Categories
мэдээ нийгэм

Сайншандын салхин сэнс аравдугаар сарын сүүлээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж эхлэнэ

“Сайншанд Салхин Парк” ХХК нь өнгөрсөн долоо хоногт 25 дахь салхин сэнсний угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаандаа бүрэн гүйцэтгэж дуусгасан байна.

Байгалийн урьдчилан таамаглашгүй нөхцөл болох элсэн шуурга, бороо салхины улмаас барилга угсралтын ажил 25 өдрөөр хойшлогдсон ч төслийн багийнхан, хамтран гүйцэтгэгчид ажлыг төлөвлөгөөний дагуу явуулж байгаа ажээ. Төслийн гүйцэтгэлийн ажлыг хэрэгжүүлэхэд инженерийн болон барилга угсралтын мэргэжлийн ур чадвараас гадна барилгын үйл явцын ямарваа нэгэн сул зогсолт, осол гэмтэлгүйгээр гүйцэтгэхэд төслийн маш нарийн төлөвлөгөө, хариуцлага чухал шаардлагатай байсан байна.

Сайншанд салхин паркийн барилгын ажил өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэсэн. Энэ оны 10 дугаар сарын сүүлээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй. Уг төсөл нь Дорноговь аймгийн Алтанширээ, Өргөн сумын нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа билээ.

Төслийн үр дүнд байгальд ээлтэй, тогтвортой эрчим хүчний эх үүсвэр нэмэгдэн орон нутгийн болон үндэсний хэмжээнд эдийн засгийн эерэг нөлөөг үзүүлэнэ. Мөн шинээр ажлын байр ч бий болж байгаа юм..

Төслийн барилга угсралтын ажилд нийт 120 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт оруулж байгаагийн 65 хувийг олон улсын банкууд санхүүжүүлж байгаа аж. Харин эзэмшлийн хувьд 98 хувийг Франц, Герман зэрэг Европын компани болон бусад байгууллагуудад хамаарч байна.

Уг төсөл хэрэгжсэнээр 55 МВт суурьлагдсан хүчин чадал бүхий салхин парк ашиглалтанд орж, жилд 100 мянга гаруй айл өрхийн цахилгааны хэрэглээ хангахуйц ногоон эрчим хүч үйлдвэрлэн 200 мянга гаран тонн нүүрс хүчлийн хий агаар мандалд ялгарахаас сэргийлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүргийн 353 өрхийн цахилгааныг залгажээ

Улаанбаатар хотод их хэмжээний бороо үргэлжлэн орчны улмаас нийслэлийн Хан-Уул дүүргийн 11, 15-р хороонд нийт 16 байрны зоорийн давхар их хэмжээний ус хөрснөөсөө нэвчиж цахилгааны утсанд чийг өгсөн учраас 353 өрхийн цахилгааныг бүрэн хязгаарлаад байв.

Эдгээр айлууд 3-8 хоног хүртэл хугацаанд цахилгаангүй байсан юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан шуурхай ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд шуурхай ажилласаны үр дүнд дээрх 16 байрны 353 өрхийн цахилгааныг түр залгаж, хэвийн байдалд нь оруулсан байна. Шуурхай ажлын хэсэгт төрийн болон төрийн бус байгууллагын нийт 200 гаруй хүн ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

Замын хажуугийн шон мөргөж амиа алджээ

Өнөөдөр өглөө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт буюу Төв талбайн урд замын дэргэдэх гэрлийн шонг Тоёота Приус маркийн авто машин мөргөсөн ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн талаар Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.

Ослын улмаас тухайн тээврийн хэрэгслийн жолооч амь насаа алдаж, дотор нь зорчиж явсан хоёр хүн бэртсэн байна.

Тухайн ослын газарт байсан гэрч нар олон нийтийн сүлжээнд зураг, бичлэг оруулж “Түргэн тусламж ирэлгүй удсаны улмаас жолооч нас барсан” гэх шүүмжлэлийг хэлж байв.

Categories
мэдээ нийгэм

Налайхын Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд “Залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь орон нутагт залуучуудад зориулсан нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх залуучуудын хөгжлийн төвтэй байна” гэж заасан байдаг. Хуульд заасны дагуу нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар болон дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэд Залуучуудын хөгжлийн төвийг нээж, үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна.

