Categories
мэдээ нийгэм

Сайд Ц.Цогзолмаа Харумафужи Шинэ Монгол-2 сургуулийн нээлтэд оролцоно

Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр гурван сургуулийн нээлтэд оролцоно.

Тодруулбал, 11.00 цагт Яармагт баригдсан Харумафужи Шинэ Монгол сургуулийн нээлт, 12.30 цагт Нарны хорооллын 141-р сургууль , 14.00 цагт Сүхбаатар дүүрэг II дугаар сургуулийн нээлтэнд тус тус оролцох ажээ.

Дашрамд дуулгахад, мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи /Ама/ Д.Бямбадорж Монголын боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж Ж.Галбадрах багштай хамтран Шинэ Монгол 2 сургуулийг Яармагт барихаар болж өнгөрсөн зургадугаар сард барилгын шав тавих ёслолоо хийж байсан бол өнөөдөр ийнхүү ашиглалтад оруулж, хүүхдүүдээ авахад бэлэн болжээ.

Categories
мэдээ нийгэм

Сургуулиуд есдүгээр сарын 1-ний 14 цагаас нээлтээ хийнэ

Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын үйлчилгээ явуулдаг сургуулиуд есдүгээр сарын 1-ний 14 цагаас нээлтээ хийнэ. Харин хичээлийн үйл ажиллагаа даваа гарагт буюу есдүгээр сарын 3-наас эхлэх юм.

Сургууль, цэцэрлэгүүд бэлтгэл ажлаа 100 хувь хангасан хэмээн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл мэдэгдлээ.

Тэрээр ярихдаа, “2018-2019 оны хичээлийн жилд төрийн өмчийн 222, төрийн бус 248 цэцэрлэг, төрийн 137, хувийн 115 сургууль үйл ажиллагаа явуулна. 2016-2017 онд 31 сургууль гурван ээлжээр хичээллэж байсан. Харин өнгөрсөн онд 19 болж буурсан. Хичээлийн жил эхлэхэд яг хэчнээн сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа нь тодорхой болно. Одоогоор нарийн тоо гараагүй байна. Шинээр баригдах сургууль цэцэрлэгүүдийн хувьд барилгын ажил нь дуусах нэг сургууль бий. Үүнээс гадна шинээр баригдах 19 цэцэрлэгээс 9 нь үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон. Ерөнхийдөө ондоо багтаагаад барилгын ажлыг нь дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Гурван сургууль 13 цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинээр барих асуудлыг төсөвт тусгасан. Өнөөдрийн байдлаар барилгын ажил нь явагдаж байна. Тиймээс сурагчдын сурах, мэдэх эрхийг тасалдуулахгүйн тулд аль болох ойрхон сургууль цэцэрлэг рүү хуваарилсан.

Categories
мэдээ нийгэм

“Тавантолгой” ХК-ийн хувьцаа 6.54 хувиар буурчээ

Хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 294,007 ширхэг хувьцаа арилжсанаас 9 компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 10 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Орхон Хөгжил” ХК HJL+15.00 хувиар, “Хөх Ган” ХК HGN+8.00 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Жинст Увс” ХК JIV-9.98 хувиар, “Тавантолгой” ХК TTL-6.54 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр “TOP 20” индекс 19841.58 нэгж болж 0.79 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,302,390,281,612.71 төгрөг боллоо.

Categories
мэдээ нийгэм

Багш нар есдүгээр сарын 3-нд ажил хаяхгүй

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир нар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооныхонтой өчигдөр уулзаж багш нарын ажил хаялтын асуудлаар зөвшилцсөн байна.

Засгийн газар эмч, багш нарын цалинг тодорхой хэмжээгээр нэмсэн ч багш нар есдүгээр сарын 3-нд орон даяар ажил хаяна гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл уулзалтын үеэр Багш нарын үйлдвэрчний байгууллагаас дөрвөн шаардлага тавьжээ. Үүнд урамшуулал хэлбэрээр 56.3 тэрбум төгрөг олгох, төсөвт тодотгол хийж ирэх сарын 1-нээс цалинг 15 хувиар нэмэх, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс цалинг 50 хувиар нэмэх зэрэг шаардлага багтжээ.

Зөвшилцлийн үр дүнд ирэх сарын 3-наас ажил хаях асуудлыг түр хойшлуулж, асуудлыг ээлж дараатай авч үзэхээр болсон байна.

Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ, “Мөнгөн урамшуулал болгон олгох 300 мянган төгрөг төсөвт сууж, ирэх сарын 1-нээс сургуулиудын цалингийн дансанд орно. Засгийн газраас та бүхний тавьсан асуудлыг шийдээд, нэг удаагийн урамшуулал биш харин үндсэн цалин дээр нэмэгдэл хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн. Цалинг есдүгээр сарын 1-нээс 15 хувиар нэмэх шаардлагын хариуг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцээд 8-12.3 хувь нэмэх шийдвэрт хүрснийг мэдэж байгаа. Харин ирэх оноос 50 хувиар нэмэх асуудлыг сайд дангаар шийдэх асуудал биш. Эдийн засгийн хувьд шууд ийм хэмжээгээр нэмэх боломжгүй гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Тиймээс асуудлаа зөвшилцлийн замаар шийдээд, ирэх жилүүдэд үе шаттайгаар нэмэх нь илүү оновчтой” гэлээ.

Categories
мэдээ спорт

Б.Чинзориг алтан, Э.Цэндбаатар мөнгөн медалийн төлөө тулалдахаар боллоо

Жакарта 2018 Азийн наадмын боксын тэмцээн амжилттай үргэлжижл байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 64 кг-ын мөнгөн медалийн төлөөх тулаанд дэлхийн армийн аварга, ОУХМ Б.Чинзориг ялалт байгуулж Алтан медалийн төлөө тулалдахаар боллоо. Тэрбээр Тайландын тамирчин, 2015 оны ДАШТ-ий хүрэл, Азийн хошой аварга /2009, 2015/, Азийн наадмын 2014 оны аварга, 2010 оны хүрэл медальт Масук Вуттичайг 3:2-оор яллаа.Ингэснээр тэрбээр маргааш Узбекстаны И.Болдаровтай тулалдана. Аваргын төлөөх тулаанууд өнөөдөр 15:00 цагт эхэлнэ.

Мөн Э.Цэндбаатар мөнгөн медалийн болзол хангаж Алтан медалийн төлөө Узбекстаны Ш.Абдурасуловтой өрсөлдөхөөр болж байна.

Categories
мэдээ нийгэм

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд хийсэн судалгааны үр дүн

Санхүүгийн зохицуулах хороо Олон улсын Санхүүгийн хүтээмжийн нийгэмлэг (СХН, Alliance for Financial Inclusion, AFI)-ийн зургаан ажлын хэсэгт ажиллаж байна. Ажлын хэсгүүдийн нэг “Жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилт” (SMEF) ажлын хэсгээс жижиг, дунд үйлдвэр (ЖДҮ)-ийн орчны талаар судалгаа хийн, үр дүнг танилцуулжээ. Судалгаанд СХН-ийн гишүүн 23 орон хамрагдсаны дотор Монгол Улс багтсан байна.

Судалгаанд хамрагдсан улсуудын 63 хувь нь ЖДҮ-ийн хөгжлийг дэмжих хуультай, зургаан хувь нь тусгайлсан хөтөлбөртэй, 80 хувь нь ЖДҮ-ийг тодорхойлохдоо ажилчдын тоо болон борлуулалтын орлогын хэмжээг шалгуур болгон авч үздэг гэсэн дүн гарчээ. Зарим цөөн тооны улс орон хөрөнгийн хэмжээг шалгуур болгодог байна. Тухайн улс оронд ЖДҮ-ийн салбар дунджаар ДНБ-ний 42.2 хувийг эзэлж байгаа бөгөөд авч буй санхүүжилт улс орон бүрт харилцан адилгүй буюу 4.0-өөс 56.8 хувийн хооронд хэлбэлзсэн байна. Харин нийт санхүүжилтийн 10.2-оос 50.0 хувийг бизнесийн зээл эзэлдэг бөгөөд зээлийн барьцаа 63.8-251.4 хувийн харьцаатай байгаа юм.

Дээрх харилцан адилгүй үр дүн гарсан нь улс орнуудын ЖДҮ-ийн хөгжлийн талаар баримталж буй бодлого, ЖДҮ-ийн хууль, эрх зүйн орчин, ЖДҮ эрхлэгчдийн санхүүгийн боловсрол зэрэг ерөнхий үзүүлэлтүүд харилцан адилгүй байгаатай холбоотой байна. Тухайлбал, Тайланд улсад ойролцоогоор 3.0 сая гаруй ЖДҮ-ийн байгууллага бүртгэлтэй байдаг бөгөөд эдгээр нь ДНБ-нийх нь 42 хувийг бүрдүүлж, 12 сая орчим ажлын байрыг бий болгодог бол манай улсад ЖДҮ нийт ААН-ийн 78 хувийг, нийт ажиллах хүчний 57 хувийг, ДНБ-ний 17.8 хувийг тус тус эзэлж байна.