Categories
мэдээ эдийн-засаг

Хэрэглээний зээлийн дээд хугацаа I сарын 1-нээс 30 сар болно

Related image

Монголбанкнаас баталсан шинэ журмын дагуу иргэдийн авах хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар байхаар тогтоосон. Энэ журмыг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.

Манай улсын өрхийн нийт өр өмнөх оны мөн үеэс 20 хувиар өсч, 10,587 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь нийт зээлийн 57 хувийг бүрдүүлж байна. Шинээр олгож буй цалингийн зээлийн хугацаа 40 сар байгаа нь иргэдийн өрийн дарамтыг өсгөж байгаа учраас Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос банкнаас иргэдэд олгох зээлийн хугацааг хамгийн ихдээ 30 сар байхаар шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл иргэд татварын дараах орлогынхоо хамгийн ихдээ 70 хувийг зээлийн үндсэн болон хүүний төлбөрт төлнө гэсэн үг. Эдгээр шийдвэрүүд нь иргэд орлогынхоо тодорхой хувийг амьжиргааныхаа наад захын хэрэгцээг хангахад зарцуулах, өрхийн өрийн дарамтыг цаашид нэмэгдүүлэхгүй байх, банкны салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чухал нөлөөтэйгээс гадна хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх бизнессийн зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөөтэй гэж Монголбанкнаас үзжээ.

Энэхүү шийдвэр нь ипотекийн зээлээс бусад иргэдийн зээлд хамаарах юм. Банкуудын иргэдийн зээлийн дундаж хугацаа 27 сар буюу дийлэнх иргэн 30 сараас бага хугацаатай зээлтэй. Тэтгэврийн, малчны зээлүүд хоёр жилээс бага хугацаатай байна. Иймээс энэ шийдвэр одоогийн олгогдож байгаа иргэдийн зээлд төдийлөн нөлөөлөхгүй харин ч өрхийг өрийн дарамтанд орох, эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Дараах төрийн байгууллагуудад авлигын эсрэг үнэлгээ хийнэ

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “Авлигын эрсдэлийн үнэлгээний аргачлалыг баталж, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж хэвшүүлэх” хэмээн заасан. Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т “бүрэн эрхийнхээ хүрээнд авлигын шалтгаан, нөхцөлийг илрүүлэн тогтоох, тэдгээрийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаврыг нь арилгах арга хэмжээ авах” үүргийг авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд төрийн байгууллага бүрт оногдуулсан байдаг бөгөөд энэ хүрээнд авлигын шалтгаан, нөхцөлийг илрүүлэн тогтоох, тэдгээрийг арилгахад чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагууд “Авлигын эрсдэлийн үнэлгээ”-г хийж хэвших зайлшгүй шаардлагатай юм. Эдгээр шаардлагыг хангах зорилгоор тусгайлан боловсруулсан аргачлалын дагуу 2018 эхний хагас жилд нийт 24 яам, агентлагийн авлигын эрсдэлийг үнэлэх ажлыг зохион байгуулж үр дүнг тооцжээ. 2019 оны эхний хагас жилд “Шударга байдлын үнэлгээ”-нд хамрагддаггүй төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдээс 15 байгууллагыг үйл ажиллагааны чиглэл, онцлогоос нь хамааран түүвэрлэн авлигын эрсдэлийг нь үнэлэхээр төлөвлөн ажиллаж байна. Авлигын эрсдэлийг үнэлснээр авлига, ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа, түүний хэлбэр, цар хүрээ, шалтгаан нөхцөлийг тодорхойлон, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг чиглүүлэх чухал ач холбогдолтой юм.

Авлигын эрсдлийн үнэлгээ хийх байгууллага:

Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Нийслэлийн өргөө амаржих газар, Улсын төв хоёрдугаар эмнэлэг, ХӨСҮТ, ГССҮТ, МУИС, МУБИС, БХЯ, УБЦТС ТӨХК, Авто тээврийн үндэсний төв зэрэг төрийн байгууллагууд авлигын эрсдлийн үнэлгээ хийлгэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Сүхбаатарын талбай дээр МАНАН-г эсэргүүцсэн жагсаал болж байна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нар “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн жагсаал хийж байна.

