Categories
мэдээ нийгэм

“Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг хайх нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

Монгол Улс, БНСУ, БНАСАУ, ОХУ зэрэг улс орнуудын төлөөлөгчид оролцож байгаа тус хурлын нээлтэд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгийн ахлагч Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгийн гишүүн О.Баасанхүү нар үг хэллээ.

Мөн БНСУ, БНАСАУ, ОХУ-аас хүрэлцэн ирсэн холбогдох албан тушаалтнууд мэндчилгээ дэвшүүлэв.

Тус хуралд Ази тив дэх сүрьеэгийн өнөөгийн байдал, Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн үүсгэгчийн эх уурхай, дамжин тархах зам, өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах, нууц байдалтай сүрьеэтэйөвчтөнийг илрүүлэх нь зэрэг сэдвүүдээр оролцогч улсуудын эрдэмтэд илтгэл хэлэлцүүлснээс гадна Монгол Улсад хэрэгжүүлж буй сүрьеэгийн төслийн үр дүнг танилцууллаа. Мөн дэлхийн сүрьеэтэй тэмцэх стратегийн өөрчлөлтийг хэлэлцсэн.

Хурлын үеэр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгийн ахлагч Ё.Баатарбилэг “Сүрьеэ өвчний тархалтын байдал Монгол Улсад ноцтой түвшинд хүрсэн. 100 мянган хүнд ногдох өвчлөлийн тоогоор Монгол Улс дэлхийд эхний аравт бичигдэж байна. Сая БНСУ-ын эрдэмтний илтгэлээр Монгол Улс сүрьеэ өвчний халдварын зэргээр, 100 мянганхүнд ногдох өвчлөлийн тоогоор азидаа тэргүүлэх зэрэгт байгаа нь харагдлаа. Мөн энэ өвчний насжилт манайд залуу байна гэж дурьдагдлаа. Японд 65 наснаас дээш насанд өвчлөлийн дийлэнх хувь тохиолдож байхад монголчуудын насжилт залуу, тэр дундаа 0-14 насны хүүхдүүдийн дунд сүрьеэгийн өвчлөл гарч байгаа нь сэтгэл түгшээж байна. Нөгөө талаар манай төр засгаас сүрьеэ өвчинтэй тэмцэх санхүүжилт маш бага, зарим жилд санхүүжилт огт тавигдаагүй байна. Ийм харьцуулалтыг гадны эрдэмтэд гаргаж ирээд тавьж байхад төр засаг үүнд анхаарахаас өөр арга байхгүй юм” гэв.


Монгол улсад сүрьеэгийн өвчлөл, ялангуяа эмэнд тэсвэртэй сүрьеэ нэмэгдэж байгаа үзүүлэлтийг ХӨСҮТ-ийн СТАС-ын зөвлөх эмч Б.Буянхишиг илтгэлдээ мөн танилцуулсан.

Дэлхий дахинд бүртгэгдэж байгаа эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 47 хувь нь Монгол Улсынөмнөд хөрш БНХАУ, хойд хөрш болон ОХУ болон Энэтхэг улсад бүртгэгджээ.

Хүн төрөлхтөний нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг болж байгаа сүрьеэ өвчнөөр 2000 оноос хойш дэлхий нийтэд 30 сая гаруй хүн нас барснаас дийлэнх нь Ази болон Африкийн орнуудад тохиолдсон байна.

Тиймээс улс орнууд тус бүртээ бусАзи тивээрээ нэгдэн энэ өвчний эсрэг тэмцэх хамтын ажиллагааг эхлүүлэх хэрэгцээ шаардлага үүсч байгааг эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьсан эрдэмтэд дурьдаж байв.


