Categories
мэдээ цаг-үе

Г.Аюурзана: Тулхтай, голтой өвгөдөө буцах тоолонд эзгүй хээр гээгдчих шиг эвгүй оргих юм даа

Сүнсний томьёо романаа гаргаад удаагүй байгаа Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзанатай хөөрөлдлөө.


-Сар шинэдээ сайхан шинэлэв үү. Цагаан сараар золгуут их хийв үү?

-Сайхан шинэллээ.

-Таны ээлжит бүтээл Сүнсний томьёо роман чинь саяхан хэвлэгдлээ. Сүнсийг хэрхэн томьёолов доо?

-Зохиолынхоо баатруудад л сүнс томьёолох ажил бодож олоод даалгачихлаа. Тэр Инжин гэдэг нөхөр учрыг нь олчих байх аа.

-Ер нь сүнс байдаг гэж та бодож байна уу?

-Эргэлздэггүй ээ.

-Сүнсний тухай асуухаар мэдээж хойт, урьд нас гэсэн асуудал гарч ирэх нь тодорхой?

-Намайг дөрөв, таван настайгаас л эмээ минь урьд насандаа хэн байсныг минь ярьдаг, тэр хүний сүнс надад ирж оршсон учрыг маш итгэлтэй тайлбарладаг байсан болохоор энэ бол миний анхны, магадгүй хэзээ ч арилшгүй итгэл үнэмшил юм.

-Таныг эмээ тань урьд насандаа хэн байсан гэж ярьдаг байсан нь сонин байна шүү?

-Эр нөхөр нь эмээд “Гал дээрээ эргэж төрнө өө” гэж хэлчихээд явсан юм гэсэн. Тэгээд л өвөөгийн сүнс надад шингэж төрсөн гэдэгт эмээ итгэдэг байсан.

-Романыг уншиж байхад их зохиолч Инжанааш, математикч амьдай нь, мөн шавь Инжингийнх нь амьдрал хувь тавилан гарч байна. Цаг хугацааны хаа нэгтээ болсон үйл явдал давтагддаг бол уу гэх ч сэтгэгдэл төрөхөөр…

-Юутай ч, ном нэгэнт хэвлэгдээд түгчихлээ. Одоо би тэнд бичигдсэн зүйлийг гар бичмэл байх үеийнх шиг нь хэзээ ч өөрийн дураар засч өөрчилж чадахгүй, энэ бүхэн миний мэдлээс эгнэгт гарчихсан гээд бодохоор харамсалтай ч юм шиг. Тэр утгаараа уншигчдад ямар сэтгэгдэл төрөх нь ч надад хамаагүй болсон.

-Романы баатрууд Хэтэрхий их мөрөөдсөнөөсөө болж л сүйрцгээдэг, Эрх чөлөө гэдэг бол хэзээ ч байхгүй болчихож мэдэхээр барьцгүй зүйл, Мөнгөгүй амьдарна гэдэг бол ганцаараа амьдарна гэсэн үг гэх мэтээр таны шүлгэнд баймаар үгсийг ой ухаандаа тунгааж байдаг. Та шүлгүүдээсээ хүүрнэлийн баатрууддаа аль хэр бэлэглэдэг бол?

-Шүлэг, яруу найргийн тухай, ерөөсөө уран зохиолын тухай миний ойлголт олонхынхоос их өөр л дөө. Тийм болохоор хүүрнэл үгээр бичигдэх ёстой учраас л тэдгээр үгс хүүрнэл зохиол дотор байгаа юм аа л гэж хэлье дээ. Ам нээснийх уушги нээ гэдэг ч яг үнэндээ өөрийнхөө ч бай, бусдын ч бай шүлгийн талаар ер нь яримааргүй юм билээ. Ялангуяа өнөөдөр, ялангуяа олон нийтийн хүрээнд.

