Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн аюулаас 193 хүний амь насыг авран хамгаалав

Улсын хэмжээнд он гарсаар эхний 2 сарын байдлаар нийт 831 удаагийн ахуйн гал түймэр гарч, 2.1 тэрбум төгрөгийн хохирол учирч, 14 хүн нас барж, 3 хүн түлэгдэж гэмтэн, 435 гэр, орон сууц шатсан байна.

Дээрх гал түймрийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 193 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 12.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 14.9 хувиар өсөж, учирсан хохирлын хэмжээ 73.4хувиар буурсан байна.

Харин нийслэл хотод нийт 562 удаагийн гал түймэр гарч, 0,8 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 269удаагийн гал түймэр гарч, 1.3 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар

Энэ хугацаанд 3330 байгууллага, аж ахуйн нэгж, 34547 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 19373 зөрчил дутагдал илрүүлэн, 8181 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 827 заавал биелүүлэх албан шаардлага, 764 мэдэгдэл, 47 танилцуулга, 90 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 13 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 31 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 287 удаа, дадлага 222 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 204 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 103 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 79 удаа орж ажиллав.

Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:

Пийшин, зуух, яндангийн цонолтоос 255 гал буюу 30.6 хувь,

Ил задгай гал, асгасан үнс нурмаас 153 гал буюу 18.4 хувь,

Цахилгаанаас 151 гал буюу 18.17 хувь,

Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 125 гал буюу 15.04 хувь,

Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 72 гал буюу 8.6 хувь,

Шалтгаан тогтоогдоогүй 38 гал буюу 4.57 хувь,

Гагнуур, паялник, бамбараас 12 гал буюу 1.4 хувь,

Бусад шалтгаанаас 7 гал буюу 0.84 хувь,

Санаатай үйлдлээр 5 гал буюу 0.6 хувь

Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 4 гал буюу 0.48 хувь,

Технологийн горим зөрчснөөс 3 гал буюу 0.36 хувь,

Архидан согтуурснаас 3 гал буюу 0.36 хувь,

Тэсрэлт, дэлбэрэлт ослоос 2 гал буюу 0.24 хувь,

Байгалийн үзэгдлээс 1 гал буюу 0.12 хувь,Улсын хэмжээнд он гарсаар эхний 2 сарын байдлаар нийт 831 удаагийн ахуйн гал түймэр гарч, 2.1 тэрбум төгрөгийн хохирол учирч, 14 хүн нас барж, 3 хүн түлэгдэж гэмтэн, 435 гэр, орон сууц шатсан байна.

Дээрх гал түймрийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 193 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 12.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 14.9 хувиар өсөж, учирсан хохирлын хэмжээ 73.4хувиар буурсан байна.

Харин нийслэл хотод нийт 562 удаагийн гал түймэр гарч, 0,8 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 269удаагийн гал түймэр гарч, 1.3 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар

Энэ хугацаанд 3330 байгууллага, аж ахуйн нэгж, 34547 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 19373 зөрчил дутагдал илрүүлэн, 8181 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 827 заавал биелүүлэх албан шаардлага, 764 мэдэгдэл, 47 танилцуулга, 90 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 13 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 31 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 287 удаа, дадлага 222 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 204 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 103 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 79 удаа орж ажиллав.

Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:

Пийшин, зуух, яндангийн цонолтоос 255 гал буюу 30.6 хувь,

Ил задгай гал, асгасан үнс нурмаас 153 гал буюу 18.4 хувь,

Цахилгаанаас 151 гал буюу 18.17 хувь,

Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 125 гал буюу 15.04 хувь,

Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 72 гал буюу 8.6 хувь,

Шалтгаан тогтоогдоогүй 38 гал буюу 4.57 хувь,

Гагнуур, паялник, бамбараас 12 гал буюу 1.4 хувь,

Бусад шалтгаанаас 7 гал буюу 0.84 хувь,

Санаатай үйлдлээр 5 гал буюу 0.6 хувь

Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 4 гал буюу 0.48 хувь,

Технологийн горим зөрчснөөс 3 гал буюу 0.36 хувь,

Архидан согтуурснаас 3 гал буюу 0.36 хувь,

Тэсрэлт, дэлбэрэлт ослоос 2 гал буюу 0.24 хувь,

Байгалийн үзэгдлээс 1 гал буюу 0.12 хувь,

Categories
мэдээ улс-төр

Парламентыг чадавхжуулах чиглэлээр Азийн сантай хамтран ажиллана

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Азийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Марк Кэйнингийг өнөөдөр (2019.02.22) хүлээн авч уулзав.Уулзалтын эхэнд ноён Марк Кэйнинг Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажиллаж байгаад нь УИХ-ын дарга Г.Занданшатарт баяр хүргээд олон жилийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, өргөжүүлэхэд хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлэв.

Уулзалтын үеэр Азийн сан, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Тус сан нь 18 оронд салбартай бөгөөд Монгол Улсад 1990 оноос хойш ардчиллыг бэхжүүлэх, сайн засаглал, ил тод байдлыг дэмжих, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, авлигыг бууруулах, байгаль орчны нөхөн сэргээлт, бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар Парламентын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх ёстой. УИХ-аас батлагдан гарч буй бүхий л шийдвэрүүд иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг учраас парламентын чадавхийг сайжруулах шаардлагатай байна. Энэ үүднээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт болон татварын багц хууль, тендерийн хуулиудыг шинэчлэх ажил ид өрнөж байна. Эдгээр хуулиудыг УИХ-ын хаврын ээлжит болон ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр ажиллаж байна гэв.

Тэрбээр үргэжлүүлэн, Монголд парламентын ардчиллыг хөгжүүлэхийн тулд шинэчлэл зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа тэмдэглээд, энэ хүрээнд парламентын танхимд мэдлэг, баримт, тооцоо судалгаанд суурилсан эрүүл мэтгэлцээн өрнөдөг байх, хууль боловсруулах, хэлэлцэх, батлах үйл явцыг цахим тогтолцоонд шилжүүлэх, төрийн аливаа мэдээ мэдээллийг онлайнаар буюу цахимаар шууд хүргэдэг байх дижитал засаглалд шилжих нь хойшлуулшгүй чухал зорилт болоод байна гэв. Тиймээс парламентын ардчиллын арвин туршлагатай улс орнууд болон мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран ажиллаж, суралцах зүйл их байгаа бөгөөд энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна. Энэ чиглэлд Азийн сангийн зүгээс хамтран ажиллахыг хүсье гэлээ.

Тэрбээр, Аливаа асуудлаар улстөрийн эрх ашгаас илүү ард иргэдийн саналыг сонсох, тэдний эрх ашгийг тэргүүнд авч үзэх ёстой гээд бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн орон нутгийн засаглал, жендэрийн тэгш байдал зэрэг чиглэлд хамтран ажиллах сонирхолтойгоо хэллээ гэж

Categories
мэдээ спорт

Булган аймагт жүдо бөхийн залуучуудын УАШТ болно

Булган аймгийн төвд жүдо бөхийн залуучуудын Монгол Улсын 2019 оны аварга шалгаруулах тэмцээнийг гуравдугаар сарын 1-3-нд ОУХМ Б.Ариун-Эрдэнийн нэрэмжит болгон зохион байгуулахаар болжээ. Эрэгтэйчүүдийн 31 дэх, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн аварга шалгаруулах тус тэмцээнд нийслэлийн болон 21 аймгийн спорт хороо, клубын жүдочид хүч, ур чадвараа сорин өрсөлдөх юм. Б.Ариун-Эрдэнэ нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул бөгөөд 2003-2013 онд жүдо бөхийн улсын шигшээ багийн гишүүн, Монгол Улсын 8 удаагийн аварга тамирчин юм.