Л.Болд ” Монголын ард түмэн 12 ордоо буцааж авна. Бид ялалт байгуулсныхаа дараа шууд авна. МАНАНг хөөж зайлуулцгаая. Монголчуудын 80 гаруй хувь нь газраа авч чадахгүй хохирсон байдаг юм. Хуулиндаа Монгол Улсын иргэн бүр газартай байх эрхтэй. Монголчууд бид газраа өөрсдөө авахын төлөө нэгдүгээрт тэмцэнэ. Бид өмнө нь гэр хорооллын хөгжлийн тухай хуулийг хийсэн. Зөвхөн барилгын компаниуд ашиг олдог шударга бус системийг арилгана. Өнөөдөр энэ мэтчилэн хууль бус, шударга зүйлсийг устгаж энэ бүхний эхлэл болох МАНАНг зайлуулахыг төлөө тэмцэж байгаа билээ.

Монголчуудаа бүгдээрээ газрын дээрх, доорх баялагынхаа эзэн нь байцгаая! Буцааж авцгаая!

Categories
мэдээ нийгэм

Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос цалин хөлсний асуудлаар мэдээлэл хийлээ

Image result for Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо

Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос цалин хөлсний асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргийг бид Засгийн газар, УИХ-аас тасралтгүй шахаж шаардаж байна. Хэчнээн эдийн засаг сайжирч байгаа ч гурван хүн тутмын нэг нь ядуу байна. Ажилгүйдэл буурахгүй байна.

Хөдөө орон нутгийн боловсролын салбар, ШУ-ны салбарын судлаачдын цалин хөлсийг нэмэгдүүлж чадаагүй нөхцөл байдалтайгаар шинэ онтой золгож байна. IX сараас шахаж шаардсан. Гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. УИХ-ын үйл ажиллагаа ямар түвшинд явагдаж байгааг та бүхэн мэдэж байна. Боловсролын сайдгүй явж байна. Төрийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж байна. УИХ, ЗГ-ын нэгдмэл үйл ажиллагаа бүрэн алдагдаад жагсаал цуглаандаа хүрлээ. МҮЭХ 2019 онд УИХ, ЗГ-аас гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг байнга шаардан ажиллах шийдвэрийг өчигдөр хуралдаад гаргасан” гэлээ.

Үүнд дараах асуудлууд багтжээ.

  1. Боловсрол, ШУ-ны салбарын цалин хөлсийг нэмэгдүүлэх, 2018 оны 9-р сард хүлээсэн үүргээ нэн даруй биелүүлэхийг шаардаж байна. Бид олон сар жагсаал цуглаан, ажил хаялтаар шийдэхгүй байхаар хичээн ажиллаж байна. 2019 ондоо үргэлжлүүлээд хатуу шаардлага тавьж ажиллана.
  2. Цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэсэн хэлэлцээрийг өнөөдрийг хүртэл хийгээгүй байна. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэдэн хувиар нэмэгдүүлэх вэ гэдэг хэлэлцээр хийгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар хэлэлцээр эхлээгүй, Засгийн газраас албан ёсны хариу ирүүлээгүй байна. Хэзээнээс хэдэн хувиар цалин нэмэгдүүлэх вэ гэдгийг шахаж шаардах болно.
  3. Шатахууны үнэ ханшийг тогтворжуулахыг шаардана. Шатахууны үнэ өссөнөөр өргөн хэрэглээний барааны үнэ дагаад нэмэгдэж байна.

4. НДШ-ийг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 1 хувиар, 2020 оноос 2 хувиар нэмэгдүүлэх нийтдээ 2018 оныхтой нийлээд 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Энэ бол эргэж авч үзэх ёстой шийдвэр. Энэ бол ажил олгогчдод цалин орлогыг нэмэгдүүлэхэд том саад болох хүчин зүйл.

Categories
мэдээ нийгэм

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

Арванхоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-40 см нимгэн байна.
Хэдийгээр гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Гэрээт малчны нийгмийн даатгалын шимтгэлийг 100 хувь төлнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” тушаал баталжээ. Уг тушаалын хавсралтаар “Гэрээт малчин-өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын хөтөлбөр болон 2018 оны төсвийн хуваарийг батлан хэрэгжүүлж эхэлсэн байна. Тус төслийн хүрээнд хөдөө, орон нутаг руу нүүх тээврийн зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож, гэрээт малчин нь олон малтай малчинтай хөдөлмөрийн гэрээ байгуулж буй аж. Энэ тохиолдолд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тус бүрт нь нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувь хөнгөлж, гэрээт малчны болоод гэр бүлийн хүнийх нь нийгмийн даатгалын шимтгэлийг 100 хувь төлөх аж. Түүнчлэн уналгын хэрэгсэл, хоол хүнсэнд шаардлагатай байгаа материалыг олгохоос гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш цалинг олгох юм байна. Гэрээт малчин өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын хөтөлбөрт он гарсаар эхний арваннэгэн сарын байдлаар нийт 220 ажил олгогч малчин, 224 гэрээт малчин өрхийн 441 иргэн ажлын байраар хангагдаж 22,0 сая төгрөг зарцуулаад байгаа аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шатахууны үнэ 50 төгрөгөөр буурлаа

