Categories
мэдээ соёл-урлаг

Хайрын шүлгийн “Цагаан Уул” наадам болно

Монголын Залуучуудын Холбооноос жил бүр зохион байгуулдаг хайрын шүлгийг магтан дуулагч “Цагаан Уул-2018” яруу найргийн тов зарлагдлаа. 1991 оноос хойш 26 жилийн хугацаанд 20 дахь удаагаа зохион байгуулж буй “ЦАГААН УУЛ” хайрын шүлгийн наадам нь залуу яруу найрагчдын хүсэн хүлээдэг, Монгол хэлний үгсийн сайхныг магтан таниулдаг үйл ажиллагаа болдгоороо залууст танигдсан билээ. Тус наадмыг Монголын Залуучуудын Холбоо, Монголын Зохиолчдын Эвлэл , МҮОНТ “Залуу удирдагч” сан,Монголын сэхээтний холбоо хамтран зохион байгуулах юм.

Наадмын зорилго нь:

  • Залуу уран бүтээлчид, яруу найрагчдыг дэмжих тэдний уран бүтээлийг үнэлэх, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах
  • Монгол хэлний үгийн яруу сайхан, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх олон нийтэд сурталчлах, хүүхэд залуучуудад таниулах.

Хайрын тодорхойлолт: Хайр гэдэг нь мэдрэмжээс үүссэн мэдрэхүй бөгөөд зөрчилгүй байх төгс хэмжигдэхүүн, хурдны дээд хэмжүүр юм. Хайр нь эхлээд өөрийн дотооддоо зөрчилгүй болох ингэснээр гадна талдаа хамгийн дээд хурдаар хайрлах, бусдыг хайрлахыг хэлнэ.

Хайр- Эх орны хайр, эцэг эхийн хайр, хосын хайр, эх дэлхийд буй бүхнийг хайрлах хайр, амийг тэтгэгч болгоныг хайрлах хайр тэдгээрт бүгдэд нь хайр бий.

Цагаан Уул хайрын шүлгийн наадам уламжлал ёсоор 4 үе шаттайгаар явагдах бөгөөд шат бүр тодорхой сэдвийн хүрээнд явагдана.

Дараах линкээр орж бүртгүүлнэ үү. Энд дарж бүтгүүлнэ үү?

Шалгаруулах журам:

1 шат: 2018.11.01-нд оролцогчид чөлөөт сэдвээр оролцоно. Шүүгчдийн зөвлөлийн хурлаар бичгээр шалгаруулалт хийнэ II шатанд тэнцсэн 33 оролцогчдын нэрсийг зарлана.

2 шат: 2018.11.02 Шилдэг 33 оролцогч үндэсний хувцастай оролцох бөгөөд шүүгчдийн шалгаруулалтын оноогоор 13 шилдэг оролцогч шалгарна.

3 шат: Шилдэг 13 оролцогчдоос шүүгчдийн шалгаруулалтын оноогоор 5 шилдэг оролцогч шалгарна.

4 шат: Шилдэг 5 яруу найрагч шалгарч тэргүүн байрын төлөө өрсөлдөнө.

Жич: Оноо тэнцсэн тохиолдолд нэмэлтээр шүлэг уншина.

Орон нутгаас оролцогчид

Орон нутгаас оролцогчид 2018 оны 10-р сарын 25 -аас 10-р сарын 27-ныг дуустал тухайн аймаг, сумын Залуучуудын Холбооны тодорхойлолтын хамтаар Myf@myf.mn хаягаар шүлгээ ирүүлнэ. /Холбогдох утсыг хавсаргах./

Улаанбаатар хотоос оролцогчид

Улаанбаатар хотоос оролцогчид 2018 оны 10-р сарын 27-оос 10-р сарын 31-ныг дуустал МЗХ-ны 2 давхарт 207А тоотод бичгээр болон Myf@myf.mn хаягаар шүлгээ ирүүлнэ.

Материал бүрдүүлэх, хүлээн авах: Хайрын шүлгийн “Цагаан Уул 2018” наадамд оролцогчдын шүлгийг хэвлэмэлээр болон файлаар хүлээн авна.

