Categories
мэдээ нийгэм

Замын-Үүд сумын “Борхойн Наран” өрхийн эмнэлэгт автомашин хандивлалаа

Дорноговь аймгийн Замын-Үүд сум нь 18 мянга гаруй иргэнтэй ч Хилийн боомт ажилладагийн улмаас дамжин өнгөрөгч, түр оршин суугчид нэмэгдснээс тогтмол 25 орчим иргэн ажиллаж амьдарсаар байна. Гэтэл сумын хэмжээнд 50 ортой нэг л хүн эмнэлэг эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг нь хэрээс хэтэрсэн ачаалалтай болжээ. Сумын ард иргэд ч энэ талаар Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд нарт учирлаж байсан юм. Мөн өрхийн эмнэлэг нь дуудлаганд явах түргэн тусламжийн автомашингүй хоёр жил шахам болсоныг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл газар дээр нь шийдэж өнөөдөр ийнхүү Замын-үүд сумын өрхийн эмнэлгийнхэн түргэн тусламжийн автомашинаа хүлээж авсан юм.

Categories
мэдээ нийгэм

Хар тамхи нь эрүүл мэндэд нөлөөлөөд зогсохгүй сэтгэцэд нөлөөлж өөрийгөө хянах чадваргүй болгодог

Дэлхий дахинд өнгөрсөн зуунаас эхлэн хүмүүс мансууруулах эм бодисыг буруу зорилгоор хэрэглэх нь эрс ихсэж, түүний нөлөөгөөр гэмт хэрэг, хараат байдал, хүчирхийлэл улам ихээр гарах болсон. Олон улсын зах зээлийн эрчимтэй харилцаа хөгжиж буй өнөө үед мансууруулах болон сэтгэц идэвхит бодисын хууль бус үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээ нь дэлхийн өнцөг булан бүрт тахал мэт хурдацтай тархаж байна. 2016 оны байдлаар дэлхий дахинд 15-64 насны мансууруулах бодис хэрэглэдэг 200 сая гаруй хүн байдаг гэж тооцоолсон байна. Үүнээс 29 сая хүн мансууруулах бодисыг тогтмол хэрэглэдэг бөгөөд тэдний зөвхөн 1/6 нь эмчилгээнд хамрагддаг. Мөн мансууруулах бодис хэрэглэгчдийн 1.5-1.6 сая нь ХДХВ/ДОХ болон вируст гепатит С-ээр халдварлагдсан байдаг гэсэн тоо баримт байдаг.
НЭМГ болон бусад байгууллагуудтай хамтарч хийсэн 2010 оны “Өсвөр үе, хүүхэд залуучуудын дундах хар тамхи, мансууруулах бодисын ойлголт, хэрэглээ”-ний талаарх тандалт судалгааны дүнгээс үзэхэд: архи, тамхины хэрэглээ өсвөр үеийнхэний дунд өндөр байгаа ба бусад төрлийн мансууруулах эм бодисыг тодорхой хэмжээгээр хэрэглэдэг гэсэн байна. /Нийт судалгаанд хамрагдагсдын: 44.6%-архи, 40.3%-тамхи, 2.9%-бензин, цавуу, 1.8%-каннабис, 0.9% нь экстази хэрэглэж үзсэн гэсэн байна/ 2012 онд Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс НЭМГ, СЭМҮТ болон бусад байгууллагуудтай хамтарч мансууруулах бодис хэрэглэгч 100 хүний дунд хийсэн “Мансууруулах болон сэтгэц идэвхит эм, бодис хэрэглэгчдийн хэрэглээ, тэдний мэдлэг хандлага, хор уршгийн талаарх тандалт судалгаа” –ны үр дүнд хэрэглэгчдийн 56% нь 16-25 насандаа анх мансууруулах болон сэтгэц идэвхит эм, бодисыг хэрэглэж эхэлсэн нь мансууруулах сэтгэц идэвхит бодис хэрэглэх нь хүүхэд, залуучуудын дунд зонхилж байгааг харуулж байна.
НҮБ-ын санаачлагаар 1989 оноос эхлээд жил бүрийн 6-р сарын 26-ны өдрийг “Мансууруулах эм, сэтгэц идэвхит бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр” гэж тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, мансуурлын эсрэг аян өрнүүлдэг уламжлалтай. 2018 онд НҮБ-аас “Эхлээд сонсоё – Хүүхэд залуучуудыг сонсох нь тэдний эрүүл аюулгүй өсөж хөгжихөд тусалж буй хамгийн эхний алхам юм” гэсэн уриа дэвшүүлсэн байна. Мансууруулах эм, сэтгэц идэвхит бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан ЭМЯ, СЭМҮТ-ээс Цагдаагийн ерөнхий газартай хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулж, мансууруулах бодисын сөрөг үр дагаварын тухай ард иргэдэд ойлголт өгөх зорилгоор хийгдсэн “Амьдралын өнгө” богино хэмжээний киноны нээлтийг хийлээ.
Хэвлэлийн бага хуралд ЭМЯ, НЭМГ-ын мэргэжилтэн Т.Энхзаяа, СЭМҮТ-ийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, дэд хурандаа Н.Мэндбаяр, СЭМҮТ-ийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэнүүд К.Елена, Ж.Гантулга нар оролцож мэдээлэл өгөв.

