Categories
мэдээ улс-төр

Экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АТГ-т мэдүүлэг өгч байна

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос АТГ мэдүүлэг авч байна. Ерөнхийлөгч Х.Баттулга иргэн хүнийхээ хувиар экс Ерөнхийлөгчийг шалгуулахаар 178 хуудас бүхий материалыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланд өгсөн байдаг. Эдгээр материал нь Тавантолгойн орд газартай холбоотой гэх. Энэ талаар Ерөнхийлөгч Х.Баттулга “Таван толгойн орд газрыг гэрээгээр халхавчлан 60 болон 40 жилээр сунгагдах нөхцөлтэйгээр үнэгүй өгөх оролдлого гарсан. 2015 онд дөрөвдүгээр сард Засгийн газар ийм гэрээ байгуулах гэж байсныг тухайн үеийн УИХ-ын удирдлага болон гишүүд зогсоосон. Эдийн засгийн асар их өгөөжтэй компанийг ард түмний өмчлөлөөс гаргаад гадныханд 100 жилээр үнэгүй өгөх гэрээг байгуулах ажлыг төрийн өндөр албан тушаалтнууд зохион байгуулсан. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон Ц.Элбэгдорж гэдэг хүн энэ үйл ажиллагааг зохион байгуулсан. Ерөнхий сайд асан М.Энхсайханаар гардан гүйцэтгүүлсэн нь баримтаар нотлогдсон” гэж прокуроруудтай уулзалт хийх үедээ ярьж байсан. Харин экс Ерөнхийлөгчийн зүгээс УЕП-д гардуулсан гэх 178 хуудас материалыг ил болгох ёстой гэж байсан юм. Ямартай ч түүнийг АТГ-аас Тавантолгойн асуудлаар мэдүүлэг авахаар дуудсан байна. Дуудсаны дагуу Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж очиж мэдүүлэг өгч байна. Тэрээр энэ талаар “Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хөөцөлдөн бүрдүүлж, гараараа прокурорт биечлэн өгсөн Тавантолгойн асуудлаар АТГ-аас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд гутлаа тослоод гаръя даа. Монголчууд бид бол ардчилал, хүний эрх эрх чөлөөт байдлыг хуулийн засаглал гэж үздэг хүмүүс” гэж жиргэжээ.

0-7 Ц.Элбэгдорж АТГ-т мэдүүлэг өгч байна

Categories
мэдээ нийгэм

Төслийн багийнхан харилцан санал солилцлоо

Жайка олон улсын байгууллагын “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд “Гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийг Японы Нагоя их сургууль санаачлан МУИС, ОБЕГ-тай хамтран Ховд аймагт хэрэгжүүлэхээр болсон.

Тэгвэл төслийн багийнхан Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, төслийн хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагааны талаар санал солилцсон байна.

Мөн Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн “Өсвөрийн аврагч бүлгэм”-ийн сурагчдад гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, Япон улсын туршлагыг танилцууллаа.

Тус төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр иргэд, орон нутгийн удирдлагыг чадавхжуулах зорилготой юм.

Categories
мэдээ нийгэм

Олон нийтийн хэлэлцүүлэг боллоо

УУХҮЯ, АМГТГ-аас СЕСМИМ төслийн дэмжлэгтэйгээр “Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого /2019-2026/”-ын баримт бичгийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг энэ сарын 21-ний өдөр зохион байгуулж байна.

“Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэр /ГУУГТХҮ/-ийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийг салбарын оролцогч талуудад танилцуулж хэлэлцүүлэх зорилгоор зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын нийт 50 гаруй төлөөлөл оролцов.

Олон нийтийн хэлэлцүүлгийг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал нээж үг хэллээ.

Тэрбээр “2015 оны ес дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Чуулганаар Дэлхийн тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг баталсан билээ. Тогтвортой хөгжлийн 5 дугаар зорилтод жендэрийн эрх тэгш байдлыг хангах, охид эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийг дэвшүүлсэн билээ.

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030“-д нийгмийн хөгжлийн дэвшилд жендэрийн тэгш оролцоог хангах, нийгмийн баялгын үр шимээс адил тэгш хүртэх таатай орчинг бүрдүүлэхийг тусгасан юм. 2011 онд батлагдсан Жендэрийн эрх тэгш байдлын хангах тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг зорилтыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөгөө (2017-2021)-г 2017 оны 4 дүгээр сарын 26 –нд баталсан билээ.

2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр СЕСМИМ төслийн дэмжлэгтэйгээр УУХҮЯ-наас “Эрдэс баялаг ба жендэр” үндэсний семинарыг амжилттай зохион байгуулж уг семинараас нотолгоонд суурилсан салбарын жендэрийн бодлогыг боловсруулахын чухлыг онцлон тэмдэглэсэн билээ. Энэхүү санаачилга бодит биелэлээ олж буйд баяртай байна” гэлээ.

Мөн энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулахад санаачилга гаргаж дэмжлэг үзүүлсэн Канад улсын Засгийн газар, олборлох салбарын менежментийг бэхжүүлэх СЕСМИМ төслийг хэрэгжүүлэгч Канад улсын Агритийм зөвлөх компани, зохион байгуулах ажлын хэсгийн гишүүдэд талархаж буйгаа илэрхийлэв.

Энэ үеэр мөн Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэвид Спрул хэлэлцүүлэгт оролцогч төлөөллүүдэд хандан үг хэлсэн юм.

Төслийн олон нийтийн хэлэлцүүлгийн үеэр:

-Жендэрийн Үндэсний Хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т. Энхбаяр Тогтвортой хөгжлийн зорилт: Төрөөс жендэрийн талаар баримтлах бодлого, “ГУУГТХҮ-ийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого”-ын хүлээгдэж буй үр дүн,

-УУХҮЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, “ГУУГТХҮ-ийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого” боловсруулах Ажлын хэсгийн гишүүн А. Пүрэв “Монгол Улсын эрдэс баялгийн салбарын жендэрийн нөлөөллийн үнэлгээ: Зорилго, ач холбогдол, үр дүн”,

-УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Жендэрийн салбар зөвлөлийн дарга Г.Нандинжаргал- “ГУУГТХҮ-ийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого /2019-2026/: Зорилго, зорилт, хүрэх үр дүн, арга хэмжээ”

-УУХҮЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, “ГУУГТХҮ-ийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого” боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Г.Ганхүү ГУУГТХҮ-ийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого /2019-2026/-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө

-БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хэлтсийн дарга, Жендэрийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Уранчимэг Байгаль орчны салбарын жендэрийн бодлогын хэрэгжилт, туршлага , сургамж зэрэг сэдвүүдээр илтгэл тавилаа.

“Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого /2019-2026/”-ын төслийн олон нийтийн хэлэлцүүлгийн үеэр оролцогчид дөрвөн зорилгын хүрээнд бүлэгт хуваагдан, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Хэлэлцүүлгээс гарсан нэгдсэн саналуудыг төсөлдөө тусган ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм

А.Ариунзаяа: Ядуурлыг тууштай бууруулах хамгийн үр дүнтэй арга нь эдийн засгийн өсөлтийг иргэдийн боловсрол, эрүүл мэндэд түлхүү ашиглах

Монгол Улсын Үндэсний Статистикийн хорооны дарга А.Ариунзаяатай сүүлийн үеийн статистикийн мэдээллийн талаар ярилцлаа.

-ҮСХ-ноос ДНБ-ий хэмжээ 2018 онд 6.9 хувиар өссөнийг зарлалаа. Эдийн засгийн өсөлтөд юу нөлөөлөв?

-Манай улсын эдийн засгийн хэмжээ урьдчилсан гүйцэтгэлээр тооцоход 2018 онд өмнөх оноос 6.9 хувиар өссөн. Энэ ерөнхий өсөлтийг бүтцээр нь задалж үзвэл, 2.3 пункт нь үйлчилгээний салбар, 2.1 пункт нь үйлдвэрлэлийн салбар, үлдэх 2.0 пунктыг бүтээгдэхүүний цэвэр татвар эзэлж байна. Манай улсын эдийн засгийн үйл ажиллагааны онцлогийг харгалзан өсөлтийг уул уурхайн болон уул уурхайн бус салбарын өсөлт гэж тооцдог. 2017 онд эдийн засаг 5.3 хувь өсөхөд уул уурхайн салбар 5.5 хувиар буурч, уул уурхайн бус салбар 8.8 хувиар өссөн бол 2018 онд уул уурхайн салбар 5.1 хувь, уул уурхайн бус салбар ч 7.5 хувийн өсөлттэй байлаа. Уул уурхайн салбарын 5.1 хувийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс гэвэл нүүрс олборлолтын хэмжээ 50.0 мянган тоннд хүрч өмнөх оноос 6.2 хувиар, алт олборлолт 20.7 мянган тоннд хүрч өмнөх оноос 4.1 хувиар, хайлуур жоншны баяжмалын олборлолт 80.7 мянган тоннд хүрч өмнөх оноос 46.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөллөө. Уул уурхайн салбарт 2015 онд алт, зэс хувийн жингээр голлож байсан бол 2018 онд нүүрсний хувийн жин илүү өссөн нь гадаад зах зээлд нүүрс ний экспорт нэмэгдсэнтэй холбоотой юм. Үүнийг дагаад тээвэр, үйлчилгээний зарим салбарт тодорхой хэмжээний өсөлт гарлаа.

-Манай улсын эдийн засаг уул уурхайн салбараас хэт хамааралтай байгааг онцолж, цаашид хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар ярих боллоо. Хөдөө аж ахуйн салбарын өсөлтийн талаар?

-Хөдөө аж ахуйн салбарын нөлөөлөл хүлээгдэж байсан өсөлтийн хэмжээнд хүрсэнгүй. Өмнөх дөрвөн жилд малын тоо дунджаар 4-5 саяар өсөж байсан. Харин 2018 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллогоор манай улсад 66.4 сая толгой мал тоолсон. Энэ нь өмнөх оноос 200 мянгаар л өссөн үзүүлэлт юм. Үүнд мэдээж олон хүчин зүйлс нөлөөлсөн. Зүй бусаар хорогдсон малын тоо өндөр, бойжуулсан төл буурлаа, хүнсэнд бэлтгэсэн малын тоо ч нэмэгдлээ. Зарим аймаг бэлчээрийн даацтай уялдуулан бэлчээр ашиглалтыг зохицуулсан журам боловсруулж ажилласан байна. Эдгээрээс гадна малчид малын тоонд бус чанарт анхаарч эхэлсэн нь ажиглагдсан. Үүнийг дэвшилттэй өөрчлөлт гэж үзэж байна.

-Бодлого тодорхойлогч, эдийн засагч, судлаач нар макро түвшинд гоё, сайхан тоонууд ярьж, эдийн засгийн өсөлт, дотоодын нийт бүтээгдэхүүн гэж ярих юм. Гэтэл тэр их эдийн засгийн өсөлт иргэддээ наалдахгүй бай на, ядуурал, ажилгүйдэл өндөр хэвээрээ байна гэж шүүм жилдэг. Энэ талаар таны бодол?

-Яг энэ асуудлыг буюу эдийн засгийн өсөлт, ядуурал, ажилгүйдлийн хоорондын хамаарлыг анх удаа хугацааны цуваа ны эконометрик загвараар загварчилж, сүүлийн 10 жилийн статистикийн мэдээллээр хийсэн судалгааны дүнг бид жилийн өмнө танилцуулж байсан. Тухайлбал, манай улсын эдийн засгийн өсөлт нь тухайн жилдээ шууд эерэг нөлөөлөл үзүүлдэггүй. Харин цаг хугацааны хоцролттой буюу нэгээс хоёр жилийн дараа ядуурал, ажилгүйдэлд хамгийн өндөр нөлөө үзүүлж байж. ДНБ-ий бодит өсөлт нэг хувиар нэмэгдэхэд ядуурлын түвшин хугацааны хоцролтоос хамаарч 0.71-1.04 пунктээр буурсан. Харин ажилгүйдлийн түвшин нэг Манай улсын эдийн засгийн өсөлт 2014 онд 7.9 хувиас 2015 онд 2.4 хувь, 2016 онд 1.2 хувьтай буюу эрчимтэй буурсан. Энэ хугацаанд олон аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон, ажилгүйдлийн түвшин нэмэгдсэн, цалин, тэтгэвэр нэмэгдээгүй, малчдад олгодог ноос, ноолуурын урамшуулал олгогдоогүй зэрэг хүн амын амьжиргаанд сөргөөр нөлөөлөх шалтгаанууд байсан учраас ядуурал эрс өссөн юм. Харин энэ жил бид “Ядуурлын дүр төрх-2018” судалгааны үр дүнг боловсруулж, нийтэд танилцуулна. Ядуурлын судалгаа нь улирал тутам явуулдаг манай “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа”-ны үр дүнгээр тооцогддог бөгөөд өрхийн хэрэглээнд суурилдаг юм. Сүүлийн жилүүдийн “Өрхийн орлого, зарлага”-ын судал гааны үр дүнгээр улирал тутам өрхийн дундаж орлого, зарлагын хэмжээ нэмэгдэж байна. 2018 оны өрхийн орлого, зар лагын мэдээллээс үзэхэд нэг өрхийн сарын дундаж орлого 1.2 сая төгрөг болж, 2017 онтой харьцуулахад 15.4 хувиар өссөн үзүүлэлтийг онцолж болох юм. Мэдээж үнийн нөлөөллийг арилгасан бодит мөнгөн орлого, зарлага гээд гүнзгийрүүлсэн тооцооллууд хийгддэг.

