Categories
мэдээ улс-төр

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Бидний тэмцэл нэг секунд ч зогсохгүй, эрч хүч нь сулрахгүй

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Чуулганы хуралдаан завсарлачихсан энэ үед та ямар ажлууд хийж амжуулж байна вэ?

-Төрийн бус байгууллагуудтай зөвлөгөөн хийж байна. Түүний дагуу найман чиглэлийн шаардлага гарсан. Тухайлбал, ээлжит бус чуулганыг ойрын хоёр долоо хоногийн дотор яаралтай зарлан хуралдуул гэсэн шаардлага тавиад байгаа. Одоогоор ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг бэлдэж байна. Тэр дотор Засгийн газрын түвшинд шийдэх асуудлууд ч бий. Тэмцэл хийсэн таван гишүүн байнга уулзаж байгаа.

-Ээлжит бус чуулганаар ямар асуудлууд хэлэлцэхээр төлөвлөж байгаа вэ?

-Хэд хэдэн нээлттэй сонсгол хийхийг шаардах болно. Эрдэнэтийн 49, 60 тэрбум, стратегийн ордуудыг ард түмний өмчид шилжүүлэх эсэх, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, элчин сайд нар, АТГ тэргүүтэй хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудын шинэчлэлийг ээлжит бус чуулганаар авч үзэх ёстой. Эдгээр асуудлуудыг авч үзэхийн тулд холбогдох хуулийг өөрчилж таарах юм билээ. Учир нь өнөөх хүмүүс чинь ажлаа өгөхгүй л гэж үзэж таарна шүү дээ. Ер нь бол УИХ-ын дарга огцорсноор тэмцэл зогсчихож байгаа хэрэг биш юм.

-Тэдгээр хүмүүсийг албан тушаалаас нь буулгаж, халаа сэлгээ хийснээр өөрчлөлт гарна, өнөөх Манан арилна гэж үзэж байгаа юу?

-Тийм. МАНАН гэдэг ганц хүний тухай асуудал биш. Энэ бол тогтолцоо. Тогтолцооны нэг хэсэг болсон хүмүүс аливааг хоёр өнцгөөр хардаг. Өөрсдийнхөө холбоотой асуудлыг хэрэг үүсгэж шалгадаггүй. Бусад холбоотой асуудлыг шалгаж, улс төр хийдэг. Энэ болгоныг хүмүүс мэддэг болчихсон шүү дээ.

-Та бүхний дараагийн тэмцэл энэ байдлаар үргэлжилж байгаа юм байна гэж үзэж болох уу?

-Манай Төрийн бус байгууллагууд шаардлага тавьж, жагсаал цуглаан хийх байх. Бидний хувьд ээлжит бус чуулган зарлаж парламентынхаа хүрээнд асуудлуудаа нээлттэй ил тод, шийдээд явчихъя гэж байгаа юм. Хэрвээ ээлжит бус чуулган зарлахгүй бол хувьсгал болно л доо. Тэр тохиолдолд 100 гаруй ТББ гурав дахь цуглаанаа хийж, шаардлагуудаа тавина гэдгийг хариуцлагатайгаар хэлж байгаа.

Бид бол хоёр том цуглаанаа хийгээд хувьсгалаа сая хийчихсэн. Манай улс парламентын засаглалтай. Тиймээс бид одоо чуулган хуралдуулахыг шаардаж байна. Механик аргаар ээлжит бус чуулган хуралдуулахгүй, гишүүдийн шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэхгүй байж болно л доо. Тийм зүйл болбол бид эсэргүүцэл хөдөлгөөн байгуулж, тулган шаардах тэмцэл хийж гудамжинд гарах болно. Тийм зүйл битгий болоосой л гэж бодож байгаа.

-М.Энхболд Их хурлын даргын суудлаасаа огцорсон. Түүнийг огцорсноос хойш гарсан бодит үр дүн нь юу байна вэ?

-Засгийн газрын сангуудыг шалгаж эхэлж байна. Улсын мөнгийг үрэн таран хийдэг сангуудыг татан буулгаад, өөрчлөн байгуулалт хийж, ЖДҮ-ийн асуудлыг нэг тийш нь шийдчихвэл энэ бодит үр дүн болно. Хоёрдугаарт, Засгийн газар Эрдэнэтийн 49 хувиар тодорхой асуудал оруулж ирэх ёстой. Эрдэнэтийн 49 хувийг ард түмэн авчихвал энэ бодитой үр дүн биз. Дээрээс нь Таван толгой, Цагаан суварга, стратегийн 15 болон бусад ордуудаас ард түмэн чөлөөтэй өмчилж авах юм бол маш том үр дүн. Зөвхөн ард түмнийг л шалгаад байдаг хуулийн байгууллага өөрчлөгдөж байна. Ер нь парламент, Засгийн газар, Ерөнхийлөгч том албан тушаалтнуудныг томилохдоо томилгооны сонсгол хийдэг болмоор байна. Намтар түүхийг нь сонсоод, асуух зүйлсүүдээ асууж байж албан тушаалд тавьж баймаар байна. Ингэж байж ард түмэн дээр байгаа хүмүүстээ илүү итгэдэг болно. Хэн ч мэдэхгүй хүн томилогдчихоод л өнөөх бүлэглэлдээ үйлчилж, ард түмний эрх ашгийг хөсөр хаяад байж болохгүй. Ингээд байгаа учраас л ард түмэн цөхрөөд байгаа юм шүү дээ. Гэх мэтчилэнгээр нийгэмд шударга ёс тогтоож, сайн сайхан цагийг авчрах алхмуудыг хийгээд явах юм бол энэ чинь л үр дүн юм. Үүний төлөө л хувьсгал хийсэн юм. Түүнээс ганцхан Их хурлын даргыг огцруулахын төлөө хувьсгал хийгээгүй. Одоо бид нарыг болоод энэ үйл хэргийг гутааж, ард түмнийг басамжилж, нийгэм сайхан байхад биднийг муухай болгочихсон юм шиг гүтгэж байна. Үүнийг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Бидний тэмцэл нэг секунд ч зогсохгүй, эрч хүч нь сулрахгүй.

-Сангуудыг нэгтгэх нэрээр луйвраа нуух гэж байна гэдгийг зарим улс төрчид хэлж байгаа. Ийм зүйл байж болох уу?

