Categories
мэдээ нийгэм

Сунгалттай паспорттай иргэдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын виз олгохгүй

НҮБ-ын дэргэдэх Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан гадаад паспортад тавигдах стандартын тухай зөвлөмж, хилийн боомтоор зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, терроризмын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор гишүүн орнуудын зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээний тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2016 оны тогтоолын дагуу сунгалттай паспорттай иргэдэд 2019 оны 2 дугаар сараас эхлэн Арабын Нэгдсэн Эмират Улсын виз олгохгүй болсныг тус улсын ЭСЯ-наас албан ёсоор мэдэгдэв.

Өнөөдрийн байдлаар Казахстан, Израйль, Өмнөд Африк, Филиппин зэрэг улс сунгалттай паспорттай гадаад иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд гадаад улсын виз мэдүүлэх болон тухайн улсын хилээр нэвтрэхэд паспортыг сүүлийн 10 жилийн дотор авсан байх, паспортын хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй байх, мөн визтэй улсад зорчих тохиолдолд 2-3 хоосон хуудастай байх зэрэг түгээмэл шаардлага тавигддагийг анхааралдаа авч, хариуцлагатай хандахыг ГХЯ-наас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн бэлтгэл сургалт хийж байна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар НЗДТГ-ын Цэргийн штаб, Батлан хамгаалах яам, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангитай хамтран дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг энэ сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Монгол Улсын дайчилгааны тухай хуульд заасны дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг зохион байгуулж, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг танилцуулах, салбарын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, төрийн батлан хамгаалах үйлчилгээг иргэдэд хүргэх хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд энэхүү сургалтын гол зорилго оршиж буй юм.

Categories
мэдээ нийгэм

​Өрсөлдөөний тухай хуулийн гарын авлагыг бэлтгэн гаргалаа

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, зах зээлийн өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх чиг үүрэгтэй ажилладаг.

Энэхүү чиг үүргийн хүрээнд аж ахуй эрхлэгчдэд зориулан Өрсөлдөөний тухай хуулийн гарын авлагыг бэлтгэн гаргалаа.

Categories
мэдээ нийгэм

Зөвлөгөө мэдээллийн төв 480 албан бичиг, 18 өргөдөл гомдол хүлээн авчээ

МХЕГ-ын Зөвлөгөө мэдээллийн төвөөр энэ сарын 11-нээс 25-ний өдрүүдэд нийт 498 иргэн үйлчлүүлж 480 албан бичиг, 18 өргөдөл гомдол өгчээ. Ирсэн албан бичгийн 40 орчим хувь нь экспорт, импортын гэрчилгээ авахаар хандсан байна.

Categories
мэдээ нийгэм

1800-1286 дугаарт 175 иргэн хандсан байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Нээлттэй утас 1800-1286 дугаарт энэ оны эхний сарын байдлаар 175 иргэн холбогдон гомдол, санал гаргаж зөвлөгөө, мэдээлэл авчээ.

Тухайлбал, бүтээгдэхүүн шинжилгээнд хамруулах, хилээр бараа бүтээгдэхүүн гаргахад шаардагдах бичиг баримт, жирэмсний болон ээлжийн амралт, хяналтын хуудас болон хөдөлмөрийн харилцаатай холбоотой мэдээлэл, зөвлөгөө хүссэн зэрэг 130 дуудлагад хариу өгсөн байна. Мөн байгууллагын чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар найман удаа хандсан бол 37 гомдлыг харьяа дүүрэг, НМХГ-т шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын номын санч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт болж байна

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан хамтран Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын номын санч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 2019 оны 02 дугаар сарын 25-наас 27-ны өдрийн хооронд зохион байгуулж байгаа бөгөөд нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Улаанбаатар хотын нийтийн төв номын санд боллоо.

Тус сургалтыг нээж, ЗХЖШ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа С.Төмөрхуяг, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-очир нар үг хэлэв.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-очир: “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар 2018 оны 06 дугаар сараас ЗХЖШ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулан “Эерэг эх орон” аяныг зохион байгуулан ажилласан.

Тус аяны хүрээнд Улаанбаатар цэргийн хүрээний 22 цэргийн ангийн 2700 орчим алба хаагчдыг хамруулан хотын соёлч иргэний эерэг хандлагыг төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох сургалт, нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж ирсэн.