Төрийн ордонд болж буй “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг хайх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр 16.00 цагт өндөрлөнө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тээврийн цагдаагийн албаныхан иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүллээ


Тээврийн цагдаагийн албаны нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр тус албаны төв байранд явагдаж байна. Энэхүү өдөрлөгийн үеэр Бүртгэл хяналтын төв, Автотээврийн үндэсний төвөөс иргэдэд үйлчилнэ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Цагдаагийн ахлах дэслэгч Э.Мөнхгэрэлээс тодрууллаа

Замын цагдаагийн алба Тээврийн цагдаагийн алба болж бүтцээ шинэчлэлээ. Үүний хүрээнд бүх тээврийн албаныхан танилцуулгаа хийж байгаа юу?

-Замын цагдаагийн алба нь 2018 оны наймдугаар сард бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж, Тээврийн цагдаагийн алба болсон. Энэ албаны бодлого чиглэл, маргаашнаас эхлэх замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг иргэдэд суртачлах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, хууль эрхзүйн мэдээлэл өгөх зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгт Тээврийн цагдаагийн газрын харьяа Төмөр замын цагдаагийн хэлтэс, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн газар зэрэг анги байгууллагууд харагдлаа.

-Иргэдэд ямар үйлчилгээ үзүүлж байгаа вэ?

-Иргэдэд байнга тулгардаг асуудлуудыг шийдэх үйлчилгээнүүдийг явуулж байна. Үүнд: Бүртгэл хяналтын төв, Авто тээврийн үндэсний төв, Албан журмын даатгагчдын холбоо зэрэг байгууллагууд хамтарч ажиллаж байна. Гээгдүүлсэн, хугацаа нь дууссан үнэмлэхийг түр үнэмлэх гаргах, сэргээх хугацаа нь дууссан бол эрх сэргээх шалгалтад хамруулах, жолоочийн лавлагаа мэдээлэл олгох ажлууд хийгдэж байна. Авто тээврийн үндэсний газраас үзлэг хийх, тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой асуудлуудыг шийдэж өгч байгаа. Даатгалтай холбоотой асуудлуудад хуулийн дагуу зөвлөгөө өгөх зэргээр ажиллана.

-Тээврийн цагдаагийн хувцас хэрэглэлийг бас харуулжээ?

-Албаны үйл ажиллагааг суртачлах зорилгоор албанд ашигладаг хувцас хэрэглэл, техник хэрэгсэл автомашин, харьяа газар хэлтсүүдийн танилцуулга, эмч сэтгэлзүйчийн зөвлөгөөг бас хүргэж байгаа юм.

-Хамгаалах бүсний хэрэглээг таниулах сургалтын хэрэгсэл байх шиг байна?

-Хамгаалах бүсний стент гэдэг. Энэ нь хамгаалах бүс хэрэглээгүй хөдөлгөөнд оролцож байгаа үед ямар хэмжээний доргилт очих уу, хэрэглэсэн үед ямар аюул ослоос яаж урдчилан сэргийлэх үү гэдэг бодит аюул ослыг таниулах стент авчирсан. Мөн манай цагдаагийн албаныхан хөдөө орон нутгийн замд явахдаа алба хаагчдын амрах ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор автобус тоноглон тохижуулсан. Дотроо хяналтын камер, алба хаагчдын амрах өрөө, компьютер, техник хэрэгсэл бүрэн тоноглогдсон юм.

-Өдөрлөгөөр иргэдийн ямар асуудлуудыг шийдэх боломжтой вэ?

-Жолоодох эрхийн үнэмлэх, техник хэрэгслийн бүртгэл, даатгал мөн иргэдээс бэлэн бус торгуультай холбоотой асуудлаар их ирдэг, лавлагаа авдаг. Энэ бүх асуудлуудтай холбоотой үйлчилгээг үзүүлж байна.

-Иргэд торгуулийн хуудсаа тэглэнэ гэсэн зорилготой ирж байх шиг байна. Торгуулийг тэглэх боломжтой юу?