-Тийм зүйл байхгүй. Сангуудаас зээл авсан бүх хүнийг хуулийн байгууллагад өгч шалгуулна. Нэг сангийн жилийн зээлийн тухай мэдээллийг сонсоход л ямар их алдаа завхрал гарч байгаа билээ. Тийм байхад Засгийн газрын 28 сангийн үйл ажиллагааг шалгахад юу гарахыг ч үгүйсгэх аргагүй. Сангуудыг зээлийн бүртгэлд нь оруулаад, үйл ажиллагааг нь ил тод болгох хэрэгтэй. Тэгж гэмээнэ зорилтот бүлэгтээ үйлчилнэ. Энэ шинэчлэл аль дээр хэрэгтэй байсан юм.

-С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцсан гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү, эсвэл цуурхал уу?

-Бид янз бүрийн цуурхал дунд 20-иод жил амьдарлаа. Энэ талаар ямар ч мэдээлэл алга. Ямартаа ч ээлжит бус чуулганаар хэлэлцэх нэг чухал асуудал бол энэ. Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороон дээр С.Зоригийн хэргийн талаар сонсъё. Одоо түр хороогоо байгуулах юм бол энэ бүхэн хариулттай, шийдэлтэй болно. Цаг алдаж, ухраах сонирхол хэнд ч байхгүй байх. Хувьсгалын үр дүнд ядаж С.Зоригийн хэргийн учрыг олъё гэж бодож байна.

-Ардчилсан намын бүлэг зөвлөлийн статустай ажиллана гэж байна. Энэ нь ямар эрх, үүрэгтэй статус юм бэ?

-Тэр хүмүүсийн асуудлыг би яаж мэдэхэв. Өмнө нь Ардчилсан нам Зөвлөлийн статусаар ажиллаж л байсан гэсэн. Тэр үед би парламентад байгаагүй. Ер нь бол өөрсдийнх нь л гаргасан шийдвэр. АН-д би маш тодорхой бололцоо өгсөн юм. Арванхоёрдугаар сарын 1-нд огт өөр Засгийн газрын асуудлаар УИХ-ын гурван гишүүний эрхэнд халдаж, хөөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр чинь буруу байна гэхэд ойлгоогүй учир би бүлгээс гарсан. Гэтэл “Та намаас гараагүй байж бүлгээс гарахгүй” гэхээр нь би намаас гарсан юм. “Одоо та бүхэн ойлгох байх. Ингээд та нар наймуулаа шүү. Дахиад нэг хүн хөөх юм бол бүлэггүй болно” гэж хэлсэн. Тэр үед “Бүлэг ч тийм сүртэй юм биш. Бид мэдэж байна” гэх мэт том юм яриад л байсан. Ингээд арванхоёрдугаар сарын 4-нд АН найман гишүүнтэй болсон юм. Гэхдээ “Бид бүлэггүй болох юм байна. Шийтгэл тавьсан чинь хууль бус, дүрмийн бус байна. Тиймээс Ж.Батзандан, Д.Мурат гишүү-дээс уучлал гуйгаад намаас хөөх шийдвэрээ больчих.

Ингэвэл АН бүлэгтэйгээ үлдэнэ. Тэр тохиолдолд би өргөдөл өгөөд намдаа орж болох юм” гэсэн санал тавьсан. Харин тэд Ж.Батзанданг хасчихаад Д.Мурат гишүүн бид хоёрыг барьцаалаад, наймаалаад бүлэгтэй байгаад байна гэж буруу тооцоолсон. Би тийм бололцоог өгөхгүй. Бид нэг ч гишүүн хасах ёсгүй.

Тэд нэгдүгээр сарын 14-нд АН-ын бүлгээс Ж.Батзанданг хасах албан ёсны бичиг Их хурлын даргад өгсөн. Чуулганы хуралдаан дээр нэгдүгээр сарын 17-нд уншуулчихаж байгаа юм. Яг тэр өдөр АН бүлэггүй болсон. Өөрсдөө шийдэж бүлгээ тараасан. Одоо болохоор намайг бүлгээ тараасан гэж байгаа. Энэ бол гүтгэлэг.

-Тэгэхээр таны цаашдын улс төрийн карьер хэрхэн үргэлжилж таарах вэ?

-Цаашдаа тэмцлээ үргэлжлүүлнэ. Би улс төрд хангалттай удаан явчихсан. Миний хувьд энэ сайхан залуу улстөрчдөө дэмжээд л явна. Тэмцлийг нь үр дүнд хүргэхийн тулд өөрийгөө бүрэн зориулна. Надад дарга, сайд болох ямар ч сонирхол байхгүй. Дараа жилийн сонгуульд орох эсэхээ ч би шийдээгүй байгаа. Харин би Монгол Улс цаашдаа тусгаар тогтносон улс байх энэ тэмцлийн эцсийг нь хүртэл явна. Би сүүлийн гурван парламентад байхдаа “Баянмонгол”, “Газрын эзэн”, “Гэр хорооллын хөгжил” гэсэн гурван асуудалд бүхий л цаг заваа зориулж явсан. Энэ Их хурал энэ асуудлуудыг шийдээд, миний хүсээд байгаа хуулиудыг гаргачих юм бол надад парламентад суух шаардлага алга. Надад бизнес хийгээд, багшлаад, зөвлөгөө өгөөд, олон улсын байгууллагуудад ажлаад явах боломж байгаа. Заавал УИХ-д буг болтлоо суух шаардлага байхгүй. Миний хувьд ийм л бодолтой байна.

-Ж.Мөнхбат гишүүн таны “Богд банк”-ийг харилцах дансан дээрээ “Хөгжлийн банк”-аас авсан 30.8 тэрбум төгрөгөө байршуулж байна гэх мэдэгдлийг хийсэн. Таны хувьд энэ мэдэгдлийг үгүйсгэсэн. Та хоёрын хэн нь үнэн яриад байгаа нь эргэлзээтэй хэвээр үлдсэн. Үүнд тайлбар өгөөч?

-Мань эр намайг хувьцаа эзэмшдэг “Богд банк”-даа “Хөгжлийн банк”-наас мөнгө аваад Засгийн газрыг унахаас хамгаалсан гэж гүтгэсэн. Энэ асуудлаар шүүхдье гэж байтал надаас уучлал гуйсан юм. Гэхдээ тэрээр “Хөгжлийн банкнаас Богд банкинд мөнгө байршуулсан байна. Тийм баримт надад ирсэн” гэж хэлсэн. “Хөгжлийн банк”-ны бүх захирал, удирдлагуудыг Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын дарга байхдаа томилсон юм. Тиймээс албан, албан бус дотоод мэдээлэл солилцдог юм байна л даа. Тэр баримтаар улстөр хийж, намайг гүтгэсэн. Тэр баримтыг нь Засгийн газарт өгөхөд “Хөгжлийн банк” “Богд банк”-нд тодорхой мөнгө байршуулсан нь Засгийн газартай ямар ч холбоогүй байна” гэж нотолсон. “Хөгжийн банк” тэрхүү мөнгийг өнгөрсөн зун олгосон юм. Гэхдээ ганцхан “Богд банк” бус бүхий л банкуудад байршуулсан. Харин хамгийн хүнд нөхцөлтэйгөөр авч болох хэмжээнээсээ багыг “Богд банк” авсан юм шүү. Дуртай цагтаа л татаад явдаг мөнгө шүү дээ.

