Categories
мэдээ нийгэм

26 албан хаагчийг сургалтад хамруулжээ

Үндэсний Статистикийн хорооноос 2012 оноос хойш “Статистикийн төв, орон нутгийн байгууллагын ажилтнуудад зориулсан сургалтын хөтөлбөр”-ийн дагуу гурван шатлалт сургалтыг үе шаттайгаар жил бүр зохион байгуулж байгаа. Энэ удаагийн анхан шатны сургалтад Үндэсний статистикийн хороо, нийслэл, дүүргийн Статистикийн газар, хэлтсийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Норвегийн тусламжийн байгууллага, Авто тээврийн үндэсний төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Жендэрийн үндэсний хорооны нийт 26 албан хаагчдыг хамруулж сертификат олголоо. Сургалтад ҮСХ, Төрийн албаны зөвлөл, Монгол Улсын их сургуулийн багш, албан хаагчид хүн ам, нийгмийн болон эдийн засгийн статистик, статистикийн онол, үндэсний тооцооны систем, мэдээллийн технологи, статистикийн хэрэглээний программ, төрийн албаны ёс зүй, холбогдох хууль, журам, удирдлага, манлайлал сэдвийг сонгожээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хар тамхины хэрэгт 20-30 насныхан холбогдож байна

2019 оны 1-р сарын байдлаар Гаалийн байгууллага мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 5 удаагийн үйлдлийг илрүүлж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар бусад байгууллагатай хамтарсанарга хэмжээг зохион байгуулсаны үр дүнд АНУ, Канад, Их Британи, Герман, Испани, Нидерландаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг захиалан олон улсын шуудан илгээмжээрулсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг тогтоож, таслан зогсоолоо.

Тухайлбал: 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Герман улсаас Монгол Улсын иргэний нэр дээр ирсэн илгээмжээс ЛСД 3 ширхэг, Хашиш 20 гр, Экстази 5 ширхэг байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Нидерланд улсаас 10 ширхэг ЛСД,

2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Герман улсаас 50 гр “Экстази” ,

2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Малайз улсаас ирсэн “ургамалын үр”-нүүдээс хар тамхины агууламж илэрсэн.

Тайланд улсаас ирсэн буухиа илгээмжийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөтэй бодис байж болзошгүй үндэслэлээр шалгахад 258 грамм мөс байгааг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлд заасны дагуу мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн буюу нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэгт 5-8 жилийн хорих ял мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан тохиолдолд мөн 2-8 жил хүртэлх хорих ял шийтгэхээр заасан байдаг.

Зөрчил, гэмт хэрэгт ихэвчлэн 20-30 насны хүмүүс холбогдож байгаа тул эцэг эхчүүд өсвөр насны хүүхэд, залууст тавих хараа хяналтаа сайжруулж, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байгааболон үерхэж нөхөрлөж буй найз нөхдийг нь таньж мэдэх, хар тамхины хэрэглэгч, захиалагч, худалдан авагч болохоос сэрэмжлүүлэхийг анхааруулж байна.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Хаврын улиралд арьсаа хэрхэн арчлах вэ

Хавар хүмүүсийн биеийн шинэ хуучин арьсны солилцоо аажмаар дээшилж, арьсны өөхөн булчирхайн ялгарал өдрөөс өдөрт нэмэгддэг. Хавар, зуны үед арьсаа сайтар хамгаалж сувилахгүй бол цаг агаарын нөлөөгөөр өнгө нь ганддаг.

Тиймээс энэ улиралд нүүрний арьсанд хамгийн их арчилгаа шаардагддаг. Бид арьсанд тослог дутагдахаар хуурайшдаг гэдэг ядруу ойлголттой байдгаасаа нүүрээ хуурайшиж холцруутаж эхлэнгүүт элдэв тос нялж эхэлдэг. Харин арьс хуурайшна гэдэг түүнд ус, чийг дутагдснаас үүдэлтэй бөгөөд энэ нь арьс унжийж сулрах, үрчлээ үүсэх зэргээр илэрдэг.