Categories
мэдээ нийгэм

Хоол хүнсээр дамжих халдвараас урьдчилан сэргийлээрэй

Жил бүрийн зуны улиралд ил задгай худалдаа, аялал зугаалга, хурим найр нэмэгддэгтэй холбоотойгоор хоол хүнсээр дамжих халдвар, өвчлөлөөс сэргийлэх зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас хүргүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Буудалд амиа алдсан охины аав сэтгүүлчид болон ард түмнийг шүүх хуралд ирэхийг хүсэв

Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрөгч 2017 оны наймдугаар сарын 22- 23-нд шилжих шөнө 13 настай охин амиа алдсан. Уг хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг сэжиглэн шалгаж буй.

Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд энэ сарын 29-ны 09.00 цагт Д.Жавхлан, М.Амарболд нарын шүүх хурал болох юм байна. Талийгаач охины аав фэйсбүүк хуудастаа “Энэхүү шүүх хуралд хэвлэл мэдээллийнхэн, найз нөхөд, миний Монголын сайхан сэтгэлт аав, ээжүүд ирж надад сэтгэлийн дэм хань болж туслалцаа үзүүлэхийг хүсэмжлэн гуйж байна. Холбоо барих утас – 80828302,95876475” хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм

“Этно голд” нөхөрлөлийн гэрээг цуцалж, эвдэрсэн талбайд нөхөн сэргээлт хийлгэнэ

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг, Шарын голын хамгаалалтын бүсэд хууль зөрчин ашигт малтмал олборлосон “Этно голд” нөхөрлөлийн гэрээг цуцалж, эвдэрсэн талбайд нөхөн сэргээлт хийж, ажлын хэсэгт хүлээлгэн өгөхийг сумын Засаг дарга үүрэг болгожээ.

Тус нөхөрлөл байгаль орчны нөхөн сэргээлтийн төлөвлөгөө батлуулаагүй, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй, усан сан бүхий онцгой хамгаалалтын бүсэд хууль зөрчин ашигт малтмал олборлож байсныг хяналтын байгууллага таслан зогсоосон юм.

Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хоногт цахилгаан хязгаарлах хуваарь

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх ажил үргэлжилж байна. Маргааш буюу зургаадугаар сарын 26-30-ныг дуустал дараах газруудад цахилгааны хязгаарлалт хийх аж.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан хүлээцтэй хандаж, хэрэглээгээ түр зохицуулахыг УБЦТС ТӨХК-иас зөвлөлөө.