-Тэгэхээр та ядуурал буурсан гэх гээд байна уу?

-Одоо шууд албан ёсны дүгнэлт гаргах нь зохисгүй. Гэхдээ магадлал бол байна, ядаж л хот, суурин газарт ядуурал тодорхой хэмжээнд буурсан байх болов уу. Үүнийг би цөөн хэдэн үзүүлэлтээр тайлбарлая. Эдийн засаг 2017 онд 5.3 хувь, 2018 онд 6.9 хувьд хүрч өслөө, улсын төсвийн тэн цэл ашигтай гарах боллоо, ажилгүйдлийн түвшин буурсан үзүүлэлттэй гарлаа, 2018 оны сүүлээр төрийн албан хаагчдын цалинг нэмлээ, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүллээ гэх мэт макро түвшний эерэг үзүүлэлтүүд олон байна. Үүнээс гадна, улсын нийт хадгаламж 2018 онд 2017 оныхоос 19 хувиар нэмэгдэж, үүнд төгрөгийн хадгаламж 1.5 их наяд төгрөгөөр буюу 19 хувь, валютын хадгаламж 487.6 тэрбум төгрөгөөр буюу 22 хувиар нэмэгдсэн байна. Рестораны орлого өмнөх онтой харьцуулбал 40 хувиар, хүргэлтийн хоолны орлого 57 хувиар өссөн үзүүлэлт нь иргэдийн хэрэглээ нэмэгдсэнийг илтгэж байна. Мөн зэрэглэлгүй буудлын орлого жилийн дотор 41 хувиар өссөн байна. Амралт, чөлөөт цаг, соёл үйлчилгээний үнийн өсөлт хамгийн өндөр буюу 27-31 хувьтай байгаа нь эрэлт, хэрэглээ нэмэгдсэнтэй хол боотой гэж болно. Импорт ч мөн тэлсэн байгаа. Зөвхөн иргэдийн хэрэглээг илэрхийлж болох суудлын автомашины импорт 2016 оныхоос хоёр дахин нэмэгдэж 2018 онд 64 мянгад хүрлээ. Ядуурлын тооцоололд нөлөөлөх инфляц буюу үнийн өсөлт, валютын ханшны өөрчлөлт, засаглалын гээд олон хүчин зүйлс байгаа. Ийм учраас магадлал, хүлээлт, төсөөлөл гэдэг үгийг сонгоод байгаа юм.

-Таны дурдсан хүчин зүйлс болон нийгмийн уур амьс гал, хүлээлт хоорондоо хэр зөрөх бол. Ядуурлын судалгааг яг хэзээ зарлах вэ?

-Энэ оны зургаадугаар сард зарлахаар ажиллаж байгаа. Ер нь, хөгжиж буй орнуудын тухайд ядуурлыг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь эдийн засгийн өсөлтийг хүний хөгжилд буюу нэн ялангуяа боловсрол, эрүүл мэндэд түлхүү ашиглах нь зүйтэй гэж үздэг. Дэлхийн банкны судал гаагаар эдийн засгийн өсөлт нь ядуурал бууруулах үндсэн нөхцөл мөн, гэхдээ энэ өсөлтийг үр дүнтэй хэрхэн ашиглаж чадах эсэхээс ядуурлыг бууруулах нь шалтгаална гэдэг. Манай улсын хувьд мөн адил, ядуурлыг тууштай бууруулахын тулд эдийн засгийн эрчимтэй өсөлтийг ард иргэдийн боловсрол, эрүүл мэндэд түлхүү ашиглах нь илүү үр дүнтэй байх болно. Улсын хөгжлийг, нэн ялангуяа иргэдийн боловсрол, эрүүл мэндийг тодорхой хугацааны давтамжтай явуулдаг судалгааны дүнгээр хэмждэг. Үүний нэг судалгаа нь таван жилд нэг удаа явуулдаг Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа. Энэхүү судалгааны мэдээллийг 2018 онд цуглуулсан бөгөөд мөн энэ оны зургаадугаар сард олон нийтэд танилцуулахаар ажиллаж байна.

-Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны тухай товч хон мэдээлэл өгөхгүй юү?

-Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, өсөлт, хөгжил, хамгаалал, өрхийн нөхцөл байдал, тэдний эрхийн хэрэгжилт болон эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, бэлгийн зан үйл зэрэг олон талт нийгмийн үзүүлэлтүүдийг уялдуулан судалдаг. Энэ судалгаагаар бодлого хөтөлбөр боловсруулагч, шийд вэр гаргагч нарт төдийгүй судлаач, эрдэмтэд болонсонирхсон хүн бүхэнд шаардлагатай статистикийн үнэн бодит мэдээллийг гаргадаг. Мөн хүүхдийн өндөр, жинг хэмжих, давсны иодын агууламж шалгах гэх мэт маш өргөн хүрээний мэдээлэл цуглуулагдаж өмнөх судалгааны үр дүнтэй харьцуулагдаж, сүүлийн таван жилийн өөрчлөлтийг харуулдаг. Бид НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сантай хамтарч олон улсын аргачлал, арга зүйн дагуу судалгаагаа явуулдаг учраас манай улсын хөгжил бусад улс орнуудтай харьцуулагдах боломжийг бүрдүүлдэг юм. Энэ удаагийн НҮТС-ийн гол онцлог нь өрхийн ундны усны чанар шалгах шинжилгээг хийсэн явдал байлаа. Хөрсний бохирдол, баталгаат бус ундны ус, химийн элемент, төмрийн өндөр агууламж зэрэг нь манай улсын хүн амын өмнө тулгамдсан асуудал яах аргагүй мөн.

-Сонирхолтой судалгаа гарах нь. Өнгөрсөн жил Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааг танилцуулсан. Мөн эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар судалгаа гарга санбайсан?

-Улсын хөгжил хүний хөгжлөөс л эхэлнэ. Хүний хөгжил гэдгийг том зургаар хэлбэл, хүн амаа өсгөх бод лого той зэрэгцүүлэн хүн амын аж байдал, эрүүл мэнд, боловсролыг сайжруулах зэрэг бодлогыг агуулж байдаг юм. Тийм учраас эмэгтэйчүүдийн аж байдал, эрүүл мэнд, нөхөн үржихүйн талаар маш сайн судалж, тулгамдаж буй асууд луудыг тодорхойлох нь Төр засгийн зүгээс зөв бодлого шийдвэр гаргах гол үндэс суурь болох юм. Монгол эмэгтэйчүүд дунд нөхөн үржихүйн насны нэг эмэгтэйн амьдралынхаа хугацаанд төрүүлсэн хүүхдийн тоо 1975 онд 7 байснаа 1995 он хүртэл таван жил тутамд 1-ээр буурч гурав болсон байна. Харин 1995-2005 онд энэ тоо аажим буурч хоёр орчим байснаа, 2005 оноос аажмаар нэмэгдсээр 2015 онд гурав болж, 2017 он хүртэл энэ хэмжээндээ тогтворжсон байна. Энэ бүхний ард тухайн үеийн нийгмийн нөхцөл байдал, хөгжлийн үе шат харагддаг бөгөөд, хүн амаа өсгөх Төр засгийн бодлогын нөлөө ч байдаг.

