Categories
энтертаймент-ертөнц

Солонгосын K-Pop одод монгол фэнүүдтэйгээ уулзлаа

“Карат Монголиа” К-Поп оддын тоглолт энэ сарын 23-нд болж өнгөрлөө. Энэхүү тоглолтод Монголоос OPOZIT хамтлаг, К-ПОП World тэмцээний шилдгүүд оролцсон бол БНСУ-аас NTB, LAU, Analogue Sun­day зэрэг хамтлагууд, DJ HOT DOG нар ирж шүтэн бишрэгчдээ баярлууллаа. Тоглолтыг Солонгосын IMS, 7 IMS компани болон Монголын “Чоно орд” групп хамтран зохион байгууллаа. 7 IMS болон IMS хөрөнгө оруулалтын компаниуд нь Зүүн өмнөд Азийн орнуудад түлхүү хөрөнгө оруулдаг аж. “Чоно орд” группийн захирал Д.Отгонцагаан “Монгол улсаа төлөөлөн манай групп Солонгосын томоохон компаниудтай хамтарч соёлын, аялал жуулчлалын, техник, технологийн салбарт хөгжүүлэлт хийхээр гэрээ байгуулсан. Хамтын ажиллагааны анхны ажил маань энэ тоглолт. Дараагийн удаа Монголын урлагийг төлөөлөх залуус маань Солонгос улсад тоглолтоо хийх боломжтой. Ингэснээр нүүдэлчдийн соёлоо дэлхийд таниулах боломжийг нээж өгөх юм” гэлээ. К-ПОП урсгал сонирхогч Л.Энхтуяа “Өмнөх жилүүдийнхтэй харьцуулбал энэ удаагийнх өндөр түвшинд боллоо. Бидний хайртай хамтлагууд ирсэнд сэтгэл өндөр байна” гэв. NTB, LAU, Analogue Sunday, DJ HOT DOG нар Монголд анх удаа ирж байгаа юм байна.

Л.АНУДАРЬ

Categories
мэдээ нийгэм

Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудал энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад орно

Төв аймгийн нутаг Хөшигийн хөндийд баригдаж буй олон улсын шинэ нисэх онгоцны буудал энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтанд орно гэдгийг ашиглалтын өмнөх ажлын албанаас мэдэгдлээ. Нийт 65.6 тэрбум иений өртөгөөр бүтэж буй уг онгоцны буудал нь жилдээ гурван сая зорчигч хүлээн авах боломжтой юм. Энэхүү нисэх онгоцны буудлын төслийн ажил Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар 2008 онд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 28.8 тэрбум иений үндсэн зээлийн хүрээнд хийгдэх ажлууд 99 хувийн гүйцэтгэлтэй,36.9 тэрбум иений нэмэлт зээлийн хүрээнд хийгдсэн ажлууд 98 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нисэх зурвасын хувьд хоёр эгнээ бүхий зургаан урсгалтай, нэг дор 1500 зорчигч хүлээн авах чадалтай юм. Одоогийн ашиглаж буй Чингис хаан нисэх онгоцны буудлаас хэд хэдэн дэвшилт гаргасан. Тухайлбал хөөрч буух зурвас нь хоёр талаасаа хөөрч буух боломжтой. Ингэснээр нислэгийн сааталт багасах юм байна. Мөн нисэх онгоцны буудлын барилга бүх талаараа хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод ашиглахад хялбар, иж бүрэн технологиор бүтээгдсэн аж. Бүртгэлийн цэг дээр зорчигчид өөрсдийгөө бүртгэх тоног төхөөрөмжийг суурилуулсан. Аюулгүй байдлын үзлэг шалгалтандороход төрийн хяналтын байгууллагууд давхардахгүйгээр тусдаа өрөөнөөс хяналт шалгалт хийх боломжтой юм байна.

Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны албаны дарга Д.Мөнхцог хэлэхдээ “Бүтээн байгуулалтын ажил найман жил үргэлжилж байна. Энэ хугацаанд үндсэн болон нэмэлт зээлийн хүрээнд 43 барилга, байгууламж барьж ашиглалтын өмнөх захиргаанд хүлээлгэн өгч байна. Бидний төлөвлөж буйгаар шинэ нисэх буудлыг энэ оны арваннэгдүгээр сард нээж, нислэг үйлдвэрлэлийг эхлүүлнэ. Нэг дор 21 онгоц хүлээн авах агаарын хөлгийн зогсоолтой, жилдээ гурваас таван сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Зорчигч тээврийн терминал нь 3800 метр шоо дөрвөлжин талбайтай. Энэ нь одоогийн нисэх онгоцны буудлаас 2.5 дахин том юм. Олон улсын болон орон нутгийн нислэг аль аль нь энэ буудлаас ниснэ.Буянт-Ухаа дахь Чингис хаан нисэх онгоцны буудлыг орон нутгийн болон тусгай зориулалтын нислэг үйлдвэрлэлд ашиглахаар төлөвлөж байна” гэлээ.

Мөн нисэх буудлын бүтээн байгуулалтаас гадна нисэх буудал хүртэлх 32.2 километр хурдны зам ашиглалтад орох юм. Уг замын ажлыг 2019 оны дөрөвдүгээр улиралд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ч, гүйцэтгэгч компани энэ онд багтаан зорчих хэсгийг хүлээлгэн өгнө гэдгээ мэдэгдсэн байна. Шинэ нисэх онгоцны буудлын 43 барилгад цэвэрлэх байгууламж, дулааны цахилгаан станцын барилга зэрэг багтсан. Тиймээс 70 мянгаас 100 мянган хүн амтай хот суурин бий болволдулаан, цэвэр ус гээд дэд бүтцийг бие даан шийдвэрлэх боломжтой аж.

Л.АНУДАРЬ


Categories
энтертаймент-ертөнц

Дуучин Рейн зургаа дахь цомгоо гаргана

Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Рейн ирэх 11-р сард шинэ цомгоо гаргахаар төлөвлөөд буй тухай даваа гарагт түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлснийг “Ёнхап” агентлаг уламжлав.

Уг цомгоо төлөвлөсөн хугацаандаа гаргавал түүний “Rain Effect” нэртэй зургаа дахь цомог 2014 онд олон нийтийн хүртээл болсноос хойш 3 жил 10 сарын дараа гарч буй анхны цомог нь болох аж. Рейнийн өөрийн зохиосон дуунууд уг цомогт багтах юм байна.

Түүний хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, тэрбээр Өмнөд Солонгосын алдарт тамирчны амьдралаас сэдэвлэсэн “Ум Бок Дун” гэдэг киноны зураг авалтаа энэ сарын сүүлээр дуусгаад цомгийн ажилдаа шамдан орох гэнэ.

Categories
энтертаймент-ертөнц

“Анна Каренина” хүн төрөлхтний хамгийн шилдэг түүхэн романуудын жагсаалтад гуравт бичигджээ

Лев Толстойн “Анна Каренина” роман хүн төрөлхтний хамгийн шилдэг түүхэн романуудын жагсаалтад гуравт бичигдлээ. Их Британий Daily Telegraph сонин уг чансааг гарган өөрийн сайтад нийтэлсэн байна.

Сонины урилгаар чансаа гаргасан шинжээчид хамгийн эхэнд Английн зохиолч Жорж Элиотын “Миддлмарч” романыг нэрлэжээ. Тэрчлэн Америкийн зохиолч Герман Мелвиллын “Моби Дик” роман хоёрт багтсан байна. Генри Жеймсын “Эмэгтэйн хөрөг”, Жозеф Конрадын “Харанхуйн зүрх” романууд дөрөв, тавд бичигдлээ.

