метрийг ч алдаж болохгүй! Алдвал яваарай

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг харьяа байгууллагуудын удирдлагатай салбар бүрээр нь уулзаж, санал сонсох ажил хэрэгч уулзалт өрнүүлж байна. Энэ хүрээнд өчигдөр соёл урлагийн байгууллагын захирлуудыг хүлээн авлаа.

Сайд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, орлогоо захиран зарцуулах эрхтэй болгох хоёр асуудлыг шийдвэрлүүлж чадсанд талархаж буйгаа уулзалтад ирсэн захирлууд илэрхийллээ. Соёл урлагийн байгууллагуудын хувьд барилга байгууламж хуучирсан, даац хэтэрсэн, шинээр барихад газрын асуудал хүндрэлтэй зэрэг нийтлэг бэрхшээл тулгамдаж байна. Мөн соёлыг хөдөө орон нутагт түгээхэд машин техникийн асуудал тулгардаг болохыг хэлж байна. Захирлуудын олонх нь 10 аас дээш жил ажилласан туршлагатай ч шийдэж болмоор асуудлыг шийдвэрлээгүй байгааг сайд шүүмжиллээ. Уулзалтын төгсгөлд БСШУС-ын Сайд Ё.Баатарбилэг дараах чиглэлийг өглөө.

  • Чойжин ламын сүм музейн газрын асуудал яригдаж байна. БСШУС-ын салбарын байгууллагууд газраасаа нэг метрийг ч алдах ёсгүй. Байгууллагууд газрынхаа баталгаажуулалтыг сайн хийгээгүйгээс ийм асуудал гардаг. Хэрэв арилжсан, ашиг хонжоо харсан нөхдүүдийн халдлага явуулгад өртөх зэрэг ямар нэг байдлаар газраасаа алдсан асуудал гарах юм бол газартайгаа цуг салбараасаа яваарай. Үүнийг ажил хариуцсан хүмүүст онцгой анхааруулж байна.
  • Барилгуудын олонх нь муудсан, даац хэтэрсэн, шинээр барих гэхээр жижиг газар оногддог учраас хөгжилтэй орнуудын жишгээр хотоос гадна соёл урлагийн байгууллагуудыг нэгтгэсэн том хэмжээний газартай цогцолбор байгуулах талаар судлах, төлөвлөх ажлын хэсэг байгуулна.
  • Соёл урлагийн байгууллагуудын орчин нөхцөл, үнэлгээний стандартыг судла Богд хааны 150 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсэг байгуулж, яаралтай төлөвлөгөө гаргах
  • 2018.10.16 ны өдөр батлагдсан Соёл урлагийн салбарын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэхэд захирал, удирдлагууд идэвх зүтгэлтэй ажилла
  • Төрийн зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагаар дамжуулан гүйцэтгэх боломжтой. Төрийн бус байгууллагуудтай хоёрдугаар сард багтаан уулзалт зохион байгуулах
  • Бүх соёл урлагийн байгууллагууд 2019 онд яамны удирдлага зохион байгуулалтын дэмжлэгтэйгээр явуулах ажил арга хэмжээний жагсаалт төлөвлөгөөгөө нарийн гаргаж өгөх
  • 2008-2015 онд хэрэгжсэн Түүх соёлын өвийг хадгалах хамгаалах үндэсний хөтөлбөрийн тайланг танилцуул
  • Соёлын өвийн асуудлаар мэргэжлийн зөвлөл байгуулах хэрэгтэй. Мэргэжлийн зөвлөлийг яаралтай байгуулъя гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Олон нийтийн цагдаагийн ажилтан бэлтгэх сургалтын төгсөлт боллоо

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийналба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу Тээврийн цагдаагийн албаны “Олон нийтийн цагдаа” бэлтгэх сургалт энэ оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаатай Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгууллаа.

Сургалтаар хууль тогтоомжийн талаар иргэд-олон нийтэд таниулах, сурталчилах, гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, аваараас урьдчилан сэргийлэх, иргэдтэй зөв боловсон харьцах талаар мэдлэг, ур чадвар олгож, үр дүнгээ тооцсон юм. Сургалтад 15 иргэн хамрагдаж, 100 хувийн амжилттай дүгнэгдэж, гэрчилгээгээ гардан авлаа.