-Гэхдээ өнөөдөр хүчтэй яригдаж байгаа сэдвүүдийн нэг бол яахын аргагүй гэр бүл салалт, өрх толгойлсон ээж, аавуудын асуудал?

-Өрх толгойлсон ганц бие эхийн тоо 2018 онд 72 мянга болсон. Гэхдээ энэ бол өмнөх оноос зургаан хувиар буурсан үзүүлэлт. Өрх толгойлсон ганц бие аавуудын тоо ч гурван хувиар буурч 20 мянгад хүрлээ. Гэрлэлт, гэр бүл цуцлалтын 2018 оны статистик үзүүлэлтээр гэрлэлт 21 мянга орчим, гэр бүл цуцлалт 4.2 мянга орчим байгаа нь 2017 оноос бага хэмжээгээр өссөн байна. Үүнээс илүүтэй өөр үзүүлэлт хувиар өсөхөд ядуурлын түвшин 0.3 пунктээр өссөн. Энгийнээр хэлбэл, ДНБ-ий өсөлт тухайн жилд нэг хувиар өсөхөд ядуурлын түвшин хоёр жилийн дараа хамгийн өндөр пунктээр буурахаар байна.

-Монголчуудын гурван хүний нэг нь ядуу гэсэн судалгаа танайхаас гарсан?

-Тийм ээ. Бид Дэлхийн Банктай хамтран хүн амын ядуурлын түвшинг хоёр жил тутам зарладаг. 2017 онд “Ядуурлын дүр төрх-2016” судалгааны үр дүнг танилцуулахад 2014 онд 21.6 хувьтай байсан Ядуурлын түвшин хоёр жилийн хугацаанд 8 пунктээр нэмэгдэж 29.6 хувьд хүрсэн гэдгийг онцолсон. Энэ бол маш өндөр үзүүлэлт. санаа зовоож байна. Өнгөрсөн жил танилцуулсан “Жендерт суурилсан хүчирхийллийн судалгаа”, “Хөрөнгийн эзэмшлийг хүйсээр тодорхойлох нь” судалгаануудын үр дүнг нэмээд үзвэл ердөөсөө манай улс “Гэр бүл”-ийн тухай хуулийг маш чухлаар авч үзэх шаардлагатай юм.

-Төрөх эмнэлгүүдэд дөнгөж төрсөн нярайд регистрийн дугаар олгодог боллоо. Энэ

ажил хэр явж байгаа вэ?

-ЭМЯ, УБЕГ, манай статистикийн хороо хамтран өнгөрсөн жилээс бэлтгэлээ хан гаж 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс улс даяар дөнгөж төрсөн нярайг төрөх эмнэлгүүдэд бүртгэж регистрийн дугаар олгох болсон. Ингэснээр хүүхэд төрсөн цагаасаа эрүүл мэндийн үйлчилгээг түргэн, шуурхай авах боломжтой болж байгаа юм. Энэ нь “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, Эрүүл мэндийн салбарын цахим тогтолцоог хөгжүүлж, үйлчилгээний шуурхай байдлыг хангахцогц арга хэмжээний нэг хэсэг. Энэхүү хамтын ажиллагаа бол цахим мэдээлэл дамжуулах “ХУР” системээр дамжуулан төрийн байгууллагууд “Нэг ир гэн, нэг бүртгэл” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөр жүүлэх, төрийн байгууллагуудын мэдээллийн сангийн уялдаа холбоог сайжруулж, мэдээлэл харилцан солилцох, бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах ажлын хүрээнд хийгдэж байгаа дэвшилт юм. Өмнө нь гардаггүй байсан статистикийн шинэ мэдээллийг бий болгож, энэ сараас эхлэн олон нийтэд танилцууллаа. Тухайлбал, төрсөн эхийн гэрлэлтийн статус бөгөөд энэ оны нэгдүгээр сард төрсөн эхчүүдийн 53 хувь нь албан ёсоор гэр бүлээ батлуулсан эхчүүд байна. Энд үүсч буй нэг асуудал бол гэр бүлээ батлуулаагүй эх, хүүхдийн эрхийн хамгаалалт юм.

-Чухал судалгаа, статистикийн мэдээллийг танилцууллаа. Нэг үеэ бодвол олон нийт статистик тоо баримт ашиглах нь нэмэгдсэн ч юм шиг надад санагдаад байгаа юм. Гэхдээ бодлого, шийдвэр гаргаж байгаа хүмүүс танай судалгааг хэрхэн ашигладаг юм бол оо?