Эерэг-Эх орон аяныг ЗХЖШ-тай хамтран хоёр дахь жилдээ залуучуудад эх оронч сэтгэлгээ төлөвшүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулах бөгөөд энэхүү аяны 2019 оны эхний ажил болох Монгол Улсын Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын номын санч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, мэдлэг мэдээллээр хангах сургалтыг Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран зохион байгуулж байна. Тус сургалтад Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын нийт 34 номын санч оролцож байна.Энэхүү сургалтыг мэргэжлийн байгууллагатай хамтран онол, дадлагыг хослуулсан тусгай хөтөлбөрөөр зохион байгуулж, зэвсэгт хүчний анги, байгууллагуудын номын санч нарыг богино хугацаанд мэргэшүүлж байгаагаараа онцлог юм.

Categories
мэдээ нийгэм

Д.Дамдинцэрэн: Буруутай албан хаагчид холбогдох хууль журмын дагуу хариуцлага тооцож, эргэн мэдээлэх болно

Image result for 461-р анги

ШШГЕГ-аас 461-р ангид шүүгч амиа алдсан хэргийн талаар тус байгууллагын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэн тайлбар хийлээ.

Тэрээр “Иргэн Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжиглэн, 48 цагийн хугацаатай баривчилж, холбогдох хууль, журмын хүрээнд 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байсан. Хоёрдугаар сарын 23-ны өдрийн 21:40 минутын орчимд иргэн Л.Б нь өрөөндөө өөрийн хувцсаар хоолойгоо боосон байдалтай амь насаа алдсан. Болсон үйл явдалд Цагдаагийн байгууллага Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөн ШШГЕГ-аас албаны шалгалт явуулж байгаа бөгөөд шалгалтын дүнг үндэслэн буруутай албан хаагчид холбогдох хууль журмын дагуу хариуцлага тооцож, эргэн мэдээлэх болно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдээ хамгаалах суудалтай тээвэрлэхийг ТЦА-аас анхаарууллаа

Image result for Хамгаалах суудал

Амралтын өдрүүдэд гарсан ослын улмаас нийт таван хүүхэд бэртсэн байна. Ослын шалтгаан нь жолооч согтуугаар гэр бүлээ тээвэрлэснээс болжээ. СХД-ийн 42 дугаар сургуулийн баруун замд “Tоёота Chaser” маркын автомашины жолооч А согтуугаар жолоо барьсны улмаас гэрлийн шон мөргөж, зорчигч 13 настай У, зургаан настай Э, гурван настай Б нарын хүүхэд гэмтсэн байна.

Мөн Хан-Уул дүүрэг, Морингийн давааны замд “Tоёота Pruis” маркын автомашин онхолдож, зорчиж явсан 41 настай Ө, таван настай А, зургаан настай А нар гэмтсэн осол Тээврийн цагдаагийн алба бүртгэсэн байна. Жолооч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.

Томчуудын хайхрамжгүй байдлаас үр хүүхдийнхээ эрүүл мэнд, амь насыг хохироох явдал гарч байгаа тул тэднийг хамгаалах суудалтай тээвэрлэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын ээлжит хуралдаан маргааш болох тов гараад байна

Image result for нитх

НИТХ-ын ээлжит хуралдаан маргааш болох тов гараад байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргад дэмжигдсэн С.Мөнхчулууныг батламжлаагүйгээс НИТХ дахин хуралдах шаардлага үүсээд байгаа. Маргаашийн хуралдаанд МАН чухам хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа. Уг нь МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн баасан гаригт зарлагдсан ч хуралдалгүй хойшлогдоод байна. Удирдах зөвлөлийн өмнөх хуралдаанаар С.Амарсайханыг 100 хувийн саналаар хотын даргад өрсөлдүүлэхээр дэмжсэн. Мөн энэ шийдвэр одоо хүчинтэй эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

З.Ганбаатар “Токио-2020” паралимпийн эрхээ авлаа

Пара буудлагын ОУХМ З.Ганбаатар “Токио-2020” паралимпийн эрхээ авчээ. Ингэснээр Монгол Улсын гурван тамирчин паралимпийн эрхтэй болж байна. Эхний эрхийг Турк улсын Анталья хотод болсон пара таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэйчүүдийн k 44 ангиллын 61 кг-н тамирчин Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн к 44 ангиллын 49 кг-н тамирчин Х.Энхтуяа нар хүртсэн юм гэж Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.