Categories
мэдээ нийгэм

Гүний худгийн ус ашигладаг иргэн, aж ахуйн нэгж байгууллагын анхааралд

Усны тухай хуулийн 28.4, 29.1-д заасны дагуу нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд өөрийн эх үүсвэр буюу өрөмдмөл худгаас ус авч ашигладаг иргэн, аж ахуйн нэгж байгууллага 2019 оны зургадугаар сарын 01-ний дотор Нийслэлийн Байгаль орчны газраар ус ашиглах дүгнэлт гаргуулан, гэрээ байгуулж ажиллахыг мэдэгдье.

Гэрээ байгуулаагүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өрөмдмөл худгийг битүүмжилж хуулийн хариуцлага тооцохыг анхааруулж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Ирэх сарын 1-8-нд бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Ц.Цогзолмаа өнгөрсөн жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулах тушаал гаргасан.

Энэ дагуу гуравдугаар сарын 1-8-ны өдрүүдэд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү шийдвэрийг гаргасан бөгөөд энэ жил ч мөн энэ дагуу бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ гэдгийг БСШУСЯамнаас мэдээлж байна.

Categories
энтертаймент-ертөнц

“Оскар 2019” наадмын шагналтнууд

Америкийн кино академийн дээд шагнал Оскарын энэ оны шагналтнууд эхнээсээ тодорч байна.

“Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин” номинацид Барри Женкинсийн найруулсан “Бил стрит гудамж ярьж чаддагсан бол” кинонд бүтээсэн дүрээрээ жүжигчин Режина Кинг тэргүүлж шагналын эзэн болсон байна.

“Шилдэг бүрэн хэмжээний баримтат кино” номинацид шүүгчид “Free solo” киног онцолсон бол шилдэг нүүр хувиргалтын төрөлд Кристианом Бейл, Эми Адамс, Сэм Рокуэлл нарын гол дүрд нь тоглосон “Дэд” киноны баг шагналын эзэд болов.

Шилдэг хувцас дизайнтай киноны шагналыг “Marvel Comics”-ын “Хар ирвэс” кино авсан байна. Шилдэг операторын шагналыг Альфонсо Куароны “Рома” киноны зураглаачийн багт олгожээ.

Шилдэг эвлүүлэг

Ялагч: Bohemian Rhapsody (Жон Оттоман)
Vice (Хэнк Корвин)
BlacKkKlansman (Бэрри Александр Браун )
The Favourite (Йоргос мавропсаридис)
Green Book (Патрик Жей Дон Вито)

“Шилдэг зураач”

Ялагч: Black Panther (Ханна Беачлер, Жей Харт)

“Оскар 2019” наадмын шагналтнуудыг танилцуулж байна

The Favourite (FФиона Кронби, Элис Фелтон)
First Man (Натан Кроули, Кэти Лукас)
Roma (Южин Кабаллеро, Барбара Энрикез)
Mary Poppins Returns (Жон Мыр, Гордон Сим)

Шилдэг зураглаач

Ялагч: Roma (Альфонсо Куарон)
Cold War (Лукаш Зал)
Never Look Away (Калеб Дешанель)
The Favourite (Робби Райан)
A Star Is Born (Мэтти Либатик)

Шилдэг дууны эвлүүлэг

First Man
A Quiet Place
Ялагч: Bohemian Rhapsody
Black Panther
Roma

Шилдэг дууны найруулга

A Star Is Born
Ялагч: Bohemian Rhapsody
First Man
Roma
Black Panther

Гадаад хэл дээрх шилдэг кино

Ялагч: Roma (Mексик)

“Оскар 2019” наадмын шагналтнуудыг танилцуулж байна
Cold War (Польш)
Shoplifters (Япон)
Capernaum (Ливан)
Never Look Away (Герман)

Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин

Ялагч: Махершала Али (Green Book)
Ричард Э.Грант (Can You Ever Forgive Me?)
Сэм Эллиотт (A Star Is Born)
Адам Драйвер (BlacKkKlansman)
Сэм Рокуэлл (Vice)