Марсель Прустын “Алдагдсан цагийн эрэлд”, Шарлотта Бронтегийн “Жейн Эйр”, Жон Максвелл Кутзейн “Ёсоо алдсан нь”, Мигель де Сервантесийн “Кихот ноён” романууд шилдэг аравт нэрлэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Архи, согтууруулах ундаа худалдаалах цэгийн тоог багасгах хэрэгтэй байна

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга нар мэдээлэл хийж байгаа юм. Өнөөдрийн хуралдаанд Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясах мэдээлэл хийв. Тэрбээр дүүргийн төсөв, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашид шийдвэрлүүлэх асуудлаа танилцууллаа.

Баянзүрх дүүрэг нь 330 мянган хүн амтай нийслэлийн томоохон дүүрэг юм. Тус дүүрэгт өнгөрсөн онд улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 41 төсөл арга хэмжээ хэрэгжүүлсэн байна. Засаг даргын үүрэг гүйцэтгэгч ТБаясах танилцуулгадаа “Манай дүүрэг 2015 онд гэр хорооллын гудамж дундах эвдэрсэн шороон замыг хусаж тэгшлэх 3 техник худалдаж авсан. Энэ техник хэрэгслээ ашиглан 2017 он хүртэл гэр хорооллын гудамж дундах 65 км шороон замыг хусаж тэгшлэх ажлыг хийсэн. 2018 онд 120 мянган ам метр зам талбайг зассан байгаа. Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр орон сууцны хороолол асфальтан хучилттай авто замын 2250 ам метр талбайд авто замын засвар нөхөөсийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах болон хүчдэлийн уналтыг сайжруулах ажлын хүрээнд 2017 онд 414 өрхийг байнгын эрчим хүчтэй холбосон. Энэ онд 296 өрхийг холбохоор төлөвлөж байна. Ногоон байгууламж, хот тохижилтийн ажлын хүрээнд энэ оны хагас жилд манай дүүрэгт 6931 ширхэг мод, бут сөөг тарьсан. Манай дүүрэгт Гэр хорооллын иргэдийн бүлэг, Сууц өмчлөгчдийн холбоодын оролцоотой иргэдийн амьдрах орчныг сайжруулах 37 төсөл хэрэгжүүлсэн байна” гэв.

Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясах дүүрэгт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлуудын явц, хэрэгжилтийг танилцуулаад зарим ажилд нийслэлээс анхаарч өгөхийг хүссэн юм. Ашиглалтын шаардлага хангахгүй болсон 40 дүгээр сувиллын яслийн барилгыг шинээр барих зайлшгүй шаардлага бий. Мөн Баяцээл орчмын жишиг гудамжны зам байгаа архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх цэгийн тоог багасгах хэрэгтэй байна. Өнөөдөр энэ гудамж зам дагуу нийт 86 баар цэнгээний газар бий. Иргэдээс маш олон санал гомдол ирдэг. Энэ асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай байна гэж танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Баянзүрх дүүрэг сайн ажиллаж байгаа. Хот нийтийн аж ахуйн чиглэлээр техник хэрэгслэл авч гэр хорооллын гудамж дундах эвдэрсэн шороон замыг хусаж тэгшлэх зэргээр иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж байна. Бусад дүүрэг энэ туршлагыг хэрэгжүүлж ажиллах зүйтэй юм хэмээлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулбал Засгийн газар шүүхийн хяналтаас гарч дархлагдана

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.


-Засгийн газраас оруулж ирсэн Захиргааны ерөнхий хуулийн төсөлд хүний эрхийг зөрчсөн ноцтой алдаа байгаа талаар та мэдээлсэн. Засгийн газар гаргасан алдаатай шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй, өөрсдийгөө хамгаалсан хууль гаргах гээд байх шиг?

-Тэгж дүгнэж болно. 2015-2017 онд зөвхөн Засгийн газар хариуцагчаар оролцсон 34 захиргааны хэрэг бүртгэгдсэн байдаг. Үүнд, хууль бусаар ажлаас чөлөөлсөн талаарх төрийн албаны маргаан, хуулийн этгээдийн өмч хөрөнгөтэй холбоотой маргаан, ашигт малтмалын маргаан, олон нийтийн байгууллагаас төлөөлөн нэхэмжлэл гаргасан хүний эрхийн асуудлаарх маргаан, иргэн болон хуулийн этгээдийн газар эзэмшлийн маргаан, нөхөн олговор зэрэг асуудлууд багтаж байгаа юм. Хэрэв энэ хууль батлагдах юм бол дээрхтэй адил иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хөндсөн, хууль зөрчсөн шийдвэрүүд хуулийн хамгаалалтад орж, хэвээр үлдэнэ гэсэн үг.

-Тэгэхээр Засгийн газрын хууль зөрчсөн шийдвэрүүдийг шүүх захиргааны хэрэг гэж авч үзэхгүй болох нь ээ?

-Нэгэнт гүйцэтгэх эрх мэдлийг шүүхийн хяналтаас гаргачихаж байгаа болохоор Засгийн газар, захиргааны байгууллагуудаас гаргасан аливаа шийдвэрт хэрэг үүсгэх эрх зүйн үндэслэлгүй болчихож байгаа юм.

Манай улс нэгдмэл тогтолцоотой болохоор аль ч захиргааны байгууллагын шийдвэр Засгийн газраас ямар нэгэн хамааралгүйгээр бие даан гарах, хэрэгжих боломжгүй л дээ. Энэ хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 1-д Захиргааны ерөнхий хуулийн 3.1.7 дахь заалтыг “Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа” гэж өөрчлөхөөр оруулж ирсэн байгаа нь Засгийн газрын болон түүний харьяалах төрийн байгууллагуудын шийдвэрүүд нь Захиргааны ерөнхий хуулийн хяналт, үйлчлэх харилцаанаас гарахыг харуулж байна.

Иймд Засгийн газар, түүний гишүүд, яам болон Засгийн газрын гишүүний тэргүүлсэн агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын хийгээд хууль биелүүлэх үүрэгтэй гүйцэтгэх байгууллагын засаг захиргааны үйл ажиллагаа шүүхийн хяналтаас гарч дархлагдана гэсэн үг.

Захиргааны шүүх өнгөрсөн онд 1908 захиргааны хэрэг хянан шийдвэрлэснээс 80 гаруй хувь нь Засгийн газрын харьяа байгууллагуудад холбогдсон байдаг. Гэтэл энэ хууль батлагдах юм бол нэгэнт шүүхийн хяналтаас гадуур болохоор энэ төрлийн маргаан өснө үү гэхээс буурахгүй. Гэтэл тэр бүхэн шүүхээр орохгүй байна гэдэг ардчиллаас ухарч, хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг шүү дээ. Ер нь ардчилсан тогтолцоонд нэг ч эрх мэдэл шүүхийн хяналтаас гадуур байх учиргүй.

-Захиргааны хэргийн шүүхээр Засгийн газрын шийдвэрийг авч хэлэлцэхгүй байх нь Үндсэн хууль зөрчих юм биш үү. Засгийн газрын гаргасан алдаатай шийдвэрийг хэлэлцэх боломж цэцэд бий юу?

-Эрх мэдлийн бүх байгууллагад хууль дээдлэх зарчим үгүй болж иргэн шүүхэд мэдүүлэх үндсэн эрхээ эдлэх боломжгүй болно. Тодруулбал, Засгийн газар болон түүний харьяа байгууллагуудын хууль бус аливаа шийдвэрийн улмаас иргэний эрх зөрчигдсөн тохиолдолд Цэц харьяалан шийдвэрлэхгүй. Иргэний шүүх ч хүлээж авахгүй. Иймд иргэн хуулийн мухардалд орж шүүхэд мэдүүлэх үндсэн эрхээ эдлэх боломжгүйд хүрнэ.