Суралцагчдын дадлагын сургалт нь Монголын үндэсний уламжлалт баяр ёслол болох Цагаан сарын баярын өдрүүдтэй давхцаж, иргэдийг зам тээврийн осол, аваараас урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний нягтралыг бууруулахад дэмжлэг үзүүлэн ажилласан нь үр дүнтэй болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Иргэдэд менингит өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна

2019 он гарсаар менингит өвчний тохиолдлууд Улаанбаатар хот, Завхан, Увс, Өвөрхангай аймгуудад бүртгэгдээд байгаа билээ. Энэ халдварт өвчнөөр бүх насныхан өвчлөх магадлалтай ч 1-8 насны хүүхдүүд голчлон өвчилж байна.Ялангуяа 2-4 дүгээр сар буюу хаврын улиралд менингитийн өвчлөл өндөр байдаг тул МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсээс аймгуудын МХГ-т БСУГ, ЭМГ-тай хамтран сургууль, цэцэрлэгээр болон олон нийтэд зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч ажиллах чиглэл өгөөд байна.

Энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд:
● Энэ өвчин агаар дуслаар дамждаг тул хүүхдүүдийг аль болох олон нийтийн газраар явуулахгүй байх. Хүүхдэд заавал малгай, ороолтыг нь өмсүүлэн, дулаан хувцаслаж цэвэр агаарт тогтмол гаргаж байх;
● Дараах аргуудаас сонгон эцэг эхчүүд өөрсдөө болон хүүхдийнхээ хоолойг зайлах;
-500 гр халуун усанд нунтагласан 4-5 хумс сармисыг хийгээд 5 минутын дараа
-2 хувийн содын уусмал /100 мл бүлээн ус + 2 гр сод хийж/-аар 1 минут болгоод
-5 хувийн давсны уусмал /100 мл ус+ 5 гр хоолны давс, жамц давсны аль нэгийг хийж/ -аар
-Мөн нимбэгний уусмал, царвангаар тус тус зайлах;
● Хоолойгоо зайлж чадахгүй бага насны хүүхдэд өглөө оройд чихэрлэг багатай зөгийн балыг халбаганд хийн долоолгох;
● Дархлааг нь сайжруулахын тулд халуун сүү, аарц, шим тэжээлтэй хоол хүнс, витаминлаг А, С амин дэмийг өргөн хэрэглэх;
● Хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг бүрэн эмчлүүлэх;
● Өрөөнд байнга цэвэр агаар оруулж, өдөрт 3-4 удаа чийгтэй цэвэрлэгээ хийх.
Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр Хотын аяллын автобусаар иргэдэд үнэгүй үйлчилнэ

Энэ амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулагдах “Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр Ulaanbaatar City Tour буюу хотын аяллын автобусаар иргэдэд үйлчилнэ.

Хотын аяллын автобус энэ Бямба, Ням гарагуудад жанжин Д.Сүхбаатарын талбайгаас “Скай резорт” цогцолбор чиглэлд 11:00, 13:00, 15:00, 17:00 цагуудад, “Скай резорт” цогцолбороос жанжин Д.Сүхбаатарын талбай луу 12:00, 14:00, 16:00, 19:30 цагуудад иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас та бүхнийг амралт, чөлөөт цагаа эрүүл агаарт гэр бүлийн хамт өнгөрүүлэхийг урьж байна.

Categories
мэдээ улс-төр

Австрали улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Мэтью Восэн Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Австрали улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Мэтью Восэн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Ноён Дэвид Мэтью Восэнийг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, хоёр орны харилцааны асуудлаар ярилцав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ноён Дэвид Мэтью Восэнийг Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирсэнд нь баяр хүргэж, Монгол-Австрали улсууд хэдий хол оршдог ч бүх түвшний хамтын идэвхтэй харилцаатай байдгийг цохон тэмдэглэсэн юм. Үүний учир цаашид хоёр орны харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, бүх түвшинд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ноён Элчин сайдыг хичээл зүтгэл гарган ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа мөн илэрхийллээ.

Элчин сайд Дэвид Мэтью Восэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан Итгэмжлэх жуух бичгийг нь хүлээн авч, цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд Элчин сайдын хувьд улс орныхоо ашиг сонирхлыг эрхэмлэхийн зэрэгцээ Монгол Улсын тэргүүлэх чиглэлүүдийг дэмжин, нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Элчин сайд Дэвид Мэтью Восэн нар хоёр орны худалдаа, бизнес, уул уурхай, боловсролын салбарын хамтын ажиллагаа, сэргээгдэх эрчим хүч зэрэг сэдвээр ярилцаж, санал солилцов.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар цаашид Элчин сайд Дэвид Мэтью Восэнд цаг зав гарган, хүлээн авч уулзахад бэлэн гэдгээ илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:


Categories
мэдээ улс-төр

Тэжээлийн уураг, малын гаралтай тосны үйлдвэр нээлтээ хийлээ

Гахай, тахиа, загасны тэжээлийн уураг болон малын гаралтай тос үйлдвэрлэх “Protein” үйлдвэр Эмээлтэд нээлтээ хийлээ. Үйлдвэр өдөрт малын гаралтай 96 тонн хаягдал түүхий эд боловсруулж 24 тонн тэжээлийн уураг, малын гаралтай 17 тонн тос үйлдвэрлэх юм байна.