Тавигдах шаардлага:

  • Цахим бүртгэлд хамрагдана. www.myf.mn
  • Овог, нэр, утас, аймаг дүүргийн харьяалал, шүлгийн хамт ирүүлнэ. Эдгээр мэдээлэл байхгүй тохиолдолд шүлгийг хүлээж авахгүй болно.
  • Яруу найрагч үндсэн сэдвийн дагуу 3 шүлгээр оролцоно.
  • Оролцогчид нь 15 ба түүнээс дээш настай байх.
Categories
мэдээ нийгэм

Д.Муратыг цагаатгасан шийдвэрийг хэвээр баталлаа

УИХ-ын гишүүн Д.Муратыг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж прокурорын байгууллагаас өнгөрсөн долдугаар сарын эхээр шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийн зургаа дах удаагийн шүүх хурал өнөөдөр Захиргааны хэргийн шүүхэд боллоо.

Улмаар УИХ-ын гишүүн Д.Мурат, М.Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон цагаатгасан шийдвэрийг хэвээр баталжээ. Тодруулбал, наймдугаар сарын 15-нд Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Мурат, Мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгаж байсан.

Түүнчлэн хохирогч Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6.539.876 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээр, хохирогч давж заалдана гэдгээ мэдэгдсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Зураач М.Баярмагнайд 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болжээ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар зураач М.Баярмагнайд 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгох шийдвэрийг гаргажээ.
Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, зураач М.Баярмагнай нь БНХАУ-д болсон олон улсын дүрслэх урлагийн биеннальд эх орноо төлөөлөн оролцож шилдгээр шалгарсан юм. Түүний энэхүү амжилтыг Төр, засаг үнэлж 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болсон байна.
Биеннальд нь дэлхийд хамгийн нэр хүндтэй, олон улсын чанартай дүрслэх урлагийн уралдаан юм. Монгол Улс тус наадамд 2015 онд анх удаа оролцож байсан түүхтэй. Биеннальд оролцсоноор Монголын дүрслэх урлагийг дэлхийд таниулах, үнэ цэнийг нь өсгөх, хөгжүүлэх, цаашилбал хотын соёлын нэг хэсэг болгон төлөвшүүлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нь нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

Categories
мэдээ спорт

П.Орхоны жинд Э.Гантуяа ДАШТ-д оролцоно

Энэ сарын 20-28-ны өдрүүдэд дэлхийн чөлөөт бөхийн тамирчид Унгарт цугларах юм.

Гэвч Унгарыг зорих Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороод байна. Учир нь өнгөрөгч наймдугаар сард Индонезид болсон Азийн спортын 18-р наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд түрүүлсэн гавьяат тамирчин П.Орхоноос хориотой бодис илэрсэн тул аваргын алтан медалийг нь хүчингүй болгосныг Азийн олимпийн зөвлөл, Азийн наадмыг зохион байгуулах хорооноос мэдэгдсэн. Тиймээс П.Орхон энэ удаагийн ДАШТ-ийг өнжиж, жинд нь Э.Гантуяа оролцохоор болсон байна.

Мөн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг Унгарыг зорихоор болжээ. Гэхдээ С.Батцэцэг жин өгсөн 68 кг-ын жинд барилдах бол энэ жинд барилдахаар сонгон шалгаруулалтын тэмцээнээс эрхээ аваад байсан Ш.Түмэнцэцэг гэртээ үлдэхээр болсон байна. Учир нь тэрбээр Азийн наадмын дэд аварга болохдоо бэртэл авсан аж.. Тиймээс энэ жилийн ДАШТ-ийг өнжихөөс аргагүй болж байгаа юм. Манай тамирчид энэ сарын 16, 18-нд хоёр хуваагдан Унгарыг зорино.