Монгол хүн бүр л өөрийгөө уран зохиол мэддэг гэж боддог. Огт мэддэггүй нь ч гэсэн “Тэр бол сайн шүлэг. Тэр бол аугаа яруу найрагч. Түүний зохиолууд л сайн. Тэр муу үхсэн баас, юу юм бэ” гэх мэтээр ярьж явдаг. Тийм хүмүүсийн дунд жинхэнэ яруу найраг гэж юу болох тухай ч юм уу, хүн бүрийн цээжээр мэддэг зарим шүлэг зохиол үнэндээ хариу ч үгүй эд гэдгийг шууд хэлэх нь утгагүй хэрэг л дээ. Тэдний бахдал, бишрэлийг аялдан дагах нь ч хаашаа юм бэ, яршиг зүгээр чимээгүй л явж байх нь заримдаа хамаагүй дээр. Бүр цаана нь харьцуулах чадвартай, сайн бэлтгэгдсэн уншигчид чухам үнэнийг олж харж л яваа байлгүй дээ.

-Та ерээд онд Монголд гарын таван хуруунд багтах л яруу найрагч бий гээд бөөн асуудал босгож орхио биз дээ?

-Асуудал тарих ч үг байгаагүй юм аа. Хэн хэлэв гэдгээс л болсон байх. Ер нь ухаарал сэхээрэл гэдэг хүний сэтгэлийн орон зайнаас хамаардаг нь яалт ч үгүй үнэн. Жишээ нь, зохиогчид нь зэвүүцэж явдаг ч юм уу, зохиогчийнх нь талаар ямар нэгэн муу бодолтой уншигч яаж ч хичээгээд тэр номоос гагцхүү сөрөг сэтгэгдэл л олж аваад салахгүй. Ер нь амьдрал тийм шүү дээ. Амьдралд өшрөөд, хорсоод л байвал амьдрал чамд өршөөлгүй хатуу байх болно. Бүх зүйл бидний сэтгэлд хэрхэн тусч, бид сэтгэлдээ ямраар хүлээн авч байгаагаас л хамаардаг. Мэдээж, яагаад ч нэмэргүй хүмүүс байна л даа. Яаж ийгээд л бусдад гай тарьчих гээд, яаж ийгээд л бусдыг залилчих гээд, яаж ийгээд л бусдаас муу муухайг нь нэн тэргүүнд олооод харчихдаг, амьдрал нь ердөө л бусдыг үзэн ядах эцэс төгсгөлгүй дайн болчихсон хүмүүс байдаг. Уран зохиолыг ойлгох цэгнэх чадвар маань ч ялгаагүй, давын өмнө бидний дотоод сэтгэлээс хамаардаг. Сайхан зүйлийг олж харж чаддаг, зовлон ойлгодог, гуниглаж мэддэг, уудам сэтгэлтэй хүмүүс л хамгийн сайн уншигч байдаг.

-Зохиолчоос зохиолынх нь баатар бодит уу гэж асуух нь олонтаа. Инжанааш багш таны төрөлх нутаг Баянхонгорын тань Жаргалант суманд очоод бүгчихэж байгаа. Би МГУ төгссөн, Гурванбулагт багшилж байсан нэг гавал хүний тухай мэдэх юм. Тэр зохиолын чинь баатар биш биз?

-Биш ээ. Угаасаа ямар нэгэн бодот эх дүрээс сэдэл авсан ч зохиол биш.

-Таны бичсэнээр хүний хувь тавилан урьдаас өгөгдөлтэй, бас томьёотой бол яах бол?

-Нас явахын хэрээр надад тийм нэг фаталист үзэл суугаад байна. Тийм өгөгдөл, тийм томьёо бий л гэж боддог болсон.

-Фаталист үзэл гэхээр?

-Лермонтовын “Манай үеийн баатар”-ын төгсгөлийн бүлэг ийм нэртэй байдгийг санаж байна уу. Хувь тавилан цаанаасаа өгөгдөлтэйд итгэх үзэл юм даа.

-Ном чинь гараад бараг сар гаруй болчихлоо. Гүйлгээ аль хэр байна?

-Нэгдүгээр сарын 29-нд хэвлэгдэж гарсан. Ер нь миний ямар ч ном гарсан даруйдаа дажгүй гүйдэг. Гэхдээ энэ хэнд ч сонин биш байлгүй дээ.