-Эдийн засгийн үйл ажиллагаа өсөж, хүрээ нь тэлж байгаа, үүнтэй уялдан нийгмийн амьд ралд эерэг, сөрөг үзэгдлүүд бий болж байна. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бодлогыг тодорхойлох, үүсэж буй асуудлыг шуурхай, үр дүнтэй шийдвэрлэхэд шаардлагатай эдийн засгийн үйл ажиллагаа, нийгмийн байдлын статистик үзүүлэлт, мэдээллийн хэрэгцээ маш хурдацтай нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд ч хүн ам, нийгэм, байгаль орчин, эдийн засгийн хөгжлийн шинэ чиг хандлагыг судлан илэрхийлэх статистикийн мэдээллийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдсээр байгааг онцолмоор байна. Статистикийн мэдээллийн ойлголт, хэрэглээ, харьцангүй сайжирсан хэдий ч санасан хэмжээнд хүрэх бас л болоогүй байна. Миний хувьд 2016 онд ажлаа хүлээж авмагцаа л статистикийн хэрэглээг нэмэгдүүлэх тал дээр илүү анхаарч, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ бусдад хүргэх, статистикийг зөв хэрэглэж сургах, ялангуяа хэн нэгэн хэрэгцээтэй мэдээллээ нээлттэй, хүссэн цагтаа, шуурхай олж авдаг нөхцөлийг бүр дүүлэхийг гол зорилго болгосон. Боловсруулсан статистикийн мэдээллээ иргэдэд хүргэх тал дээр уламжлалт аргаа шинэч лэн сайжруулах, мөн цоо шинэ ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн нь тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч байна. Жишээ нь, манай www.1212.mn цахим мэдээллийн хуудсын хандалтыг харвал, 2016 онд 235 мянга, 2017 онд 390 мянга, 2018 онд бараг нэг сая, 2019 оны эхний сард 100 мянга давсан нь зөвхөн цахим сангийн хэрэглээг тав дахин өсгөсөн үзүүлэлт болно. Статистикийн мэдээллийн сан, мета мэдээллийн санг хэрэглэгчийн шаардлагад нийцсэн түвшинд бүрдүүлэн, тогтмол баяжилтыг хийж буй нь жил бүрийн статистикийн эмхэтгэлд ч тусгалаа олж байгаа. Жишээ нь бид статистикийн 2016, 2017, 2018 оны эмхэтгэлээр сүүлийн 28 жилийн дараалсан мэдээллийг тархааж байна. Өнгөц харахад жижиг ажил гэж болох ч статистикийн мэдээлэл хэрэглэгчдийн эрэлт шаардлагад нийцсэн, олон жилийн динамик үүсгэсэн нь Монгол Улсын хөгжлийн түүхийг тоогоор илэрхийлээд байна гэсэн үг. Үүнийг гуйвуулах, засварлах ямар ч боломжгүй. Нэг тоог нь л худлаа, алдаатай, буруу зохиовол бусад тоо нь хоорондоо уялдаа холбоогүй, олон жилийн динамик холбоо хамаарал нурж унадаг гэсэн үг. Статистикийн мэдээллийн чанар, шуурхай байдлыг сайжруулах, төрийн байгууллагуудын статистикийн мэдээллийн сангийн уял дааг хан гаж, албан ёсны статис тикийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх нь бидний үйл ажил лагааны тэргүүн зорилтуу дын нэг.

-Статистикийн зарим тоо худлаа гардаг гэсэн шүүмжлэл байсаар байгаа?

-Хүн ойлгохгүй мэдээллээ шүүмжилдэг учраас бид илүү сайн тайлбарлах, ойлгомжтой хэлбэрээр мэдээллээ олон нийтэд тархаах, мөн сургалт явуулах тал дээр анхаарч

ирлээ. “Статистикийн мэдээллийг ойлгохгүй байна, энэ талаар мэдлэг чадвар алга, тэгээд худлаа гээд байна” гэж хүмүүсийг буруутгах биш харин тэдэнд статистикийн мэдээллийг хэрхэн уншиж ойлгох буюу статистикийн боловсрол олгох ажил сүүлийн үед зөвхөн манай улс төдийгүй олон улсын статистикийн байгууллагуудын анхаарах асуудлын нэг болсон. Үүнтэй холбоотойгоор статистикийн арга аргачлал, асуулгын маягтуудаа шинэчлэх тал дээр ч анхаарч байгаа. Манай байгууллагаас сургалт, хяналт, мониторингийн ажлыг эдийн засгийн үйл ажиллагааны болон нийгмийн бүх салбарын статистик мэдээлэлд байнга явуулж байгаа. Нэг жишээ дурдвал, Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах хүрээнд БСШУС-ын сайд, ЭМ-ийн сайд, ҮСХ-ны дарга нар “Хамтарсан хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын удирдамж 2018-2019”-ийг баталсан. Үүний хүрээнд 11 аймаг, 52 сум, нийслэлийн дөрвөн дүүрэг, 302 баг, 430 байгууллагыг хамруулан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн нь мэдээллийн анхдагч бага нэгжээс эхлээд ажлаа чанаржуулах нэг том ажил болсон. Энэ нь захиргааны бүртгэл, статистик мэдээллийн бодит байдлыг сайжруулах, тухайн төрийн байгууллагын ажилтнуудад зөвлөгөө өгөх, сургалтад хамруулах зэрэг цаашдын ажлын үр дүнд шууд эергээр нөлөөлөх ажил болж байна. Нөгөө талаас статистикийн бүх мэдээллийг бид иргэд, ААН байгууллага болон захиргааны мэдээллээс цуглуулж, боловсруулж байгаа. Эдгээр мэдээлэлд үндэслэн улс орны хөгжлийн бодлого тодорхойлогдож, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, шийдвэр гаргана. Энэ нь эр гээд иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг. Тиймээс иргэд, ААН-үүд статистикийн тооллого, судалгаа, мэдээлэлд цаар га лахгүй идэвхтэй хамрагдаж, үнэн бодит мэдээлэл өгөх нь эцсийн үр дүндээ эргээд өөрсдөд нь нөлөөлдөг гэдгийг л ухаж ойлгох чухал юм. Өнгөрсөн онд ҮСХ-ноос ЕБС-ын сурагчдад статистикийн хичээлийг хэрхэн заах талаар математикийн багш нарт зориулсан гарын авлагыг БСШУЯ-тай хамтран боловсруулж, бүх сургуулиудад олгож, багш нарт сургалт явуулсан. Энэ ажил бусад улс оронд үлгэр жишээ ажил болсныг олон улсын нэр хүндтэй зарим байгууллагаас онцлон сайшаасан. Бид улсын хэмжээнд нийт 60 гаруй ЕБС-ийн дөрвөн мянга орчим сурагчдад статистикийн байгууллагын үйл ажиллагааг таниулах, мэдээллийг хэрхэн авах, ашиглах талаар сургалтыг уламжлал ёсоор жил бүрийн 11 дүгээр сард тохиодог статистикийн өдрөөр зохион байгуулдаг. Энэ ажлын хүрээг тэлж хэд хэдэн их дээд сургуулийн оюутнуудад ч сургалт зохион байгуулж, статистикийн судалгаа, эрдэм шинжил гээний ажлыг шалгаруулах уралдааныг зарлах уламжлал тогтоогоод байна. Шат бүрийн сургалтуудыг явуулж байна. Мөн мэдээллийг олон нийтэд түгээгч сэтгүүлчдэд зориулсан сургалтаа ч мартаагүй. Сэтгүүлчдэд зориулсан сургалт маш өвөрмөц сонирхолтой болсон тул дараагийн хамтын ажиллагаа ч энэ онд үргэлжлэх захиалга олныг хүлээн авсан.

-Цаашдын ажлын төлөвлөгөөнөөс сонирхуулахгүй юу?