Эрсдэлээ бусдаар үүрүүлээд, “Хөгжлийн банк” л ашиг хийж байгаа. Үүнд ямар нэгэн хууль зөрчсөн, Ж.Мөнхбат гишүүний хэлээд байгаа шиг зүйл байхгүй гэдэг нь бүрэн нотлогдож байгаа. Цаашдаа ч хуулийн байгууллагаар шалгуулж эцсийн дүгнэлтийг гаргана гэж бодож байна.

-Үндсэн хуулийг хэлэлцэнэ гэдгээ УИХ-ын дарга мэдэгдээд буй. Хэлэлцэх тохиромжтой үе нь мөн үү?

-УИХ ганцхан бүлэгтэй, нэг намын парламенттай байгаа. Энэ үед Үндсэн хууль ярих нь цаг алдана. Хоёрдугаарт, энэ бол хууль бус. Нийгмийг өөрчлөхийг ард түмэн зөвшөөрсөн тохиолдолд ярих ёстой юм. Үндсэн хууль өөрчлөх гэж байгаа гол зорилгыг нь би ойлгосон л доо. МАН-ынхан шууд яваад очих юм бол сонгогдох боломж тун бага. Тийм учраас Үндсэн хуулийг өөрчилж, пропорциональ сонгуулийг зөвшөөрөх гээд байгаа юм билээ. Тэгвэл намын жагсаалтаар хэн дуртай нь ордог нөхцөл бүрдэнэ шүү дээ. Өнгөн дээрээ давхар дээл, орон нутгийн хот гэх мэт гол зүйлүүд яриад л байгаа юм. Пропорциональ тогтолцоотой болчихвол сонгуулийг луйвардахад хамгийн амархан. Хувь хүн дэвшдэггүй учраас эрх барьж байгаа нам сонгуулийн саналын тоог зохиочихдог, засчихдаг. Хувь хүн дэвшвэл өөрийнхөө төлөө саналаа нэг бүрчлэн тоолоод л, хянаад л, судалгаа хийдэг. Сонгуулийн дүн ханатай гарч байгаа юм. Нам өрсөлдвөл хэнд ч хамаагүй, хэнд ч сонирхолтой биш. Би Киргизд пропорциональ сонгууль болж байхыг харсан. Сонгууль дуусаад л 10 минут болоход бүх хүн тарчихдаг юм билээ. Харин эрх барьж байгаа нам нь сонгуулийн дүнг зохиогоод л биччихдэг, луйвардчихдаг. Ийм зүйл хийвэл хувьсгал болж, цөхөрсөн ард түмэн талбай дүүргэнэ шүү.


Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Австралийн Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Австрали Улсын Элчин сайд Дэвид Воусэнийг хүлээн авч уулзав. Талууд уул уурхайн салбараас гадна хөдөө аж ахуй, мал аж ахуй, сайн засаглал зэрэг өргөн хүрээтэй асуудлаар ярилцаж, санал солилцов. Хоёр орны хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулах нь чухал гэдгийг Элчин сайд Дэвид Воусэн тэмдэглэв. Цаашид улс хооронд төдийгүй бүс нутаг, олон улсын хэмжээнд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж бий гэдэгт талууд санал нэгдэв.

Categories
мэдээ цаг-үе

Д.Төрмөнх: “Санкара” эссэ романдаа өөрийнхөө үнэн түүхийг л бичсэн

Зохиолч, сэтгүүлч, кино найруулагч Доржхандын Төрмөнх 1959 онд Улаанбаатар хотод зураач гэр бүлд төржээ. Түүний аав ээж, дүү нар нь бүгд зураач байсан бөгөөд өөрөө ч тэрээр Дүрслэх урлагийн сургууль төгсчээ. 1980-аад оноос уран зохиол, яруу найраг бичиж эхэлсэн бөгөөд түүний шүлгээр бүтсэн Б.Сарантуяагийн дуулсан “Аниргүйн шивнээ”, Т.Ариунаагийн дуулсан “Дурлал шиг асна”. Камертон хамтлагийн дуулсан “Халуун тэнгэр”, Соёл-Эрдэнэ хамтлагийн дуучин Ч.Насантогтохын дуулсан “Амин насны урсгал”, “Хар сарнай”, “Нисванис”, “Булсара”, “Харанга” зэрэг хамтлаг, дуучдын 30 гаруй дуунууд байдаг. Д.Төрмөнхийн зохиолоор бүтсэн “Бодлын хулгайч” уран сайхны кино 2012 оны Академи авардсаас “Шилдэг кино зохиол” хүртсэнээс гадна зургаан номинацид тэргүүлж оны шилдгийн шилдэг Гран При шагнал хүртсэн юм. Мөн түүний Бельгийн вант улсын уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн “Нохойн орон” кино дэлхийн кино наадмуудаас 23 тэргүүн, дэд шагнал хүртсэн билээ.


-Та чинь МҮОНТ-ээс угшилтай уран бүтээлч байх аа?

-Наян найман оноос Монголын үндэсний телевизэд анх туслах найруулагчаар орж ассистент найруулагч, найруулагч боллоо. Ерэн оноос сэтгүүлчээр ажилласан.

-Тэр үед ямар нэвтрүүлгүүд бэлдэж байв?

-“Цомирлог” хөгжим мэдээллийн теле сэтгүүл, “Товч толь” теле сэтгүүл, “Дорнын яруу найраг”, “Авах гээхийн ухаан” зэрэг нэвтрүүлэг бэлтгэж байсан даа. 1995 оноос “Товч толь” нэвтрүүлгийнхээ нэрээр сонин гаргаж байгаад их зохиолч Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” өгүүллэгээс сэдэвлэн уран сайхны хар цагаан киног плёнкоор хийж кино салбарт гараагаа эхэлж дээ. “Бизнес таймс” сонины анхны эрхлэгчээр ажиллаж асан ерэн зургаан оны үед Бельгийн вант улсын найруулагч Петер Бросестой хамтран “Талын хот” баримтат киног хийсэн маань Ёорис Айвенсийн шагнал хүртдэг юм байна.