-Та өөр ямар уран бүтээл туурвиж байна?

-Ойрдоо ч дэвтэй хийсэн юмгүй. “Сахиуст Хангайн нууц”, “Сүнсний томьёо” хоёрын дунд нь залгаас маягтай нэг роман байгаа. Түүнийгээ л явуулна даа.

-Бас нэг сайхан бүтээл гарах нь дээ. Юун тухай юм бол?

-Ятгачин ноёны амьдралын төгсгөл, за тэгээд энэ сүнсний томьёо олох даалгаврыг багшаасаа хүлээгээд хоцорч буй Инжингийн өвөөгийн амьдрал гарна.

-Өнгөрөгч нохой жилд хөдөлмөрийн баатар Бөхийн Бааст, Бавуугийн Лхагвасүрэн, ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир, Хөөдөөгийн Эрдэнэбаатар, Баттөрийн Мягмаржав, Л.Ганзул нарын Монголын утга зохиолын сор болсон олон сайхан уран бүтээлч бурхан болсон нь цаанаа л нэг гунигтай. Тэдэнтэй аль хэр харьцаатай байв?

-Тийм ээ. “Уянгын тойрог”-ийг нь бахдаж өссөн нэг ах минь тэнгэрт хальчихлаа. Яг өөр рүүгээ татаад бодох юм бол, өмнөх үеийнхнээс минь одоо Д.Урианхай, Л.Дашням, Т.Галсан гээд хуруу дарам цөөн өвгөдөөр л намайг ойлгодог, сайн ойлгодоггүй ч байж магадгүй, гэхдээ л хайрладаг хүмүүс үнэндээ дуусч байна. Хүн өөрт нь хэрхэн хандаж байснаар л хүнийг үнэлж, зүрхэндээ авч үлддэг бололтой. Тиймээс уран зохиолын хүрээний аль л тулхтай, голтой өвгөдөө буцах тоолонд эзгүй хээр гээгдчих шиг эвгүй оргих юм даа. За, тэгээд үе тэнгийнхэн тэдэнтэй зэрэгцээд эхэлчихээр сэтгэл санаа яаж ч гуниггүй байх билээ. Чадах юм минь бичих л байна. Жагдалын Лхагваа ах, Лхагвасүрэн ах хоёрын нэгэн донжтой ярианы тухай, таван настайдаа эчнээ танилцсан Бааст гуайн тухай гэхчлэн бичил хөрөг мэр сэр бичсэн, миний хуудас дээр бий. Хүмүүс ч нэлээд уншсан байх.

-Ардын уран зохиолч Тангадын Галсан гуай таныг Монгол Улсын төрийн шагнал байтугай Нобелийн шагнал ч багадах уран бүтээлч гэж үнэлж байна лээ. Мэдээж таны авьяасаас гадна хөдөлмөрч, бүтээлч чанарыг өвгөн туурвилч олж харж дээ?

-Үгүй, одоо юу гэмээр ч юм бэ. Миний яг одоогийн, уншигчдынхаа дунд хүлээж яваа шиг ийм хэмжээний хүндлэлийг Монголд бол тийм ч олон зохиолч мэдрээгүй л байх. Ард нийтийг биш, уншдаг хүрээгээ л ярьж байгааг цаадуул чинь ойлгох байгаа. Тэр хүрээнд намайг онцгойлж хараад, тэр хүрээнээс гадуур болохоор дайсагнаад байгаа нь үргэлж мэдрэгддэг. Ийм зүйлийг мэдэрчихсэн хүнд ямар ч шагнал сонин биш шүү дээ.

Уншигчдын хүндлэлд баясаад биеэ тоочихгүйхэн шиг, аль болохуйц үг, үйлдлээ цэнэж, аль болохуйц эгэл даруу явахыг л юу юунаас илүү чухалчлах ёстой байх. Тэгээд ч зорьсондоо хүртэл хол байна. Мэдээж, хүний зорих, бүтээх хоёрын дунд зай завсар их бий. Гэхдээ л хэлбэрэлтгүй зорьж л явна.