-Торгуулийн хуудсыг тэглэх буюу дур мэдэн устгана гэсэн асуудал байхгүй. Хамгийн гол нь иргэд торгуулиа төлчихөөд байхад шалгадаг сайтууд болох торгууль.мн, смарт карт гэх мэт сайтууд дээр мэдээлэл төлөгдөөгүй гэж гарч ирэх тохиолдлууд байна. Үүнийг шалгаад үнэхээр төлсөн бол бид холбогдох байгууллагуудад нь төлсөн төлөвт шилжүүлж өгөөч гэдэг хүсэлт явуулах, иргэдэд торгуулийн лавлагаа гаргаж өгөх ажлууд хийгдэж байна. Түүнээс торгуулийг тэглэх, устгах асуудал байхгүй.

Уг арга хэмжээнд албаны харьяа газар, хэлтэс, нэгжүүд оролцож байгаа тул иргэдээс алба, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтийг хүлээн авах юм. Нээлттэй хаалганы өдөрлөг Тээврийн цагдаагийн албаны төв байранд 11.00-15.00 цагийн хооронд болно.

Categories
мэдээ улс-төр

​Х.Бат-Ялалт: УИХ-ыг тараах саналыг Монголын хүний төлөө нам дэмжиж байна

Монголын хүний төлөө намаас цаг үеийн асуудлаар хэвлэлийнхурал хийлээ.

Энэ талаар Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт: “Манай улсад ард нийтийн санал асуулгын тухай хууль байдаг. Энэ хуулийн хүрээнд Монгол Улсад болж буй гадаад, дотоод тулгамдсан асуудлыг ард олноосоо асуух цаг ирсэн байна гэж үзэж байгаа. Тиймээс Монголын хүний төлөө намаас Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдэд “Ард нийтийн санал асуулга” зохион байгуулахыг шаардаж албан шаардлага хүргүүлж байна”гэлээ. Түүнчлэн Ард нийтийн санал асуулгазохион байгуулахдаа дараах асуудлаар ярилцах аж.

Үүнд : Монгол Улсын шүүх, хууль хяналтын байгууллагад ард түмэн итгэж байгаа эсэх, Монгол Улсын одоогийн Их хуралд итгэж байгаа эсэх, Ард түмний хяналтын байгууллага байгуулахыг дэмжих эсэх асуудлыг ард түмнээрээ шийдүүлэх гэсэн гурван асуудлаар санал солилцоно. Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулахдаа эрх баригч намууд, улс төрчдийг оролцуулахгүйгээр зохион байгуулах ёстой гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Ард нийтийн санал асуулгын тухай хуулинд бүх нийтэд хамаатай гурваас доошүй асуудлаар ард нийтийн санал асуулгыг зохион байгуулна хэмээн хуульчилсан байдаг байна.

Ард нийтийн санал асуулгыг санаачлан хэрэгжүүлэх эрхтэй хоёр субъект бол Монгол Улсын Ерөнхийлөгч,УИХ-ын гишүүн байдаг. УИХ-ын гишүүдийн хувьд гуравны нэгээс дээш хувь нь ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн тохиолдолд энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэн баталдаг билээ.

Монголын хүний төлөө намын дэд дарга Б.Амарсайхан “Ирээдүйд улс төрийн хүнд нөхцөл байдал, эрүүгийн нөхцөл байдлыг хүндрүүлэхгүйн тулд бид бүхэн хамгийн түрүүнд ярилцаж ойлголцох хэрэгтэй гэж намын зүгээс үзэж байна. Өнөөдөр монголчуууд эвтэй байхын тулд алдаагаа засаж, аливаа муу муухай бодлоосоо салах шаардлагатай гэдгийг нийгэмд хандаж уриалмаар байна.Манай намаас Монгол Улсын нийт ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд, улс төрийн нам эвслүүд, төрийн бус байгууллагууд, төрийн эх баригчид, төрийн албан хаагчдад ханданшударга ёсыг эрхэмлэн “Хуйвалдаангүй амьдарцгаая” хэмээх уриалгыг гаргаж байна. Та бүхэн энэхүү уриалгын дор эвлэлдэн нэгдэхийг уриалж байна” гэв.