Энэхүү төв нь залуучуудад амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх, эрх ашгийг нь хөндсөн асуудлаар шийдвэр гаргах үйл ажиллагаааны бүх түвшинд оролцоог хангах, залуучуудыг хууль зүйн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд холбон зуучлах, гэр бүлийн боловсрол олгох, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, мэдээллээр хангах, гарааны компани эрхлэхийг дэмжих чиглэлээр ажилладаг.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 10 Залуучуудын хөгжлийн төвтэй. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар тус төвүүдийг удирдлага, арга зүйгээр ханган, үйл ажиллагааг нь дэмжиж, хамтран ажилладаг. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул Налайх дүүргийн ГБХЗХХ-ийн дэргэдэх “Залуучуудын хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хэрхэн ажиллах талаар харилцан санал солилцож, чиглэл өгөв.

Энэ үеэр Налайх дүүргийн ГБХЗХХ-ийн дарга Б.Наранбаяр “Манай хэлтсээс санаачлан залуучуудыг хөгжүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, өсвөрийн сургагч багш бэлтгэх зорилгоор Казакстан улсын Элчин сайдын яам, Канад санд төсөл хүргүүлж, амжилттай шалгарсан тул 2018 ондоо багтаан тус ажлуудыг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэж хэлж байсан юм.

Цаашид дүүргүүдийн Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааг дэмжин, MKIT мэдээллийн технологийн сургалтын төвийн салбарыг байгуулж, алслагдсан гурван дүүрэгт хүрч ажиллахаар төлөвлөж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эмээлтэд хөнгөн үйлдвэр, технологийн цогцолбор парк байгуулна

Олон жил ярьж буй Эмээлтийн Хөнгөн үйлдвэр, технологийн паркийн бүтээн байгуулалтын ажил хараахан эхлээгүй, Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-тай хамтран ажиллахаар тохиролцож судалгааны ажлыг хийж байна.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 онд Эмээлтэд Хөнгөн үйлдвэр, технологийн цогцолбор парк байгуулахаар нийслэл хотоос 214 га газарт гэрчилгээ олгосон юм. Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээлж байгаагаар тус цогцолбор паркийг байгуулах талаар ОУСК-тай хамтран ажиллахаар тохиролцож судалгааны ажлыг эхлээд байна. Олон улсын байгууллагын хувьд юуны түрүү зах зээлээ танддаг учир Эмээлтийн Хөнгөн үйлдвэр, технологийн парк байгуулснаар ямар зах зээл байгааг судалж байна. Судалгаагаар энд зах зээл, ЖДҮ хөгжүүлэх боломж гарвал ОУСК-тай хамтарч цахилгаан хангамж, парк доторх инженерийн шугам сүлжээ, авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхэлнэ.

Орон сууц, үйлдвэр үйлчилгээ, агуулах, амралтын бүсээс бүрдэх Эмээлтийн парк дэд бүтцээс гадна цэвэрлэх байгууламж, нөөц бүстэй байхаар төлөвлөж бүтээн байгуулалтын зураг төслийг гаргаад байгаа юм. ОУСК-иас Эмээлтийн үйлдвэр, технологийн паркийг цогцоор нь хөгжүүлэх тал дээр хамтарч ажиллахаар болоод байна. Эмээлтэд зөвхөн Үйлдвэр , технологийн парк бариад зогсохгүй суурьшлын шинэ бүс байгуулж нийслэл хотын дагуур хот болгон хөгжүүлэх зорилтыг нийслэлээс тавиад байна.
Анх арьс шир, ноос ноолуурын анхан шатны үйлдвэрүүдийг нийслэл хотоос Эмээлтэд шилжүүлэх үүднээс Хөнгөн үйлдвэрийн парк байгуулах санал гарч, “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар (ОНӨТҮГ) байгуулж гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах талаар ажиллаж байна. Бүтээн байгуулалтын ажил, хөрөнгө оруулалт нээлттэй явж байгаа бөгөөд хамгийн сүүлд гэхэд БНХАУ-ын “Си Вай Си Кэй” ХХК-тай хамтран ажиллах талаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зураад байна.
Тодруулга: Анх 2012 онд УИХ-ын 74 дүгээр тогтоол, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын бичиг баримтын хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байгаль орчин, хүний эрүүл мэндэд халгүй үйлдвэр технологийн парк, суурьшлын шинэ бүс байгуулах бэлтгэл ажлыг хангах, бүтээн байгуулалтыг удирдан зохион байгуулах үүднээс Эмээлтийн Хөнгөн үйлдвэр-технологийн паркийг байгуулахаар болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар ашигт малтмал олборлож байна

Авлигатай тэмцэх газраас биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийх нэрийдлээр орон нутаг дахь албан тушаалтнууд иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, ашигт малтмалын олборлолт явуулан түүнээсээ хандив, тусламж авч, хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгож, зөвшөөрөлгүй олборлолт явуулах нөхцөлийг бүрдүүлсэн, мөн холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудын хяналт сул байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, цаашлаад авлигын гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болж байна гэж үзэн таслан зогсоох зөвлөмжийг УУХҮЯ, БОАЖЯ-нд 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүргүүлсэн.