ЭМЭГТЭЙ:

  • 50 кг: Э.Нарангэрэл (Хангарьд)
  • 53 кг: Э.Сумъяа (Хилчин)
  • 55 кг: Э.Даваачимэг (Хилчин)
  • 57 кг: А.Батцэцэг (Хасу-Мегастарс)
  • 59 кг: Б.Шоовдор (Хасу-Мегастарс)
  • 62 кг: Э.Гантуяа (Хилчин) (Энэ жинд өрсөлдөх эрхийг П.Орхон С.Батцэцэгийг сорилго тэмцээнд ялж эрхээ баталгаажуулаад байсан юм.)
  • 68 кг: С.Батцэцэг (Хилчин) (Энэ жинд өрсөлдөх эрхээ авсан Ш.Түмэнцэцэг Азийн наадмаас мөнгөн медаль аваад байсан ч түүний оронд С.Батцэцэгийг явуулахаар болсон байна.)
  • 72 кг: О.Насанбурмаа (Женко)
  • 76 кг: Г.Наранчимэг (Хилчин) тус тус ДАШТ-д барилдахаар болжээ.
Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны намрын ээлжит чуулганы анхны хуралдаан (2018.10.03) 14 цаг 27 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны наймдугаар сарын 22-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2018 оны зургадугаар сарын 28-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ. Уг хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан оролцсон байна.

Монгол Улсын Их Хурлын 2018 оны зургадугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолын 1, 2 дахь заалтаар Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийг 2018 оны долдугаар сарын 1-ний өдрөөс товлон зарлаж, санал авах өдрийг мөн оны 10 дугаар сарын 7-ны өдрөөр тогтоосон бөгөөд уг тогтоолын 3 дахь заалтаар тогтоолын хэрэгжих хугацааг заасан.

Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг 4 жил тутам явагдахаар цаг хугацааг нь тодорхой заасан бөгөөд иргэн хүн сонгуульд нэр дэвших эсэхээ эртнээс шийдэж, хуулиар тогтоосон шаардлагыг хангаж оролцох боломжтой байдаг. Харин энэ удаа нөхөн сонгууль зарлахад Сонгуулийн тухай хуульд нэгэнт товлон зарласан нөхөн сонгуульд төрийн жинхэнэ албан хаагчдыг хэрхэн оролцуулах тухай зохицуулалт огт тусгагдаагүй хийдэл үүссэн байна.

Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх ба сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 31-ээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байна.”, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө … төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана. … Сонгуульд нэр дэвшихтэй холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж тус тус заасан.

Дээрх хуулиудын зохицуулалтаас үзэхэд ээлжит сонгуульд нэр дэвших төрийн жинхэнэ албан хаагч нь “… сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө …”, “… тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө …” гэж төрийн албанаас чөлөөлөгдсөн байх хугацааг тодорхой заасан байна. Гэтэл нөхөн сонгуульд төрийн жинхэнэ албан хаагчид хэзээ, хэрхэн ажлаасаа чөлөөлөгдөн оролцох зохицуулалтыг орхигдуулснаас төрийн байгууллагад ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагчид нөхөн сонгуульд оролцохын тулд одоо ажлаасаа чөлөөлөгдөхөд дээр дурдсан хугацааны шаардлагыг хангаж чадахгүй тул сонгуульд оролцох боломжгүй болж байгаа нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж үзсэний үндсэн дээр нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд ханджээ.

Иймээс Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа уг маргааныг хянан хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын 2018 оны зургадугаар сарын 28-ны өдөр батлан гаргасан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… шударга ёс, … тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … эрхэлсэн ажил, албан тушаал … -р нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад … сонгогдох эрхтэй. …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд … төрийн байгууллагын бусад шийдвэр … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэж дүгнэжээ. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нар цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоолыг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг үндэслэн баталсан. Уг тогтоол нөхөн сонгуулийг эхлэх өдөр болон санал авах ажиллагааг явуулах өдрийг тогтоосон хоёр заалттай бөгөөд тухайн сонгуульд нэр дэвшүүлэхэд тавигдах шаардлагын талаар тусгайлан зааж төрийн албан хаагчийн эрхийг хязгаарласан заалт уг тогтоолд байхгүй.

