Categories
мэдээ спорт

NBA-ын бүх оддын тоглолт болж байна

NBA-ын Бүх оддын тоглолт залуу оддын тоглолтоор эхэллээ. Бүх оддын тоглолт энэ сарын 18-нийг хүртэлд үргэлжлэх бөгөөд Шарлотта хотын “Spectrum Center”-т болж байгаа юм. Залуу оддын тоглолтын нэгдүгээр үед АНУ-ын шигээ баг 40 оноо авсан бол дэлхийн баг 30 оноо авлаа.

Бүх оддын тоглолт залуу оддын тоглолтоор эхэллээ

Дэлхийн багт 10 орны тоглогчид орсон бол “Сакраменто Кингс” багийн гурван тоглогч залуу оддын тоглолтод багтаж, бусад багуудаа тэргүүлж байна. АНУ болон дэлхийн багт дараах тамирчид багтаж байгаа юм.

Бүх оддын тоглолт залуу оддын тоглолтоор эхэллээ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатар өвлийн наадам эхэллээ

Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэх, жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг иргэдэд сурталчлах зорилго бүхий “Улаанбаатарын өвлийн наадам” өнөөдөр “Скай Резорт” цогцолборт эхэлнэ.

Маргааш буюу энэ сарын 17-ны 19.00 цаг хүртэл үргэлжлэх тус наадмын үеэр Мөсөн сурын болон Мөсний шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Мөн Снөүбоардын УАШТ, Цана, Параглайдинг болон Рагбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн, үндэсний урлагийн тоглолт, шувуулахуй болон махчин шувуудын танин мэдэхүйн хөтөлбөр, дөрвөн дугуйт мотоцикл, нохой чарга, мөсөн хананд авиралт, гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн болох юм. Тэмцээнүүдэд ОХУ-ын Буриад, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО-ны тамирчид оролцохоор бүртгүүлжээ.

Наадмыг үзэх сонирхолтой иргэдэд “Ulaanbaatar City Tour” буюу хотын аяллын автобус үнэ төлбөргүй үйлчилнэ. Тухайлбал, Д.Сүхбаатарын талбайгаас “Скай резорт” цогцолбор чиглэлд 11:00, 13:00, 15:00, 17:00 цагт, “Скай резорт” цогцолбороос Д.Сүхбаатарын талбай чиглэлд 12:00, 14:00, 16:00, 19:30 цагт үйлчлэх юм.

Наадмын хөтөлбөрийг хавсаргав.

Ulaanbaatar city Tourism department-н зураг.
Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал өвчин эмгэг ирнэ

Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 16. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн улаан бар сарын 12. Санчир гараг. Хэрцгий охин одтой, найман цагаан мэнгэтэй, хөх бич өдөр.

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал: Ус

Наран 7 цаг 56 минутад мандан, 18 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эв эеэ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл хийх, найр хурим хийх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал өвчин эмгэг ирнэ.

Categories
мэдээ нийгэм

Гандантэгчинлэн хийдийн орчмын цэцэрлэгийг иргэдийн амралт зугаалгын төв болгоно

НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Удирдан зохион байгуулах хорооны мэдээллийг сонслоо.

Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Ш.Анхмаа Тэргүүлэгчдэд танилцуулснаар ойн хүрээнд хотын тохижилтод анхаарч, олон улсыг хамарсан урлагийн тэмцээн зохион байгуулах юм байна. Тодруулбал, нийслэлийн иргэдэд хандсан 10, бүтээн байгуулалтын 26, соёл урлагийн 36, ёслол хүндэтгэлийн 39 арга хэмжээг зохион байгуулж, нийт хоёр тэрбум төгрөг гаргахаар төлөвлөжээ.