Улсын болон орон нутгийн төсвөөс хөрөнгө гарган нөхөн сэргээх боломж хомс, хаягдал нөөцийг авалгүй нөхөн сэргээсэн тохиолдолд гар аргаар алт олборлогч иргэд тухайн газрыг дахин ухах асуудал гарч байна гэх шалтгаанаар тухайн талбайд нөхөн сэргээлт хийлгэх нэрээр хаягдал нөөцийг ашиглах асуудал орон нутагт түгээмэл байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 79 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2017 оны А/433 дугаар захирамжаар эвдэрсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулж, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхлэгч нарт тавигдах шаардлага, нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах үнэлгээний хуудсыг тус тус баталж, 30 гаруй аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан. Уг захирамжаар баталсан “нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхлэгч нарт тавигдах шаардлага”, аж ахуйн нэгжтэй байгуулсан нөхөн сэргээлтийн гэрээний агуулга нь “нөхөн сэргээлт хийх” гэхээсээ илүү олборлолт хийлгэж, орлого бүрдүүлэхэд чиглэгдсэн байна. Үүнд:

  • Гэрээний “Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхлэгчдэд тавигдах шаардлага” хэсэгт дараах зүйлийг тусгасан байна:
  • Орон нутагт олгох хандив, тусламжийн хэмжээ 1 жилд 100 сая төгрөгөөс багагүй байх;
  • Уул уурхайн ил тод байдлыг бий болгож, олборлосон баялаг, татвар төлбөрөө тайлагнаж байх;
  • Барьцаа хөрөнгийг сонгон шалгаруулалт хийгдэж гэрээ байгуулахаас өмнө тусгай дансанд байршуулна. Дансыг тухайн үед зарлана;
  • Хөрөнгө оруулалтын нийт төлбөрийг гэрээ байгуулахаас өмнө Орон нутаг хөгжүүлэх санд байршуулна;
  • Угаах төхөөрөмж тутамд 8 сая төгрөгийг усны төлбөрт төлүүлнэ гэх мэт.

Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж нь Байгаль орчны яамнаас “газрын хэвлийн мэргэжлийн байгууллагын эрх” авсан байх ёстой. Баянхонгор аймагт нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан 30 аж ахуйн нэгжээс зөвхөн 10 аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрөлтэй байсан.

Мөн Өвөрхангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 47 дугаар тогтоолоор “Иргэдийн гар аргаар алт олборлох хууль бус үйл ажиллагаа болон уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих түр журам”-ыг батлан гаргаж “Голдмагнет” ХХК, “Бидний түшээ” ХХК-иадтай гэрээ байгуулан уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх гэрээг байгуулжээ. Гэвч тэдгээр компаниуд нь нөхөн сэргээлт нэрийдлээр ашигт малтмалын олборлолт явуулсныг аймгийн Мэргэжлийн хяналтын газар тогтоож, 2017 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн 15/270 дугаар албан бичгийн дагуу зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллах үүргийг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн боловч уг зөрчлийг арилгах талаар аймгийн удирдлагууд одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.

Хүргүүлсэн зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнтэй Авлигатай тэмцэх газрын ажилтнууд хтанилцахад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хууль бус уул уурхайн олборлолт явуулж байгаа үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр одоог хүртэл тодорхой ажил хийгээгүй байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хувьд нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагуудын жагсаалтыг шинэчлэн гаргасан, аймгийн Засаг дарга нарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр мэргэжлийн байгууллагуудтай хууль бус гэрээ дур мэдэн байгуулахгүй байх талаар албан бичиг хүргүүлснээс өөр бодит ажил хийгдээгүй байна.

Бодит нөхцөл байдал дээр нөхөн сэргээлт нэрээр олборлолт явуулах асуудал таслан зогсоогдохгүй байгаа бөгөөд зарим аймагт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймагт дахин газар хөдөлжээ

Говь-Алтай аймгийн Бугат сумаас баруун хойд зүгт 18 километрийн зайд энэ сарын 30-ны өдөр Улаанбаатарын цагаар 12 цаг 59 минут 28 секундэд 4.31 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна. Өмнө нь хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сарын 18-19-нд шилжих шөнө тус аймгийн төвөөс 8 км-ын зайд гурван магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байжээ.
Categories
мэдээ нийгэм

​Иргэд хот хооронд зорчих тасалбараа авах гэж дугаарлах шаардлагагүй боллоо

Орон нутгийн зорчигч тээврийн автобусны тасалбар худалдан авах боломжтой “Gpay” машинуудыг нийслэлийн тодорхой цэгүүдэд байршуулж эхэлжээ. Тодруулбал, “Хүнс барааны зах“ 7-н буудал, “Драгон” зорчигч үйлчилгээний төв, “Старс” төв ТБД андууд, Содон Бөмбөгөр, “Билэг их дэлгүүр, “Улаанбаатар” их дэлгүүр, “Sunday plaza”, “Баянзүрх” зорчигч үйлчилгээний төв, “Да хүрээ” үйлчилгээний байр болон “Нарантуул-2” худалдааны төв зэрэг найман газарт байршуулахаар болсон байна.