Иргэдийн өргөдөл, мэдээлэлд дурдсан Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэгт төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшүүлэхэд тавигдах шаардлагыг заахдаа “… Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө …” гэж заасан бөгөөд “сонгуулийн жил” гэсэн нэр томъёог хэрэглэсэн байна. “Сонгуулийн жил” гэж мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад зааснаар дөрвөн жил тутам явагдах ээлжит сонгуулийн жилийг ойлгоно. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт зааснаар сонгууль нь ээлжит, ээлжит бус, нөхөн, дахин гэсэн төрлүүдтэй байх бөгөөд “Ээлжит сонгууль гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2, Гучдугаар зүйлийн 2, Тавин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу дөрвөн жил тутам явагдах сонгуулийг хэлнэ.” гэж заажээ.

Одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурал нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан дөрвөн жил тутам явагдах сонгуулийн үр дүнд байгуулагдсан бөгөөд 2016 онд явагдсан энэхүү сонгууль нь Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтад заасан ээлжит сонгууль юм. Харин Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт товлон зарласан сонгууль нь Сонгуулийн тухай хуулийн мөн зүйлийн 8.1.3 дахь заалтад заасан нөхөн сонгууль. Эндээс үзэхэд Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэгт заасан “сонгуулийн жил” гэдэгт дөрвөн жил тутам явагдах ээлжит сонгуулийн жилийг ойлгох бөгөөд “сонгууль явуулах тухайн жил” гэсэн ойлголтыг агуулаагүй байгаа тул төрийн албанаас чөлөөлөгдөх шаардлагад заасан хугацаа нь Улсын Их Хурлын нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхэд хамаарахгүй.

Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулиар олгогдсон өөрийн онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд 2018 оны 62 дугаар тогтоолыг баталж, нөхөн сонгуулийг товлон зарласан бөгөөд уг тогтоолд төрийн албан хаагчдын сонгуульд нэр дэвших харилцаатай холбоотой аливаа зохицуулалт байхгүй. Иймд Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчөөгүй болно” гэсэн өгсөн тайлбарыг цэцэд өгсөн гэдгээ хэллээ.

Мөн тэрбээр цаашдаа Сонгуулийн тухай хуулийг тус тусад нь салгаж бие даасан гурван хууль болгохоор ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Маргаантай, тодорхой зохицуулалтгүй байгаа энэ мэтийн асуудлыг цэгцэлж хуулийн төсөлд тусгах үүднээс бусад орны жишгийг судалж лавлагаа гаргаад байна. Түүнчлэн хуулийн дээрх заалтыг хэрхэн өөрчилж зохицуулах талаар хэд хэдэн хувилбар гаргаж хуулийн төсөл бэлтгээд байгаа. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уу, эсвэл шинэ хуульдаа тусгах уу гэдгийг ажлын хэсэг дээр сайн ярилцаж нэг тийш нь болгоно, энэ асуудал нээлттэй байгаа гэдгийг нэмж тодотголоо.

Цэцийн уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат Үндсэн хуулийн цэцийн энэ дүгнэлт нь нэг хүний эрхийг хамгаалахын тулд Хэнтий аймгийн сонгуулийн 42 дугаар тойргийн 14 мянган сонгогчийн сонгох эрхийг зөрчсөн, өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн гэж харж байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Төрийн албан хаагч нь төрд тангараг өргөсөн учраас жирийн иргэн жирийн албан хаагчтай адилгүй. Цаашид энэ асуудлыг нарийвчлан авч үзэж сонгуулийн хуульдаа тусгаж өгөх замаар төрийн албан хаагчдын улстөржилтийг зогсоох зайлшгүй шаадлагатай болсныг сүүлийн үеийн зарим үйл явдлууд харуулж байна. Иймээс цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, Улсын Их Хурал энэ асуудал дээр хатуу зарчим барьж ажиллах ёстой гэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Ж.Батзандан нар цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд ер нь цаашид төрийн албан хаагч улс төрд орох гэж байгаа бол энэ асуудлаа нэгмөсөн шийдээд тэр замаараа явдаг, харин төрд ажиллах хүсэлтэй бол өргөсөн тангарагтаа үнэнч байж чин шударгаар ажиллах зарчмыг Сонгуулийн тухай болон Төрийн албаны тухай хуульд суулгаж тов тодорхой болгож өгөх шаардлагатайг хэллээ.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв. Иймээс энэ талаарх санал, дүгнэлт болон Улсын Их Хурлын холбогдох тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалт зарлагдлаа

Төрийн албаны зөвлөлөөс МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлажээ.