Сонгуулийн үр дүнд дунджаар 20 мянга орчим иргэн ажлаасаа халагддаг гэсэн тоо баримт бий. Эдгээрийн нэг та байвал яах вэ, ямар нэгэн төсөл хөтөлбөрийн нэрээр таны 0.07 га газрыг төр булаан авахад та хаана хандах вэ, Засгийн газар дахин тэсхим хүйтэн өвөл “Дүнжингаравдаж” хүүхдийн тань эрхийг зөрчвөл хэндээ ховлох вэ, товчхондоо эдгээр асуултууд хариултгүй болно. Энд жишээ болгон дурдсан гурван төрлийн хэрэг маргаан Захиргааны хэргийн шүүхийн нийт маргааны 50-иас илүү хувийг эзэлдэг гэдгийг тодотгоё. Тэгэхээр энэ бол хуулийн салбарын асуудал биш, иргэн бүрийн санаа зовох асуудал юм.

-Энэ хууль батлагдвал Засгийн газар төдийгүй аймгийн Засаг даргын гаргасан шийдвэрт ч хамаарч, тэдний хууль бус үйлдлийг Захиргааны хэргийн шүүхээр авч хэлэлцэх боломжгүй болох уу?

-Тийм ээ, төрийн дур зоргыг хязгаарлах механизм үгүй болно. Иргэний эрхийг хамгаалан, зөрчигдсөн тохиолдолд сэргээх эцсийн найдвар нь захиргааны шүүх болдог. Тэр утгаараа гүйцэтгэх эрх мэдэлд хамаарах байгууллагуудын шийдвэрийг хуулийн доор байлгаж, ардчилсан тогтолцооны мөн чанарыг хадгалдаг. Өөрөөр хэлбэл, Захиргааны шүүхийн үүрэг, зориулалтыг үгүйсгэж, цаашид төрийн дур зоргоос эрхээ хамгаалуулах олон мянган энгийн иргэний эрхийг бүдүүлгээр зөрчиж буй үйлдэл юм.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Хөнөөлт царцааны тоо олширчээ

Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны байнгын ажиглалтын мэдээгээр 6 дугаар сарын дунд арав хоногт Баян-Өлгий, Ховд Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумдаар 1м2 хүрээнд 1-7 царцаа ажиглагдсан байна. Харин Хэнтийн Гурванбаянд 9, Сэлэнгийн Мандалд 10, Завханы Тэсд 18 хүртэлх царцаа тоологдож хэт олшролтын хэмжээнд хүрсэн байна.

Зарим нутгаар хөнөөлт царцааны тоо олширчээ

Мэрэгчдийн хувьд тархалт хэвийн сийрэг ба хэт олшролт ажиглагдаагүй ажээ.

Зарим нутгаар хөнөөлт царцааны тоо олширчээ

Зуншлагын байдал нийт нутгийн 30 орчим хувьд хэвийн, бусад нутгаар дунд болон муу үнэлгээтэй байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Энхбаяр: Иргэд, хуулийн этгээд өөрсдөө хүсвэл мэдээллийг нь ил болгоно

УИХ-аар Бүртгэлийн багц хуулиудыг өнгөрсөн долоо хоногт баталлаа. Уг хуулийн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяртай ярилцлаа.


-УИХ-аар Бүртгэлийн багц хуулиудыг хэлэлцэж баталлаа. Бүртгэлийн багц хуулиар ямар харилцааг зохицуулж байгаа бол?

-Өмнө нь манайх бүртгэлийн сангаа бүхэлд нь маш нууцын зэрэглэлд байлгадаг байсан. Үүнтэй холбоотойгоор мэдээлэл хаалттай, цаасан суурьтай лавлагаа авч ир гэж иргэдийг нааш цааш нь олон удаа явуулдаг байсан нь ачаалал болдог байлаа. 2017 онд гэхэд бүртгэлийн байгууллагуудын хүрээнд 1.2 сая цаасан лавлагаа, цахимаар дөрвөн сая лавлагаа гаргаж иргэдэд үйлчилсэн.

Тухайлбал, газраа болон орон сууцаа барьцаалан банкнаас зээл авах гэж байгаа хүн банкны салбар дээр очиход бүртгэлийн байгууллагаас барьцаатай эсэх талаар лавлагаа авч ир гэдэг. Зөвхөн энэ нь нийт лавлагааны долоон хувь болж байх жишээтэй. Жилдээ эд хөрөнгийн барьцааны 100 мянган цаасан лавлагаа олгодог. Шинэ хууль эрх зүйн хүрээнд иргэн өөрөө хүсээд нотариат дээр очин хурууны хээгээ уншуулахад бүх мэдээлэл нь гарч ирнэ. Тиймээс лавлагаа авч ирэх гэж 2-3 дахин явуулдаг тэр бүхэн болино гэсэн үг. Иргэн бүртгэлийн байгууллага, банк санхүүгийн байгууллага, нотариат дээр нэг л очно.

Иргэний улсын бүртгэл дээр засаг захиргааны харьяалал харгалзахгүй үйлчлэх гэдэг зарчмын асуудал орсон. Иргэний болон Эд хөрөнгийн хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийн сан аймгийн төвүүд, улсын хэмжээнд нэгдсэн дотоод сүлжээнд холбогдсон, холбогдох мэдээллийг цахим хэлбэрт оруулсан. Дэд бүтцийг нь нэгэнт ингээд шийдэж чадсан учраас харьяалал харгалзахгүй үйлчилье гэж байгаа юм. Орон нутагт хаягийн бүртгэлтэй, Улаанбаатар хотод амьдардаг иргэд бий. Тэд иргэний үнэмлэхнийхээ зөвхөн хаягийг солиулах гэж Улаанбаатараас аймагтаа очдог. Энэ нь иргэдэд чирэгдэлтэй, зардал мөнгө шаардсан ажил болдог тул харьяалал харгалзахгүйгээр 10 төрлийн бүртгэлийг хийдэг болно. Мөн бүртгэлийн шинэ хуулиар энгийн гадаад паспортыг 10 жилийн хугацаагаар олгоно гээд шийдчихлээ. Энэ хуулиуд арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Одоо хугацаа нь дуусаагүй байгаа паспортууд хүчинтэй үйлчилнэ. Гадаад паспортын хуудасны тооноос хамаарч үнэ нь өөр байна. Чиптэй болгож байгаатай холбоотойгоор үнэ нь бага зэрэг нэмэгдэхийг үгүйсгэхгүй.

-Багц хуулинд тулгарч буй бэрхшээлтэй зүйлс юу байна. Эд хөрөнгийн бүртгэл ихээхэн хэл ам дагуулдаг шүү дээ?