-Таны зорьсон алсын харгуй чинь дардан байг ээ.


Categories
мэдээ нийгэм

Онгоц одтой, хөх морь өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 26, Ангараг гариг. Билгийн тооллын 22, Онгоц одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 7:39 цагт мандан, 18:30 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, гаригийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​”Өдрийн сонин”-д “Г.Занданшатарын дөвчигнөл гавьяат хуульчийг үхэлд хүргэлээ” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Г.Занданшатарын дөвчигнөл гавьяат хуульчийг үхэлд хүргэлээ” хэмээн өгүүлжээ.

УИХ-ын гишүүн Л.Болд: Бидний тэмцэл нэг секунд ч зогсохгүй, эрч хүч нь сулрахгүйхэмээн “Улс төр” нүүрт ярилаа.

“Хөгжлийн банктай холбоотой хэргийг прокурорт шилжүүлсэн” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлжээ.

“Цаг үе” нүүрт “Монголын сагсчидын маргаан шийдэгдсэн үү…” хэмээн бичжээ.

“Оскарын эзэд тодорлоо” хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт бичлээ.

“Дэлхийн мэдээ”нүүрт “Арабын Лиг-Европын холбооны анхны чуулга уулзалт болж байна” гэж бичжээ.

“Зөв суурьтай хүнтэй байхгүй бол ардчилал нурж унадаг” хэмээн “Өөрөөс нь” нүүрт өгүүлжээ.

“Баримт, үйл явдал” нүүрт “Талийгаач Л.Бямбаа цусаараа гэрээслэл бичиж үлдээсэн гэв үү” хэмээн өгүүлжээ.

“Samsung S10” утасны тухай “Танин мэдэхүй” нүүрт өгүүлжээ.

МУГЖ дуучин Ж.Алтанцэцэг: Тоглолтдоо дэлхийн алдартай сопрано хоолойтнуудын авдаг дээд өнгөөр дуулна хэмээн “Уран бүтээлч” нүүрт ярьжээ.

Оточ Манрамба их сургуулийн дэд захирал, Анагаах ухааны доктор Г.Одонцэцэг: Хаврын улиралд яргуй, халгай гэх мэт халуун чанарын ургамал хэрэглэж болохгүй хэмээн “Эмч” нүүрт ярьсан байна.

“Тагтаа сэтгэлгээ” хэмээн “Энэ өдөр” нүүрт бичжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

ЗГХЭГ-аас 1992 оны хувьчлалын үр дүнд шалгалт хийнэ

Монгол Улсад 1992 оноос эхлүүлсэн өмч хувьчлалын үр дүнг өнөөг болтол хэн ч дүгнэж, алдаа оноог нь тооцолгүй явж ирсэн байна. Тийм учраас өмч хувьчлалын үр дүнг заавал судалж, дүгнэх ёстой гэж үзээд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсэг томилсон байна. Ажлын хэсгийг нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй байгуулж байгаа бөгөөд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан ахалж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганбат болон холбогдох бүх байгууллагын төлөөлөл багтжээ.