Categories
мэдээ улс-төр

Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзаад хоёр орны харилцааны асуудлаар ярилцлаа.Юун түрүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ноён Элчин сайдыг Монгол Улсад суухаар томилогдон ирсэнд нь баяр хүргээд, хоёр орны найрсаг уламжлалт харилцааг улам бүр хөгжүүлэхэд Элчин сайдын хичээл зүтгэл, оролцоо их тул цаашид ноён Сингхтэй хамтран ажиллахад нээлттэй, таатай байна гэдгээ илэрхийлсэн юм.

Мөн 2015 онд Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчилсан нь хоёр улсын бүх л түвшний харилцаанд эерэг үзүүлэлт авчирсан талаар дурдаж, айлчлалын үеэр нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон нь газрын тос боловсруулах үйлдвэрийн шанг татаж, өдгөө үйлдвэрийн ажил амжилттай урагшилж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн тус улсын хөнгөлөлттэй зээлээр Энэтхэгийн нэр хүнд бүхий мэдээллийн технологийн сургуулийн салбарыг Монгол Улсад байгуулах зэрэг өмнө нь яригдаж байсан төсөл, хөтөлбөрүүдийг ажил хэрэг болгох асуудалд анхаарал хандуулж ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд М.П.Сингхээс хүссэн юм.

Ноён Элчин сайд М.П.Сингх хариуд нь, Итгэмжлэх жуух бичгийг нь хүлээн авч, уулзаж байгаад талархал илэрхийлээд хоёр улсын хооронд хийгдэж буй, хийгдэхээр яригдаж буй төсөл, хөтөлбөрүүдэд анхаарал хандуулж, улам бэхжиж буй хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд өөрийн зүгээс бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллана гэдгээ илэрхийллээ.

Талууд хоёр орны харилцаа найрсаг харилцаа, улс төр, соёл, боловсролын салбарт хамтран ажиллах асуудлаар өргөн хүрээнд ярилцаж, санал солилцсон юм.


  • Хоёр улс 1955 оны 12 дугаар сарын 24-нд Дипломат харилцаа тогтоосон.
  • Монгол Улс 1956 онд Шинэ Делид, БНЭУ 1971 онд Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээсэн.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:


Categories
мэдээ нийгэм

100 айлын дахин төлөвлөлтийн хөрөнгө оруулагчдад татварын дарамт үүсэж байна гэв

“Зуун айлын барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг”-ээс тухайн бүсэд дахин төлөвлөлт хийхээр төлөвлөж буй хөрөнгө оруулагчидтай өчигдөр уулзалт зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Авто замын хөгжлийн газар, нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар болон барилгын компаниудын төлөөллүүд оролцлоо. Дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд хийсэн ололт болон алдаа дутагдалтай ажил юу байсан, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд ямар асуудлууд үүссэн, түүнийг хэрхэн шийдвэрлэх боломж байгааг тодорхойлох нь тус уулзалтын зорилго байв. Ажлын хэсгээс үйл ажиллагааны ерөнхий мэдээллийг уулзалтын эхэнд хийсэн бол холбогдох байгууллагууд тулгамдаж буй асуудлаа танилцуулав. Тухайлбал, барилга барихаар төлөвлөсөн XI хорооны хэсэгт дэд бүтэц, дулааны шугам татах боломжгүй байгаа аж. Айл өрхөөс худалдан авсан газрын өмчлөлөө эргүүлээд аж ахуйн нэгжээр бүртгүүлэхэд 20-30 хувийн татвар төлөх шаардлагатай болж байгаа нь хөрөнгө оруулагч талд дарамт үүсгэж байгаа ажээ. Түүнчлэн авто зам төлөвлөлт, хүн амын төвлөрөл, хөрсний усны асуудал ч бэрхшээл дагуулж буйг оролцогч байгууллагууд онцоллоо. Бид хөрөнгө оруулагч болон гүйцэтгэгч талуудыг ажил эрчимжүүл хэмээн шаардахаас илүүтэй төрөөс хийх ёстой тулгамдсан асуудал олон байгаа нь өнөөдрийн уулзалтаас харагдаж байна. Иймд бид НИТХ-д болон холбогдох хороодод хандсан зөвлөмж гаргахаас гадна ажил эрчимжүүлэх зарим нэг саналыг Засгийн газарт хүргүүлж ажиллах болно” гэдгийг ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга хэлсэн үгэндээ тодотгов.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Цагаанхүү: KFC сүлжээ хоолны газарт хүнсний аюулгүй байдлыг нь дахин шинжлэх үйл явц явагдаж байгаа