-Үл хөдлөх эд хөрөнгө ба газрын мэдээллийн сангийн асуудал байгаа юм. Газар ба дээрх орон сууцыг тусад нь бүртгээд 20 гаруй жил явлаа. Үүнтэй холбоотойгоор хууль, эрх зүйн ба хүний өмчлөх эрхтэй холбоотой суурь асуудлууд хөндөгдөж ирсэн. Тухайлбал, Газрын тухай хуулиар 15-60 жилийн хугацаагаар газар эзэмшихээр заасан. Амьдрал дээр Засаг дарга нар 15 жилээр, зарим дүүргийн Засаг дарга нар таван жилээр эзэмшүүлдэг. Эзэмших эрх ийм бага хугацаагаар олгогдож ирсэн. Монгол Улсад газар эзэмших, өмчлөх, ашиглах нэг сая эрхийн бүртгэл байна. Мөн орон сууцны эд хөрөнгийн бүртгэл 900 гаруй мянга бий. Орон сууцны бүртгэл нь газрын бүртгэлээсээ тусдаа дугаартай явдаг. Тус тусдаа байгууллага бүртгэдэг. Хоорондоо мэдээллээ ч солилцдоггүй. Энгийн жишээ хэлэхэд, иргэд орон сууц худалдаж авдаг. Эрсдэл талаас нь ярихад ямар нэгэн байгалийн гамшигт өртөж, гал гарч, ашиглалтын хугацаа нь дуусаад актлагдах болбол яах вэ. Даатгалгүй бол иргэн хохироод л өнгөрнө. Өмчлөх эрхтэй холбоотой гол суурь нь газар орон сууцтайгаа заавал хамтдаа бүртгэгдэж явах ёстой гэдэг ойлголт. Орон сууц худалдаж авч байгаа хүн яг юу худалдаж авч байгаа юм бэ. Газраас салангид хөрөнгө хэзээ ч баталгаатай үл хөдлөх хөрөнгөд тооцогддоггүй. Газар нь тэр хүнийх биш юм бол дээр дурдсан болон бусад эрсдэл үүсэхэд тэр хүн юу ч үгүй болж үлдэнэ. Өнөөдрийг хүртэл цуглуулж бий болгосон капитал үгүй болно. Бусад орнуудад орон сууцны доорх талбай алга дарам байна уу, нэг метр квадрат байна уу гэдгээс үл хамаараад орон сууцных нь хэмжээнд дүйцүүлээд тэр хүнд нь эзэмшүүлдэг. Эрсдэл үүслээ гэхэд тэр хүн алга дарам газартайгаа үлдээд газар эзэмшиж байгаа бусад хүмүүстэйгээ нийлэн дахин орон сууц барих асуудлаа шийдэх боломжтой болдог. Тиймээс бид энэ суурь асуудлуудыг шийдэх ёстой. 2002 оны Иргэний бүртгэлийн хууль уг нь газар ба үл хөдлөх хөрөнгийг хамтад бүртгэнэ гэж гарсан. Харамсалтай нь газрын асуудлаа өөрөө мэдэх гэсэн салбарын амбиц, тухайн эрх мэдэлтнүүдийн цаанаа авлига байхыг үгүйсгэхгүй. Цаагуураа газрыг зарж, наймаалах зорилгоор бүртгэлийн хяналтгүйгээр явуулах алхмууд өнгөрсөн хугацаанд хийгдсэний гороор өнөөдөр бүртгэлүүд тус тусдаа хийгддэг болсон. Тусгай хамгаалалттай газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэдэлд, уул уурхайн газрууд нь Уул уурхайн сайдын эрхлэх асуудал, бэлчээрийн газар нь Хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудал, эрхийн бүртгэл нь Хууль зүйн сайд, хот суурин газрын газар нь Барилга хот байгуулалтын сайдын эрхлэх асуудалд гээд яамдуудад тараачихсан. Газар, барилгыг хамтад нь бүртгэдэг болъё гээд хууль орж ирэхэд Барилга хот байгуулалтын яам сая ямар их амбиц гаргаж нураах гэж үзэв. Яагаад хяналтгүйгээр цааш нь явуулах гээд байсан юм. Үүний цаана ямар эрх ашиг байгаа юм. 2003 онд Газрын хууль хэрэгжин эзэмшүүлж эхэлсэн 15 жилийн хугацаа нь одоо эхнээсээ дуусч байна. Гэтэл дээр нь асар үнэтэй орон сууцуудыг хувь хүмүүс худалдаад авчихсан байдаг. Эхнээсээ шүүхийн маргаанууд гараад эхэлсэн. Ийм байдлаар цаашаа таван жил явахад л манай улсад жинхэнээсээ хөрөнгийн зах зээл маш том хаос, эрсдэлд орохоор байна.

-Иргэд төрөөс хэдэн төрлийн лавлагаа авдаг вэ. Цахимд шилжүүлснээр хэд болж буурч байгаа бол?

-Бүртгэлийн байгууллага 122 төрлийн мэдээллийг төвлөрүүлдэг. Үүнээс одоогоор иргэдэд бүрэн нээлттэй, ил тод болгосон нь ердөө 10. Энэ 10 төрлийн мэдээллийг авч байгаа байдлыг авч үзэхэд ТҮЦ машинаар нэг сая орчим, ХУР систем Үндэсний дата төвөөр дамжуулаад цахимаар буюу интернэтээр нээлттэйгээр авч байгаа тоо жилдээ дөрвөн сая болж байна. Үүнээс үзэхэд ямар их эрэлт хэрэгцээтэй мэдээлэл байна вэ гэдэг нь харагдаж байгаа юм. Тухайлбал, иргэний хаягийн мэдээлэл байна. Барьцаа, хөрөнгийн шинжилгээ хийлгэлээ гэхэд хорооны Засаг даргаасаа оршин суугаа хаягийнхаа лавлагааг авч ир гэдэг. Тэр хүн өөрөө зөвшөөрөөд хурууны хээгээ уншуулахад гэрийн хаяг нь гарч байх ёстой байхгүй юу. Бүртгэлийн багц хуулиуд батлагдсан тул төрийн үйлчилгээний 70 орчим хувийг үзүүлдэг бүртгэлийн асуудал тэр хэрээрээ иргэдэд түргэн шуурхай болно.

-Хуулийн этгээдийн улсын бүртгэл олны анхааралд байдаг. ТББ-уудаас эхлээд явуулж буй үйл ажиллагааны чиглэлийг аваад үзэхээр гайхмаар статистик сонсогддог…

-Манай улсад 170 гаруй мянган хуулийн этгээд бүртгэлтэй байгаагаас тайлан мэдээ гаргаад тогтмол үйл ажиллагаа гаргаад явдаг нь үлэмж бага. 11 жилийн өмнө манай улсад 5000 ТББ байсан. Одоо 18 мянга гаруй ТББ-тай болсон. Энэ олон ТББ-ын цаана юу байна вэ гэдэг нь өөрөө сонирхолтой. Компани хэлбэрээр явахаар татвар төлөх гээд байдаг учраас татвар төлөхөөс зайлсхийж ТББ нэрээр явдаг. Компани, ТББ-ын цаад үр дагавар нь ямар байдаг вэ гэдгийг мэдэхгүйгээр хэдэн төгрөг татварт өгөхгүй гэдэг зорилгоор ТББ өөрсдийнхөө хөрөнгийг маш том эрсдэлд оруулж байгаа юм.

Бөхийн өргөөг хар л даа. Ганц ТББ-ынх. Байшин нь яасан ийсэн гээд маргаад байна. ТББ-ын цаана маш их асуудал бий. Үүнтэй уялдуулан шашны байгууллагын асуудлыг оруулж ирнэ. ТББ-ын халхавчин доор шашны байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа. Сүүлдээ ТББ-ууд нь төрийнхөө дээр гараад сандайлах нь. Тиймээс хуульчилж журамлах цаг нь болсон. Үе үеийн Засгийн газар энэ асуудлыг шийдье гэхээр халгаад байдаг байсан.