Мөн тус намаас МАН, АН, МАХН-уудадшаардлагахүргүүллээ. Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үндсэн үүргээ умартаж зөвхөн, өөрсдийн амин хувийн ашиг хонжоо хайж, ард түмэн эх орныхоо эсрэг үгсэн хуйвалдаж төсвийн хөрөнгийг шамшигдуулж, үр ашиггүй зардлуудыг олон гаргаж байна. энэхүү байдал нь Улс, эх орны Тусгаар тоггтнол, үндэсний аюулгүйбайдалд аюул заналхийлэл учруулж байна. энэ алдаагээ нэн даруй засч, улс төрийн хариуцлага хүлээж сайн дураараа УИХ-ыг тарааж, УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй байхыг шаардаж байгаагаа албан ёсоор мэдэгдэв.

Энэ үеэр МХТН-ын дарга Х.Бат-Ялалт “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-ыг тараах санал хүргүүлснийг танай нам юу гэж үзэж байна. дэмжиж байгаа юу” гэсэн сэтгүүлчдийн асуултанд хариулаа. Тэрээр УИХ-ын гишүүдийг харахаар нэг , нэг компани болж харагддаг. Энэ бол Монгол Улсын хөгжлийн том асуудал юм. Тиймээс бид Их хурлыг тараахыг дэмжиж байгаа. Хамгийнгол дараагийн их хурал яаж байгуулагдах, түүнийгард түмэн яаж хянахталаар бодох нь зүйтэй.Нэгэнт өөрчлөлт хийх гэж байгаа бол ул үндсээр нь өөрчлөл хийх ёстой гэж бид үзэж байна.энэ өөрчлөлт бол ард түмний хяналт юм.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

“Хүчит шонхор” захын өргөн хэрэглээний барааны үнэ

Бинзений үнэ нэмэгдснээр өргөн хэрэглээний барааны үнэд өөрчлөлт орсон эсэхийг Хүчит шонхор захаас судаллаа.

Махны үнэ: Хонины ястай махны дундаж үнэ (1 кг) 6200 төгрөг, цул мах нь 6500 төгрөг, үхрийн ястай махны үнэ 7500 төгрөг, цул мах нь 8500 төгрөгийн үнэтэй байна. Адууны ястай мах дунджаар 5800 төгрөг, ямааны ястай махны үнэ 5000 төгрөг байна. Харин өмнөх долоо хоногтой харьцуулахад 100 төгрөгөөр нэмэгдсэн аж.

Хүмүүс ихэвчлэн жижиглэнгийн хонь, ямааны махыг худалдан авдаг. Дан нь 6200 төгрөг, цул нь 5200 төгрөгийн үнэтэй. Үхэр хонины мах хоёрын үнэ ойролцоо. Цул мах ястай мах хоорондоо 500 төгрөгийн зөрүүтэй. Цул махын хувьд цаанаас хэдэн төгрөгөөр орж байгаагаасаа хамаараад үнэ нь өөр өөр байна. Өмнөх жилийнхтэй харьцуулбал ойролцоогоор 1000 гаруй төгрөгийн зөрүүтэй. Мөн Хятадууд тэмээний махаас бусдыг байнга худалдан авдаг болсон. Харин махаа бөөний үнээр худалдан авдаг. Гэхдээ бусад худалдааны төвүүдийг бодоход “Хүчит шонхор” зах хавьгүй хямд хэмээн худалдаа эрхлэгчид онцлов.