Зургаадугаар сарын 26-30-ныг дуустал цахилгаан хязгаарлах хуваарь:

Огноо

Дүүрэг

Хугацаа

Байршил

26-30/VI

Баянзүрх

11:00-22:00

11-р хороо Хонхор орчмоор

26/VI

Баянгол

11:00-17:00

11, 12-р хороо 6-р бичил хороолол, Зүүннарангийн хойд дэнж, 4-р хороолол ХД 11, 12, 13, 24, 25, 26, 28, 34, 41-р байр, БГД-ийн 12-р хорооны цогцолбор болон эдгээрийн ойр орчмоор

27/VI

Баянгол

11:00-17:00

15-р хороо 40-р сургууль, 86, 161-р цэцэрлэгүүд, 3-р хороолол 21-32-р байрууд

27-28/VI

Сонгинохайрхан

11:00-17:00

13, 14-р хороо Туул тосгон, Ватикан, Бөхийн мяндас, УАУЭС Хатанбаатар, Файв гүүд, Цорос Жамбаа, Талст орд, Баясах трейд, Грийн яард, Шимт газар, Их бялхам, Төгс эхлэл, Төв магис, Талст орд карьер, Назу, Мон суль, Туулривер, Их монгол шувуу, Гэрэлт шинэчлэл, Сонсголон бармат, ВСММ, Бөхөг, Түмэн шувуут ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

28/VI

Баянгол

11:00-17:00

8-р хороо 4-р хороолол 6, 8, 23, 23А, 25, 25/1-25/3, 26, 27, 29, 31, 31/1, Инэл 12, 37Б байрууд болон эдгээрийн ойр орчмоор

29/VI

Баянгол

11:00-17:00

2, 17-р хороо 2, 4-р хороолол Алтангэрэл, Бүргэд 8 Т-1, Даваа 17, Т-8 АОС, 7/1, 7/2, 7/3, Дөл 54, 55, 56, 57, 60, Б7/5, Б7/6, Б7/7-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор

Сонгинохайрхан

12:00-18:00

Монгол наадам цогцолбор, Монгол Глобал ХХК

Categories
мэдээ спорт

Манай улс футзалын хөгжлөөрөө тивдээ тэргүүлэх байр суурьтай байна

С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчаар удирдуулсан залуучуудын шигшээ баг Азийн 20 хүртэлх насынхны АШТ-д “D” хэсэгт Арабын Нэгдсэн Эмират 2:4 Монгол, Монгол 0:6 Иран, Киргиз 2:2 Монгол, Монгол 3:1 Хятад

Шөвгийн найм:

Узбекстан 10:7 Монгол гэсэн үр дүнгүүдийг үзүүлж, Азийн дэвжээг Ар Монголын хөвгүүд донсолгосон билээ.

Өдгөө 21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-д хожигдолгүй яваа Японы футзалын залуучуудын шигшээ манай ард бичигдэж байна. Үүнээс үзэхэд манай улс футзалын хөгжлөөрөө тивдээ тэргүүлэх байр суурьтай байгааг бэлхэнээ харж болно.

Энэ оны 11-р сард Монгол улсын 20 хүртэлх насны футзалын шигшээ Азийн АШТ-ий урьдчилсан шатад өрсөлдөж, энэ амжилтаа давтах, цаашлаад давуулахын төлөө бэлтгэлээ базаасаар байна.

Тивдээ тодорсон “Талын хөх чононууд”-ын амжилтын замнал дардан байх болтугай.

Categories
мэдээ эдийн-засаг

​Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, аж үйлдвэрийн цахим мэдээллийн санг танилцууллаа

Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, аж үйлдвэрийн цахим мэдээллийн санг танилцуулж, Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх боломжийг тодорхойлох зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний хөгжлийн газар, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран “Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, экспортын арга замууд” чуулга уулзалт энэ сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус чуулга уулзалтад Үндэсний хөгжлийн газар, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/,Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Германы хамтын ажиллагаа /GIZ/ Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Монголын бизнесийн зөвлөл, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Компанийн засаглалын үндэсний зөвлөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн нийт 200 орчим аж ахуйн нэгж хамрагдлаа.