Монгол Улсын Засгийн газар, нэмүү өртөг шингэсэн, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан, өрсөлдөх чадвартай, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байр, гадаад, дотоод худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхээр “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.

Энэ үүднээс үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо. Тэрээр хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангийн салбараа хөгжүүлж эрүүл хүнсээр иргэдээ хангах, улмаар хүнс экспортлогч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд “Protein” үйлдвэр хувь нэмэр оруулна гэдгийг тэмдэглэв. Баялаг бүтээн, ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгжүүдээ Засгийн газар бүх талаар дэмжиж, хамтран ажиллана гэж хэллээ.

Манай улс жилд 18 орчим тэрбум төгрөгийн тэжээлийн уургийг импортоор авдаг. Гахай, тахианы эрчимжсэн аж ахуйн тэжээлийн уургийн 80 хувийг дангаараа хангах хүчин чадалтай энэ үйлдвэр ашиглалтад орсноор дээрх мөнгө дотооддоо үлдэх боломж бүрдэж байна. Тэжээлийн уураг, малын гаралтай тос нь дэлхийн зах зээлд эрэлттэй бүтээгдэхүүнд тооцогддог учир цаашид гадаадад нийлүүлэхээр төлөвлөжээ.

“Protein” үйлдвэрийг Хөгжлийн банкнаас авсан зээлийн хөрөнгөөр байгуулж, Италийн “Impianti Carrera” компанийн дэвшилтэт тоног төхөөрөмж суурилуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Мянган шагайн баяр боллоо

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын ИТХ, Засаг даргын Тамгын газраас санаачлан Мянган шагайн баярыг сар шинийн баяраар зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Монгол үндэсний бахархал болсон өв соёлоо эрхэмлэн дээдэлж, монгол түмний уламжлалт зан үйл, үндэсний уламжлалт тоглоом наадгайгаар тоглох ёсыг иргэдэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилготой энэхүү Мянган шагайн баяр, шагайн өдөрлөг өчигдөр болсон байна.

Мянган шагайн баярт Жаргалтхаан сумын засаг захиргааны нэгж багууд болон албан байгууллагын 42 тамирчин оролцжээ. Мянган шагайн баярт шагай таах төрөлд эрэгтэйчүүдийн нэгдүгээр байрт ЭМТ-ийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан Э.Батболд, хоёрдугаар байрт байр 5-р багийн иргэн Л.Бадмаанямбуу, эмэгтэйчүүдээс нэгдүгээр байрт “Чулуут” багийн иргэн Б.Болормаа, хоёрдугаар байрт ЗДТГ-ын МЭҮТ-ийн мэргэжилтэн М.Цэцэгдулам, шагай няслах төрөлд эрэгтэй нэгдүгээр байрт ЕБС-ийн багш Д.Бямбадорж, хоёрдугаар байрт “Чулуут” багийн иргэн Б.Батжаргал, эмэгтэйчүүдийн хоёрдугаар байрт цэцэрлэгийн нярав Б.Ариунчимэг, хоёрдугаар байрт ЕБС-ийн багш О.Жимсээ, шагай шүүрэх төрөлд нэгдүгээр байрт “Чулуут” багийн иргэн А.Отгонбаатар, хоёрдугаар байр ЗДТГ-ын нягтлан бодогч Г.Урансүх, эмэгтэйчүүдийн нэгдүгээр байрт “Чулуут” багийн иргэн З.Дэлгэр, хоёрдугаар байрт цэцэрлэгийн багш Г.Цогтгэрэл тус тус шалгарчээ.

Мянган шагайн баяр зохион байгуулжээ

Мянган шагайн баяр зохион байгуулжээ

Categories
мэдээ спорт

Цанын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн болно

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг хоёрдугаар сарын 16-17-ны амралтын өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулна.

Тус наадмын хүрээнд Цанын Улаанбаатар хотын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно. Тэмцээн уулын цанын слалом буюу туг сүлжих төрлөөр мэргэжлийн эрэгтэй, сонирхогчдын эрэгтэй, сонирхогчдын эмэгтэй ангиллаар явагдана.

Өвлийн спортоор хичээллэх нь амьсгалын замын эрхтнүүдийг дэмжин, үе мөч бэхжүүлэх, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, биеийн булчинг бэхжүүлэх, уян хатан болгох, сэтгэл санааг сэргээх, гүн унталтыг дэмжих зэрэг маш олон эрүүл мэндийн ач холбогдолтой юм.