-Таны бараг овог шахуу болчихсон “Нохойн орон” киногоо хэзээ бичсэн юм. Зарим хүмүүс эл бүтээлийг чинь Монгол орноо хэт муучилж гаргасан гэж шүүмжлэлтэй ханддаг юм билээ?

-Хүмүүс энэ киног сонссон нь их болохоос үзээгүй нь ихэнх нь л дээ. Ерэн найман онд бүтээсэн кино. Ерөөсөө Монголоо муулсан юм энэ кинонд огт байхгүй шүү дээ. Монголчууд нохойг яаж хайрладаг, нохой үхээд хойд төрөлдөө хүн болж төрдөг тухай буддизмын чиг шугамыг барьж хийсэн кино л доо. Хийгээд хориод жил болчихож байгаа киноны тухай л хүмүүс дандаа асуух юм. Аягүй зовлонтой юм.

-Зовлон ч юу байхав дээ, харин ч бүтээгчийн жаргал л даа. Та харин мөнхийн бүтээл хийчихсэн юм биш үү?

-Одоо ямар “Та нар үзээч” гэлтэй нь биш. Энэ сэдэв ч надад жаахан хуучирсан зүйл болох гээд байна л даа.

-Үзээч гэснээс цахим орчинд тавьсан бол уу?

-Youtube-д тавиагүй. Би нэг хэсэг нэлээн хэдийг хямдхаан DVD-гээр нь зарсан шүү дээ. Ойр байдаг хүмүүстээ л CD-гээр үнэгүй тарааж өгдөг юм. Энэ кино маань дэлхийн кино наадмуудаас 23 шагнал хүртсэн. Саяхан хүртэл Германд нэг шагнал авсан байна. Уржнан билүү, ноднин бил үү Францад энэ киноны үзлэг болсон. Баруун Европын мэргэжлийн кино урлагийн том сэтгүүлд Дэлхийн кино урлагт өөрчлөлт авчирсан 50 киноны нэгээр шалгаруулсан байна лээ. Тавьхан кинонд багтахыг бодоход гайгүй л юм хийчихсэн юм байлгүй дээ гэж боддог юм шүү дээ. Ганцхан би ч мундагтаа хийчихсэн юм биш л дээ. Петер Бросес гэдэг мундаг кино найруулагч гаднын нүдээр, би дотоод нүдээрээ харахаар л хоорондоо нийлээд жаахан сонин юм болсон юм бол уу. Хэлбэр хийцийн хувьд сюрреалист маягийндуу, баримтат кино ч юм шиг, нөгөө харахаар уран сайхны кино ч юм шиг завсрын бүтээл болсон. Ер нь ямар ч ашиг олоогүй кино шүү дээ. Жар далаад фестивалиас есөн гран при, 23 тэргүүн дэд шагнал авсан л бүтээл юм л даа.

-Барууны оронд ганц ийм кино хийчихэд л насныхаа хоолтой залгачих байх шүү?

-Үгүй яахав дээ, кино гэхээр л хүмүүс Холливудын зэргийн л юм бодоод байгаа байхгүй юу.

-Холливудын кино бүтээл биш үү?

-Кино чинь ерөнхийдөө хоёр янз шүү дээ. Нэг нь бол цэвэр нийтэд зориулсан бүтээлүүд, тэрний гол төлөөлөгч нь яалт ч байхгүй Холливуд л даа. Нөгөөдөх нь арт маягийн кинонууд. Ийм кинонууд фестиваль энэ тэрээс шагнал авдаг боловч мөнгө олохдоо тааруу. Ер нь олохгүй дээ. Тэгсэн мөртлөө их сонин нь хамгийн их мөнгө олоод байгаа кинонууд фестивалиудаас шагнал авдаггүй байх жишээний. Акира Курасова ч гэдэг юм уу, Тарковский энэ тэр гээд найруулагчид сэтгэлгээний чиглэлийн арт маягийн кино хийдэг. Тэр нь болохоор мөнгө олоод байдаггүй ч их нэр хүнд сайтай. Кино урлаг чинь хамгийн азгүй урлаг.

-Яагаад?

-Яагаад гэвэл мөнгөнөөс шууд хамааралтай. “Нохойн орон”-ыг бельгүүдийн мөнгөөр хийсэн. Одооны энэ Ерөнхийлөгч Баттулга л тухайн үед надад тусалж, гадаадын хүний өмнө нүүр улайхааргүй зочид буудал энэ тэрд байлгаж, мөнгө төгрөг өгч хувь оруулсан даа.

-Таны “Санкара” эсээ роман чинь шарагчин нохой жилийн оны шилдэг номоор шалгарсан. Зохиолч Аюурзана гэхэд “Үнэхээр сайн ном болжээ” гэж шагширсан байсан?

-Хүн гэгч бүх насаараа хариу үйлдэл хийсээр хорвоог бардаг амьтан. Үүнийгээ амьдрахуйн төлөө тэмцэл ч гэх нь бий. Энэ хариу үйлдлийг Бурхан багшийн пали хэлээр санкара гэнэ. Цуглуулсан санкара үйлийн үрийг бий болгоно. Энэ ном бол социализм гэх нийгэмд өсөөд өөрчлөгдсөн, өөрчлөгдөж яваа хүний түүх, бүх насаараа хуримтлуулсан санкарагийн тухай түүх юм. Хүний ухаан сайн сайхан үеэ санадаг хэрнээ ядарч явснаа мартаж орхидог. Сайханд шунан тэмүүлэх ч ялгаагүй хариу үйлдэл. Хүн бүхэн хүүхэд байснаа тэгтлээ санаад байдаггүй шүү дээ. Хүчгүй сул дорой хүүхэд эргэн тойрондоо байх томчуудаас айж явсан болоод санадаггүй байх л даа. Миний эмээ “Муу юм бодох нь тийм юмаа захиалж буй хэрэг” гэж багад сургадаг байсан. Би муу юм боддог хүүхэд байгаагүй ч санаандгүй хийсэн үйлдлийн үрээр муу муухайг ханатлаа үзсэн нэгэн дээ. Миний түүх бол амьдралын ёроолд хаягдсан ч тэмцэж боссон түүх төдийгүй, нийгмийн амьдралын тусгал байх тул би энэ номыг бичих гэж долоон жилээ зарцуулсан. “MNC” телевизээс оны шилдэг ном шалгаруулахад Урианхай багшийн арван боть тэргүүн номоор, миний “Санкара” роман шилдэг номоор шалгарсанд баярлаж байна. Номын дэлгүүрт очоод удаагүй байгаа. Хаа очиж маш их сайн гүйгдэж байна. Ганц Аюураа ч биш магтсан зүйл бичих л юм. Уншигчдад яагаад тэгж таалагдаж байгаа юм бол гэхээр үнэн түүх учраас хүчтэй хүрч байгаа юм бол уу гэж бодож байгаа.