Чуулга уулзалтаар Үндэсний хөгжлийн газраас хоёр талын ЖДҮ-ийг дэмжих, “Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, багц хуулийн төслийн үзэл баримтлал” болон Монгол Улсад шууд хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа эрхлэх гэж буй болон худалдан авалт хийх гэж буй хөрөнгө оруулагч, ААН-үүдэд зориулсан 4 бүлгийн 34 нарийвчилсан цахим мэдээлэл болох “Аж үйлдвэрийн нэгдсэн мэдээллийн систем”, баялаг бүтээгч үйлдвэрлэгчдийг дэмжих талаар илтгэлүүд тавигдлаа.

Мөн Оюутолгой ХХК Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин аж үйлдвэрийн нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй Хэрлэн байдраг ХХК, Монгол нью пластик ХХК, Мог пластик ХХК-иудтай худалдах худалдан авах гэрээ байгуулснаараа энэ удаагийн чуулга уулзалт онцлог болж өнгөрлөө гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ спорт

НБА-ийн 2017-2018 оны шилдгүүд тодорлоо

“Оны шилдэг дайчин тоглогч” АМИР ЖОНСОН

“Оны шилдэг тоглолт”
КАВС VS ВУЛВЕС
/Хожлын шидэлт/

“Сагсан бөмбөгт үнэтэй хувь нэмэр оруулсан тоглогч”
ОСКАР РОБЭРТСОН

“Шшлдэг багийнэ хамтрагч”
ЖАМАЛ КРАУФОРД

“Олон нийтэд тустай тоглогч”
КЭВИН ДУРАНТ

“Оны шилдэг дасгалжуулагч”
ДУЭЙН КЭЙСИ

“Оны шилдэг 6 дахь тоглогч”
ЛЬЮ УИЛЛИАМС

“Оны шилдэг хамгаалан тоглогч”
РҮДИ ГОБЕР

“Оны шилдэг амжилт нь ахисан тоглогч”
ВИКТОР ОЛАДИПО
23.1 оноо 4.3 самбар 2.1 дамжуулалт

“Оны шилдэг шинэ тоглогч”
БЭН СИММОНС

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн “Баргын цом” олон улсын тэмцээн эхлэлээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн “Баргын цом” олон улсын тэмцээн өчигдөр (VI.25) БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйрын Хайлаар хотод эхэллээ. Тэмцээнд Монгол, БНХАУ, БНАСАУ, ОХУ гэсэн дөрвөн орны 200 гаруй тамирчин өрсөлдөж байна.

Эхний өдөр эрэгтэйчүүдийн жингийн барилдаан болоход манай бөхчүүд хоёр алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл, нийт есөн медаль хүртлээ. Тодруулбал, 74 кг-ын жинд “Хангарьд” клубийн тамирчин ОУХМ З.Сумъяабазар, 97 кг-д “Аваргууд” академийн тамирчин, спортын мастер Б.Намхай алт, 65 кг-д “Арслан” клубийн тамирчин, спортын мастер Х.Хишигбат, 70 кг-д “Арслан” клубийн тамирчин, спортын мастер Д.Хатанбаатар, 86 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин, спортын мастер Д.Төгс-Эрдэнэ, 125 кг-д “Цастын барс” клубийн тамирчин, спортын мастер Б.Гончигтавхай мөнгө, 57 кг-д “Арслан” клубийн тамирчин, ОУХМ З.Занабазар, 65 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин, МУГТ Б.Номин, 70 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Б.Цогтгэрэл нар хүрэл медалийн эзэн болов. Өнөөдөр эмэгтэйчүүдийн жингийн барилдаан болно.