Гандантэгчинлэн хийдийн орчмын цэцэрлэгийг тохижуулж, иргэдийн

амралт зугаалгын төв болгоно

Танилцуулгатай холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, “Ойн хүрээнд Улаанбаатар хотод байгаа хуучны түүхийн дурсгалт нэг байшинг тохижуулах саналыг оруулах нь зүйтэй. Дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг жагсаалтаас хасья. Аюулгүй хот байгуулах зорилт дэвшүүлснийг дэмжих хэрэгтэй. Улаанбаатар хотын ойг үлдэх юмтай тэмдэглэх ёстой. Хотын төсөв мөнгийг үрэлгэн зүйлд зарцуулж болохгүй” гэв. Мөн Тэргүүлэгч Б.Батнасан, “Ойн хүрээнд ядаж дүүрэг бүрт үлдэцтэй нэг бүтээлч ажил хийх нь зүйтэй” гэсэн саналуудаа хэлэв.

Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, “Энэ жил Нийслэл хотын тэгш ой тохиож буй бөгөөд нийслэлийн түүх бол үе үеийн богдуудтай, шашин соёлын уламжлалтай холбоотой баяр. Энэ жил тохиож буй VIII богд Жавзундамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг бид нийслэлийн ойтой холбож байгаа. Гандантэгчинлэн хийдийн орчмын цэцэрлэгийг тохижуулах, иргэдийн амралт зугаалгын төв болгохоор ажиллаж байна. Энэ жилийг иргэдийн оролцоотой хөгжлийн жил болгон зарласантай холбоотойгоор Иргэдийн оролцоо, анхан шатны нэгж хороо дүүргүүдэд иргэдийн оролцоог өндөр байлгах, тэдний саналыг нь авч нэгтгэн бодлого шийдвэрт тусгахад анхаарч байгаа” гэлээ.

Даншиг наадамд энэ жил төсөв хөрөнгө зарцуулахгүй

НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Нийслэлийн ой нь түүх соёлоо уламжилж, гадаад дотоодод сурталчилсан байж, энэ нь нийт ажлын 20-30 хувийг эзлэх учиртай. Давхардсан тоогоор их олон ном хэвлэж, энгэрийн тэмдэг, дурсгалын медалиан гаргах зардлыг анхаарч, зайлшгүй зүйлд гэхээс биш нийтийг хавтгайруулсан байдлаар төсвийг үргүй зарцуулах ёсгүй. Ойгтэмдэглэхдээ иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлд тулгарсан асуудлыг шийдвэрлэсэн, хотын соёлыг төлөвшүүлэх чиглэлээр анхаарсан, иргэдэд үлдэцтэй бодитой 4-5 ажлыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна” гэв.

Тэрээр, Даншиг наадамд энэ жил төсөв хөрөнгө зарцуулахгүй, шашин соёлын байгууллагууд нэгдээд өөрсдөө зохион байгуулна биз. Үүнд төсөвлөсөн зардлаар иргэдэд хэрэгтэй олон бүтээлч ажлыг хэрэгжүүлэх ёстой” гэв. Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Ажлын хэсгийн төлөвлөгөөнд хурлаар хэлэлцлэгдсэн асуудлыг дахин тусгаж, Тэргүүлэгчдийн дараагийн хурлаар дахин танилцуулахыг үүрэг болгож буцаалаа.

Өнгөрсөн хугацаанд нийслэл Улаанбаатарын нэршлийг таван удаа сольж, ойг зургаан удаа тэмдэглэн өнгөрүүлж байжээ. Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ хотын цагтай болсон, нийслэлийн тохижилт, соёлжилтыг сайжруулах, түүнд хувь нэмэг оруулсан байгууллагуудыг урамшуулах, үзэсгэлэн худалдаа, эрдэм шинжилгээний бага хурал зхион байгуулж, Ширээ цагаан нуурт гэрэлт хөшөө босгох, явган зорчигчийн нүхэн гарц хийх, соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулах, хөшөө дурсгалын цогцолбор орчмыг тохижуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Газрын тосны салбарт монголчуудын оролцоо бага байна гэв

