Categories
мэдээ улс-төр

МАН бүлэг: Г.Занданшатарыг УИХ-ын даргад 100 хувь дэмжлээ

Image result for занданшатар

МАН-ын бүлгийн хуралдаан хуралдаж дууслаа. Бүлгийн хуралдаанаар УИХ-ын даргад Удирдах зөвлөлөөс дэмжиж, нэр дэвшүүлсэн Г.Занданшатарыг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. Бүлгийн хуралдаанд 46 гишүүн оролцсон байна.

Г.Занданшатарын товч намтар

1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль
1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч
2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль
1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш
1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,
1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
2000-2003 онд ХААН Банк Дэд захирал
2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2009-2012 онд Гадаад харилцааны сайд
2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
Categories
мэдээ улс-төр

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан болж байна

Image result for МАН бүлэг

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан эхэллээ. Хурал 68.8 хувийн ирцтэй байгаа аж. Уг хуралдаанаар Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэлэлцэнэ. УИХ-ын даргад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэлэлцэх юм. УИХ-ын даргад Г.Занданшатарыг томилуулахаар Ерөнхий сайдын оруулсан саналыг Удирдах зөвлөл 100 хувь дэмжсэн юм. МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байна. Энэхүү асуудлыг маргааш Байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн аж.

Categories
мэдээ спорт

“Футзалын үндэсний цом”-ын аваргын төлөөх тоглолтууд эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Футзалын үндэсний цом”-ын аваргын төлөөх тоглолтууд өчигдөр эхэллээ.

Тус тэмцээний “Дээд шат”-ны хэсгийн тоглолт энэ сарын 27-нд өндөрлөсөн юм.

2018 оны “Футзалын үндэсний цом”-ын шөвгийн наймд шалгарсан багууд энэ жил “Дээд шат”-нд хүч үзэхэд “А” хэсгээс Орхон (1), Дархан-Уул (2), “В” хэсгээс Сэлэнгэ (1), Төв аймгийн баг (2) гарч, шөвгийн дөрөвт үлдэв.

Categories
мэдээ спорт

Б.Хаш-Эрдэнэ нийтийн монгол шандастны барилдаанд түрүүлэв

Билгийн тооллын 17 дугаар жарны УРВУУЛАГЧ хэмээх шороон ГАХАЙ жилийн сар шинийн баярт зориулсан Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн барилдаан өнөөдөр /01.31/ Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд 160 бөх зодоглосноос Баянхонгор Хүрээмарал сумын харьяат, МУИС-ийн Б.Хаш-Эрдэнэ найман даван түрүүлж, ӨМӨЗО, Улаанхад хишигтэн хошууны Г.Бүрэнболор үзүүрлэв. Их шөвөгт Баянзүрх дүүргийн Ч.Хүрэлбат шалгарлаа. Харин өсвөр бөхийн барилдаанд 28 бөх зодоглосноос Завхан аймгийн Тэс сумын харьяат Б.Баярболд түрүүлж, Багануур дүүргийн бөх Ц.Эрхэмбаяр үзүүрлэв. Их шөвөгт Төв Заамарын Б.Ган-Эрдэнэ, Сэлэнгэ Сайханы Э.Тэлмүүн нар шалгарлаа. Маргааш Бөхийн өргөөнд Хавдрын эсрэг үндэсний төвийн нэрэмжит Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болно.

Categories
мэдээ спорт

Нийтийн монгол шандастан болон өсвөрийн бөхийн барилдаан боллоо

Билгийн тооллын 17 дугаар жарны УРВУУЛАГЧ хэмээх шороон ГАХАЙ жилийн сар шинийн баярт зориулсан Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд 160 бөх зодоглосноос Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, МУИС-ийн Б.Хаш-Эрдэнэ найман даван түрүүлж, ӨМӨЗО, Улаанхад хишигтэн хошууны Г.Бүрэнболор үзүүрлэв. Их шөвөгт Баянзүрх дүүргийн Ч.Хүрэлбат шалгарлаа.

Харин өсвөр бөхийн барилдаанд 28 бөх зодоглосноос Завхан аймгийн Тэс сумын харьяат Б.Баярболд түрүүлж, Багануур дүүргийн бөх Ц.Эрхэмбаяр үзүүрлэв. Их шөвөгт Төв Заамарын Б.Ган-Эрдэнэ, Сэлэнгэ Сайханы Э.Тэлмүүн нар шалгарлаа. Маргааш Бөхийн өргөөнд Хавдрын эсрэг үндэсний төвийн нэрэмжит Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болно.

Categories
мэдээ спорт

Триатлоны өсвөрийн тамирчид Азийн цомын аваргын тэмцээнээс дөрвөн хүрэл медальтай ирлээ

Монголын триатлоны спортын “Ironman” клубын баг тамирчид Малайз, Тайланд улсад сар гаруй хамтарсан бэлтгэл болон уралдаан тэмцээнд амжилттай оролцоод эх орондоо ирлээ.