-Ямар төрлийн роман билээ?

-Төрөл жанрын хувьд жаахан сонин. “Асуух нурууны эмч аргагүйн эрхэнд луйварчин” гэдэг багадаа уншсан номыг маань “Непко” шинээр хэвлэснийг авч уншсан. Тэр нь Нью-Йоркод болж байгаа үйл явдалтай. Би Нью-Йоркод амьдарч байсан. Тэрнийхээ тухай “Чөтгөрийн хотын тэмдэглэл” гэдэг жижгэвтэр ном бичээд гаргатал хурдан зарагдчихдаг юм. Тэр номоо урагш, хойш нь залгаж бичсээр “Санкара” болчихсон. Хэрэг түвэгт холбогдож байсан энэ тэрээ хүртэл бичсэн болохоор хүмүүст их сонин санагдаад байгаа юм бол уу. Арай л хэтэрхий илэн далангүй биччихсэн юм билээ. Номын тухайд зохиогч гав ганцаараа сууж бичдэг, уншигч ганцаараа уншдаг. Киног театрт олуул сууж байгаад үздэг. Гэртээ, зурагтаар ч ялгаагүй олуул л үзнэ шүү дээ. Тиймээс ном бол аминч яриа, их хувийн чанартай зүйл юм байна аа гэдгийг би ойлгосон. Зарим уншигч “Эрэгтэй хүн би, би. Би мундаг гээд их эготой байдаг. Тэгэхэд өөрийнхөө ядарч зүдэрч явсан, орон шоронд байсан хамаг юмаа илэн далангүй биччихдэг ямар сонин юм бэ” гэж яриад байгаа юм л даа. Тэгж л бичихгүй юм бол зохиолч гэж яваад яах юм. Г.Аюурзанын “Хэлэх юмгүй байж л ярих гэсэн хүмүүс

Хаа сайгүй…

Хэнд ч бай муу үг олж наахын төлөө л амьдарч яваа мэт хүмүүс

Хаа сайгүй…” гэсэн нэг шүлэг байдаг даа. Ярих юмтай байгаа хүн л ярих ёстой гэж би ч бас бодоод байгаа юм л даа.

-Та бол яах аргагүй ярих юмтай уран бүтээлч л дээ?

-Би ч одоо кино зохиолч ч юм уу, сэтгүүлч ч юм уу, зохиолч ч юм уу. Тэрийгээ бүрэн тодорхойлж чадахгүй. Гэхдээ би ярих юмтай л хүн. Зарим юмыг киногоор яривал зохилтой. Нийгмийн асуудал хөндсөн зүйлийг нийтлэлээр яривал зохилтой. Зарим юмыг ном болгож бичиж уншигчдад хүргэх нь зүгээр гэж бодоод л өөрийгөө уудалсан. Цахим ертөнцөд автаад хүмүүс төвлөрч чадахаа байсан, мэдээллийнх нь бараг ерэн хувь хар мэдээлэл ноёлсон ийм үед чимээгүй ганцаараа суугаад унших ном маань сэтгэлийн яриа байж байж л хүнд хүрнэ гэсэн бодол надад байсан л даа. Би анх биччихээд найз нөхдөдөө цахимаар явуулсан. Х.Баттулгад явуулчихаад, бясалгалд арав хоног суучихаад гараад ирсэн чинь над руу их олон удаа залгачихаж. “Яасан бэ, хөгшөөн” гэсэн чинь “Би чиний номыг уншаад дуусчихлаа. Аймаар их таалагдлаа. Чи хүрээд ир дээ” гэхээр нь яваад очсон чинь баахныг хувилаад ширээн дээрээ өрчихөж. Мань хашир чинь тэр үед Ерөнхийлөгч болоогүй байсан үе шүү дээ. “Энэ одоо яаж байгаа юм” гэсэн чинь “Залуучууддаа уншуулах гээд. Залуу хүний заавал унших ёстой ном гэдэг шиг их зүгээр ном байна. Тэрнээс гадна Төрөө хоёулаа нэг яриа байна. Чи ер нь миний тухай бичвэл биччих хүн юм биш үү. Энэ номон дотор ч миний тухай ганц нэг бүлэг байна лээ” гэдэг юм. Тэгж би “Миний мэдэх Женко Баттулга” гэдэг номыг бичих үндэс болсон.

-Тэр ном чинь их алдаршиж, сонгуулиар ч тараагдсан байх шүү?

-Тэр чинь ерөөсөө тараагдаагүй шүү дээ. Хүмүүс тараагдсан гэж будилаад байдаг юм. Тэр чинь УИХ-ын сонгуулиас ч өмнө, арван таван онд бичигдсэн ном байхгүй юу. Нөгөө муу Баттулгыг чинь барих гээд, хорих гээд Баянгол зочид буудлыг цагдаа нар бүслээд байсан тэр үе л дээ. Тэр үед хүмүүс Баттулгыг дээрэмчин луйварчин юм байх гээд ойлгочихсон ч байсан байх. Тэгээд би багаасаа найзалсан найздаа зөвшөөрсөн. Бид хоёр чинь Дүрслэх урлагийн дунд сургуулиас хойш гэхээр дөчөөд жил үерхэж байна шүү дээ. Тэр номыг “Санкара”-гаас ургасан ургамал гэж ойлгож болно л доо. Бичлээ. Таван мянган хувь хэвлэсэн чинь зарагдчихдаг байна. “Миний бичсэн ном ингэж зарагдлаа гэж үү” гэж бүүр гайхаад. Дахин арван мянгыг хэвлэсэн. Нийт арван гурван мянга нь яг зарагдсан. Эхний хэвлэлтээр хуудас солиод хэвлэсэн гурав дөрвөн зуугаадыг л Баянхонгорт цагаан сараар хүмүүст бэлгэнд өгсөн гэсэн. Бусад нь яг цэвэр зарагдсан. Тэгэхэд надад их урам төрсөн дөө. “Түмний нэг” хөрөг цуврал маань ингэж эхэлсэн. “Санкара” ч энэ цувралын анхных. Тэрнээс хойш хөрөг цуврал бичвэл зүгээр юм уу гээд “Миний мэдэхгүй З.Энхболд” гээд дараагийнхаа номыг бичсэн. Одоо өмгөөлөгч Алтангэрэлийн ном бичигдээд дуусч байна. Лу.Болдын тухай ном дуусч байна. Д.Сумъяабазарын номыг бичээд эхэллээ. Өөртөө ойрхон, надад таарах хүмүүсийн тухай л бичиж байна гэх үү дээ. Тэрнээс биш алтан цээжтэй, мөнгөн бөгстэй хүн гээд магтаж барьсан юм байхгүй.