Ажлын хэсэг өнөөдөр хуралдах үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Монгол Улс өнгөрсөн 28 жилд явуулсан өмч хувьчлалын ажлаа цогцоор нь дүгнэж, дараа дараагийн өмч хувьчлалаа явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Өнөөдөр гартаа барих ямар ч дүгнэлтгүй атал нийгэм бараг бүхэлдээ өмч хувьчлалд шүүмжлэлтэй ханддаг. Тэгвэл энэ шүүмжлэл бодитой үгүйг албан ёсоор аль ч Засгийн газар дүгнэлгүй өмч хувьчлалыг явуулсаар өнөөг хүрсэн. 1992 оноос эхлүүлсэн цэнхэр, ягаан тасалбараар төрийн өмчийг иргэддээ хувьчлах ажил үр дүнгээ өгсөн үү, үгүй юу гэдгийг Засгийн газар дүгнэх цаг нь болсон. Алдаа гарсан бол шалтгаан нөхцөлийг нь тогтоох ёстой. Үүний дараа төрийн өмчийг хувьчлах хамгийн зөв, оновчтой гаргалгааг төр гаргах хэрэгтэй байна. Төрийн өмчийг хувьчлах Засгийн газрын байр суурь хэвээрээ байгаа. Харин өнгөрсөн хугацаанд гаргасан алдааг давтах эрсдэл үүсэхээс болгоомжилж тусгайлан ажлын хэсэг байгуулж байгаа юм” хэмээн ажлын хэсгийн зорилгыг тодорхойлсон юм. Мөн “Монгол Улс нийтдээ 928 обьектыг иргэддээ менежментээр, цэнхэр, ягаан тасалбар тарааж хувьчилсан байна. Эдгээрийг нэг бүрчлэн шалгаад үр дүнг нь тооцож гаргах шаардлагатай байна. Өнөөдөр байгаа нь хэд байна, байхгүй нь хэд байна, аль нь ашигтай ажиллаж байгаа, аль нь хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараахгүй байна, үүний шалтгаан нь юу вэ гэх зэргээр бүх зүйлийг нарийвчилж дүгнэх шаардлагатай” гэлээ.

2018-2020 онд хувьчлах аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад бүрэн хувьчлагдах болон төрийн эзэмшлийн хувийг бууруулахаар Монголын Хөрөнгийн бирж, Төрийн банк, МИАТ, Монгол шуудан, Мэдээлэл холбооны сүлжээ зэрэг нэр бүхий 27 компанийг багтаасан байгаа юм. Үүнийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх товтой байгаа ч ЗГХЭГ-ын даргын томилсон тус ажлын хэсгийн дүгнэлт гартал хэлэлцүүлэхээс түр түдгэлзүүлж байгаа юм байна. Өмч хувьчлалын үр дүнг тооцсон бодит судалгаанд суурилж, төрийн өмчит компаниудыг хувьчлах дараагийн оновчтой гаргалгаа, эрх зүйн зөв зохицуулалт, бусад орнуудад төрийн өмчөө хэрхэн хувьчилдаг туршлага зэргийг тодорхой болгосны дараа Монгол Улсын төр өмчөө олон нийтэд нээлттэй, иргэдэд ил тод хувьчлах нь зүйтэй гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Гомдлын дагуу шалгажээ

Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс ирүүлсэн иргэний гомдлын дагуу Баянтал сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “НЭБУ” ХХК-ийн шатахуун түгээх станцын үйл ажиллагаанд тус нийгэмлэгийн удирдлагыг байлцуулан шалгалт хийжээ.

Шалгалтаар тус аж ахуй нэгжийн шатахуун түгээх станцын түгээгүүр нь MNS 3015:2014 “Шатахуун түгээгүүр. Шалгах арга хэрэгсэл” стандартын шаардлагыг хангаж байв. Мөн АИ-92, ДТ болон А-80 шатахууны шингэн хэмжигчийн шахалтыг шалгахад шахалт хэвийн, АИ-92 шатахууны чанарт шинжилгээ хийлгэхэд сорилтын дүнгээр хэвийн байв.

Categories
мэдээ нийгэм

Авто зам хариуцагчдад албан бичиг хүргүүлэв

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан Улиастай суманд ашиглагдаж буй улсын чанартай болон орон нутгийн чанартай Авто зам, замын байгууламжуудад урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж, хариуцагч байгууллагуудад албан бичиг хүргүүлэн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Барилгын салбарын хэлэлцүүлэг зохион байгууллаа

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Прокурорын газар, Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газар, аймгийн ЗДТГ-аас барилга байгууламжийн захиалагч, барилгын зураг төсөл зохиогч, угсралтын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг хамруулан “Аймгийн Барилгын салбарын нэгдсэн хэлэлцүүлэг”-ийг амжилттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр Мэргэжлийн хяналтын газраас барилгын салбарт батлагдан мөрдөгдөж байгаа хууль тогтоомжууд, түүний дотор барилга барих газар, зураг төсөвт эрүүл ахуйн хяналт хийх, дүгнэлт гаргуулах, баталгаажуулах талаар сургалт, зөвлөгөө өгөв.