Одоогийн байдлаар зөвхөн “Драгон” худалдааны төвд байршуулаад байгаа юм. Зорчигчид тасалбар худалдан авахадаа төлбөрийн карт болон иргэний үнэмлэхээ ашиглах шаардлагатай аж. Энэхүү машин үйлчилгээнд нэвтэрснээр иргэд хот хооронд зорчих тасалбараа авах гэж дугаарлах шаардлагагүй болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийг бүрэн зогсоож нэмэлт зам хийж эхэлжээ

Өмнөговь аймгийн Ханбогд суманд өчигдөр шөнө болон үүрээр орсон борооны улмаас Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замын 83, 86, 90, 101 км-ийн замууд дээр үерийн ус орж, замын зорчих хэсэгт гулгаа үүсэн үзэгдэх орчин хангалтгүй байгаа тул гэрлээ асааж, хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой зорчихыг Авто тээврийн үндэсний төв анхааруулав

Өчигдөр 10:00 цагаас эхлэн бороо орон Ханбогд суманд дөрвөн ч удаа үер бууж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозам эвдрээд, явах боломжгүй болсон тул нүүрсний тээврийг бүрэн зогсоосон байна. Тиймээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын 122-132 дахь буюу 10 км газарт нэмэлт шороон зам хийх ажлыг эхлүүлжээ. Нэмэлт замыг 36 цагийн дотор дуусгаж, маргаашнаас нээхээр төлөвлөсөн байна. Мөн нүүрс тээвэрлэдэг энэхүү гол замын дөрвөн хэсгийг сэтэлж, ус зайлуулах хоолой хийж байгаа аж.

Зам зорчих аргагүй болсноос хилээр гарахаар нүүрс ачсан 200, мөн хилээс буцаж байсан 200 гаруй машин замын хажууд зогсоосон байдалтай байгааг аж.

Тус аймагт энэ сарын 14-15-нд шилжих шөнө орсон аадар борооны улмаас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын далан нурж, 127 хэсгийн хөвөө сэтэрсэн. Гэтэл эвдрэлийг засаж амжаагүй байтал дахин үер буусан нь ийнхүү замын хөдөлгөөнийг хаахад хүргэжээ.

Categories
мэдээ нийгэм

Үерт автсан 449 айлын жорлон, 373 айлын худаг ашиглалтын шаардлага хангахгүй байна

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газрын хамтарсан ажлын хэсэг Өлгий сумын 2, 3, 12, 13 дугаар багийн нийт 740 айл өрхөд тандалт судалгаа хийжээ. Тандалт судалгаанд хамрагдсан айл өрхүүдийн 509 нь хашаандаа худагтайгаасшаардлага хангасан одоо хэвийн ажиллаж байгаа 136 өрх, шаардлага хангахгүй (ус, шороо орсон, эвдэрсэн) 373 өрх байгаа аж.

Мөн хашаандаа бие засах газартай 675 өрх байгаагаас 226 айл өрхийн бие засах газар нь шаардлага хангасан, хэвийн байгаа бол 449 айл өрхийн бие засах газар нь шаардлага хангахгүй, нурсан, бохир нь дүүрсэн байна. Үлдсэн 76 өрх, нэг хашаанд 2-3 айл амьдардаг, дундаа ганц бие засах газартай аж. Хашаандаа муу усны цооногтой 649 өрх байгаагаас хэвийн ажиллаж байгаа муу усны цооногтой 262 өрх, муу усны цооног шаардлага хангахгүй 382 өрх, огт муу усны цооноггүй 32 айл өрх байна.

Тандалт судалгаа явуулсан Ажлын хэсгийнхэн айл өрх болгонд давсны уусмалаар гар нүүрээ угаах, хүүхдээ бохирлогдсон хашаандаа тоглуулахгүй байх, хоол ундаандаа шаардлага хангасан ус хэрэглэж гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар болон сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Түүнчлэн бохирдсон худгуудаас ус уухгүй байх, хааж аюулгүй болгохыг иргэдэд анхааруулжээ.