Учир нь манай 76 гишүүн ямар нэгэн ТББ-ын тэргүүн байдаг юм байна. Бүгдийнх нь эрх ашиг хөндөгддөг байсан учраас хуулийг нь өргөн барьдаггүй байсан юм билээ. 10 жилийн өмнө манай ТББ-ууд гадаадаас санхүүждэг хэлбэр нь 50 хувь хүрдэггүй байсан бол одоо 80 хувьд хүрсэн. Үүнээс үзэхэд манай улсын ТББ уу, гадаад улсаас санхүүждэг байгууллагуудын төлөөлөгчийн газрууд уу гэдэг хэмжээндээ хүрсэн. ТББ нэрийн доор үндэсний аюулгүй байдалд заналхийлж, үндэстнийг хагалан бутаргах магадгүй цаана нь далд зорилготой хэлбэр цагаандаа гарч эхэллээ.

-Иргэдийн мэдээллийг цахимд орууллаа гэхэд хэрхэн нууцлах юм бэ. Хакердаад ч юм уу, иргэдийнхээ бүртгэлийг тэр чигт нь алдчих вий гэсэн болгоомжлол байна. Ялангуяа сонгуулийн өмнө энэ асуудал гарахыг үгүйсгэхгүй юм л даа?

-Бүртгэлийн багц хуульд хэд хэдэн зорилт бий. Хөнгөн шуурхай чирэгдэлгүй үйлчлэх гэж байна гээд бид мэдээллийн аюулгүй байдлаа алдаж болохгүй. Тиймээс нэгдүгээрт, бүртгэл үнэн зөв байх ёстой. Давхардал байх ёсгүй. Хүн засварлах, хакердах боломжгүй байдлаар шийдэх ёстой. Хоёрдугаарт, мэдээллийн аюулгүй байдал дэд бүтцийг бий болгох шаардлагатай. Дэд бүтцийг бий болгоход онлайн системд тавигдаж буй фэйсбүүк ч юм уу, мэдээллийг өөрчлөөд тавьж болдог юм шиг ойлгож болохгүй. Дотроо хоёр, гурван шат дамжлага бий.

Мэдээллийн бүртгэлийн үндсэн дата бааз интернэт орчноос бүрэн тусгаарлагдсан хэлбэрээр хадгалагддаг. Энэ үндсэн дата баазаас хуулбар буюу копи хуулбарын заримыг нь Үндэсний дата төв байршуулж тэндээс иргэд мэдээллийг авдаг. Олон нийтийн сүлжээ буюу интернэтэд холбогдсон мэдээллийн баазыг хакердах оролдлого хийсэн ч үндсэн дата бааз аюулгүй байна гэсэн үг. Мөн үндсэн дата баазыг хоёр гурван хэлбэрээр хадгалдаг. Тэр нь сервер хэлбэрээрээ интернэтэд холбогдохгүй хадгалагдана. Үүнийхээ хуулбар хувийг мөн тусад нь хадгална. Иргэдэд зориулсан интернэтэд холбогдсон хуулбар хувийг ашиглуулна. Үндсэндээ гурван янзын аюулгүй байдлыг хангасан бүтэц бий. Энэ нь бүхэлдээ эрсдэлд орлоо гэхэд цаасан суурьтай архив байж байна.

-Та улсын бүртгэлийн лавлагаа нээлттэй болсон гэдгийг чуулганы хуралдааны үеэр хэлж байсан. Нээлттэй болсон гэхээр ямар ч хүн хэн нэгний лавлагааг очоод үздэг болж байгаа юм уу. Тухайлбал, би гүйж очоод таны лавлагааг харчихаж болно гэсэн үг үү?

-Урьд нь бүхэлдээ маш нууц гэж байсан бүртгэлийн мэдээллийг гурав ангилсан. Нэгдүгээрт, хаалттай мэдээлэл. Энд иргэдийн хурууны хээний сан, гэрч хохирогчийг хамгаалах зорилгоор нууцалсан нэр, хаяг, улсын нууц объектын бүртгэл багтана. Хоёрдугаарт, бүрэн нээлттэй мэдээлэл. Энд эзэмшиж, ашиглаж, өмчилж буй газрын хэмжээ, байршил, солбицол, барьцаалагдсан эсэх мэдээлэл орно. Харин таны асууж буй тэр газар юм уу орон сууц яг хэний нэр дээр байна гэдэг нь хязгаарлагдмал мэдээлэл буюу гурав дахь ангилалд багтана. Хэрэв иргэн өөрөө зөвшөөрвөл энэ мэдээлэл шууд нээлттэй өгөгдөнө. Жишээ нь, иргэн нотариат дээр очлоо. Хурууны хээгээ уншууллаа. Бүх мэдээлэл нь гарна. Яагаад гэвэл хурууны хээгээ уншуулснаараа тухайн иргэн өөрөө мэдээллээ харахыг зөвшөөрч байна гэсэн үг. Тийм учраас түүнээс дахин лавлагаа шаардахгүй болчихож байгаа юм.

-Бидний хэрэглэдэг иргэний үнэмлэхний чипэнд иргэдийн мэдээллийг суулгана гэж анх хэлж байсан. Иргэний үнэмлэхний чипэнд ямар ямар мэдээлэл багтсан бэ?

-Үнэндээ одоо бидний хэрэглэдэг иргэний цахим үнэмлэх нэрэндээ таарсан цахим байж чаддаггүй. Анх хийхдээ үнэмлэхэн дээр байгаа чип буюу санах ойг нь их бага багтаамжтай хийчихсэн юм билээ. Иргэний зураг, овог нэр, регистр, хаяг төдийхөн мэдээлэлтэй зүйл яаж өргөн хэрэглээнд ашиглагдах вэ дээ. Энэ санах ойн багтаамжийг тэлж байж илүү их мэдээлэл оруулж, тэр хэрээр хэрэглээнд нэвтрүүлэх боломж бүрдэх юм. Энэ зорилгоор гурван сая иргэнийхээ үнэмлэхийг шинэчилнэ гэвэл иргэд хүлээж авахгүй л дээ. Хэдэн нөхдүүд бизнес хийж байна, шахаа хийлээ л гэнэ. Нөгөө талаар энэ маш их цаг хугацаа, хөрөнгө хүч шаардсан нүсэр ажил болж хувирна. Швед улс иргэнийхээ үнэмлэхийг гарын арьсанд нь чип суулгаж шийддэг боллоо гэдэг мэдээ харсан уу, та. Ийм хурдтай технологийн эринд амьдарч байна шүү дээ. Тиймээс иргэдэд хүндрэл учруулахгүйгээр санах ойг нь тэлье гээд бид зориод шийдчихсэн. Та ч мэдээгүйгээр одоо таны иргэний үнэмлэхний санах ой өмнөхөөсөө хоёр дахин их багтаамжтай болчихсон байгаа.

-Багийн дарга, эсвэл хорооны Засаг дарга нар дөрвөн жилийн хугацаагаар томилогддог. Энэ хугацаандаа иргэдийн мэдээллийг бүгдийг нь харчихаад өөрт нь дургүй ч юм уу, хүний мэдээллийг гаргаж аваад янз бүрээр шахаж, дарамталвал яах вэ?