Барилгын салбарт 2018 онд гарсан нийтлэг зөрчлүүдийн талаар мэдээлэл хийж, зөрчлийг арилгуулах, 2019 онд анхаарах асуудлын талаар чиглэл өгч, барилга барих иргэд,аж ахуйн нэгж байгууллагуудад үйл ажиллагааг хууль ёсны болгох, барилгын чанарт онцгой анхаарах талаар сануулав.

Мөн тус аймгийн сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагчид болон мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчдад хяналт шалгалттай холбоотой хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэн ажиллах талаар онол, арга зүй, мэргэшлийн мэдлэг олгох, ур чадварыг дээшлүүлэх, харилцан мэдээллээр хангах нэг өдрийн сургалтыг зохион байгуулжээ.

Categories
мэдээ нийгэм

МУБИС-ийн хичээлийн тавдугаар байр ашиглалтад орлоо

Монгол Улсын Боловсролын Их сургууль /МУБИС/-ийн хичээлийн тавдугаар байр ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Өнгөрсөн оны долдугаар сард шаваа тавьсан тус таван давхар барилга ашиглалтад орсноор хичээлийн 15 анги танхим, оюутанд үйлчлэх газар, цайны газар, биеийн тамирын заал бүхий 2750 гаруй ам метр талбай нэмэгдэж байна.

Монгол Улсад дуу хөгжмийн мэргэжлийн багшийн ангийг 1962 онд Багшийн сургуульд нээж, 1992 оныг хүртэл тасралтгүй сургалтын үйл ажиллагаа явуулж нийт 700 гаруй багш бэлтгэжээ. Өнөөдөр сургуулийн өмнөх боловсрол, ЕБС-д улсын хэмжээнд 1000 гаруй дуу хөгжмийн мэргэжлийн багш дутагдалтай байна гэсэн статистик мэдээлэл бий. Сүүлийн 20-иод жил тасалдсан мэргэжлийн хөгжмийн багш бэлтгэх анги хичээлийн шинэ байранд хичээллэх юм.

Шинэ сургуулийг нээж БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн Б.Баярсайхан хэлэхдээ, “Манай улс эдийн засгийн хямралаас илүү ёс суртахууны хямралд ороод байна. Бүүвэйн дуу анхлан сонсдог хүүхэд А үсэг заалгахаас өмнө урлаг, дуу хөгжмөөр дамжуулан хүмүүжиж, хүнлэг энэрэнгүй, ёс суртахуунтай хүн болон төлөвшдөг. Эх орондоо хайртай хүмүүнлэг иргэн бэлтгэхэд хамгийн том үүргийг хөгжмийн багш нар гүйцэтгэдэг. БСШУСЯ-наас зарласан нэн шаардлагатай мэргэжлийн нэг нь дуу хөгжмийн багш. Тиймээс энэ сургуулийг төгсөгч хүн бүр 100 хувь ажлын байраар хангагдана. Энэхүү эрдмийн өргөөнд суралцагчдаас улс эх орондоо төдийгүй дэлхийд нэрээ дуурсгасан алдартнууд олноор төрөн гарна гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.

Багшийн сургуулийн дуу хөгжмийн мэргэжлийн багшийн ангийг СГЗ, хөгжмийн зохиолч Д.Жанчив, Ардын жүжигчин С.Гончигсумлаа, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Төрийн соёрхолт Ардын жүжигчин Б.Шарав, Г.Равдан нарын олон алдартан төгсчээ.

Тус өргөтгөлийн барилгад Монгол Улсын боловсролын ууган сургууль болох Багшийн сургуулийн Урлагийн тэнхимийн багш, оюутнууд болон МУБИС-ийн харьяанд үүсэн байгуулагдаад удаагүй ч өргөжин тэлж буй ЕБС-ийн шинэ анги хичээллэх аж.