“KFC” сүлжээ хоолны газрын Зайсангийн салбарт хооллосон 242 хүнээс хордлогын эмнэлзүйн шинж илэрч 44 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Үүнтэй холбогдуулан мэргэжилийн хяналтын ерөнхий газраас (МХЕГ) KFC сүлжээ хоолны газрын Зайсан дахь салбарт шалгалт хийсэн юм. Шалгалтаар уснаас нь нян илэрч, хоол үйлдвэрлэлтийн горим алдагдсан мөн 28 ажилтнаас эрүүл мэндийн шинжилгээ авахад хоёр ажилчинаас цусан суулга өвчин илэрсэн гэдэг. Харин МХЕГ-ын эцсийн дүгнэлт хэзээ гарах талаар МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү “Болзошгүй эрсдэл, гамшгийн үед ажиллахтай холбогдсон тушаал шийдвэр гарсан. Халдварт өвчин судлалын үндэсний төв хордлогын асуудлыг шалгаж, МХЕГ дэмжигч байгууллагаар ажилладаг. Эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна. Мөн нэг зүйлийг тодруулж хэлэхэд тус сүлжээ компани бүх бурууг хоёр ажилтанд тохоод өнгөрөх байх гэсэн хүмүүсийн хардлага ажиглагдсан.Тийм зүйл болохгүй. Халдварт өвчин болон хүнсний аюулгүй байдлыг нь дахин шинжлэх үйл явц явагдаж байгаа” гэв.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ нийгэм

“Хүүхдийг хүмүүжүүлэх эерэг арга”-ын талаар танилцуулав

ИНЕГ-аас ажилтнууддаа зориулан зохион байгуулдаг ээлжит “Мэдээллийн цаг”-аар “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын мэргэжилтнүүд “Хүүхдийг хүмүүжүүлэх эерэг арга”-ын талаар мэдээлэл хийлээ.

Тус байгууллага нь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхэд хамгааллын таван жилийн аяныг 2017 оны зургадугаар сарын 01-нээс үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд хүүхдийн эрх, хамгаалал, хүмүүжлийн эерэг аргын талаарх гэр бүл, хүүхдийн мэдлэгийг дээшлүүлэх замаар хүүхдэд ээлтэй аюулгүй орчныг бий болгох гол зорилготой юм.

Монголчууд хүүхдээ эхийн хэвлийд байхаас хамгаалан, хүндэтгэж, төрөх хүүхдээ эрүүл саруул, амар тайван, зөв сайхан зан чанартай байлгахыг эрхэмлэж ирсэн. Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлэх үндсэн арга нь дэг журмыг таниулах гэрийн сургааль бөгөөд түүнийг хэрэгжүүлэх хөтөч нь аав, ээж, гэрийн ахмад хүмүүс байж, хүүхдийн насны онцлогыг харгалзан аливааг зааж, дагуулан сургаж, ухааруулж өсгөдөг. Монголчууд хүүхдийг мэдлэгжүүлж, боловсруулахаас өмнө “Хүн шиг хүн болгон хүмүүжүүлэх”-ийг чухалд үздэг. Өөрөөр хэлбэл хүн олж авсан хүмүүжлээрээ ухаан сууж, төлөвшин хурдан боловсорч болдог бол төлөвшсөнийхөө дараа хүмүүжих нь нэн бэрх гэж үздэг. Эцэг эх сэтгэл, ухаанаа шингээж сайн хүн болгох, насанд нь тохируулж сургах, хандах, хориг хязгаарын эрдэмд сургах, өөрөө дагуулж үлгэрлэж заах, хүүхдийн алдааг засахдаа үйлдэл, бодит байдал, мөн чанарт төвлөрөх, хүнлэг ёсны зарчимд сэтгэл, ухааныг нь барьцалдуулж өгөх нь хүүхдийг зөв хүн болгох Монгол ухааны онцлог.