Одоогоор тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Я.Төмөрбаатар ажиллаж байгаа юм. Сонгон шалгаруулалт 2018 оны аравдугаар сарын 12-ны өдрийн 09:00 цагт эхлэх юм байна.

Шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэдийн материалыг Засгийн газрын 3 дугаар байр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хоёр давхарт 215 тоот өрөөнд 2018 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 09:00-12:30, 13:30-17:00 цагийн хооронд хүлээн авах юм байна. МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг доорх байдлаар зохион байгуулна.

-Удирдах ур чадварын түвшингийн шалгалт /Хууль эрх зүйн чиглэлийн сорилын 60 хувьд нь зөв хариулж, босго оноог хангасан иргэн дараагийн шалгалт /Мэдээллийн технологийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалт болон Бичгийн шалгалтад орно/

-Ярилцлагын шалгалт /Хөтөлбөр, төслийн танилцуулга хийх, мэдлэг, ур чадвараа нэмэлтээр илэрхийлсэн тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, чадавхийн талаарх өргөдлийн агуулга/

-“Төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орох иргэн Иргэний үнэмлэхтэйгээ очно.

Сонгон шалгаруулалтад оролцох иргэнээс удирдах ур чадварын түвшингийн болон ярилцлагын шалгалт авна. Оролцогч нь докторын зэрэгтэй, тухайн сургуулийн эрхэлдэг сургалт, судалгааны чиглэлээр мэргэшсэн Боловсрол, шинжлэх ухааны салбарт удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан, менежмент, эрхзүйн зохих мэдлэг туршлагатай, байгууллагын хамт олон, сургалт судалгааны ажлыг удирдан зохион байгуулах чадвартай, 2-оос доошгүй гадаад хэлний мэдлэгтэй байхаар ажлын байрны шаардлагад дурджээ.

МУИС-ийн захирлын ажлын байрны шаардлага:

Боловсрол: Докторын зэрэгтэй

Мэргэжил: Тухайн сургалтын байгууллагын эрхэлдэг аль нэг сургалтын чиглэлээр дээд боловсролтой

Мэргэшил: Тухайн сургуулийн эрхэлдэг сургалт, судалгааны чиглэлээр мэргэшсэн

Туршлага: Боловсрол, шинжлэх ухааны салбарт удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан. Менежмент, эрхзүйн зохих мэдлэг туршлагатай.

Ур чадвар: Байгууллагын хамт олон, сургалт судалгааны ажлыг удирдан зохион байгуулах чадвартай, 2-оос доошгүй гадаад хэлний мэдлэгтэй.

Тусгай шаардлага:

-Хууль дээдлэх, ёс зүйн дүрэм чанд сахих

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны (51) 267445 утсаар холбогдож лавлагаа авч болно гэж ТАЗ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий ассамблейн 58 дугаар чуулганд оролцов

Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага (ДОӨБ)-ын Ерөнхий Ассамблейн 58 дугаар чуулган Женев хотноо 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд боллоо.

Чуулганы хуралдаанд Манай улсаас Оюуны өмчийн газрын дарга Э. Эрдэнэсүрэн, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн, ОӨГ-ын Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга С. Урангэрэл нар оролцов.

Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн 9 дүгээр сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанд үг хэлж оролцов. Тэрээр хэлсэн үгэндээ Патентын хамтын ажиллагаа, Мадрид болон Гаагийн системийг төгөлдөржүүлэхэд Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас явуулж буй бодлогыг өндрөөр үнэлж, Монгол улсын Оюуны өмчийн газарт хэрэгжүүлсэн аж үйлдвэрийн өмчийн удирдлагын автоматжуулсан системийн төсөл Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дэмжлэгтэйгээр амжилттай өндөрлөснийг дурдаад Монгол улсад хэрэгжүүлж эхлээд буй “Монголын оюуны өмчийн газрын нөөц ба менежментийн дүн шинжилгээ хийх төсөл” болон бусад төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Гангаамаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хэлэлцүүлэгт оролцов

НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг Нийгмийн Форум арга хэмжээ энэ жил “Спорт, Олимпын үзэл санаагаар хүний эрхийг хүндэтгэж, хамгаалах үйл хэргийг дэлгэрүүлэх нь ” сэдвийн дор 10 дугаар сарын 1-нээс 3-ны өдрүүдэд Женев хотноо зохион байгуулагдаж байна.