Нүүрний арьсыг гадны хүчин зүйлийн нөлөөний цочролоос хамгаалах нь арьсанд шаардлагатай шим тэжээлийг өгөхөөс дутуугүй чухал юм. Нүүрний арьсийг зөв угаах нь арьсыг гүн цэвэрлэн, булчинг нь чангаруулж, чийрэгжүүлснээр /тэсвэртэй болгож/ бодисын солилцоог сайжруулдаг. Мөн ямар ч нөхцөлд, ямар ч төрлийн арьстай байсан нүүрээ хүйтэн усаар савандаж угаахгүй байхыг зөвлөж байна. Нүүрээ байнга хатуулаг ихтэй хүйтэн усаар савандаж угаах нь арьсийг тослоггүй болгож хуурайшуулдаг. Ялангуяа гадаа цаг агаар хүйтэн, салхитай байх үед ийнхүү угааж гарах нь хор нөлөөтэй.

Тослог арьс
Хавар, зун, намрын улиралд тослог арьсны батгашилт нэмэгддэг байна. Ялангуяа хаврын улиралд. Хаврын шороо тоос нүүрний арьсанд нэвчин орсноор батга улам идэвхждэг байх юм. Тийм учраас тослог арьсны хамгийн гол анхаарах зvйл бол цэвэрлэгээг маш сайн, зөв хийх. Буруу цэвэрлэх юм бол батгажилтыг улам идэвхжүүлнэ. Тослог арьсийг савангаар угаах нь буруу. Үүний оронд долоо хоногт хоёр удаа гуужуулагч, дөрвөн удаа хөөс хэрэглэж заншаарай. Тэгээд өөрт тохирсон тослог арьсны эсрэг шөнийн тосыг зөв сонгон хэрэглээрэй.

Хуурай арьс
Хаврын уртад хvний биеийн дархлаа эрс сулардаг. Дээр нь ядрахын хэрээр элдэв төрлийн зvйл идэх нь нэмэгддэг. Тиймээс ямар ч хvн өөрийнхөө хооллолтод онцгой анхаарах хэрэгтэй. Мөн ганц тослог гэлтгvй бvх төрлийн арьсанд хаврын улиралд нүүрнийхээ арьс цэвэрлэгээг сайн хийх нь чухал. Хаврын улиралд хуурай арьстай хvний арьсанд хөгшрөлт хурдан явагддаг байна. Тиймээс тэжээлийг маш сайн өгөх хэрэгтэй. Ингэхдээ хуурайшилтын эсрэг тэжээлийн бүтээгдэхүүн хэрэглэх нь зөв. Долоо хоног бvр арьсаа сайн цэвэрлэсний дараа сальфеткан маскийг тавина. Мэдээж өөрт тохирсон тос чухал үүрэгтэй.

Холимог арьс
Арчлахад хамгийн тvвэгтэй нь холимог арьс. Тийм учраас зарим бүсгvйчүйдэд энэ нь төвөгтэй санагддаг. Гэрийн нөхцөлд нэг биш хоёр төрлийн маск тавина. Тослог хэсгээрээ тослог арьсны эсрэг маск хэрэглэнэ. Мөн тослог хэсэгтээ хөөс, гуужуулагчийг хэрэглэдэг байна. Бусад хуурай хэсгээрээ хуурайшилтын эсрэг тос, маск хэрэглэх жишээтэй.

Ердийн арьс
Тослог хуурай нь тэнцvv арьсыг ердийн гэдэг. Номер нэг арьс ч гэж ярьдаг. Гэхдээ ийм төрлийн арьстай хvн Монголын нөхцөлд дийлэнх биш. Монголчуудын тухайд хуурай арьс давамгайлдаг. Ердийн арьсны тухайд сайн тэжээл өгөөд байхад болдог байна. Долоо хоногт хоёр удаа маск тавина. Бүсгүйчvvдийн тухайд маскийг зөв хэрэглэж сурах хэрэгтэй. Маск гэхлээр нүүрэндээ л тавиад байдаг. Гэтэл зовхи ч бас тэжээл шаарддаг. Тийм учраас зовхины маскийг нүүрний масктай хамт тавьж байгаарай. Хуулдаг маскаас илүү сальфеткан маск арьсанд сайн. Учир нь хуулдаг маск арьсыг ихээр гэмтээдэг байна.

ЗӨВЛӨГӨӨ 1
Хэвийн арьстай бол та өглөө халуун бүлээн усаар хөнгөхөн шавшиж дараа нь цэв хүйтэн усаар /гэхдээ мөстэй биш/ шавш. Тослог арьстай хүмүүст өдөрт нэг удаа ялангуяа орой нүүрээ савантай бүлээн усаар угаахыг зөвлөж байна. Харин тослог арьсийг арчлахдаа тусгайлан өвсний хандтай усыг хэсэгчлэн хөлдөөж, бэлтгэсэн мөсөөр арчих нь зүйтэй. Гэхдээ энэ онцгой арчилгаа нь унжиж хавагнасан арьсанд илүү тохиромжтой. Харин хуурай арьстай хүмүүс 7 хоногт 1 удаа ингэж угаахад гэмгүй. Бүлээн сүүнд зүсэм цагаан талх дүрж дэвтээгээд дээр нь буцалгасан, тасалгааны хэмтэй ижил бүлээн ус нэмээд угаах жор нь бүх төрлийн арьстай хүмүүст тохирно.