-“Санкара” романтайгаа хамт хоёр романаа хэвлүүллээ гэсэн үү?

-“Нэр нэгтний хоёр үхэл”, “All things must pass” буюу (Бүхий л зүйлс арилан оддог) гурамсан романыхаа тэргүүн, дэд хоёр дэвтрийг хэвлүүлсэн. Эхний романаа би БНМАУ-ын төрийн хошой шагналт зохиолч Донровын Намдагийн гэгээн дурсгалд зориулсан. Намдаг гуай “Хоёр үнэний дунд нэг худлыг хавчуулж бич” гэсэн гайхамшигтай үгийг хэлсэн зохиолч. Гуравдугаар дэвтэр нь Тогоонтөмөр хааны тухай “Их хааны сүүлчийн долоон өдөр” гэсэн нэртэй роман гарах юм. Эхний романд Лигдэн хэмээх улстөрчийн эргэн тойронд 2012 онд болж өнгөрсөн ээдрээт үйл явдлууд болон түүний үхэл, 1604-1634 онд Монголын төрийг барьсан алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн хутагтын хувь заяаны тухай зөн ёрын маягаар өгүүлж, эрт эдүгээгийн түүхийг зэрэгцээ өгүүлэмжээр гаргасан. Лигдэн хааны талаар “Цогт тайж” кинон дээр л зурвас гардгаас бараг юм байдаггүй юм байна. Тогоонтөмөр хааны тухай эх сурвалж их юм. Хятад хэлээр гуч гаруй дэвтэр байдаг юм байна. Түүхэн гурамсан энэ романуудыг бичих гэсэн хэдий түүхээ мэддэг ч төдийлөн зориг хүрч барьж чадахгүй нэлээд удсан. Төрийн шагналт түүхч Өлзийбаатар анддаа хандлаа. Тэгтэл хятад, англи, орос хэлтэй Ч.Содбилэг гэж шавиа зааж өглөө. Содбилэг “Юань гүрний түүх”, “Мин улсын судар” зэрэг нэлээд олон ном бичсэн хүн л дээ. Мань эр түүхэн сурвалжуудыг олж өгч хамтран бичсэн.

Үргэлжлэл бий.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Шаравжамц: Би ямар ч мөнгө төгрөг хувьдаа завшаагүй

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамцыг албан тушаалаа урвуулан ашиглаж 300 орчим сая төгрөг завшсан хэмээн сагсан бөмбөгийн холбооны төлөөллүүд өнгөрөгч даваа гаригт мэдэгдэл хийсэн юм.


Энэ талаар тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамцаас зарим зүйлийг тодрууллаа.

– Таныг албан тушаалаа урвуулан ашиглаж, Монголын Сагсанбөмбөгийн Холбоонд олгож буй санхүүжилт нэрийн дор Б.Тамир, О.Баярцогт зэрэг хүмүүст санхүүжилт олгон мөнгө завшсан хэмээн хүмүүс мэдэгдэл хийлээ. Энэ талаар тайлбар хийхгүй юу?

-Сагсны дээд лиг эхлэх дөхөхөөр жил болгон хэвлэлийн бага хурал хийж, гүтгэлгийн чанартай ажил явуулдаг. Сагсан бөмбөгийн лигийг зохион байгуулахгүй гэж л тэр шүү дээ. Өнгөрсөн жил гэхэд л Сагсан бөмбөгийн холбоонд хоёр тэрбум төгрөг өгсөн гэж гүтгэж байсан. Карентин зарлачихсан байхад насанд хүрээгүй баахан хүүхэд авчирч жагсаал хийж байсан шүү дээ. Энэ нь угтаа эрүүгийн хариуцлага хүлээх үйлдэл юм. Би тэр бүхнийг нь тоохгүй болохоор тайван байлгахгүй, ажил хийлгэхгүй шинжтэй болж байна. Хоёр холбооны асуудалд төрийн байгууллагын хүн орж болохгүй гэж үзэж байгаа учраас хөндлөнгийн байр суурьтай байгаа.

-Тэгэхээр таныг гүтгээд байна гэж ойлгох уу?

-Тийм. Надад хэл ам хийгээд явах зав алга л даа. Ажил ихтэй байна. Би шалгуул л гэдэг. Би ямар ч мөнгө төгрөг хувьдаа завшаагүй. Угтаа би хөрөнгө мөнгө завшсан зүйлийг үзэн яддаг хүн. Тэрнээс жижиг хэмжээний мөнгө ямар нэгэн ажилчин маань хулгай хийсэн бол хурууг нь огтолно гэж айлгадаг хүн шүү дээ. Намайг тийм зүйл хийгээгүйг эргэн тойрны хүмүүс болоод монголчууд мэдэж байгаа. Лиг дөхөөд ирэхээр хэдэн үлгэрийн баатрууд амилдаг юм л даа. Яахав ээлжит нөгөөх гүтгэлгээ яриад хийгээд л явж байгаа юм. Өөр дайраад байх хүн байхгүй, хоорондоо холбоодууд өчнөөн олон жил хэрэлдчихсэн. Одоо улсын байгууллагууд руу дайрч байна. Над руу дайрч байна. Төрийн албан хаагч хүн учраас илүү дутуу зүйл яриад яваад байх шаардлага алга. Хэрэг хуучирдаггүй гэдэг. Монголын Сагсан бөмбөгийн холбоо энэ бүхнээ шүүхэд өгөх байлгүй. Өөрсдөө энэ бүхнээ тайлбарлах шаардлага гарах байх даа. Монголын Сагсан бөмбөгийн холбооны асуудлыг Сагсан бөмбөгийн холбооныхон бүгдээрээ мэдэж байгаа. Зүв зүгээр байсан холбоог хэн анх хоёр холбоо болгосон гэдгийг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Энэ бүхний цаад талд нь С.Эрдэнэ гэж хүн бий. Наад талд нь Тулга, сагсны хоёр гурван ахмадуудыг татаад авчихсан ийм л асуудал юм л даа. Бөх, сагсны холбоодын асуудлууд олны өмнө ил байгаа ч бүгд л дотроо хагаралтай байдаг.

-Та Биеийн тамир спортын дарга болоод гурав дахь жилдээ орж байна. Хийсэн ажлынхаа талаар?