-Засаг даргад бүртгэлийн хязгаарлагдмал мэдээллийг үзэх эрх байхгүй. Хууль хяналтын буюу шүүх, прокурор, мөрдөх байгууллагууд хүсэлт гарган үнэгүй авах эрх нь угаасаа байгаа. Энэ дээр нэмээд нотариатаар дамжуулан тухайн газар ба орон сууцны өмчлөгч, иргэн, хуулийн этгээдийн хаягийг ганцхан зорилгоор авах эрхийг сая шинэ хуулиар нээлээ. Иргэд иргэний журмаар шүүхэд хандах гэхээр нөгөө хүнийхээ хаягийг мэддэггүй. Шүүх болохоор нэхэмжлэлдээ хаягийг нь бич гээд буцаадаг. Хаягийг нь олж чадахгүйгээс болж тэр хүн зөрчигдсөн эрхээ сэргээх, хамгаалуулах эрхээ хасуулаад байж таарахгүй. Мөн эд хөрөнгийн барьцаалагдсан эсэх мэдээллийг өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо эрсдэлд оруулахаас сэргийлж харах эрхийг мөн нотариатаар дамжуулж олгож байгаа. Жишээ нь, барилгын компаниуд дуусаагүй барилгыг ихээр банкинд барьцаалж зээл авдаг. Банк тэр компани цаашаа иргэдэд яаж гэрээ хийж зарж буйг сонирхдоггүй. Иргэд ч орон сууц захиалахдаа тухайн орон сууцыг банкинд барьцаалагдсан эсэхийг мэддэггүй. Мэдье гэсэн ч мэдээлэл нь хаалттай байдаг. Үүний гороор өнөөдөр хэдэн мянган иргэн захиалсан орон сууцныхаа төлбөрийг 100 хувь төлсөн ч үл хөдлөхийнхөө гэрчилгээг авч чадахгүй хохироод байж байна. Яагаад гэхээр байшин нь бүхэлдээ банкны барьцаанд байж байдаг. Ингэж болдог юм уу. Яагаад барьцааны мэдээллийг ингэж нууж иргэдээ эрсдэлд оруулж хохироож байх ёстойн бэ. Мөн үүнийг далимдуулж хуурамч гэрчилгээ хийж иргэдийг залилах гэмт хэрэг яаж даамжирч байна сүүлийн үед. Төрийн үүрэг бол иргэдээ хамгаалах. Тийм ч учраас өөрсдөд нь сонголтоо хийх эрхийг нь олгоё гэж байгаа юм. Банкинд барьцаалагдсан орон сууц захиалах уу, үгүй гэдгээ өөрсдөө шийдэг. Тэгэхдээ мэдэж шийдэг. Тэгэж байж эрсдэлээ өөрсдөө даая л даа.

-Иргэд иргэний үнэмлэхээ хаядаг. Үнэмлэхээ хаялаа гэхэд ямар ямар мэдээлэл хаягдана гэсэн үг вэ. Иргэний үнэмлэхийг нь олсон хүн тухайн хүний мэдээллийг харж болох уу?

-Ямар ч боломжгүй. Иргэний үнэмлэхийг цахимаар унших тоног төхөөрөмж нотариат гээд эрх бүхий этгээд дээр л байрлана.

-Хувь хүний нууцыг хуулиар хамгаалдаг. Бүх зүйл ингээд нээлттэй болчихоор иргэдийн мэдээлэл нууц биш болох уу?

-Иргэний гэрийн хаяг, хурууны хээ, хөрөнгө, хуулийн этгээдийн мэдээллийг бүгдийг ил болгочихгүй. Би сая хэллээ. Өөрөө зөвшөөрөөд хурууны хээгээ уншуулбал нээлттэй байна. Банкин дээр зээл авах гээд очлоо. Та өөрөө зөвшөөрч л хурууны хээгээ уншуулна. Тэр банк танаас энд тэндээс лавлагаа аваад ир гэж явуулахааргүй л болгож байгаа байхгүй юу. Тухайн банкинд таны уншигдсан мэдээллүүд хадгалагдахгүй, харагдаад, мэдээллээ нягтлаад банкинд архивлагдахгүйгээр шууд устгагддаг байдлаар техникийн шийдлийг нь хийж байгаа. Өөрөөр хэлбэл, нэг л удаа тухайн банкиндаа ашиглагддаг байдлаар. Тэрнээс биш арилжааны банк бүх бүртгэлийн мэдээллийн санд нэвтрээд, мэдээллийг нь хуулаад байх ямар ч боломжгүй байдлаар асуудлыг шийдэж байгаа.Гол нь ТҮЦ машинаас аваад ир гээд шаарддаг хэрэгцээ шаардлагыг нь үгүй хийчихэж байгаа юм.

-Үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг нээлттэй болгоно гэсэн. Юу юугүй тэр тэдэн машинтай, тэр тэдэн байртай гээд хөрөнгө орлогыг нь зарлаад сүйд хийх юм биш үү?

-Одоо төрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдээлэл нээлттэй л байдаг. Тэр орон сууц яг хэний нэр дээр байгаа вэ гэдгийг түрүүний хэлсэн бизнесийн эрсдлээс сэргийлэх зорилгоор л нотариатаар дамжуулж олгоно. Нарийвчилсан журмыг Засгийн газар батална. Зарчмын хувьд хэн ч үзэж харах боломжгүй бүрэн хаалттай байлаа шүү дээ өнгөрсөн хугацаанд. Яг хааж байсан уу гэвэл үгүй. Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын нөхдүүд манай улсын бүртгэгч, бүртгэлийнхнээс утасдаад л барьцаалагдсан байдлыг нь мэдчихдэг л байлаа. Аргагүй шүү дээ, барьцаалагдсан эсэхийг мэдэж байж тэр газар, орон сууц зарагдаж таарна. Ийм суурь хэрэгцээг хаах ямар ч боломжгүй.

-Газар ба үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж, өмчилж, барьцаалсан бүх мэдээлэл ил болчихоор би таныг ямар газар, үл хөдлөх эзэмшиж байгааг очоод үзчихэж болох юм уу?

-Тухайн газар ер нь өмчлөлд юм уу, эзэмшилд байна уу, эсвэл барьцаалагдсан байна уу гэдэг мэдээлэл бүрэн ил байна. Гар утсаараа ороод шууд харж болно гэсэн үг. Харин тэр газар юм уу, орон сууц яг хэний өмчлөлд байгаа вэ гэдэг нь ил гарахгүй. Энэ бол таны асуугаад байгаа хувь хүний нууц. Өөрөө зөвшөөрвөл бүрэн нээлттэй. Ганц тохиолдолд, ганцхан нотариатаар дамжуулж хэн дээр байгааг нь харж болно. Би орон сууцаа зарах зар тавьсан бол түүнийг сонирхож буй хүмүүс эрсдэлээ хамгаалах зорилгоор нотариатаар дамжуулж харах эрхтэй болж байна. Хэрэв нотариат дураараа өмчлөгчийн нэрний мэдээллийг үзэж задалбал Эрүүгийн хариуцлага ногдуулна.

-Төрийн өмчийн ерөнхий хуулийг ирэх намар оруулж ирнэ гэсэн. Төрийн өмч бүртгэлгүй явж ирсэн юм уу?