Categories
мэдээ нийгэм

“Нэхмэлийн шар”-ын оршин суугчид шинэ байрныхаа түлхүүрийг гардан авлаа

Ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг дахин төлөвлөж шинээр барих төслийг хотын захиргаанаас хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны “Нэхмэлийн шар” гэх нийт 20 байрыг “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын дагуу буулгаж, дахин төлөвлөн барилгажуулах шийдвэр гарсан билээ. Уг төслийн хүрээнд баригдаж буй “Хан-Уул цогцолбор хотхон”-ы эхний ээлжийн 16 давхар орон сууцны барилгын ажил дуусч, нэхмэлийн тавдугаар байранд амьдарч байсан 27 айл байрныхаа түлхүүрийг өнөөдөр гардан авлаа.

Оршин суугчдад түлхүүр гардуулах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгалмаа, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Г.Батсайхан, гүйцэтгэгч “Фүжи констракшин” группийн захирал н.Мөнхтуяа болон оршин суугчдын төлөөлөл оролцсон юм.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “УИХ-аас 2015 онд Хот суурин газрыг дахин хөгжүүлэх хууль баталсан. Энэ хууль батлагдсантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улс орон даяар орон сууцнуудад үзлэг, шалгалт хийсэн. Тус шалгалтаар улсын хэмжээнд 234 байр ашиглалтын шаардлага хангахгүй буулгах шаардлагатай, эрсдэлтэй байр гэсэн дүгнэлт гарсан. Эдгээр байраас Улаанбаатар 138, Хан-Уул дүүрэгт 44 барилга байгаа. Тэр дундаа 1, 2, 3 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 25 байр байна. Өнөөдрийн байдлаар дээрх 25 орон сууцнаас 22-т нь компаниуд нь шалгарч ажлаа эхлүүлээд явж байна. Бид иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс энэ мэт олон төслийг хийж хэрэгжүүлэх болно” хэмээв.

“Улаанбаатар хотын хэмжээнд нийт 234 ашиглалтын шаардлага хангахгүй байр, орон сууц байна гэсэн тооцоо бий. Энэ нь 6300 гаруй өрхийн 20 гаруй мянган иргэн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцанд амьдарч байна гэсэн үг. Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих төсөл 40 гаруй хувьтай явагдаж байна. Энэ төслийг үргэлжлүүлэхэд иргэдийн оролцоо маш чухал. Тэд нэгдмэл нэг санаа, бодолтой байж, хэрэгжүүлэгч компанитайгаа хамтран ажилласнаар цаг хугацаа хэмнэж, байрандаа ороход асуудалгүй болно. Нийслэлийн зүгээс Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих төсөл”-ийг цаашид үргэлжлүүлнэ. Иргэдтэйгээ сайн ойлголцож, нэгэн хүслийн төлөө хамт зүтгэсэн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, гүйцэтгэгч компани болох “Фүжи констракшин”-ий хамт олонд талархал илэрхийлье” хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү ярилаа.

Categories
мэдээ спорт

ОУХМ Б.Мөнхзаяа ДАШТ-д марафон гүйлтийн төрлөөр оролцоно

Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа Хонконг хотноо болсон олон улсын марафон гүйлтийн тэмцээнд хоёр цаг 35 минут 44 секунд барианд орж, VI байрт шалгарснаар 2020 оны Токиогийн олимпод оролцох эрх авсан. Тэрбээр мөн

Дашрамд дуулгахад, Б.Мөнхзаяа 17 настайгаасаа марафон гүйлтийн спортоор хичээллэн, ес дэх жилдээ уралдаан тэмцээнд оролцож байгаа бөгөөд таван зай (3, 5, 10, 21, 42 км)-д Монгол Улсын дээд амжилтыг эзэмшдэг. Тэрбээр 2017 онд Тайванийн марафонд түрүүлж алтан медаль хүртсэнээр Монголын анхны, Ази тивийн хоёр дахь тамирчин болсон юм.