ЗӨВЛӨГӨӨ 2
Угааж цэвэрлэсэн нүүрэнд багахан хэмжээний сүүн шингэн, тослог багатай тос түрхээд шингэтэл нь арчилгүй байлгах нь мөн л тустай. Хэвийн болон хуурай арьстай хүмүүс өдөрт хэд хэдэн удаа нүүрээ усаар норгож тос нимгэн түрхэх нь арьсанд тэжээл өгч, залуужуулан, чангаруулж, хуурайшиж сулрахаас сэргийлдэг байна.

ЗӨВЛӨГӨӨ 3
Өглөө нүүрэндээ энгэсэг тавихдаа тослог багатай тос түрх, үүнд нүүрээ угаасны дараа шавшдаг тослог сүүн шингэн маш тохиромжтой. Тосийг арьсны шугамын дагуу духнаас чамархай, хамрын угалзнаас чамархай, амны өнцгөөс чихний дэлбэн, эрүүнээс чихний гэдэс хүртэл чиглэлтэйгээр түрхдэг. Нунтаг энгэсэг нь таны нүүрний өө сэвийг дарна гоо сайхныг тодотгоод зогсохгүй цаг агаарын элдэв үйлчлэлээс нүүрний арьсыг хамгаалах давхарга болж өгдөг.

Categories
мэдээ нийгэм

25.7 мянган мал хорогджээ

Өнгөрсөн сард улсын хэмжээнд зүй бусаар 25.7 мянган мал хорогджээ. Энэ нь өмнөх жилээс 283 мянгаар буурсан тоо юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны нэгдүгээр сард 309 мянган мал зүй бусаар хорогдсон байдаг. Энэ оны тухайд хорогдсон малыг ангилбал, ямаа 12.3 мянга, хонь 8.8 мянга, үхэр 2.9 мянга, адуу 1.7 мянгаар, тэмээ 25 байна. Мал тооллогын урьдчилсан дүнгээр манай улс 66 сая 400 гаруй мал тоолуулсан. Малын өсөлт бууралтын тухайд авч үзвэл, хонь, тэмээ өсөж, адуу өнгөрсөн оны түвшинд, харин үхэр, ямаа багассан байна. Тухайлбал, энэ онд хонь 30, ямаа 27 сая байгаа бол адуу гурав, үхэр дөрвөн сая байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Жолооны үнэмлэхийн бэлдэцийн нийлүүлэлт дөрөвдүгээр сард эхэлнэ

Бэлдэц дууссан гэх шалтгаанаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн жолооны үнэмлэх хэвлэхгүй байгаа. Ингэснээр шинээр жолооч болсон, жолоодох эрхээ сэргээсэн, жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэдэд гурван сарын хугацаатай түр зөвшөөрлийг хэвлэн олгож байсан юм. Тэгвэл бэлдэцийн нийлүүлэлт дөрөвдүгээр сарын 15-наас хийгдэх юм байна. Нийлүүлэлт эхлэхээр үнэмлэхийг 20-30 хоногийн дотор хэвлэж дуусгах аж. Иргэд жолооны үнэмлэхээ “Дүнжингарав”, “Драгон” төв, Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхимаас авч болох юм байна. Одоо жолооны үнэмлэх авахаар 47 мянган иргэн материалаа ирүүлээд байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн 33 барилгыг шинээр барих буюу өргөтгөнө

БСШУСЯ-наас АХБ-ны дэмжлэгтэй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл” хэрэгжих юм. Уг төслийн хүрээнд Улаанбаатар хот болон дөврөн аймгийн төвд нийт 33 сургууль, цэцэрлэгийн барилга шинээр барих буюу өргөтгөх бөгөөд энэ нь сургуулийн өмнөх боловсролын 4110, ерөнхий боловсролын 4260 нэмэлт орон тоог бий болгох юм. Мөн сургалтын хөтөлбөр болон хэрэглэгдэхүүнийг сайжруулах, багш удирдах ажилчдын мэргэжил ур чадавхыг бэхжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх гэнэ.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ: Гар, хөл, амны өвчнөөс сэргийлээрэй