Харин гурил, будааны хувьд: Алтан тариа задгай, дээд (1 кг) 1300 төгрөг, нэгдүгээр зэрэг 1100 төгрөг, алтан тариа савласан, дээдийн дээд 1600 төгрөг, алтан тариа савласан, дээд 1300, Алтан тариа савласан, нэгдүгээр зэрэг 1000, Алтан тариа савласан, хоёрдугаар зэрэг 800 төгрөгийн үнэтэй байна. Цагаан будаа 2500 төгрөг,Шар будаа 1800 төгрөг байна. Шар будааны дундаж үнэ 2004 төгрөг байсан бол одоо 1984 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Хүнсний ногоо: Төмс (1 кг) 600 төгрөг бөөний үнэ нь 500 төгрөг, лууван, манжин 1000 төгрөг бөөний үнэ нь 800 төгрөг, байцаа 700 бөөний үнэ нь 500 төгрөг, сонгино 1000 төгрөг бөөний үнэ нь 750 төгрөг, сармис кг нь 5000 төгрөгийн үнэтэй.Үнийн хувьд нэмэгдэх нь харьцангуй бага байдаг. Цаанаас ирж байгаа үнээсээ хамаараад өөрчлөгддөг аж.

Бусад хүнсний бүтээгдэхүүн

Атар талх 1100 төгрөгийн үнэтэй. Харин бусад худалдааны төвүүдэд 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. Сүү 1л 2650 төгрөг, цөцгийн тос (орос) 4500 төгрөг, ургамлын тос 3300 төгрөг, элсэн чихэр 2200 төгрөг, өндөг 210 төгрөгийн тус тус үнэтэй байна.

Э.АНУЖИН


Categories
мэдээ нийгэм

Бог малын мялзан өвчин (вирус) зэрлэг ан амьтдад аюул учруулж байна

Бог малын мялзан (Peste des petits) нь вирусын гаралтай үхэлд хүргэдэг өвчиннь дэлхийн 70 гаруй оронд тохиолддог ба 900 сая гаруй бага орлоготой иргэдийн амьжиргаанд нөлөөлж дэлхий даяар 2.1 тэрбум долларын гарз хохирол учруулсан тоо баримт байдаг. Дэлхий даяар бог малын мялзанг зөвхөн малын өвчлөл гэж үздэг ч энэ өвчлөл нь зэрлэг ан амьтдыг хамгаалахад бэрхшээл учруулдаг юм. Түүхийн хувьд энэ өвчлөл нь Африк, баруун Ази мөн Ойрх Дорнодын улс орнуудын алслагдсан тал хээр нутагт тархаж байсан бол цааш хүрээгээ тэлж зүүн Азийн уулархаг нутагт тархаж зэрлэг ан амьтдад аюул занал учруулж байна.

Бог малын мялзангийн хор хохирлын нэг жишээг дурдахад 2017 онд дэлхийд нэн ховордсон Монгол бөхөн (Saiga tatarica mongolica)-гийн 2/3-г үхэлд хүргэсэн аюулт тархалт болсон. Мөн бог малын мялзан Ойрх Дорнодын уулархаг нутаг цаашлаад Гималай, Тиан Шан ба Алтайн бүс нутгуудын туурайтан амьтдад байгаа нь оношлогдсон. Мялзан нь бөхөнд аюул занал учруулж байгаа нь тодорхой болсон хэдий ч бусад туруутан амьдтад хэрхэн хор хохиролтой болох нь тодорхойгүй байсаар байна. Энэ нь өргөн уудам нутаг дахь туруутан амьтдын амьдрах орчны талаар болон эрүүл мэндийг хамгаалах хяналтын арга хэмжээний талаарх мэдээлэл дутмаг, мялзангийн улмаас хорогдсон бусад зэрлэг амьтдын тоо баримт бүрэн бус байдагтай холбоотой юм. Хэтрүүлэн агналт, хулгайн ан, бэлчээрийн даац хэтэрснээс үүдэлтэй өвс тэжээлийн хомсдол, мөн байгалийн ган зуд зэрэг бэрхшээлд оршин байдаг ховордсон зэрлэг амьтдын тоо толгой цөөрөхөд Азид дэгдсэн уг өвчлөл улам их нөлөөлж байна. Тухайлбал 2018 онд Монгол Улсад мялзангийн вирустай төст өвчлөлөөр Сибирийн янгир өвчилсөн хоёр ч удаагийн тохиолдол бүртгэгдсэн талаар судалгааны нийтлэл Шинжлэх ухаан сэтгүүлд нийтлэгджээ гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэдээс шалтгаалж шугам сүлжээний ажил удааширч байна