-2018 оны найман сарын сүүлээр энэ ажлыг авсан. Хийх ажил их байна. Энэ онд төлөвлөгөөт бүх тэмцээндээ тамирчид маань орно. Энэ жил Олимпийн оноо цуглуулдаг, олимпийн эрх авдаг хамгийн чухал жил. Жүдо, чөлөөт, бокс, буудлага, хүндийн өргөлт, таэквондо, хөнгөн атлетик зэрэг төрлүүдээс эрхээ авна гэж үзэж байгаа. Одоогоор параолимпийн нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин оролцох эрхээ авчихсан. Сая дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртсэн. Энэ жилдээ багтааж олимпийн хороотой хамтран хувцасныхаа загвараа ярих ёстой. Хамгийн ойрын ажил бол 2020 оны олимп. Энэ жил түүхэндээ анх удаа шинжлэх ухааныг спорт руу оруулж байгаа. Тамирчдаа цаг тухайд нь байнга шинжилгээ авч, ачаалал даах чадвар, сэтгэл зүй зэрэг бусад бүх зүйлд нь байнгын хяналт тавьж ажиллах юм. 2020 оны наймдугаар сар гэхэд олимпод орох тамирчид яг оргил форм дээрээ байх ёстой. Засгийн газраас спортын шинжлэх ухааны бие даасан төв байгуулах тэмдэглэл гарчихсан байна. Удахгүй тогтоол нь гарна байх. Өөрөөр хэлбэл спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төвтэй болно гэсэн үг. Манай тамирчид өөрийн авьяас, сайн дасгалжуулагчдынхаа хүчээр л яваад байгаа шүү дээ. Нарийн шинжлэх ухааны зүйл ерөөсөө хийгдээгүй. Олон улсад бүх юм нь спортын шинжлэх ухаантай байхад манайх хэтэрхий хол хоцорчихоод байгаа юм. Энэ тал дээр гүйцэж нөхөж авахын тулд спортод шинжлэх ухааныг оруулж ирэх зайлшгүй шаардлагатай. Анагаах ухаан эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулах багийг бүрдүүлээд ажлаа эхлүүлээд явж байна. 2020 он хүртэл төлөвлөгөөгөө гаргаад бүх тамирчидтай тулж ажиллана. Тэднээсээ байнгын шинжилгээ, судалгаа авна. 2020 он гэхэд тамирчдаа яавал оргил үе дээр нь аваачих вэ гэдэг тал дээр илүү их анхаарч ажиллах юм. Ганц допин биш, тухайн тамирчныхаа ажиллах чадвар, ачаалал даах чадвар, дээрээс нь хүчилтөрөгчийн хэмжээ гэх мэт бүхий л зүйлийг тодорхойлж болдог болно.

-Спортын газраас олон нийтэд хандсан үйл ажиллагаа явуулж байна уу?

– Ажлаа авснаас хойш гол зорилго маань Спортын ордонг шинэчлэх байсан. Манайх 1958 онд баригдсан учраас хойд талынх нь хананууд цуурч эхлээд хүнд байгаа. Тэр ажил маань овоо нааштайгаар эргэж байгаа. Энэ зорилго маань бүтчихвэл Монголын ард түмэн болон спорт сонирхогчдод маань сайхан бэлэг болох болов уу гэж бодож байна. Би ярихаасаа илүү хийх дуртай. Хийсэн ажлаа олон түмэнд цацаад байх дургүй. Тэртэй тэргүй харагдана гэдэгт итгэдэг. Жинхэнэ спортын хүн энэ ажлын дарга болохоор яг ямар амжилт гардгийг харуулахын тулд зүтгэж байна. Ядахдаа л тамирчдынхаа гар хуруу нь булгарах, орой гэртээ хариад хоолгүй байх зэргийг бүгдийг нь өөрийнхөө биеэр туулаад үзчихсэн шүү дээ. Би дасгалжуулагчид ч ямар зовлон байдгийг мэднэ. Өнгөрсөн жил гэхэд иргэдийн спортын наадмыг спортын таван төрлөөр 300 гаруй сум, 150 орчим хороодод хүрч зохион байгууллаа. Анх удаа Монголд томоохон хэмжээний наадам хийсэн гэхэд болно.

Categories
мэдээ нийгэм

Хоёрдугаар сарын 27-нд болох үйл явдал

08:30-18:00 цагт “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол”-ын үндэсний форум зохион байгуулагдах гэж байна.Үндэсний форумд хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг хөгжүүлэхэд үүрэг оролцоо бүхий төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, багш, эрдэмтэн судлаач, сэтгүүлчид оролцоно. Утас: 350002

10:00 цагт Монгол Америкийн Залуучуудын жилийн нээлтийн ажиллагаа ГХЯ-ны Номин танхимд болно.

10-14 цагт Эрхэм сэтгүүлчдээ та бүхэн энэхүү хэлэлцүүлэгт бүртгүүлэн оролцогчоор оролцож хугас өдөрт ашиг хүртэгч эздийг ил болгох чиглэлээр олон улсын хандлага ба монголд тулгамдаж буй асуудлаар мэдээлэл авч хэлэлцүүлэгт саналаа хэлж идэвхтэй оролцоно уу. (Туушин Сүлд танхим)

13:00 цагаас Дэлхийн усны ѳдѳрт зориулан ШУТИС-ийн геологи, гидрогеологийн салбараас профессор Марк Гольц болон АНУ-н элчин сайдын яамны мэргэжилтэн нарын нээлттэй семинар зохион байгуулах тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. холбоо барих утас 80044109

11:00 цагаас Үндэсний мэдээллийн төвд Цагдан хорих байранд шүүгч амь насаа алдсантай холбоотой, мөн бусад асуудлаар хуульчдын төлөөлөл мэдээлэл хийнэ.

11:30 цагаас Үндэсний мэдээллийн төвд Шүүгч амь насаа алдсан цаг үеийн асуудлаар ҮАБЗ-д шаардлага хүргүүлэх талаар “Иргэний шударга шүүх” ТББ-аас мэдээлнэ.

14:00 цагт Монголбанкнаас сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурал болно. Та бүхэн ирж сурвалжилна уу. /Жич: Монголбанкны төв байрны баруун хойд хаалгаар нэвтрэх бөгөөд бичиг баримттайгаа ирэхийг хүсье. Холбогдох утас: 88118801, 91992520/

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “100 жилийн өмнө Монгол төрийг устгасан гашуун сургамж” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “100 жилийн өмнө Монгол төрийг устгасан гашуун сургамж” хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрт Б.Лхагважав: Танхимын ерөнхийлөгчийн хувьд бизнес эрхлэгчдэдээ эдийн засгийн эрх чөлөөг олгож чадсан гэв.