-Бид бодит байдлыг илтгэж чадах статистик үзүүлэл түү дийг шинээр тоо цох, арга аргачлалыг сайжруулах, мэдээллийн урсгал, давтамжийг оновчтой тог тоох, чанарыг сайжруулах, мэдээл лийг шуурхай цуглуулж, боловсруулж, тархаах талаар үйл ажил лагаагаа төлөвлөж, хэрэгжүүлж байна. ҮСХ нь төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системд холбогдсон. “ХУР” систем нь өөрөө мэдээллийг агуулдаг платформ бол биш, харин хурдны зам л гэсэн үг. Төрийн бусад байгууллагуудтай мэдээлэл түргэн шуурхай, төрийн нэгдсэн шугамаар солилцож, статистикийн мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn-ийг тогтмол баяжуулж байна. ААНБ-аас улирлын 20 орчим төрлийн мэдээг онлайнаар авах системийг өнгөрсөн долоодугаар сард нээж, улирлын мэдээг авдаг болсон зэрэг мэдээллийн технологийг статистикийн үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлэхээр зорьж байна. Энэ оноос шинээр Монгол Улсын өрийн статистик мэдээг улирал бүр, газар тариалангийн гол нэрийн зарим бүтээгдэхүүний үнийн мэдээг тархаана. Төлбөрийн тэнцлийн мэдээг улирлаар гаргадаг байсныг энэ жилээс эхлэн сараар гаргаж эхэлсэн. Эдгээр болон бусад албан ёсны статистик мэдээллээ боловсруулж, тархаахын зэрэгцээ манай статистикчид танилцуулга, тойм бэлтгэж, судалгаа, шинжилгээ хийж, мэдээллийн нэгдсэн сангаа баяжуулж байгаа. Тухайлбал, “Эдийн засгийн өсөлт, ажилгүйдэл, ядуурлын хамаарал”, “Инфляц ба төсвийн алдагдлын хамаарал”, “Мал сүргийн тоог бэлчээрийн даац нөхцөлтэй уялдуулан тогтоох” судалгаа, “Гад ны шалтгаант нас баралт, түүнээс амиа хорлолтын өнөөгийн байдлын талаарх танилцуулга”, “Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүй, түүнээс үр хөндөлтийн өнөөгийн байдлын талаарх танилцуулга” гэх мэт нийгэм, эдийн засгийн маш олон судалгаа, шинжилгээний ажлыг гүйцэтгэж үр дүнгээ нээлттэй танилцуулж байна. Цаашид үндэсний тооцооны системийн ашиглалтыг нэмэгдүүлэх, олон жилийн динамик мэдээлэлд үндэслэсэн шинжилгээ, судалгааны ажлыг илүү сайн өргөжүүлэх ажлыг эрчимтэй хийх болно.

-Танай байгууллага олон улсын байгууллагуудтай нэлээд идэвхтэй харилцаатай төрийн байгууллагуудын нэг. Та Ази, Америк, Номхон Далайн орнуудын Үндэсний тооллого, Статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэгийн Ерөнхий лөгчөөр сонгогдсон байсан?

-Тийм ээ. Бид хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, ялангуяа донор болон хөгжлийн байгууллагуудын дэмжлэг, туслалцааг статистикийн салбарын, мөн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд чиглүүлж ажилладаг. Олон улсад Монгол Улсын Үндэсний Статистикийн хороо ны үйл ажиллагааг эергээр үнэлж, бусад улс оронд үлгэр жишээ болгон танилцуулдаг нь манай үе үеийн удирдлага, мэргэжлийн албан хаагчдын олон жилийн ажлын амжилтын үр шим юм. Энэ оны тавдугаар сард НҮБ-ын статистикийн комиссын дэргэдэх ТХЗ-ын дээд түвшний ажлын хэсгийн 14 дэх удаагийн уулзалт манай улсад болно. Тус уулзалтад НҮБ-ын Статистикийн газрын захирал, 22 улс орны статистикийн байгууллагын удирдлагууд Монгол Улсад айлчлан оролцоно. Дэлхий нийтээр тогтвортой хөгжил, жендер, тэгш эрх ярьж байгаа энэ үед НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран “Жендэрийн үзүүлэлтүүд” сэдэвт семинарыг Улаанбаатар хотод тавдугаар сарын 20-ноос 24-нд зохион байгуулна. Эмэгтэйчүүдийн талаарх олон эмзэглэмээр тоон мэдээлэл агуулсан “Жендерт суурилсан хүчирхийллийн судалгаа”-г өнгөрсөн жил танилцуулсныг та бүхэн олж уншсан байх. Мөн НҮБ-аас дэлхийн улс орныг хүн амаа 2020 он орчимд ядаж нэг удаа тоолох шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Азийн бүс нутагт тооллого явуулах улс орнууд манайд зургаадугаар сард ирж хуралдана. Гол ярих асуудал нь тооллогод орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглах талаар. Үүний дараа Хүн амын тооллогын 30 дугаар бага хурлыг 2020 онд Улаанбаатар хотод зохион байгуулна. Энэ онд үндсэн ажлын зэрэгцээ манайд болох олон улсын хурал, семинарын бэлтгэл ажил, тэдгээрийг зохион байгуулах гээд бидэнд хийх ажил маш их байгаа. Монгол Улсад болж байгаа эдгээр хурлуудад зөвхөн статистикийн байгууллагууд, ажилтнууд оролцохгүй ээ, манай улсын төрийн бо лон ху вийн хэвшлийн олон байгууллагууд, мэргэжилт нүүдийн оролцох боломжийг бид хангахаар төлөвлөн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Монголын гадаад сурталчилгааг МОНЦАМЭ гэсэн цонхоор явуулахыг дэмжинэ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн үйл ажиллагаатай танилцаж, тус агентлагийн хамт олонтой ярилцлаа.

МОНЦАМЭ агентлаг нь 1921 онд байгуулагдсан, 90 гаруй жилийн түүхтэй, Монгол Улсын гадаад, дотоод бодлого, өдөр тутамд болж байгаа үйл явдлыг мэдээлж, гадаадад сурталчилдаг байгууллага гэдгийг агентлагийн захирал Б.Ганчимэг танилцуулсан юм. Өнөөдрийн байдлаар Англи, Хятад, Орос, Япон хэл дээр сонин, сэтгүүл, цахим хуудсыг эрхлэн гаргахаас гадна Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Хүмүүн бичиг” сониныг уншигчдад тогтмол хүргэж, 1998 оноос хойш “Сайхан бичигтний улсын уралдаан”-ыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. 21 аймаг, ОХУ, БНХАУ-д байнгын сурвалжлагч ажиллуулдаг бөгөөд бусад улс орнуудын нэр хүндтэй Reuters, Xinhua, Kiodo news, Nikkei, Yonhap, Russia today, VOA, KCNA зэрэг тив, дэлхийг хамарсан мэдээллийн томоохон 20 гаруй сүлжээ агентлагтай тогтмол мэдээлэл солилцох, ажилтнуудаа дадлагажуулах зэргээр хамтран ажиллаж байгаа аж. Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа ч 2013 оноос хойш улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийгдээгүй, 2019 оны улсын төсөвт хөрөнгө оруулалтын зардал тусгагдаагүйгээс техник, технологийн шинэчлэл хийгдээгүй, төсөв хөрөнгөгүйн улмаас гадаад томилолтод сурвалжлагчдаа хамруулж чадахгүй байгаа зэрэг тулгамдсан асуудалд ЗГХЭГ-ын зүгээс анхаарч өгөхийг тус агентлагийнхан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс хүсэж байлаа.