ОХУ-аас манай улсад нийлүүлж буй хилийн үнэ буурсантай холбогдуулан энэ сарын 7-ны өдрөөс эхлэн Аи-92 автобензин улсын хэмжээнд 100 төгрөгөөр буурсан. Тэгвэл энэ сарын 25-ны өдрөөс эхлэн Аи-80, Аи-92 автобензиний жижиглэнгийн үнэ Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор аймгуудаас бусад аймаг, хотуудад 45-50 төгрөгөөр тус бүр буурлаа. Ийнхүү Аи-92 шатахууны үнэ нийтдээ 150 төгрөгөөр буураад байна. Цаашид ч 2019 оны 1 дүгээр сарын хилийн үнэ буурсантай холбогдуулан шатахууны жижиглэнгийн үнэ үе шаттайгаар буурах бололцоо бүрдээд байна. ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны 2019 оны 1 дүгээр сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 86-107 ам.доллароор буурч, Аи-92 автобензин 531 ам.доллар/тн, дизелийн түлш 599 ам.доллар/тн болоод байна

Categories
мэдээ эдийн-засаг

Энэ жил 66 сая 463.7 мянган мал тоологджээ

Related image

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2018 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнг танилцууллаа. 2017 онд манай улсын малын тоо 66.2 сая толгойд хүрч өмнөх оныхоос 4.6 саяар нэмэгджээ. 2018 оны мал тооллогын урьдчилсан дүнг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцуулав. Монгол Улс жил бүрийн XII сарын 7-17-нд малаа тоолдог бөгөөд энэ жил 100 дахь жилдээ малаа тоолж байгаа юм байна. Урьдчилсан дүнгээр Монгол Улсад 66 сая 463.7 мянган мал тоологдож, энэ нь өнгөрсөн жилээс 244.7 мянган толгой буюу 0.4 хувиар өсчээ.

Categories
мэдээ нийгэм

2018 оны И баримтаа нэгдүгээр сарын 8-ны дотор бүртгүүлээрэй

Энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд 362 сая 832 мянга 639 баримт хэвлэгдэж, 238 сая 737 мянга 388 баримт баталгаажсан байна. Ирэх оны нэгдүгээр сарын 8-ны дотор иргэд энэ оны баримтаа бүртгүүлэн баталгаажуулсан байх ёстой. 2018 оны баримтаа 2019 оны нэгдүгээр сарын 9-нөөс хойш бүртгүүлбэл тухайн баримт маань ААН илгээгээгүй гэсэн төлөвт орж, уншуулсан баримтын урамшуулал бодогдохгүй юм байна. Учир нь НӨАТ-ын буцаан олголт ирэх оны нэгдүгээр сарын 8-наар тасалбар болон хаагдах аж.

Categories
мэдээ улс-төр

Хотын шинэ даргыг маргааш томилно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд энэ сарын 10-нд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн билээ. Тиймээс 12-р сарын 14-нд НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж НИТХ-ын ээлжит XXI хуралдааныг маргааш буюу 12-р сарын 28-нд хуралдуулахаар товлосон юм. Уг хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг шинээр сонгох асуудлыг хуулийн дагуу хэлэлцэнэ. Нийслэлийн Засаг дарга хэн болох талаар олон нийтийн дунд хэд хэдэн хувилбар яригдаж байгаа бөгөөд 2016-2020 оны хооронд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн зорилтуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн тулд нийслэлийн өнөөгийн удирдлагын багт ажиллаж байгаа хүмүүсээс сонгох нь оновчтой гэсэн байр суурь давамгай байгаа ажээ. Ингэснээр нийслэлийн төр захиргааны байгууллагууд тогтвортой ажиллах төдийгүй бодлогын залгамж халаа үргэлжилнэ гэж үзжээ.