Хүний биед амьсгалах, идэх, уух, унтах гэх мэт үндсэн хэрэгцээ байдаг бөгөөд энэ нь амьдрахад зайлшгүй шаардлагатай. Хүүхдүүдэд үүнтэй адил хүүхдийн хөгжилд нэн чухал нийгмийн болон сэтгэл зүйн хэрэгцээ бий бөгөөд эцэг эх, үр хүүхдийн хоорондын харилцааны эерэг зөв хандлага бүрэлдэн бий болох нь маш чухал гэдгийг гэр бүл судлаач мэргэжилтнүүд онцоллоо.

Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-ийн зочныг АНБЗГ-ын Нислэгийн урсгал төлөвлөлтийн албанаас урьж оролцуулсан бөгөөд хүүхдийн эрх хамгаалал, хүүхдийн хөгжлийн онцлог болон хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл www.hyyhedburt.mn вэбсайт руу орж мэдээлэл авах боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Элчин сайд итгэмжлэх захидлаа гардуулав

Монгол Улсын Засгийн газраас Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Элчин сайдЯ.Ариунболд 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Фанг Лиуд бараалхаж Итгэмжлэх захидлаа гардуулав.

Итгэмжлэх захидал гардуулах ёслолын дараа үргэлжилсэн уулзалтаар Ерөнхий нарийн бичгийн дарга ИКАО-ын 75 жилийн ойг тэмдэглэх болон энэ оны есдүгээр сарын 24-нд эхлэх 40 дүгээр Ассамблейгаар иргэний агаарын тээврийн салбарт шинэчлэл дэвшлийг дэмжих, тэр дундаа дрон, нисдэг такси, шинэ нисдэг төхөөрөмж нэвтрүүлэх, гишүүн улсуудаас гаргасан шинэлэг санаачилгыг дэмжсэн ахиц гарна гэж харж байгаа талаар танилцуулав.

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Я.Ариунболд Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын зарим үйл ажиллагааг Далайд гарцгүй хөгжиж буй орнууд /ДГХБО/-ын Олон улсын судалгааны төв /ОУСТ/-ийн үйл ажиллагаатай уялдуулан худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, ард түмнүүдийн харилцааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулах боломжийг судлан үзэх, далайд гарцгүй орнуудын сонирхлыг дэмжиж ИКАО-ын зөвлөлийн гишүүний сонгуульд Монгол Улс нэр дэвших, Монгол Улсад агаарын харилцааг либералчилж байгаатай уялдуулан ИКАО-тай улам нягт ажиллаж, Монголын дээгүүр нисэн өнгөрөх олон улсын нислэгийг өргөжүүлэн хөгжүүлэх зэрэг асуудалд ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр Монгол Улсын зорчих барим бичгийг орчин үеийн стандартад нийцүүлэх, нисэх багийн үнэмлэх нэвтрүүлэх чиглэлд авч буй арга хэмжээний талаар товч танилцуулаад 2019 оны зургадугаар сарын 25-28-ны өдрүүдэд ИКАО-ын зүгээс зохион байгуулагдах 15 дугаар Symposium and Exhibition on the ICAO Traveler Identification Programme (TRIP) арга хэмжээнд ГХЯ, ХЗДХЯ, УБЕГ-ын удирдлагын түвшинд оролцуулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга болон Байнгын төлөөлөгч ойр дотно харилцаа холбоотой ажиллахаар санал нэгдэв.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүргийн Жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралтын явцтай танилцлаа

Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/67 тоот тушаалаар байгуулагдсан Эрүүл мэндийн яам, Барилга хот байгуулалтын яам, Улсын мэргэжлийн хяналтын газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын төлөөлөл бүхий ажлын хэсгийн гишүүд мөн тус ажлын хэсгийн дарга Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж түүнчлэн Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газрын Эрүүл мэнд, нийгмийн салбарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа нар хамтран “Сонгинохайрхан дүүргийн Жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл болон барилга угсралтын явцтай газар дээр нь танилцаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв.