Эрх зүйн зохицуулалтай холбоотой бас нэг асуудал байгаа аж. МОНЦАМЭ агентлагийг 1996 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болгосон ч 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р зүйл, заалтаас болж тус агентлагийн эрх зүйн орчин, харъяалал тодорхойгүй байсаар өнөөг хүрсэн байна. Тиймээс тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар агентлагийн эрх зүйн орчныг тодорхой болгох асуудлыг 2007 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгч, хэд хэдэн Засгийн газар, Ерөнхий сайд, холбогдох албан тушаалтнуудад тавьсан ч шийдэгдэлгүй өнөөг хүрчээ.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд тус агентлагийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэсэн юм. Тэрээр ”Монгол Улсыг гадаадад сурталчилдаг цонх нэг байх чухал. Засгийн газраас хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудыг дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхийн тулд бодитой мэдээлэл хамгийн чухал. Ялангуяа гадаад сувгаа Монгол Улс хүчирхэгжүүлэх ёстой. МОНЦАМЭ агентлагт тулгуурлаж нээлттэй, Монгол Улсаа нэг цонхоор сурталчилж, таниулахыг бүрэн дэмжинэ. Засгийн газраас МОНЦАМЭ агентлагийг дэмжихээс гадна та бүхэн бас үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ажилтнуудаа чадавхижуулахад анхаарч ажиллаарай” гэлээ. Цаашид МОНЦАМЭ агентлагийн үйл ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн бусад томоохон агентлагуудын загварыг судлах зэргээр хөгжлийн гарцаа 14 хоногийн дотор дахин танилцуулахыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ чиглэл болголоо.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн хүчин чадал 4110, сургуулийн суудлын тоо 4260-аар нэмэгдэнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Азийн хөгжлийн банктай хамтран “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж эхэллээ.

Төслийн нээлтийн үйл ажиллагаанд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез, Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, Барилга хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төсөл магадлалын хэлтсийн дарга Э.Хангал, Нийслэлийн хот төлөвлөлтийн ерөнхий газрын Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Ц.Тулга, Боловсролын хүрээлэнгийн захирал, доктор П.Лхагвасүрэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал, доктор Д.Сүрэнчимэг, Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс оролцлоо.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан үйл ажиллагааг нээж үг хэлэн Монгол Улсын боловсролын салбарыг хөгжүүлэх, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлж, тогтмол хамтран ажиллаж ирсэн Азийн хөгжлийн банкны удирдага, хамт олонд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.Тэрээр Монгол Улсын Засгийн газраас Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, орчин нөхцөлийг сайжруулах, сургалтын агуулга, хөтөлбөр, арга зүй, үнэлгээ, сурах бичиг, сургуулийн менежментийг боловсронгуй болгох, боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай үзүүлэх бодлогыг үе шаттай хэрэгжүүлж байгааг дурдаад сүүлийн жилүүдэд манай улсын бага, дунд боловсролын салбарын бодлогын хэрэгжилтэд бодит дэмжлэг болж чадсан, олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэгээр олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн нь салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэнийг тэмдэглэн хэллээ.

“Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийн урт хугацааны үр нөлөө нь боловсролын хүртээмж, тэгш байдал, чанарыг дээшлүүлэх, шууд үр дүн нь эдийн засгийн хүндрэлийн үед суурь, бүрэн дунд боловсролын хүртээмж, чанарыг хадгалахад чиглэгдэж байна. Төсөл дараах 5 чиглэлээр багц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

-Улаанбаатар хот болон 4 аймгийн төвд 23 цэцэрлэг, 10 сургуулийн байрны хүчин чадлыг нэмэгдүүлж, шинээр барьсан болон өргөтгөсөн сургууль, цэцэрлэгүүдийг тоног төхөөрөмжөөр хангана. Төслийн хүрээнд цэцэрлэгийн хүчин чадал 4110, ерөнхий боловсролын сургуулийн суудлын тоо 4260-аар нэмэгдэнэ.

Цэцэрлэг, сургуулиудын барилгыг шинээр барих болон өргөтгөхдөө эрчим хүчний хэмнэлттэй, гамшигт тэсвэртэй, суралцагчдын нас, хүйс, тусгай хэрэгцээт боловсролын шаардлагыг хангахуйц шинэлэг шийдэлтэй зураг төслөөр гүйцэтгэхээс гадна хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй байх “Ногоон барилга”-ын шийдлээр гүйцэтгэх нь тус төслийн томоохон онцлог юм.

Ерөнхий боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн нөхцөл байдлын судалгаа, дүгнэлтэд үндэслэн сургуулийн удирдлага, багш, боловсролын байгууллагын мэргэжилтнүүдэд зориулсан сургалтуудыг шат дараатай зохион байгуулна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноог шалгалт өгсөн даруйдаа шууд мэдээллэдэг болох зорилгоор шууд засалтын технологийг нэвтрүүлэн шалгалтын үр дүн, засалтын талаар иргэдийн дунд үүсдэг буруу ойлголт болон шалгуулагчид үүсэх чирэгдлийг арилна. Ингэснээр их, дээд сургуулийн элсэлтийн үйл ажиллагааг эрт зохион байгуулах боломжтой болох юм. Цаашлаад шалгалтын мэдээлэлд нэгдсэн дүн шинжилгээ хийн сургалтын хөтөлбөр боловсруулалт, хэрэгжилт, үнэлгээг боловсронгуй болгоход чиглэгдсэн менежмент нь тус төслөөс хүлээгдэж буй нэгэн томоохон үр дүн юм.

Сургалтын хэрэглэгдэхүүний судалгаа хийж, түүнд тавигдах шаардлагыг боловсруулан сургуулийн өмнөх боловсролын хэрэглэгдэхүүнээр хөдөө орон нутгийн цэцэрлэгийн 30 хувь нь хангагдана. Мөн бага боловсролын казах хэлний сурах бичгүүдийн чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.

Ерөнхий боловсрлын сургуулийн менежментийг сайжруулах, багшийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургуулийн болон багшийн үнэлгээний аргачлалыг боловсронгуй болгох, сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих онлайн сургалтын хөтөлбөр боловсруулж, удирдах ажилтнуудын 70 хувийг танхимын болон онлайн хэлбэр хосолсон сургалтад хамруулахаар төлөвлөж байна.