-Үнсдэн хуульд төрийн өмч ард түмний мэдэлд байна гээд биччихсэн хэд хэдэн зүйл бий. Газар, газрын хэвлий, ой мод, ус, байгалийн баялаг төрийн өмч, ард түмний мэдэлд байна гээд заачихсан. Гэтэл үүнийг зохицуулсан Төрийн өмчийн ерөнхий хууль байдаггүй. Намрын чуулганаар манай яамны зүгээс уг хуулийг оруулж ирнэ. Нэгдүгээрт, эдгээр асуудал ямар суурь концепциор байх вэ гэдгийг зохицуулж өгнө. Хоёрдугаарт, манай улс хувийн өмчөө бүртгээд байдаг хэрнээ төрийн өмчийг бүртгэдэггүй байсан. Төрийн өмчийн компаниуд улсын бүртгэлд огт бүртгэлгүй байж ирсэн. Газар, байшингаасаа эхлээд бүртгэлгүй байсан болохоор үүний сиймхийгээр луйварчид ашиг хонжоо хайсан хүмүүс сургууль, цэцэрлэгийн газруудыг зардаг. Улаанбаатар төмөр зам гэхэд өнгөрөгч намар авто зогсоолыг цагдаагийн хүчээр чөлөөллөө шүү дээ. Тэр газар нь ямар бүртгэлгүй, гэрчилгээгүй явж ирсэн байдаг. Тиймээс дур зоргоороо рекетчин нөхөр хүчээр газрыг нь хашаад хүмүүст автомашины зогсоол болгон түрээслээд мөнгө авдаг байсан. Энэ мэтчилэн зүйлсийг бүгдийг нь бүртгэнэ. Мөн төрийн өмчит компаниудын хөрөнгө ямар ч бүртгэлгүй. Хэдэн төгрөгөөр үнэлэх юм гэдэг нь байхгүй учраас хулгай луйвар нь тэнд явдаг. Зөвхөн балансын үнээр бүртгэдэг. Төрийн өмчийг хувьчлахтай холбоотой асуудал Их хурлаар орж ирэхэд гишүүд бага үнээр үнэлсэн байна, балансын үнэ нь тэд байна гээд яриад байгаа нь төрийн өмчөө бүртгэдэггүй байсантай холбоотой. Сууриар нь асуудлуудыг шийдэхгүй бол гинжин урвал мэт холбоотой болсон. Бүртгэлийн хуулийн бас нэг онцлог нь төрийн өмчийн бүртгэлийг заавал бүртгэхээр оруулж ирсэн юм.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Ганц банкны шүүгчээс болж шүүхээсээ салах нь харамсалтай яа

Засгийн газар болон төрийн захиргааны шийдвэрт Захиргааны ерөнхий хууль хамаарахгүй байх хуулийн төслийг Их хуралд өргөн бариад байгаа. Засгийн газраас мэдүүлсэн уг хуулийн төслийг түрүү долоо хоногийн хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оруулж ирсэн. С.Бямбацогт гишүүн “Олон нийтийн анхаарлыг татаж буй аль нь зөв, аль нь буруу тодорхойгүй асуудлыг хэлэлцэх нь зохисгүй” гэх горимын санал гаргаснаар энэ долоо хоногт хэлэлцэхээр болсон. Захиргааны хууль гэдэгт ард иргэдийн амьдралд өдөр тутам үүсч болох амин чухал асуудлууд зангилагдаж байдаг. Тухайлбал, хууль бусаар ажлаасаа халагдсан төрийн албан хаагчдын маргаан, хуулийн этгээдийн өмч хөрөнгөтэй холбоотой маргаан, мөн ашигт малтмал, газар эзэмшилтэй холбоотой асуудлууд гээд олон зүйл заалт хамаарна. Төрийн албан хаагч үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэх гомдол сумын захиргаанаас аваад Засгийн газрын хэмжээнд хүртэлх төрийн бүх шатанд тасардаггүй.

Тэгвэл шүүхийн шийдвэрийн дагуу хууль бус тушаалын улмаас тухайн гомдол гаргагчийн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нөхөн олговор олгож зөрчигдсөн эрхийг сэргээх нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гол зорилго байдаг. Мөн хүний хувийн өмчийг дур мэдэн төрийн өмчид авсан Засгийн газрын хууль бус шийдвэрийг шүүх хүчингүй болгож хохирлыг барагдуулдаг. Харин одоогийн яригдаж буй хуулийн төслөөр энэ бүх шийдвэр үйл ажиллагаа захиргааны хэргийн шүүхэд огт хамааралгүй болж байгаа юм. Ж.Батзандан гишүүний хэлснээр “Засгийн газар түүний гишүүдийн тэргүүлсэн яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын хийгээд хууль биелүүлэх үүрэгтэй гүйцэтгэх байгууллагын засаг захиргааны үйл ажиллагаа шүүхийн хяналтаас гарч дархлагдлаа” гэсэн үг. Захиргааны хууль хүн бүрийн амьдралд хамааралтай учир Монголын нийгмийн шуугиан болоод байна.

Тухайн хуулийн сураг чимээ Хууль зүй дотоод хэргийн яаманд дуулдаж эхэлсэн цагаас л Монголын хуульч, өмгөөлөгч, эрдэмтэн докторууд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж эсэргүүцэж эхэлсэн. Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан “Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах нь хууль дээдэлсэн, хүний эрхийг хамгаалсан, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлооход маш том ухралт болох шийдвэр.Засгийн газар 2005 онд Цэцийн шийдвэр гарсан гэдгээр өөрсдийгөө зөвтгөж байгаа. Гэтэл тухайн үеийн хуулиар Засгийн газрын бүх үйл ажиллагааг хянаж болох мэт зохицуулалт байсныг л Цэц хүчингүй болгосон. Харин 2015, 2016 оны хууль тогтоомжоор Үндсэн хуулийн энэ зөрчил нь байхгүй болсон. Өөрөөр хэлбэл, захиргааны шүүх Засгийн газрын зөвхөн захиргааны үйл ажиллагааг л хууль зөрчсөн эсэхийг хянахаар болсон бөгөөд улс төрийн үйл ажиллагаа, эсвэл Үндсэн хууль зөрчсөн асуудлыг Захиргааны шүүх хянахгүй гэдгийг маш тодорхой заасан. Мөн Засгийн газар гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага гэдгээрээ өөрийгөө зөвтгөж байна. Гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага гэдэг бол өөрөө хуулийн дээр байдаг байгууллага гэсэн үг биш. Энэ бол гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх буюу хууль тогтоомжийн биелэлтийг хангахдаа өөрийнхөө доод шатны байгууллага, албан тушаалтныг л захирах гэсэн агуулгатай. Бид хууль дээдлэх зарчимтай улс учраас иргэн төдийгүй Засгийн газар ч мөн хуульд захирагдах ёстой” гэж байр сууриа тодорхой илэрхийлсэн.

Тэрээр “Эцийн дүндээ Засгийн газрын үйл ажиллагаа хууль зөрчдөг, хүний эрхийг зөрчдөг, дур зоргоороо авирладаг байдал газар авах нь” гэдгийг хэлээд “Засгийн газрын үйл ажиллагааг Захиргааны шүүх хянадаг болсноос хойш олон маргаан явж байгаагийн дотор унаач хүүхдийн эрх зөрчсөн асуудал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн маргаан ч байна. Мөн Засийн газар ойрын хугацаанд МИАТ зэрэг маш олон төрийн өмчит байгууллагуудыг хувьчлах гэж байна. Энэ бүх үйл ажиллагаа өөрөө хуульд нийцсэн, хүний эрхийг зөрчихгүй байх ёстой. Үүнд хяналт тавьдаг гол субьект нь Захиргааны хэргийн шүүх юм. Одоо Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг томилсон шиг маш богино хугацаанд, нууц далд аргаар ийм хууль батлах гэж байна. Яагаад гэвэл энэ хуулийн төслөө нээлттэй хэлэлцүүлээгүй. Гэнэт байнгын хороогоор оруулж ирлээ. Ийм аюул учирсан байна” хэмээн Монголын хуульчдын форумын үеэр мэдэгдсэн юм.

“Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь иргэдийн шүүхээр хамгаалуулах эрх нь зөрчигдөх байдал үүсгэж болзошгүй”-г Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч хэлсэн бол “Засгийн газар зөвхөн улс төрийн шийдвэр гаргадаг байгууллага биш, захиргааны маш олон шийдвэр гаргаж байгаа. Эдгээр шийдвэрүүдийг шүүх хянахгүй гэж байгаа нь эмгэнэлтэй. Монгол Улс үндсэн хуульт ёсноосоо ухарч байна, иргэдийн эрхээ хамгаалуулдаг функц нь энэ хуулийн төслөөр үгүй болж байгаа нь харамсалтай. Иргэд аж ахуйн нэгж байгууллагууд төрийн өмнө хүчин мөхөс болж” буйг хуулийнхан дор бүрнээ хуулийн гаргалгаатай хэлж байна.500 гаруй хуульчдын 97 хувь нь эсэргүүцэж байгаа дуулдсан.

Эрх ашиг нь хөндөгдсөн иргэдээ энэрэх, төр засгийн хатуу буулганаас хууль шүүхээр хамгаалах ардчиллын үндсэн зарчмаасаа Монгол Улс яагаад ухрах болов. Юуны учир гэнэтхэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах нэрээр захиргааны шүүхийг байхгүй болгохоор тэмцэж эхлэв гэдэг асуулт тулгарна. Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригийн Их хурлын чуулган дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хэлсэн үгнээс уг асуултын гогцоо тайлагдаж байна. Ц.Нямдорж “Би 2004 онд Захиргааны шүүхийн хуулийг нь оруулж ирж батлуулсан. 2006 онд хэрэгжилтийг нь эхлүүлсэн. 21 аймагт давж заалдах шатны шүүхийг байгуулж өгсөн хүн. Би энэ шүүхийг байгуулахдаа Захиргааны дур зоргоороо авирладаг явдлыг таслан зогсоох шийдвэртэй арга хэмжээ авна байх гэж горьдож байсан юм. Өнөөдөр хэрэг явдал биш болжээ. Бодсоныхоо эсрэг ажилладаг шүүх болсон байна. Ийм учраас би энэ асуудлыг оруулж ирсэн” гэдгээ тодотгоод цааш хэлэхдээ “Өнөөдөр Засгийн газрын шийдвэрийг зүгээр нэг шүүгч хянаад танил талын захиалгаар шийдвэр гаргадаг болсон байна. Үндсэн хуульд Засгийн газрын шийдвэрийг Засгийн газар өөрөө эсвэл УИХ хүчингүй болгоно гээд заачихсан байдаг. Засгийн газрыг шийдвэрийг өөр шүүдэг газар байхгүй. Захиргааны шүүхэд Засгийн газрын шийдвэрийг харьяалуулаагүй юм. 2005 онд гомдол гарсны дагуу Үндсэн хуулийн Цэц хуралдаж, Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй гэдэг шийдвэрийг гаргасан.

Энэ нь шийдвэр хүчинтэй байсаар байхад өнөөдөр УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх гэж Засгийн газраас гаргасан шийдвэрийг Захиргааны шүүх хянаад явж байна. Маргаан үүсгээд ажил боомилж, хулгайч нарын талд захиалгаар ажиллаж байна. Үүнийг таслан зогсоох гэж би тус хуулийн төслийг оруулж ирсэн. Үүнд би хатуу зогсох болно. Хэн ямар хатуу үг хэлэх нь надад сонин биш. Харин надад Монголын хувь заяа сонин байна. Дуртай нохой болгоноо над руу тавь. Би тэрийг чинь тэснэ. Эх орон чинь хайран байна шүү. Шүүхийн ялзралыг ярих цаг нь болсон. Захиргааны шүүхийг байгуулах саналыг гаргаж батлуулж байсан миний бие болохгүй бол Захиргааны шүүхийг татан буулгана шүү” гэж заналтайгаар хэлсэн.

“Засгийн газрын шийдвэрийг зүгээр нэг шүүгч хянаад танил талын захиалгаар шийдвэр гаргадаг болсон” гэж Нямдоржийн хэлсэн нь Эрдэнэтийн 49 хувийн маргаан Дээд шүүх дээр ялалт байгуулсныг хэлж байна. Үндсэндээ Худалдаа хөгжлийн банкны талд шийдвэр гаргаснаас болж “Захиргааны шүүхийг татан буулгана” хэмээн шүд зуун мэдэгдэж байгаа нь энэ аж. “УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх гэж Засгийн газраас гаргасан шийдвэрийг Захиргааны шүүх хянаж байгаа” тухай түүний хэлж буй үнэн. Гэхдээ энэ бол жинхэнэдээ Худалдаа хөгжлийн банк руу чиглэсэн үг юм. Захиргааны хуулийн асуудлын гогцоо ингэж л харагдаж байна. Ж.Эрдэнэбатын засгийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр хувьдаа авсан. Харин Монголын зэс корпораци шүүхэд гомдол мэдүүлж хоёр шатны шүүхэд ялан хамгийн сүүлд дээд шүүхэд ялалт байгуулсан юм. Үүнд өширхсөн юм шиг Нямдорж Захиргааны шүүхийг татан буулгахаар тэмцэж байгаа бололтой.

Хууль зүйн сайд хуульч шүүгч нараа “нохой” гэж хэлснээрээ нийгэмд маш том эсэргүүцэлтэй тулгарч байна. “Дур зоргоороо авирладаг байдлыг таслан зогсоох биш түүний эсрэг ажилладаг шүүхтэй болсон” гэж салбарын сайд нь хэлсэн. Дээд шүүхийн шүүгчийг Ерөнхийлөгч томилдог. Тэгвэл Нямдоржийн хардаад байгаа Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байсан гэх шүүгч нь улсын дээд шүүхийн захиргааны танхимын шүүгч М.Батсуурь байх л даа. Түүнийг өмнөх Ерөнхийлөгч болоод өмнөх эрх баригч хүчин томилсон, энэ бүхэн цаагуураа улс төрийн зохион байгуулттай ажил гэж тэрээр хардаж байгаа бололтой.

Ер нь энэ байдлаас харахад эрх барьж буй улс төрийн хүчин болгон өөрийн шүүгчтэй болжээ. Цагдаа, прокурор, АТГ ч ялгаагүй өөрсдийн шүүгчтэй болсон байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлээд байгаа хуулийн коридор гэдэг нь энэ юм биш үү. Монгол төрийн бодлого ердөө тэрхүү коридороор яваад хорих гэсэн хүнээ хорьж, гаргах ёстой хүнээ гаргаж, шийдэх хэргээ шийддэг бололтой.Эцэст нь хэлэхэд, Эрдэнэтийн 49 хувийг эзэмшиж байгаа Худалдаа хөгжлийн банкны ганц шүүгчээс болон шүүхээсээ салж, ардчиллын үнэт зарчмаас аа ухарч байгаа нь харамсалтай.


Categories
мэдээ нийгэм

Архангайн Булганд хамгийн их бороо оржээ

Өнгөрсөн долоо хоногт Монгол орны ихэнх нутгаар бороо орлоо. Тухайлбал 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-25-нд ихэнх нутгийг хамарч 0.1-83.0 мм бороо орлоо. Хамгийн их хэмжээтэй бороо Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтий зэрэг уулархаг нутгаар орсон ба 15-83 мм бороо орсон байна. Үүнээс хамгийн их нь Архангайн Булган суманд 83.0мм, Өвөрхангайн Бат-Өлзий суманд 62.1 мм бороо орсон нь хамгийн их хэмжээтэй байлаа. Улаанбаатар хот орчмоор 12 мм, Багануур орчмоор 21мм бороо орсныг цаг уурын байгууллагаас мэдээлэв.