Газрын тосны чиглэлд монголчуудын оролцоог нэмэгдүүлэх, тус салбарын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өнөөдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд хийлээ. “Монголчууд нефт, шатахууныг зуун хувь гаднаас авч байна. Хэдийгээр Монголд газрын тосны салбар хөгжөөд 78 жилийн нүүр үзэж байгаа ч энэ салбарт монголчуудын оролцоо бага байна” гэж Газрын тосны хөгжлийн шийдэл ТББ-ын төлөөлөл хэлсэн юм. Өнөөгийн байдлаар монголчууд 330 сая тонн газрын тосны нөөцтэй. Үүнээс ширхэгийн баталгаат нөөц нь 40 сая гэж “Монгол улсын ашигт малтмалын нөөцийн сан” бүртгэсэн байна. Газрын тосны салбарт монголоос маш цөөхөн компани үйл ажиллагаа явуулдаг ажээ. Тиймээс энэ салбарыг цаашид хөгжүүлэхэд мэргэжлийн боловсон хүчний оролцоо хэрэгтэй байгаа аж. “Монгол улсын хэмжээнд ШУТИС-ийн уул уурхайн сургуульд мэргэжилтэй боловсон хүчнүүд бэлддэг. Гэхдээ энэ хүмүүс газрын тосны салбарт ажиллах боломж бололцоо тааруухан. Тэгэхээр тухайн оюутнууд маань онолоо сурсан хэдий ч яг практикт ажиллаж үзээгүй болохоор мэргэжил нь зэврээд алга болчихдог” хэмээн “Гео Петро инженер” компаний төлөөлөл Ш.Жавхлан хэлсэн юм.

П. САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Шинээр томилогдсон Цагдаагийн алба хаагчид тангараг өргөлөө

Монгол Улсын Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийг төгсөж, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт томилогдон ирсэн алба хаагчдын тангараг өргөх ёслол хоёрдугаар сарын 15-ны өдөр боллоо. 2018 онд томилогдон ирж ажиллаж байгаа болон шинээр томилогдсон 10 алба хаагч ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө үнэнчээр зүтгэхээ тангарагласан юм.

Тангараг өргөх ёслолд Цагдаагийн газар /ЦГ/-ын дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Баруун-Урт сумын засаг дарга М.Идэрбат болон Цагдаагийн газрын алба хаагчид оролцлоо.

“Залуу хүний зориг тэвчээр, эр зориг, эрч хүчийг илэрхийлсэн цагдаагийн байгууллагын эгнээнд нэгдсэн залуустаа баяр хүргэж, амжилт хүсье. Та бүхэн хэдхэн сарын өмнө ээж аавын хүүхдүүд байсан бол энэ өдрөөс эхлэн эх орны хүү болж, төрийн тусгай албаны алба хаагч боллоо. Байлдагчийн халаасанд генералын мөрдэс байдгийн адил дэд ахлагчийн халаасанд хурандаагийн мөрдэс бий. Тиймээс та бүхэн өргөсөн тангартаа үнэнч байж, цагдаагийн газрын үе үеийн дарга, удирдлагуудын итгэл найдварыг даан, нэр төртэй албаа хаах хэрэгтэй” хэмээн ЦГ-ын дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан хэлсэн үгэндээ онцоллоо.

Харин Баруун-Урт сумын Засаг дарга М.Идэрбат хэлэхдээ “Бид ард иргэдийгээ ая тухтай, амар тайван орчинд амьдруулах нэгэн хүсэл зорилгын төлөө ажилладаг зорилго нэгтэй хүмүүс. Энэхүү зорилгын төлөө нэгдэж, цагдаагийн байгууллагын эгнээнд шинээр орж ирсэн алба хаагчдад талархал илэрхийлье. Баруун-Урт сумын ЗДТГ-аас ЦГ-т шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг цаг тухайд нь хийж ирсэн. Өнгөрсөн онд эрүүлжүүлэх байрны засварт 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, орчин үеийн шаардлагад нийцүүлсэн. Харин энэ онд гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийг түр хамгаалах байр барихад 200 сая төгрөг, ЦГ-ын хөтөч машиныг шийдвэрлэхэд 80 сая төгрөг, ААНБ-уудын гаднах хяналтын камерын хяналтын системийг ЦГ-т төвлөрүүлэх ажилд 15 сая төгрөг, саяхан ашиглалтад орсон замын хяналтын постын тохижилтын ажилд 10 сая төгрөг зэргийг төсөвт суулгаад байна. Нэн шаардлагатай бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтуудыг шийдвэрлэснээр бидний хамтын ажиллагаа илүү бэхжиж, тэр хэмжээгээр амжилтад хүрэх болно.” гэлээ.