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас та бүхнийг амралт, чөлөөт цагаа эрүүл агаарт гэр бүлийн хамт өнгөрүүлэхийг урьж байна.

Categories
мэдээ нийгэм

МИАТ-ын онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан эсэхийг шалгаж байна

Солонгосоос Монгол улс руу өнөөдөр нисэх хувиартай байсан онгоцийн нислэг хойшлогджээ. Тодруулбал, Инчеон-Улаанбаатар (ОМ302) чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл Солонгос улсын Нисэх буудлын Аюулгүй байдлын албанд иржээ. Үүний дагуу Солонгос улсын тусгай хүчнийхэн хамгаалалтанд авч зөрчлийг илрүүлэхээр шуурхай ажиллаж байна. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно. Мөн KAL-in KE867 аялалын нислэгийг ч тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн шалтгаанаар саатуулан шалгасан аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Бадамцэцэг: Хордлогыг юунаас болж авсныг шинжилж байна

KFC сүлжээ ресторанаар үйлчлүүлээд хоолны хорлого авсан гэх мэдээллийн талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтаас мэдээлэл хийлээ.

НМХГ-ын төв лабораторийн эрхлэгч М.Бадамцэцэг “Хоёрдугаар сарын 12-ны өдөр KFC сүлжээ ресторанаар үйлчүүлээд хоолны хордлого авсан гэх хүмүүс ирлээ гэсэн мэдээллийн дагуу Зайсан дахь KFC-г шалгаж 72 цагийн дотор шинжилгээ авч дууссан. Нийтийн зүгээс биднийг шинжилгээний хариу гаргахгүй удаж байна хэмээн шүүмжилж байна. Лабораторийн шинжилгээг хурдан гаргах тийм үйл явц байхгүй. Үүнийг шинжлэхэд тодорхой хугацаа зарцуулагддаг гэдгийг ойлгох хэрэгтэй” Бидний 72 цагийн дотор авсан шинжилгээ бол KFC-ийн дээжээ хадгалах ёстой хугацаа юм. Үүнээс нь авсан гэсэн үг. Үүнийг дахин лабораториор шинжилж байна”.

-Өмнө KFC сүлжээ рестороныг шалгаж байсан уу? Сая гарсан хэрэгтэй холбогдуулан бусад сүлжээг нь шалгаж байгаа юу?

-Одоогоор мэргэжлийн эмч нар энэ тал дээр ажиллаж байна. Энэ сарын 11-12-ны хооронд Заясан дахь KFC-ээр үйлчлүүлж хоол идсэн хүүхдүүд болон томчууд өвдсөн гэсэн мэдээлэл ирсэн. Үүний дагуу шалгаад явж байна. Одоогоо тухайн хордлого хаанаас, юунаас болж үүссэнийг тогтоогоогүй байна. Хордлого нь түүхий эдээс болсон уу, боловсруулсан бүтээгдэхүүнээс болсон уу гэдгийг шалгаж тогтоож байж эцсийн хариуг хэлнэ.

Өмнө нь Зайсангийн KFC-г 2017 оны төлөвлөгөөт шалгалтаар шалгасан. Тухайн үед бага эрсдэлтэй, 2018 онд дахин шалгахад дунд эрсдэлтэй гэсэн үнэлэлтхийсэн. Өөрөөр хэлбэл тоног төхөөрөмж, үйлчилгээг нь харгалзан үнэлэлт хийсэн гэсэн үг.

Хордлогыг яг KFC-ээс авсан гэдгийг тогтоогүй байгаа учраас бусад салбарыг шалгах боломжгүй.

-Хохирсон хохирогчдын хохирлыг хэрхэн барагдуулах вэ?

-Гэм буруутай гэдэг нь тогтоогдвол нөхөн төлүүлэх арга хэмжээ авах болно.

-Өчигдөр сансар болон Home plaza салбараас бас хоолны хордлого авсан гэсэн мэдээлэл гарсан байна.

– Албан ёсоор манайд ийм мэдээлэл ирээгүй байна. Бид ХӨСҮТ-ээс ирсэн мэдээллийн дагуу ажиллаж байна. Одоогоор хордлого авсан иргэдийг яг юунаас болж авсан болохыгтогтоохоор явж байна.

– Лабораторын урьдчилсан дүгнэлтээр юу гэж гарсан бэ?

– Урьдчилсан байдлаар KFC-гээс болсон гэсэн зүйл илрээгүй. Урьдчилсан байдлаар дүгнэлт хийх боломжгүй.