БСШУСЯ-ны зүгээс 2021 он хүртэл буюу богино хугацаанд өргөн цар хүрээтэй ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөгдсөн тус төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хүний болон санхүүгийн нөөцийг зөв зохистой, үр дүнтэй ашиглан төслийг чанартай хэрэгжүүлэхэд талууд идэвх санаачилгатай хамтран ажиллаж, салбарт хэрэгжиж буй бусад төслүүдтэй уялдаа холбоогоо сайжруулан ажиллахыг чухалчилан үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Хөтөлбөрийн агуулгыг судлах шилдэг багш судлаачдаас бүрдсэн үндэсний баг ирэх долоо хоногт ажиллаж эхэлнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг өнөөдөр Нийслэлийн Боловсролын газар, Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт, Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөл, Боловсролын хүрээлэн, Боловсролын зээлийн сан зэрэг харьяа байгууллагаар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Хууль эрх зүйн орчныг энэ онд цогцоор хийнэ. Нийт 13 хууль, Засгийн газрын 20 тогтоолыг батлуулна. Дараагийн гол анхаарах чиглэл нь хөрөнгө оруулалтын асуудал. Нийслэл, дүүргийн боловсролын газар хэлтсийн дарга нар хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хувиар хяналтаа сайн тавьж ажилла. Сургууль цэцэрлэгийн барилгын гүйцэтгэл хугацаа хоцорвол хариуцлагыг боловсролын газар хэлтсийн дарга хамт хүлээнэ гэдгийг Сайд хатуу санууллаа.

Нийслэлийн боловсролын газар, Боловсролын хүрээлэнд ерөнхий боловсролын ЦӨМ хөтөлбөрийн агуулгыг өөрчлөх талаар голчлон ярилцлаа. Хөтөлбөр өөрчлөхгүй, харин агуулгыг эргэн харах, сурагч, багш нарын ачааллыг бууруулах алхам хийнэ. Үүнтэй холбоотой шилдэг багш судлаачдаас бүрдсэн үндэсний баг ирэх долоо хоногт ажиллаж эхэлнэ. Нийслэл дүүргийн боловсролын газрууд багш нарын саналыг нэгтгэж яаманд ирүүлэхийг үүрэг болголоо.

Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлд чанаргүй их дээд сургуулийн тоог цөөрүүлэх тал дээр сайд байр сууриа тодорхой илэрхийлсэн. Энэ хавар Ерөнхий боловсролын сургуулийг 18000 гаруй сурагч төгсөх нь өмнөх жилээс 2,5 дахин буурч байгаа үзүүлэлт юм. Чанаргүй их дээд сургуулийн тоог цөөлөх нийгмийн захиалга шаардлага байгаа учраас огт магадлан итгэмжлэгдээгүй 14 их дээд сургуулиас магадлан итгэмжлэлийн хүсэлт авахшүй, магадлан итгэмжлэл олгохгүй байхыг үүрэг болголоо.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дарга Д.Сүрэнчимэг байгууллагынхаа үйл ажиллагааны талаар танилцуулга хийлээ. 2012 онд ашиглалтад орсон Багшийн хөгжлийн ордонг тус байгууллага аж ахуйн талаас нь хариуцдаг. Урсгал засварын асуудал тулгамдаж байгааг дурдлаа. 5 байгууллагын 200 гаруй хүний ажиллах орчин нөхцөлийг сайжруулах асуудлыг Сайд анхааралдаа авч шийдвэрлэхийг зорино гэлээ.

БСШУСын яам 2019 оныг “Ёс зүйн боловсролын жил” болгон зарласан. Сайд орсон байгууллага бүрт хариуцлагатай, сахилга баттай, ёс зүйтэй, үлгэрлэн ажиллаж салбарынхаа нэр хүндийг өндөрт өргөхийг санууллаа.

БСШУСЯ-ны Хэвлэл мэдээллийн алба

Categories
мэдээ нийгэм

Чихрийн шижин өвчний хүндрэлийн эмчилгээг Монголд нутагшуулна

Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Бүгд найрамдах Куба Улсын Биотехнологи, инженерчлэлийн үйлдвэрийн төв, Монгол эм импекс концерн хамтран чихрийн шижин өвчний үеийн хөлний шархлааг эрт илрүүлэх, хяналтыг сайжруулах, эмчлэх, эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Чихрийн шижин өвчний үед хөл, тулгуур эрхтэн орчимд шарх үүсэх нь түгээмэл тохиолддог. Энэ өвчнөөр оношлогдсон өвчтнүүдийн 10 орчим хувьд тулгуур эрхтэний шархны хүндрэл илэрч, тэдний 90 хувь нь хөлөө тайруулж, эрхтэн дутуу болдог гэсэн судалгаа байдаг.

Хамтын ажиллагааны хүрээнд сургалт, симпозиумыг зохион байгуулж, иргэд болон эмч мэргэжилтнүүдийг энэ талын мэдлэг, мэдээллээр хангах юм. Мөн чихрийн шижин өвчнөөс шалтгаалах хөлний шархлааг эрт илрүүлэх, хянах, өндөр үр дүнтэй эмчилгээг эх орондоо нутагшуулна. Түүнчлэн олон улсын байгууллага, төр болон хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулахыг албаныхан онцолж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Такаока Масатог хүлээн авч уулзлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Такаока Масатог хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Монгол-Японы боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцох завшаан тохиож байгаад баяртай байна. Япон Улстай өрнүүлж буй олон жилийн хамтын ажиллагааны үр дүн, Япон Улсын Засгийн газраас салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газар өндөр үнэлж ирсэн гэлээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь Япон Улсын буцалтгүй тусламж, зээлээр нийт 8 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.

Уулзалтын хүрээнд цаашид боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Япон Улсын Коосен загвар сургуулиудыг Монгол Улсад хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлээд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа БСШУСын сайд уламжиллаа

Мөн Токио-2020 Олимпын бэлтгэл ажлын талаар мөн санал солилцлоо. Баг тамирчдын хамтарсан бэлтгэл, дасгалжуулагч солилцох, олимпод оролцох баг тамирчдын хувцас хэрэгслийн асуудалд санаа тавин ажиллана гэдгээ ноён Элчин сайд Такаока Масатог илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаад паспортыг цахимаар захиалдаг болно

Улсын бүртгэлийн ерөнхий газар нь иргэн төвтэй үйлчилгээний 60-70 хувийг үзүүлдэг билээ. Тэгвэл гадаад паспорт, иргэний үнэмлэхийг онлайнаар захиалдаг үйлчилгээг гуравдугаар сарын 15-наас нэвтрүүлэх гэж байна. Ингэснээр Монгол Улсын иргэн гадаад байсан ч, бүртгэлийн сүлжээнд холбогдсон сум, хорооноос ч гадаад паспорт, иргэний үнэмлэхээ онлайнаар захиалах боломжтой болж буй.