Ялагч: Spider-Man: Into the Spider-Verse

Incredibles 2
Ralph Breaks the Internet
Isle of Dogs
Mirai

Шилдэг бокино хэмжээний хүүхэлдэйн кино

Ялагч Bao

“Оскар 2019” наадмын шагналтнуудыг танилцуулж байна

Animal Behaviour
Late Afternoon
One Small Step
Weekends

“Оскар 2019” шагнал гардуулах ёслолын нээлтэд домогт “Queen” хамтлаг, Адам Ламберт нар ая дуугаа өргөсөн байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Оскар: Шилдэг нүүр будалт болон үс засалт төрлөөр “Vice” кино анхны ялалтаа байгууллаа

АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдаж буй 91 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын Шилдэг нүүр будалт болон үс засалт” номнацийн эзэн хэдхэн хормын өмнө тодорсон талаар www.cnet.com сайт мэдээллээ. Тус номнацийн эзнээр “Vice” кино тодорч, тус нэр хүндтэй кино наадмаас анхны алтан хүнээ хүртлээ. Уг бүтээлийн гол дүрд холливуудын нэрт жүжигчин Эми Адамс, Сэм Роквэл, Кристиан Бэлл, Стив Керэлл нар тоглосон юм.

Харин найруулагчаар Адам МкКэй ажиллажээ.

Харин супер баатрын тухай өгүүлэх “Black Panther” буюу “Хар ирвэс” уран сайхны кино хэдийнэ хоёр ч шагналын эзэн болжээ. Тус бүтээл “Шилдэг хувцасны дизайн” болон “Шилдэг костюм” номнацийн эзэн болжээ. Хар ирвэд “Оскар”-ын долоон номнацид нэр дэвшээд байна.

Categories
мэдээ нийгэм

Говийн нутгаар бага зэргийн цас орно

Өнөөдөр говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно.

2019 оны 02 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус хүйтэн, Дорнод-Монголын тал нутаг болон цас багатай газраар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг. Зөөлөн салхитай. 0 градус орчим байна.

Categories
энтертаймент-ертөнц

Оскарын наадмын улаан хивсний ёслолд оролцсон алдартнуудын гоёл

Женнифер Лопез, Молли Симс, Бри Ларсон

91 дэх удаагийн Оскарын кино наадмын улаан хивсний ёслолд оролцсон алдартнуудын үдшийн гоёлууд.

Брэдли Күүпер найз бүсгүй Ирина Шэйк болон ээжийнхээ хамтРене Барг, Лора МараноЖеннифер Хадсон, Ханна БичлерЖемма Чан, Анжела БассетКейси Масгрейвс, Линда КарделлиниОктавиа Спенсер, Тина ФейЯлица Апарисио, Лора ХарриерБри ЛарсонМария МенуносЖулиана РанчичРайан СикрестКристин КаваллириНиколас Холт, Жо ОлвинШангела Лакифа УодлиТруди Стайлер, Хайме Рэй НьюманДама Хелен МирренМаяа РудольфМеган Гүүд нөхөр Девон Франклины хамт‘Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид’ номын зохиолч Мари КондоСэт Роквелл, Лесли БиббАманда СтенбергКонстанс ВуГленн КлоузМишель ЙеоРежина КингМеллиса МаккартиЖэйсон Момоа эхнэр Лиза Бонетын хамтЭмилиа КларкЭми Адамс нөхөр Даррен Ле Галлогийн хамтШарлиз Терон