Спортоор дамжуулан хүний эрхийг хамгаалах асуудлаар гурван өдөр хуралдаж буй тус Форумд Монгол Улсаас Гавьяат тамирчин, уулын спортын мэргэжлийн тамирчин Б.Гангаамаа оролцож байгаа бөгөөд тэрээр “Спортын салбар дахь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрх” сэдэвт хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцов.

Б.Гангаамаа эмэгтэй хүн ямар ч төрлийн спортоор амжилтад хүрч болдогийг өөрийн туршлага, түүхээсээ жишээ болгон хуваалцахын сацуу эмэгтэй хүнийг зарим спортын төрлөөр хичээллэхийг дэмждэггүй нийгмийн хандлагыг өөр шиг нь амжилтад хүрсэн эмэгтэй тамирчид бүрэн өөрчлөх боломжтойг тэмдэглэж, Монголын хувьд Олимпын медальтан, нэртэй тамирчдын тал орчим нь эмэгтэйчүүд байгааг онцолсон. Мөн тэрээр байгаль орчныг хамгаалах, өлсгөлөн ядуурлыг бууруулах замаар хүний эрхийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулахыг зорьж өөрийн санаачилсан “Зулайгаас нь өлмий хүртлэх эх дэлхийгээ хайрлая” уриан дор дэлхийн 7 оргилд гарсан уулчдын уулзалтыг Монгол дахь НҮБ болон Монголын Үндэсний олипмын хороо, БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр 2020 онд байгуулахаар төлөвлөж байгаагаа хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Аюулт үзэгдэл, ослын тоо 7,6 хувиар буурчээ

Улсын хэмжээнд 2018 оны 09 дүгээр сарын байдлаар нийт 3186 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 170 хүн амь насаа алдаж, 51 хүн гэмтэж бэртэнь 1417.3 мянган толгой мал хорогдож, 17.4 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослын тоо 7,6 хувиар буурч, хохирлын хэмжээ 46,4 хувиар буурчээ.

Эдгээрийн хор уршгаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 789 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 33.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалаад байна. Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 10.2 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо 5-аар нэмэгджээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 71-ээр буурч, аварсан эд хөрөнгө 17.5 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ улс-төр

Зам тээврийн яамны сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Зам тээврийн яаманд гарсан олон зөрчлийн дараа тус яамны сайд Ж.Бат-Эрдэнэ ёс зүйн хариуцлага хүлээн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг 2018 оны найдугаар сарын 12-ны өдөр гаргасан. Хүсэлтийг өнөөдрийн чуулганаар хэлэлцэн 63 гишүүн санал өгч 72.6 хувиар дэмжин, үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр боллоо.

УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ “Төрийн албанд бусармаг хэрэг гарч, Зам тээврийн яамны байранд нэгнийгээ алсан хэрэг гарсан. Сайд нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд энэ асуудал шийдэгдэхгүй.

Энэ засгийн үед ард түмний амьдрал улам доройтож, туйлдаа хүрлээ. У.Хүрэлсүхийн удирдсан засгийг тараах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Арван жилдээ тохой нийлүүлж явсан, залуучуудын байгуулагад цуг ажиллаж байсан журмын нөхрийг минь ёс бусаар амийг нь хөнөөсөн. Албан тушаалын төлөө бүтэн 7-8 сар дарамталж, тэр өдөр долоон удаа залгаж дуудан, өрөөндөө оруулж ирээд буланд шахаж дарамтлан амь насыг нь бүрэлгэсэн. Хойно нь дөрвөн бүлтгэр үр нь үлдлээ. Би ийм асуудалд дуугүй өнгөрч чадахгүй” гэлээ.