“Дэд бүтцийн төв”-ийн төслийн ажлын хүрээнд иргэний үүргээ биелүүлэхгүй хашаандаа шугам сүлжээний худаг ухуулахгүй гэсэн зарим нэг иргэдээс шалтгаалж дахин төлөвлөлтийн ажлын явц удааширч байгаа аж. Тиймээс Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг оршин суугчидтай уулзаж асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Нэг иргэн үүргээ биелүүлэхгүй эсэргүүцэл үзүүлж байгаагаас хугацаа алдаж иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна гэдгээ хэллээ.

“Дэд бүтцийн төв”-ийн төсөл нь иргэдийн оролцоон дээр тулгуурлан хийгдэж байгаа ажил учир иргэн бүр үүргээ ухамсарлан бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцох хэрэгтэй гэдгээ албаныхан хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

“Төрийн өмчит орон сууцны корпораци”-ийг ХХК болгон өөрчлөв

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Төрийн өмчийн корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрыг төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөв.

Хариуцлага, хяналтын тогтолцоо, менежмэнтийг нь сайжруулах, үр ашгийг нь дээшлүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргасан байна. Ингэснээр компани Төлөөлөн удирдах зөвлөлтэй болж, компанийн засаглалыг нэвтрүүлснээр гүйцэтгэх удирдлагад хяналт тавьж, хамтын шийдвэр гарган ажиллах боломж бүрдэнэ гэж үзлээ.

“Төрийн өмчийн корпораци” үйлдвэрийн газар нь 2013-2016 онд “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2”, “Аймаг бүрт 1000 айлын орон сууц”, “Төрийн түрээсийн орон сууц” зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Ингэх явцад удирдлага нь улс төрийн болон бусад нөлөөллөөс болж ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргах, санхүүжилт нь тухайн төслүүдийг хэрэгжүүлэхэд хүрэлцдэггүй, гарч болох эрсдэлийг тооцдоггүй, орлогоо зөв зохистой зарцуулдаггүй, хяналтын тогтолцоо алдагдах зэрэг хүндрэл гарч байжээ. Эдгээрээс болж 370 гаруй тэрбум төгрөгийн өртэй болоод байна.

Categories
мэдээ нийгэм

Хүртээмжтэй даатгалыг Үндэсний стратегийн түвшинд төлөвлөж хөгжүүлэхийг зөвлөлөө

Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх асуудлыг улс орнууд үндэсний хэмжээний стратеги төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх шаардлагатайг Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг(СХН, Alliance for Financial Inclusion, AFI) “Санхүүгийн хүртээмжийн үндэсний стратеги дахь хүртээмжтэй даатгалын асуудал” судалгаандаа дүгнэжээ. СХН нь дэлхийн 92 орны 107 төв банк, санхүүгийн зохицуулагч байгууллагын гишүүнчлэл бүхий олон улсын санхүүгийн салбарын томоохон бүтэц юм.