Женнифер Лопез найз залуу Алекс Родригезийн хамт

Эмма Стоун

Categories
мэдээ нийгэм

Эрэн хайх, аврах ангийн баг тамирчид тэргүүлэв

Бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн түүхт 80 жил, Эрэн хайх, аврах ангийн 45 жилийн ойг тохиолдуулан Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд Гал түймэр унтраах, аврах 52, 53, 62 дугаар анги, Эрэн хайх, аврах ангийн 6 багийн нийт 60 гаруй алба хаагч нар оролцож, жагсаалын ажиллагаа, дүрмийн мэдлэг, гранат шидэлтийн талбай дахь ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, GPS /луужин/ ашиглан биетийг хайж олох, бие бялдрын шалгуураар норматив гүйцэтгэх ажиллагаа, гал унтраах тархалт, химийн хорт бодисоос хамгаалах нормативын ажиллагаа гэсэн цэгүүдэд даалгавар гүйцэтгэн, 10 км замыг туулж эр зориг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Нийлбэр дүнгээр тэмцээний гуравдугаар байрт Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн баг тамирчид, хоёрдугаар байрт Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн III салаа, нэгдүгээр байрт Эрэн хайх, аврах ангийн баг тамирчид тус тус шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм

Монгол хэл, бичгийн шалгалтыг гуравдугаар сарын 23-нд авна

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн тушаалаар энэ жилээс эхлэн их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл, бичгийн шалгалтын /МХБШ/ босго оноог 400 байхаар тогтоосон байгаа билээ. Өмнө нь энэхүү шалгалтыг ЭЕШ-ын өмнөх өдөр, босго оноогүй зохион байгуулдаг байсан юм. Энэ жилийн тухайд монгол хэл, бичгийн шалгалтыг 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулна. Босго онооны болзол хангаагүй шалгуулагчдаас авах дахин шалгалтыг 2019 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулах аж. Шалгуулагчид суудлын хуваариа өөрийн регистрийн дугаарыг ашиглан 2019 оны гуравдугаар сарын 11-ээс 23-ны хооронд www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна. Тус шалгалтын дүн оноог 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор http://www.eec,mn цахим хаягны “шалгуулагчийн булан”-д байршуулах ба батламж хуудсыг 2019 оны тавдугаар сарын 6-аас эхлэн тараах аж.

Categories
мэдээ нийгэм

Хойд бүсийн удирдах ажилтны уулзалт, хэлэлцүүлгийг хийлээ

Онцгой байдлын ерөнхий газраас “Хойд бүсийн Онцгой байдлын газрын удирдлагуудын зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг”-ийг Булган аймгийн Онцгой байдлын газарт зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах болон Орхон, Хөвсгөл, Булган, Төв, Дархан-Уул, Архангай, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд оролцсон юм.

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 3,4 дүгээр саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас 0.5-1 градуссаар дулаан. Нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байгаа хэдий ч нийт нутгаар цас багатай өвөлжсөнөөс хавар эрт хуурайшилт үүсэх нөхцлийг бүрдүүлээд байгаа юм.

Тиймээс уулзалтаар бүс нутгийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэн боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллахаар боллоо.

Мөн энэ үеэр Булган аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, бодлого шийдвэрийн талаар танилцуулга хийлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Импортын хэмжээ 39.6 хувиар өслөө

Монгол Улс 2019 оны 1 дүгээр сард нийт 105 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.1 тэрбум америк доллар, үүнээс экспорт 607.3 сая америк доллар, импорт 504.0 сая америк долларт хүрлээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 326.3 (41.6%) сая америк доллар, үүнээс экспорт 183.4(43.3%) сая америк доллараар, импорт 142.8 (39.6%) сая америк доллараар тус тус өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл 2018 оны 1 дүгээр сард 62.7 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2019 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 40.6 (64.7%) сая америк доллараар өсөж 103.3 сая америк доллар болжээ. Экспорт 2019 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 183.4 сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 73.9 сая америк доллар, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт 102.9 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин импорт өмнөх оны мөн үеэс 142.8 сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 30.0 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 15.1 сая америк доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 25.6 сая америк доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 70.3 сая америк доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 5.9 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ. Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 94.2 хувийг эзэлж байгаа бол импортын 73.5 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.