Эрт сэрэмжлүүлэх хам шинжийн 7 хоногийн мэдээгээр цочмог халууралт, цэврүүт тууралтат өвчний хамшинж 309 бүртгэгдэж, нийт хам шинжийн 43 хувийг эзэлж, өссөн үзүүлэлттэй байна. Үүнийг өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 120 тохиолдлоор өссөн мөн сүүлийн 5 жилийн дунджаас 145 тохиолдлоор өссөн байна. Цочмог халууралт, цэврүүт тууралтат хам шинж бүхий өвчний нэг нь ГАР-ХӨЛ-АМНЫ өвчин юм. Энэ өвчлөл 1-5 насныхан дунд өндөр байна.

Categories
мэдээ нийгэм

“ABU Robocon-2019-Ulaanbaatar” II шатны шалгаруулалт эхэллээ

Ази-Номхон далайн бүсийн орнуудын их дээд сургуулиудийн дунд жил бүр зохион байгуулагддаг “ABU Robocon” олон улсын роботын тэмцээн анх удаа Монгол Улсад зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох шилдэг багуудыг тодруулах, бэлтгэх, чанаржуулах зорилгоор “ABU Robocon-2019-Ulaanbaatar” II шатны шалгаруулалт өнөөдөр 10.00 цагт Мишээл экспо төвд эхэллээ. Уг шалгаруулалт нь “ABU Robocon-2019-Улаанбаатар” олон улсын роботын тэмцээний дүрмийн дагуу зохион байгуулагдана. Шалгаруулалтыг амжилттай давсан шилдэг 16 баг болон бүсийн тоглолтууддаа заасан босго үзүүлэлтийг хангасан багууд “ABU Robocon-2019-Улаанбаатар” үндэсний аварга шалгаруулах роботын тэмцээнд оролцох эрхтэй болох юм.

Categories
мэдээ нийгэм

“УИД” ХК-ийн орлого, зардлын бодит байдлыг тогтоох шалгалтын ажил эхэлжээ

“УИД” ХК-тай холбоотой асуудлаар Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн алба тайлбар өгснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Санхүүгийн зохицуулах хороог хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эсрэг ажиллаж, ялангуяа жижиг хувьцаа эзэмшигчдийг хохироосон үйл ажиллагааг хуйвалдан хаацайлж байна гэсэн мэдээллийг нэр бүхий хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр зориуд түгээж, төрийн зохицуулагч байгууллага, түүний удирдлага болон ажил хэргийн нэр хүндэд санаатайгаар халдаж буйд туйлаас харамсаж байна. Санхүүгийн зах зээлийн үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах нь Хорооны үндсэн чиг үүргийн нэг бөгөөд энэхүү чиг үүргээ хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлсээр байгаагаа хариуцлагатайгаар мэдэгдье.

Өгүүлэн буй мэдээлэлд дурдагдсан “УИД” ХК-тай холбоотой асуудал олон жил үргэлжилж байгааг хэн бүхэн мэдэж буй. 2014 оноос мөрдсөн “Үнэт цаасны тухай” хуульд, үнэт цаас гаргагч, эсхүл түүний эрх бүхий албан тушаалтан нь хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хохироосон, хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзвэл Хороо хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж болох тухай заалт оруулсан.

Улмаар Хороо 2015 онд “УИД” ХК-д шалгалт хийж, илэрсэн зөрчил буюу “ХК-ийн бие даасан байдлыг алдагдуулан төлбөрийн чадваргүй болгож, үнэ цэнийг нь бууруулан, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчсөн” гэх үндэслэлээр мөн оны наймдугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Уг нэхэмжлэлээрээ Хороо хувьцаа эзэмшигчдийн гомдлын дагуу эрх ашгийг хамгаалах, компанийн засаглалыг сайжруулах үүднээс зарим гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжилсэн. Гэтэл иргэний хэргийн шүүх 2016 оны хоёрдугаар сард Хорооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хороо хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд дараагийн шатны шүүхэд давж заалдсан боловч анхан шатны шүүх рүү буцаагдсан юм. Хэрэг маргаан шүүхийн шатанд дахин үргэлжилж урьдын адил олон жил ужигран сунжирч болзошгүй нөхцөл үүссэн тул Хороо бүрэн эрхийнхээ хүрээнд Компанийн тухай хуулиар тодорхойлсон хувьцаат компанийн зарчмаар бие даан үйл ажиллагаа явуулахыг “УИД” ХК-д шаардаж ажилласан. Ингээд СЗХ болон “УИД” ХК хоёр талаас Ажлын хэсэг байгуулж, 2017 оны хоёрдугаар сард “УИД ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ, БИЕ ДААСАН БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ ГЭРЭЭ”-г байгуулсан.