Судалгаанд нийгэмлэгийн гишүүн 36 орны төв банк, санхүүгийн салбарын зохицуулагч байгууллага, сангийн яамдыг хамруулсан байна. Ингэхдээ хүртээмжтэй даатгалын асуудлыг ямар түвшинд, ямар ангилалд авч үзэн төлөвлөгөө, стратегидаа оруулсныг дэлгэрэнгүй судалсан байна. Судалгаанд хамрагдсан улсуудаас 17 нь санхүүгийн зах зээлтэй холбоотой үндэсний хэмжээний стратеги төлөвлөгөөндөө хүртээмжтэй даатгалын зах зээлийн талаар багтаасан байна. Зөвхөн нэг улсын хувьд хүртээмжтэй даатгалын салбарын талаар үндэсний хэмжээний төлөвлөгөө, стратегигүй гэсэн дүн гарчээ. Мөн судалгаанд зарим улс орны санхүүгийн хүртээмжийн үндэсний стратеги, түүнийг хэрхэн боловсруулж, ямар түвшинд хэрэгжүүлж байгаа, тэдгээрт хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх ажил хэрхэн туссан талаар жишээ болгон, дэлгэрэнгүй танилцуулсан байна. Дэлгэрэнгүй танилцуулгад багтсан Малайз, Папуа Шинэ Гвинэй, Парагвай, Танзани улсуудад хүртээмжтэй даатгалын асуудлыг үндэсний стратегидаа тусган хэрэгжүүлснээр энэ төрлийн даатгалын гэрээний тоо эрс нэмэгдсэн зэрэг бодит үр дүнгүүд гарсан байна. Сүүлийн жилүүдэд хүртээмжтэй даатгалыг үндэсний стратегийн түвшинд авч үзэх хандлага нэмэгдэж байгаа ч хэрэгжилтийг эрчимжүүлэх, тухайн үндэсний стратеги, төлөвлөгөөг сайжруулах шаардлага байгааг СХН-ийн судлаачид дүгнэж байна. Түүнчлэн судалгаанд хамрагдсан улс орнуудад хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх асуудалд бодлогын түвшний анхаарал дутагдалтай байгааг судалгааны дүнд онцлон дурдсан байна. Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо 2015 онд баталсан “Даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, бүртгэлийн журам”-аараа “Хүртээмжтэй даатгал”-ыг тусгайлан тодорхойлж, энэ төрлийн бүтээгдэхүүний онцлог, шинж чанарыг журамлаж өгсөн бөгөөд үндэсний хэмжээнд төлөвлөн боловсруулж буй санхүүгийн хүртээмжийн асуудлаарх бодлогын баримт бичигт бие даасан байдлаар тусгахаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бага хурал”-д оролцож байна

Японы Засгийн газар, Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төвтэй хамтран тус улсын Хёго мужийн Аважи аралд зохион байгуулж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бага хурал”-д ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг оролцож байна.

Тус хурал нь Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төвийн 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Хурлаар Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төвийн 31 гишүүн орон, 5 зөвлөх орны зочид, төлөөлөгчид гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр ирэх 20 жилд хийж хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөг хэлэлцэнэ.

Гамшгийн эрсдэлийг Азийн бага хурал маргааш буюу 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Говийн ирээдүй-2018” математикийн стандарт олимпиадыг зохион байгууллаа

Математик, мэдээлэл зүйн багш О.Чинзоригийн нэрэмжит “Говийн ирээдүй-2018” математикийн стандарт олимпиадыг зохион байгууллаа.

Тус аймгийн төв Даланзадгад сумын төвд болсон уг олимпиадыг түүний шавь нар, “Говийн ирээдүй та” ТББ-ын хамт олон зохион байгуулсан байна. “Говийн ирээдүй-2018” математикийн стандарт олимпиадад 60 гаруй хүүхэд оролцсоноос “Эрдмийн гэгээ сургууль”-ийн сурагч Л.Хонгорзул тэргүүн байр эзэлж, Гуравдугаар сургуулийн сурагч О.Зулцэцэг дэд байрт, “Эрдмийн гэгээ сургууль”-ийн сурагч Г.Болорбат гуравдугаар байрт шалгарсан байна. Энэ үеэр математик мэдээлэл зүйн багш О.Чинзоригийн “Алгоритм ба си програмчлал” номыг шавь нар нь хэвлүүлж дээжээс нь 500 ширхэг номыг Өмнөговь аймгийнхаа ЕБС-ийн мэдээлэл зүйн багш сурагчдад гардуулан өгчээ.