ЭМСХХ-4 төслийн хүрээнд баригдаж буй “Сонгинохайрхан дүүргийн Жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралт, тоног төхөөрөмж нийлүүлэх ажил”-ын гэрээ Эрүүл мэндийн яам, Австри улсын Вамед Инжинирнг компанийн хооронд 2017-5-24 нд байгуулагдсан.

Өнөөдрийн байдлаар барилгын ажлын гүйцэтгэл:
1. Газар шорооны ажил 100%
2. Техникийн барилга 50,2 %

  1. А блок 60,75 %
  2. Б блок 54,8%
  3. Подиумын барилга 51,9% нийт барилгын ажлын явц 63,4 хувьтай байна.

Дээрх ажлын хэсэг нь цаашид олон улсын жишиг нэгдсэн эмнэлгийн стандартын дагуу чанартай тусламж үзүүлэх үйлчилгээний таатай, аюулгүй байдлыг хангах орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн эмнэлгийн нэмэлт орц, гарц, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт бүхий агаар сэлгэлтийн систем, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон үйлчлүүлэгч, эмч ажилтан албан хаагчдын тав тухтай байдлыг хангах зорилго бүхий орчин үеийн техник технологийн шинэчлэлтэд үндэслэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгууламжийн инженерийн чухал шийдэл бүхий асуудлуудыг нарийвчлан хэлэлцэж шийдвэрлэх зорилготой юм.

Categories
энтертаймент-ертөнц

“2000” уран сайхан кино гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ.

Улиастайн 2000 цэргийн бослогын бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “2000” уран сайхны кино 2019 оны гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийх юм. Үүнтэй холбогдуулан тус уран бүтээлийн жүжигчид хэвлэлийн хурал хийлээ.

Уг киноны Ерөнхий продюсероор, МУСГЗ П.Батсайхан ажилласан ба “Монгол Улсын сэргэн мандалтын үеийн түүхэнд мартагдаж байсан Улиастайд болсон 2000 цэргийн тулааныг түүхэн кино болгох сэдэл 40 жилийн турш Завхан аймгаас төрсөн хувилгаад, гэгээнтнүүдийг судалж ирсний үр дүнд гарч ирсэн. Энэ судалгааны явцад энэхүү Улиастайн 2000 цэргийн тулааныг судлах болсон юм. Үүнээс олж харсан зүйл бол мөхөх төрийн бодлогын дунд мандах төрийн зул бадамлаж байдаг юм байна лээ. Энэхүү уран бүтээлээрээ дамжуулан Манжийн төрийг үзэн ядах сэтгэгдлийг төрүүлэлгүй, эсрэгээрээ хэн нэгнийг дүвийлгэж, магтаж гаргахыг хүсээгүй. Харин Улиастайд 1883 онд бодит байдал ямар байсныг л гаргаж, харуулахыг хичээлээ. Мөн жүжигчдийн хувьд орчин үеийн кино урлагийн салбарыг төлөөлж буй хүндэт жүжигчид хамтран ажилласанд таатай байгаа” гэсэн юм.

Харин Дэмчиг Тайжийн дүрийг бүтээсэн Монгол Улсын ардын жүжигчин П.Цэрэндагва “Түүхийг зохиогоод түүхтэй мэт бүтээл хийж, хойч үедээ нөлөөлж буй энэ цаг үед бид мартаад, орхичихсон түүхийг хэсэг үеээ гаргаж ирж, эргэж санаж, сэргээх нь чухал гэсэн үүднээс тус кинонд нэгдсэн. Бүтээсэн дүрийн хувьд одоогийн төрийн албан хаагчдын нэг. Энэхүү кинонд тоглосноор бид өнгөрсөн цаг үе, түүхээ харж, нягталж, ухаарж ойлгоход томоохон алхам болсон гэдгийг онцолмоор байна” хэмээлээ.

М.САЙНЗАЯА