Уг гэрээгээр УИД ХК Хорооноос өгсөн үүрэг даалгаврыг бүрэн хангаж, цаашид дахин давтахгүй байх үүрэг хүлээсэн бөгөөд үйл ажиллагааныхаа гажуудлыг засах, бие даасан байдлыг хангуулах стратеги төлөвлөгөөг боловсруулан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаараа хэлэлцүүлэн шийдвэрлэх учиртай байсан. Гэвч 2018 оны дөрөвдүгээр сард хуралдсан “УИД” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас Хорооны тавьсан компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, компанийн өрийг хувьцаагаар солих шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Гэсэн ч Хороо гэрээгээр хүлээсэн үүргийг нь үйл ажиллагааныхаа бүхий л арга хэрэгслүүдээр шаардсаар ирсэн. Харамсалтай нь “УИД” ХК мөн л, 2018 онд 67.7 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж, нийт алдагдал 6.5 тэрбум төгрөг болсон гэх тайлан гаргалаа.

СЗХ “УИХ” ХК-г шүүхэд өгснөөр тус компанийн хувьцааны ханш огцом өсөж, улмаар унаж савласан мэтээр зарим хүмүүсийн дүгнэж буй нь ор үндэсгүй юм. 2015-2019 онд тус компанийн хувьцааны ханш ямар байсныг арилжааны нээлттэй мэдээллээс шүүж үзэх боломжтой. Сүүлийн дөрвөн жилд хувьцааны ханш харьцангуй тогтвортой байсан ба дунджаар 518 төгрөг байна.

“УИД” ХК алдагдалтай ажилласан тухай дээрх шийдвэрийг Компанийн тухай хуулиар олгогдсон хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг хүртэх эрхийг хөндөж, ялангуяа жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахаас аргагүй нөхцөл үүсгэсэн гэж Хороо үзэн, компанийг алдагдалтай ажиллах нөхцлийг бий болгосон байж болзошгүй нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн сонгосон ТУЗ, гүйцэтгэх удирдлагын гаргасан шийдвэрүүд, тэдгээрийн байгуулсан гэрээ, хэлцлүүд, мөн орлого, зардлын бодит байдлыг тогтоох зорилгоор газар дээрх хяналт шалгалтыг эхлүүлж байна.

Хувьцаат компани болон санхүүгийн аливаа байгууллагад хууль бус ажиллагааг халхавчилсан гэрээ, хэлцэл хийх замаар ашиггүй ажиллуулах нөхцөлийг зохиомлоор бүрдүүлж, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын ногдол ашиг хүртэх боломжийг хязгаарлан, тэдгээрт хохирол учруулах ямарваа үйл ажиллагаатай Хороо бүрэн эрхийнхээ хүрээнд тэмцэж, таслан зогсоох ажиллагааг тууштай явуулахаа үүгээр илэрхийлж байна.

ЭХ СУРВАЛЖ. Санхүүгийн зохицуулах хороо

Categories
мэдээ эдийн-засаг

Газрын тос 67.12 ам.долларын ханштай байна

“Брэнт” маркын газрын тосны ханш дэлхийн зах зээл дээр 67.12 ам.доллар байна. Оны эхэнд “Брэнт” маркын газрын тос 54 ам.доллар, WTI маркынх 45.8 ам.доллар байсан юм. Тэгвэл өнөөдөр дээрх ханшинд хүрчээ. Өнгөрсөн онд тус бүтээгдэхүүний ханшийн график тасралтгүй дээшээ чиглэсээр 70 ам.долларт хүрээд буусан байдаг. Тухайлбал, 2018 оны эхэнд 51.7 ам.доллараас эхэлсэн ханш 70 ам.долларт хүрч, тухайн оны сүүлчээр буурсаар байсан билээ. Манай улс энэ онд газрын тосны экспортын хэмжээг 8.1 сая баррель байна гэж төсөөлж, 335.6 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр зорьсон юм. Өнгөрсөн онд манай улс 6.3 сая баррель газрын тос олборлож, 6.1 сая баррелийг нь экспортолсон. Тэгвэл газрын тосны бүтээгдэхүүний импорт 1.8 сая тонн байжээ.