Багийн бүрэлдэхүүнд 11 тамирчин, хоёр дасгалжуулагч багтсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 22-нд эх орноосоо морджээ. Тэд Малайз улсын триатлоны “М3Х” клубтэй хамтарсан бэлтгэл хийж байгаад 2019 оны нэгдүгээр сарын 12-ноос Тайланд улсын триатлоны холбооны тамирчидтай бэлтгэл сургуулилтаа базаажээ.

Мөн 2019 оны нэгдүгээр сарын 22-24-нд тамирчин Г.Амарсанаа, П.Ханмөнх, Г.Наранцацралт, А.Хэнтий нар Тайланд, Сири, Сингапур улсын тамирчидтай хамт олон улсын триатлоны холбооны хамтарсан бэлтгэлд оролцсон байна.


Ийнхүү “Ironman” клубын 11-16 насны өсвөр үеийн триатлончид хилийн чанадад бэлтгэл сургуулилт хийж, 2019 оны нэгдүгээр сарын 25, 27-нд триатлоны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 4 хүрэл медалийг хүртжээ. Тус тэмцээний нэгдүгээр сарын 25-нд өсвөрийн элит /Junior elite man/ ангилалд өрсөлдсөн Г.Амарсанаа, 27-ны гараанд 16-аас дээш насны эрэгтэйчүүдийн ангилалд Г.Амарсанаа, 13-15 насны охидын ангилалд Б.Биндэръяа, 10-13 насны хөвгүүдийн ангилалд Э.Сайханбилэг нар тус бүр гуравдугаар байрт шалгарчээ.


Тамирчдыг Олон улсын триатлоны холбооны зэрэгтэй, “Ironman” клубын үүсгэн байгуулагч-багш, дасгалжуулагч Э.Уянга, М.Цэнгүүн нар удирдаж энэ хамтарсан бэлтгэл, Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон байна.

Categories
мэдээ улс-төр

ЭЗБХ:Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Эдийн Засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 14 цаг 43 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэв. Уг Ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр ахлахаар боллоо.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Засгийн газрын гишүүн биеийн эрүүл мэндийн байдал, бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон бол албан тушаалаас чөлөөлж өгөх хүсэлтээ Ерөнхий сайдад албан ёсоор өргөн мэдүүлээд, Ерөнхий сайд энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тус тус хуульчилсан. Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлтээ 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор ирүүлсэн талаар дурдлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыгүүрэгт ажлаас нь чөлөөлөх талаар Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов

Categories
мэдээ улс-төр

МАН-ын удирдах зөвлөл 18 цагаас хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг 18.00 цагаас хуралдах зар тараажээ. Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж гишүүдийн олонхын саналаар УИХ-ын даргад Г.Занданшатарыг дэмжсэн. Иймээс Удирдах зөвлөлийн шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэн, УИХ-д оруулж хэлэлцүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

“Мөсний шагайн харваа”-н УАШТ болно

Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол ардын уртын дуу, Монгол үндэстний баяр Наадам, Монгол үндэстний хөөмэйн урлаг, Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй, Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, Монгол шагайн харваа гэсэн долоон өв бүртгэлтэй байна.

Үндэснийхээ соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж баталгаажуулах нь Монголын түүх соёлыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрсний баталгаа бөгөөд тухайн өвийг олон улсад таниулах, хадгалж хамгаалах, сэргээн амилуулах ач холбогдолтой юм.

ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 2014 онд бүртгэгдсэн “Шагайн харваа” нь нүүдэлчдийн амьдрал ахуйд тулгуурласан Монгол ардын наадгайгаас үндэсний спорт болтлоо хөгжиж байна.

Монголчууд “эрхийн чинээ биетэй, эрдэнийн дөрвөн талтай” хэмээн шагайг ардын оньсогод зүйрлэдэг төдийгүй хонь, морь, тэмээ, ямаа хэмээн нэрийдэж үр хүүхдээ малд хайртай болгон хүмүүжүүлж иржээ. Одоо цагт Цагаан сарын үеэр шагайгаар түгээмэл нааддаг бөгөөд гадаадын жуулчдын сонирхлыг ихээр татдаг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болсон байна.

Өнө зууны түүхтэй уламжлалт шагайн харвааг сэргээх, харваачдийн залгамжийг бэлтгэх, олон нийтэд сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Мөсний шагайн харваа”-ны УАШТ-ийг хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулна.

Та бүхнийг “Улаанбаатарын өвлийн наадам”-д хүрэлцэн ирж айлчлан ирж буй “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн аз хийморийг мөсөн шагайн харваагаар шинжихийг урьж байна

Categories
мэдээ нийгэм

Улаанбурхан өвчний болзошгүй дэгдэлээс сэргийлэх чиглэлээр Эрүүл мэндийн сайд албан даалгавар гаргалаа