Тангараг өргөсөн алба хаагчид эрүүлжүүлэх байрны эмч, замын цагдаагийн тасагт байцаагч, эргүүлийн цагдаа, бичиг хэргийн ажилтан, жолооч цагдаа зэрэг албыг хашиж байна.

“Би 2019 оны 01 дүгээр сард сургуулиа төгсөөд, нутагтаа ирж ажиллаж байна. Багаасаа хуулийн хүн болно гэж мөрөөдөж, зорьж ирсэн. Өнөөдөр зорилгоо биелүүлж, ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө мөн хуулийг сахиулахын төлөө ажиллах болсондоо баяртай байна. Цагдаагийн байгууллагын алба хаагчдын эгнээнд нэгдэнэ гэдэг нэр төрийн хэрэг. Тиймээс цаашид хичээн ажиллах болно. Намайг үргэлж дэмжиж ирсэн гэр бүл, найз нөхөд, хамт олондоо баярлалаа.” хэмээн шинэхэн алба хаагч Л.Гэрэлт-Од хэллээ.

Дээрх алба хаагчдыг цаашид харилцааны өндөр соёлтой байх, өөрийн мэдлэг, бие бялдраа байнга хөгжүүлэх, бичиг үсгийн өндөр боловсролтой байх, галт зэвсэг болон тусгай хэрэгслийг бүрэн ашиглаж сурах, захирах захирагдах ёсыг хүндэтгэх, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх, үе үеийн удирдлага, алба хаагчдаа хүндэтгэн цагдаагийн нэр төрийг өндөрт өргөж ажиллах хэрэгтэйг ЦГ-ын дэргэдэх Ахмадын зөвлөлийн төлөөлөл анхааруулж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Шүүхийн ажилтан “Нотлох баримт”-аар хавсаргасан хар тамхийг зардаг байжээ

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд цахилгаанчнаар ажилладаг 50 гаруй настай эрэгтэй хар тамхи зардаг байжээ. Тус цагдаагийн байгууллагын ажилтан эр “Хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргасан мансууруулах бодисыг бусдад зарж байсан байна”. Уг хэргийг сарын өмнөөс мэдээд шалгаж эхэлсэн аж. Энэ талаарх хэргийг шалгаж дуусаад албан ёсоор мэдээллэх юм байна.

Categories
мэдээ спорт

​Г.Марал-Эрдэнэ уран гулгалтын төрлөөр дэлхийн оюутны Универсиад наадамд оролцоно

Г.Марал-Эрдэнэ Монгол Улсаас анх удаа уран гулгалтын төрлөөр дэлхийн оюутны Универсиад наадамд оролцоно.Тэрбээр Японд суралцаж, бэлтгэлээ хийдэг бөгөөд ирэх гуравдугаар сарын 2-12-нд ОХУ-ын Красноярск хотод болох дээрх тэмцээнд оролцохоор бэлтгэж байна. Түүний багш дасгалжуулагчаар Япон Улсын иргэн Козука Сачико ажилладаг аж. Манай улсаас энэхүү наадамд уран гулгалтаас гадна цана, шорт-трейк, фристайл болон цанын орон зай баримжаалах гэсэн таван төрөлд нийт 13 тамирчин өрсөлдөхөөр болсон байна.

Уран гулгагч Г.Марал-Эрдэнэ дэлхийн оюутны Универсиад наадамд оролцоно

Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар: Бидэнд ухрах зам байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах Ажлын хэсэг, Дэд ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн судлаачидтай уулзаж, ажлын явцтай танилцан, санал бодлыг нь сонслоо.