Монгол Улс ардчилал хүний эрхийн манлайлагч орон болох бүрэн боломжтой гэв хэмээн “Улс төр” нүүрт бичжээ.

“Баримт, үйл явдал” нүүртХулгай дээрмийг сурталчилсан телевизийг шалгана гэв.

Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны төслийн багийн ахлагч Филипп Лаянхарт: Европыг эрчим хүчээр холбосон туршлагаа Азид хэрэгжүүлэхээр Монголд ажиллаж байна хэмээн “Эдийн засаг” нүүрт өгүүллээ.

“Цаг үе” нүүрт “Итали-Монголын Нэхмэлийн технологийн төв” байгуулагдана гэв.

Хотын даргад нэр дэвшигч С.Амарсайханыг олонх дэмжлээ хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

Д.Нямсүрэнгийн “Би цас болно” шүлгийн учир хэмээн “Өд бэх” нүүрт бичжээ.

“Өөрөөс нь” нүүрт Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал АУ-ы доктор дэд профессор Л.Насанцэнгэл: Манайхан “Хүний дор орж болохгүй” гэсэн сэтгэлгээгээр хүүхдээ хүмүүжүүлдэг нь амиа хичээсэн иргэдийг бэлтгэж байгаа хэрэг хэмээн ярив.

“The Wasabies” хамтлагийн ахлагч Э.Буяндулам: Манай хамтлаг “Шарк танк”-аас өмнө “Оддын академи” шоунаас 100 сая төгрөгийн продюссингийн гэрээний шагнал авч байсан хэмээн “Олноо танигдахын өмнө” нүүрт ярьжээ.

“Номын ертөнц” нүүрт Очирхүүгийн Жаргалсайхан: Бавуугийн Лхагвасүрэн гуай намайг “Япон соёлын жинчин” гэж батлан даасан хэмээв.

“Дэлхийн мэдээ” нүүрт Ким Жөн Ун “Меlia” зочид буудалд буужээ гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Амарсайхан 64.4 хувийн санал авч, хотын даргад томилох тухай тогтоолыг танилцууллаа

НИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар хотын даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. Бүтэн өдрийн турш хуралдаж, шийдэлд хүрч чадахгүй байсан ч 19.00 цагийн үед хотын даргыг томилох асуудлыг нууц санал хураалт явуулж шийдлээ.

Санал хураалтад 45 төлөөлөгч буюу үндсэндээ 100 хувийн ирцтэй оролцсон юм. Тооллогын комисс дүнг нэгтгэн танилцууллаа. Тус комиссын дарга НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл “Хүчинтэй 44 хуудас байсан. Нэр дэвшигч С.Амарсайханд 25 төлөөлөгч, С.Мөнхчулуунд 19 төлөөлөгч саналаа өгсөн байна. Тиймээс С.Амарсайханыг хотын даргад томилох тухай тогтоолыг танилцуулъя” гэлээ.

Дашрамд, тооллогын комиссын даргаар НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл, гишүүдэд Д.Амарбаясгалан, Д.Баярсайхан, Г.Төмөрбаатар, Ц.Одонтунгалаг нар багтаж байгаа билээ.

Тооллоын комисс дүнг танилцуулсны дараа НИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар С.Амарсайханыг хотын даргаар батлах тогтоолын төслийг уншин танилцуулж 64.4 хувийн саналаар баталлаа. Энэ хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлж, батламжлуулах ёстой юм.

Categories
мэдээ нийгэм

45 төлөөлөгчөөс 28 нь саналаа өгөөд байна

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хотын даргыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Нийслэлийн Засаг даргад НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун нар өрсөлдөж буй юм.

Санал хураалтыг нууцаар явуулж байгаа бөгөөд төлөөлөгчид гар утсаа үүдэнд үлдээгээд орж саналаа өгч байна. Одоогоор НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 28 нь саналаа өгөөд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

НИТХ: Тооллогын комиссыг баталлаа

18:30 цаг:

НИТХ-ын хурлаар нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Санал хураалтыг зохион байгуулах тооллогын комиссыг баталж, төлөөлөгчдийн саналыг сонслоо. НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл:

-Өнөөдрийн хуралдаанд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ирсэн. Өмнө нь оролцдоггүй байсан. Түрүүний Засаг даргыг томилох хуралд ч ирээгүй. Гэтэл өнөөдөр ирж, тооллогын комисст орж байна. Өмнөх тооллогын комисс “саналаа хүнд үзүүлсэн бол саналын хуудас хүчингүй болдог журмыг яагаад хасагдав.

Тооллогын комиссын дарга н.Батсүмбэрэл:

-Тооллогын комиссыг та бүхэн баталсан. Зарим орхигдсон зүйлийг тооллогын комисс зөвлөлье. Сонгуулийн бие даасан хараат бус байдлыг хангахын тулд хэвлэл мэдээллийг оруулах боломжгүй. Орхигдсон тэмдэглэгээг дахин зөвлөлдье гэлээ. Ингээд төлөөлөгчдийн гаргасан саналыг дахин зөвлөлдөхөөр боллоо.

Ингээд санал хураалтад хэвлэл мэдээллийг оруулахыг хориглож, саналын хуудсанд илүү тэмдэглэгээ хийвэл хүчингүй болгохоор шийдвэрлэснээ тооллогын комисс танилцуулав. Мөн санал өгөх төлөөлөгчдийн гар утсыг хураах юм байна.

18:10 цаг:

НИТХ-аас нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Тооллогын комиссыг таван хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Дараагаар нь Тооллогын комисс хуралдаж, даргаар нь н.Батсүмбэрэлийг томилжээ. Тооллогын комисс санал хураалт явуулах талаар тогтоолоо танилцууллаа. НИТХ-ын төлөөлөгчдийн 50 хувиас дээш санал авсан нэр дэвшигчийг нийслэлийн Засаг даргад батламжуулах юм.

18:40 цаг:

НИТХ-ын хуралдаан түр завсарлаад үргэлжилж байна. Хуралдаанаар нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцэх юм. Хурал даргалагч н.Батнасан тооллогын комиссыг таван хүнтэй байгуулах тогтоолыг танилцуулж, бүрэлдэхүүнд төлөөлөгч Батсүмбэрэл, Төмөрбаатар Баярсайхан, Д.Амарбаясгалан, н.Одонтунгалаг нар багтаж байгааг хэллээ. Санал хураалтаар төлөөлөгчид тооллогын комиссын бүрэлдэхүүнийг дэмжив. Ингээд тогтоолын төслийг баталлаа.

Дараагаар нь тооллогын комисс хуралдлаа.