2017 оны дөрөвдүгээр сараас хойш Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх Ажлын хэсэг байгуулж ажиллуулах, төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, саналыг нэгтгэх, Дэд ажлын хэсгүүд байгуулж ажиллуулах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, төслийг УИХ дахь МАН, АН-ын бүлэгт танилцуулах, төслийн хувилбарыг эцэслэн боловсруулж, УИХ-ын 67 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Монголбанк зэрэг байгууллагууд руу санал авахаар хүргүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэсээр өнөөг хүрчээ.

Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч, ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Д.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа, УБХ, УИХ-ын гишүүн асан Ж.Бямбадорж, УБХ-ын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Б.Ламжав, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл болон Н.Лувсанжав, Г.Чулуунбаатар, Ц.Сарантуяа, Б.Гүнбилэг, П.Амаржаргал, О.Мөнхсайхан, О.Машбат, Д.Гангабаатар нарын зэрэг эрдэмтэн судлаачид үг хэлж, санал бодлоо илэрхийллээ.

Тэд Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг хойшлуулалгүй, зэрэгцүүлж хийх, олон нийт, эрдэмтэн судлаачдын санал нийлж байгаа, түлхүү дэмжлэгтэй цөөн, гол асуудалдаа төвлөрөх, нэмэлт өөрчлөлт хийх үзэл баримтлалаа нарийвчлан тодорхойлох, ажлын хэсгээ өргөтгөж, бусад намууд, иргэд, байгууллагын оролцоог хангах, улмаар үндэсний болон улс төрийн зөвшилцлийн хэмжээнд өөрчлөлтөө хийх, үйл ажиллагаагаа УИХ-ын тогтоол гаргаж эрчимжүүлэх, байнгын тасралтгүй ажиллагааг хангах, 1992 оны Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалаа хөндөхгүй байх, парламентын засаглалаа улам төгөлдөржүүлж бэхжүүлэх, туйлшрал, улстөржилт, популизмаас аль болох ангид байх зэрэг саналыг хэлж байлаа.

Тэдний хэлсэн үг, дэвшүүлсэн санал нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт зайлшгүй, өнөөг хүртэл хийсэн ажлаа зогсоолгүйгээр тууштай үргэлжлүүлж, улс төрийн эр зориг гаргах нь зүйтэй гэдэгт чиглэж байна.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ Ажлын хэсгүүд, эрдэмтэн судлаачдын баг, улс төрийн намууд саналаа багцалж, албан бичгээр ирэх 7 хоногт багтаан УИХ-д ирүүлэхийг хүслээ.

Эдгээр санал, ажлын хэсгийн бэлтгэсэн төслийн хувилбарыг хамтатган шүүн тунгаах замаар эцэслэн боловсруулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ирэх хаврын чуулганаар хэлэлцэнэ. Бидэнд эргэж буцах зам байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бид хийж чадахгүй бол Монголын ардчиллын ирээдүй, улс орны хэтийн хөгжилд учирч болох эрсдэлээс сэргийлж чадаагүй эс үйлдлийнхээ төлөө хожим түүхэн хариуцлага хүлээж болзошгүй гэв.

Categories
мэдээ нийгэм

МИАТ-ын онгоцноос тэсрэх бөмбөг илрээгүй

Өнөөдөр нислэх үйлдэх байсан Инчеон-Улаанбаатар чиглэлийн онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй учир нислэгийг түр хойшилсон тухай мэдээлсэн билээ.

Учир нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Инчеон-Улаанбаатар чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 маягийн агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу БНСУ-ын Инчеон олон улсын нисэх буудлын аюулгүй байдлын албанаас тухайн агаарын хөлөгт аюулгүй байдлын үзлэг хийсэн юм. Үзлэгээр ямар нэгэн тэсрэх бөмбөг илрээгүй байна. МИАТ компанийн нисэх бүрэлдэхүүн холбогдох газруудаас нислэгийг үргэлжүүлэх зөвшөөрлөө авсны үндсэн дээр удахгүй хөөрөх болсноо мэдээллээ.